2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2811

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2025         12         09                                   11

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч Э.Чингис, М.Солонгоо нарын бүрэлдэхүүнтэйгээр,

улсын яллагч Б.Билгүүн,

иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэсүрэн,

шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Э.Ганбат, О.Санчирбал,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч К.Манлай,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б Б, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д Д, мөн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б Б нарт холбогдох эрүүгийн ......................... дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ................................ хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

         Б  овгийн Б Б /РД:............................../,

           

2. Монгол Улсын иргэн, .............................., ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

          Ш овгийн Д Д /РД:.........................../,

 

3. Монгол Улсын иргэн, .............., ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Х овгийн Б Б /РД: ........................./,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь ........................................................хажуугийн ховдлын цус харвалтын улмаас тархины комд оруулж хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Мөн ......................... Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”, 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ...үйл ажиллагаа явуулахыг хориглоно...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж 2020 оны 07 дугаар сард танилцсан, найз Д.Дын үүсгэн байгуулсан “......................” гэх газарт хууль бусаар нөхөн сэргээлт хийх, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэргийн талаарх .................... дугаартай гомдлыг шалгах явцад тус аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бын хурааж авсан уул уурхайн тоног төхөөрөмжийг түүнд буцаан олгуулах, ашигтай байдлаар шийдвэрлүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж мөрдөгч Б.Бд нөлөөлж эрх бүхий албан тушаалтан шийдвэрлээгүй байхад буцаан олгуулах шийдвэрийг гаргуулсны хариуд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт Д.Дын эхнэр Г.Б Хаан банкны .................... тоот дансаар дамжуулан өөрийн эхнэр Э.Б-Э Хаан банкны ................ тоот дансаар “..................” гэх утгатайгаар 1,500,000 төгрөгийг Д.Даас шилжүүлэн авч хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.Д нь ......................... малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийн шинжтэй гомдлыг шалгаж буй тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч Б.Б нь хураасан ........................... ......................, Б.Бд нөлөөлүүлж өөрт ашигтай байдлаар шийдвэр гаргуулах өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн найз тус Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Б д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Г.Б Хаан банкны ...................... дансаар дамжуулан Б.Б гийн эхнэр Э.Б-Э Хаан банкны ..................... тоот данснаас “dulamjawaas” гэх утгатайгаар 1,500,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Б нь ..........................Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”, 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”, Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл. “Цагдаагийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага”, 22 дугаар зүйлийн 22.8-д “Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу даруй хийж гүйцэтгэнэ.” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ...гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж,

................... гэх гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авч шалгах явцдаа Д.Дын ашигласан ................. .тээврийн хэрэгслүүдийг хураан авах ажиллагааг явуулахдаа хууль зөрчиж хураан авсан атлаа техник, тээврийн хэрэгслийг эрх бүхий албан тушаалтнаас шийдвэрлээгүй байхад аман шийдвэрээр Б.Б гийн гуйлтаар Д.Дт олгож гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаж дуусган, гомдлын материалыг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай саналтай шилжүүлэн шийдвэрлэж албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж Б.Б , Д.Д нарт давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

I. Шүүгдэгч нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, хахууль өгөх гэмт хэргийн талаар:

А. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Быг

 ................................... байхдаа нийтийн албан тушаалтны дагаж мөрдөх холбогдох хууль журмыг зөрчиж “Уянга есөн эрдэнэ” нөхөрлөлийн ахлагч Д.Д нь ...............усаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаа явуулж байна...” гэх гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авч шалгах явцдаа Д.Дын ашигласан .................... ..................... маркийн 2 ширхэг Ковшийг тус аймгийн Тарагт сумын Цагдаагийн хэсгийн кабон байрны хашаанд түр саатуулсан, .......................... маркийн тээврийн хэрэгслүүдийг хураан авах ажиллагааг явуулахдаа хууль зөрчиж хураан авсан атлаа техник, тээврийн хэрэгслийг эрх бүхий албан тушаалтнаас шийдвэрлээгүй байхад аман шийдвэрээр Б.Б гийн гуйлтаар Д.Дт олгож гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаж дуусган, гомдлын материалыг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай саналтай шилжүүлэн шийдвэрлэж албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж Б.Б , Д.Д нарт давуу байдал бий болгосон гэх гэмт үйлдэл,

шүүгдэгч Б.Б г ..........................нийтийн албан тушаалтны дагаж мөрдөх холбогдох хууль журмыг зөрчиж 2020 оны 07 дугаар сард танилцсан, найз Д.Дын үүсгэн байгуулсан “...................” нөхөрлөлийн ...................... сэргээлт хийх, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэргийн талаарх Г-4606 дугаартай гомдлыг шалгах явцад тус аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бын хурааж авсан уул уурхайн тоног төхөөрөмжийг түүнд буцаан олгуулах, ашигтай байдлаар шийдвэрлүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж мөрдөгч Б.Бд нөлөөлж эрх бүхий албан тушаалтан шийдвэрлээгүй байхад буцаан олгуулах шийдвэрийг гаргуулсны хариуд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт Д.Дын эхнэр Г.Б Хаан банкны .................. тоот дансаар дамжуулан өөрийн эхнэр Э.Б-Э Хаан банкны ............... тоот дансаар “.......................” гэх утгатайгаар 1,500,000 төгрөгийг Д.Даас шилжүүлэн авч хахууль авсан гэх гэмт үйлдэл,

шүүгдэгч Д.Дыг ........................... тасгийн Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч Б.Б нь хураасан ................... маркийн ................................ нөлөөлүүлж өөрт ашигтай байдлаар шийдвэр гаргуулах өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн найз тус Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Б д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Г.Б Хаан банкны ............. тоот дансаар дамжуулан Б.Б гийн эхнэр Э.Б-Э Хаан банкны ................ тоот данснаас “.................. гэх утгатайгаар 1,500,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэх гэмт үйлдлүүд дараах:

- хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өөрчлөн найруулсан 2017 оны Эрүүгийн хуулийн өмнөх тус хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж шүүгдэгч Б.Быг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж шүүгдэгч Б.Б г, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж Д.Дыг тус тус гэм буруутайд тооцуулах байр суурийг илэрхийлж, улсын яллагч нь гэм буруугийн дүгнэлт гарган шүүх хуралдаанд оролцсон.

Б. Шүүгдэгч Б.Б гийн өмгөөлөгч Э.Ганбатаас: “Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.Б д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, 1 хавтаст хэргийн 133-153 дугаар тал, 185 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 248 дугаар тал, 4 дүгээр хавтаст хэргийн 1-5 дугаар тал, 5 хавтаст хэргийн  193-195 дугаар тал, 198 дугаар тал, 6 хавтаст хэргийн 169-172 дугаар тал, 173 дугаар тал, 177 дугаар тал зэрэг нотлох баримтуудыг,

В. Шүүгдэгч Б.Б гийн өмгөөлөгч О.Санчирбалаас: “Шүүгдэгчийн эрх ашиг сонирхлыг хамгаалж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж оруулж ирсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, 1 дүгээр хавтаст хэргийн  42 дугаар тал, 43 дугаар тал, 48-49 дүгээр тал, 51-52 дугаар тал, 54 дүгээр тал,  68-69 дүгээр тал, 70 дугаар тал, 79-81 дүгээр тал, 92-93 дугаар тал, 95 дугаар тал, 96 дугаар тал, 102 дугаар тал, 104 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргийн  193 дугаар тал,  218-219 дүгээр тал, 223 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 20 дугаар тал, 8 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар тал, 17 хавтаст хэргийн  24-25 дугаар тал,  2 дугаар хавтаст хэргийн 177-184 дүгээр тал, 3 хавтаст хэргийн 17-19 дүгээр тал, 1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн  248-249 дүгээр тал, 4 дүгээр хавтаст хэргийн  1-3 дугаар тал, 5 дугаар хавтаст хэргийн 179-184 дүгээр тал, 6 дугаар хавтаст хэргийн  169-172 дугаар тал, 17 дугаар хавтаст хэргийн  36-46 дугаар тал, 1 хавтаст хэргийн 195-196 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн  243-244 дүгээр тал, 5 хавтаст хэргийн 194-195 дугаар тал, 199-202 дугаар тал, 6 хавтаст хэргийн 140-141 дүгээр тал, 173-176 дугаар тал, 177 дугаар тал, 179-180 дугаар тал зэрэг нотлох баримтуудыг, 

Г. Шүүгдэгч Б.Б гийн өмгөөлөгч Т.Эрдэнэбатаас:  “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 11 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр тал, 92 дугаар тал, 93-94 дүгээр тал, 185-186 дугаар тал, 8 хавтаст хэргийн 9-21 дүгээр тал зэрэг нотлох баримтуудыг,

Д. Шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч К.Манлайгаас: “Д.Дт оногдуулах эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 11 дүгээр  хавтаст хэргийн 239-241 дүгээр тал, 12 дугаар хавтаст хэргийн 27 дугаар тал, мөн өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 15 хуудас нотлох баримтыг шинжлэн судлуулж оролцоно” гэв.

Е. Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч О.Сайнгэрэлээс: “Хэрэгт цагаатгах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 13 дугаар хавтаст хэргийн 75 дугаар тал, 88 дугаар тал, 141 дүгээр тал, 148 дугаар тал, 149-153 дугаар тал, 192 дугаар тал, 196 дугаар тал, 202 дугаар тал, 216 дугаар тал, 209 дүгээр тал,  222 дугаар тал, 240 дүгээр тал, 243 дугаар тал, 246 дугаар тал, 248 дугаар тал, 15 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал, 235 дугаар тал, 245 дугаар тал, 248 дугаар тал, 16 хавтаст хэргийн 14 дүгээр тал, 17 дугаар тал, мөн бусад хувийн байдалтай холбоотой баримтуудыг тус тус шинжлэн судалж шүүх хуралд оролцсон болно.

Талуудын байр суурийг нэгтгэн дүгнэвэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь өмгөөлөгчийн байр суурьтай ижил, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурьтай, харин шүүгдэгч Б.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт хүний амь нас хохирсон хэргийн үйл баримт, гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэг буюу хахууль авах, шүүгдэгч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээр маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч /хахууль өгөх/ байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж, Б.Б гийн өмгөөлөгч нар “Хүнийг алах” хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэх санал, дүгнэлтийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрхийлж оролцсон болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүх эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээрх нотлох баримтын эх сурвалжийг магадлах, бусад нотлох баримттай харьцуулах аргаар шалгаж, шүүх бүрэлдэхүүн өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрээ гаргасан болно.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч   Б.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж Б.Б , Д.Д нарт давуу байдал бий болгосон гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох,

 

харин шүүгдэгч Б.Б  Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авилгалын гэмт хэрэгт Хахууль авах, хахууль өгөх гэмт хэрэгт гэм буруутайд тооцох,

 

мөн шүүгдэгч Б.Б д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “...шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...”, гэж зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүхээс талуудын мэтгэлцээн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан үйл баримт, гэм буруугийн талаар хууль зүйн дараах дүгнэлтийг хийв.

Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн талаар:

2020 оны 10 дугаар сард ....................... Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх зорилготой  шүүгдэгч Д.Дын үүсгэн байгуулсан “Уянга есөн эрдэнэ” нөхөрлөлийг тус аймгийн Засаг даргатай гэрээ хийхээ хүлээн үйл ажиллагаа явуулаагүй байхад тухайн үед тус аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан шүүгдэгч Б.Б нь хууль бусаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаа явуулж байна гэсэн гомдол, мэдээллийг дээд шатны албан тушаалтнаасаа хүлээн авч, улмаар даалгавраар нь тус газарт шалгалтын ажиллагаа хийх явцдаа “..................” нөхөрлөлийн техник, тээврийн хэрэгслийг хууль зөрчиж хураан авсан, бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт дараах нөхцөл байдлуудыг үндэслэн гэм буруугүйд,

энэ хүрээнд прокурорын яллах дүгнэлтэнд бичснээр Д....................... Б.Б нь хураасан ............................маркийн тээврийн хэрэгслүүдийг буцаан авах, Б.Бд нөлөөлүүлж өөрт ашигтай байдлаар шийдвэр гаргуулах өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн найз тус Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Б д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Г.Б Хаан банкны .............. тоот дансаар дамжуулан Б.Б гийн эхнэр Э.Б-Э Хаан банкны ................... тоот данснаас “dulamjawaas” гэх утгатайгаар 1,500,000 төгрөгийг шилжүүлэн хахууль авсан, өгсөн үйл баримтууд буюу гэм буруутайд тооцсон нь:

шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2008 онд цагдаагийн академид сураад 2012 онд төгссөн. Б  бид 2 хамт 4 жил сурч төгсөөд би Өвөрхангай аймгийн Зүүн баян улаан суманд 4 жил хэсгийн төлөөлөгч, Хархорин суманд 2 жил хэсгийн төлөөлөгч, 2018 онд Өвөрхангай аймгийн төвд эрүүгийн хэсгийн төлөөлөгчөөр томилогдоод 2020 оны 09 сарын 11-нд экологийн асуудал хариуцсан ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед манай дэд даргаар Б-О гэж хүн ажиллаж байсан. Дэд дарга над руу утасдаад өрөөнд ороод ир тарагт хуурай саарь гэдэг газар хууль бусаар газар малтаад байгаа юм шиг байна. Газрын даргаас үүрэг өглөө чи мөрдөгчөө аваад газрын даргын жолоочтой хамт явчихаад ир гэж үүрэг өгсөн. Тухайн өдрийн шөнө нь би гэртээ байж байтал 12 цагийн үед газрын даргын жолооч ирээд би мөрдөгч Нгээ аваад бид 3 явсан. Аймгийн төвөөс 28 километр тарагт сумаас 4 километр зайтай газар байрлаж байхад нь очиход техникүүдээ паркалчихсан хэдэн гэр барьсан тэнд нэг манаач гэдэг хүн нь байсан. Энд ямар хүн хариуцаж байгаа юм бэ? гэсэн чинь Д гэдэг хүн байгаа гэсэн тэгээд тэр хүнээ дуудчих гээд шөнө ирсэн байсан болохоор бид нар тэр гэрт тавьсан наран дээр мөрдөгчтэйгөө хамт унтсан. Өглөө 5-6 цагийн үед Д хүрээд ирсэн. Манай экологи хариуцсан мөрдөгч Н газрын үзлэг хийгээд би жолоочтойгоо хамт яг ойр хавьд нь техникийн үйлчилгээгээ өгсөн байна уу үгүй юу гээд үзсэн. Ер нь ямар нэгэн юм байгаагүй. Дыг ажилчдаа аваад цагдаагийн газар очиж мэдүүлэг өгөөрэй гээд жолооч мөрдөгч хоёртойгоо хамт аймгийн төв рүү явсан. Аймгийн төвөөс 1-2 километр орчимд сүлжээ ороод дэд дарга руугаа ярьсан ийм зүйл боллоо ажиллаагүй байна гэсэн чинь чи юу яриад байгаа юм бэ? Газрын дарга техник нь журмын хашаанд авчирч хий гээд  гэж хэлсэн чи ямар ч байсан хүрээд ир гээд очоод дэд дарга бид хэд газрын даргын өрөөнд хамт ороод ийм нөхцөл байдал боллоо гэсэн чинь чи яваад техникүүдийг нь авчирч журмын хашаанд хий гэсэн үүрэг чиглэл өгөөд би буцаад тарагт сум руу явсан. Очоод 2 Ковшийг нь аймгийн төвийн журмын хашаа руу аваад явъя гэтэл Ковш хол явах боломжгүй ойрхон явдаг гэж Д надад санал тавьсан үндсэн дээр Тарагт сум руу жолооч нараар нь 2 ковшийг бариулаад сумын цагдаагийн газрын хашаан дотор хийгээд хэсгийн төлөөлөгчид нь харж байгаараа гэж хэлчихээд буцаж очиж хоёр ховог нь авч явах гэсэн чинь нэг нь асдаггүй. 1 ховог нь жолоочоор нь унуулаад би араас нь явж байсан чинь хроп нь  гарч ирээд явах боломжгүй болсон. Би Дт чи хүмүүсээрээ машин тэргээ янзлуулаад журмын хашаанд аваачиж хийгээрээ гээд явсан. Н мөрдөгч нөгөө газар дээр очиж хүмүүсээс тайлбар мэдүүлэг аваад тухайн гомдлыг Н байцаагч шалгасан. Тэгтэл 7-8 хоногийн дараа Н байцаагч ээлжийн амралтаа аваад тухайн гомдол мэдээлэл нь над дээр цохолттой орж ирээд би шалгаад тухайн гомдол мэдээлэл дээр Даас засаг даргатай байгуулсан гэрээ эд нарыг нь аваад прокурорт танилцуулаад 11 сарын 3-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай шилжүүлж өгсөн байдаг. Би өрөөндөө малын ахлах байцаагч З.Мягмарсүрэн гэдэг хүнтэй хамт суудаг байсан. Бид хэд хэсэг юм яриад машин дотор байж байтал З.Мягмарсүрэн цагдаагийн газрын даргыг 15.000.000 төгрөг, Мөнхбаатар засаг даргыг 10.000.000 төгрөг, тэгээд 2 эрүүгийн төлөөлөгч нь 5.000.000 төгрөг авсан гэж хүмүүс яриад байна гэдэг яриаг З.Мягмарсүрэн хэлсэн. Авлигатай тэмцэх газраас ирээд З.М ярьсан яриагаар яг надаас байцаалт мэдүүлэг авсан. Мэдүүлэг өгөөд 2024 оны 5 дугаар сард яллагдагчаар татсан байдаг.  Би яагаад ингэж байгаа вэ? гэхэд Б  гэдэг хүн Даас хахууль авсан гээд яллагдагчаар татсан. Улсын Их Хурлын гишүүн байсан Ганболд гэдэг хүн Дашдэлгэр гэдэг хүн уурхай оруулаад байгаа эсэх  талаар шалга гэсэн үүрэг даалгаврыг газрын даргад өгөөд надад газрын даргаас үүрэг чиглэл өгсөн. Тухайн үед Н гэдэг мөрдөгч ер нь ажиллагаануудыг бүгдийг нь хийгээд шалгасан байсан. Дыг ажиллаж байх хугацаанд тухайн үеийн мэргэжлийн хяналтын байцаагч очиж техникүүдийг нь зөрчлийн гомдол мэдээллээр оруулаад зөрчлийн хэрэг нээж зөрчлийн гомдол мэдээллийг шалгахаас татгалзах саналтай оруулаад шийдвэрлэж тараасан байдаг. Эрүүгийн захиргааны тасаг гэх нэг том зааланд 8 хүн суудаг байсан. Тэр үед Б  надаас Д гээд манай найзын хэрэг юу болж байгаа вэ гэж асуусан тэгэхэд нь газрын дарга нараас үүрэг чиглэл өгөөд хүлээн авчихсан шийднэ гэж хэлсэн. Б  бид хоёрыг найз гэдэг утгаараа нэгэндээ нөлөөлсөн гэж үзээд байгаа. Тийм зүйл байхгүй. Гомдол мэдээллийг шалгаж байхад  Д надад руу уурлаж байсан. Чамаас болж техник эвдэрчихлээ энийг чинь 2.000.000-3.000.000 төгрөгөөр засна гээд уурласан. Би гомдол мэдээллээр оруулаад шалгаж байгаа гэж хэлсэн. Энэ хэрэгт 5 жил шалгагдаад явж байна” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

...хэлэх зүйл байхгүй...гэв.

Шүүгдэгч Б.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд миний найз Д нь тарагтайн хуурай сайр гэдэг газар буюу аймгаас 30 километрийн зайтай нөхөрлөлөөр уурхай ажиллуулах гээд байж байсан чинь бүх машин техник хураагаад аваад явчихлаа. Бид нар ажиллуулаагүй байж байтал танайхаас шалгаж цагдаад байна. Таньдаг мэддэг хүн юу байна уу гэсэн тэгээд би Б наад асуудлыг нь шалгаж байгаа юм бол би Баас асуугаад өгье гэж хэлсэн. Б бид хоёр 2008 оноос эхлээд цуг академи төгсөөд дараа нь Өвөрхангай аймагт хамт ажиллаж байсан. Д надад хандахдаа журамлуулсан машин техникээ авчихаж болох болов уу? асуугаад өгөөч гэсэн би хамт нэг өрөөнд суудаг хүнээс машин техник буцааж өгч болох юм уу? гэсэн дарга цэрэг мэдээд би сая шалгачхаад урьд шөнө техник нь журамлачихаад ирлээ. Одоохондоо тийм боломжгүй. Яваандаа энэ шалгалтынхаа шийд гарахаар болно, одоо ямар нэгэн хариу өгөх боломжгүй  гэж хэлсэн. Би энэ талаар л Дт уламжилсан энэ талаар би мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгчид мэдүүлсэн. Энэ асуудал шалгагдаад ирсэн чинь Дын эхнэр манай эхнэр хоёр хоорондоо 1.500.000 төгрөг шилжүүлсэн асуудал гарсан. Манайх тухайн үед ипотекийн зээлээр байрны хүсэлт өгчихсөн байж байгаад үүнтэй холбогдуулаад жоохон мөнгөний хэрэгцээ гараад найзаасаа мөнгө зээлээч гэсэн чинь 1.500.000 төгрөгийн бололцоо байна гээд энийг би эхнэрийнхээ данс руу шилжүүлсэн. Давж заалдах шатын шүүхээс хэрэг буцаад өөрийнхөө энэ үйлдэл дээр дүгнэлт хийсэн. Энэ олон жилийн хугацаанд хэрэгт холбогдон шалгаж байхад би ганцаараа энд яллагдаагүй миний ар гэр аав, ээж, эхнэр, үр хүүхэд давхар шаналсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт яллагдахдаа өөрөө ганц шалгагдаагүй хажуудаа найз нөхдөө чирээд явж байна.Би Бд нөлөөлсөн юм байхгүй, Хуулийн байгууллагын хүний ёс зүй болоод хууль зүйн дагуу би буруутай үйлдэл хийж иймд би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг дээр гэм буруутай дээрээ маргахгүй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж тухайн үеийн хууль зүйн дагуу шийдэж өгөөсэй гэж хүсэж байгаа ...”   гэх мэдүүлэг,

шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тоног төхөөрөмжүүдийг чинь хураана гээд өглөө 09 цагийн үед манай нөхөрлөлийн 2 ширхэг Ковш, том оврын автомашиныг Б.Б нь жолооч Түвшинбаяр, Очроо нарын жолооч нараар бариулаад өөрөө хамт явж Тарагт сумын журмын хашаанд байрлуулаад буцаж ирээд Норд бенз маркийн том оврын машиныг аймгийн төв рүү Доржоогоор бариулж цагдаагийн журмын хашаа руу авч явж журамлахаар аваад явсан. Явах замдаа машин нь хроп эвдэрсэн тул би очиж айлын хашаанд аваачиж тавьсан...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 8-11 дэх тал/,

