| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2026/0018/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/39 |
| Огноо | 2026-01-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2026/ШЦТ/39
2026 01 15 2026/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Хохирогч Ё.Э*******, Б.Б*******,
Шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н*******гийн П*******ид холбогдох эрүүгийн 2538004570515 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******г овогт Н*******гийн П*******, 1980 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 сарын 02-ны өдрийн 1220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 10 хоногийн баривчлах ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 8 сар 5 хоногийн хорих ялаар, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РМ********** дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************** нь 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Н*******гийн урд талын С****** дэлгүүрийн урд модны хажууд байсан П.О*******ийн эзэмшлийн цагаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 660,000 төгрөгийн хохирол,
2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах М*******хотхоны хүүхдийн тоглоомын талбайн хашаанд тавьсан байсан хохирогч Г.Б*******ий эзэмшлийн Жиант /Giant/ брендийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,040,000 төгрөгийн хохирол,
2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг У******* эмийн сангийн хашаан дотор байрлах иргэн Ж.Ц*******гийн эзэмшлийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 313,900 төгрөгийн хохирол,
2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг А*******ын газрын 1-р давхарт байрлах худалдан авах өрөөний цонхоор нууцаар хууль бусаар нэвтрэн орж төмөр сейф, делл маркийн нөүтбүүк, арьсан цүнх, гар утасны цэнэглэгч, хадаг зэргийг хулгайлж 1,631,990 төгрөгийн хохирол,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт байрлах С******* шатахуун түгээгүүрийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ё.Э*******гийн эзэмшлийн Ай фоне 14 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,701,450 төгрөгийн хохирол нийт 6,347,340 төгрөгийн хохирол учруулж “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************** нь 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Н*******гийн урд талын С****** дэлгүүрийн урд модны хажууд байсан П.О*******ийн эзэмшлийн цагаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 660,000 төгрөгийн хохирол,
2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах М*******хотхоны хүүхдийн тоглоомын талбайн хашаанд тавьсан байсан хохирогч Г.Б*******ий эзэмшлийн Жиант /Giant/ брендийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,040,000 төгрөгийн хохирол,
2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг У******* эмийн сангийн хашаан дотор байрлах иргэн Ж.Ц*******гийн эзэмшлийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 313,900 төгрөгийн хохирол,
2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг А*******ын газрын 1-р давхарт байрлах худалдан авах өрөөний цонхоор нууцаар хууль бусаар нэвтрэн орж төмөр сейф, делл маркийн нөүтбүүк, арьсан цүнх, гар утасны цэнэглэгч, хадаг зэргийг хулгайлж 1,631,990 төгрөгийн хохирол,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт байрлах С******* шатахуун түгээгүүрийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ё.Э*******гийн эзэмшлийн Ай фоне 14 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,701,450 төгрөгийн хохирол нийт 6,347,340 төгрөгийн хохирол учруулж “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538004570515 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч **************ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Цаг ажилладаг С****** худалдааны төвийн гаднаас 2025 оны 08 дугаар сард шиг санаж байна. Гадна байсан унадаг дугуйг түрч явсан. Би тухайн үед цагаан подволктой, коршокин малгайтай явсан юм. Тэгээд С*********ын тэр хавьд танихгүй хүнд зарсан. Яг хэдэн төгрөгөөр зарсан талаараа санахгүй байна. Тухайн үед согтуу байсан. ...Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Сайн санахгүй байна, гэхдээ бүдэг бадаг санаж байна. Өглөө үүрээр Мөрөн сумын 8 дугаар багт байх Эрдэнэс нэртэй баарны урд сааданд хүмүүстэй сууж байгаад нутгийнхаа айл руу очихоор явж байсан. Тэгээд замаараа нэг байрны юм уу, хотхон байсан. Тэрний дотор талбай дотроос унадаг дугуй байхаар нь аваад явсан. Би тухайн үед бөөрөнхий ногоон малгайтай, хар куртиктэй, ногоон өнгийн өмдтэй шар өнгийн гуталтай байсан. Би унадаг дугуйг хүнд өгсөн. Ямар хүнд өгснөө санахгүй байна. Байрны хашаанд байрны урд данхраадсан сул байхаар нь унаад аваад явсан. ...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Мөрөн сумын 7 дугаар хороонд явж байсан чинь байрны гадаа цоожгүй унадаг дугуй байхаар нь 2025 оны 9 дүгээр сард авч яваад үл таних хүнд 100 гаран мянган төгрөгөөр зарсан. Айл руу унаж явах гээд л авсан. Харин замдаа явж байгаад үл таних хүнд зарсан. ...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багт 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр У********* эмийн сангийн хашаан дотор байрлах гэрийн тооноор орж 3 авдар ухаж торго, өөр ямар эд зүйлс авснаа санахгүй байна. Гэрт байсан саарал цүнхэнд хийгээд аваад гарсан юм. Би тухайн үед цэнхэр яктай, хар саравчтай малгайтай маск зүүсэн явсан. Тэгээд ямар хүнд зарсан талаар мэдэхгүй байна. Согтуу байсан юм. Би хийсэн зүйлдээ гэмшиж байна, миний буруу. ...Би Мөрөн сумын 8 дугаар багт 2025 оны 09 сарын 13-ны өдөр У********* эмийн сангийн хашаан дотор байрлах гэрийн тооноор орж эд зүйл хулгайлсан. Би тухайн үед цэнхэр як, хар саравчтай малгай, маск зүүсэн юм. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...Мөрөн сумын 8-р багт байрлах Засаг даргын тамгын газрын 1 давхраас цонхоор нь орж тамга, нөүтбүүк зэргийг хулгайлсан юм. Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагын хүмүүст баригдаж эд зүйлээ хүлээлгэн өгсөн. ...Хөвсгөл аймгийн 14 дүгээр хороонд байрлах С********* шатахуун түгээгүүрийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 22-ны орой С*********ын шатахуун түгээгүүрийн газрын байр руу хар дээлтэй маск зүүж ороод ширээн дээр байсан гар утсыг хулгайлж авч гараад зугтсан...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.Д*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 09 сарын 15-ны өдөр 17 цагийн үед Б********* гэх залуу шар өнгийн арьсан цүнхтэй саарал өнгийн нөүтбүүк барьцаанд тавья гэж орж ирсэн. Нийт 59,000 төгрөгийн эд зүйл аваад явсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 19-20-р хуудас),
Хохирогч Ё.Э*******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт байрлах С********* шатахуун түгээх станцад 2025 оны 09 дүгээр сарын 22-ны орой ажлын байр дээрээ сууж байтал би утсаа ширээн дээрээ тавиад нойл ороод иртэл миний гар утас байхгүй байсан. Тэгээд юу болов гэж бодоод хяналтын камер шүүхэд хар дээлтэй, хар масктай, хар саравчтай малгайтай эрэгтэй хүн ширээн дээр байсан гар утсыг аваад зугтаж байгаа дүрс бичлэг байсан. Миний хулгайд алдсан гар утас Ай фоне 14 про маркийн, хар саарал өнгөтэй 1 гаруй жилийн өмнө 3,200,000 төгрөгөөр авсан юм. Одоо би 1,800,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч П.О*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн дунд хүү болох Хашбатад 2025 оны 07 дугаар сарын эхээр 700,000 төгрөгөөр цагаан өнгийн TBR брэндийн унадаг дугуйг авч өгсөн. Тэгтэл манай хүү унаж явж байгаад 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Мөрөн сумын 8 дугаар баг Н*******гийн урд талын С****** төвийн модны хажууд дугуйгаа тавиад орой нь гарч иртэл унадаг дугуйгаа алдсан байна. Камер шүүж үзтэл цагаан өнгийн подволктой 40 гаран насны залуу унадаг дугуйг тэр хавиар 3 минут гаран эргэлдэж байгаад унаад явсан камер бичлэг байсан. Цагаан өнгийн TBR нэртэй, 3х9 араатай шинэ унадаг дугуй байгаа...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 164-165-р хуудас),
Хохирогч Ж.Ц*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад айлуудаар ороод 15 цагийн үед гэртээ ирээд гэрийнхээ хаалганы цоожийг онгойлгоод ортол манай гэрийн хойморт байдаг 4 авдрыг онгойлгоод дотроос нь эд зүйл алдагдсан байсан. Миний мэдэж байгаагаар 0.5 граммын хэмжээтэй куали 1 шил архиа 20,000 төгрөгөөр, миний өөрийн 2 үүргэвчтэй хар цүнх 70,000 төгрөг, хар хавар намрын куртикийг 150,000 төгрөгөөр, иргэний үнэмлэх 50,000 төгрөг, төрийн банкны карт 10,000 төгрөг, Нарын хөнгөлөлтийн карт 10,000 төгрөг, сормуусны будаг 30,000 төгрөг, хэрэглэж байсан пудер 25,000 төгрөг, нүүрний тос 103,000 төгрөг, тень 12,000 төгрөг, бутархай бэлэн мөнгө төгрөг байсан. Нийт 530,000 төгрөгийн хохиролтой байгаа бусад өөр ямар, ямар эд зүйлс алга болсон талаар сайн мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Өөрийн хулгайд алдсан эд зүйлсээ барагдуулж авмаар байна. Мөн нөгөө хүнд хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 216-217-р хуудас),
