| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/01850/И |
| Дугаар | 101/ШШ2023/04915 |
| Огноо | 2023-11-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2023/04915
2023 11 09 101/ШШ2023/04915
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 байр, 214 тоот хаягт оршин суух, Шавь овогт Пэрлийдоржийн Бат-Оргил /РД:УК98021111/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 64 тоот хаягт байрлах, Тулга констракшн ХХК /РД:2680211/,
Хариуцагч: *******, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Амины орон сууц байр, 64 тоот хаягт оршин суух, Гомбодорж овогт Гүрсэдийн Доржмягмар /РД:ЦА60090614/ нарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд : *******, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 36 байр, 3 тоот хаягт байрлах, *******,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн *******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь 2 өдөр -тай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр *******,*******,*******,, орон сууцыг худалдан авч 1 м.кв талбайн үнэ 1,200,000 төгрөгөөр тооцож, нийт 60,744,000/жаран сая долоон зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг хэсэгчлэн бүрэн төлж барагдуулсан. Манай гэр бүлийнхэн 2016 оны 12 сараас хойш тус захиалсан байрандаа амьдарч байна.
Гэвч хариуцагч нь одоог хүртэл захиалсан байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Учир нь "-ийн захирал Г.Доржмягмар нь тус захиалсан байрыг маань -д барьцаанд тавьж, зээл авсан байсан. Улмаар миний орон сууцыг -ийн барьцаанд байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэл гаргуулахаар шүүхэд өгснийг мэдсэн.
-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний 2.1 дэх хэсэг Гүйцэтгэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцны болон түүнтэ холбоотой баримт бичгийг Захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ, 2.11 дэх хэсэгт Орон сууцыг 100% төлбөр хийсэн Захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ гэж тус тус заасан.
Гэвч -тай байгуулсан гэрээнийхээ үүргийг биелүүлсэн байтал одоог хүртэл захиалсан байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байна.
Анх тухайн хотхоныг Тулга констракшн ХХК барьж гүйцэтгэж байсан. Тухайн барилгын компанид үүрэг гүйцэтгэгч гэсэн утгаар иргэн хүнийхээ хувьд итгэсэн. Мөн дээрээс нь Гандирс орд ХХК-ийн барьцаа хөрөнгийн бүртгэлтэй байсан учир бүртгүүлж чадаагүй юм.
Иймд нэхэмжлэгч *******,*******,*******,,62 м.кв талбайтайны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагч -ийн гүйцэтгэх захирал нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд хариу тайлбараа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
П.Бат-Оргилын Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан шаардлагыг хүлээн авч дараах хариу тайлбар гаргаж байна.
П.Бат-Оргил нь (хуучнаар 30-р хороо), дугаар байрны 44 тоот, 50,62 мкв орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулж, манай компанитай ямар нэгэн төлбөрийн тооцоогүй тул орон сууцны шударга өмчлөгч мөн болохыг хүлээн зөвшөөрч байна.
нь гэрээний үнэ 60,744,000 төгрөгийг 2021 оны 3 сард төлж бэлнээр касст төлж дуусгасан. 65/4 байр 2016 онд ашиглалтад орсон, гэрээ байгуулах үед ажил эхлээгүй байсан, 70 хувийн гүйцэтгэлтэй байхад Гандирс Орд ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан, тэгээд өмчлөгч салж бүртгэгдсэн үед нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан, Алаг Уул ган ББСБ ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан.
Тус компани нь П.Бат-Оргилд борлуулахаас өмнө тухайн орон сууцыг дараагийн барилгын ажлын санхүүжилтэд ашиглах зорилгоор, Алаг-Уул Ган" ББСБ-ын барьцаанд тавьж зээл авсан зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлж өгөх боломжгүй нөхцөлд байна.
Иймд П.Бат-Оргил нь тус компанитай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн, төлбөр тооцоогүй тул Баянзүрх дүүргийн*******, дугаар 44 тоот, 50,62 м2 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
П.Бат-Оргил нь (хуучнаар 30-р хороо), дугаар байрны 44 тоот, 50,62 мкв орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, Гүрсэд овогтой Доржмягмартай ямар нэгэн төлбөрийн тооцоо үлдээгүй, орон сууцны шударга өмчлөгч мөн юм.
