Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 271

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Равдан овогт Банзрагчийн Оюунбаярт холбогдох 2017 2503 0652 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 07-нд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, "Ариун Агь" ХХК-ны захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо8 алтан тэвш хорооллын АОС байрны 75 тоотод оршин суух хаягтай,

1991 онд Хэнтий аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Равдан овогт Б.О /РД:………../.

 

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.О нь 2017 оны 03 дугаар сарын 24-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор Ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн" толгой сарвуу бүхий хүрэн баавгайн 1 арьсыг "Хюндай Аксент" маркийн, улаан өнгийн 83-11 УБИ улсын дугаартай автомашинд зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажлаа хийж байтал зүс таних Баагий гэдэг хүн надаар гагнуур хийлгэж байсан. Өөр хүнтэй баавгайн арьс зарах гэж байна авах хүн байна уу гээд утсаар ярьж байгааг нь сонссон. Би тэгэхээр нь юун арьс юм яах гэж байгаа юм бэ? гэж асуухад баавгайн арьс байгаа хямдхан зарах гэсэн юм гэхээр Өлзийбаатар луу яриад баавгайн арьс авах хүн байна уу? гэхэд байгаа хүн асууж байсан гэж хэлсэн. Юмыг нь хийж байтал Өлзийбаатар над руу залгаад наадах чинь үнэтэй байдаг юм байна шүү гэхээр нь би нөгөө Баагий гэх залуугаас хэдэд өгөх юм бэ гэхэд 4.000.000 гэж хэлж байсан. Би хариуд хүн олоод авбал авчихал юм байна даа гэсэн чинь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өглөө ажил дээр аваад ирсэн тэгэхээр нь би байгаа нь 1.500.000 төгрөг байна 2.000.000 төгрөнд бодож авъя гээд арьсыг нь авчихаад Өлзийбаатар луу ярьсан чинь чамруу нэг хүн одоо залгана гэж хэлсэн. Тэгээд нэг хүн надтай өдөржин яриад үзье гэхээр би үзүүлсэн. Намайг очиход “Зунжин” гэдэг дэлгүүр дээр кровн маркийн машинтай нэг Өвөрмонголын хамт зогсож байсан. Үзүүлэхэд 10.000.000 болно гээд 3 дугаар хорооллын тэнд очих гражид очиж дэлгэж үзье гээд явж байгаад 7 буудлын тэнд баригдаад Чингэлтэй дүүргийн цагдаа дээр шалгагдсан” гэв.

Хохирогч Ц.Байгальмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай орны ой, тайга бүхий газар нутагт тархсан баавгайнхан овгийн хүрэн баавгайн төрөлд хамрагдах 1 хүрэн баавгайн төрөл зүйл байдаг. Эр баавгайг шармаахай, эм баавгайг эвш, төлийг нь бамбарууш гэдэг. Баавгай дунджаар 10 хүртэл насалдаг, 4 настайдаа үржилд ордог, ороо нь 7-8 сард болж өвөл 2-3 сард ичээндээ 1-2 заримдаа 2-3 бамбарууш гаргадаг. Жил бүрийн 3-4 сард ичээнээсээ гарна. Идэш тэжээл нь хандгай болон бусад туурайтан амьтан, жижиг мэргэчид, ургамлын үр загас, самар зэрэг юу тааралдсаныг иддэг. Ховордсон үндэслэл хууль бусаар агнаж арьс мах тавхай, доньд зэргийг гадаад улсад нууцаар худалдаалдаг үүнээс болж ховордсон. Хамгаалагдсан байдал нь Амьтны тухай хуулийн дагуу 2012 онд гарсан Засгийн газрын 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтанд оруулсан. Ховор амьтны жагсаалтанд бүртгэгдсэн зөвхөн тусгай зөвшөөрлөөр агнах барих эрхийг байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгоно. Зөвшөөрлийг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан Агнуурын нөөц ашигласаны төлбөр ан амьтан агнах барих зөвшөөрлийн хураамжийн хувь хэмжээг баримтлан судалгааны зориулалтаар 1 толгойд 1.300.000 төгрөгийг орон нутгийн төсөвт урьдчилан тушаадаг. Гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр агнуулахдаа 1 толгой олзворын жишиг үнэ нь 2500 ам.доллар, төлбөр нь 1600 ам.доллар, хураамж нь 650 ам долларыг нэмж тушаадаг. Энэ зөвшөөрлийн дагуу агнасан бол түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт бичгийг байгаль хамгаалагч олгоно” гэх мэдүүлэг /1хх-50-53х/,

 

             Гэрч Г.Цогзолын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын дундуур өөрийн эзэмшлийн "Соната-5" маркийн мөнгөлөг саарал өнгийн 98-52 УНЭ улсын дугаартай машиныг нэрийг нь мэдэхгүй байна Бонж хочтой эрэгтэй хүнд өгч 2.700.000 төгрөгөөр бодож өгөөд түүнээс "Хьюндай аксент" маркийн улаан өнгийн 83-11 УБИ улсын дугаартай машиныг 3.000.000 төгрөгөөр авсан. ... Найз Батнасангийн Ганболд бид Хьюндай аксент маркийн улаан өнгийн 83-11 УБИ улсын дугаартай машинаар ээлжилж таксинд явдаг бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 24-ний орой 20 цагийн үед хичээлээс  тараад   гэртээ   ирэхэд   машиныг  Б.Ганболд  унаад  явсан байсан. Б.Ганболдын 91118774 дугаарын утас руу өөрийнхөө 86655448 дугаарын утаснаас залгахад утсаа авахгүй байсан. Ингээд өглөө 08 цагийн үед Б.Ганболдтой утсаар ярихад баавгайны арьс тээвэрлэж явж байгаад цагдаад баригдсан гэж хэлсэн ... Дээрх авто машин Батхуягийн Ганхуяг гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байдаг шиг санагдаж байна” гэх мэдүүлэг /1хх-56-57х/,