Хохирогч Г.Б*******ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 05-ны 17 цагийн үед байрныхаа хүүхдийн тоглоомын талбайд хашаанд түшүүлэн өөрийн унадаг дугуйг үдээсэн байсан. Тэгээд маргааш өдөр нь буюу 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 11 цагийн үед алга болчихсон байсан. Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багт байх Жиант гэх дэлгүүрээс 2025 оны 06 дугаар сарын эхээр 3,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний унадаг дугуй цагаан саарал өнгийн Жиант брэндийн унадаг дугуй байсан. Би 2025 оны улсын наадмаар дугуйтайгаа ачаа зөөж явж байхад унадаг дугуйны араамныхаа дээд талд ойролцоогоор 6 см хэмжээтэй зурагдаж сэвтэй болж байсан. Би унадаг дугуйгаа багаар бодоход 3,000,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 6-7-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 03-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 04-06-р хуудас),
Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (1-р хх-ийн 24-27-р хуудас),
Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ШД-725-913701 дугаартай: “...Дээрх эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 09 дүгээр сарын байдлаар 1,631,990 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...”гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 32-33-р хуудас),
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 41-44-р хуудас),
Иргэн Ё.Э*******гийн өргөдөл (1-р хх-ийн 121-р хуудас),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 122-123-р хуудас),
Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ШД-525/913925 дугаартай: “...iphone 14 загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 1,701,450 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 139-140-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 158-р хуудас),
Иргэн П.О*******ийн өргөдөл (1-р хх-ийн 159-р хуудас),
Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ШД-525/913754 дугаартай: “...Унадаг дугуйны зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 09 дүгээр сарын байдлаар 660,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 175-177-р хуудас),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 180-181-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 203-р хуудас),
Иргэн Ж.Ц*******гийн өргөдөл (1-р хх-ийн 159-р хуудас),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 205-208-р хуудас),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 209-212-р хуудас),
Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ШД-525/913927 дугаартай: “...Дээрх эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 313,900 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 227-228-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 250-р хуудас),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 1-2-р хуудас),
Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ШД-525/914470 дугаартай: “...Дээрх эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 11 дүгээр сарын байдлаар 2,040,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 19-20-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 71-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 70-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хх-ийн 74-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 75-р хуудас), Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 77-79-р хуудас), Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 80-84-р хуудас), Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 85-88-р хуудас), Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 92-94-р хуудас), Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 99-104-р хуудас), Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 107-110-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2538004570515 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Иймд **************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэв.
