Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 261

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Дэлгэрмаа,

өсвөр насны шүүгдэгч Э.О, түүний хууль ёсны төлөөлөгч М.Бадамжав,

өсвөр насны шүүгдэгч У.А, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Гүндсамба,

тэдгээрийн өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дондог галсан овогт Э.О, Боржигон овогт У.А нарт холбогдох 2017 2503 0857 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   1. Монгол улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, 117 дугаар бүрэн дунд сургуулийн 11 дүгээр ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх нарын Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 7-12 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Дондог галсан овогт Э.Отгонмөнх /РД:………………/,

2. Монгол улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Сайхан Овоо суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, 71 дүгээр бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх, өвөө нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-64 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт У.А /РД:………………/.

 

Холбогдсон хэргийн талаар:

   Өсвөр насны шүүгдэгч Э.О, У.А нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-30 тоотод байрлах иргэн Б.Номин-Одын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, шүрэн толгойтой, шар мана чулуун хөөрөг нэг ширхэг, алтан нуухтай пийсүү хөөрөг нэг ширхэг, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг төмөр аяга зэргийг хулгайлан авч, хохирогч Б.Номин-Одод 2670000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ: “2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өглөө би Алтансүх, Мөнх-Эрдэнэ нартай уулзсан. Би тэр хоёртой гэртээ ус авахаар явж байтал Содгэрэлтэй таарсан. Бид 4 хоорондоо ярилцаад дэлгүүрээс пиво авч уухаар болсон. Тэгээд дэлгүүрээс пиво аваад Алтансүхийн машинтай гол орохоор явж байтал машины аккумулятор нь суусан. Тэгэхээр нь хохирогч гэх айлаас машины холбогч байна уу гэж асуухаар орох гэтэл хүн байхгүй болохоор хохирогчийн гэрээс эд зүйлийг нь хулгайлсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч У.А мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг гардаг өдөр Отгонмөнх, Мөнх-Эрдэнэ хоёртой таарсан. Тэгээд тэр хоёртой ус авахаар явж байтал Содгэрэлтэй таарсан. Бид 4 дэлгүүрээс пиво аваад голын эрэг орох гэж явж байтал машины аккумулятор суусан. Тэгэхээр нь хохирогч гэх айлаас холбогч байна уу гэж асуух гэтэл хүн байхгүй байсан. Тэгээд тэр хохирогч гэх айлаас эд зүйлийг нь хулгайлсан” гэв. 

              Хохирогч Б.Номин-Одын мөрдөн байцаалтад өгсөн: "Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-30 тоотод амьдардаг. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 цагийн орчимд манай бэр над руу утсаар ярьж танай гэрт хулгай орсон байна хурдан ир гэж хэлсэн .... ингээд гэртээ иртэл манай байшингийн вакум цонхыг түлхэж ороод гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, төмөр аяга, хоёр ширхэг хөөрөг алга болсон байсан ... алдсан эд зүйлээ буцаан авсан тул гомдол саналгүй ..." гэсэн мэдүүлэг /хх-20-22х/,

 

              Насанд хүрээгүй гэрч Э.Сумъяабазарын мөрдөн байцаалтад өгсөн: "Алтансүхтэй утсаар яриад 6 буудал дээр уулзсан. Алтансүх аавынхаа машинтай Мөнх-Эрдэнэ, Содгэрэл нар байсан. Бид нар машинтай Алтансүхийн гэрт ус авчихаад Ар согоотод Отгонмөнхтэй уулзаад бид пиво уухаар болоод дэлгүүрээс 3 том пиво аваад голын эрэг дээр очиод нэг хашаатай айлын гадаа очиж зогсоод пивоо уусан. Пивоо ууж дуусаад явах гэтэл машины аккумлъятор суучихсан асахгүй байсан ба хажуу талын хашаанд машин байсан бөгөөд Отгонмөнх, Алтансүх нар тэр айлаас гуйж холбож асаалгана гээд буусан. Би Содгэрэл, Мөнх-Эрдэнийн хамт машиндаа суугаад үлдсэн ба удалгүй Отгонмөнх, Алтансүх хоёр нь мөнгөн аяганууд болон ууттай зүйл авчраад машинд хийхээр нь асуутал энэ айлаас авсан гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Эрдэнэ тэр гурав замаас аккумлятор олж ирнэ гээд явсан ба энэ хойгуур цагдаагийнхан ирээд бид нарыг шалгаж байхад нөгөө гурав ирсэн ... бид нар тэр хоёрыг хулгай хийхийг мэдээгүй ба эд зүйлийг нь аваад ирсний дараа мэдсэн боловч, 5-10 минутын дараа цагдаа ирсэн ..." гэх мэдүүлэг /хх-23-24х/,

 

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-18х/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7 хуудас/,

           Насанд хүрээгүй гэрч Б.Содгэрэл, Н.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг /хх-25-28х/,

            Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-46, 56х/,

             Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67-68х, 69-70х, төрсний гэрчилгээний хуулбар /хх-71-72х/, оршин суугаа хаягийн тодорхойлолтууд /хх-73-74х/,

              Насанд хүрээгүй яллагдагч Э.Оийн мэдүүлэг /хх-63-65 хуудас/

              Насанд хүрээгүй яллагдагч У.Аийн мэдүүлэг /хх-53-55х/ зэрэг болно.

