Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
Хэргийн индекс | 128/2022/0729/З |
Дугаар | 128/ШШ2023/0154 |
Огноо | 2023-02-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2023/0154
2023 02 16 128/ШШ2023/0154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж******* Э******* /РД: ЕЮ5*******/,
Хариуцагч: Т, з хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, хариуцагч Т, зохицуулалт газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Т, зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А-1/843 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, Э*******" ХХК болон Ж.Э******* нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 2/2016 дугаартай Контрактын гэрээ, 1 дугаартай Контрактын нэмэлт гэрээг дүгнэхийг хариуцагчид даалгуулах
2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр "Э******* ХХК-д ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар томилогдсон бөгөөд тухайн өдрөө 2/2016 дугаартай контрактын гэрээ, 1 дугаартай контрактын нэмэлт гэрэгээг 4 жилийн хугацаатай "Э*******" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан.
Э******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/266 дугаартай тушаалаар бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан контрактын гэрээг Т, з дүгнэх ёстой гэсэн үндэслэлээр маргаан үүсгэжээ.
3. Процессын түүх: Т, зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А-1/843 дугаар албан бичгээр Ж.Э*******тэй байгуулсан гэрээг дүгнэх боломжгүй гэсэн хариуг мэдсэнээр үүнийг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
4. Нэхэмжлэгч Ж.Э******* нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
4.1. Миний бие Ж.Э******* нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр "Э-үйлдвэр" ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлтэй 02/2016 дугаартай Контрактын гэрээ байгуулан "Э-үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар томилогдон ажиллаж байсан болно. "Э-Үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/266 тоот тушаалаар Ж.Э******* намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн юм.
4.2. Ж.Э******* би тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын албан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 22, 25 дугаар зүйлд заасан Контрактын гэрээний үндсэн дээр томилогдсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг болон 02/2016 дугаартай Контрактын гэрээнийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Контрактын гэрээг дүгнэсний үндсэн дээр контрактыг дуусгавар болгох буюу цуцлах асуудлыг шийдвэрлэхээр заасан байна. "Э*******" ХХК /хуучин нэрээр/ -ийн Ерөнхий захирал болон орлогчид өмнө нь ч, одоо ч Контрактын гэрээ байгуулан ажилладаг ба өмнө ажиллаж байсан албан тушаалтнууд бүгд Контракын гэрээгээ дүгнүүлэн хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгодог байсан ба энэ шаардлагыг хангасан байхыг ч Хөдөлмөрийн тухай хууль шаарддаг.
4.3. Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтаар контрактыг заавал дүгнэхээр зохицуулжээ. Мөн Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 18 дахь хэсэг болон Улсын Дээд Шүүхийн 2012 оны 06 сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 2.7 дахь хэсэг, 4.3 дахь хэсэгт Контрактыг хэлэлцэн - байгуулах журмаар өмчлөгч этгээд өөрийн эрх, үүргээ итгэмжлэгдсэн бусад этгээдэд шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл контракт бол хөдөлмөрийн харилцаатай төдийгүй өмчийн харилцаатай холбоотой байдаг бол ердийн хөдөлмөрийн гэрээнд зөвхөн хөдөлмөрийн харилцаа байдгаар, мөн контрактын гэрээний талууд үр дүнг заавал дүгнэдэг зэргээр ялгаатай гэж тодорхойлжээ.
4.4. Миний бие Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Т зт 02/2016 дугаартай Контрактыг дүгнэж өгөхийг хүссэн өргөдлийг Т зт 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн боловч Т, з 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А-1/843 дугаартай албан бичгээр контактын гэрээг дүгнэх боломжгүй гэж шийдвэрийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.
4.5. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор "Э-Үйлдвэр" ХХК нь "Э-Үйлдвэр" ТӨҮГ болон зохион байгуулагдсанаар "Э-Үйлдвэр" ХХК-ийн ТУЗ-ийн чиг үүрэг Т, зт шилжин, удирдлагаар ханган ажиллаж байгаа хэрнээ контрактын гэрээний оролцогч биш тул гэрээг дүгнэх боломжгүй гэж шийдвэрлэсэн нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хязгаарласан шийдвэр гэж үзэж байна.
