Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/924

 

 

 

 

       2021          10             28                                        2021/ДШМ/924

 

 

 

С.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч А.Энхбуйр,  

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, Ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч Н.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/414 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Мт холбогдох 1905000411110 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            С.М нь бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, үргэлжилсэн үйлдлээр:

“БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж иргэн Л.Баас 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн урд талын Төрийн банкны Баянгол тооцооны төвийн орчим бэлнээр 60.000 төгрөг, өөрийн эзэмшдэг Төрийн банк дахь 104500758435 дугаарын дансаараа 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1.130.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 700.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, Хаан банк дахь 5034384752 дугаарын дансаараа 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 200.000 төгрөг, нийт 2.390.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

“БНСУ-ын виз гаргадаг аялал жуулчлалын эрхтэй компанитай, би өөрөө захирал нь байгаа юм, 2.000.000 төгрөгөөр виз гаргаж өгнө” гэж иргэн Б.Баас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 250.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөгийг бэлнээр болон Хаан банк дахь 5034384752 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

Иргэн Б.Бэс зээлж авсан 8.000.000 төгрөгийг төлүүлэх зорилгоор “машин лизингээр авах гэж байгаа юм, урьдчилгаа төлбөр дутаад байна, өндөр хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу, машин худалдан авах гэж байна, мөнгө дутчихлаа, өмнө нь зээлсэн мөнгөн дээрээ нэмж зээлээч, худалдаж авсан машинаа барьцаанд тавиад мөнгийг чинь хүүтэй буцааж өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн урд талын Төрийн банкны Баянгол тооцооны төвд иргэн Т.Бямбажаваас 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 7.500.000 төгрөг, нийт 11.500.000 төгрөгийг Хаан банк дахь 5034384752 дугаарын, Төрийн банкны 104500758435 дугаарын дансуудаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэн А.Цоос Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн орчим 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 180.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 340.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 240.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 110.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 100.000 төгрөг болон бэлнээр 50.000 төгрөг, нийт 5.620.000 төгрөгийг бэлнээр болон Хаан банк дахь 5034384752 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“Солонгос улс руу ажлын виз гарган найдвартай явуулж өгнө” гэж иргэн О.Ооос 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-ын автобусны буудлын ард байрлах Хаан банкны салбарт 3.000.000 төгрөгийг Хаан банк дахь 5034384752 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“Дүү Ш.Бт БНСУ-ын виз гаргаж өгнө, урьдчилгаа мөнгө төлөх хэрэгтэй” гэж Ц.Чинзоригт итгүүлэн улмаар түүний эхнэр Н.Мягмарсүрэнгээс 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороололд 500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 8, 16-ны өдрүүдэд 1.000.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг бэлнээр болон Хаан банк дахь 5034384752 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“БНСУ-д 3 жилийн хугацаатай ажиллах гэрээтэй виз гаргаж өгч чадна” гэж иргэн Г.Лэс Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны “Номин” их дэлгүүрийн үүдэнд 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 250.000 төгрөг, нийт 750.000 төгрөгийг бэлнээр болон Хаан банк дахь 5034384752 дугаарын, Төрийн банкны 104500758435 дугаарын дансуудаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэн М.Б Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Саппоро” худалдааны төв дотор байрлах Хаан банкны Өнөр тооцооны төв дотор 2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 30.000 төгрөг, нийт 630.000 төгрөгийг Хаан банк дахь 5034384752 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“БНСУ-д гэрээгээр ажиллах виз 14-өөс 30 хоногийн дотор гаргаж өгнө” гэж иргэн Ц.Згаас Баянгол дүүргийн 2, 5, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцэс болон “ТБД” андууд худалдааны төвийн зүүн талд байрлах Хаан банкны салбаруудад иргэн Д.Шинэхүүгийн эзэмшлийн 5166325297 дугаарын дансаар 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 300.000 төгрөгийг, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 195.000 төгрөгийг, иргэн Н.Цэрэнлхамын эзэмшлийн 5102051895 дугаарын дансаар 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “Еfes” худалдааны төвийн гадна 500.000 төгрөгийг бэлнээр, нийт 995.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

“БНСУ-ын виз гаргаж өгнө, урьдчилгаа мөнгө төлөх хэрэгтэй” гэж харилцаа холбооны хэрэгсэл ашиглан иргэн Ж.Оэс 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 356.000 төгрөгийг Хаан банк дахь 5034384752 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэн Т.Баттөмөрөөс Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах “Хамелтон” нэртэй рестораны гадна 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

“Солонгос улс руу гэрээт ажилтнаар явуулж өгнө, виз гаргаж өгнө” гэж иргэн Г.Гоос Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах “Хамелтон” нэртэй рестораны гадна 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг, 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Хөтөлийн автобусны буудлын орчимд бэлнээр 500.000 төгрөгийг, нийт 2.500.000 төгрөгийг бэлнээр өөртөө шилжүүлэн авч залилсан,