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.О, У.А нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-30 тоотод байрлах иргэн Б.Номин-Одын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, шүрэн толгойтой, шар мана чулуун хөөрөг нэг ширхэг, алтан нуухтай пийсүү хөөрөг нэг ширхэг, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг төмөр аяга зэргийг хулгайлан авч, хохирогч Б.Номин-Одод 2670000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.Оийн өгсөн: “2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өглөө би Алтансүх, Мөнх-Эрдэнэ нартай уулзсан. Би тэр хоёртой гэртээ ус авахаар явж байтал Содгэрэлтэй таарсан. Бид 4 хоорондоо ярилцаад дэлгүүрээс пиво авч уухаар болсон. Тэгээд дэлгүүрээс пиво аваад Алтансүхийн машинтай гол орохоор явж байтал машины аккумулятор нь суусан. Тэгэхээр нь хохирогч гэх айлаас машины холбогч байна уу гэж асуухаар орох гэтэл хүн байхгүй болохоор хохирогчийн гэрээс эд зүйлийг нь хулгайлсан” гэх мэдүүлэг,  

шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч У.Аийн өгсөн: “Тухайн хэрэг гардаг өдөр Отгонмөнх, Мөнх-Эрдэнэ хоёртой таарсан. Тэгээд тэр хоёртой ус авахаар явж байтал Содгэрэлтэй таарсан. Бид 4 дэлгүүрээс пиво аваад голын эрэг орох гэж явж байтал машины аккумулятор суусан. Тэгэхээр нь хохирогч гэх айлаас холбогч байна уу гэж асуух гэтэл хүн байхгүй байсан. Тэгээд тэр хохирогч гэх айлаас эд зүйлийг нь хулгайлсан” гэх мэдүүлэг,  

хохирогч Б.Номин-Одын мөрдөн байцаалтад өгсөн: "Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-30 тоотод амьдардаг. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 цагийн орчимд манай бэр над руу утсаар ярьж танай гэрт хулгай орсон байна хурдан ир гэж хэлсэн .... ингээд гэртээ иртэл манай байшингийн вакум цонхыг түлхэж ороод гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, төмөр аяга, хоёр ширхэг хөөрөг алга болсон байсан ... алдсан эд зүйлээ буцаан авсан тул гомдол саналгүй ..." гэсэн мэдүүлэг /хх-20-22х/,

насанд хүрээгүй гэрч Э.Сумъяабазарын мөрдөн байцаалтад өгсөн: "Алтансүхтэй утсаар яриад 6 буудал дээр уулзсан. Алтансүх аавынхаа машинтай Мөнх-Эрдэнэ, Содгэрэл нар байсан. Бид нар машинтай Алтансүхийн гэрт ус авчихаад Ар согоотод Отгонмөнхтэй уулзаад бид пиво уухаар болоод дэлгүүрээс 3 том пиво аваад голын эрэг дээр очиход нэг хашаатай айлын гадаа очиж зогсоод пивоо уусан. Пивоо ууж дуусаад явах гэтэл машины аккумлъятор суучихсан асахгүй байсан ба хажуу талын хашаанд машин байсан бөгөөд Отгонмөнх, Алтансүх нар тэр айлаас гуйж холбож асаалгана гээд буусан. Би Содгэрэл, Мөнх-Эрдэнийн хамт машиндаа суугаад үлдсэн ба удалгүй Отгонмөнх, Алтансүх хоёр нь мөнгөн аяганууд болон ууттай зүйл авчраад машинд хийхээр нь асуутал энэ айлаас авсан гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Эрдэнэ тэр гурав замаас аккумлятор олж ирнэ гээд явсан ба энэ хойгуур цагдаагийнхан ирээд бид нарыг шалгаж байхад нөгөө гурав ирсэн ... бид нар тэр хоёрыг хулгай хийхийг мэдээгүй ба эд зүйлийг нь аваад ирсний дараа мэдсэн боловч, 5-10 минутын дараа цагдаа ирсэн ..." гэх мэдүүлэг /хх-23-24х/, хавтаст хэрэгт цугларсан Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-18х/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7 хуудас/, Насанд хүрээгүй гэрч Б.Содгэрэл, Н.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг /хх-25-28х/, Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-46, 56х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67-68х, 69-70х, төрсний гэрчилгээний хуулбар /хх-71-72х/, оршин суугаа хаягийн тодорхойлолтууд /хх-73-74х/, Насанд хүрээгүй яллагдагч Э.Оийн мэдүүлэг /хх-63-65 хуудас/, Насанд хүрээгүй яллагдагч У.Аийн мэдүүлэг /хх-53-55х/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хууль нь шүүгдэгчдийн эрхзүйн байдлыг дордуулж байх тул Эрүүгийн хууль (2002 он)-ийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.О, У.А нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хэргээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлөгдсөн, тухайн хэргийг 18 насанд хүрээгүй байхдаа үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн Б.Уянгийн эзэмшлийн Тоёота карина маркийн 04-79 УБЛ улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Э.О, У.А нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.