Иймд П.Бат-Оргилыг Баянзүрх дүүргийн*******, дугаар 44 тоот, 50,62 мкв орон сууцны өмчлөгчөөр тогтоон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Алаг Уул ган ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч П.Бат-Оргилын нэхэмжлэлд дурдсан *******,*******,*******,,62 м.кв талбайтай нь иргэн нэр дээр бүртгэлтэй, албан ёсны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байдаг.
Г.Доржмягмар нь уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан манай байгууллагаас удаа дараа зээл авч байсан. Түүнтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус шүүхийн 2022.03.07-ны өдрийн 1014 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.10.14-ний өдрийн 925 тогтоол тус тус гарсан.
Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Г.Доржмягмар үүргээ биелүүлээгүй тул шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.
Зээлийн гэрээний үүрэгт Ш.Доржмягмарын өмчлөлийн дээрх орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулахад уг хөрөнгө түүний өмчлөлд бүртгэлтэй байсан ба улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийгдээгүй байсан бөгөөд энэхүү улсын бүртгэлийг үндэслэж барьцааны гэрээ байгуулсан нь хэн нэгэн этгээдийг эрхийг зөрчөөгүй, шударга барьцаалагч болно.
Талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Иргэний хуулийн 160 дугаар зүйл /барьцааны эрх дуусгавар болох/-д заасан барьцааны эрх дуусгавар болоогүй, .... Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 171 дүгээр зүйлийн 171.1, 172.1, 172.4-т зааснаар өмчлөгч ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн ч энэ тохиолдолд барьцааны зүйл нь гагцхүү барьцааны шаардлагын хамт нэгэн зэрэг шилждэг ба өөрөөр хэлбэл барьцааны зүйлийг өмчлөгч өөрчлөгдсөн ч тухайн эд хөрөнгөд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр үлдэх тул шинэ өмчлөгч нь барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийн өмчлөгч болно.
Иймд шүүхээс тус хэрэг маргааныг шийдвэрлэхдээ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Алаг Уул ган ББСБ ХХК-ийн эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.
5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
5.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, болон Тулга констракшн ХХК-ийн хооронд 2016.11.26-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ, гэрээний хавсралт, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, -ийн 2023.02.28-ны өдрийн Төлбөр тооцоогүй тухай тодорхойлолт, кассын орлогын ордер, Хаан банк ХК-ийн орлогын мэдүүлэг, Хасбанк ХК-ийн төлбөрийн баримт, оос 2023.04.06-ны өдөр *******т олгосон итгэмжлэл /хх-ийн 1-27, 37/
5.2. Хариуцагч Тулга констракшн ХХК-иас ирүүлсэн: 2023.03.20-ны өдөр Б.Баярдэлгэрт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Тулга констракшн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 31, 36, 44/
5.3.Хариуцагч Г.Доржмягмараас ирүүлсэн: 2023.07.20-ны өдөр *******т олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хх-ийн 206, 212/
5.4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Алаг-Уул ББСБ ХХК-иас ирүүлсэн: 2023.07.25-ны өдөр *******т олгосон итгэмжлэл, бие даасан шаардлага, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204089785 дугаарт бүртгэгдсэн, ,,, ,, Г.Доржмягмарт олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Алаг уул ган ББСБ ХХК болон Г.Доржмягмар нарын хооронд 20,, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Алаг уул ган ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2023.10.20-ны өдөр Б.Батнасанд олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатныны шүүхийн , ын хуулбар /хх-ийн 215-228, 236, 247-277/
5.5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: *******,,, хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны өмчлөх эрх, уг барилгын, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримтууд /хх-ийн 48-192/ зэрэг бичгийн баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч , Г.Доржмягмар нарт холбогдуулан, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын талаар маргахгүй, зөвшөөрч байна.
3. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн -ийг өөрийнх нь хүсэлтээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан. /хх-ийн 216, 229/
4. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5. болон Тулга констркашн ХХК-ийн хооронд 2 өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан,
гэрээгээр хариуцагч нь ны нутаг дэвсгэрт баригдаж буй Хоршоолол хотхон, ны 2 дугаар орц, 44 тоотод байрлах 50,62 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2016 оны 05 дугаар 13-ны өдрийн дотор багтаан барьж улсын комисст өгч, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх,
нь 1 мкв-ын үнэ 1,200,000 төгрөг, нийт 60,744,000 төгрөгийг өдрийн хооронд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 3-10/
6. Талуудын хоооронд гэрээ байгуулагдах үед орон сууцны барилга баригдаагүй байсан, энэ талаар зохигч маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
6.1.1. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.