гэрч Б.Б-Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгж байтал Цагдаагийн газрын дарга О.Г дуудаад “Хуурай сайр” гэх газарт уурхай ажиллаад байгаа талаар мэдэгдэл ирсэн. Тухайн үед асуудлыг шалгах шаардлагатай байна гэж хэлсэн... жолооч Д ажил дээрээс дуудаж уулзаад, Хархорин руу явна гэж хэлээд Экологийн ахлах Б.Быг ажил дээр дуудаж уулзаад, дээрх гомдлын талаар товч танилцуулаад, замаасаа Н мөрдөгчийг аваад хүмүүст мэдэгдэлгүй чимээгүй очоод шалгаад ир гээд шөнө 00 цагийн орчимд ажил дээрээс үүрэг чиглэл өгөөд явуулсан юм. Тухайн газар нь шалгалтын ажил явуулаад сүлжээтэй газраас Б.Б ярьж нөхцөл байдлыг танилцуулсан. Уурхай бол ажиллаагүй байна. Хүмүүс болон техник хэрэгслүүд нь байна, нуур тогтсон байна гэдгийг танилцуулсан... техник хэрэгслийг нь журамлах шаардлагатай гэж хэлээд тухайн өдөр нь буцаагаад явуулсан юм...” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 107-108 дахь тал/,

гэрч О.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед үүрэг гүйцэтгэх боломжтой байсан миний жолооч болох Д явуулахаар шийдвэрлэсэн. Дэд дарга надтай уулзаад, Экологийн асуудал хариуцсан мөрдөгч Б.Б нарыг явуулсан. Маргааш нь Тарагт суманд ажиллаж ирээд Б.Б мөрдөгч өрөөнд орж ирээд нөхцөл байдлыг танилцуулсан. Ямар ч байсан уурхай ажилласан байж магадгүй байна. уурхайн эд зүйлсийг нь лацдаад ирлээ гэсэн. Тэгэхээр наадуул чинь чамайг явуулаад ажиллаж магадгүй өмнө нь өөр газар ийм асуудал гарч байсан. Ажиллуулж болохгүй чи дутуу ажилласан байна чи хувийн зардлаараа дахиж очиж ажлаа гүйцээж ир гэж чиглэл өгч явуулсан. Б.Б дахин явж техник хэрэгслийг нь заримыг нь битүүмжлээд заримыг нь хураан аваад ирсэн байсан. Дахиж би энэ асуудлаар сонирхож асуугаагүй” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Тарагт сумын иргэдээс тус сумын нутаг дэвсгэрт алтны уурхай ирээд буучихлаа шалгаж өгнө үү гэх гомдол ирсэн. Гомдлын дагуу миний бие биечлэн 2022 оны 9 сарын 27-ны өдөр тус газарт очиж шалгахад 2 Монгол гэр барьсан, 2 ковш, 1 экскаватор, 2 том оврын ачааны машин, усан буу 1 ширхэг зэргийг байрлуулсан, үйл ажиллагаа явуулаагүй байдалтай байсан. Тухайн үйл ажиллагааг “Уянга есөн эрдэнэ” нөхөрлөлийн ахлах Д.Д хариуцаж байсан бөгөөд түүний баримт бичигтэй танилцахад Засгийн газрын №151 дүгээр тогтоолын дагуу “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” гэрээг сумын Засаг даргатай байгуулаагүй, удахгүй байгуулна гэж тайлбарыг хэлэхэд сумын Засаг даргатай гэрээгээ байгуулж, холбогдох зөвшөөрлийн үндсэн дээрээс үйл ажиллагаа явуулна шүү гэдгийг сануулж хэлээд зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалын 15 дугаар хавсралтад заасны дагуу бичил уурхайн гол тоног төхөөрөмж болох усан бууг 000829, 000878 дугаартай лацаар лацдаж тэмдэглэл үйлдэж ажилласан. 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Өвөрхангай аймгийн Прокурорын газраас фейсбүүк хуудсанд Тарагт суманд хууль бусаар бичил уурхай ажиллаж байна гэх цахим мэдээллийг манай байгууллагад ирүүлсний дагуу миний бие хүлээн авч танилцаад 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн 2026001138 дугаартай хэрэг нээн шалгасан. Шалгалтаар 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр зөрчил үйлдэгдсэн гэх газарт очиж хэргийн газрын үзлэг хийсэн, үзлэгээр “Уянга есөн эрдэнэ” нөхөрлөл нь үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд зөвшөөрөл болон холбогдох материалыг нь үзэхэд Тарагт сумын Засаг дарга Х.Д№1 дугаартай 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээх” гэрээг байгуулсан байсан. Зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан байсан тул зөрчлийн хэргийн шинжгүй гэж дүгнэн зөрчлийн хэргийг хаах саналтай аймгийн прокурорт хүргүүлснээр зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

Д.Дын Өвөрхангай аймгийн засаг даргатай байгуулсан гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 239-241 дэх тал/ зэрэг нотлох баримтууд,

улмаар шүүгдэгч Д.Д нь өөрийн найз тухайн үед тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн Экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой ажиллаж байсан шүүгдэгч Б.Б д хураалгасан техник, тээврийн хэрэгслээ буцаан авах талаар тусалж өгөхийг хүсэж хандсан. Шүүгдэгч Б.Б  нь шүүгдэгч Б.Бтай дээрх байдлыг нь тодруулахаар асууж харилцсан. Түүнчлэн Б.Б  нь өөрийн эхнэр Э.Б-Э Хаан банкны эзэмшлийн дансаар, Д.Дын эхнэрийн Хаан банкны эзэмшлийн данснаас 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Шүүгдэгч Б.Б нь хураан авсан техник, тээврийн хэрэгслээ эрх бүхий албан тушаалтнаар шийдвэр гаргуулалгүй, аман шийдвэрээр буцаан олгосон зэрэг тус тус үйл баримтууд нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн газрын Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Б-О намайг албан өрөөндөө дуудсан. Албан өрөөндөө дуудаад Тарагт сумын “Хуур сайр” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлоод байна гэнэ. Мөрдөгч Т.Нг аваад цагдаагийн газрын даргын жолооч Данцадмидтай хэнд ч хэлэлгүйгээр шөнө яваад ир гэж хэлсэн. Тэгээд аймгаас шөнө 00 цагийн үед жолооч Данцадмид, мөрдөгч Н нарын хамт Тарагт сумын 3 дугаар баг Хуурай сайр гэх газар луу явсан. Очиход ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, манаач нь гээд 2 хүн байсан. Шөнө хэргийн газрын үзлэг хийх боломжгүй байсан учраас тэндээ бид 3 хоноод маргааш нь цагдаагийн дэслэгч Н хэргийн газрын үзлэгийг хийсэн. Үзлэг хийж дуусаад ир иргэн Дыг холбогдох хүмүүсээ аваад цагдаагийн дэслэгч Н мэдүүлэг ирж өгөөрэй гэж хэлээд бид 3 аймгийн төв рүү явсан. Аймаг явж байхад утасны сүлжээ ороод цагдаагийн газрын дэд дарга Д.Б-Отой утсаар яриад холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Аймаг руу орж байна гэж танилцуулсан. Тэгтэл Д.Б-О юу яриад байгаа юм бэ? Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Г техникүүдийг хурааж авчирч журмын хашаанд хий гэж байна. Гэхдээ юу ч гэсэн чи хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд дэд даргын хамт газрын даргын өрөөнд ороод танилцуулахад газрын дарга техникүүдийг нь авчирч журмын хашаанд хий гэсэн. Тэгээд би эргээд Тарагт сум яваад нөгөө газраа очоод техникүүдийг нь аймгийн төв рүү авч явах гэхэд Квош нь хол явах боломжгүй Норд бол хол явах боломжтой гэсэн. Тэгээд би 2 квошийг нь Дын жолооч нараар гаргуулаад Тарагт сумын хэсгийн төлөөлөгчийн байрны гадна талын хашаанд хийгээд хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ө.И хэлээд үлдээгээд явсан. Эргээд Дын үйл ажиллагаа явуулсан гэх уурхай дээр очоод 1 Нордыг нь жолоочоор бариулаад аймгийн төв рүү явсан. Явж байх замд аймгийн наад талын баруун гуанзны баруун талд тухайн Норд маркын машины доороос нь тос гоожоод зогссон байсан. Тэгээд нэг юмыг задалж яваад удалгүй кроп нь задарсан байна гэсэн. Тэгээд тэндээ үлдээгээд Д засварчидаараа засуулна гээд би цагдаагийн газар дээр ирсэн. Тухайн гомдол мэдээлэлд Н Дын ажилчдаас мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тэгээд 4-5 хоногийн дараа Н чөлөө авсан гээд тухайн гомдол, мэдээллийг надад үлдээгээд явсан. Тухайн гомдол, мэдээлэлд гэрчүүдийн мэдүүлэг, сумын засаг даргатай нөхөн сэргээлт хийсэн гэрээ зэрэг материалууд байсан. Тэгээд холбогдох хүмүүсээс тайлбар аваад Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.И материалаа танилцуулсан. Прокуророос наадах чинь үйл ажиллагаа явуулаагүй, сумын засаг даргатай нөхөн сэргээлт хийх гэрээтэй юм чинь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт ирүүл гэсэн чиглэл өгсөн. Тэгээд материалыг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт хүргүүлсэн. Прокуророос эцсийн шийдвэр гаргасан. Тухайн гомдолд Н мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Дэд даргад мэдээлэл нь ирсэн юм шиг байсан. Тэгээд Н танай сумын нутаг дэвсгэрт хэрэг нь гарсан юм чинь чиний нэрээр гомдол, мэдээлэл гаргасан тэмдэглэл үйлдлээ гээд түүний мэдээллийг нь аваад гарын үсгийг чиний өмнөөс зурлаа шүү гэхэд нь тэг тэг гэж Ө.И хэлсэн юм шиг байна лээ. Би бол Ө.И гэх гарын үсгийг зураагүй. Н Ө.Итой уулзаад чиний гарын үсгийг Ишдорж гэж бичлээ шүү гэж ярьсан гэж Ө.И 2 удаа мэдүүлэг өгөхдөө хэлсэн гэсэн. Би бол өөрийнхөө гарын үсгийг зурсан. Ямар нэгэн прокурорын шийдвэр гараагүй. Н мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Миний хувьд 2 Квошийг хурааж хэсгийн төлөөлөгчийн байрны хашаанд аваачсан. Нэг Нордыг нь аймаг руу аваад явж байхад замдаа эвдрээд тэд нар өөрсдөө засах гээд аваад явсан. Нэг Норд нь тухайн үед асаагүй учраас тэнд нь үлдээсэн ...” гэх мэдүүлэг /15 хавтаст хэргийн 153-155 дугаар тал/,

шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр манай “Уянга есөн эрдэнэ” нөхөрлөл маань аймгийн Хуурай сайр гэх газарт нөхөн сэргээлт явуулах тусгай зөвшөөрөл авахаар аймгийн ЗДТГ-т өгсөн, аймгийн Засаг даргаас манай үйл ажиллагааг зөвшөөрч гэрээ байгуулах эрхийг Тарагт сумын Засаг дарга Дт зөвшөөрсөн. Үүний дагуу гэрээ байгуулахаар Дтэй уулзахаар очиход сумын ЗДТГ дээрээ байгаагүй, гадуур өөр сумдаар ажилтай байна гэж байсан ба түүнтэй утсаар яриад нөхөн сэргээлт явуулах тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргаас авсан, гэрээ байгуулах шаардлагатай байгаа талаараа хэлэхэд засаг дарга Д нь 10 орчим хоногийн дараа сум дээрээ ирнэ, манай нөхөрлөлийг үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлаа хангаад намайг хүлээгээд байж бай гэсэн. Түүнтэй ярилцсаны дагуу гэрээ бариад, тоног төхөөрөмжүүдээ суурилуулж, бэлтгэл ажлаа хангаад байж байхад орон нутгийн иргэд ирж алтны нинжа нарын гар аргаар ухсан нүхнүүд булаад өгөөч, шөнө орой мотоциклтэй явахад хүнд байна, мал орж үхээд байна гэж гуйсан, гуйсан гуйлтынх нь 2 ковш машинаар нүхнүүдийг булж тэгшилж өгөх ажлыг хийсэн, тэгээд /хэдний өдөр байсныг сайн санахгүй байна/ ямар ч байсан орой болж байхад найз Алтантөрөөр дамжуулж танилцаж байсан танил Б.Б  гэх залуу хар бараан өнгийн Тоёота Кроун-200 маркийн автомашинтай манай үйл ажиллагаа явуулах гэж байсан газар дээр ирсэн. Түүнтэй хамт машинд нь хүн сууж ирсэн харагдсан, гэхдээ хэн гэх хүн ирснийг би харж чадаагүй, хамт ирсэн хүн нь машинаас бууж ирээгүй, зөвхөн Б.Б  /Бямий/ бууж ирээд надтай мэнд мэдээд, ажил төрөл чинь юу болж байна, сонин сайхан юу байна гэхээр нь манай нөхөрлөл зөвшөөрлөө авсан, сумын ЗД-гаа гэрээгээ байгуулах гээд хүлээгээд байж байгаа талаараа хэлээд 10 минут хүрэхтэй үгүйтээ болоод заза гээд машиндаа суугаад яваад өгсөн. Түүний машинд ямар хүн сууж хамт ирснийг мэдэхгүй байна, машинаасаа бууж ирээгүй, надтай уулзахдаа машинаа унтраахгүй түр гарч ирж уулзаад яваад өгсөн. Ингээд 2020 оны 10 cap гараад манай нөхөрлөл нь тоног төхөөрөмжүүдээ суурилуулаад, үйл ажиллагааныхаа аюулгүй ажиллагаагаа шалгаад байж байсан, би тухайн үед Уянга суманд гэртээ байсан юм, тэгтэл 2020 оны 10 сарын эхээр шөнө 03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас цагдаагийн машинтай хүмүүс шалгахаар ирсэн гэх мэдээллийг надад хэлэхээр нь би тэр шөнөдөө 04 цагийн үед газар дээрээ явж очиход эрүүгийн цагдаагийн мөрдөгч Б.Б, эмэгтэй мөрдөгч, мөн жолоочийн хамт 3 хүн ирсэн байсан. Б.Б нь намайг үйл ажиллагаа явуулах бичиг баримтаа аваад ир гэсний дагуу аймгийн ЗД-аас авсан зөвшөөрлийн бичгээ үзүүлээд, сумын ЗД-тай гэрээ байгуулахаар хүлээж байна, манай нөхөрлөл нь үйл ажиллагаагаа огт явуулаагүй талаараа хэлж тайлбарлахад танай усан буу чинь ажилласан байна, тоног төхөөрөмжүүдийг чинь хураана гээд өглөө 09 цагийн үед манай нөхөрлөлийн 2 ширхэг Ковш том оврын автомашиныг Б.Б нь жолооч Түвшинбаяр, Очроо нарын жолооч нараар бариулаад өөрөө хамт явж Тарагт сумын журмын хашаанд байрлуулаад буцаж ирээд Норд бенз маркийн том оврын автомашиныг аймгийн төв рүү жолооч Доржоогоор бариулж цагдаагийн журмын хашаа руу авч явж журамлахаар аваад явсан. Явах замдаа манай автомашин нь хроп нь эвдэрсэн тул би очиж айлын хашаанд аваачиж тавьсан, аймгийн төв рүү журмын хашаанд аваачиж тавьж чадаагүй ээ. Тэгээд 2 хоногийн дараа Б дээр очиж учир явдлаа хэлээд та нар Норд бенз машиныг аймгийн төв рүү авч явахдаа хропыг нь эвдлээд хаясан, 2,7 сая төгрөгийн засварын мөнгө гаргасан, ямар учраас Тарагт сумын цагдаагийн тасаг дээр журамлахгүй, хаа хол аймгийн төв рүү авч явж эвдэлж байгаа юм бэ, манайх гэрээгээ хүлээгээд нөхцөл байдал ийм байна ш дээ гэдгийг хэлсэн тэгэхэд над руу уурлаад бичиг баримтаа бүрдүүлж ирээд чи ав гээд гаргасан. Тэгэхээр нь шууд Б тэй холбогдож ярихад гадуур явж байна, үдээс хойш ажил дээр очоод уулзаад үзье гэж ярьсан, тэр өдрийн үдээс хойш дахин Б тэй ярихад цагдаагийн газрын дарга мэдэж байгаа, бичиг баримтаа бүрдүүлж ирээд ав гэж байна аа гэж хэлсэн. Би үйл ажиллагаа явуулах гэрээгээ шууд байгуулах талаар сумын ЗД-тай хөөцөлдөж гэрээгээ байгуулж авсан, тэр үед Б тэй 1,2 удаа утсаар ярьсан, ярихдаа Б  намайг юу болж байна, зөвшөөрлөө аваа юу гэхээр нь би зөвшөөрлөө авч байна аа, маргааш очиж Бтай уулзана гэж ярилцсан. Тэгээд маргааш өдөр нь Б дээр явж ороход байхгүй байсан тул түүнтэй утсаар ярихад бичиг баримтаа бүрдүүлчихлээ гэрээгээ байгуулчихлаа гэхэд намайг Тарагт суманд дээр очоод машин тэргээ авчих гэсэн ба Норд бенз машиныг та нар аймгийн цагдаа руу авч явах үед хроп нь эвдэрсэн, энийг яах юм бэ, хэн төлбөр мөнгийг нь өгөх юм бэ гэхэд намайг, чи өөрөө наадхаа зохицуулаа гэсэн, би ч одоо тэгээд хариуцах хүн байхгүй учраас эргэж машины талаар Бтай яриагүй юм. Мөн тэр үед намайг уурхайн бичиг баримтуудаа манай бичиг хэрэгт хуулбарлаад өгөөрэй гэхээр нь хуулбарлаж өгөөд явсан. Би машин тэргүүдээ хамт ажиллах нөхөрлөлийнхөө хүн амьтныг явуулж аваад бичил уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар техник төхөөрөмжүүдээ засаж янзлаад 2020 оны 10 сарын дундуур үйл ажиллагаагаа эхлээд 2020 оны 11 сарын 10-ны үеэр ажлаа дуусгаж буусан, түүнээс дахин ажиллаагүй ээ ...” гэх мэдүүлэг /15 хавтаст хэргийн 104-108 дугаар тал/,

шүүгдэгч Б.Б гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Минии бие Д.Дтай багиин найз Л.А гэх багийн найзаараа дамжуулан 2019 оны зун анх танилцаж, түүнийг тухайн үед нөхөрлөлөөрөө Өвөрхангай аймагт уул, уурхайн алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж танилцаж байсан, танил, найз нөхдийн харилцаа холбоотой юм. 2020 оны 10 сард надад шинэ байранд орох гээд тавилга авах зорилгоор мөнгөний хэрэгцээтэй байсан учраас Дын утас руу ярьж мөнгөний хэрэгцээтэй байна, шинэ байранд орсон, тавилга авах гэсэн юм, бага зэргийн мөнгө дутаад байна, 1,2 сая төгрөг зээлэх боломж байна уу гэхэд Дууяа нь надад 1,500,000 төгрөг байна, Уянга суманд байгаа учраас над руу дансаа явуулчих уу, гэхээр нь эхнэр Э.Б-Э Хаан банкны ............. тоот дансыг өгч мөнгө авсан. Энэхүү мөнгийг авахдаа ямар нэгэн гэрээ, хэлэлцээр байгуулаагүй, түүнээс авсан мөнгөний талыг тавилга, эд хогшил авахад зарцуулсан, үлдэгдэл мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. Түүнээс авсан мөнгийг би эргүүлж өгөөгүй байгаа. Эргүүлээд түүнээс авсан мөнгийг өгөх гэж байтал АТГ дээр асуудал үүсэн шалгагдсан учраас буцааж өгөх эсэхээ мэдэхгүй байна. Тухайн үед Д.Даас авсан мөнгө дээр хэдэн төгрөг нэмээд 2,0 сая төгрөгөөр Өвөрхангай аймгийн зах дээрээс буйдан худалдан авч байсан, холбогдох баримт гэх зүйл байхгүй. Д.Дыг манай эхнэр танихгүй, тухайн үед найзаасаа мөнгө зээлж байгаа гэж хэлээд эхнэрийнхээ дансыг өгсөн шүү гэж хэлж байсан. 2020 оны 10 дугаар сарын дундуур намайг ажил дээрээ байх үед Д.Д миний гар утас руу яриад “Өчигдөр шөнө танай цагдаагаас экологийн байцаагч Б, нэг хүүхэнтэй хамт З-лаа ирж шалгаж яваад, маргааш өглөө нь машин, техникүүдийг хурааж аваад явчихлаа, яах вэ, манайх ууг нь ажилласан зөрчил байхгүй байтал машин, техник журамлачихлаа, техникүүдийг авч болох болов уу, Быг таньж мэдэх үү, хэлж яриад өгөх боломж байна уу гэхээр нь Быг танина, би асууж егье” гэсэн. Үүний дагуу Баас Д.Дын асуудлыг асууж, машин техникүүдийг нь буцааж өгөх боломж байгаа юу гэж асуусан, тэгэхэд Б.Б нь цагдаагийн газрын дарга, дэд дарга нар намайг шалгаж байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа, тийм учраас Д.Дын машин, техникүүдийг буцааж олгох боломжгүй гэх тайлбарыг хэлсэн, түүний хэлснийг эргээд Д.Дтай холбогдоод Баас асуулаа, машин техникүүдийг чинь буцаан олгох боломжгүй байна гэж хэлсэн. Түүнээс хойш 10 орчим хоногийн дараа Д.Дтай утсаар ярихад түүний асуудал гайгүй, хаагдаад шийдвэрлэгдэж байгаа, тоног төхөөрөмжөө буцаан авч байгаа гэж надад хэлсэн. Үүний дагуу Баас асуухад гомдол нь хаагдаж байгаа, хэрэг үүсэхгүй шийдэж байгаа гэж хэлсэн. Түүнээс хойш Д.Дтай утсаар ойр зуурын зүйл ярьж холбогдож байсан, биечлэн уулзаагүй байгаа. 2020 оны 10 сарын эхээр Б нь ажил тарж байх үед хоёулаа Тарагт сумын Хуурай сайр дээр зөвшөөрөлгүй уурхай ажиллаж байж магадгүй юм байна, очиж үзээд ирье гэхээр нь зөвшөөрөөд хамт явж очоод үзээд хариуцаж байгаа хүн нь хэн бэ гэдгийг Б асууж дуудахад Д.Д гарч ирсэн, тэр үед Д.Д хариуцаж байгаа газар гэдгийг мэдсэн. Дтай Б уулзсан, Дыг наашаа дөхөөд ирэхээр нь таньдаг байсан болохоороо мэнд мэдээд Б бид хоёр буцаад аймаг руу явсан. Баас юу болсон талаар асуухад үйл ажиллагаа явуулаагүй, зөвшөөрлөө хүлээгээд байж байгаа юм байна гэж тайлбарласан. Миний харахад тухайн газарт гэр барьсан, машин тэрэг байрлуулсан үйл ажиллагаа явуулаагүй байдалтай байсан. Миний хувьд 1.5 сая төгрөгийг Д.Даас найз, нөхдийн хувиар зээлсэн, түүнээс өөрөөр хэрэг гомдлыг түүнд ашигтай байдлаар шийдвэрлүүлэхээр машин тэргэндээ мөнгө авсан зүйл байхгүй ээ. Б болон Д хоёрыг аль алиныг нь таньдгийн хувьд Баас тоног төхөөрөмжийг нь буцаан олгуулж болгох боломж байгаа юм уу гэж асуусан. Тэгэхэд Б цагдаагийн газрын дарга, дэд даргын өгсөн үүргийн дагуу шалгаж байгаа, тэд нар мэдэж байгаа болохоор техник тоног төхөөрөмжийг буцаан олгож өгөх боломжгүй гэж ярьсан, үүний нь би Дт хэлж ярьж байсан. Би Бд нөлөөлж түүний ямар баримт материал бүрдүүлж байгааг мэдэх боломж надад байхгүй, би мэдээгүй. Даас 1,5 сая төгрөгийг зээлснээс өөр мөнгө авсан асуудал байхгүй, энэ мөнгийг буцааж өгөөгүй байгаа, өгөх гэтэл шалгагдаж байгаа учир яах учраа олохгүй байна ...” гэх мэдүүлэг /15 хавтаст хэргийн 88-91 дүгээр тал/,

гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нөхөр Д.Д нь Тарагт суманд байхдаа над руу утсаар яриад 1,500,000 төгрөгөөр сэлбэг авах хэрэгтэй байна гээд дансны дугаар өгсөн, тэр дансны дугаар, эзэмшигчийг нь бол таньж мэдэхгүй байсан бөгөөд Даас гэсэн утгаар би шилжүүлэг хийсэн. Энэхүү 1,5 сая төгрөгөөр ямар сэлбэг авсан, юунд зарцуулсан гэдгийг би мэдэхгүй, сэлбэг л авах хэрэгтэй байна гэхээр нь шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 197-200 дахь тал/,

гэрч Ө.И мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Сонгуулийн үйл ажиллагаа дууссанаас хойш 2 хоногийн дараа байна уу эрүүгийн ахлах мөрдөгч Б.Б миний утас руу залгаад 2 ширхэг ковшийг өгчих гэж хэлсний дагуу би өгч явуулсан. Быг утсаар надтай ярихад хажууд Д.Д байсан. Түүний зүгээс бичиг баримт бүх зүйлээ болгосон гэж хэлсэн боловч надад ямар нэг бичиг баримт үзүүлээгүй. Тэгээд л шууд техникийг нь хүлээлгэж өгсөн. Мөн техникээ авч явсны дараа 4-5 хоногийн дараа очиход үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 10 гаруй хүн ажиллаж байгаа харагдсан. Миний харснаар олборлолт хийж байсан юм. Харин би бичиг, баримт гэрээ зэргийг нь шаардаж үзээгүй...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 95-98 дахь тал/,

шүүгдэгч Б.Б гийн ................ дугаарын гар утаснаас Д.Дын гар утас руу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 40 удаа холбогдсон мөн шүүгдэгч Д.Д нь .............. гар утаснаас Б.Бын ................ гар утас руу 2020 оны 10 дугаар сарын 13-наас 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 7 удаа холбогдож тус тус ярьсан байна. /9 дүгээр хавтаст хэргийн 8-12 дахь тал/,

Г.Б Хаан банкны .......... тоот данснаас 1,500,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн дансны хуулга /9 дүгээр хавтаст хэргийн 175 дахь тал/,

Б.Б гийн эхнэр Э.Б-Э Хаан банкны .......... тоот дансанд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг шилжиж орж ирсэн дансны хуулга /9 дүгээр хавтаст хэргийн 195 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар Б.Бын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэл нотлогдон тогтоогдохгүй, харин шүүгдэгч Б.Б , шүүгдэгч Д.Д нарын үйлдэл холбогдол харилцан уялдаа холбоотойгоор тогтоогдож нийтийн албан тушаалтны хувьд хийх ёсгүй үйлдэл хийж, Д.Дын ашиг сонирхолын үүднээс 1 500 000 төгрөг /эхнэрийн/ дансаар авч хахууль авах, өгөх гэмт хэргүүдийг үйлдсэн байна.