4.6. Т, з нь "Э-үйлдвэр" ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлтэй контрактын гэрээ байгуулсан бусад дэд захирал болон албан тушаалтнуудын гэрээг дүгнэхийг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэдэг атлаа зөвхөн Ж.Э******* миний контрактын гэрээг дүгнэхээс татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ, 4.2 дах хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална 4.2.1 дэх хэсэгт хуульд үндэслэх; 4.2.5 дахь хэсэгт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж тус тус заасан үйл ажиллагаандаа удирдлага, мөрдлөг болговол зохих зарчмуудыг зөрчсөн байх бөгөөд мөн Монгол улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасныг зөрчиж иргэн миний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн захиргааны үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна.
4.7. Иймд Ж.Э******* миний 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр "Э-үйлдвэр" ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлтэй байгуулсан 02/2016 дугаартай Контрактын гэрээг дүгнэх боломжгүй гэж шийдвэрлэсэн Т, зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн А-1/843 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье. Жич: Т*******азар нь шийдвэрээ 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шууданд хүргүүлж, 2022-05-13-ны өдөр миний оршин суудаг хаягийн харьяалалын шуудангийн салбар хүлээн авч 16-ны өдөр надад мэдэгдсэний дагуу 2022-05-17-ны өдөр миний бие хүлээн авсан болно.
4.8. Мөн нэхэмжлэгч Ж.Э******* 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж түүний үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байдаг.
4.9. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу Э*******" ХХК болон Ж.Э******* нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 2/2016 дугаартай Контрактын гэрээ, 1 дугаартай Контрактын нэмэлт гэрэгээг дүгнэхийг хариуцагчид даалгуулах тухай
4.10. Нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр "Э******* ХХК-д ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар томилогдсон бөгөөд тухайн өдрөө 2/2016 дугаартай Контрактын гэрээ, 1 дугаартай контрактын нэмэлт гэрэгээг 4 жилийн хугацаатай "Э*******" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан. Контрактын гэрээний 4 дүгээр зүйлд үүргийг бүрэн хэрэгжүүлж ажиллаж байгаад 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/266 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.
4.11. Ажлаас чөлөөлсөн шалтгаан нь нэхэмжлэгч Ж.Э*******ээс шалтгаалаагүй, сахилгын болон Контрактын гэрээг дүгнэхгүй байх ямар нэгэн үр дагавар үүсгээгүй бөгөөд Э******* ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор "Э******* ХХК нь "Э*******" Төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болон өөрчлөн байгуулагдсантай холбоотой. Ингэснээр "Э******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн чиг үүрэг Т, зт шилжсэн ба Т з нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг учир "Э*******" ХХК-тай байгуулсан контрактын гэрээг дүгнэх үүрэгтэй.
4.12. 1999 оны Хөдөлмөрийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дүгээр зүйл, Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолуудад заасны дагуу ажилтантай байгуулсан Контрактын гэрээг ажил олгогч байгуулагад заавал дүгнэх үүргийг хууль тогтоомжоор хүлээлгэсэн.
4.13. Нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүртэл 2 жил 8 сарын хугацаанд "Э*******" ХХК-д ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар ажилласан ба ажлаас чөлөөлсөн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/266 дугаартай тушаалд Контрактын гэрээ дүгнэх ямар нэгэн зохицуулалт тусгагдаагүй учир Э******* ХХК болон Э******* ТӨҮГ-т хандсан, Э******* Төрийн өмчит үйлдвэрийн газраас 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ХБ-113-12/5357 дугаартай албан бичгээр "Ж.Э*******тэй байгуулсан гэрээг дүгнэх зөвшөөрөл хүссэн. Энэхүү албан бичгээр Ж.Э*******тэй байгуулсан Контрактын гэрээг дүгнэх боломжтойн дээр дүгнэх эрх нь хариуцагч байгуулагад байгааг нотолж байна.
4.14. Гэтэл Төрийн өмчийн болого, зохиуулалтын газар нь "Э******* ТӨҮГ-т 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А-1/2237 дугаартай хариуг хүргүүлсэн бөгөөд уг хариунд холбогдох тогтоолуудын дагуу ...Т, з удирдлагаар ханган ажиллаж байна..." гэж Ж.Э*******тэй байгуулсан гэрээг дүгнэх боломжгүй гэсэн хариуг өгсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн. Нэхэмжлэгчтэй байгуулсан Контрактын гэрээг дүгнэснээр 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Э******* ХХК-тай 2/2016 дугаартай Контрактын гэрээ, 1 дугаартай контрактын нэмэлт гэрээний 7 дугаар зүйлд заасан авто машин, 8 дугаар зүйлд заасан Э*******т 4 өрөө орон сууц олгох эсэхийг шийдвэрлүүлэх боломжтой, энэ утаараа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болно.
