Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
Хэргийн индекс | 128/2021/0061/З |
Дугаар | 128/ШШ2023/0138 |
Огноо | 2023-02-10 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2023/0138
2023 02 10 *******8/ШШ2023/0138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П******* Б******* /РД: ИУ7*******/,
Хариуцагч: Х,,
Хариуцагч: С,
Гуравдагч этгээд: Б Б*******э /РД: ШЗ720406*******/ ын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б******* /цахимаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л, Ж.Ч, хариуцагч Х, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Н.Ч, гуравдагч этгээд Б.Б*******э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Ж, Ц.Ж, шүүх хуралдааны ийн бичгийн дарга С.Номуунаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжийн Б.Б*******эд холбогдох хэсэг, Х, хөгжлийн газраас 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр баталсан ДТ1 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 434/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах.
2. Хэргийн нөхцөл байдал: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжаар тус дүүргийн дүүргийн 9 дүгээр хороо, А ******* дугаар гудамж, 3 тоот хаягт байрлах 455 м.кв газрыг гуравдагч этгээд Б.Б*******эд эзэмшүүлсэн, харин Улсын бүртгэлийн ерөнхий газраас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус хаягт байрлах 244 м.кв орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч П.Б*******ын өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн 00 дугаартай гэрчилгээ олгосон. Ийнхүү талууд газрын давхцал үүссэн эсэх асуудлаар маргаж байна.
3. Процессын түүх: Нэхэмжлэгч П.Б******* Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, А ******* дугаар гудамж, 3 тоот хаягт байрлах 244 м.кв хувийн сууц, гараашийн доорх газрыг эзэмших хүсэлтийг гаргахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжаар Б.Б*******эд газар эзэмших эрх олгосон болохыг мэдэгдснээр үүнийг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
4. Нэхэмжлэгч П.Б******* нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
4.1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний A/272 тоот захирамжийн иргэн Б.Б*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухайд, Монгол улсын иргэн П******* Б******* нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Ж.Д Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, А ******* дугаар гудамж, 3 тоот хаягт байрлах 244 м.кв хувийн сууц, гараашийг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авч, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдэн 00 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй хууль ёсны өмчлөгч болсон. Энэхүү гэрчилгээ нь одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа болох нь хэрэгт авагдсан материалуудаас тодорхой харагддаг.
4.2. Гэтэл иргэн Б.Б*******э нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/272 захирамжийн дагуу 455 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу газрын гэрчилгээ гаргуулан авсан байна. Гуравдагч этгээд Б.Б*******эд 455 м.кв газрын гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 244 м.кв үл хөдлөх эд хөрөнгөтэй шууд давхцаж байна.
4.3. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, А ******* дугаар гудамжны 3, 362, 363, 3635 дугаартай нэгж талбарт баригдахаар төлөвлөгдсөн иргэн Б.Б*******энийн оффис үйлчигээний гэр барилга нь ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжийн эрхийг зөрчиж байгаатай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өргөдөл, гомдол гаргаж байсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар иргэд, аж ахуйн нэгжүүдээс гаргасан өргөдөл, гомдлыг судлан хяналт шалгалт хийж "...Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхийн төлөвлөгөөний газраас боловсруулсан 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДТ1 apxитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу батлагдсан эх загвар зураг нь барилга хоорондын зай хэмжээний зөрчилтэй төдийгүй иргэн П.Б*******ын Ү- 22 дугаарын 244 м.кв талбайтай, хувийн сууц гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцуулан авто зогсоол, зам талбай төлөвлөгдсөн байна. Иймд дээр дурдсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг дахин боловсруулж, батлагдсан эх загвар зургийг норм стандартад нийцүүлэн батлах шаардлагатай..." тухай Х,т 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-03/4231 дугаар албан бичгээр мэдэгдэж байсан.
4.4. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлсон бөгөөд энэ зүйлийн 3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. Өмнө нь нэгэнт бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг өөр хүсэлт гаргагчид давхардуулан олгох ёсгүй. Сүхбаатар дүүргийн засаг дарга шийдвэр гаргахдаа Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэл харж, шалгах ёстой. Гэтэл ийнхүү шалгалгүйгээр давхардуулан олгосон байна.
4.5. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт "Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно" гэж заасан байх боловч Б.Б*******э нь нэхэмжлэгчийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд удаа дараа саад учруулсаар байгаа бөгөөд иргэн П.Б******* нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгө буюу гэр рүүгээ орж гарах ямар ч боломжгүй болсон төдийгүй бизнесийн үйл ажиллагаагаа явуулах боломж бололцоог нь хаасан.
4.6. Газар эзэмших эрх болон бүртгэлтэй холбоотой маргаан 2010, 2011, 20******* онд шийдвэрлэгдсэн байдаг. 2010 онд Монгол Улсын Дээд шүүхийн 04 дүгээр сарын 23-ны өдрийн 235 дугаар тогтоолыг үндэслэн 542 м.кв байсан газрыг Б.Б*******ийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг шийдвэрлэсэн. Ингэхдээ эдгээр бүртгэлүүд хууль бус, тухайн газар үл хөдлөх эд хөрөнгүүд Б.Б*******ийн нэр дээр биш, анх А банкны нэр дээр бүртгэгдсэн нь хууль ёсны байхад давхардуулан бүртгэсэн гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. 2010, 2011 онд шүүхийн шийдвэр гарч хууль ёсны болчхоод байхад гуравдагч этгээд 2016 архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 онд барилгын ажлын гэрчилгээ гарах хугацаанд газрын хууль тогтоомжийг зөрчиж тодруулбал Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг тус тус зөрчиж захиргааны байгууллагаас акт гарах хүртэл газрыг гэрчилгээгүйгээр эзэмшиж байсан.