 

          Гэрч Б.Чулуунбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдер 20 цагийн үед нөхөр Д.Батцэнгэл ... Оюунбаяртай уулзах ажил гарчихлаа очиж уулзана гэж хэлсэн. Ингээд Нарантуул захын зүүн талд байх Оюунбаярын авто засварын газар дээр ирсэн. Тэгээд Батцэнгэл орчихоод ирье гээд машинаасаа буугаад явсан. 20-оод минутын дараа Батцэнгэл Оюунбаяртай хамт ирж машинд суугаад хоорондоо 7-н буудал "Зунжин" орно гэж ярьсан. Тухайн үед Оюунбаяр цүнхтэй юмтай ар талын суудал дээр орж ирсэн. Би Оюунбаярыг огт танихгүй тухайн үед анх удаа харсан. …Оюунбаяр "Зунжин" гэдэг газрыг олохгүй төөрчихөөд явж байхдаа "Петровис" дээр 26-86 УНП дугаартай машин аваарай татсан зогсож байгаа гэж хэлсэн. Ирэхэд Кроун маркийн цагаан өнгийн, 26-86 УНП улсын дугаартай машин аваараа татсан зогсож байсан. Тэгээд Оюунбаяр машинтай хүмүүстэй бууж очиж уулзсан. Тэгээд замын эсрэг талын  Зунжингийн гаднах том талбай дээр очиж зогсоод манай машинд Тоёотоа Кроун маркийн машинаас 2 эрэгтэй хүн бууж ирж ар талын суудал дээр суусан. Ингээд Оюунбаяр ар талын суудал дээр өөрийнхөө авч яваа цүнхтэй эд зүйлийн цахилгааны онгойлгож дотор нь байсан арьсыг гаргаагүй дээрээс нь үзүүлсэн. Би тухайн үед урд талын суудал дээр сууж байсан бөгөөд хойшоогоо эргэж харахад цүнхэн дотор бор өнгийн арьс харагдаж байсан. Оюунбаяр хоёр хүнд нөгөө юм чинь энэ ш дээ гэж хэлсэн. Оюунбаяр тэр хоёр хүнд цүнхтэй эд зүйлийн цахилгаан онгойлгож арьс үзүүлсэн. Цүнхнээс арьсыг гаргаж дэлгэж үзүүлээгүй. Тэгээд "Кроун” маркийн машинаас орж ирж суусан залуу нь манай машинд юмаа аваад сууцгаачих гэж хэлсэн. Тэгсэн чинь Оюунбаяр цүнхтэй юмаа авч буугаад урд талын хаалган дээр ирээд Д.Батцэнгэлийг хоёулаа хамт явья гэж хэлсэн. Д.Батцэнгэл надад миний хөгшин харьж бай би утсаар чам руу ярина аа гэж хэлсэн. Ингээд би Д.Батцэнгэлийн машиныг бариад түрүүлээд явсан ... Оюунбаярын машины мотор нь цохисон унаа хэрэгтэй болоод Батцэнгэлийг дуудсан гэж надад сүүлд нь хэлсэн. Дүү Ганболдыг хэн дуудаж ирүүлсэнийг мэдэхгүй, харагдаагүй. Сүүлд нь Д.Батцэнгэл надад Оюунбаяр дахиад нэг машин хэрэгтэй гэхээр нь Ганболдыг машинтай нь дуудаж ирүүлсэн гэж хэлсэн. Тухайн үед би Ганболдыг машинтайгаа ирсэн үгүйг нь огт мэдээгүй, хараагүй” гэх мэдүүлэг /1хх-59-60х/

 

             Гэрч Э.Өлзийбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "Өдрийг нь санахгүй байна. 2017 оны 03 дугаар сарын сүүлээр байх өдөр 17 цагийн үед таньдаг Оюунбаяр 88189721 дугаарын утаснаас миний 98110788 дугаарын утас руу залгаж яриад баавгайн арьс хүн зарна гэж байна зарахын бол хэдэн төгрөг хүрэх вэ авах хүн байвал олоод өгөөч гэж хэлсэн. Би нилээн хэдэн хүнээс баавгайны арьс авдаг хүн байна уу гэж асуугаад Оюунбаярын утасны дугаарыг өгч байсан. Ингээд дахин Оюунбаяр холбогдож яриагүй. Ямар хүмүүст Оюунбаярын утасны дугаарыг нь өгсөнийг одоо бол санахгүй байна. Тухайн үед хүмүүст Оюунбаярын утасны дугаарыг өгч байсан. Оюунбаяртай ямар хүмүүс холбогдож уулзаж баавгайны арьс авсан үгүйг нь мэдэхгүй, үзэж хараагүй. 2017 оны 03 дугаар сарын сүүлээр нэг орой над руу Оюунбаяр залгаж яриад баавгайны арьс зарах гэж байгаад цагдаад баригдчихлаа гэж ярьсан. Надад энэ талаар мэдэх зүйл огт байхгүй. Тухайн үед өөрийн таньж мэддэг зүс таних, танихгүй хүмүүст Оюунбаярын утасны дугаарыг өгч байсан бөгөөд одоо энэ талаар мэдэх зүйл байхгүй байна. Оюунбаяртай 2012 онд танилцаж найзууд болсон юмаа. Би баавгайн арьсыг огт үзэж хараагүй, мэдэхгүй" гэх мэдүүлэг /1хх-63/,