6.1.2. Хариуцагч -ийн хуулийн этгээдийн гэрчилгээнд 2005.12.16-ны өдөр, ыг 2021.11.23-ны өдөр тус тус гүйцэтгэх захирал болохыг тус тус бүртгэсэн. /хх-ийн 44/
7. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөр төлөх үүргээ биелүүлсэн, 2016.11.26-2017.12.28-ны хооронд бэлнээр болон дансаар гэрээний үнэ 60,744,000 төгрөг төлсөн тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарласан.
8. Хариуцагч нар нь гэрээний зүйл болох орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн, захиалагчийн эзэмшилд 2016 оны 12 сард шилжүүлсэн, уг орон сууцыг Алаг уул ган ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар маргахгүй гэжээ.
9. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримт, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
9.1.1. , Хоршооллын хотхон /13361/, хаягт байршилтай 70 хувийн гүйцэтгэлтэй орон зориулалттай дуусаагүй барилгын өмчлөх эрх нь Эрхийн улсын бүртгэлийн Y-2204055724 дугаарт 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Гандирс орд ХХК /2095408/-ийн өмчлөлд,
уг барилгын 65/4 дүгээр байрны орон сууцыг 2017 оны 06 сарын 29-ний өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204089785 дугаарт иргэн Г.Доржмягмар -ын өмчлөлд салж бүртгэгдсэн,
9.1.2. болон -ийн хооронд 2 өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний үүргээ биелүүлсэн тул уг орон сууцыг түүний эзэмшил, ашиглалтад 2016 оны 12 сард шилжүүлсэн,
9.1.3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн , оор хариуцагч Г.Доржмягмараас 494,499,666 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Алаг уул ган ББСБ ХХК-д олгож, хариуцагч нь төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ....Y-2204089785 улсын бүртгэлийн дугаартай, 000594229 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн , Хоршооллын хотхон/13361/ , орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн,
энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй. /хх-ийн 48-193, 247-277/
10. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан.
10.1.1. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 60,744,000 төгрөгийг бэлнээр болон дансаар төлсөн болох нь хариуцагч -ийн дансны хуулга, тус компанийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 23/18 дугаартай төлбөр тооцоогүй талаарх албан бичиг, кассын орлогын ордер, Хаан банк ХК-ийн орлогын мэдүүлэг, Хасбанк ХК-ийн төлбөрийн баримтаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 11-27/
10.1.2.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т Гүйцэтгэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцны болон түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ,
2.11-т Орон сууцыг 100% төлбөр хийсэн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ гэж тус тус заасан. /хх-ийн 3-4/
10.1.3. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөр төлөх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
11.Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор шаардсан нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхээ олж авахаар улсын бүртгэлд хүсэлт гаргах, мөн хуулийн 110 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр өмчлөх эрх шилжихтэй холбоотойгоор уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх замаар өөрийн өмчлөх эрхийг баталгаажуулах зорилготой байна.
12. Иймд хариуцагч , Г.Доржмягмар нарт холбогдох, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204089785 дугаарт бүртгэгдсэн, 000594229 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн , Хоршооллын хотхон/13361/ , орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
13. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-т барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно гэж, 165 дугаар зүйлийн 165.1-т Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж зохицуулсан тул дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагчийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
Тодруулбал, өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204089785 дугаарт бүртгэгдсэн, 000594229 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн , Хоршооллын хотхон/13361/ , орон сууцны өмчлөгч болж өөрчлөгдсөн нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагч Алаг уул ган ББСБ ХХК-ийн шаардах эрхийг хөндөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
14. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 461,670 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч , Г.Доржмягмар нарт холбогдох иргэний хэрэгт, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204089785 дугаарт бүртгэгдсэн, *******,,, дүгээр байр,, 50.62 мкв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгч нэхэмжлэгч тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч -иас улсын тэмдэгтийн хураамжид 230,835 төгрөг, хариуцагч Г.Доржмягмараас 230,835 төгрөг, нийт 461,670 гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 461,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