4.7. Дээрх нөхцөл байдлаас харвал маргаан бүхий акт Б.Б*******эд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт буюу газар эзэмших эрх олгосон шийдвэрийн холбогдох хэсэг нь материаллаг болон процессын эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Цаашилбал Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэхдээ бусад этгээдийн буюу нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах эзэмших, захиран зарцуулах, үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах хууль ёсны ашиг сонирхлыг тус тус зөрчиж байгаа хууль бус захиргааны акт юм. Иймд нэхэмжлэгчид сөрөг нөлөөлөл бүхий энэхүү захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасны дагуу хүчингүй болгох хуулийн үндэслэлтэй байна гэж үзэж байна.
4.8. Х, хөгжлийн газраас баталсан 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДТ1 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 434/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухайд, Ж.Д нь нэхэмжлэл гаргаснаар Б.Б*******э нь газар өмчлөх эрхгүй болох нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 194 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 235 тоот тогтоолоор тогтоогдсон.
4.9. Уг тогтоолоор 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Г-22 дугаартай Б.Б*******эд олгосон газар өмчлөх эрхийн гэрчилгээ, 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Ү-22******* дугаартай Б.Б*******ийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хүчингүй болсон. Үүнийг 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар баталгаажуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-22*******, Г-22 дугааруудыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг хааж гэрчилгээг хүчингүй болгосон байдаг.
4.10. Гэвч Б.Б*******э нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт хүчингүй болсон 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Г-22 дугаартай Б.Б*******эд олгосон газар өмчлөх эрхийн гэрчилгээ, 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Ү-22******* дугаартай Б.Б*******ийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргийг ашиглан тус газарт оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалт бүхий 14 давхар барилга барих зөвшөөрөл авч 2016 оны 04-р сарын 05-ны өдрийн ДТ1 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/ боловсруулсан байдаг.
4.11. Маргаан бүхий газрын зэрэгцээ баригдахаар төлөвлөгдсөн иргэн Б.Б*******ийн Оффис үйлчилгээний гэх барилга нь ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжийн эрхийг зөрчиж байгаатай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өргөдөл, гомдол гаргаж байсан. Улмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар иргэд, аж ахуйн нэгжүүдээс гаргасан өргөдөл, гомдлыг судлан хяналт шалгалт хийж "...Иймд дээр дурдсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг дахин боловсруулж, батлагдсан эх загвар зургийг норм стандартад нийцүүлэн батлах шаардлагатай..." тухай Х,т 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-03/4231 тоот албан бичгээр мэдэгдэж байсан.
4.*******. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөн баталсан талаар тодруулахаар 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүсэлт гаргасан ба 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 08/704 тоот албан бичгээр хариу өгсөн. Уг хариунд Х, хөгжлийн газрын орлогч дарга Ш.Уртнасан одоогоор хүчинтэй байна" гэх хариуг ирүүлж байсан. Гэтэл Хот төлөвлөлт, нотариатаар гэрчлүүлсэн хувь тул холбогдох хууль журамд нийцсэн гэж үзэн 2016 онд архитектур төлөвлөлтийн даалгавар баталж, 2018 онд барилгын ажлын зөвшөөрлийг олгосон явдал нь холбогдох хууль тогтоомжийг дараах байдлаар зөрчиж байна.
4.13. Барилгын тухай хуулийн ******* дугаар зүйлд Барилгын зураг төсөлд тавих шаардлагыг тодорхойлсон. Уг зүйлийн *******.1.1 дэх заалтад зааснаар "эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл архитектурын даалгавар батлах, барилгын ажлын зөвшөөрөл олгох суурь буюу газар нь Б.Б*******ийн өмчлөлийн газар биш байхад хүчингүй болсон баримт бичигт үндэслэжээ.
4.14. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт "Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, зөвшөөрөл олгоно" гэж заасныг мөн зөрчиж хавсаргасан баримт бичгийг хянах чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 8 дугаар зүйлд Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хориглох зүйлийг дурьдсан бөгөөд бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихийг хориглоно гэж 8.1.3-т заасныг зөрчсөн байна.
4.15. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 2.5 дахь хэсэгт зөвшөөрөл олгох байгууллага барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийг хянах явцад шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагаас тодруулга авч болно. Мөн 2.6 дахь хэсэгт зөвшөөрөл олгох байгууллага дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзаж, энэ тухай захиалагчид бичгээр хүргүүлнэ, 2.6.1 Баримт бичгийг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн, 2.6.2 Баримт бичигт холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага /гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч өргөх байгууламжийн үйл ажиллагаа эрхдэх байгууллагын тусгай зөвшөөрлийн болон техникийн нөхцөлийн хугацаа дуусгавар болсон, байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөнд нийцээгүй. /ЗГ-ын 2017 оны 171-р тогтоолоор нэмэлт орсон/ гэснийг тус тус зөрчиж барилгын зөвшөөрөл олголдоо баримт бичгийн бүрдлийг хууль тогтоомжийн дагуу хянаж үзээгүй байна.
4.16. Иргэн Б.Б*******э нь П.Б*******ын өмчлөлийн газарт нүх ухсан, орц гарцыг хүн орох ямар ч бололцоогүйгээр тагласан зэрэг эрүүл аюулгүй орчинд амьдрах, эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх зэрэг Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчиж байгаа бөгөөд эдгээр үйлдлүүдээ зогсоох арга хэмжээ авалгүй төлөвлөгдсөн барилгын ажлаа хийж эхлээд байна. Үүнээс үүдэн П.Б******* нь гэр рүүгээ орох, гарах, өөрийн өмчлөлийн объектод бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах ямар ч боломжгүй болсон. Энэ үйл баримт нь хавсралт зураг, бичлэгнээс тодорхой харагдана.