4.15. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ж.Э*******тэй байгуулсан контрактын гэрээг дүгнэхийг хариуцагч Т, зт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж байна.
5. Хариуцагч Т, зохицуулалтын газраас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
5.1. Т, зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 09- өдрийн A-1/843 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай ний Ж.Э*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар өгч байна. Ж.Э******* нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр "Э*******" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан 02/2016 дугаартай Контрактын гэрээг Т, зохицуулалтын газраар дүгнүүлэхийг хүссэн тул дээрх албан бичгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариуг өгсөн юм.
5.2. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлыг Т, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага томилох буюу өөрчлөх", 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлыг томилохдоо гэрээ байгуулна, 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт захирал нь "албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд цалинг тогтоох эрх, үүрэгтэй гэж, мен Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хуульчлахдаа 76.1.8-д "компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох гэж тус тус зохицуулсан байдаг.
5.3. Өөрөөр хэлбэл төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлыг Т, зохицуулалтын газраас, төрийн өмчит компанийн захирлыг тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс тус тус томилж, чөлөөлдөг. Үйлдвэрийн газрын захирал, компанийн гүйцэтгэх захирал нь Т, з болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээгээр олгогдсон эрх хэмжээний хүрээнд үйлдвэрийн газар, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг.
5.4. Захиралтай байгуулсан гэрээнд "үйлдвэрийн газар /компани/-г хүний нөөцийн бодлогоор хангаж, хууль тогтоомжийн хүрээнд ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилтныг томилж, чөлөөлөх эрх хэмжээг олгосон байдаг. Тийм ч учраас Ж.Э*******ийг Э*******" ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар чөлөөлсөн байдаг.
5.5. Дээрх үндэслэлээр Т, з нь гэрээг дүгнэх субъект биш тул хүсэлтийг хангах боломжгүй тухай хариуг өгсөн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.6. Нэхэмжлэгч Ж.Э*******ийн нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагч Т, зохицуулалтын газраас 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дараах тайлбарыг ирүүлсэн байдаг.
5.7. Т, з иргэн Ж.Э*******тэй ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулж ажиллаагүй тул гэрээний үүрэг хүлээх учиргүй. газрын sr Ж.Э******* нэхэмжлэлдээ "Э*******" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 02/2016 дугаартай гэрээг байгуулж ажилласан гэсэн байна.
5.8. Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах "Э" үйлдвэр /хуучин нэрээр/ нь БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1973 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрийн дагуу анх 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулагдаж, "Э" үйлдвэр нь хоёр улсын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийн дагуу 51:49 хувийн эзэмшилтэй хамтарсан үйлдвэр, 2003 оны хэлэлцээрийн дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-ийн хэлбэрээр ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сард ОХУ-ын "Ростех" корпораци өөрийн эзэмшлийн хувьцааны 49 хувийг худалдсанаар Монгол Улсын Засгийн газар 51 хувийг, "Монголиан коппер корпорейшн" ХХК 49 хувийг эзэмших болсон.
5.9. Энэ үед Ж.Э******* 49 хувийн эзэмшигч талын төлөөллийг хэрэгжүүлж, компанид Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар томилогдон ажиллаж байсан байна.
5.10. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор "Э*******"-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталснаас хойш өнөөдрийг хүртэл энэ статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
5.11. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д "Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар, хүрээний яам, агентлагтай газрын Захирал удирдана. Захирлыг т, зохицуулалтын асуудал зөвшилцөн томилох буюу өөрчилнө. 19 дүгээр зүйлийн 1-д "Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлыг /цаашид "захирал" гэх/ томилохдоо гэрээ байгуулна", 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт захирал нь "албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд цалинг тогтоох эрх, үүрэгтэй гэж, мөн Т, зохицуулалтын газрын 2019 оны 260 дугаар тогтоолоор "Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам"-ыг баталсан байдаг бөгөөд уг журмын дагуу үйлдвэрийн газрын захиралтай Т, з контрактын гэрээ байгуулдаг. Үйлдвэрийн газрын захирал нь үйлдвэрийн газрын бусад албан тушаалтан, ажиллагсадтай гэрээ байгуулж ажилладаг.
5.11. Монгол Улсын Засгийн газар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор батлагдсан Э*******" төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6.10.2 дахь заалтаар "ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлэх, хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, контракт, нэмэлт гэрээ, хамтын гэрээ байгуулах, үр дүнг тооцох" нь "Үйлдвэрийн газрын удирдлагын бүрэн эрх"-д хамаарахаар заасан байдаг.
5.12. Иймд Т, з иргэн Ж.Э*******тэй ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулж ажиллаагүй тул гэрээний үүрэг хүлээхгүй.
5.13. Тухайн үеийн нөхцөл байдлын улмаас контрактын гэрээгээ дүгнүүлж чадаагүй албан тушаалтнуудын гэрээг дүгнэхийг Э*******ийн ерөнхий захиралд даалгасан шийдвэрийг Т, зохицуулалтын газраас гаргасан байдаг. Т, зохицуулалтын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэлээр Э*******ийн зарим эрх бүхий албан тушаалтнуудтай байгуулсан контрактыг дүгнэж, дуусгавар болгохыг үйлдвэрийн газрын ерөнхий захиралд даалгасан.
5.14. Мөн Монгол улсын Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 225 дугаар тогтоолоор "Э*******" төрийн өмчит үйлдвэрийн газрыг "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд шилжүүлсэн. Дээрх үндэслэлээр Т, з нь тус гэрээг дүгнэх эрх, үүрэгтэй субъект биш юм.
5.15. Иймд Ж.Э*******ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Ж.Э*******ээс Т, зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А-1/843 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, Э*******" ХХК болон Ж.Э******* нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 2/2016 дугаартай контрактын гэрээ, 1 дугаартай контрактын нэмэлт гэрээг дүгнэхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан татгалзал хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн төрөлд хамааруулан тодорхойлж, шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шийдвэрийг гаргуулна хэмээн маргаж байна.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар захиргааны акт гаргахыг даалгах шийдвэрийн хувьд шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтан биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан эсхүл шаардлагатай акт гаргахаас татгалзсан шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд захиргааны зохих акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах боломжтой.
4. Гэтэл Т, зохицуулалтын газраас 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А-1/843 дугаар албан бичгээр Э*******" ХХК болон Ж.Э******* нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 2/2016 дугаартай контрактын гэрээ, 1 дугаартай контрактын нэмэлт гэрээг дүгнэхээс татгалзсан нь үндэслэлтэй байх тул тус контрактын гэрээг дүгнэхийг Т, зт даалгах боломжгүй байна.
5. Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын Захирал удирдана. Захирлыг т, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар, хүрээний яам, агентлагтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө. гэж зааснаар Т, з нь Э******* ТӨҮГ-ын захирлыг томилох, гэрээ байгуулах, дүгнэх эрхтэй болохоос бусад ажилтнуудын контрактын гэрээг дүгнэх эрхгүй.
6. Нэхэмжлэгчээс ...Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолын дагуу "Э-Үйлдвэр" ХХК нь "Э-Үйлдвэр" ТӨҮГ болон зохион байгуулагдсанаар "Э-Үйлдвэр" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн чиг үүрэг Т, зт учраас контрактын гэрээг дүгнэх ёстой... гэж маргах боловч Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор Э******* ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, тус газрын дүрмийг баталсан болохоос тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг Т, зт шилжүүлсэн шийдвэрийг гаргаагүй.
7. Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Э******* нь Э*******" ТӨҮГ-т холбогдуулан ...контрактын гэрээг дүгнэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргаж, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 543 дугаар шийдвэрэээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон зэргээс дүгнэвэл хариуцагч Т, з маргаан бүхий контрактын гэрээг дүгнэхээс хууль бусаар татгалзсан болох нь тогтоогдохгүй байна.
8. Нэхэмжлэгчээс ....бусад дэд захирлуудын контрактын гэрээг Т, з дүгнэсэн... гэх боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хариуцагчаас үүнийг үгүйсгэн маргасан, нэгэнт хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс хууль бусаар татгалзаагүй учраас бусад этгээдийн гэрээг дүгнэсэн бол нэхэмжлэгч Ж.Э*******ийн контрактын гэрээг дүгнэ гэсэн шийдвэрийг шүүхээс гаргах үндэслэлгүй.
9. Иймд Т, зохицуулалтын газрын контрактын гэрээг дүгнэхээс татгалзсан нь үндэслэлтэй, үүний улмаас нэхэмжлэгч Ж.Э*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э*******ийн Т, зт холбогдуулан гаргасан Т, зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А-1/843 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, Э*******" ХХК болон Ж.Э******* нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 2/2016 дугаартай контрактын гэрээ, 1 дугаартай контрактын нэмэлт гэрээг дүгнэхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