“Солонгос улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэх виз найдвартай гаргаж өгнө” гэж иргэн Ю.Түвшинтөгсөөс 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “урьдчилгаа” гэж 2.000.000 төгрөг болон “хурдан материалыг гаргуулна” гэж хуурч нэмж 80.000 төгрөг, нийт 2.080.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “билет захиалах мөнгө хэрэгтэй” гэж 240.000 төгрөгийг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 60.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 200.000 төгрөг, нийт 2.680.000 төгрөгийг Хаан банк дахь 5034384752 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр явах гэрээт ажилчдын визэнд орж амжих юм байна, яаралтай урьдчилгаа өгчих, Улсын бүртгэлийн ерөнхий газрын гадаад паспортын хэлтэст ажилладаг танилаараа яаралтай гадаад паспорт гаргуулаад өгье” гэж иргэн А.Наранбаатараас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах “Хамелтон” нэртэй рестораны гадна 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 2.080.000 төгрөгийг иргэн Н.Цэрэнлхамын эзэмшлийн 5102051895 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“Солонгос улс руу 8 хүн гэрээт ажилтнаар явуулж өгнө” гэж иргэн Ч.Оээс зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр бичиг баримт ашиглан 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт 3.000.000 төгрөгийг, 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 11.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар гэрээ хийж буцаан 500.000 төгрөгийг Ч.От өгч, нийт 10.500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 2.650.000 төгрөгийг дансаар, нийт 13.150.000 төгрөгийг бэлнээр болон дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“Хүүтэй мөнгө байвал зээлээч, би хүнд өртэй юм, өгөхгүй бол намайг хутгална гээд байна” гэж иргэн Ч.Чухалбаяраар дамжуулан түүний төрсөн дүү Ч.Оаас Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр “Тайкон” ХХК-ийн автомашин барьцаалах зээлийн барьцаанд байсан “Тоёота Сиа” загварын 36-38 УНЭ улсын дугаартай автомашиныг барьцаалан 7.500.000 төгрөгийг иргэн Л.Лодойхүүгийн Хаан банк дахь 5108101820 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“36-18 БНА улсын дугаартай автомашиныг худалдаж авна, 12.000.000 төгрөгийн хадгаламжтай" гэж иргэн Ч.Эрдэнэбаяраас түүний эзэмшлийн 36-18 БНА улсын дугаартай “Тоёота Сиа” загварын автомашиныг “21.500.000 төгрөгөөр худалдан авна” гэж хуурч, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “UB Сити” зочид буудалд байрлах “Тайкун авто ломбард”-нд 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр барьцаанд тавиулж, автомашины урьдчилгаа төлбөр болгон 9.000.000 төгрөг өгч, үлдэгдэл мөнгийг өгөлгүй тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн эзэмшилдээ авч, улмаар бусдад 17.300.000 төгрөгөөр зарж борлуулан мөнгийг өөртөө шилжүүлэн авч, Ч.Эрдэнэбаярт 18.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

“Хувь лизингээр байр зарна” гэж цахим хэрэгсэл ашиглан иргэн Б.Өлзийжаргалаас Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Цэцэг” төвийн хажууд байрлах Хаан банкны АТМ-ээс 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Монтел” худалдааны төвд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг, тус бүр нь 250.000 төгрөгийн үнэ бүхий нийт 500.000 төгрөгийн “LG G4 ST2” загварын 2 ширхэг гар утас, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 200.000 төгрөг, нийт 4.700.000 төгрөгийг эд зүйл болон бэлнээр, мөн иргэн Л.Лодойхүүгийн Хаан банк дахь 5108101820 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“50-21 УБР улсын дугаартай “Тоёота приус-20” загварын автомашин худалдан авч өгнө” гэж иргэн С.Эаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Лоунж” нэртэй ресторанд 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 200.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 300.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг иргэн Л.Лодойхүүгийн Хаан банк дахь 5108101820 дугаарын дансаар тус тус өөртөө шилжүүлэн авч, нийт 82.601.000 төгрөгийг залилан авч, залилах гэмт  хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Жалайр овогт Сэлэнгийн С.Мийг “хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглан, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар С.Мт 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар С.Мийн бага насны хүүхдүүд болох 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Лодойхүүгийн Содбилэг, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Лодойхүүгийн Сайханбилэг нарт зохих журмын дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг оршин суух газрын нутаг дэвсгэрийн харьяалах дүүргийн Засаг даргад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт С.Мээс 67.651.000 /жаран долоон сая зургаан тавин нэгэн мянга/ төгрөг гаргуулан шийтгэх тогтоолын хавсралтад заасан хувь хэмжээгээр нэр бүхий хохирогч нарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан AZK102043405 дугаартай, 36-18 БНА улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож, захиран зарцуулах эрх хязгаарласныг хүчингүй болгож, энэ хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Мээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, С.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 9 настай охин, 1 нас 5 сартай болон 2 сартай хөхүүл хүүхэдтэй. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын /нээлттэй/ хорих ял эдлэхээр шийтгэгдсэн. Би гэм буруутай эсэх дээр маргадаггүй, үнэхээр их гэмшиж байна.

2019 оны 3 дугаар сард Нийслэлийн мөрдөн шалгах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах Ч.Ойдов нь өөрт хамааралгүй хэрэг дээр зориуд гүтгэж “хүн хөнөөгөөд зугтсан” гэж ор үндэслэлгүй гүтгэж, зодож, алгадаж, чирч, баривчлах зөвшөөрөлгүй гавлан, эрүүл байхад согтуу хэмээн үзэж эрүүлжүүлэх байранд хонуулж, саатуулсан, “хүн амины хэрэг тохно” гэж сүрдүүлсэн.