4.17. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т "бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн" тохиолдолд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгохоор заасан ба иргэн Б.Б*******ийн хүсэлтээр хууль бус нотлох баримтуудад үндэслэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, А *******-р гудамжны 3, 362, 363, 363Б дугаартай нэгж талбарыг үндэслэн батлагдсан 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДТ1 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 434/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
4.18. Иймд дээрх газарт баригдахаар төлөвлөгдсөн иргэн Б.Б*******ийн оффис үйлчилгээний гэх барилга нь барилга хоорондын зай хэмжээний зөрчилтэй төдийгүй иргэн П.Б*******ын Ү-22 дугаарын 244 м.кв талбайтай, хувийн сууц гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцуулан авто зогсоол, зам талбай төлөвлөгдсөн байх тул Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, А ******* дугаар гудамжны 3, 362, 363, 363Б дугаартай нэгж талбарыг үндэслэн Х, хөгжлийн газраас батласан 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДТ1 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 434/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч Сас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
5.1. Нэхэмжлэгчийн тус дүүргийн Засаг даргад хамаарах нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тус дүүргийн 9 дүгээр хороо А-*******-3 тоот хаягт байрлах газар, түүн дээр баригдсан гарааш, орон сууцтай холбоотой маргааныг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 194 дүгээр шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1074 дүгээр шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 20******* оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 247 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20******* оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 252 дугаар магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн 20******* оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 156 дугаар тогтоол, Иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 366 дугаар магадлалаар тус тус холбогдох шийдвэрүүдийг гаргаж, мөн Захиргааны хэргийн 2013 оны 01 дүгээр сарын14-ний өдрийн Шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн 106 дугаар захирамжийг тус тус гаргажээ.
5.2. Маргаан бүхий газартай холбоотой хэргийг шийдсэн дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн 20******* оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 156 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэр бөгөөд тус тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20******* оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 252 дугаар магадлалыг хэвээр үлдээсэн. Тус 252 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 273 дугаар захирамжийн иргэн Ж.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн Б.Б*******эд өмчлүүлсэн 455,46 м.кв газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Дээрх магадлал ёсоор маргаан бүхий газрыг эзэмших эрх нь Ж.Д, Б.Б*******э хэн алинд нь нээлттэй үлдсэн.
5.3. Иргэн Б.Б*******э 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 7038 дугаар бүртгэлийн дугаартай өргөдөл Сүхбаатар дүүргийн Газрын албанд ирүүлснийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжаар Б.Б*******эд 9 дүгээр хороо, А *******-3 тоот байршилд 455 м.кв газар эзэмших эрх шинээр олгосон байна.
5.4. Иймд дээрх маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20******* оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 252 дугаар магадлал, дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн 20******* оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 156 дугаар тогтоолын биелэлтийг хангаж, дүүргийн Засаг дарга өөрт хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч Х, хөгжлийн газраас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Иргэн Б.Б*******э тус газарт барилга барих хүсэлт гаргасныг судлан үзэж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Алтай ******* гудамжны 3, 362, 363, 363 Б тоот хашаануудад олгосон 1567.3 м.кв газрыг үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ДТ/1650 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож, 2018 онд загвар зургийг холбогдох хууль дүрэм журам болон барилгын норм ба дүрэмд нийцүүлэн баталж өгсөн байдаг. Тус газраас иргэн Б.Б*******эд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 434/2018 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үйлдлийг хангуулан олгосон. Тус газраас баталсан 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДТ1 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, эх зураг, загвар зураг болон 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 434/2018 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь холбогдох хууль дүрэмд нийцэж гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргажээ.
7. Гуравдагч этгээд Б.Б*******ээс нэхэмжлэлийг үгүйсгэж, дараах тайлбарыг гаргаж байна.
7.1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжийн иргэн Б.Б*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Гуравдагч этгээд Б.Б*******э нь иргэн Я.Баас 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Газар худалдах худалдан авах гэрээ-ний дагуу түүний өмчлөлийн 543,38 м.кв хэмжээ бүхий /Г-22/ газрыг, 2008 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн "Гараж худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу тус газар дээрх 187.5 м.кв хэмжээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох /Ү-22*******/ гаражийг тус тус өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний А/272 тоот захирамжаар дахин тус 3 тоот хаягт 455 м.кв талбай бүхий газрын эзэмшигч болсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Б.Б*******эд 455 м.кв газрын гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 244 м.кв үл хөдлөх эд хөрөнгөтэй шууд давхцаж байна" гэж дурдсан нь үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч П.Б*******ын нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн 244 м.кв гэх хэмжээ нь барилгынх нь бодит хэмжээ биш болно.
7.2. Дээр дурдсан "нэхэмжлэгчийн өмчлөлийн гэх үл хөдлөх эд хөрөнгө нь өмнө нь иргэн Ж.Дгийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд Ж.Д нь тус 3 тоот нутаг дэвсгэрт байрлах 86.92 м.кв барилгын өмчлөгч байхдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг хууль бусаар 244 м.кв болгон ихэсгэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд цаашид П.Б*******ын өмчлөлд шилжүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4215 дугаар дүгнэлтээр Ж.Дгийн дээрх хууль бус үйлдлийг ...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад "үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх", 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт "Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй ..., Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт "Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй... гэж заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэж дүгнээд Сүхбаатар дүүргийн 9-р хороо, А *******-р гудамж, 3 тоот хаягт байрлах, 244 м.кв талбайтай, хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай бүртгэлийг түдгэлзүүлсэн.
7.3. Улмаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны ******* дугаар сарын 06-ны өдрийн 2787 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 9-р хороо, А *******-р гудамж, 3 тоот хаягт байрлалтай 455.46 м.кв газар дээрх 187.5 м.кв талбайтай, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Д нь 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн газар мэдүүлэг гаргаж улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрх олж авсан нь залилах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн болно.