 

Гэрч Ц.Энхжингийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр намайг ажил дээр байхад Мөрдөн байцаах албаны Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Энхбат ирээд уулзаадах гэсэн. Ингээд ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Энхбаттай очиж уулзахад өрөөнд нь үл таних эрэгтэй хүн сууж байсан. Энхбат надад хандан нэг хүн баавгайн арьс, толгойтой, савартай, доньдны хамт зарна гэж байна. Тэгэхээр чи зарна гээд байгаа хүнтэй утсаар нь ярьж байгаад уулзаж үнэхээр баавгайн арьс, толгой, савар, доньд зэрэг нь байгаа эсэхийг үзээдэх. Хэрэв үнэхээр байвал над руу холбогдож хэлээрэй тэр хүмүүс мөнгөтэй Хятад хүнд зарна гээд байгаа болохоор итгэл төрүүлэх зорилгоор энэ хүнийг дагуулаад хамт яв гэж хэлсэн. Ингээд би Оюунбаяр гэдэг хүний 88189721 дугаарын утас руу нь залгаж яриад баавгайн арьс, савар, толгой, доньдыг чинь нүдээр үзье гэж хэлээд 7-н буудлаас хойшоо зуслан явах зам дагуу байгаа "Зунжин" худалдааны төвийн урд талбайд уулзахаар тохирсон. Ингээд орой 23 цагийн үед товлосон газарт очиход саарал өнгийн "Сонота-6" маркийн авто машин, хүрэн улаан өнгийн "Аксент" маркийн авто машинтай залуучууд ирээд хар эрээн өнгийн цүнхэнд хийсэн баавгайн арьсыг цүнхний цахилгааныг онгойлгож үзүүлсэн. Би барааг нүдээр үзээд шууд ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Энхбат руу нууцаар холбогдож баавгайн арьс байна гэдгийг хэлсэн. Тэгээд би Оюунбаярт та нарын барааг чинь үзлээ эргээд холбогдоно гээд салаад явсан. Харин тэд нарыг хот руу явж байх үед нь замд нь шалгаж саатуулсан байна лээ. Би тэр хүнийг мэдэхгүй, урьд өмнө нь харж байгаагүй. Оюунбаяртай уулзах үед дэргэд нь Хятад хэлээр ярьж тэд нарт итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор хамт явуулсан. Одоо тэр хүнийг хэн гэдэг, хаана оршин суудгийг нь огт мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1хх-64/,

Гэрч Э.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 88189721 дугаарын утастай Оюунбаяр гэдэг залуу баавгайн нойтон арьс, 4 ширхэг савар, толгой, доньдын хамт зарна гэж байна гэж дуулсан. Ингээд уг мэдээллийг үнэн бодитой эсэхийг нь мэдэх зорилгоор Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Энхжинг дуудаж уулзаад тухайн асуудлын талаар тайлбарлан өгч баавгайн арьс болон бусад эд зүйлс байгаа эсэхийг нь нүдээр үзсэний дараа надад хэлээрэй гэж хэлсэн. Ингээд Энхжин Оюунбаяртай холбогдож 7-н буудлаас хойшоо зуслан явах зам дагуу байдаг "Зунжин" худалдааны төвийн урд талбайд уулзахаар тохирсон. Энэ үед би Оюунбаяр болон бусад хүмүүст нь итгэл төрүүлэх зорилгоор зүс таних Хятад хэл мэддэг хүнийг Энхжинтэй хамт явуулсан. Тэр хүн Энхжинтэй хамт байсан хүмүүсийн хажууд Хятадаар ярих л үүрэгтэй байсан. Ингээд уг мэдээлэл нь үнэн бодитой болох нь тогтоогдож Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж харяаллын дагуу Мөрдөн байцаах албанд шилжин ирсэн" гэх мэдүүлэг /1хх-65/,

 

Гэрч Г.Бөхболдын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 23 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн Салхитын замд замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Баярбаатарын хамт шалгалт хийсэн. Ингээд "Аксент" маркийн улаан өнгийн 83-11 УБИ улсын дугаартай автомашиныг ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байхад нь зогсоож шалгахад жолооч Ганболд, зорчигч Мөнх-Эрдэнэ нар нь машины хойд талын суудлын завсар ногоон алаг өнгийн цүнхтэй эд зүйл тээвэрлэж явсан бөгөөд цүнхний амыг нээж үзэхэд дотор нь бор өнгийн үстэй зүйл байсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиж хүлээлгийн өрөөнд жолооч Ганболдоор цүнхтэй эд зүйлийг задлуулж үзэхэд дотор нь баавгайн толгой, сарвуутай арьс үргэлжээрээ байсан. Мөн цагаан өнгийн гялгар уутанд хийгээд скочоор ороосон жижиг зүйл байсан. Тэгээд уг эд зүйлийг хэлтсийн шинжээчид хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /1хх-66х/,