2019 оны 10 дугаар сард Ч.Ойдов нь мөн л зөвшөөрөлгүй аав М.Сэлэнгийнд дайран орж, танхайрч 7 настай охиныг минь чирч, гулдчин уйлуулж “луйварчин эх чинь хаана байна, зааж өг чи, хэл” хэмээн танхайрч, ээж Д.Шинэхүүг гавлан чирч, ухаан алдуулж, Нийслэлийн мөрдөн шалгах газраа хонуулж, хамаатны дүү Л.Сүнжидмааг зодож, дарамталсан.

Мөн 7 настай охин Ү.Эмүжинг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэсэг дээр хүчээр аваачиж, харгалзах хүнгүй мэдүүлэг авсан. Энэ бүх үйлдлийг гэрчлэх гэрчүүд бий. Ч.Ойдовын үйлдсэн бүх үйлдлийн ард Ц.Буянзаяа мөрдөгч байсан байгаа юм.

Надад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа анхнаасаа хэргийн үнэн зөвийг олох бодолгүй, хэрэгт голчлон оролцсон холбогдогч Гэрэлзулыг огт авч шалгаагүй.

Мөрдөгч Ц.Буянзаяа нь өөрийн үзэл бодол эрхшээлдээ багтаан, ажлаа хөнгөвчлөн дарамталж мэдүүлэг авсан. Би гэрчийн мэдүүлэгтээ болсон үнэн бодит зүйлийг ярихад мөрдөгч уурлаж “чи олж чадахгүй байгаа Гэрэлзулыг яриад хэрэггүй, бүлэг хэрэг болно, хоригдоно шүү дээ. Бүх үйлдлээ өөрөө үүрээд ялгүй салахаа бод” гэсэн юм. Тэр үед би мөрдөгчийг адилхан эмэгтэй хүн юм чинь хэмээн ихэд итгэсэндээ хэрэгт холбогдох Гэрэлзултай холбоотой үйлдлүүдээ үгүйсгэж бичүүлсэн. Бүх л мэдүүлгийг байцаагч өөрөө найруулж бичдэг байсан.

Би Баярмагнай, Нарантуяа гэх өмгөөлөгчдийг нэг нэгээр нь дагуулж очиж байсан боловч мөрдөгч “наад хүмүүс чинь чиний төлөө явж чадахгүй, мөнгөний өмгөөлөгч, чиний хэргийг ойлгохгүй байна, боль, миний ажлыг алаад байна” гэсэн юм. Би мөрдөгчийн хэлснээр тэднээс татгалзсан. Удалгүй “ял өөрчлөн сонсгоно, чи 80808212 руу залгаад уулз, наад хүнээ өмгөөлөгчөөр ав, надтай сайн ойлголцдог юм” гээд өмгөөлөгч Н.Дашдуламын дугаарыг өгсөн юм. Маргааш нь залгаад “хурдал, өмгөөлөгчөө яаралтай дагуулж ир, хорино шүү” гэхээр нь би аргагүй байдалд Н.Дашдуламтай өмгөөлүүлэх гэрээ хийсэн.

Тэр өдөр мөрдөгч Н.Дашдулам 2 хоорондоо харилцан хэргийн материалаас “чамд тусалж байна” гээд Нэмэхбаярын өргөдлийг “энэ хүн олдохгүй байх, устгачихъя” гээд устгасан. Өөр ямар материал устгасан болохыг би мэдэхгүй байна. Надад тусалж байна гэж бодсон. Бүх л мэдүүлэг, гарын үсгийг “хурдан зур” гээд зуруулдаг байсан.

Хавтас хэрэгт нотариатаар баталгаажуулж, иргэн хооронд хийсэн зээлийн гэрээ байгуулсан, хүүтэй мөнгө зээлсэн нэр бүхий 5 хүн бий. Би гэрээний үүргийн дагуу хүү, төлбөр төлж байсан байхад Ц.Буянзаяа мөрдөгч тэднийг хохирогчоор татан үйлдэл болгон оруулсанд гомдолтой байна.

Мөн хохирол төлсөн баримтыг бодит хохирлоос хасаж тооцоогүй, хохирлын тооцоог зөв гаргаж өгөөгүйд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Мийн өмгөөлөгч А.Энхбуйр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан тогтоолд заасан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн доорхи үндэслэлүүд байх тул давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгч С.Мийг анхнаасаа өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, өөрийнх нь эсрэг мэдүүлгийг өмгөөлөгчгүйгээр албадан тулгаж авсан, өмгөөлөгчөө өөрөө сонгон авах зэрэг эрхийг зөрчин мөрдөгч Г.Буянзаяа нь өөрөө нэр заан “өмгөөлөгч Н.Дашдуламыг ав” хэмээн авахуулсан.