7.4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага-ыг тодорхойлсон бөгөөд энэ зүйлийн 3 дахь хэсэгт "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. Өмнө нь нэгэнт бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг өөр хүсэлт гаргагчид давхардуулан олгох ёсгүй" гэх байдлаар "тус 3 тоот хаягт орших газар нь хууль ёсны дагуу П.Б*******ын эзэмшил, ашиглалтад байхад өөр хүнд давхардуулан газар олгосон мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар "газар эзэмших" гэж "газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, мөн зүйлийн 3.1.4-т зааснаар газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чаыг нь гаргаж хэрэглэхийг тус тус ойлгохоор байх бөгөөд тус 3 тоот хаягт П.Б*******ын эзэмшил, ашиглалтад бүртгэсэн газар байхгүй болно. Б.Б*******э нь дээрх маргаан бүхий 3 тоот хаягт байрлах газрын хууль ёсны өмчлөгч болохоо тогтоолгохоор шүүхэд хандсаны дагуу Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1074 дүгээр шийдвэрээр тус хаягт байрлах 455 м.кв газрыг өмчлөх эрхтэй этгээд болох нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.
7.5. Улмаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжаар Б.Б*******э нь уг газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй хууль ёсны эзэмшигч болсон. Түүнчлэн нэхэмжлэгч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг үндэслэн "...Б.Б*******э нь нэхэмжлэгчийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд удаа дараа саад учруулсаар байгаа гэж дурдсан байх боловч тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад орших" тул уг маргаанд хамааралгүй болно. Ийнхүү гуравдагч этгээд Б.Б*******эд газар эзэмших эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т "Бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн" гэж үзэх үндэслэлгүй байна.
7.6. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, А ******* дугаар гудамжны 3, 362, 363, 3636 дугаар нэгж талбарыг үндэслэн Х, хөгжлийн газраас баталсан 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДТ1 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 434/2018 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Ж.Д нь нэхэмжлэл гаргаснаар Б.Б*******э газар өмчлөх эрхгүй болох нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 194 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 235 дугаар тогтоолоор тогтоогдсон гэж зөвхөн 2010 оны шүүхийн шийдвэрүүдийг дурдсан нь огт үндэслэлгүй байна.
7.7. Ж.Д нь улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, гражийн барилга нь газраас салгаж үл болох эрх тул үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газар нь Ж.Дгийн өмчлөлд шилжсэн гэж маргасан ба дээр дурдсан 2010 оны 194 дүгээр шийдвэр, 235 дугаар тогтоолоор 86.92 м.кв амины сууц Ж.Дгийн нэр дээр бүртгэлтэй байхад уг үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй газрыг бүхэлд нь өөр нэр дээр бүртгэсэн нь хууль бус гэсэн үндэслэлээр уг 3 тоот хаягт байрлах Б.Б*******ийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулсан хэдий ч шүүх 542.38 м.кв талбай бүхий газрыг бүхэлд нь Ж.Д өмчлөх эрхтэй гэж тогтоогоогүй болно. Дээр дурдсанчлан Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1074 дүгээр шийдвэрээр Б.Б*******ийн өмчлөх эрхийг сэргээж, 3 тоот хаягт байрлалтай 455,46 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зохицуулсан.
7.8. Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Б.Б*******э нь 3 тоот хаягт байрлах газрыг хууль ёсны дагуу өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй болох нь тогтоогдсон байтал нэхэмжлэгч зөвхөн 2010 оны шүүхийн шийдвэрүүдийг өөрт ашигтайгаар буруу тайлбарлаж, гуравдагч этгээдийг газар өмчлөх эрхгүй гэж дурдаж буй нь үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмчлөлд буй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь анх иргэн Б.Г*******ы өмчлөлд бүртгэгдэж, улмаар Б.О, А банк, Ж.Д, П.Б******* т дамжин шилжсэн бөгөөд Ж.Дг тус орон сууцыг өмчлөх эрхтэй байх үед Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 20******* оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 247 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20******* оны 08 дугаар сарын 29-ний 252 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 20******* оны 10 дугаар сарын *******-ны өдрийн 156 дугаар тогтоолоор Б.Б*******ийг 3 тоот хаягт байрлах нийт 543 м.кв талбай бүхий газрын 455 м.кв хэмжээ бүхий газрыг өмчлөх эрхтэй гэж, Ж.Дг тус газрын 86,92 м.кв-аас илүү газар эзэмших эрхгүй болохыг дүгнэн "Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 273 дугаар захирамжийн иргэн Ж.Дд газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
7.9. Ингэхдээ захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20******* оны 252 дугаар ... Магадлалын үндэслэх хэсэгт үүнээс үзвэл А банкнаас барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүний байрлаж байгаа 86,92 м.кв хэмжээтэй газрын хамт гуравдагч этгээд Ж.Дд шилжиж ирсэн, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 2453 дугаар зүйлийн 453.2-д зааснаар зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэл нь барьцааны зүйл буюу 86,92 м.кв суурь бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангагдах ёстой атал түүний орчны газрыг хамарсан 542,98 м.кв газрыг бүхэлд нь үүргийн гүйцэтгэлд тооцсон хэмээн маргалдаж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
7.10. Нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл, гомдол гаргаж 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-03/4231 дугаар албан бичгээр хариу ирсэн талаар дурддаг боловч тус газарт хүргүүлсэн баримтуудыг харахад нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн шигээ зөвхөн 2010 оны шүүхийн шийдвэрүүдийг хавсарган, дутуу мэдээлэл өгсөн байдаг. Гуравдагч этгээд Б.Б*******э нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДТ1 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг холбогдох хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаар батлуулсан бөгөөд уг архитектур төлөвлөлтийн даалгавар нь өөрөө өргөдөл гаргасан этгээдээр холбогдох хууль, дүрэм журамд заасан архитектур төлөвлөлтийн шаардлагуудыг хангуулах зорилгоор гардаг баримт бичиг болно.
7.11. Хын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.6.3-д "төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх" гэж, мөн зүйлийн *******.8-д "Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна" гэж тус тус заасан шаардлагыг хангасан байхаар маргаан бүхий ДТ1 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгасан.