 

             Д.Батцэнгэлийн сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: "... 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед гэрээсээ гараад өөрийнхөө эзэмшлийн "Соната-6" маркийн мөнгөлөг саарал өнгийн 79-95 УБН улсын дугаартай машинтай эхнэр Чулуунбаатарыг Сүхбаатарын талбайн урд талын автобусны буудал дээрээс аваад гэрлүүгээ харих гээд явж байхад ... найз Оюунбаяр миний 88788027 дугаарын утас руу 88189721 дугаараас залгаж яриад засварын газарт хүрээд ир гэсэн. Ингээд би Нарантуул захын зүүн талд Оюунбаярын ажиллаж байгаа машин засварын газарт ирсэн. Оюунбаяр Чингэлтэй дүүргийн 7-н буудалд хүнтэй уулзаж юм аваачиж өгнө гэж хэлсэн. Ингээд Оюунбаяр ногоон, хүрэн өнгийн судалтай цүнхтэй эд зүйлтэй машинд суусан. Ингээд 7-н буудлын тэнд гэр хорооллын гудамжинд очсон. Оюунбаяр нэг хүнтэй утсаар яриад хятад хүн байгаа юмаа нэг юм өгнө өөр нэг машин хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Ингээд би эхнэр Чулуунбаатарын төрсөн дүү болох Ганболд /91118774/ руу залгаж яриад 7-н буудалд хүрээд ир гэж хэлсэн. Тэгсэн чинь Оюунбаяр цүнхтэй арьсыг машинд хийчих гэсэн. Тэгээд би Оюунбаярын цүнхтэй эд зүйлийг дүү Ганболдын машины кабинд хийсэн. Тэгээд Оюунбаяр Ганболдыг машинтай нь араасаа дагуулаад явсан. Замд би Оюунбаяраас цүнхтэй арьс чинь юуны арьс юм бэ гэж асуухад баавгайны арьс гэж надад хэлсэн. Ингээд 7-н буудлаас хойшоо "Зунжин" гэдэг нэртэй газарлуу явсан. Тэнд очоод Оюунбаяр "Тоёото кроун" маркийн цагаан өнгийн машинтай Хятад, Монгол 2 хүнтэй уулзаж цүнхтэй арьсаа үзүүлсэн ... Оюунбаяр баавгайны арьсыг 11.000.000 төгрөгөөр зарна гэхэд нөгөө Хятад хүн 10.000.000 төгрөгөөр авна гэж хэлээд тохирсон. Ингээд мөнгө өгөлцөж авахаар болоод Оюунбаяр бид хоёр Хятад хүний машинд суугаад "11В Палас"-ын тийшээ явсан. Ингээд Зуслангийн замд замын цагдаа зогсоож жолоочийн согтуурлыг шалгасан. Тэгээд явж байхад эхнэр Чулуунбаатар над руу миний утас руу залгаж яриад Оюунбаяртай ярьсан. Чулуунбаатар машиныг шалгаад байна гэж хэлсэн. Ингээд бид нар буцаж эргэж очиход замын цагдаа нөгөө цүнхтэй эд зүйлийг гаргасан байсан. Тэгээд бид нарыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү авч явсан. Оюунбаяр цүнхтэй эд зүйлтэй машинд суугаад хүн юм өгнө гэж хэлсэн. Цүнхэн дотор арьс байгаа гэж хэлэхээр нь би юун арьс байгаа юм бэ гэхэд баавгайны арьс гэж хэлсэн. Сүүлд нь цагдаад баригдсаны дараа Оюунбаяр надад Баагий гэдэг хүнээс баавгайн арьсыг 2.000.000 төгрөгөөр худалдаж аваад бэлэн 1.500.000 төгрөг өгсөн талаар ярьж байсан” гэх мэдүүлэг /1хх-94-98/,

 

Б.Мөнх-Эрдэнийн сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 03 дугаар сарын 24-ний орой өдөр 21 цагийн үед гэртээ найз Б.Ганболдын хамт байсан. Ганболдын утас нь дуугарч ах Батцэнгэл нь Чингэлтэй дүүргийн 7-н буудалд хүрээд ир гэж дуудсан. Ингээд Ганболд ах Батцэнгэл дуудаж байна гээд гараад явах гэхээр нь би хамт явья гэж хэлсэн. Тэгээд Ганболдын унаж ирсэн "Хьюндай Аксент" маркийн улаан өнгийн 83-11 УБИ улсын дугаартай машинтай 7-н буудал руу явсан. Тэгээд 7-н буудалд нэг гудамжинд ирэхэд Батцэнгэл, Оюунбаяр, Чулуунбаатар нар "Соната-6" маркийн, саарал өнгийн машинтай байсан. Ганболд бид хоёр машинтай хажууд нь очиж зогсоход Батцэнгэл ногоон алаг өнгийн цүнхтэй эд зүйлийг авчирч машины ар талын суудлын доор тавиад араас жаахан зайтай дагаад яваарай гэж хэлсэн. Машинтай хөдлөөд хойшоогоо зуслангийн замаар "Зунжин" руу явсан. "Зунжин" гэдэг нэртэй үйлчилгээний төвийн гаднах талбай дээр ирэхэд Батцэнгэл нарын "Соната-6" маркийн машин "Тоёото кроун" маркийн, цагаан өнгийн машинтай зогсож байсан. Ганболд бид хоёрын машинд хийсэн цүнхтэй зүйлийг Батцэнгэл авч машинлуу авч орсон. Яг аль машин руу авч орсоныг хараагүй. Удалгүй тэндээсээ хөдлөөд дахиад нэг гудамжинд орж зогсоход Оюунбаяр ах "Соната-6" маркийн машинаас цүнхтэй эд зүйлийг авч машинд оруулж хийсэн. Ингээд "Соната-6" маркийн машины араас дагаж явж байгаад зуслангийн зам дээр замын цагдаа зогсоож шалгаад цүнхтэй эд зүйлийг онгойлгож  чадаагүй. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирсэн. Ингээд цагдаа нар цүнхтэй эд зүйлийг задлаад гаргаж үзэхэд баавгайны арьс байсан бөгөөд  тэр үед нь мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-99-101х/,