Дээрх тогтоогдсон сэргээн дүрсэлсэн үйл баримтад үндэслэн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийхэд:

Шүүгдэгч Б.Б нь өөрийн удирдах дээд албан тушаалтныхаа даалгавраар шүүгдэгч Д.Дын үүсгэн байгуулсан “.................” нөхөрлөлийн ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч шалгах явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлалгүй хууль зөрчиж  техник, тээврийн хэрэгслийг хураан авах ажиллагааг явуулсан байх ба улмаар шалгалтын явцад гэмт хэргийн шинжгүй, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон прокурорын тогтоолоор /14 дүгээр хавтаст хэргийн 246 дахь тал/ нотлогдож байна.

Түүнчлэн прокурорын шийдвэр гарахаас өмнө хураан авсан техник, тээврийн хэрэгслийг хяналт тавьж байсан прокурорт танилцуулж, зөвшөөрсний үндсэн дээр Д.Дт буцаан олгосон талаар Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад удаа дараа мэдүүлсэн ба уг байдлыг нь тогтоолгохоор шүүхээс хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж тодруулах ажиллагаа хийлгэхээр прокурорт даалгасан байна.

Уг ажиллагааны дагуу

Гэрч Д.Б-Оийн өгсөн “...Би 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ажилласан. Тухайн үед манай цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Г надад “...Тарагт суманд хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа уурхай байгаа юм, тэрийг очиж шалгуул ...” гэсэн үүргийг өгсөн, би яг өдрийг нь одоо санахгүй байна. О.Г даргад хэн гомдол гаргасныг бол би мэдэхгүй, гэхдээ тухайн үед аймгийн фейбүүк зарын групп дээр “Тарагт сумын Хуурай сайр гэх газарт уурхай ажиллаад байна” гэсэн мэдээлэл бол явж байсан. Газрын дарга О.Г өгсөн үүргийн дагуу тэр өдрийн шөнө нь экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч Быг, экологийн мөрдөгч Нн хамт шалгуулахаар явуулсан. Шөнө нь Б “уурхай дээрээ ирчихлээ, маргааш өглөө эрт үзлэг хийнэ” гэж ярьсан, харин маргааш нь “үзлэгээ хийчихлээ, зарим нэг техникийг журамлаад журмын хашаа руу авчирч байна” гэж Б надад утсаар танилцуулсан. Тухайн гомдлыг эхлээд Н мөрдөгч шалгаад тэрээр удалгүй ээлжийн амралтаа авчихаар нь гомдлыг нь Б руу шилжүүлж шалгуулаад гэмт хэргийн шинжгүй гэж дүгнээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт материалыг хүргүүлсэн. Гэмт хэргийн талаарх гомдлыг хэсгийн төлөөлөгч  Ишдорж гаргаснаар яагаад бичсэн болохыг би мэдэхгүй, миний зүгээс хэсгийн төлөөлөгч Ишдорж гомдлыг гаргаснаар тэмдэглэлээ бич гэх зэрэг үүргийг алба хаагч нартаа өгөөгүй, миний бодлоор тэд нар сумынх нь хэсгийн төлөөлөгч гэдэг утгаар гомдол гаргасан гэдэгт И бичсэн байх. Би энэ талаар мэдэхгүй, би техник тоног төхөөрөмжийг хураах үүрэг чиглэлийг Б болон Нд өгөөгүй. Харин сүүлд гомдлыг нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдсэн учраас техникийг буцаагаад эзэмшигчид өгсөн гэж ойлгосон. Техник тоног төхөөрөмжийг нь журмын хашаа руу авчрах замд нэг Хово машины мотор нь цохиж эвдэрсэн гэж сонссон. Энэ гомдлыг эхлээд Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Н шалгаж байсан учраас цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаар тасгийнх нь дарга хяналт тавьж байсан, тиймээс би энэ талаар сайн мэдэхгүй байгаа юм. Би тийм үүргийг алба хаагч нарт өгөөгүй. Хэрэв тухайн мөрдөгч нарт ийм үүрэг чиглэлийг эрх бүхий албан тушаалтнаас өгсөн бол Мөрдөн байцаах тасгийн дарга М өгсөн байж магадгүй. Быг тухайн газарт очсон хойно миний хувьд 2-3 удаа утсаар холбогдож ярьсан, ингэж ярихдаа Бд техникүүдийг нь хурааж ирэх чиглэл өгөөгүй шиг санагдаад байна, одоо зарим асуудлыг санахгүй байна. Мөрдөгч Н, ахлах мөрдөгч Б нарыг уурхай руу анх очуулахаас өмнө эрүүгийн мөрдөгч Б нар тэр уурхай дээр очиж байсныг би мэдэхгүй, би алба хаагч нарт үүрэг өгч тийш нь явуулж байгаагүй. Хэрэв энэ хоёр алба хаагч тэнд очсон бол ямар шалтгаанаар очсоныг би мэдэхгүй. Цагдаагийн алба хаагчид очиж байсан гэж байгаа бол Тарагт сумын хэсгийн төлөөлөгч И л фейсбүүк дээрх мэдээллийг шалгуулахаар очуулж байсан байж магадгүй. Би тэр талаар тухайн үед мэдээгүй. Тэр мөнгө авсан гэдгийг Авлигатай тэмцэх газраас манай аймагт хүмүүс ирээд “танай хүмүүсийг шалгаж байгаа” гэхээр нь л анх мэдсэн. Тэр Гүндүү-Ёндон гэж залууг хүүхдийн гар утас дээрэмдсэн гээд манай газрын жижүүр дээр утсаа дээрэмдүүлсэн хүүхдийн аав нь гэх Б гэж хүн авчирсан байсан. Тухайн үеийн жижүүрийн офицер нь С.Оюунболд нь Г-Ё хүүхдийн байцаагч Галхүүгийн Уад оруулж өгсөн байсан. У уулзчихаад цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журам 307-д зааснаар илтгэх хуудас бичиж эрүүгийн цагдаагийн тасгаар шалгуулахаар тасгийн дарга Чимэддагвад өгсөн байсан. Чимэддагва дарга эрүүгийн төлөөлөгч Б д шалгуулахаар өгсөн, би тэр үед эрүүгийн ахлах байсан. Би тэр талийгаач залууг мэддэг юм, яагаад гэвэл би Гучин-Ус суманд 2 жил хэсгийн төлөөлөгчөөр ажилласан учир таньдаг байсан. Г-Ёийн аав нь Цэнд нь мянгат малчин хүн байдаг, би мэддэг учраас тухайн үед түүн рүү очиж “...эцэг эх чинь чамд утас авч өгөхгүй байна уу, чи яахаараа хүүхдийн утас дээрэмддэг юм ...” гэхэд тэрээр “урьд нь энэ хүүхдүүдэд утсаа дээрэмдүүлсэн, тэгэхээр нь нэгнийх нь утсыг авсан” гэсэн утгатай зүйлийг надад хэлэхээр нь би “...хүүхдээс тэгэж утас авдаг юм уу” гэж хэлээд 1-2 удаа гар далайсан, гэхдээ би цохиогүй. Г-Ё цагдаагийн газар дээр байхад цагдаагийн алба хаагчдаас цохиж зодож гэмтэл учруулсан асуудал болоогүй. Намайг ажил дээр байхад Б  Г-Ё цохиж зодоогүй. Тухайн хүүхдийг хаалганы баруун талын хананд эрүүгийн мөрдөгч Б  зогсоосон байх, хяналтын камерт ордоггүй гэж байхгүй, өрөөний бүх хэсэг л харагддаг шүү дээ, манай тасгийн өрөөнд тэр хүүхэдтэй Б  л уулзаж байсан. Манай тасгаас тэр хүүхэдтэй өөр хүн уулзаагүй. Тэр хүүхэдтэй Б  уулзаж байхдаа миний хажууд талийгаач хүүхдээс “чи яагаад байгаа юм бэ” гэж асуухад Гүндүү-Ёндон нь “толгой өвдөөд байна” гэхээр нь “яагаад толгой чинь өвддөг юм бэ” гэж асуухад тэрээр “хүүхдийн аав Б нь намайг зодсон” гэж хэлсэн, би хажууд нь байсан учир энэ яриаг сонссон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-13 дугаар тал/, 

гэрч Т.Нн: “...би 2013 онд Их засаг их сургуулийг төгсөж, 2014 оны 02 дугаар сараас Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаагаар 2018 оны 11 дүгээр сарыг хүртэл ажиллаж, мөн сараас 2020 оны 06 дугаар сарыг хүртэл бичиг хэргийн ажилтнаар, мөн сараас Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би хэн гомдол гаргасан талаар би мэдэхгүй. Харин болсон зүйлийг эхнээс нь тодорхой ярьж өгье. 2020 оны 10 дугаар сарын 10-ны орчимд /өдрийг нь санахгүй байна гэх/ шөнө гэртээ амарч байхад цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан хошууч Б-О нь ............... дугаарын утсаар над руу залгаад “...хаана байна, хувцсаа өмсөөд гараад ир, гадаа чинь жолооч очиж байгаа ...” гэхээр нь би “...хаашаа, ямар ажлаар явуулах гэж байгаа юм бэ ...” гэхэд “очиж байгаад мэдээрэй” гээд ямар учиртай асуудал болохыг ч надад хэлээгүй. Тэгээд удалгүй 00 цаг өнгөрч байхад цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч Б нь над руу .................гэсэн дугаараас залгаад “...гэрийн чинь гадаа байна гараад ир, дуудлагад явна ...” гэж хэлэхээр нь гараад очиход тухайн үед цагдаагийн газрын даргын жолоочоор ажиллаж байсан Х.Д, Б хоёр ............. маркийн авто машинтай байсан. Би машинд суугаад “... хаашаа ямар дуудлаганд явах юм бэ ...” гэхэд тэрээр “Тарагт сумын Хуурай сайр гэх газарт хууль бусаар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа уурхай дээр шалгалт хийнэ” гэж хэлэхээр нь би түүнд “ажил дээр очиж бланк, бичиг хэрэгслийн зүйлээ авъя ...” гэхэд Б “...шаардлагагүй, би бүгдийг нь бэлдсэн байгаа, шууд гарна ...” гэж хэлсэн. Ингээд шууд Ингээд шууд хөдлөөд шөнийн 02 цаг өнгөрч байхад тухайн уурхай дээр очсон. Тэнд очиход 4-5 гэр бариатай, мөн техник хэрэгслүүд байсан. Гэрийнх нь гадаа очиж машин сигналдахад гэрээс настай эрэгтэй хүн гарч ирэхэд Б “...уурхайг хариуцсан хүн хаана байна...” гэхэд тэр хүн “...сумын төв рүү бичиг баримт хөөцөлдөхөөр явсан, эзгүй байна...” гэж хэлсэн. Ингээд шөнө хэргийн газрын үзлэг хийх гэсэн боловч харанхуй, хүйтэн байсан учир машиндаа үүр цайлгаад өглөө эрт гэгээ орохоор нь Бын нэртэй хэргийн газрын үзлэгийн бланк дээр би тэмдэглэл хөтөлж, Б ерөнхийдөө хэлж өгөөд бичсэн. Үзлэг хийж дуусаад 10 цаг өнгөрч байхад бид гурав аймаг руу явахаар болж тэнд ажиллаж байсан 3-4 хүнийг аймгийн төвд очиж гэрчийн мэдүүлэг өгөөрэй гэж хэлчихээд хөдөлсөн. Ингээд баруун гуанзны орчимд явж байхад Бын гар утас дуугараад хүнтэй утсаар ярьж дуусаад надад “.. .дэд дарга Б-О ярьж байна, техник хэрэгслүүдийг яагаад хураагаагүй юм бэ, буцаж яв гэж байна...” гэхэд жолооч “ажил дээр очиж бензин нэмэхгүй бол миний шатахуун хүрэхгүй ажил орно” гэж хэлээд бид нар ажил дээр ирсэн. Тэгсэн Б нь надад “...би уурхай руу буцаж явлаа, чи уурхайгаас ирэх хүмүүсээс мэдүүлэг авчих” гээд намайг үлдээгээд явсан. Өдөр нь 14-15 цагийн орчимд уурхайн ажилчид гээд 3-4 хүн ирсэн байсан, би тэр хүмүүсээс уурхай нь хэзээнээс ажиллаж байгаа, хариуцаж байгаа хүн нь ямар хүн байдаг зэрэг талаар гэрчийн мэдүүлэг авсан, гэрчийн мэдүүлэг авсан хүмүүсийн нэрийг одоо санахгүй байна. Ингээд тэр орой нь Б буцаад ирчихсэн байхад нь таарахад “...техник хэрэгслийг нь арай гэж авчираад журмын хашаанд хийчихлээ, зарим нь замдаа эвдрээд арай гэж авчирлаа...” гэж надад хэлж байсан. Би тэр үед ажлаас чөлөө аваад Улаанбаатар хот руу хамаатны хүний хуриманд оролцохоор явахаар төлөвлөсөн байсан учир Бд энэ талаараа хэлж тэр орой нь үзлэг хийсэн тэмдэглэл, 3-4 хүнээс авсан гэрчийн мэдүүлэг зэргийг өрөөнд нь оруулж өгсөн. Тэгсэн чинь Б “гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл бичээд аваад ир” гэхээр нь би “хэнээс мэдээлэл ирснийг мэдэхгүй байж гомдол гаргасан хүнийг хэн гэж бичих юм бэ” гэхэд Б “Тарагт сумын хэсгийн төлөөлөгч Ишдорж дэд дарга руу мэдээлэл өгсөн юм шиг байна лээ, дэслэгч Ишдорж руу залгаж мэдээллийг авчих” гэхээр нь би Ишдоржтой утсаар холбогдож түүний регистрийн дугаар, овог нэр, холбогдох мэдээллийг авч бланк дээр бичээд мэдээлэл гаргагч Ишдоржийн гарын үсэг зурах зайг хоосон орхиод Бд тэмдэглэлийг оруулж өгсөн. Би дээрх гомдлыг дахин хүлээж аваагүй, өмнө хийсэн ажиллагаа дээр нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Тухайн гомдлыг хэн, хэзээ нь хэрхэн шийдсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Би өмнө хэлсэн. Хошууч Б намайг гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлийг Ишдоржтой холбогдоод мэдээллийг нь бөглөөд өгчих гэж хэлсний дагуу хэсгийн төлөөлөгч Ишдоржтой холбогдож холбогдох мэдээлийг авч тэмдэглэл үйлдээд гомдол гаргасан гэсний ард талд олон цэг бичиж Ишдоржийн гарын үсэг зурах зайг үлдээгээд тэмдэглэлийг Бд өгсөн. Ишдорж тухайн үед байгаагүй учир гарын үсгийг зуруулаагүй, хоосон зай үлдээж Бд өгөхдөө “...Ишдорж байхгүй учир гарын үсэг зурах зайг хоосон үлдээлээ...” гэж хэлэхэд тэрээр “...би угаасаа И дуудаж мэдүүлэг авна аа...” гэж надад хэлсэн. Би тухайн гомдлыг дахин хүлээж аваагүй, хараагүй учир Ишдоржийн гарын үсгийг зурсныг мэдэхгүй байна. Хошууч Б намайг Ишдоржийн гарын үсгийг зуруулалгүй, хоосон зай үлдээгээд өгснийг мэдэж байгаа. Би тухайн үед ямар нэг техник хэрэгсэл хурааж аваагүй. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл л бичсэн, ингэхдээ тэнд байсан техникүүдийг үзлэгийн тэмдэглэлд тусгасан, ямар нэг хураан авах ажиллагааг хийгээгүй. Хураан авах ажиллагааг Б хошууч аймаг ирээд буцаж очоод хийсэн, харин хураан авсан техникийг хэний шийдвэрээр буцаан өгснийг би мэдэхгүй. Сүүлд энэ хэрэг шалгагдаад явж байхад ойр орчмын хүмүүсээс “...Б, Б  нар нь тухайн уурхай дээр очиж мөнгө нэхэж байсан юм гэнэ лээ...” гэсэн дам зэрэг яриаг бол сонссон. Харин хэргийн газарт үзлэг хийхээр очихдоо бол Б , Б нар өмнө нь тухайн уурхайд очсоныг мэдээгүй байсан. Би ямар дуудлаганд очиж байгаа талаараа ч мэдэхгүй л очсон шүү дээ. Тэр үед дэд дарга ямар дуудлагад явж байгааг асуухад очоод мэдээрэй гэхэд нь ямар сонин юм бэ гэж гайхаж байсан, ер нь дуудлага мэдээлэл гарсан үед 102-ын жижүүрээс л бид нарт мэдэгддэг шүү дээ. Би тэр өдөр жижүүрийн томилгоогүй байсан, гэхдээ намайг экологийн асуудал хариуцсан мөрдөгч гэсэн утгаар л авч явж байгаа юм байна даа гэж ойлгосон. Б, Б  нар нь намайг очихоос өмнө очсон бол ямар учраас очсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Би тус гомдол хэргийн газрын үзлэг хийж, гэрч нараас мэдүүлэг аваад материалыг Бд өгсөн, түүнээс хойш энэ гомдолд хэн хэн ажиллагаа хийсэн талаар би мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-18 дугаар тал/,

Гэрч О.Г “...Одоо Улсын их хурлын гишүүн тухайн үед аймгийн Засаг дарга Г.Г Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хуурай сайрыг хууль бусаар ухаад байгаа талаар иргэд ярьж байна. Нэлээн удаан ухсан байна. Танайх хуулийн дагуу арга хэмжээ аваач гэсэн. Тухайн үед нэг арга хэмжээ болоод дуудлагад явах хүн ховор байсан. Пост гарсан байсан шиг санагдаж байна. Тэгээд би Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч Быг явуулах талаар Эрүүгийн цагдаагийн дарга Б-Од хэлж байсан. Жолооч байхгүй болохоор өөрийнхөө жолооч Дыг хамт явуулсан. Өөр хэн явсныг сайн санахгүй байна. Ингээд явсан. Тэгээд яваад ирэхдээ олигтой ажиллагаа хийгээгүй, техник хэрэгслийг хураагүй ирсэн. Ямар ч байсан бүтэл муутай ирэхээр нь Бд уурлаад өөрийнхөө зардлаар явж наад юм аа цэгцэлж ир гэж хэлээд буцаагаад явуулж байсан. Буцаж ирэхдээ техник хэрэгслийн заримыг нь үлдээгээд, заримыг нь авчирсан гэж ярьж байсан. Би ойлгохдоо ямар байсан Быг хуулийн дагуу үзлэг хийж, зохих журмын дагуу хураасан гэж ойлгосон. Тэрнээс хойш тэр ажиллагаанд оролцоогүй. Тэр талаар би сайн хэлж мэдэхгүй байна. Б.Б нь өөрөө гэмт хэрэг илрүүлэх чиг үүрэгтэй албан тушаалтан. Гомдол, мэдээллийг бүртгэлд хэрхэн оруулах асуудал нь тэд нарын өөрсдийн асуудал юм. Миний хувьд удирдлага зохион байгуулалт буюу машин тэргээр хангаж, ажиллах боломжийг бүрдүүлсэн. Маргааш нь ирээд газрын хэвлий хөндсөн байна. Гэхдээ тэр нь их биш юм байна гэж танилцуулсан. Би бол тухайн үед Мэргэжлийн хяналттай хамтрах  нь зөв шүү гэдэг чиглэлийг өгч байсан. Мэргэжлийн хяналтын даргатай ярьсан шиг санагдаад байна. Би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч биш учраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хуулийн дагуу явуулах ёстой. Процессын асуудлыг хэрхэн явуулах мөрдөгчийн эрх xэмжээний асуудал. Би тухайн үед хуулийн дагуу газрын хэвлий хөндөөд байхад яагаад техник хэрэгслийг нь хураагүй, арга хэмжээ аваагүй юм бэ? гэж хэлж байсан. Процессын дагуу прокурорын зөвшөөрөл авч хураан авах асуудал нь Бын өөрийнх нь асуудал юм. Энэ үйл ажиллагаанаас хойш энэ хэргийн талаар огт мэдэхгүй байна. Миний хувьд техник хэрэгслийг буцааж өг гэж хэлж байгаагүй. Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан үйл ажиллагаа таслан зогсоогдсон гэж ойлгосон ... Би Б  тухайн нөхөрлөлийн ахлагчаас мөнгө, төгрөг авсан асуудлын талаар мэдээгүй. Танай байгууллагаас шалгалт хийж эхлэхэд мэдсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/ зэрэг ажиллагааг хийж шүүхэд ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох,

гэмт хэрэг нь заавал байх үндсэн шинж буюу объектив, субъектив шинжийг агуулсан байхыг шаардах ба аль нэг шинж тогтоогдохгүй бол гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар болон шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгийн агуулга зэргээс,

мөн хавтаст хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан хяналтын прокурорын тогтоол, тайлбараас, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Б гийн нөлөөнд орж  Б.Б нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай саналтай тогтоол шилжүүлэн шийдвэрлэж албан үүргээ зориуд хэрэгжүүлээгүй гэх үйл баримтыг үгүйсгэн няцаах үндэслэл, бусад бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.