7.*******. Гуравдагч этгээд Б.Б*******ийн барьж буй барилгын барилгажих талбай нь нийт 576 м.кв бөгөөд барилгын суурь нь Сүхбаатар дүүргийн 9-р хороо, А *******-р гудамжны 362, 363, 3636 тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн газар дээр хамаарч байх бөгөөд 362 тоот газар нь 385 м.кв, 363 тоот газар нь 418,98м.кв, 3636 тоот нь 221 м.кв хэмжээ бүхий газартай тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ...архитектур төлөвлөлтийн даалгавар батлах, барилгын ажлын зөвшөөрөл олгох суурь буюу газар нь Б.Б*******ийн өмчлөлийн газар биш" гэж дурдаад буй нь огт үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 8-д "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хориглох зүйл"-ийг дурдсан бөгөөд 8.1.3-т бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихийг хориглоно гэж заасныг зөрчсөн" гэх боловч уг журам нь Нийслэлийн нутаг дэвсгэрт "барилга барих зориулалтаар" газрын эрх олгох үйл ажиллагаатай холбоотой үүсэх харилцааг зохицуулна. Б.Б*******ийн эзэмшилд буй 3 тоот газар нь "Иргэний ахуйн зориулалттай, өмчлөх эрх бүхий 362, 363, 3636 газрууд нь Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай тул уг журам үйлчлэхгүй болно.
7.13. Ийнхүү гуравдагч этгээд Б.Б*******э нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9-р хороо, А *******-р гудамжинд орших газар дээрээ барилга барихаар "Барилгын ажлын зөвшөөрөл-ийг хуульд заасан журмын дагуу авсан. Барилгын тухай хуулийн 4.1.15-т зааснаар "барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл гэх/ гэж Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг" хэлэх бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2- т заасан бурдлийг хангуулан хүсэлт гаргасны дагуу уг зөвшөөрлийг олгосон болно.
7.14. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч П.Б******* нь А *******-3 тоот хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулж байгаагүй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тодорхой болсон бөгөөд 244 м.кв хэмжээгээр бүртгэгдсэн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн Ү-22 дугаар бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас түдгэлзүүлсэн, 3 тоот хаягт байрлах газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгогдоогүй этгээд болно. Иймд нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа нь тодорхойгүй бөгөөд Б.Б*******э нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр эзэмшиж, өмчилж байгаа газар дээрээ барилга барихаар Архитектур тѳлѳвлѳлтийн даалгавар батлуулж, барилгын ажлын зөвшөөрөл авсан байхад ийнхүү нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7.15. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж хөндөгдөж байгааг шүүх нэн түрүүнд анхаарч үзэх нь зүйтэй. Учир нь П.Б*******ын шилжүүлж авч байгаа этгээд болох Ж.Д, А банк, н.О, н.Г******* гээд 86.92 м.кв үл хөдлөх эд хөрөнгө гэж ярьдаг тухайн барилга нь хоёр давхар, бүхлээрээ 86.92 м.кв. Гуравдагч этгээдийн бухимдаад байгаа нь аргагүй. Учир нь 86.92 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байна гээд хоёр давхар барилгаар тийм байхад шүүхээс дахин дахин барилгын хэмжээгээр нь энэ газрыг өмчлөх эрхтэй гэж шүүх үзлэг хийхгүйгээр шийдвэрлэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гэдэг баримтыг үндэслэн бусад этгээдийн газрыг 40, 100, 180 метрээр авах боломжтой мэтээр харагдуулж, ийм нөхцөл байдал үүсгээд байгаа юм. Бодит байдал дээр 86.92 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн суурь нь 41 м.кв. Тухайн үеийн үйл баримт, худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан н.Б гэдэг хүний мэдүүлгээр аваад үзвэл тухайн газар дээр 86.92 м.кв буюу 41 м.кв-ын хажууд нь нэг гарааш байдаг гэсэн, гараашыг нь н.О, н.Г******* өөрсдөө нурааж, одоогийн нөхцөл байдал үүссэн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа хажууд нь баригдсан гээд байгаа гараашыг н.Б барьсан гэдэг. Тухайн этгээдээс худалдах, худалдан авах гэрээгээр газар эзэмшүүлэх, шилжүүлэх гэрээгээр Б.Б*******ийн хувьд шилжүүлэн авсан байдаг. Эдгээр нөхцөл байдлуудаас харвал 2001 оны үйл баримтууд бөгөөд Газрын тухай хууль 2002 онд батлагдсан. 2004, 2007 оны үйл баримтууд байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших өмчлөх эрх анх яригдаж эхэлж байсан үйл баримтууд байдаг. Б.Б*******э нь 2008 онд н.Б******* гэж хүнээс газрыг нь гарааштай нь хамт шилжүүлэн авч 543 м.кв байдаг. Сууриар нь эзэмшүүлэх эрх үүрэг тогтоож 86 м.кв-ыг шилжүүлчихсэн байдаг. Одоогийн нөхцөл байдлыг харвал газар эзэмшигч Ж.Д ч бай П.Б******* ч бай 86.92 м.кв-ын, мөн ахин үргэлжлүүлэн 86.92 дээрээ давхар өмчилж 244 болголоо гээд үл хөдлөхөд бүртгүүлж гэрчилгээ авдаг. Аль алин дээр нь газар эзэмших эрх байхгүй гэдгийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Одоо шүүхийн практик, процессыг харвал өөрийн эзэмшлийн газарт барилга байгууламжийг барьдаг. 2020 оны ******* дугаар сарын 18-ны өдрийн 800 дугаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалаар бүртгэлийг хүчин төгөлдөр гэж үзсэн гэж тайлбарладаг. Тэр шүүхийн шийдвэр бүртгэлийн байгууллага тухайн газар дээр нь баригдсан байна уу, үгүй юу, өөр газар баригдсан уу, үгүй юу гэдгийг очиж шалах үүрэг байхгүй. Энэ бол захиргааны байгууллагын үүрэг биш. Харин өмчлөлийн асуудлаар шийдвэрлүүлэх эрх нь байгаа гэдэг асуудлаар дүгнэлт хийсэн. 455 м.кв гарзын өмчлөх эрх Б.Б*******э гэдэг хүнд байгаа гэдгийг захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн. Ахин энэ 455 м.