 

Б.Ганболдын сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн үед ... би найз Г.Цогзолын эзэмшлийн "Хьюндай аксент" маркийн, улаан өнгийн, 83-11 УБИ улсын дугаартай машинтай Мөнх-Эрдэнийн хамт очсон. Очиход ах Батцэнгэл, эгч Чулуунбаатар, Оюунбаяр гэдэг хүний хамт миний нэр дээр байдаг "Соната-6" маркийн саарал өнгийн, 79-95 УНБ улсын дугаартай машинтай гудамжинд зогсож байсан. Тэгээд ах Батцэнгэл машинаас цүнхтэй юмтай бууж ирээд миний машины ар талын суудал дээр тавиад үүнийг аваад явж бай ярья гэж хэлсэн. Тэгээд төд удалгүй ах Батцэнгэл утсаар залгаад "Зунжин" дээр хүрээд ир гэсэн. Тэгээд "Зунжин" дээр яваад очтод "Тоёото кроун" маркийн, цагаан өнгийн машин, "Соната-6" маркийн машин хоёр зэрэгцээд зогсож байсан. Намайг машинтай очоод зогсоход Оюунбаяр ах машины араас цүнхтэй юмыг аваад цаашаагаа 2 машины араар орсон. Хэсэг байж байгаад хэнийг нь санахгүй байна хэн нэг нь хөдлөөд яв гэж хэлсэн. Ингээд машинтай дөнгөж хөдөлсөн чинь Оюунбаяр ах араас ирээд машины хаалга онгойлгож ар талын суудал дээр нөгөө цүнхтэй зүйлийг тавиад аваад явж бай ярья гэсэн. Ингээд машинтайгаа урагшаагаа төв рүү явж байтал замын цагдаагийн шалгалт таарч зогсоогоод бүх юмыг үзэж шалгахад цүнхтэй эд зүйл гарч ирсэн. Замын цагдаа цүнхтэй эд зүйлийг энэ юу юм бэ гэж асуухаар нь мэдэхгүй гэж хэлэхэд задал гэсэн. Би цүнхтэй эд зүйлийг онгойлгох гэтэл цахилгаан нь эвдэрсэн онгойхгүй байсан. Тэгсэн чинь замын цагдаагийн хэсэг рүү очиж шалгана гээд 1 замын цагдаа нь миний машиныг бариад явсан. Ингээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирж цагдаа нар өөрсдөө цүнхтэй зүйлийг урж үзэхэд дотор нь баавгайн арьс байсан” гэх мэдүүлэг /1хх-102-104х/,

 

Ю.Сэжигтэн Б.Оын мэдүүлэг: /1хх-105-116/,

 

2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №09 тоот Шинжлэх ухаан академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Цогтжаргалын гаргасан дүгнэлт:

“ -Шинжилгээнд ирүүлсэн толгой, сарвуу бүхий 1 арьс нь зэрлэг амьтны эд эрхтэн мөн болно. Цагаан өнгийн гялгар уутан дотор хоёр хэсэг болгон жижиглэн хуваасан уушиг байсан бөгөөд зэрлэг амьтных мөн эсэхийг тогтоох боломжгүй болно.

-Шинжилгээнд ирүүлсэн толгой, сарвуу бүхий 1 арьс нь Баавгайн овгийн Баавгайн төрөлд хамаарах Хүрэн баавгайн /Ursus arctos Linnaeus 1758/ толгой, сарвуу бүхий 1 арьс нь нэг зүйл амьтных болно.

-Шинжилгээнд ирүүлсэн толгой, сарвуу бүхий 1 арьс нь хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий 1 арьс байна. Мөн цагаан өнгийн гялгар уутан дотор хоёр хэсэг болгон жижиглэн хуваасан уушиг байсан бөгөөд зэрлэг амьтных мөн эсэхийг тогтоох боломжгүй болно.

-Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий 1 арьсанд үзлэг шинжилгээ хийж үзэхэд залуу буюу 5-6 настай бодгаль байна. Хүйсийг тодорхойлох боломжгүй болно.

-Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно.

-Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий 1 арьсанд үзлэг шинжилгээ хийж үзэхэд залуу буюу 5-6 настай бодгаль байна. Хүйсийг тодорхойлох боломжгүй болно.

-Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн толгой сарвуу бүхий 1 арьсан дээр үзлэг хийхэд баруун талын бөөр, сүвэй орчимд, гол нуруу, зүүн талын хэвлий орчим, толгойн аман хүзүү гэсэн газруудаас сумны ул мөр олдсон.

-Хүрэн баавгайн экологи-эдийн засгийн үнэлгээ эр бодгаль 6.500.000 төгрөг, эм бодгаль буюу эвшний экологи-эдийн засгийн үнэлгээ 7.500.000 төгрөг байдаг байна” гэжээ /1хх-67-73х/,

 

Шинжээч Г.Цогтжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “... Шинжилгээнд ирүүлсэн 1 толгой хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий арьсанд үзлэг хийхэд 5-6 настай бодгаль байсан бөгөөд хүйсийг тогтоох боломжгүй байсан. Учир нь тухайн хүрэн баавгайн арьсыг хуулсан учраас хүйсний мэдэгдэх шинжийг нь арилгасан, устгасан байхгүй байсан учраас хүйсийг тогтоох боломжгүй байсан. Гялгар ууттай хоёр хэсэг жижиглэн хуваасан бага зэргийн уушиг нь зэрлэг амьтных мөн эсэхийг тогтоох боломжгүй байсан. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий арьсанд үзлэг шинжилгээ хийхэд буугаар буудагдсан шинж тэмдэг илэрсэн. Арьсан дээр 3 сумны нүх, толгойн аман хүзүү орчимд нь сумны нүх байсан. Хүрэн баавгайны эд эрхтэнг дорно дахины уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. 5-6 настай хүрэн баавгайн залуу бодгаль нь гол төлөв ганцаараа амьдардаг. Хүрэн баавгай ойролцоогоор 15-20 нас орчим насалдаг" гэх мэдүүлэг /1хх-76-77х/,

          2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн "Хюндай Аксент" маркийн 83-11 УБИ улсын дугаартай Г.Цогзолын эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай тогтоол /1хх-44х/,

            2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Эд хөрөнгө захиран зарцуулах эрх хязгаарлах тогтоол /1хх-46х/,

"Итгэлт Эстимэйт" ХХК-ны "Хюндай Аксент" маркийн 83-11 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд техникийн үнэлгээ гаргасан тухай /1хх-79-82х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-149, 153х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-206х/ зэрэг болно.

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 03 дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор Ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн" толгой сарвуу бүхий хүрэн баавгайн 1 арьсыг "Хюндай Аксент" маркийн, улаан өнгийн 83-11 УБИ улсын дугаартай автомашинд зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оын өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажлаа хийж байтал зүс таних Баагий гэдэг хүн надаар гагнуур хийлгэж байсан. Өөр хүнтэй баавгайн арьс зарах гэж байна авах хүн байна уу гээд утсаар ярьж байгааг нь сонссон. Би тэгэхээр нь юун арьс юм яах гэж байгаа юм бэ? гэж асуухад баавгайн арьс байгаа хямдхан зарах гэсэн юм гэхээр Өлзийбаатар луу яриад баавгайн арьс авах хүн байна уу? гэхэд байгаа хүн асууж байсан гэж хэлсэн. Юмыг нь хийж байтал Өлзийбаатар над руу залгаад наадах чинь үнэтэй байдаг юм байна шүү гэхээр нь би нөгөө Баагий гэх залуугаас хэдэд өгөх юм бэ гэхэд 4.000.000 гэж хэлж байсан. Би хариуд хүн олоод авбал авчихал юм байна даа гэсэн чинь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өглөө ажил дээр аваад ирсэн тэгэхээр нь би байгаа нь 1.500.000 төгрөг байна 2.000.000 төгрөнд бодож авъя гээд арьсыг нь авчихаад Өлзийбаатар луу ярьсан чинь чамруу нэг хүн одоо залгана гэж хэлсэн. Тэгээд нэг хүн надтай өдөржин яриад үзье гэхээр би үзүүлсэн. Намайг очиход “Зунжин” гэдэг дэлгүүр дээр кровн маркийн машинтай нэг Өвөрмонголын хамт зогсож байсан. Үзүүлэхэд 10.000.000 болно гээд 3 дугаар хорооллын тэнд очих гражид очиж дэлгэж үзье гээд явж байгаад 7 буудлын тэнд баригдаад Чингэлтэй дүүргийн цагдаа дээр шалгагдсан” гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад хохирогч Ц.Байгальмаа /1хх-50-53х/, Гэрч Г.Цогзол /1хх-56-57х/, Гэрч Б.Чулуунбаатар /1хх-59-60х/, Гэрч Э.Өлзийбаатар /1хх-63/, Гэрч Ц.Энхжин /1хх-64/, Гэрч Э.Энхбат /1хх-65/, Гэрч Г.Бөхболд /1хх-66х/,