Мөн эрх, үүрэг тайлбарлан өгөөгүй, мөрдөн байцаалт, яллагдагчаар татах, шүүхийн шатанд дээрх эрх зөрчигдсөн талаар хүсэлт, гомдол огт гаргаж яваагүй зэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйл 1 дэх хэсгийн 1.13, 1.14 дэх заалтуудыг ноцтой зөрчсөний улмаас эрх ашигаа хамгаалж чадаагүй. Түүнчлэн анхнаасаа Улсын мөрдөн байцаах газрын мөрдөгч Ч.Ойдов гэгч нь ямар ч баривчлах тогтоол, шийдвэргүй гэр орон руу нь дайрч орон баривчлан, жирэмсэн байхад нь, тэр байтугай эрүүл байхад нь эрүүлжүүлэх байранд хонуулж саатуулсан, насанд хүрээгүй /9 настай/ охиноос харгалзах хүнгүйгээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст аваачин мэдүүлэг авсан, хамаатны охин Л.Сүнжидмааг мөрдөн байцаах газрын тусгай өрөөнд аваачин утасны залгуураар ороолгож сүрдүүлсэн, эхийг нь айлган гэр орон руу нь дайрч ороод “хэрэлдсэн” хэмээн тус газар аваачин гавлаж хонуулсан зэрэг эрүүдэн шүүлт, төрөл садангийн хүмүүсээс охиных нь эсрэг мэдүүлэг өгөхийг албадсан, нэр төрийг нь гутаан доромжилж эрхийг нь удаа дараа ноцтой зөрчсөн. Тэр байтугай ял өөрчлөн сонсгох хүртэл мөрдөгч нь бүх мэдүүлгээ өмгөөлөгчгүйгээр авч дуусган, хүлээж бай хэмээн “дээрх өмгөөлөгчийг ав” хэмээн тулгаснаас аргагүйн эрхэнд нэр бүхий өмгөөлөгчийг авснаас болж эрхээ хамгаалуулж чадаагүй, мөрдөгчийн ашиг сонирхолд үйлчилсэн болохыг шүүх хурлын дараа мэдсэн. Оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар “хамтран оролцсон, их хэмжээний буюу 20-30 сая төгрөгийг виз бүрдүүлж өгнө гээд Гэрэлзул, Дамдинбаатар нар нь авсан энэ хүмүүсийг олж өгөөч” гээд нэр хаягийг хэлээд байхад мөрдөгч шалгаагүй, ... энэ хүн чинь эрэн сурвалжлагдаж байгаа юм байна, чиний хэрэг чинь хүндрэнэ” хэмээн хууран мэхлэж орхигдуулсан ноцтой зөрчлүүд байгаа нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй гэж үзэхээр буюу гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хохирол төлбөр, хэн хэн хариуцах, төлөгдсөн төлөгдөөгүй зөрүү зарим үйлдлийн гэрээний дагуу хүү төлбөр төлж авсан, зарим хохирол төлөгдсөн байхад хасаагүй. Тодруулбал, хохирогч Золзаяад Цэрэнлхамын дансаар буцаагаад өгсөн /6хх 110-111/. Мөн Батжаргалд тус бүр 500.000 төгрөг өгсөн, Бат-Эрдэнийн хохирлыг хохирогч Бямбажавын өмнөөс төлсөн зэрэг мэдүүлгийн зөрүү гаргаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 зүйлийн 3-д заасан өмгөөлөгчөө өөрөө сонгох боломжоор хангах, тулгаж нэр зааж болохгүй гэснийг зөрчсөн, Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, албадахыг хориглох түүнчлэн төрөл садангийнхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэсэн дээрх хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2.3, 9.6 дугаар зүйлийн 5.6 зүйл заалтыг зөрчсөн,