Уг прокурорын тогтоолд ...хууль бусаар ашигт ашигт малтмал олборлосон нөхцөл байдал тогтоогдохгүй гэмт хэргийн болон зөрчлийн шинж байхгүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй ... гэжээ.

Тиймээс шүүгдэгч Б.Б нь шүүгдэгч Д.Дын үүсгэн байгуулсан “Уянга есөн эрдэнэ” нөхөрлөлийн техник, тээврийн хэрэгслийг хууль зөрчин хураан авч, буцаан олгосон нь түүнийг албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлээгүй Д.Д, Б.Б  нарт давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй,

өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь ажил үүргээ гүйцэтгэхдээ албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байх үйлдэл хийж алдаа зөрчил гаргасан гэх боловч, уг хураан авах үйл ажиллагаа анхнаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд явагдаагүй /хураан авах, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, тогтоол байхгүй/ нь эрх бүхий албан тушаалтны шийдвэр, тогтоолоор хийгдээгүй нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж техник хэрэгслийг буцаан олгосон гэх үйлдэл нь шүүгдэгч Б.Б гийн нөлөөнд орж /гуйлтаар/ уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжгүй, мөн Д.Д, Б.Б  нарт хэрхэн ямар давуу байдал бий болгосон нь ойлгомжгүй, тогтоогдохгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Мөн энэ хүрээнд уг хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдахаас өмнө тухайн орон нутгийн Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Очирсүрэн нь зөрчлийн хэрэг 2020.10.16-нд нээн, 2020.10.30-нд зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдсэн, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээх тухай гэрээг Өвөрхангай аймгийн тарагт сумын засаг даргатай байгуулсан нь ...эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж байсан... зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдож, энэ нь Б.Быг гэм буруугүйд тооцох шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болсныг дурьдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Бын дээрх үйлдэл нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өөрчлөн найруулсан 2017 оны Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэхээс өмнөх тус хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахах, хэрэглэхэд эргэлзээ  гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар түүнд ашигтайгаар шийдвэрлэх  нөхцөл байдал үүссэн болно.

Ингэж ашигтайгаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гээд 1.1-т гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Харин шүүгдэгч Б.Б г улсын яллагчийн зүгээс Б.Бын хурааж авсан техник, тээврийн хэрэгслийг Д.Дт буцаан олгуулах, ашигтай байдлаар шийдвэрлүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Д.Даас хахууль авсан,

шүүгдэгч Д.Дыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн найз Б.Б д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн тус тус гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь хэргийн бодить байдалтай нийцсэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч Б.Б , Д.Д нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ талаар шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

           Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн сонгон авсан өмгөөлөгч нартайгаа оролцож санал дүгнэлтээ танилцуулж, мэтгэлцэх боломжоор тэгш хангаж, шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд оролцоогүй, тэдэнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн, талуудаас ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болно.

Шүүх 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд шинжээч эмч нарыг оролцуулан тайлбар, мэдүүлэг авсан болно.

Уг хуралдаанд  

шинжээч эмч Ө.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... Өөрийнхөө тухайн үед хийсэн дүгнэлтээс бусдыг мэдэхгүй байна. Зөвхөн ховдлын цус харвалт үүссэн, цаашаа бусад судсаар тарсан байсан. Биеэ даасан ховдлын цус харвалт, тэрнээсээ цаашаа тарсан. Сүүлийн гэмтэлтэй холбоотой үүссэн ховдлын цус харвалт гэж үзсэн. Бөөлжих, толгойгоо барьж ёолох гэж байгаа. Стуфферийн үе шаттай, мушгиа бөглөрсөн, даралт ихэссэн байдал илэрч байсан. Сүүлийн гэмтэлтэй холбоотой байна гэж дүгнэсэн. Энгийн хүн шиг гүйж харайх боломжгүй. 796 дугаар дүгнэлтэд гэмтэл нь гэмтлийн зэргийн хүнд зэрэгт хамаарна. Ховдлын цус харвалт гэмтлийн шалтгаантай. Венын судсуудын гэмтэл мохоо зүйлээр үүссэн. Шингэн цус буюу улаан ус гоожно. Шингэн хэсэг цаашаа судлуудаар явна. Энэ үе нь давхцаад эхлээд ухаан алдаад комын үед орно гэв. Тодорхой үе шатаар дамжиж явагддаг.  Ерөнхий шинж бол дотор муухайрах шинж мөн ...” гэв.

шинжээч эмч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эмнэл зүйн шинж тэмдэг шууд илрэх үү? эсвэл хэсэг хугацааны дараа илрэх үү гэсэн асуултад  Ер нь бол шууд үүснэ. Гэрэлт үетэй, гэрэлт үегүй гэж 2 янз байгаа. Гэрэлт үетэй бол шууд илэрнэ.  Гэмтэл авсан даруйд хэсэг бол гүйх харайх үйлдэл хийх боломжгүй.  2017 оны  сарын 28-ны өдрийн 1168 дугаартай дүгнэлтийг 7 билүү 9 шинжээч байсан. Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн. Дээрх шинжээч нартай санал зөрсөн. Би ганцаараа санал зөрсөн. Хүнд хэлбэрийн харвалт учраас гэмтэл авсан даруйдаа хэсэг ухаангүй байгаад эргээд ухаан орно, толгой өвдөх, дотор муухайрч байгаад алга болно. Хэдэн цаг үргэлжлэх нь хүн хүнээс хамаарна. Эмнэл зүйн шинжид толгой өвдөх гээд дурдлаа, энэ нь хохирогчийн гэмтлийн үед гарах шинж мөн. Шүүгдэгчийн мэдүүлэгт Б гийн өрөөнд орж ирээд хэсэг зогсож байгаад толгой өвдөөд дотор муухайраад байна гэсэн байсан энэ шинжид хамаарч болно. Эхэлж аймгийн эмч хийгээд дуусаагүй байхад нь зөвлөх эмч орж болно. Бүх бичлэг зураг, байгаа юм чинь боломжтой болоод оношоо тавьсан гэж бодож байна. ховдлын цус харвалт илэрсэн байсан. Хавсран илэрсэн байх боломжтой “Аалзан” бүрхүүлийн харвалт. Төвөгтэй асуудал. “Аалзан” бүрхүүлийн доодох цус харвалт эхлээд үүссэн байж болно эсвэл зэрэг үүссэн байж болно. Яваандаа хүндэрсэн байж болно. Хэзээ үүссэнийг ялгахад бэрхшээлтэй байгаа. Компьютер томограф хийлгэсэн байгаа. Аль алинд нь хүнд гэмтлийн зэрэг тогтооно. Эмнэл зүйн шинжээрээ л тайлбарлана. Ховдлын цус харвалт эмнэл зүйн шинж тэмдэг давамгайлж байдаг. Хавсарч үүсэхэд түр зуур ухаан алдах шинж заавал илэрнэ. Хэргийн материал дээр энэ шинж тэмдэг хаана илрээд байгаа нь тодорхойгүй байдаг” гэв.

II. Шүүхээс гэм буруутай гэж үзсэн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Б.Б  ........................................ хооронд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт “бусдын гар утас, эд зүйлийг дээрэмдсэн” хэргээр өөр дээр нь хуваарилагдаж шалгагдахаар ирсэн насанд хүрээгүй хохирогч 17 настай Ц.Г-Ё ажлын өрөөндөө дүрс бичлэг хийх төхөөрөмжид харагдахгүй газар зогсоож байгаад толгой руу нь цохисны улмаас хохирогч Ц.Г-Ёийн бие махбодод тархины зүүн ховдлын цус харвалт гэмтэл учруулсны улмаас тархины комд оруулж амь насыг нь хохироосон гэж Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурорын нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасан, хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт судлуулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох,

эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэхээр хуульд тус тус зохицуулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч нарын тайлбар мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч эмч Ө.С, Б.А нарын тайлбар, дуу дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын  эрүүгийн цагдаагийн тасгийн төлөөлөгч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг дараах:

шүүгдэгч Б.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Шүүх хуралдаан оролцогч нар бүрдэхгүй байгаагаас шалтгаалж тодорхой хэмжээнд олон удаа хойшилсон. Бид бүхний өмгөөлүүлэх эрхийг болон оролцогч нарын эрхийг хангаж шүүх хуралдааныг явуулж байгаа шүүх бүрэлдэхүүндээ баярлалаа. Анх энэ хэрэг 2015 оны 12 сарын 23-нд гарч намайг 2016 оны 5 сард сэжигтнээр татаж цагдан хорьсон. Энэ үеэс эхлээд 10 жилийн хугацаа өнгөрсөн байна. 10 жилийн хугацаанд би хэргийн цаг хугацааны дотор амьдарлаа. Надад холбогдуулсан хэрэг учраас би өөрийгөө өмгөөлж ярих нь зүйтэй байх. Энэ хэрэгт яллах дүгнэлт нь үйлдэгдэхээс өмнө мөрдөн шалгах ажиллагаанд болон прокурорын шатанд өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулаад удаа дараа хэргийн мөрдөн шалгалтын талаар гомдол хүсэлтүүдийг маш их гаргасан. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаараа ч юм уу, ерөнхийдөө энэ Б  гэдэг хүн нь хэн байхаасаа үл хамааран бид бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой гэсэн үүднээсээ л би тэр гомдол хүсэлтүүдийг тухайн үед нь гаргаж байсан. Цагдаагийн байгууллагын ажилтан юм уу? эсвэл цагдаагийн хүүхэд гэдгээрээ ч юм уу? буруутгагдан сэжиглэгдэн шалгагдлаа гэж өөрийгөө ойлгодог байсан. Сэжиглэгдэж мухарлаж шалгаад учир нь олдох байх гэсэн хүлээлттэйгээр өдийг хүрсэн. Энэ хэргийг шалгах явцад би гурван шатны шүүхээр орсон. Анх Өвөрхангай аймгийн анхан шатны шүүхээр ороод анхан шатын шүүхээс хэрэг буцах давж заалдах шатын шүүхээс хэргийг цагаатгах, Улсын дээд шүүхээс хэргийг буцаах, дахиад анхан шатын шүүх дээр хэрэг хэлэлцэх маш олон шат дамжлагаар энэ хэргийг хэлэлцүүлсэн бүх талаас нь ярьсан. Миний хувьд энэ танхимд янз бүрийн байдлаар л хэргээгээ яриад уйлаад зогсож байсан үе удаа дараа цөөнгүй байгаа. Би одоо 35 настай эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 2012 онд цагдаагийн сургуулийг төгсөөд эрүүгийн төлөөлөгчөөр томилогдсоноос хойш 2015 онд энэ хэрэгтээ холбогдоод одоо 35 нас хүртлээ шүүхээс хэзээ дуудах бол? Прокурор хэзээ дуудах бол? Тэгээд ингээд байж байтал нэг цагдан хоригдоно гарна, ажил түдгэлзүүлнэ, буцаад нэг хүсэлт өгч байгаад ажилдаа орох байдлаар л амьдарч ирсэн. Өмнөх шүүх хуралдаан дээр гэрчээр оролцсон шинжээч эмчийн мэдүүлсний дагуу ерөнхийдөө амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэргийн хүнд зэрэгт хамаарна гэсний үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдсэн. Миний хувьд тухайн зүйл ангид заасан гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Өнөөдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж ирсэн асуудал дээр хэргийн бодит байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, сэдэл санаа зорилго гээд бүхий л байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү ... Прокурорын яллах дүгнэлтэд дурдаад байгаа шиг Б  гэдэг хүн амь хохирогч Г-Ё гэдэг хүүхдийг албан өрөөндөө зогсоож байгаад олон удаагийн давтамжтай толгой хэсэгт цохиж амь насыг нь хохироосон зүйл байхгүй. Тухайн үед М-О, Б, Ж, Б гээд өөр хүүхдүүд байсан. Тухайн үед мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдгээр хүмүүсийн үйлдэл, үйл баримт нь нотлогдоод мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа нь хүртэл зураг хөрөгтэй баримтууд хэрэгт авагдсан байдаг.  Би хэргийн материалтай танилцаад намайг сэжиглэж шалгаж болно. Би камерын харагдахгүй хэсэгт тухайн хүүхэдтэй 10 хэдэн секунд уулзсан энэ дээр намайг сэжиглэж болно. Гэхдээ цаана нь тодорхой үйлдэл хийчихсэн байгаа хүмүүсийг шалгаад өгөөч ээ гэсэн санал хүсэлтүүдийг удаа дараа тавьж байсан. Тухайн хүмүүс шалгагдаж явж байгаад шинжээчийн 2 дахь удаагийн дүгнэлт гарсантай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Итгэл гээд прокурорын хяналтад байхдаа үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосон. С эмчийн шинжээчийн дүгнэлтэд хэдийгээр тэр хүүхэд зодуулж цохиулаад ирчихсэн ч гэсэн тэр хүмүүсийн цохилт нь үхэлд хүргэх гэмтэл учруулаагүй байна. Харин Б тэй камерын харагдахгүй хэсэгт 10 хэдэн секунд уулзсан нь сэжигтэй гэсэн дүгнэлтийг үндэслэж тухайн хүмүүсийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон. Нэг хэрэг дээр 2 холбогдогчтой байж байгаад нэг нь хэрэгсэхгүй болохдоо энэ хүний чинь үйлдэл ингээд хэрэгсэхгүй боллоо гэсэн тогтоолоо танилцуулсан бол бид нар тэр тухайн үед тогтоол дээр нь гомдол гаргаад явах боломжтой байсан. Мөрдөх шалгах явцдаа тиймэрхүү юмнуудаа мэдэхгүй өнгөрсөн. Шинжээчийн дүгнэлтүүд нь удаа дараа зөрүүтэй ээдрээтэй гарах тусам ганцхан үлдсэн гэрч Б  гэдэг хүн дээрээ эргэлзээ бүхий олон нотлох баримтууд цуглараад л байдаг юм байна. Миний бие зовлонгийн түргэн нь дээр жаргалын хурдан нь дээр гээд энэ хэргийг хурдан үнэн зөвөөр нь шийдүүлэх хүсэлтэй байна. Энэ хэрэг удааширч байгаа нь процессоос шалтгаалаад удааширч байгаа. Энэ хугацаанд миний бие тэвчээртэй хүлээдэг. Би эрүүгийн төлөөлөгчөөр ажилладаг байхад Өвөрхангай аймагт бусдын зүйлийг дээрэмдэх, хулгайлах гэмт хэргээр шалгагдаж байсан М-Э гэж яллагдагч тухайн үед Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд  хоригдож байхдаа энэ хэргийн нөгөө оролцогч Б нартай камерыг нь хаачихсан ярьж байхыг сонсоход ийм учиртай юм бол би наад Б г чинь наад хүүхдийг чинь цохисон гээд мэдүүлэг өгөөдөхье гэж худлаа ярьж мэдүүлэг өгөөд  дараа нь М-Э би худлаа ярьж мэдүүлэг өгсөн гэдгээ мөрдөн байцаалтад өгсөн байдаг. Энэ хэрэг дээр ээдрээ төвөгтэй ойлгомжгүй зүйлүүд олон байдаг хэдий ч зүйлчлэлийг нь хөнгөрүүлж хуулийн дагуу шийдэж өгөөч гэж хүсэж байгаа” гэв.

Эцсийн үгэндээ:

“1 жил 7 сар цагдан хоригдсон байгаа. Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна” гэв.

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Цэндийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Юу болсон талаар ангийнх нь хүүхдүүдээс болон эгчээс нь лавлахад эгч нь Ж гэх хүүхэд аавтайгаа хамт миний хүүг МСҮТ-ийн хажууд байхад нь барьж аваад машиндаа чихэж суулгаад Цагдаагийн газарт авчирч өгсөн байсан. ...Ангийнх нь найз  болох С нь надад хэлэхдээ бид нарыг анги угааж байхад 18 цаг өнгөрч байхад ганцаараа ирсэн. Ирээд сургуулийн шатан дээр Б-Э гэх хүүхэдтэй таарахад Б-Э нь яасан бэ, ямар царай муутай явж байгаа юм бэ гэхэд толгой руугаа балбуулж байгаад ирлээ гэж хэлсэн байсан. Ангидаа анги угааж байгаа хүүхдүүд дээрээ ороод цагдаад нүдүүлж байгаад ирлээ гэхэд С гэх хүүхэд нь яаж байна чамайг элэгдэж байна уу гэхэд манай хүү дуугүй бай та нар толгой өвдөөд байна гээд уцаарлаад байсан гэдэг. ...Тэгээд пийшингийн хажууд суугаад байхаар нь яасан юм бэ, одоо харьж унт гэхэд цагдаад зодуулсан юм, толгой өвдөөд хэцүү байна гэж  хэлэхээр нь эм уухгүй юу гэхэд эм уумааргүй байна, эмэнд дарагдахгүй байна гэж хэлсэн гэдэг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/,

гэрч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би найз нөхдөөс нь дүүгээ эмнэлэгт хэвтэж байх хугацаанд нь юу болсон талаар асуухад цагдаа нарт толгой руугаа балбуулж байгаад ирлээ гэж ярьсан гэж байсан.  ...Манай дүүгээс ахын дүү толгой чинь яагаад өвдөөд байгаа юм бэ гэхэд цагдаа нарт зодуулаад тэгээд толгой өвдөөд байна гэхээр нь тэр залуу харихгүй юу, ... Миний хамгийн их сэжиглэж байгаа зүйл нь манай дүүг камерт харагдахгүй газарт буюу хаалганы зүүн урд талын буланд зогсоогоод Б  гэх байцаагч үүд рүү яваад 2 минут орчим манай дүү ч харагдахгүй, Б.Б  ч харагдахгүй байж байгаад хаалгаар гараад явсан байдаг. ... Анх орж ирэхдээ манай дүүгийн биеийн байдал нь хэвийн л харагдсан ба буцаад Цагдаагаас гарахдаа баруун талын хөл нь доголсон байдалтай гарсан болохоор би сэжиглээд байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63-65 дахь тал/,

гэрч Ч.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд бид нар 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байх тус аймгийн Цагдаагийн газрын камерын бичлэгийг үзэхэд Эрүүгийн цагдаагийн төлөөлөгчийн өрөөнд гурав, дөрвөн хүн сууж байсан ба талийгаач хаалганы хажууд зогсож байсан. Камерын бичлэгт талийгаач харагдахгүй гутлын хоншоор цухуйж байгаа юм. Камер нь хаалганы нөгөө талд байдаг учраас байцаагч руу чиглэсэн байсан. Талийгаач цаг гаруй тэнд зогссон. Тэр өрөөнд байсан н.Б-О гэдэг байцаагч нэг удаа дуудаж ширээнийхээ ойролцоо авч ирсэн. Ингэхдээ хоёр удаа мөр рүү нь цохиж, гараараа толгой руу нь далайгаад байхад талийгаач далдичаагүй. Үүний дараа эрүүгийн төлөөлөгч Б.Б  хаалга руу чиглээд явсан. Камер тусахгүй газар хоёроос гурван минут болсон. Энэ үед эрүүгийн төлөөлөгч Б.Б  гэнэт хөл алдаж огцом гарч ирсэн. Яг тэр үед өрөөнд сууж байсан н.Б-О гэдэг төлөөлөгч сэрдэс хийгээд талийгаач руу цочсон байдалтай харсан. Зүгээр хүн байж байгаад тэгж харахгүй л болов уу. Ямар нэгэн юм болсон учраас тэр тэгж цочиж харсан гэж таамаглаж байна. Үүний дараа талийгаач толгойгоо бариад нэг удаа доошоо тонгойсон. Дахиад нэг удаа толгойгоо бариад доошоо суусан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 116-121 дэх тал/,

гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хүлээгээд сууж байтал гаднаас Г-Ё гүйж орж ирээд хаалгаа онгойлгоод гэртээ орсон. Араас нь шар царайтай жинсэн өмдтэй хүүхэд ирсэн чинь гэрээсээ Г-Ё гарч ирээд тэр хүүхдийг дагаад гарсан. Гэрээ цоожил гэсэн чинь та цоожилчих гэж манай эхнэрт хэлсэн. Гэрийн түлхүүр нь хаалгандаа зоолттой үлдсэн. Гэрийг нь цоожлоод Чанцалмааг хүлээгээд ирэхгүй болохоор нь утас руу залгатал утас нь холбогдохгүй болохоор нь хажуу айлд нь түлхүүрийг нь үлдээгээд бид хоёр явсан. ...Тухайн өдөр Г-Ё шатаар гүйж гарч ирээд буцаад гүйгээд гарсан. Их яаруу явж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 205 дахь тал/,

гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр Г-Ё шатаар гүйж гарч ирээд буцаад гүйгээд гарсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 206 дахь тал/,

гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Тэгээд л би Эрүүгийн Цагдаагийн тасагт ороод илтгэх хуудсаа Эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Ч.Од хүлээлгэн өгсөн. Би ахиж тэр хүүхэдтэй уулзаагүй. ...Биеийн байдал нь илт муу байдалтай байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц.Г-Ё гэдэг хүүхэд нь биеийн байдал нь зүгээр байсан. Юм асуухаар зүгээр юм ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93 дахь тал/,

гэрч Ж.М 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “... Б.Б  2012 онд төгсөж ирсэн шиг санагдаж байна. Би хэв журмын тасагт ажиллаж байгаад 2013 оны 03 дугаар сараас нэг тасагт Б.Б тэй цуг ажилласан. Нэг гар утасны асуудалтай гээд нэг хүүхэд өдөр ирсэн байсан. Би тухайн үед нохойн туслах төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өрөөнд бичиг цаасны ажил байхгүй болохоор байнга өрөөнд суугаад байх шаардлага байдаггүй юм. Намайг өрөөнд байх хугацаанд тэр хүүхдийг цагдаагийн алба хаагчид хүүхдийг зодож, цохисон зүйл байхгүй. ... Тэр хүүхдийг гарч явахад би байгаагүй. Хэрэг болсноос хойш цаг хугацаа нэлээн өнгөрсөн болохоор зарим зүйлийг тодорхой санахгүй байна ... намайг байж байх хугацаанд миний хажууд тэр хүүхдийг цохисон, зодсон зүйл харагдаагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

гэрч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц.Г-Ё гэдэг хүүхэд гадна талаасаа харахад асуусан асуултад зүгээр хариулж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96 дахь тал/,

