Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/04554

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 20 101/ШШ2023/04554

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ,, ******* 4 дүгээр байр, 4 С блок, 1-0 тоот хаягт байрлах, ******* Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,, Улаанхуаран 4 дүгээр байр ******* хотхон, 4 дүгээр байр, Д блок, 4-27 тоот хаягт оршин суух, *******-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 2,074,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

Хариуцагч ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* Сууц Өмчлөгчдийн Холбооны гүйцэтгэх захирал ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

"******* СӨХ нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хууль ёсны дагуу байгуулагдаж 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

Тус хотхоны ******* оршин суух иргэн Э.Бямбацогт нь Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулиар ногдуулсан үүргийг умартаж нийт оршин суугчдын эрх ашгийг үл хүндэтгэж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2018 оны 8 дугаар сараас 2023 оны 05 дугаар сар хүртэл 2,074,625 төгрөгийг төлөлгүй "******* Сууц Өмчлөгчдийн холбоог хохироож байна.

Бид ******* Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж утсаар холбогдон төлөхийг сануулдаг боловч тэрээр уг төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрч байна.

Нэхэмжлэгчийн зүгээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №02 дугаартай *******" хотхоны Бүх гишүүдийн хурлын Тогтоолоор лифт 6000 төгрөг, харуул хамгаалалт 8000 төгрөг, хог хаягдал 2500 төгрөг, цэвэрлэгээний хөлс 6000 төгрөг, дундын өмчлөлийн талбайн гэрэлтүүлэг 3000 төгрөг, гражийн төлбөр 10,000 төгрөг, дундын өмчлөлийн халаалтын төлбөрт 3,500 төгрөг, Төрийн банкны баримтын төлбөрт 150 төгрөг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр болон ажилчдын цалинд 7,500-12,500 төгрөгийг айл өрхүүдээс тооцон авахаар тогтоосон болно.

Оршин суугч *******ын тухайд 2018 оны 8 дугаар сард 34,500 төгрөг, 2018 оны 9 дугаар сард 32,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сард 32,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сард 37,775 төгрөг, 2018 оны 12 дугаар сард 35,500 төгрөг, 2019 оны 1 дүгээр сард 35,500 төгрөг, 2019 оны 2 дугаар сард 35,500 төгрөг, 2019 оны 3 дугаар сард 35,500 төгрөг, 2019 оны 4 дүгээр 35,500 төгрөг, 2019 оны 5 дугаар сард 33,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сард 33,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сард 32,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сард 32,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард 32,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сард 38,500 төгрөг, 2019 оны 11 дүгээр сард 38.500 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 38,500 төгрөг, 2020 оны 1 дүгээр сард 38,500 төгрөг, 2020 оны 2 дугаар сард 38,500 төгрөг, 2020 оны 3 дугаар сард 38,500 төгрөг, 2020 оны 4 дүгээр сард 38,500 төгрөг, 2020 оны 5 дугаар сард 38,500 төгрөг, 2020 оны 6 дугаар сард 35.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сард 35,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сард 35,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сард 35,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сард 38,000 төгрөг, 2020 оны 11 дугаар сард 38,500 төгрөг, 2020 оны 12 дугаар сард 35,000 төгрөг, 2021 оны 1 дугаар сард 32,400 төгрөг, 2021 оны 2 дугаар сард 32,400 төгрөг, 2021 оны 3 дугаар сард 33,150 төгрөг, 2021 оны 4 дугаар сард 33,150 төгрөг, 2021 оны 5 дугаар сард 33,150 төгрөг, 2021 оны 6 дугаар сард 33,150 төгрөг, 2021 оны 7 дугаар сард 33,150 төгрөг, 2021 оны 8 дугаар сард 33,150 төгрөг, 2021 оны 9 дугаар сард 33,150 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 33,150 төгрөг, 2021 оны Много11 дугаар сард 33,150 төгрөг, 2021 оны 12 дугаар сард 33,150 төгрөг, 2022 оны 1 дүгээр сард 38,650 төгрөг, 2022 оны 2 дугаар сард 38,650 төгрөг, 2022 оны 3 дугаар сард 38,650 төгрөг, 2022 оны 4 дүгээр сард 38,650 төгрөг, 2022 оны 5 дугаар сард 38,650 төгрөг, 2022 оны 6 дугаар сард 35,150 төгрөг, 2022 оны 7 дугаар сард 35,150 төгрөг, 2022 оны 8 дугаар сард 35,150 төгрөг, 2022 оны 9 дугаар сард 35,150 төгрөг, 2022 оны 10 дугаар сард 38,650 төгрөг, 2022 оны 11 дугаар сард 38,650 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 38,650 төгрөг, 2023 оны 1 дугаар сард 38,650 төгрөг, 2023 оны 2 дугаар сард 38,650 төгрөг, 2023 оны 3 дугаар сард 38,650 төгрөг, 2023 оны 4 дүгээр сард 38,650 төгрөг, 2023 оны 5 дугаар сард 38,650 төгрөг, нийт 2,074,625 төгрөгийг төлөөгүй байна.

Энэ хугацаанд тэрээр 2021.08.02-ны өдөр 2018-2021 оны 7 сар хүртэлх хугацааны төлбөрийг өөрийн боломжоор төлөх баталгаа гаргаж байсан. Төлбөрөө төлөхийг шаардахаар цалин хөлс, орлогогүй болсон гэж хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй тайлбар хэлдэг.

Мөн ******* нь нэхэмжлэлийг 2023.07.31-ний өдөр хүлээж авсан боловч хуульд заасан хугацаанд 14 хоногийн дотор буюу 2023.08.14-ний өдөр хариу тайлбараа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байхаас гадна шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй байна. Үүнээс үзэхэд түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэл болж байна.