Шүүгдэгч С.М нь мөрдөн байцаалтын явцад жирэмсэн байсан бөгөөд дээрх хэлбэр байдлаар мөрдөгч Ч.Ойдов анхнаасаа нэр төрд нь халдах, гутаан доромжлох байдлаар харьцсан эрүү шүүлтийн хэлбэрээр хууль бусаар хорьсон зэргээс болж сэтгэл санааны хямралд орон дутуу төрж, хагалгаанд орж, энэ оны 6 сард төрсөн, одоо нялх биетэй 2 сартай хөхүүл хүүхдээсээ салж, хоригдон ял шийтгэл аваад байгаа нь хүний эрхийг хангахад болоод Монгол Улсын Үндсэн хуулийн 13, 14 дугаар зүйлүүдэд заасан “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй, өөрийгөө өмгөөлөх эрхтэй, ..... өөрийнхөө болон төрөл садангийнхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх,... эсрэг мэдүүлэг авах, гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэх, албадахыг хориглоно ...” хэмээх болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг зөрчсөн, дээрх хуулийн олон заалтууд ноцтой зөрчигдсөн байх тул гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл мөрдөгч нь хуульд заасан хэлбэрээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 16.1.4, 6, 7-д энэ хуульд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ”, “... хууль бус арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлэхийг хориглоно”, “энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэснийг иш үндэс болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, иймээс нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдох боломжгүй, тэр тусмаа амьдралын эх үүсвэр болгосон хэмээн эрх зүйн байдлыг хүндрүүлэн зүйлчилж хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Хэргийн үйл баримт, нотлох баримтуудад тулгуурлан үндэслэлтэй шийдвэр гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Дамдинбаатар, Гэрэлзул нарыг асуулгахаар удаа дараа хүсэлт тавихад шийдвэрлээгүй гэж давж заалдах гомдолдоо дурдсан. Нийслэл, дүүргээс нэгтгэгдсэн 15 хэргүүдээс шалгаж 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ял өөрчилж сонсгосон байдаг. 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байсан. Энэ хугацаанд өмгөөлөгч Дашдуламыг авсан. Ял өөрчилж сонсгосноос эхлээд өмгөөллийн үйл ажиллагаа идэвхитэй явуулж хүсэлт гомдлуудыг олон удаа гаргасан. Хэрэг прокурорын хяналтад ирсэн үеэс Дамдинбаатар, Гэрэлзул нарыг асуулгах талаар гомдол хүсэлт гаргасан. Прокуророос Дамдинбаатар, Гэрэлзул нарыг асуух шаардлагагүй гэсэн тогтоол гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж эдгээр хүмүүстэй хамтран гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учраас шалгах шаардлагагүй гэж үзсэн. Дамдинбаатар, Гэрэлзул нарыг шүүгдэгч С.Мтэй холбоотой эсэх асуудлаар шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс үндэслэж шалгах шаардлагагүй гэх прокурорын тогтоолыг гаргасан. Өмгөөлөгчийг солих асуудлыг мөрдөгчөөс өгсөн гэдэг боловч шүүгдэгч С.М нь удаа дараа өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэж хойшлуулж байсан. Баярмагнай, Нарантуяа гэх өмгөөлөгч нарын нэрсийг хэлж явдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд зориуд саад учруулж байсан. Дашдулам өмгөөлөгчийг өөрийн хүсэлтээр авсан. Энэ нь эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс тодорхой харагддаг. С.М нь “5 хохирогчтой гэрээ байгуулсан, эдгээр нь залилах гэмт хэрэгт хамаарахгүй” гэж давж заалдах гомдолдоо дурдаж байгаа боловч тухайн гэрээ хийж байгаа нь залилах гэмт хэргийн арга нь болж байсан. Өөрөөр хэлбэл, хохирогч Өлзийжаргал, Эрдэнэбаяр, Түвшинтөгс, Батдэлгэр гэх хүмүүсээс мөнгө авахын тулд баримт гаргасан байдаг. Энэ нь эрүүгийн хэрэгт нотлох баримт болж байна. Хохирол төлсөн баримтыг хохирлын тооцооноос хасаагүй, хохирлын тооцоог зөв гаргаагүй гэсэн. Шүүгдэгч С.М шүүхийн шатанд хохирол төлбөрийг төлсөн гэж байгаа боловч ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байна. Шүүгдэгч С.Мт холбогдох хэргийн шүүх хуралдаан маш олон удаа хойшлогдож байсан. Хойшлогдож байсан шалтгаан нь түүний бие давхар байсан, үр хүүхдээ төрүүлсэн, ковид-19 халдвар авсан шалтгаанаар шүүх хуралдаан хойшлогдож байсан. Энэ хугацаанд өмгөөлөгч нар нь хохирлын мөнгийг төлөх талаар удаа дараа хэлдэг боловч шийдвэрлэж өгөхгүй байгаа талаар хэлж байсан. Хохирлын тооцоог гаргаж өгөхдөө прокуророос шүүгдэгч С.Мийг суулгаж байгаад хохирлын тооцоог тулгаж үзээд гарын үсэг зуруулж баталгаажуулж авсан. Яллах дүгнэлтийн хавсралт авагдсан байгаа. Үүнээс хойш хохирол төлөгдсөн зүйлгүй. Хохирол гаргуулахаар шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Мөн мөрдөгч нарыг эрүүдэн шүүсэн талаар давж заалдах гомдолдоо дурдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Мийг залилах гэмт хэрэгт сэжиглэн Нийслэлийн дүүргүүдэд шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн бүх хэргүүд дээр АСАП санд эрэн сурвалжлах ажиллагаа зарласан байсан. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас түүнийг олж тогтоож, хойшлуулшгүйгээр баривчилсан. Энэ баривчилсан асуудалтай холбоотойгоор ямар нэгэн эрүү шүүлт тулгасан, зодсон, хэрэг хүлээлгэсэн, айлган дарамталсан асуудал огт яригдаагүй. Прокурорын хяналтад байхад С.Мээс энэ асуудлаар намайг эрүүлжүүлэхэд 2 хоног хорьсон асуудал байдаг гэж хэлж байсан. Энэ талаараа гомдол хүсэлт байвал өгөөрэй гэж прокуророос хэлж байсан. Бичгээр санал хүсэлт гомдлоо прокурорт гаргаж өгч болно гэж тайлбарлаж байсан боловч тусгай субъектыг шалгуулах хүсэлт гомдлоо гаргаж өгч байгаагүй. Мөн хэргүүд нэгтгэгдэж ирэхдээ насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авсан, ээжийг нь зодсон, хамаатны хүнийг нь эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргээс мэдүүлгийг устгасан гэж давж заалдах гомдолдоо дурдсан. Мөрдөгч хэргээс мэдүүлэг устгасан зүйл гараагүй. Ойдов гэх хүнийг хамаатуулан тайлбар хэлсэн. Би давж заалдах гомдолтой холбогдуулан энэ талаар тодруулсан. Ойдов гэх мөрдөгчийн талаар тодруулсан. Нийслэлийн цагдаагийн газраас эрүүгийн мөрдөгч нар шүүгдэгч С.Мийг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байхад ахлаж явсан хүн нь Ойдов байдаг. Цагдаагийн байгууллагаас бариад шүүгдэгч нэг хоног хоригдсон байдаг. Ямар нэгэн эрүүдэн шүүсэн асуудал байхгүй. Хэрэгт цугласан нотлох баримтуудаар давж заалдах гомдолд дурдагдсан асуудал үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч С.М болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.М нь 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө, ...өндөр хүүтэй мөнгө зээлье, ...автомашин худалдаж авна, ...хувь лизингээр байр зарна, ...”Тоёота приус-20” загварын автомашин худалдаж авч өгнө” гэж хуурч мэхлэн нэр бүхий 19 иргэнд нийт 82.601.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Бы Төрийн банкны 150000185057 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 8-10/, С.Мийн 5034384752 дугаарын данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын баримт /3хх 11/, хохирогч Б.Бын  Хаан банкны 5014336676 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 213-214, 217-218/, хохирогч Т.Бямбажавын Төрийн банкны 106700208391 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 43/, А.