Д.Батцэнгэлийн сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: "... 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед гэрээсээ гараад өөрийнхөө эзэмшлийн "Соната-6" маркийн мөнгөлөг саарал өнгийн 79-95 УБН улсын дугаартай машинтай эхнэр Чулуунбаатарыг Сүхбаатарын талбайн урд талын автобусны буудал дээрээс аваад гэрлүүгээ харих гээд явж байхад ... найз Оюунбаяр миний 88788027 дугаарын утас руу 88189721 дугаараас залгаж яриад засварын газарт хүрээд ир гэсэн. Ингээд би Нарантуул захын зүүн талд Оюунбаярын ажиллаж байгаа машин засварын газарт ирсэн. Оюунбаяр Чингэлтэй дүүргийн 7-н буудалд хүнтэй уулзаж юм аваачиж өгнө гэж хэлсэн. Ингээд Оюунбаяр ногоон, хүрэн өнгийн судалтай цүнхтэй эд зүйлтэй машинд суусан. Ингээд 7-н буудлын тэнд гэр хорооллын гудамжинд очсон. Оюунбаяр нэг хүнтэй утсаар яриад хятад хүн байгаа юмаа нэг юм өгнө өөр нэг машин хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Ингээд би эхнэр Чулуунбаатарын төрсөн дүү болох Ганболд /91118774/ руу залгаж яриад 7-н буудалд хүрээд ир гэж хэлсэн. Тэгсэн чинь Оюунбаяр цүнхтэй арьсыг машинд хийчих гэсэн. Тэгээд би Оюунбаярын цүнхтэй эд зүйлийг дүү Ганболдын машины кабинд хийсэн. Тэгээд Оюунбаяр Ганболдыг машинтай нь араасаа дагуулаад явсан. Замд би Оюунбаяраас цүнхтэй арьс чинь юуны арьс юм бэ гэж асуухад баавгайны арьс гэж надад хэлсэн. Ингээд 7-н буудлаас хойшоо "Зунжин" гэдэг нэртэй газарлуу явсан. Тэнд очоод Оюунбаяр "Тоёото кроун" маркийн цагаан өнгийн машинтай Хятад, Монгол 2 хүнтэй уулзаж цүнхтэй арьсаа үзүүлсэн ... Оюунбаяр баавгайны арьсыг 11.000.000 төгрөгөөр зарна гэхэд нөгөө Хятад хүн 10.000.000 төгрөгөөр авна гэж хэлээд тохирсон. Ингээд мөнгө өгөлцөж авахаар болоод Оюунбаяр бид хоёр Хятад хүний машинд суугаад "11В Палас"-ын тийшээ явсан. Ингээд Зуслангийн замд замын цагдаа зогсоож жолоочийн согтуурлыг шалгасан. Тэгээд явж байхад эхнэр Чулуунбаатар над руу миний утас руу залгаж яриад Оюунбаяртай ярьсан. Чулуунбаатар машиныг шалгаад байна гэж хэлсэн. Ингээд бид нар буцаж эргэж очиход замын цагдаа нөгөө цүнхтэй эд зүйлийг гаргасан байсан. Тэгээд бид нарыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү авч явсан. Оюунбаяр цүнхтэй эд зүйлтэй машинд суугаад хүн юм өгнө гэж хэлсэн. Цүнхэн дотор арьс байгаа гэж хэлэхээр нь би юун арьс байгаа юм бэ гэхэд баавгайны арьс гэж хэлсэн. Сүүлд нь цагдаад баригдсаны дараа Оюунбаяр надад Баагий гэдэг хүнээс баавгайн арьсыг 2.000.000 төгрөгөөр худалдаж аваад бэлэн 1.500.000 төгрөг өгсөн талаар ярьж байсан” гэх мэдүүлэг /1хх-94-98/,

Б.Мөнх-Эрдэнийн сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 03 дугаар сарын 24-ний орой өдөр 21 цагийн үед гэртээ найз Б.Ганболдын хамт байсан. Ганболдын утас нь дуугарч ах Батцэнгэл нь Чингэлтэй дүүргийн 7-н буудалд хүрээд ир гэж дуудсан. Ингээд Ганболд ах Батцэнгэл дуудаж байна гээд гараад явах гэхээр нь би хамт явья гэж хэлсэн. Тэгээд Ганболдын унаж ирсэн "Хьюндай Аксент" маркийн улаан өнгийн 83-11 УБИ улсын дугаартай машинтай 7-н буудал руу явсан. Тэгээд 7-н буудалд нэг гудамжинд ирэхэд Батцэнгэл, Оюунбаяр, Чулуунбаатар нар "Соната-6" маркийн, саарал өнгийн машинтай байсан. Ганболд бид хоёр машинтай хажууд нь очиж зогсоход Батцэнгэл ногоон алаг өнгийн цүнхтэй эд зүйлийг авчирч машины ар талын суудлын доор тавиад араас жаахан зайтай дагаад яваарай гэж хэлсэн. Машинтай хөдлөөд хойшоогоо зуслангийн замаар "Зунжин" руу явсан. "Зунжин" гэдэг нэртэй үйлчилгээний төвийн гаднах талбай дээр ирэхэд Батцэнгэл нарын "Соната-6" маркийн машин "Тоёото кроун" маркийн, цагаан өнгийн машинтай зогсож байсан. Ганболд бид хоёрын машинд хийсэн цүнхтэй зүйлийг Батцэнгэл авч машинлуу авч орсон. Яг аль машин руу авч орсоныг хараагүй. Удалгүй тэндээсээ хөдлөөд дахиад нэг гудамжинд орж зогсоход Оюунбаяр ах "Соната-6" маркийн машинаас цүнхтэй эд зүйлийг авч машинд оруулж хийсэн. Ингээд "Соната-6" маркийн машины араас дагаж явж байгаад зуслангийн зам дээр замын цагдаа зогсоож шалгаад цүнхтэй эд зүйлийг онгойлгож  чадаагүй. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирсэн. Ингээд цагдаа нар цүнхтэй эд зүйлийг задлаад гаргаж үзэхэд баавгайны арьс байсан бөгөөд  тэр үед нь мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-99-101х/,