кв дээр уг нь баригдсан барилга, барьсан этгээдээр бол Б.Б*******ийн өмчлөл юм шиг байдаг. Хэрэв бүртгэлийг яривал газар эзэмшигч өөрийн газар дээр хууль бусаар баригдсан эд зүйлийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл нь иргэний хэргийн тусдаа процесс. 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 захирамж нь шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, тэдгээрийг баталгаажуулж гарсан Б.Б*******э өмчлөх эрхтэй гэдгийг баталгаажуулж гарсан акт. Баталгаажуулж гаргахдаа эзэмших эрхтэй гаргасан байдаг. Түүнээс анх өмчлөх эрхтэй газрыг худалдаж авсан. Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн хуульд заасан ямар эрх ашиг сонирхол хөндөгдөөд байгаа юм бэ гэхээр тэр талаар огт дурдахгүй байна. Гэтэл тухайн газар, гарааш нь 2008 оноос эхлэн Б.Б*******ийн эзэмшил ашиглалтад байгаа. П.Б******* хэзээ ч очиж үйл ажиллагаа явуулж байгаагүй. Үл хөдлөхийн гэрчилгээгээр орон сууцны зориулалттай байдаг. Барилгажих талбайн хэмжээ 576 м.кв, тухайн гурван өмчлөх эрх бүхий газрынх нь нийт нийлбэр дүн нь 1024 м.кв. 50 хувь нь дөнгөж барилгажиж байгаа 365 хаягт байрлалтай энэ газар дээр орц гарцыг хаагаад байгаа зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн ямар эрх хөндөгдөөд байгаа юм бэ? энэ талаарх үндэслэл тогтоогдохгүй байна гэдгийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч П.Б******* ...хариуцагчаас шийдвэр гаргахдаа миний өмчлөлийн 244 м.кв талбай бүхий орон сууц, гарааш байрлаж буй газарт давхцуулан гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн... гэж маргасан бол хариуцагч Сас захирамжийн үндэслэлээ ...шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр тогтоогдсон 455 м.кв газрынх нь эзэмших эрхийг олгосон... гэж тайлбарласан, гуравдагч этгээд Б.Б*******ээс нэхэмжлэлийг үгүйсгэж, ...нэхэмжлэгч нь газар эзэмших, ашиглах эрхгүй тул давхцал үүсэхгүй ...зөрчигдөх эрх байхгүй,... шүүхийн шийдвэрээр А *******-3 тоот хаягт байрлах 455 м.кв газрын өмчлөгчөөр намайг тогтоосон тул Засаг даргын шийдвэр хууль зөрчөөгүй... гэсэн тайлбарыг гаргаж байна.
3. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, А ******* дугаар гудамжны 3 тоот хаягт байрлах газрын маргаан 2010 оноос эхэлсэн байх бөгөөд тус газарт өмчлөх, эзэмших эрх олгож байсан өөр захирамжуудыг шүүхээс, мөн хариуцагчаас өөрөө тус тус хүчингүй болгож байсан.
4. Ийнхүү С талуудын хооронд үүссэн газрын маргааныг мэдэж байсны хувьд хэн аль нь газар эзэмших хүсэлтэй байгаа энэ тохиолдолд шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэнд нь Газрын тухай хуулиар хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол түрүүлж үүссэн болохыг дүгнэж шийдвэр гаргах шаардлага үүссэн байх ба үүний тулд хээрийн болон суурин судалгаа хийх, талуудыг оролцуулан нөхцөл байдлыг бүрэн тогтоосны үндсэн дээр газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргах байжээ.
5. Гэтэл маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээд Б.Б*******эд 455 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулиар тогтоосон журмыг зөрчиж, нөхцөл байдлыг бүрэн тогтоохгүйгээр нэхэмжлэгч П.Б*******ын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, тус хөрөнгийн доорх газарт холбогдон үүссэн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан байх тул дараах үндэслэлээр газрын давхцалтай хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
6. Гуравдагч этгээд Б.Б*******э Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, А ******* дугаар гудамжны 3 тоот хаягт байрлах газрыг эзэмшихээр 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт[1] гаргаснаар хариуцагч Сас Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1074 дүгээр шийдвэр, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 20******* оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 247 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20******* оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 252 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 20******* оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 156 дугаар тогтоолд үндэслэн газар эзэмших эрх олгожээ.
7. Гэвч дээр дурдсанчлан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алинд нь тус газрыг эзэмших ашиг сонирхол байсан, гуравдагч этгээдийн эзэмшихийг хүссэн газарт нэхэмжлэгчийн өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгө байрлаж буйг мэдсээр атлаа хариуцагчаас зөвхөн шүүхийн шийдвэрт үндэслэн газар эзэмшүүлнэ гэсэн өрөөсгөл дүгнэлтээр шийдвэр гаргасан.
8. Үүнээс гадна тус шүүхийн шийдвэрүүдээр Б.Б*******эд газар эзэмших эрх олгохыг Сд даалгасан шийдвэр гаргаагүй байхад шүүхээс газар эзэмших эрх олгодог мэтээр шүүхийн шийдвэрийг биелүүлж газар олгосон хэмээн бодит байдалд нийцэхгүй тайлбарыг гаргажээ.
9. Маргаан бүхий газар, түүн дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн иргэний болон захиргааны хэргийн шүүхийн нийт дөрвөн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан ба тус шүүхийн шийдвэрүүдийн үндсэн дээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, А ******* дугаар гудамжны 3 тоот хаягт байрлах 455 м.кв газрын өмчлөгчөөр гуравдагч этгээд Б.Б*******э, тус газрын зарим хэсэгт байрлах 244 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч П.Б******* өмчлөх эрхтэй нь тогтоогдсон бөгөөд энэ тохиолдолд түрүүлж үүссэн эрхийг хамгаалах зарчмын дагуу хариуцагчаас шийдвэр гаргах ёстой байсан.