Цын Голомт банкны 3055102924 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 175-191/, С.Мийн 5034384752 дугаарын данс руу 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын баримт /2хх 164/, мөнгө хүлээн авсан баримт /2хх 165/, Н.Нарантуяагийн Хаан банкны 5026564155 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 170/, О.Оын Хаан банкны 5019604847 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 92-93/, О.Ооос С.Мийн Хаан банкны 5034384752 дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /4хх 91/, М.Бгийн Хаан банкны 5272031533 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 149-151/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3хх 83-84/, 10600519620, 106800632884, 104500758435, 104500717246 дугаарын дансуудыг С.М эзэмшдэг талаарх Төрийн банкны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02в/1868 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /3хх 140, 107-111/, Хаан банкны 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 29/85 дугаартай албан бичиг, Н.Мягмарсүрэнгийн Хаан банкны 5057421438  дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5хх 179, 180-181/, Б.Чинзоригийн Хаан банкны 5042053457 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5хх 218/, С.Мийн Хаан банкны 5034384752 дугаарын дансанд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 500.000 төгрөгийг АТМ-с шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтууд, 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Ц.Чинзоригоос урьдчилгаа 500.000 төгрөг хүлээн авсан гэх утгатай бичгийг С.М бичиж өгсөн гар бичмэл бүхий баримт /6хх 4-5/, Х.Шинэхүүгийн Хаан банкны 5166325297 дугаарын дансанд 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 195.000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүлгийн баримтууд /6хх 116, 118/, Н.Цэрэнлхамын Хаан банкны 51020512895 дугаарын данснаас 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр бэлэн 500.000 төгрөг авсан орлогын баримт /6хх 117/, Н.Цэрэнлхамын 5102051895 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6хх 121, 122/, Ж.Оюун-Эрдэнийн Хаан банкны 5021599922 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6хх 63-71/, Т.Баттөмөрөөс гэрээний урьдчилгаанд бэлнээр 2.000.000 төгрөгийг өгсөн болохыг нотолж С.Мээс бичиж өгсөн “Сорагсан СРН” кассын орлогын ордер гэх баримт /5хх 104/, С.Мийн нэр дээр бүртгэлтэй “Сорагсан СРН” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /5хх 6-7/, Г.Гоос гэрээний урьдчилгаанд бэлнээр 2.000.000 төгрөгийг өгсөн болохыг нотолж С.Мээс бичиж өгсөн “Сорагсан СРН” кассын орлогын ордер гэх баримт /6хх 162/, Сүхбаатар дүүргийн нотариатаар батлуулсан 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 2.000.000 төгрөг зээлүүлсэн гэх Зээлийн гэрээ /7хх 202-203, 212/, А.Наранбаатарын Хаан банкны 5007198699 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /7хх 15/, А.Наранбаатараас гэрээний урьдчилгаанд бэлнээр 2.000.000 төгрөгийг өгсөн болохыг нотолж С.Мээс бичиж өгсөн “Сорагсан СРН” кассын орлогын ордер гэх баримт /6хх 200/, Н.Цэрэнлхамын 5102051895 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6хх 121, 122/, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатаар батлуулсан 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг зээлүүлсэн гэх Зээлийн гэрээ /6хх 231/, 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр нотариатаар батлуулсан гэх 3.000.000 төгрөгийн Зээлийн гэрээ /6хх 232/, Чингэлтэй дүүргийн  нутаг дэвсгэрт байрлах нотариатаар батлуулсан гэх 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг зээлдүүлсэн гэх Зээлийн гэрээ /6хх 233/, Н.Батцэцэгийн Хаан банкны 5744010951 дугаарын дансанд 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 2.650.000 төгрөгийг АТМ-ээс шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /6хх 234/, “Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НЦГ-19-214 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан /1хх 63/, “1600201096 зээлийн гэрээний дугаартай С.М нь “Тайкун” ХХК санхүүгийн байгууллагаас 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зээл авсан боловч төлөлтийг графикийн дагуу төлөөгүйн улмаас 36-38 УНЭ улсын дугаартай “Тоёота Сай” загварын автомашиныг хураан авч зээлийн гэрээний үүргийн дагуу зарж борлуулсан” гэх “Тайкун” ХХК-ийн Хан-Уул дүүрэг дэх салбарын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0054 дугаартай албан бичиг /1хх 131, 133-136/, 36-38 УНЭ улсын дугаартай “Тоёота Сай” загварын автомашины эзэмшигчийн талаарх түүхчилсэн лавлагаа, холбогдох баримтын хуулбарууд /1хх 94-130/, 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Зээлийн гэрээ /4хх 204-205/, Ш.Оюунгэрэлийн Худалдаа хөгжлийн банкны 453153811 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 241/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1000058 дугаартай үнэлгээний тайлан /4хх 198-200/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 211-215/, AZК102043405 арлын дугаартай “Тоёота Сай” загварын тээврийн хэрэгслийн лавлагаа, баримтууд /4хх 217-234/, хохирогч Б.Өлзийжаргалын “Сайн” ломбарданд эд зүйлээ барьцаалсан гэх баримтыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /3хх 167/, С.Мт 2 ширхэг гар утас өгсөн гэх “Mobi shop” гар утас худалдааны 000686 дугаартай баталгааны хуудас /3хх 163/, С.Мийн Өлзийжаргалд түрээслэх болон  зарах байр гэж явуулсан байрны зураг /3хх 169-172/, С.Мийн иргэдэд үйлчлэх автомашинаас 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр гарган авсан иргэний үнэмлэхний хуулбарын ар талд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн огноотой Зээлийн гэрээ гэх 10.000.000 төгрөгийн хэвлэгч машинаар гаргасан баримтын хуулбар /3хх 153/, “Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн НЦГ-19-227 дугаартай хөрөнгийн үнэлгээ гаргасан тайлан /3хх 145-146/, “Лэнд.мн” ББСБ ХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12/75 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /3хх 151-152/, С.Эын Хаан банкны 5744034867 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5хх 74-77/, 5108101820 дугаарын дансыг Л.Лодойхүү эзэмшдэг талаарх Хаан банкны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 29/10626 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /1хх 138-139, 163-165/, 5000748584, 5034384752 дугаарын дансыг С.М эзэмшдэг талаарх Хаан банкны албан бичгүүд, хавсралтын хамт /1хх 144-156, 3хх 92, 219-226, 5хх 15, 16-21/, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 5/2068 дугаартай албан бичиг, тус банкин дахь С.Мийн 458045016 тоот төгрөгийн харилцах дансны 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх депозит хуулга /3хх 96, 98-102/, 106800519620, 106800632884, 104500758435, 104500717246 дугаарын данснуудыг С.М эзэмшдэг талаарх Төрийн банкны албан бичиг, хавсарлтын хамт, 104500758435 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 26-31, 104, 107-111/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Л.Бы “..Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргуулах гэж С.Мт нийт 2.390.000 төгрөг өгсөн. ...” /3хх 12-17, 18/,

хохирогч Б.Бын “...Би виз гаргуулахаар бэлнээр болон дансаар 1.250.000 С.Мт өгсөн. ...” /3хх 206-209, 210/,

хохирогч Т.Бямбажавын “...Надад С.М нь хүүтэй мөнгө зээлээч гээд нийт 12.100.000 төгрөг авсан. ...Одоо С.Мээс 10.400.000 төгрөг авах ёстой. ...”  /2хх 4-8, 9-11, 12-13, 14-15/,

хохирогч А.Цын “...С.М нь Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө гээд нийт 4.690.000 төгрөг авсан.  ...” /2хх 148-150, 151-153/,    

хохирогч Д.Сандагдоржийн “...Дүү маань Бямбажаваар дамжуулж С.М гэдэг хүнд залилуулсан байна. ...” /2хх 19-20/,

хохирогч О.Оын “...С.М нь Солонгос улсын виз гаргаж өгнө гээд Хаан банкны дансаар 3.000.000 төгрөгийн шилжүүлэн авсан. ...” /4хх 74-77, 78-79, 80/,

хохирогч Н.Мягмарсүрэнгийн “...С.М гэх хүн виз дарж болно, 4.000.000 төгрөг өгчих” гэхээр нь бэлнээр болон дансаар 1.500.000 төгрөг өгсөн. ...” /5хх 162-164, 165-166/,

хохирогч Г.Лхам-Эрдэнийн “...С.М гэх эмэгтэй Солонгос улсын виз  гаргаж өгнө гэж 250.000 төгрөгийг шилжүүлэн авсан. ...” /3хх 70-73, 74-75, 76-77/,

хохирогч М.Бгийн “...С.М виз гаргаж өгнө гээд нийт 630.000 төгрөг авсан. ...” /4хх 134-138, 139/,

хохирогч Ж.Оюун-Эрдэнийн “...2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 356.000 төгрөгийг 5034384752 дугаарын данс руу шилжүүлсэн. ...Дахиад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь Азжаргал эгчид та боломж байвал С.Мт өгчихөөч гэж хэлсэн. Азаа эгч С.Мт 600.000 гаруй төгрөг өгсөн гэж байсан. Надад чи яваад ажил хийхээрээ өгчихнө биз гэж хэлж байсан. ...” /6хх 47-48, 49/,

хохирогч Ц.Згийн “...”Солонгос улсын виз гаргаж өгнө” гэхээр нь 995.000 төгрөг өгч залилуулсан. ...” /6хх 109/,