гэрч Н.Т 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...Би өмнө Уянга суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед намайг цагдаагийн газрын үүдний хэсэгт явж байхад Уянга сумаас Өвөрхангай аймгийн хооронд хувиараа хүн зөөдөг Б нэг хүүхдийн энгэрээс зуурсан энэ хүүхэд манай хүүхдийг дээрэлхээд зодсон байна. Би хэнтэй уулзуулах уу гээд зогсож байсан. Тэгэхээр нь би хүүхдийн байцаагч Утай уулз гэж тухайн үеийн жижүүрт гарч байсан алба хаагчид хэлсэн. Тэгээд өрөөндөө орж, гараад байж байгаад өрөөндөө орж ирээд сууж байтал хүүхдийн байцаагч У нэг цаас барьсан нөгөө Бд заамдуулсан байсан хүүхдийг манай өрөөнд дагуулж орж ирсэн. Тэгээд тэр хуудсаа У Б д өгсөн эсэхийг сайн санахгүй байна. Тэр хүүхэд өрөөний буланд зогсож байсан. Намайг өрөөнд байх хугацаанд тэр хүүхдийг Б  цохисон үйлдлийг хараагүй. Хэрвээ миний хажууд хүн цохисон бол ямар нэгэн дуугарах, биеийн хөдөлгөөн үзүүлэх гэх мэт үйлдэл хийнэ. Тэр хүүхдийг хэзээ цагдаагийн газраас хэзээ гарч явсан талаар мэдэхгүй байна. Миний хажууд тэр хүүхдийг цохисон, зодсон асуудал байхгүй. Манай өрөөнд намайг байх хугацаанд хэн нэгэн тэр хүүхдийг цохиж, зодож байгааг хараагүй. Хэрвээ цохисон бол ахлах төлөөлөгчийн хувьд шаардлага тавих байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

насанд хүрээгүй гэрч Г.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г-Ё бид хоёр Арвайхээр сумын дөрөвдүгээр сургуулийн 11 В ангид хамт сурдаг юм. Г-Ё манай ангид энэ жил 9 дүгээр сарын 1-ний өдөр Гучин-Ус сумаас шилжиж ирсэн юм. Тэгээд бид хоёр хамт Физикийн сонгонд хамт явдаг юм. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өглөө хичээлдээ суучхаад 1 цагийн орчимд гэр лүүгээ харьцгаасан. Г-Ё бас хичээлдээ суучхаад харьсан. Тэгээд өдөр 14 цаг 54 минутад, мөн 15 цаг 20 минутад тус тус Г-Ёоос миний утсанд дуудлага ирсэн байсан. Би тэрийг нь мэдээгүй юм. Тэгээд дараа нь мессеж ирсэн байсан. Г-Ё бид хоёр өдөр 15 цаг 40 минутад хамт физикийн сонгонд суух байсан юм. Г-Ёоос ирсэн мессежийг уншихад би цагдаа руу явж байна гэсэн байхаар нь би буцаагаад Г-Ёийн утас руу залгасан чинь утсаа авахгүй тасдаад байсан. Тэгээд утсаа авахгүй байхаар нь шууд сонгондоо ганцаараа очоод суусан. Сонгоноос 16 цаг 20 минутад тараад англи хэлний сонгонд би шууд орсон. Тэгээд 17 цаг орчимд сонгоноо тараад сургууль дээрээ байж байхад Г-Ёоос 17 цаг 20 минутын орчимд сонгоноо тараад сургууль дээрээ байж байхад Г-Ёоос 17 цаг 20 минутын орчимд миний утас руу дуудлага ирсэн.  Тэгээд утсаар ярьсан чинь намайг хаана байна гэхээр нь би Г-Ёд сургууль дээр байна гэж хэлсэн. Би өөдөөс нь бас чи хаана байна гэхээр нь би Г-Ёд сургууль дээр байна гэж хэлсэн. Тэгээд Г-Ё би одоо сургууль орлоо, сургуулийн зүүн талд гараад ир гэж намайг хэлсэн. Тэгэхээр нь сургуулийн зүүн талд гараад очсон чинь Г-Ё байхгүй байхаар нь 10-20 минутын орчимд хүлээж байгаад сургууль руу буцаад орсон. Тэгээд ангиа угаах гээд байж байсан чинь Г-Ё дахиад миний утас руу залгаад хаана байна гэхээр нь би ангидаа байна гэж хэлсэн. Гэтэл намайг гараад ир гэсэн. Тэгээд намайг сургуулиас гараад ирсэн чинь Г-Ё сургуулийн сандлын хажууд ёолоод зогсож байсан. Тэгэхээр нь би Г-Ёоос яасан юм гэсэн чинь цагдаад зодуулчхаад ирлээ гэсэн. Тэгэхээр нь би тоглоод чамайг бороохойдсон юм уу элэгдсэн юм уу гэж асуусан чинь Г-Ё үгүй толгой руу балбаад байсан гэсэн. Тэгээд бид хоёр анги руугаа хамт орсон. Ангид Б, Н хоёр бас байсан. Г-Ё ангид орж ирээд агаар амьсгалъя гээд цонхон дээр очсон. Тэгээд цонхон дээр очоод бөөлжөөд байсан. Тэгэхээр нь Б хажуугаас нь яасан гээд асууж байсан. Гэтэл Г-Ё өөдөөс нь хариулалгүй, шууд ширээн дээр очоод хэвтээд өгсөн. ... Г-Ё сургууль дээр ирэхдээ гуйваад байхаар нь согтуу юм уу гэж бодсон чинь архи үнэртэхгүй байсан. Дашбаатарынд бас гуйваад орж ирсэн гэсэн ...Тэр үед бид нар бүгд согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Г-Ё бас архи уугаагүй байсан. Бие нь өвдөөд гуйваад байсан юм. Г-Ёийн баруун хөмсөгний дээд талд жаахан урагдсан юм шиг байсан. Цамц нь урагдсан байсан. Өөр бол ил харагдах шарх сорви байгаагүй. Бие нь юунаас болоод өвдсөн талаар мэдэхгүй. Надад ярихдаа цагдаа нарт зодуулсан л гэж байсан. Яаж зодсон. Хэн зодсон талаар юм яриагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дахь тал/,

насанд хүрээгүй гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр өдөр болох 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Г-Ё өглөө хичээлдээ суучхаад 13 цаг 05 минутад хичээл тараад би гэр лүүгээ явсан. ...  Тэрнээс хойш би сургууль дээр сагсны лиг үзэж байгаад ангидаа ороход Г-Ё ангид цонх руу хараад зогсож байсан. Тэгэхээр нь би яасан юм гэсэн чинь ангийн арын ширээн дээр очоод хэвтсэн. Тэгэхээр нь хажууд нь очоод яагаад цагдаа руу орсон юм бэ, юу болсон юм гэсэн чинь дуугарахгүй цаашаа хараад хэвтээд байсан. Би тэгэхээр нь куртикнээс нь татаад үзсэн чинь цамц нь урагдсан байхаар нь яасан юм хүнд зодуулсан юм уу гэж асуусан. Тэр үед хажуугаас С бас яасан юм гээд асуугаад байсан. С тоглоом хийгээд бороохойдуулсан уу элэгдүүлсэн үү гээд асуусан. Гэтэл Г-Ё би юм ярьж чадахгүй нь миний толгой өвдөөд бөөлжих гээд байна гээд байсан. Тэгээд яасан юм хэн зодсон юм гэсэн чинь толгой руу балбасан гэхээр нь хэн гэсэн чинь цагдаа гээд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 107-108 дахь тал/,

насанд хүрээгүй гэрч Б.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр өдөр 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байсан юм. Тэр өдөр С, Б, талийгаач Г-Ё бид дөрөв 18 цагаас анги угаах хуваарьтай байсан юм. Тэгээд Б бид хоёр түрүүлээд сургууль дээр ирсэн юм. Ангидаа Б бид хоёрыг байж байхад гаднаас ангид талийгаач Г-Ё, С, Г, Д, Ж, А нар орж ирсэн. Бөөнөөрөө л орж ирсэн шиг санагдаж байна. Талийгаач ангид орж ирээд шууд цонх руу очоод цонхоор толгойгоо гаргачхаад бөөлжөөд байсан. Тэгснээ хураасан байсан ширээн дээр хэвтсэн. Бид нар талийгаач дээр очоод “...яасан юм бэ...” гэхэд юу ч дуугарахгүй байсан. Тэгтэл Г талийгаачийг татаж босгож ирээд “...яасан юм бэ, юу болсон юм бэ...” гэхэд талийгаач дугарахгүй байсан. Тэгтэл С “...цагдаа нар элэгдэж байна уу...” гэхэд талийгаач “...толгой руу л цохиод байсан...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал/,

насанд хүрээгүй гэрч М.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр өдөр болох 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Г-Ё өглөө хичээлдээ суучхаад 13 цаг 05 минутад хичээл тараад манай ангийнхан гэр гэрлүүгээ явцгаасан. Тэр өдөр С, Б, Г-Ё, Н тэд нар анги угаах байсан юм. Тэгээд би өдөр сонгондоо суучхаад сургууль дээр байж байхад 18 цагийн орчимд Г-Ё сургууль дээр ирээд анги руу орсон. Г-Ё ангид орж ирээд цонхон дээр очоод тонгойгоод байсан. Тэгээд эргэж ширээн дээр ирээд толгойгоо бариад эвхрэлдэж хэвтээд байсан юм. Тэгсэн чинь С яасан бэ, цагдаа элэгдэж байна уу, бороохойдож байна уу гэж асуусан чинь Г-Ё үгүй толгой руу балбаад байсан гэж хэлсэн. ... Цагдаад толгой руугаа балбуулсан гэж өөрөө л тийм юм ярьж байсан. Түүнээс яагаад бие нь өвдөөд байсан талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 103, 104 дэх тал/,

насанд хүрээгүй гэрч З.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тэр өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сагсны лиг үзэхээр Гийн хамт сургууль дээр 18 цагийн орчимд ирсэн юм. ... Тэгээд буцаад зааланд сууж байтал Жавзандулам “... Г ирж байна гэнэ...” гэхээр нь заалнаас гартал сургуулийн хаалгаар Сгийн хамт орж ирсэн. Бид нар сургуулийн дотор талын хаалган дээр таарсан. Бид нартай талийгаач таараад юу ч дуугаралгүй шатаар гараад анги руу явсан. Бид нар араас нь ангид орсон. Ангид ортол талийгаач ангийн цонхоор толгойгоо цухуйлгаад зогсож байсан. Тэгээд ширээн дээр очоод эвхрэлдээд хэвтсэн. Талийгаачийг ширээн дээр хэвтэхээр нь бид нар очоод юм асуухад юм дуугарахгүй байсан. Тэгтэл С “...чамайг элэгдсэн үү, бороохойдсон уу...” гэхэд Г талийгаачийг татаад “...чиний хувцас чинь яагаад урагдчихсан юм бэ, хэнд зодуулсан юм бэ...” гэхэд талийгаач “...толгой руу балбаад байсан...” гэсэн. Тэгтэл Г “... хэн балбасан юм бэ...” гэхэд талийгаач “... цагдаа...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105 дугаар тал/,

насанд хүрээгүй гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгтэл Г талийгаачийг босгоод “...яасан бэ, юу болсон юм бэ...” гэхэд талийгаач “... цагдаад толгой руугаа балбуулаад гэж хэлсэн...”. Тэгээд талийгаач “... дотор муухай оргиод байна...” гээд цонх руу очиж бөөлжсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 106 дугаар тал/,

насанд хүрээгүй гэрч Т.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Харин Сгийн цагдаа чамайг бороохойдсон уу, элэгдсэн үү гэж асуухад талийгаач үгүй ээ толгой руу балбаад байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал/,

гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд лангууны цаана явган суучихсан. Тэгэхээр нь би хөөе чи яасан юм бэ яагаад наанаа суугаад байгаа юм бэ гэхэд тэр хүүхэд толгой өвдөөд байна, хүмүүст зодуулаад гэхээр нь би ямар хүмүүст зодуулсан юм бэ гэхэд тэр хүүхэд цагдаад зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

Эд мөрийн баримтаар Цагдаагийн газрын хяналтын камерын бичлэгтэй сидиг тооцсон мөрдөгчийн тогтоол, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дахь тал/

Компакт дискэнд дахин үзлэг хийсэн: “...16:45:50 цагт куртикнийхээ дотор энгэрээсээ цагаан өнгийн зүйл буюу гар утас гаргаж Б.Б д өглөө. Энэ үед баруун талын ширээний баруун урд хэсэгт сууж байсан Б-О босож ирээд Ц.Г-Ёийн зүүн гар талд ирээд зүүн гарын булчин руу нь баруун гараараа 2 удаа цохиод баруун гараа далайгаад буцаж суудалдаа суусан. ...16:51:39 цагт Б.Б  Ц.Г-Ё руу хараад юм хэлж байгаа бололтой ам нь хөдлөөд Ц.Г-Ё ухраад хаалганы зүүн талд камерт харагдахгүй газар очиж зогсоход Б.Б  сандлаасаа босоод хаалга чиглээд алхав. Ингээд 16:51:43 цагт бичлэг дуусав. 10/20151223152142_S_09-11 mpg бичлэгийг үзэхэд 16:51:45 цагт бичлэг эхлэх бөгөөд Б.Б  хаалганы зүүн талд Ц.Г-Ёийн зогсож байгаа газар очоод камерт хоёулаа харагдахгүй байв. Энэ үед гаднаас Э-О орж ирээд сандал дээрээ суулаа. Тэгээд Э-О болон Э-Огийн хойно сууж байгаа эрэгтэй хоёр хаалганы зүг эргэж харав. 16:54:36 цагт хяналтын камерын бичлэгт Б.Б гийн хөл нь хагас харагдах үед гаднаас эрээн өмдтэй эрэгтэй хүн орж ирээд Э-Од тамхи өгөөд гарлаа. Б.Б  цагаан өнгийн зүйл буюу гар утас баруун гартаа барьж байгаад баруун чихэндээ нааж барьж байгаад хар өнгийн гар утсаа зүүн гартаа барьж бариад Э-О руу дөхөж байгаад буцаад хаалганы зүүн тал руу очлоо. Ингээд камерт харагдахгүй байж байгаад 16:56:17 цагт буцаж сандал дээрээ ирж суугаад баруун талын ширээ рүү эргэв. ...17:29:16 цагт Б.Б  Ц.Г-Ётой Цагдаагийн газрын хаалгаар гарч ирлээ. Ц.Г-Ё Цагдаагийн газрын гаднаа хаалганы шатны бариулаас баруун гараараа бариад доош буув. ...хамтдаа гарах хаалга чиглээд алхах үед Ц.Г-Ё баруун хөлөө бага зэрэг чирсэн байдалтай ахлаж байлаа...” гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 179-184 дэх тал/,

/Дээрх Б.Б гийн ажлын өрөөнд суурилуулсан дүрс бичлэгийн төхөөрөмжийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр хэрэг учрал болох үед Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн төлөөлөгч нарын өрөөнд болсон үйл явдлыг тодорхойлсон бичгийн баримт байна./

Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Г 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 151 дугаартай дүгнэлтэд:

“1. Талийгаачид тархины хажуугийн ховдлын цус харвалт тогтоогдлоо.

2. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу толгойд цохих доргих үед үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Учир нь энэ гэмтлийг аваад зовиур шаналгаа, эмнэл зүйн шинжүүд нь богино хугацаанд илэрдэг.

3. Энэ гэмтэл нь зарим тохиолдолд үүссэн даруйдаа ухаан алдах, улмаар комын байдалд орох ба зарим тохиолдолд богино хугацааны /хэдэн цаг/ дараа ухаан алддаг.

4. Ховдлын цусан хурааг мэс заслаар авдаг ба энэ хагалгааг орон нутгийн нөхцөлд хийх боломж багатай.

5. Талийгаач нь ховдлын цус харвалтын улмаас тархины комд орж нас баржээ” гэжээ /1 хавтаст хэргийн 134-135 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.А, Г.Э, Т.Ч-О, Б.Б, С.Б нарын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Дугаар 1131 дүгнэлтэд:

“1. 2016.01.28-ны өдөр шинжээч эмч Ц.Г гаргасан №151 тоот дүгнэлт болон хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн №796 тоот шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна.

            2. Ц.Г-Ёийн цогцост хийсэн 2016.12.26-ны өдрийн цогцост хийсэн тэмдэглэлд: ... баруун шанаа 0,3х0,2 см, 0,2х0,2 см, Хний баруун хэсэгт 1,5х0,2 см хэмжээний зулгаралттай ... /хх-ийн 5-р хуудас/, задлан шинжилгээ хийсэн 151 тоот дүгнэлтийн цогцосны гаднах үзлэгт : ...духны дунд хэсэгт 0,3х0,2 см, 0,2х0,1 см дугариг улаан хүрэн өнгийн зулгаралттай, зүүн тохойн хонхорт 0,1х0,1см, баруун тохойн хонхорт 0,1х0,1 см цэгчилсэн шархтай, Хний дунд хэсэгт 3-6 цагийн цифрийн чиглэлд 1,5х0,2см улаан хүрэн өнгийн зулгаралттай гэсэн ... /хх-ийн 135-р хуудас/ гэмтлүүд нь үхэлд хүргэхгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Мөн Өлзийсайханы тайлбарт. ...Х, хоолой нь улайчихсан, баруун хөмсөгний хавьцаа хөхөрчихсөн байсан ... /хх-ийн 45-р хуудас/, Г.Сгийн тайлбарт: ...баруун хөмсөгний дээр жоохон хөхөрсөн, хоолой нь боолгосон юм шиг улайсан .../хх-ийн 47-р хуудас/, гэрч Г.У мэдүүлэгт: ...доод уруул нь жаахан тавшсан хуучин шархтай байсан ... /хх-ийн 72-р хуудас/ гэж тус тус мэдүүлсэн байдаг. Эдгээр гэрч нарын мэдүүлгээр гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй болно. Дээрх гэмтлүүдийн улмаас Ц.Г-Ёд гэмтлийн гаралтай зүүн хажуугийн ховдлын цус харвалт үүсэх боломж муу байна.

3.  Ц.Г-Ёийн биед илэрч байсан гэх толгой өвдөөд дотор муухай оргиод байна, гадаа гармаар байна гэх зовиур нь тархины гэмтлийн шинж тэмдэг байх боломжтой.

4. Ц.Г-Ёд учирсан гэмтлийн гаралтай зүүн хажуугийн ховдлын цус харвалт нь толгойн аль ч хэсэгт хүч үйлчилснээс үүсч болно.

5. Ц.Г-Ёийн хуйх болон гавал ясанд гаднаас үйлчилсэн ул мөр бүхий гэмтэл, цус хуралт үүсээгүй байна” гэжээ /4 хавтаст хэргийн 1-3 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.С, Н.Т, Ц.Б нарын гаргасан 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 796 дугаартай дүгнэлт: шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт 151 тоот дүгнэлттэй санал нэг байна. 2, 3, 4 талийгаачид баруун зүүн хажуу ховдлын урд эвэр, төвийн хэсэг уртавтар тархины түвшинд /4,8см өргөн, 3,8 см зузаан 2,5 см хэмжээтэй/ цус харвалт гэмтэл байх ба уг гэмтлийг авсан даруйдаа зовуурь болон эмнэл зүйн шинж  тэмдгүүд илэрдэг ба зарим тохиолдолд үүссэн даруйдаа ухаан алдах, улмаар комын байдалд орох ба зарим тохиолдолд богино хугацааны /хэдэн цаг/ дараа ухаан алддаг. Дээрх гэмтэл нь баруун хацар луу 2 удаа цохих, дух руу нэг удаа мөргөх хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой боловч тухайн баруун хацар луу 2 удаа цохих, дух руу нэг удаа мөргөсөн тохиолдолд талийгаачид клиник шинж илрээгүй байна. Ховдлын цусан хурааг мэс заслаар авдаг ба энэ хагалгааг орон нутгийн нөхцөлд хийх боломж багатай ба анх дуудлагаар очсон эмч цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. /2 хавтаст хэргийн 248-249 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Э, Б.У, Б.А, Б.Б, Д.Э, Д.А, А.Ч нарын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1161 дугаартай дүгнэлтэд:

“1. ШШҮХ-ийн 2016-01-28-ны өдрийн 151, 2016-09-21-ний өдрийн 1131 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Гэмтэл авсны дараа шинж тэмдэг илрэх хугацаа нь хэдэн минутаас хэдэн цагийн хооронд хэлбэлзэх тул ШШҮХ-ийн 2016-06-27-ны өдрийн 796 дугаартай дүгнэлтэд уг гэмтлийг авсан даруйдаа зовуурь болон эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрдэг гэсэн нь үндэслэлгүй, бусад нь үндэслэлтэй байна.

2.3. 2015-12-23-ны өдөр /15 цаг 13 мин-аас 15 цаг, 47 мин-н хооронд/ Ц.Г-Ё нь баруун шанаандаа 2 удаа цохиулсны улмаас тархины зүүн хажуугийн ховдлын цус хуралт гэмтэл авах боломжтой. Мөн 2015-12-23-ны өдөр /15 цаг 13 мин-аас 15 цаг 47 мин-н хооронд/ дух хэсэгтээ нэг удаа мөргүүлснээс тархины зүүн хажуугийн ховдлын цус хуралт гэмтлийг авах боломжтой. Гэмтэл үүссний дараа гавлын дотоод даралт ихсэх шинж тэмдэг /толгой өвдөх, бөөлжис цутгах, бөөлжих гэх мэт/ илрэх бөгөөд илрэх хугацааны хувьд тэр даруйдаа болон тодорхой хугацааны дараа дээрх шинж тэмдгүүд илэрч болно.

4. Ц.Г-Ё нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт анх орж ирсэн 2015-12-23-ны 15 цаг 45 мин-аас 16 цаг 28 мин хүртэлх хугацаанд тархиндаа гэмтэл авсан ч ямар нэгэн өвчин зовуурьгүй гүйж, харайх боломжтой.

5. Ц.Г-Ё нь 2015-12-23-ны өдрийн 16 цаг 28 мин-аас 17 цаг 28 мин-н хооронд тархины ховдлын цус хуралт гэмтлийг авсан байх боломжтой.

6. Ховдлын цус хуралтын улмаас тархины комд орж нас барах цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

7. Талийгаач Ц.Г-Ёд анх илэрсэн толгой өвдөх, дотор давчдах, баруун хөлөө чирэх, бөөлжих зэрэг шинж тэмдгүүдийг клиник шинж тэмдэг илэрлээ гэх бөгөөд цаашлаад ухаан алдах нь клиник шинж тэмдэгт орно.

8. Энэ гэмтлийг авснаас хойш анхны шинж тэмдэг илрэх хугацаа нь хэдэн минутаас хэдэн цагийн хооронд хэлбэлзэх бөгөөд гавлын дотоод даралт ихсэх шинж тэмдгүүдээр илэрнэ.