10. Ийнхүү үйл баримтыг дүгнэвэл, нэхэмжлэгч 244 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг, гуравдагч этгээд 455 м.кв газрыг тус тус бусдаас шилжүүлэн авсан байх ба нэхэмжлэгч П.Б*******ын шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн эрх болоод түүний доорх газарт холбогдох хууль ёсны ашиг сонирхол түрүүлж үүссэн, харин гуравдагч этгээд Б.Б*******э нь 244 м.кв үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцалтай газрыг шилжүүлэн авсан болох нь доорх байдлаар тогтоогдож байна.
*******. Нэг. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 194 дүгээр шийдвэрээр Ж.Дгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, А ******* дугаар гудамжны 3 тоотод байршилтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ү-22******* дугаарт бүртгэсэн бүртгэл, 00003******* дугаар гэрчилгээ, дээрх хаягт байрлалтай 542.38 м.кв газрыг улсын бүртгэлийн Г-22 дугаарт бүртгэсэн бүртгэл, 000030408 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээг тус хүчингүй болгож шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 235 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаар магадлалыг хүчингүй болгосон.
13. Хоёр. Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1074 дүгээр шийдвэрээр Б.Б*******ийн нэхэмжлэлтэй, Я.Бд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, А *******-30 тоот хаягт байрлалтай 455,46 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 86,92 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, тус шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон.
14. Гурав. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 20******* оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 247 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20******* оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 252 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 20******* оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 156 дугаар тогтоолоор Б.Б*******ийн нэхэмжлэлтэй, С, тус дүүргийн Газар албанд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд Ж.Дд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, А *******-3 тоот хаягт байрлах 553 м.кв газрыг эзэмшүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 273 дугаар захирамжаар хүчингүй болгосон.
15. Дөрөв. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны ******* дугаар сарын 18-ны өдрийн 800 дугаар шийдвэрээр Б.Б*******ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, А ******* гудамж, 3 тоот хаягт байрлах 244 м.кв хувийн сууц болон гараашийг Ж.Дгийн нэр дээр бүртгэсэн Ү-22 дугаартай эрхийн улсын бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн 00230265 дугаартай гэрчилгээ, уг эд хөрөнгийг П.Б*******ын нэр дээр бүртгэсэн Ү-22 дугаартай эрхийн улсын бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн 00 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 142 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхээс шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзсан.
16. Эдгээр шийдвэрээр тогтоогдсон[2] тус хэрэгт хамааралтай үйл баримтаас үзэхэд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 03 дугаар сарын 21-ний өдөр олгосон 010400778 дугаартай гэрчилгээний үндсэн дээр Г.Г******* тус дүүргийн 9 дүгээр хороо, А ******* дугаар гудамж, 3 тоот хаягт байрлах 500 м.кв газрыг анх ашиглах эрхтэй болж, тус газарт байрлах орон сууц, гараашийг 86.92 м.кв талбайтайгаар 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн 22 дугаарт бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авч, 2004 оны 08 дугаар сарын 01-ний өдөр орон сууц, гараашийн өмчлөх эрхийг Б.От шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн.
17. Улмаар Б.О 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдөр тус 86.92 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг А банкнаас авсан зээлийн гэрээнд барьцаалсныг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 501 дүгээр шийдвэрээр албадан худалдах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаснаар 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр А банкны өмчлөлд, орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ж.Дд, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөн худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч П.Б*******ын өмчлөлд шилжиж улсын бүртгэл хийгдсэн. Тус үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ анхнаасаа 244 м.кв талбайтай байсныг 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлд зөвтгөн бүртгүүлсэн, үүнийг шүүхээс үнэн зөв болохыг тогтоосон.
18. Харин нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар Б.О нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, А ******* дугаар гудамж, 3 тоот хаягт байрлах 542.38 м.кв газрыг өмчлөх эрхтэй болсон, улмаар тус газрыг 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр Я.Бд, 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Б.Б*******ийн өмчлөлд шилжүүлсэн улсын бүртгэл хийгдсэн боловч Засаг даргаас газар өмчлөх эрхийг шилжүүлэх ямар нэг шийдвэр гаргаагүй байдаг.
19. Үүнээс үзвэл, шүүхийн шийдвэрийн дагуу Б.Оийн өмчлөлөөс 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр А банкны өмчлөлд 244 м.кв талбай бүхий орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн байхад Б.О нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Я.Б*******д тус үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг шилжүүлсэн буюу Я.Б, улмаар Б.Б*******э нь бусдын өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрыг худалдан авч, доорх газрыг нь эзэмших хүсэлтийг гаргасан, үүнийг С болон Газрын албанаас шалгаж тогтоогоогүй, зөв дүгнэлт хийгээгүй байна.
20. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг ... дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна; Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын Хоёр-ын 2.1-д Эрхийн гэрчилгээг олгоход дараа үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд:, 2.1.2-т Өргөдөлтэй танилцаж суурин судалгаа хийх, 2.1.3-д Хээрийн судалгаа хийх гэж заасан.
21. Гэтэл С /Газрын алба/ нь 2018 онд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ шүүхийн шийдвэрээр тогтоогдсон дээрх нөхцөл байдалд үндэслээгүй, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн бүртгэлээр тус газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 244 м.кв талбайтай гэж бүртгэсэн байхад тус үл хөдлөх эд хөрөнгө 455 м.кв газрын хаана нь хэрхэн байрлаж байгаа болохыг тогтоох ажиллагааг хийгээгүй, газрын байршил, эргэлтийн цэгийг ийвчлан тогтоогоогүй, давхцалтайг мэдсээр атлаа гуравдагч этгээдэд газар эзэмшүүлжээ.