Б.Ганболдын сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн үед ... би найз Г.Цогзолын эзэмшлийн "Хьюндай аксент" маркийн, улаан өнгийн, 83-11 УБИ улсын дугаартай машинтай Мөнх-Эрдэнийн хамт очсон. Очиход ах Батцэнгэл, эгч Чулуунбаатар, Оюунбаяр гэдэг хүний хамт миний нэр дээр байдаг "Соната-6" маркийн саарал өнгийн, 79-95 УНБ улсын дугаартай машинтай гудамжинд зогсож байсан. Тэгээд ах Батцэнгэл машинаас цүнхтэй юмтай бууж ирээд миний машины ар талын суудал дээр тавиад үүнийг аваад явж бай ярья гэж хэлсэн. Тэгээд төд удалгүй ах Батцэнгэл утсаар залгаад "Зунжин" дээр хүрээд ир гэсэн. Тэгээд "Зунжин" дээр яваад очтод "Тоёото кроун" маркийн, цагаан өнгийн машин, "Соната-6" маркийн машин хоёр зэрэгцээд зогсож байсан. Намайг машинтай очоод зогсоход Оюунбаяр ах машины араас цүнхтэй юмыг аваад цаашаагаа 2 машины араар орсон. Хэсэг байж байгаад хэнийг нь санахгүй байна хэн нэг нь хөдлөөд яв гэж хэлсэн. Ингээд машинтай дөнгөж хөдөлсөн чинь Оюунбаяр ах араас ирээд машины хаалга онгойлгож ар талын суудал дээр нөгөө цүнхтэй зүйлийг тавиад аваад явж бай ярья гэсэн. Ингээд машинтайгаа урагшаагаа төв рүү явж байтал замын цагдаагийн шалгалт таарч зогсоогоод бүх юмыг үзэж шалгахад цүнхтэй эд зүйл гарч ирсэн. Замын цагдаа цүнхтэй эд зүйлийг энэ юу юм бэ гэж асуухаар нь мэдэхгүй гэж хэлэхэд задал гэсэн. Би цүнхтэй эд зүйлийг онгойлгох гэтэл цахилгаан нь эвдэрсэн онгойхгүй байсан. Тэгсэн чинь замын цагдаагийн хэсэг рүү очиж шалгана гээд 1 замын цагдаа нь миний машиныг бариад явсан. Ингээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирж цагдаа нар өөрсдөө цүнхтэй зүйлийг урж үзэхэд дотор нь баавгайн арьс байсан” гэх мэдүүлэг /1хх-102-104х/, Ю.Сэжигтэн Б.Оын мэдүүлэг: /1хх-105-116/, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №09 тоот Шинжлэх ухаан академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Цогтжаргалын гаргасан дүгнэлт /1хх-67-73х/, Шинжээч Г.Цогтжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “... Шинжилгээнд ирүүлсэн 1 толгой хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий арьсанд үзлэг хийхэд 5-6 настай бодгаль байсан бөгөөд хүйсийг тогтоох боломжгүй байсан. Учир нь тухайн хүрэн баавгайн арьсыг хуулсан учраас хүйсний мэдэгдэх шинжийг нь арилгасан, устгасан байхгүй байсан учраас хүйсийг тогтоох боломжгүй байсан. Гялгар ууттай хоёр хэсэг жижиглэн хуваасан бага зэргийн уушиг нь зэрлэг амьтных мөн эсэхийг тогтоох боломжгүй байсан. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий арьсанд үзлэг шинжилгээ хийхэд буугаар буудагдсан шинж тэмдэг илэрсэн. Арьсан дээр 3 сумны нүх, толгойн аман хүзүү орчимд нь сумны нүх байсан. Хүрэн баавгайны эд эрхтэнг дорно дахины уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. 5-6 настай хүрэн баавгайн залуу бодгаль нь гол төлөв ганцаараа амьдардаг. Хүрэн баавгай ойролцоогоор 15-20 нас орчим насалдаг" гэх мэдүүлэг /1хх-76-77х/,          2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн "Хюндай Аксент" маркийн 83-11 УБИ улсын дугаартай Г.Цогзолын эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай тогтоол /1хх-44х/, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Эд хөрөнгө захиран зарцуулах эрх хязгаарлах тогтоол /1хх-46х/, "Итгэлт Эстимэйт" ХХК-ны "Хюндай Аксент" маркийн 83-11 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд техникийн үнэлгээ гаргасан тухай /1хх-79-82х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-149, 153х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-206х/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Оын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл хэсэгт хамаарч ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэгдэн шүүхэд ирсэн хэдий ч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн түүний үйлдсэн дээрх гэмт хэргийг одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсэгт нийцүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Б.Оыг ховор амьтны эд зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.От ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэв.

 Г.Цогзолын эзэмшлийн “Хюндай Аксент” маркийн 83-11 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжлэгдснийг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөний хөргөгчинд хадгалагдаж буй хүрэн баавгайн толгой сарвуу бүхий 1 ширхэг арьсыг 2 хэсэг болгон хуваасан уушиг зэргийг улсын орлого, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.