9. Талийгаачийн биед учирсан тархины зүүн ховдлын цус хуралт гэмтэл нь нэг удаагийн, эсвэл олон удаагийн цохилт, доргилтын алинаас нь ч үүсэх боломжтой” гэжээ /5 хавтаст хэргийн 179 дугаар тал/,             

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.А би талийгаач Ц.Г-Ёийн нас барсан шалтгаан болон бусад асуудлыг тогтоох шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжилгээний дүгнэлтийг гаргахдаа комиссын шинжээчдээс санал зөрсөн тул салгаж тусад нь дүгнэлт гаргав:

Дүгнэлт:

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.01.28-ны өдрийн 151, 2016.06.27-ны өдрийн 796, 2016.09.21-ний өдрийн 1131 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

2. 3.4.5.7.8. Тархины ховдлын цус харвалт нь гэмтлийн болон өвчний /тархины цус харвалт/ шалтгаантай үүсдэг. Гэмтлийн шалтгаантай ховдлын цус харвалтыг анхдагч, хоёрдогч хэлбэрийн гэж дотор нь ангилна. Хоёрдогч хэлбэр тархины эдийн гүнд болон аалзан бүрхүүлийн дор цусан хураа үүсээд улмаар ивэрч тархины ховдлын системд цус орж ирэхэд үүснэ. Анхдагч хэлбэрийн ховдлын цус харвалт гэдэг нь гэмтлийн улмаас тархины хажуу ховдол дотор байрлах судсан багц, хажуу ховдлын ханын венийн судас гэмтэснээс хажуу ховдолд шууд цус харвахыг хэлнэ. Анхдагч хэлбэрийн ховдлын цус харвалт үүсэх механизм: инерцийн хүч эсвэл цохилтын хүч толгойд үйлчлэхэд тархины хажуу ховдлын доторхи тархи нугасны шингэний цалгилт үүссэнээс судсан багц хажуу ховдлын ханын венийн судас гэмтэж цус алдалт үүсэх юм. Хурдтай явж байх үед толгойн хөдөлгөөн хүчтэй солигдох тухайлбал авто ослын үед толгой савагдахад инерцийн хүчний үйлчлэл үүсдэг. Харин цохилтын хүч толгой хөдөлгөөнгүй үед толгой руу хүчтэй, хүнд, зүйлээр цохих үед үүсдэг. Цохилтын хүчний шууд үйлчлэлээр тархины ховдол цочмог тэлэлт болдог бөгөөд үүний улмаас хажуу ховдлын ханын венийн судас гэмтдэг нь батлагдсан. Харин инерцийн хүчний үйлчлэлээр хажуу ховдлын судсан багц гэмтдэг байна. Анхдагч хэлбэрийн ховдлын цус харвалтын үед илрэх эмнэл зүйн шинж тэмдэг: энэ хэлбэрийн цус харвалт бусад хэлбэрийн тархины цус харвалтаас ялгагдах өөрийн өвөрмөц эмнэл зүйн шинж тэмдэгтэй бөгөөд гэмтлийн дараа эмнэл зүйн  шинж шууд үүсч ухаангүй болох нь элбэг байдаг. Гэмтэл авсаны дараа мөчдийн булчингийн таталт, саажилт, эпилепси төст уналт, янз бүрийн эмгэг хөдөлгөөн хийх /жишээ нь гараа савах, хөнжлөө татах гэх мэт/ гадны цочролд хамгаалах рефлекс нэмэгдэх, цусны даралт буурах, дотор муухайрах, бөөлжих, хүйтэн хөлс гарах, царай цайж зэвхийх эсвэл улайх, өөрийн мэдэлгүй хүнд хөнгөнөөр бие засах, улмаар ухаангүй болж комад ордог. Комын байдал ховдолд цус орж ирмэгц шууд үүсч болдог онцлогтой. Мөн гэмтэл авсны дараах эхний цагийн дотор халууралт үүсдэг ба халуун 38-40,5 хэм хүрнэ. Ер нь эмнэл зүйн явцыг дотор нь 2 хэлбэрт хувааж үздэг: 1. Гэрэлт үегүй хэлбэр_ хамгийн түгээмэл тохиолдох хэлбэр, гэмтэл авсан даруйдаа комад орох ба ямар нэг сайжрал өгөхгүй. 2. Гэрэлт үетэй хэлбэр-ховор тохиолдоно, гэмтэл авсан даруйд хэсэг зуурын ухаан баларталтын дараа хэдэн цаг хүнд хэлбэрийн эмнэл зүйн байдал үргэлжилж эргээд комад орно.

Дээрх гавал тархины гэмтэл-тархины ховдлын цус харвалтын тухай онолын мэдээллээс үзэхэд тархины ховдлын цус харвалтын эмнэл зүйн шинж тэмдгүүд гэмтэл авсан даруйд үүсэх ба талийгаач Ц.Г-Ёд тархины ховдлын цус харвалтын эмнэл зүйн шинж 15-16 цагт илрээгүй, цагдаагийн газраас гарах үед буюу 17 цагаас үүссэн байна. Тиймээс эмнэл зүйн шинж илрэхтэй хамгийн ойр хугацааны гэмтлээс тархины ховдлын цус харвалт үүссэн байх боломжтой.

6. Тархины ховдлын цус харвалтын үед гэмтэл авсан даруйдаа шууд үхэлд хүрэхгүй бөгөөд амьд байх цаг хугацаа яг хэд байхыг нарийчлан тогтоох боломжгүй. Хэргийн материалаас үзэхэд 2015.12.23-ны 18 цаг орчмоос эмнэл зүйн шинж илрээд 2015.12.23-ны 00 цаг орчимд ухаангүй байсан, 2015.12.26-нд нас барсан байна.

9. Талийгаач Ц.Г-Ёд үүссэн тархины ховдлын цус харвалт толгойд нэг болон хэд хэдэн удаагийн цохилтын хүч үйлчилснээс үүсэх боломжтой” гэжээ /5 хавтаст хэргийн 183 дугаар тал/,

Шинжээч эмч С.О, Ж.Г, С.Ч, Н.Э, Т.Н, М.А, Б.Д, Г.Х, Т.О-Э нарын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 197 дугаартай дүгнэлт:

“Талийгаач Ц.Г-Ё нь гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн ховдлын цус харвалтын улмаас тархи хавагнаж дарагдан нас барсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлийг авсан даруй богино хугацаанд шинж тэмдэг илэрнэ. Дээрх тархины гэмтлийн үед толгой өвдөх, гуйвах, явж чадахгүй болох, бөөлжих, таталт өгөх, хэл яриа ээдрэх, улмаар ухаан алдах зэрэг шинжүүд илэрч болно. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд хэвийн байдалтай хөдөлгөөн хийж Цагдаагийн хэлтэс рүү орж байгаа бөгөөд гарах үедээ хөдөлгөөн нь удааширч зовуурь шинж тэмдэг илэрсэн клиник шинж тогтоогдож байна. Талийгаач Ц.Г-Ёийн биед тархины гэмтлийн шинж цагдаагийн хэлтэс дотор байх үед илэрсэн бөгөөд энэ цаг хугацаанд дээрх тархины гэмтлийг авсан байх боломжтой байна. /8 хавтаст хэргийн 9-21 дэх тал/,

Шинжээч эмч Ө.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...талийгаач Г-Ёийн баруун хацар луу 2 удаа цохих, дух руу нь нэг удаа мөргөх үед дээрх гэмтэл үүсгэгдэх боломжтой боловч тухайн баруун хацар луу 2 удаа цохих, дух руу нь нэг удаа мөргөсөн тохиолдолд талийгаачид клиник шинж илрээгүй байсан. Иймд Г-Ёд үүссэн гэмтэл нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагаас хойш Цагдаагийн газарт илэрснээс хойш үүссэн байх боломжтой. Толгойн тархины хэсэгт олон удаагийн давтамжтайгаар хүч үйлчлэхэд тархины эд эд хэлбэлзэл үүссэний улмаас дээрх гэмтэл үүсдэг...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 145-146 дахь тал/,

Шинжээч эмч Ө.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Би дүгнэлт гаргахдаа урд гаргасан Ц.Ганболд эмчийн дүгнэлтийг, мөн талийгаачийн амьд байх үед нь тархины толгойн компьютерын зургийг дахин уншуулж дүгнэлт гаргасан. ...Ховдлын цус харвалтыг эмнэл зүйн шинжээр нарийвчлан тогтоодог. Хэрэв цаг хугацааны хувьд баруун хацар луу 2 удаа цохих, дух хэсэгт 1 удаа цохиод тархины зүүн ховдлын цус харвалт үүссэн бол тэр даруйдаа тархины гэмтлийн шинж илрэх ёстой. Тэгтэл энэ талийгаач ингэж цохиулаад тархины гэмтэл нь илрээгүй цагдаагийн газарт ороод гараад яваад байдаг юм. ...ийм гэмтэл авсан бол шууд буюу тэр даруйдаа толгой өвдөнө огиулж бөөлжих, тэнцвэр алдагддаг юм. Тэгэхээр алхаж гишгэхэд тэнцвэр алдагдах бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг юм. Ком гэдэг бол гаднын цочролд хүн хүчтэй хариу өгөхгүй ухаан гүн алдагдахыг хэлнэ. ...Энэ бол комын эхний үе буюу ступор гэж хэлдэг юм. Энэ нь ухаан дөжрөн балартах үеийг хэлдэг. Ийм байдалтай хүнийг харахад нүд гөлийсөн ганц нэг үгээр хариулж болно. Сэтгэл, хөдөлгөөний хөөрлийн байдалтай байна гэсэн үг. ...ерөнхийдөө эхлээд гэмтэл авсан даруйдаа үндсэн шинж тэмдэг илэрдэг. Тэгээд цаашаа ховдлын шингэн маань гадагшлаад тархийг хавагнуулаад ирэхээр ийм шинж тэмдэг илэрдэг юм. Энэ нь ар араасаа шууд үргэлжлэх шинж тэмдгүүд юм...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 118-121 дэх тал/,

Шинжээч эмч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Талийгаач нь гэмтлийн гаралтай тархины зүүн ховдлын цус харвалтаас болж тархины комд орж нас барсан. Х эмч анх ороод шинжилгээний дээжүүд болох тархи, элэг, зүрх, уушиг, дэлүү зэргийг авсан, мөн би өөрөө шинжилгээ хийхдээ бага тархи болон зарим тархийг нэмж шинжилгээнд зориулж дээжилж авсан. Энэ нь эд эсийн шинжилгээнд зориулж авсан юм. Бас задлан шинжилгээ хийсэн фото зургуудыг авсан. Энэ эд эсийн шинжилгээгээр гэмтэл хууч архаг өвчин үхлийн шалтгаан тогтоох шаардлагатай юм ... Х бол цогцост задлан хийж нээсэн болохоос биш онош тавиагүй, дүгнэлт гаргаагүй байсан. Мөн энэ үед эд эсийн шинжилгээ ч хийгдээгүй байсан. Тэгээд би өөрөө төвөөс ирж ганцаараа задлан шинжилгээ хийж байгаа учраас Х эмчийн протокол надад шаардлагагүй, би өөрийнхөө шинжилгээг протокол болгоод бичээд явсан. Мөн зарим гавал ясны хугарал зэрэг гэмтэл нь тогтоогдоогүй учраас би хүний бичсэн протоколыг авах шаардлага байхгүй. Мөн зарим гавал ясны хугарал зэрэг гэмтэл нь тогтоогдоогүй учраас би хүний бичсэн протоколыг авах шаардлага байхгүй. ... Х эмч анх надаа шинжилгээнийхээ талаар танилцуулсан. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн өвчний түүхтэй танилцахад талийгаачийг амьд байхад нь толгойн томограммад ховолдоо цус харвасан байсан. Мөн урд хийсэн шинжилгээний үед авсан толгойн задалсан үеийн фото зургаар ховдолд цусан хураа үүссэн байсан. Ийм учраас би эдгээр зүйлийг үндэслэж дүгнэлт гаргасан болохоос биш Хгийн протоколыг үндэслээгүй юм. Үндэслэх ч шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 122-123 дахь тал/,

Шинжээч эмч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ийм боломж байхгүй. Тэгэхдээ амьд байж үйл хөдөлгөөн хийж болно. тэгэхдээ шууд комд орохгүй ч гэсэн эмнэл зүйн шинж тэмдэг өгөх учраас эрүүл хүн шиг өвчин зовуурь хэлэхгүй гүйж харайж болохгүй...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 196-197 дахь тал/,

Шинжээч эмч С.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэж болно. Энэ гэмтлийг авсан даруйдаа тухайн цаг хугацаанд шинж илэрнэ. Илрэх шинж нь толгой өвдөх гуйвах, ухаан алдах, хэл ам ээдрэх, ээрэх зэрэг хөдөлгөөнд өөрчлөлт орох явж чадахгүй болно. Талийгаач Ц.Г-Ё нь дээрх гэмтлийг тухайн цаг хугацаанд буюу Цагдаагийн хэлтсийн байранд авсан байна. Яагаад гэхээр талийгаачийн биед илэрч байгаа шинж тэмдгүүд нь дээрх гэмтлийг авсан даруйд илэрдэг ... Тийм боломж бол байхгүй. Хэрвээ Цагдаагийн хэлтсийн байранд орохоос өмнө тухайн гэмтлийг авсан бол тухайн тэр газраа зовуурь шинж тэмдэг нь илэрч Цагдаагийн хэлтэс рүү орох үед энэ гэмтлийн шинж тэмдгүүд тодорхой илэрч гарах байсан” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

          Иргэн Ц.Ч 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлалаа.

Шүүх уг хэргийг хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 117 дугаар шүүхийн тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан нөхцөл байдал үүссэн байна гэж шүүх дүгнээд

Хэрэгт авагдсан 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэнд амь хохирогчийн авсан гэмтлийг ямар хугацаанд, хаана, авсан зэргийг тодорхойлсон нь анагаахын шинжлэх ухааны ямар онол, практикт үндэслэн дүгнэлт хийсэн болох, эсхүл үнэн зөв эсэхийг тодруулахаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудад тулгуурлан дахин 9 бүрэлдэхүүнтэй шинжээч томилж шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах,

мөн Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт байсан гэрчүүдээс  дахин мэдүүлэг авах зэрэг ажиллагуудыг хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан болно.

Шүүх хуралдаан хойшлуулсан хугацаанд дараахь бичгийн баримтууд цугларсан болно:

Гэрч Д.Б-Оын “...Би 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ажилласан. Тухайн үед манай цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Г надад “...Тарагт суманд хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа уурхай байгаа юм, тэрийг очиж шалгуул ...” гэсэн үүргийг өгсөн, би яг өдрийг нь одоо санахгүй байна. О.Г даргад хэн гомдол гаргасныг бол би мэдэхгүй, гэхдээ тухайн үед аймгийн фейбүүк зарын групп дээр “Тарагт сумын Хуурай сайр гэх газарт уурхай ажиллаад байна” гэсэн мэдээлэл бол явж байсан. Газрын дарга О.Г өгсөн үүргийн дагуу тэр өдрийн шөнө нь экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч Быг, экологийн мөрдөгч Нн хамт шалгуулахаар явуулсан. Шөнө нь Б “уурхай дээрээ ирчихлээ, маргааш өглөө эрт үзлэг хийнэ” гэж ярьсан, харин маргааш нь “үзлэгээ хийчихлээ, зарим нэг техникийг журамлаад журмын хашаа руу авчирч байна” гэж Б надад утсаар танилцуулсан. Тухайн гомдлыг эхлээд Н мөрдөгч шалгаад тэрээр удалгүй ээлжийн амралтаа авчихаар нь гомдлыг нь Б руу шилжүүлж шалгуулаад гэмт хэргийн шинжгүй гэж дүгнээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт материалыг хүргүүлсэн. Гэмт хэргийн талаарх гомдлыг хэсгийн төлөөлөгч  Ишдорж гаргаснаар яагаад бичсэн болохыг би мэдэхгүй, миний зүгээс хэсгийн төлөөлөгч Ишдорж гомдлыг гаргаснаар тэмдэглэлээ бич гэх зэрэг үүргийг алба хаагч нартаа өгөөгүй, миний бодлоор тэд нар сумынх нь хэсгийн төлөөлөгч гэдэг утгаар гомдол гаргасан гэдэгт И бичсэн байх. Би энэ талаар мэдэхгүй, би техник тоног төхөөрөмжийг хураах үүрэг чиглэлийг Б болон Нд өгөөгүй. Харин сүүлд гомдлыг нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдсэн учраас техникийг буцаагаад эзэмшигчид өгсөн гэж ойлгосон. Техник тоног төхөөрөмжийг нь журмын хашаа руу авчрах замд нэг Хово машины мотор нь цохиж эвдэрсэн гэж сонссон. Энэ гомдлыг эхлээд Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Н шалгаж байсан учраас цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаар тасгийнх нь дарга хяналт тавьж байсан, тиймээс би энэ талаар сайн мэдэхгүй байгаа юм. Би тийм үүргийг алба хаагч нарт өгөөгүй. Хэрэв тухайн мөрдөгч нарт ийм үүрэг чиглэлийг эрх бүхий албан тушаалтнаас өгсөн бол Мөрдөн байцаах тасгийн дарга М өгсөн байж магадгүй. Быг тухайн газарт очсон хойно миний хувьд 2-3 удаа утсаар холбогдож ярьсан, ингэж ярихдаа Бд техникүүдийг нь хурааж ирэх чиглэл өгөөгүй шиг санагдаад байна, одоо зарим асуудлыг санахгүй байна. Мөрдөгч Н, ахлах мөрдөгч Б нарыг уурхай руу анх очуулахаас өмнө эрүүгийн мөрдөгч Б нар тэр уурхай дээр очиж байсныг би мэдэхгүй, би алба хаагч нарт үүрэг өгч тийш нь явуулж байгаагүй. Хэрэв энэ хоёр алба хаагч тэнд очсон бол ямар шалтгаанаар очсоныг би мэдэхгүй. Цагдаагийн алба хаагчид очиж байсан гэж байгаа бол Тарагт сумын хэсгийн төлөөлөгч И л фейсбүүк дээрх мэдээллийг шалгуулахаар очуулж байсан байж магадгүй. Би тэр талаар тухайн үед мэдээгүй. Тэр мөнгө авсан гэдгийг Авлигатай тэмцэх газраас манай аймагт хүмүүс ирээд “танай хүмүүсийг шалгаж байгаа” гэхээр нь л анх мэдсэн. Тэр Гүндүү-Ёндон гэж залууг хүүхдийн гар утас дээрэмдсэн гээд манай газрын жижүүр дээр утсаа дээрэмдүүлсэн хүүхдийн аав нь гэх Б гэж хүн авчирсан байсан. Тухайн үеийн жижүүрийн офицер нь С.Оюунболд нь Г-Ё хүүхдийн байцаагч Галхүүгийн Уад оруулж өгсөн байсан. У уулзчихаад цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журам 307-д зааснаар илтгэх хуудас бичиж эрүүгийн цагдаагийн тасгаар шалгуулахаар тасгийн дарга Чимэддагвад өгсөн байсан. Чимэддагва дарга эрүүгийн төлөөлөгч Б д шалгуулахаар өгсөн, би тэр үед эрүүгийн ахлах байсан. Би тэр талийгаач залууг мэддэг юм, яагаад гэвэл би Гучин-Ус суманд 2 жил хэсгийн төлөөлөгчөөр ажилласан учир таньдаг байсан. Г-Ёийн аав нь Цэнд нь мянгат малчин хүн байдаг, би мэддэг учраас тухайн үед түүн рүү очиж “...эцэг эх чинь чамд утас авч өгөхгүй байна уу, чи яахаараа хүүхдийн утас дээрэмддэг юм ...” гэхэд тэрээр “урьд нь энэ хүүхдүүдэд утсаа дээрэмдүүлсэн, тэгэхээр нь нэгнийх нь утсыг авсан” гэсэн утгатай зүйлийг надад хэлэхээр нь би “...хүүхдээс тэгэж утас авдаг юм уу” гэж хэлээд 1-2 удаа гар далайсан, гэхдээ би цохиогүй. Г-Ё цагдаагийн газар дээр байхад цагдаагийн алба хаагчдаас цохиж зодож гэмтэл учруулсан асуудал болоогүй. Намайг ажил дээр байхад Б  Г-Ё цохиж зодоогүй. Тухайн хүүхдийг хаалганы баруун талын хананд эрүүгийн мөрдөгч Б  зогсоосон байх, хяналтын камерт ордоггүй гэж байхгүй, өрөөний бүх хэсэг л харагддаг шүү дээ, манай тасгийн өрөөнд тэр хүүхэдтэй Б  л уулзаж байсан. Манай тасгаас тэр хүүхэдтэй өөр хүн уулзаагүй. Тэр хүүхэдтэй Б  уулзаж байхдаа миний хажууд талийгаач хүүхдээс “чи яагаад байгаа юм бэ” гэж асуухад Гүндүү-Ёндон нь “толгой өвдөөд байна” гэхээр нь “яагаад толгой чинь өвддөг юм бэ” гэж асуухад тэрээр “хүүхдийн аав Б нь намайг зодсон” гэж хэлсэн, би хажууд нь байсан учир энэ яриаг сонссон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-13 дугаар тал/,  

Гэрч Н.Т “...Би өмнө Уянга суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед намайг цагдаагийн газрын үүдний хэсэгт явж байхад Уянга сумаас Өвөрхангай аймгийн хооронд хувиараа хүн зөөдөг Б нэг хүүхдийн энгэрээс зуурсан энэ хүүхэд манай хүүхдийг дээрэлхээд зодсон байна. Би хэнтэй уулзуулах уу гээд зогсож байсан. Тэгэхээр нь би хүүхдийн байцаагч Утай уулз гэж тухайн үеийн жижүүрт гарч байсан алба хаагчид хэлсэн. Тэгээд өрөөндөө орж, гараад байж байгаад өрөөндөө орж ирээд сууж байтал хүүхдийн байцаагч У нэг цаас барьсан нөгөө Бд заамдуулсан байсан хүүхдийг манай өрөөнд дагуулж орж ирсэн. Тэгээд тэр хуудсаа У Б д өгсөн эсэхийг сайн санахгүй байна. Тэр хүүхэд өрөөний буланд зогсож байсан. Намайг өрөөнд байх хугацаанд тэр хүүхдийг Б  цохисон үйлдлийг хараагүй. Хэрвээ миний хажууд хүн цохисон бол ямар нэгэн дуугарах, биеийн хөдөлгөөн үзүүлэх гэх мэт үйлдэл хийнэ. Тэр хүүхдийг хэзээ цагдаагийн газраас хэзээ гарч явсан талаар мэдэхгүй байна. Миний хажууд тэр хүүхдийг цохисон, зодсон асуудал байхгүй. Манай өрөөнд намайг байх хугацаанд хэн нэгэн тэр хүүхдийг цохиж, зодож байгааг хараагүй. Хэрвээ цохисон бол ахлах төлөөлөгчийн хувьд шаардлага тавих байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

Гэрч Ж.М “... Б.Б  2012 онд төгсөж ирсэн шиг санагдаж байна. Би хэв журмын тасагт ажиллаж байгаад 2013 оны 03 дугаар сараас нэг тасагт Б.Б тэй цуг ажилласан. Нэг гар утасны асуудалтай гээд нэг хүүхэд өдөр ирсэн байсан. Би тухайн үед нохойн туслах төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өрөөнд бичиг цаасны ажил байхгүй болохоор байнга өрөөнд суугаад байх шаардлага байдаггүй юм. Намайг өрөөнд байх хугацаанд тэр хүүхдийг цагдаагийн алба хаагчид хүүхдийг зодож, цохисон зүйл байхгүй. ... Тэр хүүхдийг гарч явахад би байгаагүй. Хэрэг болсноос хойш цаг хугацаа нэлээн өнгөрсөн болохоор зарим зүйлийг тодорхой санахгүй байна ... намайг байж байх хугацаанд миний хажууд тэр хүүхдийг цохисон, зодсон зүйл харагдаагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.С, С.Э, Б.Б, О.Н, Э.Э, Б.С, Б.Ц, Д.Д, Э.Б нарын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Дугаар 1067 дүгнэлтэд:

“1.Талийгаач Ц.Г-Ёийн тархины зүүн хажуугийн ховдлын цус харвалт нь гэмтлийн шалтгаантай үүссэн байна.