22. Хариуцагчаас Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1074 дүгээр шийдвэрээр Б.Б*******ийг 455,46 м.кв газрын өмчлөгчөөр тогтоосныг үндэслэсэн учраас үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, заагийг шалгах шаардлагагүй гэх боловч иргэний хэргийн шүүхийн энэ шийдвэрээр Б.Б*******ийн нэхэмжлэлтэй, Я.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Б.Б*******ийг газрын өмчлөгчөөр тогтоохдоо ...нэхэмжлэлийн шаардлагаас 455.46 м.кв газрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үлдэх 86.92 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч Б.Б*******ийг 542.38 м.кв газрыг худалдан авах үед уг газрын 86.92 м.кв талбайд байрлалтай хувийн сууц иргэн Ж.Дгийн өмчлөлд шилжсэн байсан тул хасаж тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлт хийснээс үзвэл газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс бусад газрыг Б.Б*******э өмчлөх эрхтэйг тогтоосон гэж үзэхээр байна.
23. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр иргэд хоорондын байгуулсан гэрээний дагуу газрын өмчлөх эрх Б.Б*******эд шилжсэнийг тогтоосон болохоос дүүргийн Засаг даргад нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцуулан газар эзэмших эрх олгохыг даалгасан шийдвэрийг гаргаагүй бөгөөд тус газрын байршил, эргэлтийн цэгийг ийвчлан тогтоож, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол үүссэн газартай давхцуулахгүйгээр эзэмших эрх олгох үүрэг нь дүүргийн Засаг даргад байгааг, мөн тус шүүхийн шийдвэр гарах үед орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд 86.92 м.кв талбайтайгаар дутуу бүртгэгдсэн, харин маргаан бүхий актыг гаргах үед 244 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзахгүйгээр шийдвэр гаргажээ..
24. Ийнхүү дүүргийн Засаг дарга, Газрын алба нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрт үл хөдлөх эд хөрөнгийг 86.92 м.кв талбайтай гэж, эрхийн улсын бүртгэлд 244 м.кв талбайтай гэж бүртгэгдсэн зөрүүтэй байгааг шалгаж, үл хөдлөх эд хөрөнгө, газрын хэмжээ, заагийг газар дээр нь хянаж тогтоон, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай эсэх нөхцөл байдлыг тогтоохгүйгээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заасныг зөрчсөн байна.
25. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан ч давхцал бүхий газрын маргааны хувьд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр газар эзэмшиж буй этгээдээс гадна үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ хуульд заасан үндэслэлээр улсын бүртгэлд бүртгүүлж, түүнд доорх газарт бодитой эзэмшил үүсгэсэн этгээдийн ашиг сонирхол мөн хамаарна.
26. Иймд гуравдагч этгээдийн ...үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй болохоос газар эзэмших эрхгүй тул газрын давхцал үүсэх боломжгүй...шүүхээр сэргээлгэх эрх байхгүй... гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... харилцааг зохицуулахад оршино; 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох; гэж тус тус зааснаар шүүх нэхэмжлэгчийн зөвхөн эрх төдийгүй хууль ёсны ашиг сонирхол хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эсэхийг хянаж, зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд сэргээх үүрэгтэй.
27. Нөгөөтээгүүр гуравдагч этгээд Б.Б*******э тухайн газарт орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө барьж, их хэмжээний зардал гаргасан нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг үгүйсгэх, газарт түрүүлж эрх үүсгэсэн хууль ёсны ашиг сонирхлоос илүү хамгаалагдах ёстой гэж үзэх боломжгүй, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцэхгүй юм.
28. Дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Б*******эд 455 м.кв газрын эзэмших эрхийг олгохдоо нэхэмжлэгч П.Б*******ын үл хөдлөх эд хөрөнгөтэй 193 м.кв талбайгаар давхцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул газрын давхцалтай хэсгээр маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
29. Х, хөгжлийн газраас 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ДТ1 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 434/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон нь Барилгын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.-д Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна:, *******.1.1.-д эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, .... үндэслэн боловсруулагдсан байх; гэж заасныг зөрчсөн талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
30. Тус актуудыг гаргах үед гуравдагч этгээд Б.Б*******э Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, А ******* дугаар гудамж, 3 тоот хаягт байрлах 455 м.кв газрыг эзэмших эрхгүй, Сас газрыг эзэмшүүлээгүй байсан, гэтэл Х, хөгжлийн газраас Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 194 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 235 дугаар тогтоолоор хүчингүй болгосон эрхийн улсын бүртгэлийн 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Г-22 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ, 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Ү-22******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд үндэслэн барилга барих зөвшөөрөл олгосон нь үндэслэлгүй байна.
31. Хэдийгээр гуравдагч этгээд нь бусад нэгж талбарын газрыг эзэмших эрхтэй, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газарт гадна авто зогсоол төлөвлөсөн боловч барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил нь нэг цогц үйл ажиллагаа тул холбогдох хэсгээр хүчингүй болгох боломжгүй, нэхэмжлэгчийн 244 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарцыг хаасан байдалтай байх тул Х, хөгжлийн газраас 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр баталсан ДТ1 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 434/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэлээ.
32. Шинжээчийн зардлыг гуравдагч этгээд Б.Б*******э төлсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан хариуцагч аас хувь тэнцүүлэн гаргуулж, гуравдагч этгээдэд олгов.
33. Ийнхүү дээрх байдлаар хариуцагч С, Х, хөгжлийн газрын гаргасан хууль бус шийдвэрт үндэслэн гуравдагч этгээд Б.Б*******ээс маргаан бүхий газарт барилгын ажлаа эхлүүлсэн байх бөгөөд хэрэв захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээд өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох баримтуудаа бүрдүүлэн С, Х, хөгжлийн газраас хохирлоо шаардах эрхтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Барилгын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжаар Б.Б*******эд эзэмших эрх олгосон 455 м.кв газраас 193 м.кв газарт холбогдох хэсгийг, мөн Х, хөгжлийн газраас баталсан 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДТ1 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 434/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сас 35100 төгрөгийг, Х, хөгжлийн газраас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Б*******од олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан шинжээчийн зардалд хариуцагч Сас 529490 төгрөг, Х, хөгжлийн газраас 529490 төгрөг, нийт 1058980 төгрөгийн зардлыг гаргуулан гуравдагч этгээд Б.Б*******эд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