Иймд *******оос дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 2,074,625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгож өгнө үү гэв.

 

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

2.1. нэхэмжлэгчээс ирүүлсэн : улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус Сууц өмчлөгчдийн холбоонд ******* 2021.08.02-ны өдөр гаргасан баталгаа, төлбөрийн задаргааны жагсаалт, "******* Сууц өмчлөгчдийн холбооны тоот гэрчилгээний хуулбар, "******* хотхоны оршин суугчдын бүх гишүүдийн 2018.08.06-ны өдрийн Сууц Өмчлөгчдийн Холбоо байгуулах тухай №01 тоот хурлын тогтоол, 2018.08.05-ны өдрийн №02 тоот "******* хотхоны оршин суугчдын бүх гишүүдийн хурлын тогтоол, уг тогтоолын хавсралт, 2022.11.30-ны өдрийн №20 тоот "******* сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ, гүйцэтгэх захирал *******гийн 2023.06.30-ны өдөр *******ид олгосон итгэмжлэл /хх-ийн 4-14, 21/

2.2. хариуцагчаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 23/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч "******* Сууц Өмчлөгчдийн Холбоо нь хариуцагч ******* холбогдуулан, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 2,074,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

4. Тус шүүх хариуцагч *******од холбогдох, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 2,074,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүгчийн 101/ШЗ2023/16240 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, *******од 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлд хавсаргасан баримтуудтай танилцуулах ажиллагааг гүйцэтгэсэн. /хх-ийн 23-26/

 

4.1. Хариуцагч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ирүүлээгүй байхаас гадна шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна. /хх-ийн 23, 27/

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т:Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч ******* хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.

5. Баянзүрх дүүргийн, Улаанхуаран, Энхтайваны өргөн чөлөө, оршин суугчдын хурлын тогтоол, өргөдөл холбогдох материалыг хянан үзээд ******* Сууц өмчлөгчдийн холбоог 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, дугаартай гэрчилгээ олгосон байдлаас үзэхэд уг орон сууцны өмчлөгчид нэгдэн холбоо байгуулсан болох нь тогтоогдож байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийг Баянзүрх дүүрэг,, 4 дүгээр байрны сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой гэж үзнэ. /хх-ийн 7-8/

 

5.1.1. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3, Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.4, 16.5-д тус тус зааснаас үзэхэд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ, уг зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд орон сууцны өмчлөгч нь тогтоосон хэмжээгээр оролцох, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болохыг тодорхойлсон.

 

5.1.2. ******* Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор нэг өмчлөгчөөс нэг сард дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг 50мкв-1 доош мкв-тай өрхөөс засвар үйлчилгээний зардалд 7500 төгрөг, 50мкв+1 дээш мкв-тай айл өрхөөс засвар үйлчилгээний зардалд 12,500 төгрөг байхаар, үүн дээр лифт ашиглалтын төлбөр 6,000 төгрөг, харуул 8,000 төгрөг, цэвэрлэгээ- 6,000 төгрөг, халаалт /дундын өмчлөлийн/- 3,500 төгрөг, хог хаягдал татан зайлуулах төлбөр 2,500 төгрөг, засвар үйлчилгээний зардал, ажилчдын, цалин 7,500-12,500 төгрөг, авто граш өмчлөгчдөөс сар бүр граж цэвэрлэгээнд 10,000 төгрөг, гражийн гэрэлтүүлэг 3,000 төгрөг, автогражтай өрх 13,000 төгрөг,

1 сард төлөх төлбөр нь автогражтай болон автогражгүй байдлаас шалтгаалж мөн 1-3 давхарын айл өрхүүд лифт ашигладаггүй зэргийг тооцож нийт өрхүүдийн нэг сарын төлбөрийг 27,500-51,500 төгрөгийн хооронд байх ба уг тарифийг мөн өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 9-11/

 

6. Нэхэмжлэгч нь тус Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын тогтоолоор дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг тогтоосон, ийнхүү тогтоосон зардлыг төлөх үүргээ хариуцагч нь 2018 оны 8 дугаар сараас 2023 оны 05 сарыг дуусталх хугацаанд биелүүлээгүй, уг зардлыг төлөх талаар баталгаа гаргасан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

6. Хэрэгт, бүх гишүүдийн 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №02 тоот дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал бусад үйлчилгээний төлбөр хураамжийг тогтоосон тогтоол, уг тогтоолын хавсралт, Б.Бямбацогтын төлбөрийн задаргааны жагсаалт, *******ын 2021.08.02-ны өдөр төлбөрийг төлөх байдлаа илэрхийлсэн баримтууд тус тус авагдсан. /хх-ийн 5-6, 9-11/

6.1. Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд хариуцагч *******ыг ,, Улаанхуаран, 4 дүгээр байр, Д блок, 27 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх бөгөөд тэрээр дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний 2018 оны 08 сараас 2023 оны 05 сар хүртэлх хугацааны зардлыг төлөөгүй гэдэг нь тогтоогдож байна.

 

7. Хариуцагч нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцан ажиллаж байгаа Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаас тогтоосон дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх байдлаа баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

 

8. Иймд хариуцагч *******оос 2018 оны 08 сараас 2023 оны 05 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,074,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэв.

9.Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-тХариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримталсан болохыг дурдах нь зүйтэй.

10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 38,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасныг баримтлан хариуцагч *******оос дундын өмчлөлийн зүйлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 2,074,625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 38,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