2. Тархины хажуугийн ховдлын цус харвалтын үед толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, хий огиулах, хүйтэн хөлс гарах, хэт мэдрэмтгий, цочромтгой болох, цусны даралт буурах, царай цайж зэвхийх мөчдийн булчингийн таталт, саажилт, эпилепси төст уналт, эмх замбараагүй хөдөлгөөн хийх бөгөөд улмаар дээрх шинж тэмдгүүд гүнзгийрч ухаангүй болж комад орох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Энэ гэмтэл нь толгойд цохих, цохигдох, доргилтын улмаас нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Талийгаач Г-Ёд толгой өвдөх, бөөлжих, огиулах, цочромтгой болох, эмх замбараагүй хөдөлгөөн хийх, ухаангүй болох комад орох зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна.

3. Тухайн гэмтлийг авсан даруйдаа эмнэл зүйн шинж тэмдэг нь шууд илэрнэ.

4. 2015 оны 12 сарын 26-ны талийгаачид хийсэн задлан шинжилгээний зургаас өгзөг ахар сүүлний хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, унах үйлчлэлээр үүссэн байх боломжтой” гэжээ /хавтаст хэргийн 36-45 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.С би, талийгаач Ц.Г-Ёийн нас барсан шалтгаан болон бусад асуудлыг тогтоох шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжилгээний дүгнэлтийг гаргахдаа комиссын шинжээчдээс санал зөрсөн тул тусад нь дүгнэлт гаргав.

Дүгнэлт:

“1. Талийгаач Ц.Г-Ё нь гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн ховдлын цус харвалтын улмаас тархины комд орж нас баржээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Уг гэмтлийн үед толгой өвдөх, гуйвах, явж чадахгүй болох, бөөлжих, таталт өгөх, хэл яриа ээдрэх улмаар ухаан алдах зэрэг эмнэл зүйн шинжүүд илэрч болно. Тархины ховдлын цус харвалтын үед гэмтэл авсан даруйдаа шууд үхэлд хүрэхгүй амьд байх цаг хугацаа яг хэд байхыг нарийвчлан тогтоох боломжгүй.   Хэрэгт авагдсан материалаас үзэхэд 2015.12.23-ны өдрийн 18 цаг орчмоос эмнэл зүйн шинж илрээд 2015.12.23-ны 00 цаг орчимд ухаангүй байсан, 2015.12.26-нд нас барсан байна.

3. Тархины ховдлын цус харвалтын эмнэл зүйн шинж тэмдгүүд авсан даруйд үүсэх ба талийгаач Ц.Г-Ёд тархины ховдлын цус харвалтын эмнэл зүйн шинж цагдаагийн газраас гарах үед үүссэн байна. Тиймээс эмнэл зүйн шинж илрэхтэй хамгийн ойр хугацааны гэмтлээс тархины ховдлын цус харвалт үүссэн байх боломжтой” гэжээ /хавтаст хэргийн 46 дугаар тал/ зэрэг ажиллагааг хийн шүүхэд ирүүлсэн байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд эдгээр баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Улсын яллагчаас ... Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Билгүүн би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б , Д.Д, Б.Б нарт холбогдох 201515000435 эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Б  нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16:28:32 цагаас 17:27:44 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст “бусдын гар утас, эд зүйлийг дээрэмдсэн” хэргээр шалгагдахаар очсон 17 настай Ц.Г-Ё ажлын өрөөндөө зогсоож байхдаа толгой руу нь олон удаагийн давтамжтай цохисноос Ц.Г-Ё тархины хажуугийн ховдлын цус харвалтын улмаас тархины комд оруулж хүнийг алсан, мөн Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн Экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтойгоор ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж 2020 оны 07 дугаар сард танилцсан, найз Д.Дын үүсгэн байгуулсан “Уянга есөн эрдэнэ” нөхөрлөлийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэр “Хуурай сайр” гэх газарт хууль бусаар нөхөн сэргээлт хийх, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэргийн талаарх Г-4606 дугаартай гомдлыг шалгах явцад тус аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бын хурааж авсан уул уурхайн тоног төхөөрөмжийг түүнд буцаан олгуулах, ашигтай байдлаар шийдвэрлүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж мөрдөгч Б.Бд нөлөөлж эрх бүхий албан тушаалтан шийдвэрлээгүй байхад буцаан олгуулах шийдвэрийг гаргуулсны хариуд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт Д.Дын эхнэр Г.Б Хаан банкны тоот дансаар дамжуулан өөрийн эхнэр Э.Б-Э Хаан банкны тоот дансаар “dulamjawaas” гэх утгатайгаар 1,500,000 төгрөгийг Д.Даас шилжүүлэн авч хахууль авсан, шүүгдэгч Д.Д нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэр “Хуурай сайр” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийн шинжтэй гомдлыг шалгаж буй тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч Б.Б нь хураасан LG-8658 Wb1-56 /Эл Жи-8658 Дабил би1-56/ маркийн 2 ширхэг Ковш, 78-90 УНР, 93-29 ӨВР улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслүүдийг буцаан авах, Б.Бд нөлөөлүүлж өөрт ашигтай байдлаар шийдвэр гаргуулах өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн найз тус Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Б д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Г.Б Хаан банкны тоот дансаар дамжуулан Б.Б гийн эхнэр Э.Б-Э Хаан банкны  тоот данснаас “dulamjawaas” гэх утгатайгаар 1,500,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн, Шүүгдэгч Б.Быг Өвөрхангай аймаг дахь Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан эрүүгийн төлөөлөгч ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж Д.Д нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэр “Хуурай сайр” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаа явуулж байна...” гэх гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авч шалгах явцдаа Д.Дын ашигласан LG-8658 Wb1-56 /Эл Жи- 8658 Дабил би1-56/ маркийн 2 ширхэг Ковшийг тус аймгийн Тарагт сумын Цагдаагийн хэсгийн кабон байрны хашаанд түр саатуулсан, 78-90 УНР, 93-29 ӨВР улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслүүдийг хураан авах ажиллагааг явуулахдаа хууль зөрчиж хураан авсан атлаа техник, тээврийн хэрэгслийг эрх бүхий албан тушаалтнаас шийдвэрлээгүй байхад аман шийдвэрээр Б.Б гийн гуйлтаар Д.Дт олгож гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаж дуусган, гомдлын материалыг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай саналтай шилжүүлэн шийдвэрлэж албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж Б.Б , Д.Д нарт давуу байдал бий болгосон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн иргэн Ц.Ч 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар Цагдаагийн газрын хяналтын камерын бичлэгтэй сидиг тооцсон мөрдөгчийн тогтоол, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ц.Ч мэдүүлэг, гэрч Г.У мэдүүлэг, хохирогч Ж.Цэндийн мэдүүлэг, Гэрч Б.О мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч М.Жын мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч З.А мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Ц.Г мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Г.Сгийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б  нь хүн амины гэмт хэрэг үйлдээгүй, хүн алаагүй гэж мэдүүлдэг боловч түүний өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлэг болон шинжээч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх шинжилгээний шинжээч эмч нарын дүгнэлтүүдэд талийгаач тархины хажуу талын  цус алдалтын улмаас тархины комд орж нас барсан талаар мөн гэмтэл гарсан цаг хугацааны талаар тодорхой дүгнэлтийг хийсэн тул эдгээр бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б  нь хүнийг санаатай алсан болох нь нотлогдож байна. Мөн шүүгдэгч Б  2012 оны 6 сарын 15-ны өдрийн 350 дугаартай тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр буюу бүртгэгчээр томилогдон ажиллаж байсан бөгөөд энэ нь өөрөө нийтийн албан тушаалтан гэсэн шинжийг хангаж байна. 2020 оны 07 дугаар сард танилцсан, найз Д.Дын үүсгэн байгуулсан “Уянга есөн эрдэнэ” нөхөрлөлийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэр "Хуурай сайр” гэх газарт хууль бусаар нөхөн сэргээлт хийх, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэргийн талаарх Г-4606 дугаартай гомдлыг шалгах явцад тус аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бын хурааж авсан уул уурхайн тоног төхөөрөмжийг түүнд буцаан олгуулах, ашигтай байдлаар шийдвэрлүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж мөрдөгч  Бд нөлөөлж Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт Д.Дын эхнэр Г.Б Хаан банкны  тоот дансаар дамжуулан өөрийн эхнэр Э.Б-Э Хаан банкны тоот дансаар “dulamjawaas” гэх утгатайгаар 1,500,000 төгрөгийг Д.Даас шилжүүлэн авч хахууль авсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж улсын яллагчийн зүгээс дүгнэсэн. Тодруулбал Д.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөгийг тус тус бэлнээр Б.Б д зээл өгч ашиг сонирхлын харилцаа үүсгэсэн болох нь тэдний мэдүүлэг, гэрч Л.Аийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон болно. Улмаар дээрх ашиг сонирхлын харилцааны үед Д.Дын үүсгэн байгуулсан “Уянга есөн эрдэнэ” нөхөрлөлийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэр “Хуурай сайр” гэх газарт хууль бусаар нөхөн сэргээлт хийх, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэргийн талаарх Г-4606 дугаартай гомдлыг шалгах ажиллагааг мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн, Д.Д уг ажиллагааны явцад хураагдсан техник болон тээврийн хэрэгслийг буцаан авах ашиг сонирхлоор тухайн нутаг дэвсгэрийн Цагдаагийн газарт ажилладаг мөрдөгч Б.Б д хандсан болох нь тэдний яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гар утасны ярианы биллд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдоно. Б.Б  нь Д.Дын холбогдсон гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаж буй мөрдөгч Б.Бд хураан техник болон тээврийн хэрэгслийг буцаан олгуулах асуудлаар хандсаныг тэд үгүйсгээгүй байна. Б.Б нь гомдлыг шалгаж, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай Г-4606 дугаартай гомдлыг прокурорт шилжүүлэхээс өмнө техник, тээврийн хэрэгслийг Д.Дт буцаан олгосон бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөгийг Д.Д өөрийн эхнэр Г.Балд автомашины сэлбэг авах гэж байгаа талаар тайлбарлаж, Б.Б гийн эхнэр Э.Б-Э дансаар шилжүүлсэн нь тогтоогджээ. Яг энэ гомдлыг шалгах хугацаанд давхардуулаад нэг цаг хугацаанд өгч, авч байгаа үйлдэл дээр улсын яллагчийн зүгээс дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Б.Б , Д.Дуламсүрэн, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээр, шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлт гаргасан болно. 

Шүүгдэгч Б.Б гийн өмгөөлөгч Э.Ганбатаас: “Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ хэргийн хувьд 10 жил шалгагдаж нийтдээ 7 удаагийн шүүхийн шийдвэр гарсан. Хохирогчийн хохирлын шалтгаан, ялангуяа гэмтэл үүссэн хугацааг тогтоох зорилгоор дүгнэлтүүд гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2015 оны 12 сарын 23-ны өдрийн 16 цагаас 16 цаг 30 минутын хоорондох цаг хугацаанд амь хохирогчтой энэ гэмтлийг авсан байх боломжтой гэсэн шинжээчийн цаг хугацаа тогтоосон дүгнэлт дээр үндэслэж хохирогчийн амь насыг хохироосон гэж дүгнэдэг. Энэ хэрэг дээр учирсан гэмтлийг шинжээч нар дүгнэхдээ гэмтэл хаана, хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн цаг хугацаан мөн энэ хэрэгт хамааралтай бусад хүмүүсийн үйлдэлтэй холбоотой голлон анхаарч ажилласан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар амь хохирогч цагдаагийн газар байсан цаг хугацаанд гэмтлийг авсан гэж миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа. Гэвч энэ цаг хугацаанаас хойш амь хохирогч сургуульдаа явж хичээл дээрээ очоод ухаан санаа зүгээр хүүхдүүдийн асуусан асуултад хариулаад зөвхөн толгой өвдөх гэсэн  зовуурьтай байсан. Тэр өдрийнхөө шөнө гэртээ ухаан алдаад буюу бүхэл бүтэн 7 цагийн дараа эмнэлэгт ирээд эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчид учирсан гэмтэл болох тархины цус хуралт нь аажмаар нэмэгдээд тархийг дарж үхэлд хүргэсэн гэсэн ийм дүгнэлтүүд гарсан. Энэ хэрэг дээрх 2 шинжээчийн дүгнэлт гарсан механизмын хувьд 2 өөр дүгнэлт гарсан тул өмнөх шүүх хуралдаан дээр 2 шинжээч оруулаад энэ гэмтэл нь учирсан үедээ гэмтлийн ямар зэрэгт хамаарах вэ гэсэн чинь хүнд зэрэгт хамаарна гэсэн мөн үхлийн шалтгаан нь юу вэ гэхээр цус харвалт нь яваандаа хүндрэл өгөөд үхэлд хүргэсэн гэсэн ийм хариултыг өгсөн тул Б гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар хүнд гэмтэл учирсны улмаас нас барсан тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээр зүйлчилж оруулж ирсэн хэргийн хувьд миний үйлчлүүлэгч маргахгүй байгаа” гэв.

          Шүүгдэгч Б.Б гийн өмгөөлөгч О.Санчирбалаас: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б гийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон өмгөөллийн тухай хуульд заасны дагуу үйлчлүүлэгчийнхээ хүсэл сонирхлын дагуу өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа. Б.Б гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт дээр маргаж байгаа. Иймд энэ нөхцөл байдал дээр дүгнэлт хэлье. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүнийг санаатай алсан гэж зүйлчилж оруулж ирсэн. Үйлдлийн аргын хувьд олон удаагийн давтамжтай цохисны улмаас тархинд цус харваж, цус харвалтын улмаас тархины комд орж нас барсан үйл баримтыг ярьдаг. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнд гэмтлийн улмаас нас барсан гэх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг дараах байдлаар няцаан үгүйсгэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт нийтдээ 7 удаагийн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Улсын яллагчаас Ганболд шинжээчийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан дүгнэлтийг үндэслэдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 2021 оны 3 сарын 25-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Одончимэг, Чулуунсүх, Энхцолмон, Ханхүү Даваасүрэн, Номинцэцэг, Батцэнгэл, Ариунтөгс, Оюун-Эрдэнэ нарын 9 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргасан байдаг. Уг дүгнэлтэд амь хохирогчийн тархинд цус харвасны улмаас тархи нь хавагнаж нас барсан, энэ гэмтлийн улмаас учирч байгаа үр дагавар буюу хүндрэлээр нас барж байгаа хэлбэр гэдгийг тодорхойлдог. 2021 оны 1 дүгээр сард шинжээч эмч нарыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулаад хэргийн бодит байдлын талаар гэмтлийн зэрэг учирсантай холбоотой дүгнэлтийг асуусан. Тархинд цус харвах гэмтэл нь дотоод журмаараа ямар гэмтлийн зэрэгт хамаарах вэ? гэж асуухад шинжээч эмч дээрх гэмтэл нь гэмтлийг зэргийн хүнд гэмтэлд хамаарна. Энэ үйлдлийн улмаас учирсан гэмтэл нь хүнд зэрэгт хамаарч байгаа. Үхлийн шалтгааны хор уршиг нь тархинд цус хурж нас барсан шалтгаант холбоо нь 2023 оны 12 сарын 23-наас 26-нд эмчлүүлсэн цаг хугацаа, мөн дээрээс нь гэмтэл авч байгаа буюу 17 цагаас 00 цаг хүртэл энэ хугацаанд гэмтэл авсан хүндрэлийг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн өмнөх шатанд огт хэлэлцэж байгаагүй. Яагаад гэвэл энэ хүнийг санаатай алсан, алаагүй гэдэг дээр л маргаж байсан. Гэтэл  дээрх шинжээчийн дүгнэлтүүд мөрдөн шалгах ажиллагаа тогтоосон энэ үйл ажиллагаа зөвхөн амь хохирогчид учирч байгаа буюу эмнэл зүйн шинж тэмдэг, ил тодорхойлсон баримтууд авагдсан, дээрх нөхцөл байдал дээр тодорхой хэмжээний хууль зүйн дүгнэлтүүд өгсөн. Улсын яллагчийн зүгээс тухайн тархинд цус харвалт гэмтлийг авсан  хүн шууд нас барах байдлаар тайлбарладаг. Энэ нь зөвхөн нэг л шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр тогтоогддог. Шинжээч эмч Мөнхбаатар, Эрдэнэболд, Сүхбаатар, мөн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Энхтүвшин нарын мэдүүлгээр тухайн тархины хажуугийн ховдлын цус харвалт авсан этгээд маань эдгэх боломжтой. Амьдрал дээр энэ гэмтлийг авчихаад эмчлүүлээд явах боломжтой гээд мэдүүлгүүдийг өгсөн. Тэгэхээр энэ гэмтлийг авсны дараа шууд нас барна гэдэг ч юм уу, тухайн орон нутагт аваад гэмтэл авсан хүн эмчлүүлэхгүйгээр нас барсан гэдэг өрөөсгөл нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч болон гэрч нарын мэдүүлгээ няцаан үгүйсгэгдэж байна. Тэгэхээр энэ гэмт хэрэг авсан хүн маань тодорхой хэмжээнд хүнд гэмтэл авсан хор уршгийн улмаас нас баржээ гэсэн Ганбат өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлттэй нэг байр суурьтай байгаа. Хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл шинжээчийн дүгнэлтэд амь хохирогчийг тухайн цагдаагийн хэлтэст байх хугацаандаа Б гийн үйлдлийн аргыг толинд харагдах байдлаар шинжээчийн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтэд Б  нь амь хохирогчийн биед халдсан тохиолдол байхгүй байна гэсэн дүгнэлт гарсан байгаа” гэв.

Шүүгдэгч Б.Б гийн өмгөөлөгч Т.Эрдэнэбатаас: “Шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлчлүүлэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай гэдгээ тайлбарласан.  Хүнийг алах гэмт хэргээс дараах шинжээрээ ялгарч байгаа. Тухайн гэмт хэрэгт холбогдсон үйлдэлдээ болон хандсан идэвхгүй харилцаа мөн сэдэл санаа зорилго нь тогтоох хэрэгтэй. Тухайн хэрэг гарсан цаг хугацаанаас үргэлжилсэн хугацаа хохирогчид хандсан харьцааг хэргийн зүйлчлэлд анхаарч үздэг. Б гийн хувьд тухайн цагдаагийн хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байсан. Цагдаагийн алба хаагч хуульд заасан тангараг өргөсөн гэмт хэрэгтэй ч юм уу, нийгмийн эрх зүйн шатны хувьд бас хууль зүйн үндсэн үүрэгтэй хүн хэрэгт шалгагдаад ороод ирж байгаа хүнээ алчих хэмжээний санаа зориг тухайн үед байхгүй байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчид учирсан гэмтэл нь цагдаагийн газарт байхдаа үүссэн байна. Үүний дагуу прокуророос хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Хэрэгт цугларсан баримтууд олон удаагийн давтамжтай цохиод амь хохирогчийн биед гэмтлийг учруулсан мөн үйлдлийн тоог хангалттай тогтоогдохгүй ийм нөхцөл байдал байгаа. Хэрэгт байгаа нотлох баримтуудыг харахад гэрч нарын мэдүүлэг байдаг. Ийм их хэмжээний цохилтыг учруулсан зүйл байхгүй гэж мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгчийн хувьд шүүхийн шатанд амь хохирогчийн ах дүү, аав, ээж, алчих хэмжээний сэдэл санаа өөрөөр хэлбэл шалтгаан байсан уу, үгүй юу гэдэг асуудлыг асуусан төлөөлөгчийн хувьд ийм зүйл байхгүй гэдгээ хэлдэг. Шүүхээс хэрэг гарсан газар болон үйлдэлдээ хандсан байдалд сэдэл санаа зорилго нь анхаарч үзнэ үү. Прокуророос Б д мөн холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн цагдаагийн алба хаагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль тус тус үндэслэн хийх ёсгүй зүйлийг хийсэн гэж буруутгасан. Хэрэгт Бд нөлөөлсөн гэдэг үйлдэл нь тогтоогдохгүй байгаа. Техник хэрэгслүүдийг буцааж өгөх гол үндэслэл нь нөхөн сэргээлтийн гэрээтэй холбоотойгоор буцааж олгосон. Иймд Бд нөлөөлсөн гэдэг үйл баримт тогтоогдохгүй байна” гэв.

Шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч К.Манлайгаас: “Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй” гэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч О.Сайнгэрэлээс: “Улсын яллагч яллах дүгнэлтдээ Бын үйлдсэн гэмт хэргийн шинжийг болохоор тодорхойлохдоо тодорхойгүй байдлаар ялгаж оруулж ирсэн талаар өмнөх өмнөх шүүх хуралдаанаар удаа дараа хэлж байсан. Яллах дүгнэлтийг 1-т Быг хууль зөрчиж техник хэрэгсэл хурааж авсан, 2-т нь хууль зөрчиж авсан мөртөө тээврийн хэрэгслийг эрх бүхий албан тушаалтнаас шийдвэрлээгүй байхад, 3-т нь гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаж дуусгаагүй байхад, 4-т нь албан эрхээ урвуулаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан гэх ийм 4 үндэслэлээр буруутгаад байх шиг байгаа юм. Хууль зөрчиж хурааж авсан гэдгээ прокурор тодорхойлохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэдийн хэдийг зөрчсөн гэдэг нь тодорхойгүй. Зүгээр хууль гэж тавиад буруутгаад байгаа. Тэгэхээр бид нар ойлгохгүй байгаа. Эрүүгийн хэргийг зөрчөөд байгаа юм уу? эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн юм уу? Тэр дотроо 21 дүгээр бүлэгт заасан хураан авсан хөрөнгө орлого, эд мөрийн баримтаар авах арга хэмжээ гэчихсэн байгаа юм. Энэ бүхэл бүтэн бүлэг байхад бүлэгт заасан алийг нь зөрчөөд байгаа талаар тодорхой дурдаагүй. Хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан гэж хэнийг хэлээд байгаа юм. Энэ хураан авах зүйл заалтуудыг харахаар шүүх, прокурор, мөрдөгч аль аль нь л эрх бүхий албан тушаалтан юм байна гэдэг нь харагдаад байгаа. Тэр тусмаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дээр мөрдөгчийн эрхийг заагаад өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт мөрдөгч энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулна гээд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт болохоор мөрдөн шалгах нууц туршилт, нууц ажиглалт, таньж олуулах ажиллагааг нууцаар хийхийг прокурорын зөвшөөрлөөр явуулна. Тэгэхээр эдгээр заалтын яг аль нь зөрчөөд Дуламсүрэнд давуу байдал олгосон бэ? Өгөх ёсгүй байсан гэдэг нь ямар хуулийн заалтыг зөрчсөн гэдгээ дурдаагүй байж өгүүлбэрүүдийг нийлүүлээд л хууль зөрчсөн гэж үзээд байгаа байхгүй юу? Нийтлэг хуулиуд буюу авлигын эсрэг хуулийг заасан мөртлөө яг зөрчсөн үйлдлийн шинжийг нь дурдаж өгөхгүй байгаа. Б гийн гуйлтаар давуу байдал Дт олгосон л гээд байгаа. Гуйсан гэх үйл баримт байхгүй асуусан л гэж байгаа. Дт давуу байдал олгосон юм уу? гэхээр анхнаасаа тэр гомдол чинь хууль бус гомдол ирсэн байхгүй юу? 15 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр талд Нарангэрэлийн гомдол нь сэндийчээд нүх ухаад байна гэсэн гомдол ирсээр байтал нөгөө гомдлыг прокурор нөхөн сэргээлт хууль бусаар явуулсан гэдэг гомдол ирсэн гээд өөрөө зохиож бичээд байх юм. 15 дугаар хавтаст хэргийн  1 дүгээр талд тийм гомдол байхгүй. Газар ухаад байна гэдэг гомдол ирээд очоод Б үзэхээр нөхөн сэргээлт хийж байсан. Тэгэхээр гэмт хэргийн шинжгүй байдаг. Хамт явсан Н мөрдөгчийн протоколд үзлэг хийсэн тэмдэглэл дээр ямар ч гэмт хэргийн шинж тэмдэг алга гээд биччихсэн байдаг. Энийг Амарсанаа гэдэг прокурор хянаж үзээд татгалзсан материал үндэслэлтэй хууль зүйн дагуу байна гээд шалгаад хэрэгсэхгүй болгочихсон. Зөрчлийн хэргийг нь Очирсүрэн давхар шалгасан байдаг. Цаг хугацааны хувьд яг ижилхэн цаг хугацаанд буюу 9 сарын 27-ноос өмнө энэ хүмүүс очиж шалгахаас өмнө зөрчлийн хэрэг нээж шалгаад хэрэгсэхгүй болсон байдаг. Тэгэхээр давуу байдал олгосон зүйл байхгүй. Яг хуульд заасны дагуу хэргийг шалгасан. Иймд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “ Авилгалын хэрэгт Б.Б гэм буруугүй гэж үзэж байна..., харин Б.Б , Д.Д нарын хооронд мөнгө авсан, өгсөн баримт байгаа тул гэм буруутай, хүүхэд нас барсан хэрэг дээр Б.Б г Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруугүй ...” гэсэн дүгнэлт гаргасан болно.

Анхан шатны шүүх хуралдаанаар шүүх бүрэлдэхүүн яллах, өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа шүүгдэгчийг хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн болно.             

          Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

            Шүүхээс талуудын мэтгэлцээн, тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хяналтын камерийн бичлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэгт дүгнэлт хийгээд дараах үндэслэлээр шүүгдэгч Б.Б г хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтоовол:

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд бусад хавтас хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, талуудын мэдүүлгээр шүүгдэгч Б.Б , амь хохирогч /насанд хүрээгүй Ц.Г-Ё/ нар нь бие биенээ танихгүй, цагдаагийн газар шалгагдахаар очсон буюу тухайн цаг үед үүссэн ажлын харилцаагаар уулзсан буюу 2015 оны 12 дугаар 23-ны өглөө хичээлдээ суугаад өдөр 13 цаг 05 минутанд тараад гарсан байх ба амь хохирогч нь 17 настай, сургуулийн сурагч бөгөөд гэрч Б М-О Б.Ж нарын мэдүүлгээр ...хүүхдийн утсыг дээрэмдсэн гэх шалтгаанаар амь хохирогчийг барьж аван толгой, цээжин хэсэгт нь цохиж цагдаагийн хэлтэст 16 цагийн орчим хүлээлгэн өгсөн, уг цагдаагийн хэлтэст эрүүгийн тасгийн өрөөнд 16 цаг 28 минутаас 17 цаг 27 минут хугацаанд эрүүгийн тасгийн мөрдөгч нартай хамт, мөн камерын бичлэгтэй хэсэгт тухайн үед эрүүгийн тасгийн мөрдөгчөөр ажиллаж байсан шүүгдэгч Б.Б тэй хамт байсан, харин камерийн бичлэггүй хэсэгт 16:51:43 минутаас 16:56:17 минутын хооронд шүүгдэгч, амь хохирогч нар харилцсан /компакт диск бичлэг 2 хавтас 179-184 хуудас/ байна.

            Улмаар 17:29:16 цагт амь хохирогч болон шүүгдэгч Б.Б  нар нь цагдаагийн хэлтсийн хаалгаар гарч явсан,

            амь хохирогч нь анги цэвэрлэх ээлжтэй байсан тул цагдаагийн хэлтсээс гарч шууд сургууль дээрээ очиж, ангидаа орсон, толгой өвдсөн, бөөлжих гээд байсан, толгой руу цохиод байсан, цагдаад зодуулчихаад ирлээ гэх зэрэг нь насанд хүрээгүй гэрч Г.С, Б.Н, М.Ж, З.А, Ц.Б, Ц.Г, Т.Д нарын мэдүүлгээр,

            мөн гэрч Г.Дын /1 хавтас 43 хуудас/ мэдүүлгээр ...2023.12.23-ны орой 18 00 цагийн үед ганцаараа манайд ирсэн, царай нь цонхийсон, архи уусан хүн шиг байсан, толгойгоо бариад хэвтсэн, ууртай уцаартай, гадна ил харагдах шарх сорвигүй байсан талаар, мөн түргэн тусламжийн эмч дуудаж үзүүлэхэд үзүүлэхгүй байсан, түргэний эмч энэ хүүхэд согтуу байна гээд явсан, түүнээс хойш 10 минутын дараа эмнэлэгт хүргэсэн  талаар мэдүүлжээ.

            мөн гэрч Ц.Т ...эмч ирээд Гээс архи уучихсан юмуу гээд мөрнөөс нь татаад нааш цааш болгоод энэ нөхрийн амин үзүүлэлт нь бол гайгүй байна, юм уучихсан юм шиг байна гэж хэлээл эмч яваад өгсөн...бид нар эмнэлэгт хүргэж өгсөн, ил харагдах шарх сорви байгаагүй гэх,

            мөн гэрч Ц.Я ...эмч ирээд үзээд архи уучихсан байна гэж хэлээд яваад өгсөн /1 хавтас 83-85 хуудас/ гэх,  

            мөн гэрч Ө.Г /түргэний эмч/ ...гэрт ороход хүүхэд миний өөдөөс харсан, тэгээд тэр хүүхдийн сатурацийг үзэхэд 95, пульс нь 62-той хэвийн байсан, надтай харьцсан болохоор орчинтойгоо харьцаатай гэж үнэлсэн, хүүхэн харааг үзэхэд хэвийн гэрлийн урвал байсан, даралтыг нь бол үзээгүй, амнаас нь исгэлэн юм үнэртэх шиг болсон тэгээд тэр хүүхдийг дахиад үзэх гэтэл ална шүү пизда минь гээд босч ирээд орон дээр хэвтсэн, тэгээд энэ хүүхдийн биеийн байдал нь тогтвортой, амин үзүүлэлт нь хэвийн байна, нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрээ гээд явсан .../ 1 хавтас 87-88 хуудас/ гэх мэдүүлэг, 

            мөн гэрч Ц.Ө /хүлээн авах сувилагч/, мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Дондолцэрэн нарын /1 хавтас 96-100 хуудас/ ...тархиндаа цус харвалттай байна гээд сэхээний тасагт шилжүүлсэн гэх мэдүүлэг,

            мөн цагдаагийн хэлтэст өрөөнд байсан гэх гэрчүүд болох

гэрч Ч.О /эрүүгийн ахлах төлөөлөгч/, Ж.Мөнхжаргал, Б.Э-О, Э.Анхчимэг, Н.Түмэнбаяр /төлөөлөгч/ зэргийн мэдүүлгээр тус өрөөнд амь хохирогчийг ямар нэгэн байдлаар цохисон, зодсон зүйл байгаагүй гэдэг агуулгаар мэдүүлэг авагдсан байна.

            Улмаар 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 151 дүгээр дүгнэлтийн өвчний түүх хэсэгт

            2015 оны 12 дугаар сарын 23-ны 00 цаг 42 минут хэвтсэн

            2015 оны 12 дугаар сарын 26-нд нас барсан гэх,

Дүгнэлтэнд:

            ...Талийгаач тархины хажуугийн ховдолын цус харвалт тогтоогдлоо.

            ...Ховдолын цусан хурааг мэс заслаар авдаг ба энэ хагалгааг орон нутгийн нөхцөлд хийх боломж багатай

            ...Талийаач нь ховдолын цус харвалтын улмаас тархины комд орж нас баржээ... гэх анхны шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байна.

           

            Үүнээс хойш нийтдээ 5 удаагийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт

            -2016.06.27-ны өдрийн 796 дугаар шинжээчийн дүгнэлт /2 хавтас 248 хуудас/

            -2016.09.21-ны өдрийн 1131 дугаартай шинжээчийн дүгнэлт /4 хавтас 1-7 хуудас/,

            -2017.11.28-ны өдрийн 1161 дугаар шинжээчийн дүгнэлт /5 хавтас 179 хуудас/,

            мөн шинжээч эмч Б.А санал зөрсөн тухай дүгнэлт,

            -2021.03.26-ны өдрийн 197 дугаар шинжээчийн дүгнэлт /8 хавтас 20 хуудас/,

            -2023.01.23-ны өдрийн 1067 дугаар шинжээчийн дүгнэлт гарч,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч  Ө.Сийн “...Өөрийнхөө тухайн үед хийсэн дүгнэлтээс бусдыг мэдэхгүй байна. Зөвхөн ховдлын цус харвалт үүссэн, цаашаа бусад судсаар тарсан байсан. Биеэ даасан ховдлын цус харвалт, тэрнээсээ цаашаа тарсан. Сүүлийн гэмтэлтэй холбоотой үүссэн ховдлын цус харвалт гэж үзсэн. Бөөлжих, толгойгоо барьж ёолох гэж байгаа. Стуфферийн үе шаттай, мушгиа бөглөрсөн, даралт ихэссэн байдал илэрч байсан. Сүүлийн гэмтэлтэй холбоотой байна гэж дүгнэсэн. Энгийн хүн шиг гүйж харайх боломжгүй. 796 дугаар дүгнэлтэд гэмтэл нь гэмтлийн ямар зэргийн хүнд зэрэгт хамаарна. Ховдлын цус харвалт гэмтлийн шалтгаантай. Венын судсуудын гэмтэл мохоо зүйлээр үүссэн. Шингэн цус буюу улаан ус гоожно. Шингэн хэсэг цаашаа судлуудаар явна. Энэ үе нь давхцаад эхлээд ухаан алдаад комын үед орно гэв. Тодорхой үе шатаар дамжиж явагддаг.  Ерөнхий шинж бол дотор муухайрах шинж мөн ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Аын “...Эмнэл зүйн шинж тэмдэг шууд илрэх үү? эсвэл хэсэг хугацааны дараа илрэх үү гэсэн асуултад  Ер нь бол шууд үүснэ. Гэрэлт үетэй, гэрэлт үегүй гэж 2 янз байгаа. Гэрэлт үетэй бол шууд илэрнэ.  Гэмтэл авсан даруйд хэсэг бол гүйх харайх үйлдэл хийх боломжгүй.  2017 оны  сарын 28-ны өдрийн 1168 дугаартай дүгнэлтийг 7 билүү 9 шинжээч байсан. Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн. Дээрх шинжээч нартай санал зөрсөн. Би ганцаараа санал зөрсөн. Хүнд хэлбэрийн харвалт учраас гэмтэл авсан даруйдаа хэсэг ухаангүй байгаад эргээд ухаан орно, толгой өвдөх, дотор муухайрч байгаад алга болно. Хэдэн цаг үргэлжлэх нь хүн хүнээс хамаарна. Эмнэл зүйн шинжид толгой өвдөх гээд дурдлаа, энэ нь хохирогчийн гэмтлийн үед гарах шинж мөн. Шүүгдэгчийн мэдүүлэгт Б гийн өрөөнд орж ирээд хэсэг зогсож байгаад толгой өвдөөд дотор муухайраад байна гэсэн байсан энэ шинжид хамаарч болно. Эхэлж аймгийн эмч хийгээд дуусаагүй байхад нь зөвлөх эмч орж болно. Бүх бичлэг зураг, байгаа юм чинь боломжтой болоод оношоо тавьсан гэж бодож байна. ховдлын цус харвалт илэрсэн байсан. Хавсран илэрсэн байх боломжтой “Азан” бүрхүүлийн харвалт. Төвөгтэй асуудал. “Азан” бүрхүүлийн доодох цус харвалт эхлээд үүссэн байж болно эсвэл зэрэг үүссэн байж болно. Яваандаа хүндэрсэн байж болно. Хэзээ үүссэнийг ялгахад бэрхшээлтэй байгаа. Компьютер томограф хийлгэсэн байгаа. Аль алинд нь хүнд гэмтлийн зэрэг тогтооно. Эмнэл зүйн шинжээрээ л тайлбарлана. Ховдлын цус харвалт эмнэл зүйн шинж тэмдэг давамгайлж байдаг. Хавсарч үүсэхэд түр зуур ухаан алдах шинж заавал илэрнэ. Хэргийн материал дээр энэ шинж тэмдэг хаана илрээд байгаа нь тодорхойгүй байдаг” гэх тайлбар мэдүүлэг өгсөн болно.

            Дээрхи шинжээчийн дүгнэлтүүдээр ...талийгаач Ц.Г-Ёийн тархины зүүн хажуугийн ховдлын цус харвалт улмаас гэмтлийн шалтгаантай...гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэсэн байна.           

            Улмаар амь хохирогч нь тухайн өдрийн үдээс хойш С.Б, Л.М-О, Б.Ж нараас зугтаж яваад баригдаж толгой, цээжин хэсэгтээ цохиулсан, үдээс хойш 15 цаг өнгөрөөд Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс дээр хүргэгдэн ирсэн, эрүүгийн цагдаагийн тасгийн өрөөнд байсан, тэндээсээ 17 цаг өнгөрөөд гарч сургууль ороод  тэндээсээ найзындаа очиж толгой өвдөөд байна гэснээр түргэн дуудаж үзүүлсэн, улмаар Өвөрхангай аймгийн яаралтай түргэн тусламжийн  эмнэлэгт үзүүлэн тархиндаа цус харвасан байна гэснээр сэхээнд хэвтсэн, ухаан орохгүй байсаар байгаад 2015 оны 12 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

            Тодруулбал, амь хохирогч Ц.Г-Ё нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ямар нэгэн зовуурьгүй байсан, хохирогч /амь хохоирогч/ цагдаагийн хэлтсээс гарах үеэс хойш зовуурь илэрч, толгойн өвдөлт, бөөлжих зэрэг шинж илэрч эхэлсэн, 2015 оны 12 дугаар сарын 23-ны орой хүртэл Г.Дынд байж байгаад эмнэлэгт хүргэгдсэн, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн эмч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр талийгаач нь тархины зүүн хажуугийн ховдлын цус харвалт улмаас гэмтлийн шалтгаантай нас барсан буюу толгойд цохих, цохигдох, доргилтын улмаас нэг болон хэд хэдэн удаагийн хүчний үйлчлэлээр тухайн гэмтэл учрах боломжтойг тогтоосон нөхцөл байдлаар нотлогдож байна.

            Түүнчлэн дээрхи гэрч нарын мэдүүлгүүдээр амь хохирогчийн биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй, мөн хохирогч /амь хохирогчийн/  Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас гараад хаашаа, ямар маршрутаар явсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тогтоосон, хохирогч /амь хохирогч/ биед өөр этгээд халдсан, зодсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Үүнээс дүгнэн үзэхэд улсын яллагчаас хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг зөв тогтоосон буюу хохирогч /амь хохирогч/ 2015.12.23-ны өдрийн 16:51:45-16:54:36 хугацаан дахь /камерийн бичлэггүй хэсэгт/ шүүгдэгчийн үйлдлийн шалтгаант холбоогоор амь хохирогчид нь тархины зүүн хажуугийн ховдлын цус харвалтын хүнд гэмтэл учруулж, улмаас нас баржээ.

          Өөрөөр хэлбэл дээрх тохиолдолд хохирогчид хүнд гэмтэл учирсныг ухамсарлан ойлгосон шинж байдал шүүгдэгчид тогтоогдоогүй, улмаар хохирогчид гэмтэл учирсныг мэдэлгүй хугацаа алдах, тухайн нөхцөл байдалд амь хохирогч нь орчинтойгоо харьцах чадвартай байсан болон цагдаагийн газраас гарах, сургууль, найзындаа өөрөө явсан зэрэг нөхцөл байдал, шүүгдэгч нь тухайн цаг хугацаанд амь хохирогчийг цохисон /насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хүний амь нас хохироосон гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг/ үйлдлийг хүнийг алах гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

         Уг зүйл хэсэг дээр шүүгдэгч, өмгөөлөгч нар маргаагүй, хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрч оролцсон болно.         

             Шүүгдэгч нь амь хохирогчид хүнд гэмтэл үүсгэж, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

          Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүнийг алах гэмт хэргээс гэмт хэрэгтэй обьектив талын шинж болох хохирол, субьектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субьектив талын нэмэгдэл шинж болох зорилгоороо ялгаатай.

 Өөрөөр хэлбэл хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн хүн тодорхой сэдэлтээр хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг хүсэж, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус, аюултай шинжийг ойлгож ухамсарласны үндсэн дээр хүний амь насыг хохирооход чиглэсэн үйлдлийг зориуд хийдэг. Харин хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг нь бусдад хүнд гэмтэл учруулах үйлдлийг санаатайгаар хийсэн боловч хохирогч нас барахыг тооцоолоогүй, хохирогчийн үхлийг шууд хүсээгүй байдгаараа хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгагдах,

шүүхээс гэмтэл учируулсан үйл баримт буюу тухайн цагдаагийн хэлтсийн өрөөнд уг гэмтлийг авсан гэдгийг тогтоож, талийгаачийн үхлийг хүссэн, түүнийг амиа алдахад зориуд хүргэх зорилготой байсан гэж дүгнэх нөхцөл байдал буюу хүнийг алах гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго тогтоогдоогүйг тэмдэглэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.  

Иймд шүүх бүрэлдэхүүн Нийслэлийн прокуророос шүүгдэгч Б.Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүх хуралдаанд “...Шүүхээс шүүгдэгч Б.Б гийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөг торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг хоёр ялыг тус тусад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар 1.500.000 төгрөг Б.Б гээс гаргуулж улсын орлого болгуулах, шүүгдэгч Б.Б гийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулах тооцуулах, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг СиДи-г болон 1 ширхэг гар утсыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргуулан үлдээх, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгч Б.Б д авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах, шүүгдэгч Д.Дт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Б.Б гийн өмгөөлөгч О.Санчирбалаас: “Улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсон тул улсын яллагчийн зүгээс 5 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргаж байгаа дээр маргаан байхгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд 2015 оны 12 дугаар сард үйлдэгдсэн. Дээрх цаг хугацаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байгаа. Мөн 11 бүлэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байгаа тул миний үйлчлүүлэгчийн хорих ялаас 2 жил хасаж тооцож өгнө үү.  Үлдсэн 3 жил хорих ялаас өмнө  1 жил 7 сарын хугацаагаар цагдан хоригдсон тул эдлэх ялаас хасаж тооцож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хувьд улсын яллагчийн гаргасан 10.000.000 төгрөгөөр торгох ял дээр санал байхгүй. Энэ хоёр ялыг тус тусад эдлүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч К.Манлайгаас: “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа тул прокурорын гаргасан саналыг дэмжиж байгаа. Прокурорын санал болгосон 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүхээс шүүгдэгч Б.Б , Д.Д нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримт болон хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, хохирол нөхөн төлсөн байдал, талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлт, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хохирол /шүүгдэгч Б.Б  нь оршуулгатай холбоотой/ төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “... материаллаг хохирлыг төлсөн” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хуульд заасан хор уршиг арилаагүй боловч шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан, хохирогчийн ар гэрт хохирлыг барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, /хохирогч амь нас хохироосон үйлдэлдээ маргаагүй/ зэргийг;

мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б д  5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

             шүүгдэгч Б.Б гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 12 дугаар сарын 23-нд үйлдэгдсэн бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 02-ны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлд заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч Б.Б д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 05 /тав/ жилийн  хорих ялаас 02 /хоёр/ жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэснээр эдлэх ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

мөн шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

мөн шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Д.Д нарт оногдуулсан эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс тоолж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг, шүүгдэгч Д.Дд оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Д.Д нар нь торгох ялуудыг шүүхээс тогтоосон хугацаанд тус тус биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус санууллаа.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

              Шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Бусад асуудлын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс баримт /3хх 189-223/-аар 5.759.449 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтыг үнэлж улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан 5.759.449 төгрөгтэй тохирч байна гэж үзсэн бөгөөд шүүгдэгчийн ар гэр /эх И.Сарантуяа/-ийн зүгээс 8.000.000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгээр нотлогдож байна.  

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг СиДи-г хэрэгт нь хавсарган үлдээж, “эл жи” маркийн дэлгэц хагархай 1 ширхэг гар утсыг дахин ашиглах боломжгүй, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт ямар нэг санал гаргаагүй тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шүүх шийдвэрлэв.

            Мөн 7 дугаар хавтаст хэргийн 210 дугаар хуудаснаас эхлэн хуудасны дугаарлалтын дэс дараалал алдагдсан байдалтайгаар буюу урд хойноо орж үдэгдсэн, 216 дугаар хуудас буюу Хяналтын шатны шүүхийн тогтоолын хамгийн арын хуудас байхгүйгээр хавтаст хэрэг шүүхэд ирсэн ба Хяналтын шатны шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байгааг дурдав. Уг байдал нь хэргийн талаар шийдвэр гаргахад нөлөөлөхгүй гэж үзсэн болно. 

Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 117 дугаар тогтоолоор Б.Б  нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хоногийн хугацаагаар хойшлуулж нэмэлт ажиллагаа хийлгэхийг прокурорт даалгасан ба уг ажиллагааны үр дүнг 56 хуудастай нэг хавтас шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Д.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч Б.Б  нь нийт 600 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Б Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

              2. Прокуророос шүүгдэгч Б.Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

              3. Шүүгдэгч Б  овогт Б Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэргийг,

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг,

             Шүүгдэгч Ш овгийн Д Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              4. Шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

            Шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

              5. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч Б.Б д шүүхээс оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

              6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

              7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Д.Д нарт оногдуулсан эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс тоолж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг, шүүгдэгч Д.Дд оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус даалгасугай.

          9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Д.Д нар нь торгох ялуудыг шүүхээс тогтоосон хугацаанд тус тус биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулсугай.

          10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Б гийн цагдан хоригдсон нийт 600 /зургаан зуу/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

          12. Шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг СиДи-г хэрэгт нь хавсарган үлдээж, “Эл Жи” загварын дэлгэц хагархай гар утас 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Д.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б  нь оршуулгын зардал 8.000.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

              14. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

              15. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Д, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ

 

 

                                        ШҮҮГЧИД                                 М.СОЛОНГОО

 

 

                                                                                          Э.ЧИНГИС