Шүүгдэгч ************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ************** нь 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Н*******гийн урд талын С****** дэлгүүрийн урд модны хажууд байсан П.О*******ийн эзэмшлийн цагаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 660,000 төгрөгийн хохирол,
2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах М*******хотхоны хүүхдийн тоглоомын талбайн хашаанд тавьсан байсан хохирогч Г.Б*******ий эзэмшлийн Жиант /Giant/ брендийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,040,000 төгрөгийн хохирол,
2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг У******* эмийн сангийн хашаан дотор байрлах иргэн Ж.Ц*******гийн эзэмшлийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 313,900 төгрөгийн хохирол,
2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг А*******ын газрын 1-р давхарт байрлах худалдан авах өрөөний цонхоор нууцаар хууль бусаар нэвтрэн орж төмөр сейф, делл маркийн нөүтбүүк, арьсан цүнх, гар утасны цэнэглэгч, хадаг зэргийг хулгайлж 1,631,990 төгрөгийн хохирол,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт байрлах С******* шатахуун түгээгүүрийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ё.Э*******гийн эзэмшлийн Ай фоне 14 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,701,450 төгрөгийн хохирол нийт 6,347,340 төгрөгийн хохирол учруулж “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б*******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Д*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 19-20-р хуудас), хохирогч Ё.Э*******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч П.О*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 164-165-р хуудас), хохирогч Ж.Ц*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 216-217-р хуудас), хохирогч Г.Б*******ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 6-7-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 03-р хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 04-06-р хуудас), Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (1-р хх-ийн 24-27-р хуудас), Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ШД-725-913701 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 32-33-р хуудас), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 41-44-р хуудас), иргэн Ё.Э*******гийн өргөдөл (1-р хх-ийн 121-р хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 122-123-р хуудас), Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ШД-525/913925 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 139-140-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 158-р хуудас), иргэн П.О*******ийн өргөдөл (1-р хх-ийн 159-р хуудас), Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ШД-525/913754 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 175-177-р хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 180-181-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 203-р хуудас), иргэн Ж.Ц*******гийн өргөдөл (1-р хх-ийн 159-р хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 205-208-р хуудас), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 209-212-р хуудас), Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ШД-525/913927 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 227-228-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 250-р хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 1-2-р хуудас), Ашид билгүүн ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ШД-525/914470 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 19-20-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч ************** нь хохирогч П.О*******ийн эзэмшлийн цагаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 660,000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Б*******ий эзэмшлийн Жиант /Giant/ брендийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,040,000 төгрөгийн хохирол, хохирогч Ж.Ц*******гийн эзэмшлийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 313,900 төгрөгийн хохирол, А*******ын газрын 1-р давхарт байрлах худалдан авах өрөөний цонхоор нууцаар хууль бусаар нэвтрэн орж төмөр сейф, делл маркийн нөүтбүүк, арьсан цүнх, гар утасны цэнэглэгч, хадаг зэргийг хулгайлж 1,631,990 төгрөгийн хохирол, хохирогч Ё.Э*******гийн эзэмшлийн Ай фоне 14 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,701,450 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд өмчлөх эрхэд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч **************ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогч нарын зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч ************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ************** нь хохирогч П.О*******д 660,000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Б*******д 2,040,000 төгрөгийн хохирол, хохирогч Ж.Ц*******д 313,900 төгрөгийн хохирол, хохирогч Б.Б*******д 1,631,990 төгрөгийн хохирол, хохирогч Ё.Э*******д 1,701,450 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Д*********д 59,000 төгрөгийг хохирол тус тус учруулсан байна.
Үүнээс хохирогч Б.Б*******д учирсан 1,631,990 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг шүүгдэгч нь хүлээлгэн өгсөн болох нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 24-27-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч **************ийг хохирогч Б.Б*******д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч ************** нь хохирогч П.О*******д 660,000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Б*******д 2,040,000 төгрөгийн хохирол, хохирогч Ж.Ц*******д 313,900 төгрөгийн хохирол, хохирогч Ё.Э*******д 1,701,450 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Д*********д 59,000 төгрөгийн хохирол нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс 660,000 төгрөгийг гаргуулж хохирогч П.О*******д, 2,040,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б*******д, 313,900 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Ц*******д, 1,701,450 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Э*******д, 59,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Д*********д тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 7 сарын хорих ял оногдуулах саналтай байна. 2 жил 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************** нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 75-р хуудас), Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 77-79-р хуудас), Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 80-84-р хуудас), Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 85-88-р хуудас), Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 92-94-р хуудас), Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 99-104-р хуудас), Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 107-110-р хуудас) зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч нь ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч **************ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч **************ийн цагдан хоригдсон 67 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэв.
Хэрэгт хавсарган ирүүлсэн сиди 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Энхмаад даалгалаа.
Эрүүгийн 2538004570515 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Б*******д төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******г овогт Н*******гийн П*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н*******гийн П*******ийг 2 (хоёр) жил, 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ид оногдуулсан 2 (хоёр) жил, 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ийн цагдан хоригдсон 67 (жаран долоо) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Хэрэгт хавсарган ирүүлсэн сиди 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Энхмаад даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч **************оос 660,000 (зургаан зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж хохирогч П.О*******д, 2,040,000 (хоёр сая дөчин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б*******д, 313,900 (гурван зуун арван гурван мянга есөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Ц*******д, 1,701,450 (нэг сая долоон зуун нэг мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Э*******д, 59,000 (тавин есөн мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Д*********д тус тус олгосугай.
7. Эрүүгийн 2538004570515 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Б*******д төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР