Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2023/03884

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын*******4 өдөр Дугаар 183/ШШ2023/03884 Улаанбаатар хот

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС         

              

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Х нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Ц холбогдох,

 

СӨХ-ны төлбөрт******* 040 697 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О,

хариуцагч*******,

нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг*******023 оны 09 дүгээр сарын*******7-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* СӨХ хариуцагч*******д холбогдуулан СӨХ-ны төлбөрт******* 040 697 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

А.Нэхэмжлэгч ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэрэннадмид овогтой Цэрмаа нь ******* хорооллын 109 дүгээр байрны******* тоотын өмчлөгч, эзэмшигч бөгөөд тухайн байранд ам бүл 5-уулаа хамт амьдардаг. Хариуцагч******* нь*******021 оноос эхлэн*******023 оны 09 дүгээр сар хүртэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй юм. Төлбөр төлөөгүй тухай банкны баримтыг нэхэмжлэлд хавсаргав. Хүннү-2222 сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн*******017 оны 10 дугаар сарын*******5-ны өдрийн******* дугаар Үнэ тариф батлах тухай тогтоолоор сууц өмчлөгчдийн холбооны 1 өрхөд оногдох үйлчилгээний төлбөрийг тухайн сууц өмчлөгчдийн сууцны м.кв тутамд 600 төгрөг байхаар тогтоосон бөгөөд*******023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр бүх гишүүний хурлын шийдвэрээр дахин шинэчлэн тогтоосон байдаг. Хариуцагч******* нь тогтоосон сар бүрийн засвар үйлчилгээний мөнгийг*******4 сарын турш огт төлөөгүй байгаа ба тухайн төлбөр нь хуримтлагдаж******* 040 697 төгрөг болоод байна. Хариуцагч руу утсаар ярьж сууц өмчлөгчдийн холбооны мөнгөө төлөхийг сануулж шаардахад шалтаг тоочин, сүүлдээ шүүхдээ өг төлөхгүй гэсээр өнөөдрийг хүрсэн. Энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэснийг зөрчиж сууц өмчлөгчдийн холбооны болон бусад төлбөрөө цаг тухай бүрт нь төлдөг оршин суугчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байна. Иймд иргэний хуулийн 147 дугаар зүйл, 148 дугаар зүйлийн 148.2.3, 149 дүгээр зүйлийн 149.1.1, 149.1.2 дахь хэсэгт сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн, дундын эд хөрөнгө өмчлөлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч*******гаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт******* 040 697 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би сүүлийн******* жилийн хугацаанд төлөөгүй, уг төлбөрийг төлөхгүй. Манай байрны доод давхарт засвар хийгээд манай гэрээр дүүрэн цемент, шохой болсон. Тухайн үед СӨХ-д хэлээд энэ асуудлаа шийдээд өгөөч гэхэд тоогоогүй. Би төрөөд удаагүй байсан учраас арга барагдаад хүүхдүүдээ аваад сувилалд хүртэл явсан. Өчнөөн гуйсан, ямар ч арга хэмжээ аваагүй. Тийм бохир орчинд амьдруулчихаад мөнгө төл гэж байгааг зөвшөөрөхгүй. Мөн би*******021 оны 12 сарын*******2-нд сөх-ийн төлбөрт 400 000 төгрөгийг төлсөн бөгөөд харин энэ баримтаар 399 950 төгрөг шилжсэн байна. Гэтэл энэ төлбөрийг хасахгүй нэхээд байгааг зөвшөөрөхгүй байна. Уг мөнгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн*******017.10.25-ны өдрийн******* дугаар тогтоол, СӨХ-ны*******023.04.30-ны өдрийн 01 дугаар ******* СӨХ-ны бүх гишүүний хурлын шийдвэрийг баталгаажуулах тухай тогтоол, хавсралт, СӨХ-ны гэрчилгээний хуулбар, төлбөр төлөлтийн дэлгэрэнгүй лавлагаа, итгэмжлэл зэрэг баримтыг ирүүлсэн байна. /хх-ийн 5-9/

 

4. Хариуцагчаас*******гийн Хаан банкны дансны хуулгыг гаргаж ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Хариуцагч******* нь тогтоосон сар бүрийн засвар үйлчилгээний мөнгийг*******4 сарын турш огт төлөөгүй байгаа ба тухайн төлбөр нь хуримтлагдаж******* 040 697 төгрөг болоод байна. Хариуцагч руу утсаар ярьж сууц өмчлөгчдийн холбооны мөнгөө төлөхийг сануулж шаардахад шалтаг тоочин, сүүлдээ шүүхдээ өг төлөхгүй гэсээр өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч*******гаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт******* 040 697 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би*******021 оны 12 дугаар сарын*******2-ны өдөр 399 950 төгрөгийг төлсөн байдаг. Засвар хийгээд манай гэрээр дүүрэн цемент, шохой болдог. Би төрөөд удаагүй байсан. Энэ байдлыг цэвэрлэх талаар зөндөө хэлж байсан. Ямар ч арга хэмжээ авч байгаагүй. Иймд би төлбөрийг төлөхгүй. гэв.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна гэж заасан.

 

Хан-Уул дүүргийн Засаг даргаас ******* СӨХ-г Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн*******022 оны 10 дугаар сарын*******1-ний өдөр гэрчилгээ олгож, тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар*******ийг томилсон байх тул тэрээр тус СӨХ-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна./хх-ийн 7/

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна, 9 дүгээр зүйлийн 9.5-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Хуулийн дээрх заалтаар, ******* СӨХ нь бүх гишүүдийн хурлын тогтоолоор шийдвэрлэсэн зардлыг өмчлөгчөөс шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* СӨХ-ны УЗ-ийн*******017 оны 10 дугаар сарын******* 5-ны өдрийн******* дугаар тогтоолыг ирүүлсэн.

 

Дээрх тогтоолд ...СӨХ-ны 1 өрхөд ногдох үйлчилгээний төлбөрийг тухайн сууц өмчлөгчийн сууцны м.кв тутамд 600 төгрөг байхаар, мөн агуулахын үйлчилгээний төлбөр м.кв тутамд 300 төгрөг, авто зогсоолын үйлчилгээний төлбөрт 9 сарын 15-наас 5 дугаар сарын 15 хүртэлх төлбөр 35 000 төгрөг, 5 сарын 15-наас 9 сарын 15 хүртэл*******5 000 төгрөг байхаар бүх гишүүдийн хурлаар батлав. гэсэн тогтоолыг ирүүлсэн байна.

 

Түүнчлэн ******* СӨХ нь*******023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоолоор СӨХ-ны төлбөрийг шинэчлэн баталсан байх ба хариуцагч нь дээрх тогтоол, баримтуудын тухайд хариуцагч маргаагүй байна.

5. Хариуцагч******* нь Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, ******* хороолол,******* байр,*******03 тоот, 95.86 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч мөн гэж тайлбарлаж,*******021 оны 12 дугаар сарын*******2-ны өдөр 399 950 төгрөгийг төлсөн байхад уг төлбөрийг хасаж тооцоогүй гэж маргаж, баримтыг ирүүлсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад тайлбарлахдаа ...5131190438 тоот данс нь манай СӨХ-ны данс мөн байна. Хариуцагч эвлэрсэн тохиолдолд 399 950 төгрөгийг хасаж тооцож болох юм. Харин эвлэрэхгүй гэвэл нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. гэсэн тайлбарыг гаргасан байна.

7. Хариуцагч******* нь хуульд зааснаар СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар тогтоосон хэмжээгээр дээрх орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй хэдий ч нэхэмжлэгч нь төлөгдөөгүй төлбөрийг баримтад үндэслэж шаардах нь хуульд нийцнэ.

 

8. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаас нэхэмжлэгч СӨХ нь хариуцагчийн*******021.12.22-ны өдрийн 399 950 төгрөгийг хасаж тооцсон баримтгүй, түүнчлэн тооцооны задаргааг хийж ирүүлээгүй байна.

 

Гэвч хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбар зэрэгт үндэслэж, шүүх тооцооны задаргааг дараах байдлаар хийж, нэхэмжлэлийн шаардлагыг 1 640 746 төгрөгийг хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

2021 оны 5 сарын байдлаар 417 528 төгрөгийг төлбөрийн үлдэгдэлтэй,*******021 оны 6 сараас*******021 оны 12 сарыг дуустал нийт 352 912 төгрөг/7сар х 50 416/,*******022 оны 1 сараас*******023 оны 4 сар дуустал 920*******56 төгрөг /16сар х 57 516/,*******023 оны 5 сараас*******023 оны 9 сар дуустал 350 000 төгрөг/5сар х з70 000/, нийт******* 040 696 төгрөг шаардсан байх ба үүнээс 399 950 төгрөгийг хасаж, нийт 1 640 746 төгрөг болж байна.

9. Хариуцагч******* нь Хүннү СӨХ-ны үйл ажиллагаа холбоотой асуудлаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйл болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлд зааснаар холбогдох эрх бүхий байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******гаас СӨХ-ны төлбөрт 1 640 746 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 399 950 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 602 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 41*******02 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