хохирогч Г.Гын “...виз гаргуулна гэж С.Мтэй машиндаа уулзаж 2.000.000 төгрөгийн бэлнээр өгөхөд 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гэхэд виз чинь гараад явна гэж хэлсэн. 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөгийг С.М Баянхошууны хөтлийн буудлын орчмоос өөрөө ирж аваад явсан. ...” /6хх 153, 154/,

хохирогч Ю.Түвшинтөгсийн “...“Солонгос улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэх виз найдвартай гаргаж өгнө гээд нийт 2.600.000 төгрөгийг С.Мт өгч залилуулсан. ...” /6хх 202-203, 212/,

хохирогч А.Наранбаатарын “...Би С.Мт итгээд 2.080.000 төгрөг болон холбогдох баримтуудыг аваачиж өгсөн. ...” /6хх 208-209, 210/,

хохирогч Ч.Оийн “...С.М  нь надад “Солонгос улсын виз гаргаж өгдөг” гэхээр нь би танил хүмүүстэйгээ ярьж байгаад нийт 12.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” /6хх 205, 206, 213-214, 215/,  

хохирогч Т.Баттөмөрийн “...2018 оны 1 дүгээр сарын 31-ний орой Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлалтай “Хамелтон” нэртэй рестораны гадна Г.Г бид хоёр С.Мтэй машинд уулзаж, би бэлнээр 2.000.000 төгрөгийг өгөхөд надад кассын орлогын ордер гэсэн баримт бичиж өгсөн. ...” /5хх 105-106/,

хохирогч Ч.Оын “...С.М надад “чи миний энэ Тоёота Сай машиныг аваад 7.500.000 төгрөг өгөөч” гээд гуйсан. “Миний машин одоо Тайкун гээд ББСБ-д барьцаанд байгаа одоо 2.000.000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой, тэрнийг би 14 хоногийн дараа төлөөд дуусганаа тэгээд нэрийг нь чиний нэр дээр шилжүүлээд өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд С.Мийн өөрийнх нь данс руу шилжүүлж байсан. Би хохирол болох 7.500.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /1хх 44-47, 48-49/,

хохирогч Ч.Эрдэнэбаярын “...С.М нь машиныг маань худалдаж авна гэж хуурч, өөр хүний нэр дээр шилжүүлэн надад одоогоор 12.750.000 төгрөгийн хохирол учруулсан. ...” /4хх 184-187, 188-189/,

хохирогч Б.Өлзийжаргалын “...С.М нь хувь лизингээр байр зарна гэж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан. ...” /3хх 132-135, 136-137/,

хохирогч С.Эын “...С.М нь “Тоёота приус-20” загварын автомашин худалдаж авч өгнө гэж нийт 2.000.000 төгрөг шилжүүлэн авсан. ... ...” /5хх 63-65/,

гэрч Т.Бямбажавын “...Баярсайхан сүүлд надад хэлж байхдаа “би С.Мт виз гаргуулахаар тодорхой хэмжээний мөнгө шилжүүлж өгсөн” гэж хэлж байсан. ...” /3хх 21-22/,

гэрч П.Даваасүрэнгийн “...С.М хэлэхдээ “манай нэг найз Солонгос улсад байдаг юм. Би найздаа та хоёрын материалыг гялс өгчих юм бол чиний сурах сургуулийг чинь олчихно” гэж хэлсэн. Надад сургалтын виз, манай нөхөрт энгийн виз, мөн охинд маань виз гаргаж өгнө гэж хэлсэн. ...Манай нөхөр дансаар 2.390.000 төгрөгийг С.Мийн данс руу шилжүүлсэн гэсэн. ...” /3хх 23/,

гэрч Д.Даваасүрэнгийн “...Бямбажав “С.М гэдэг хүн Солонгос улс руу хүн явуулж байгаа” гэсэн. Эхний ээлжинд гадаад паспортуудыг нь шинээр авах үнэ нийт 60.000 төгрөг өгчих гэхээр нь би 2017 оны 10 дугаар сарын эхээр С.Мтэй уулзалгүйгээр Бямбажавт бичиг баримт, мөнгийг өгсөн. ...Виз гаргаж өгсний хөлс гэж 2.000.000 төгрөгийг Бямбажавын төрийн банкны данс руу Зайсангийн Төрийн банкны ажил дээрээсээ шилжүүлсэн. ...” /2хх 27-30/,

гэрч Д.Батсайханы “...намайг 10 дугаар сарын эхээр эмээлтэд байхад Даваасүрэн надтай утсаар яриад “би найзаараа дамжуулж Сандагдорж ах та хоёрыг Солонгос улсын виз гаргуулж өгье, гадаад паспорт, цахим үнэмлэх хоёр чинь байхад болно” гэхээр нь би зөвшөөрч, Даваасүрэн гэрт байсан миний гадаад паспорт, цахим үнэмлэх хоёрыг авч миний өмнөөс хөөцөлдсөн. ...” /2хх 24-26/,

гэрч Ц.Цэнд-Аюушийн “...2017 оны 10 дугаар сарын дундуур Т.Бямбажав над руу залгаад “1.100.000 төгрөг байна уу, 2 хоногийн дотор 1.400.000 төгрөг болгож өгье” гэхээр нь би Т.Бямбажавын данс руу өөрийнхөө 340701957867 гэсэн Төрийн банкны данснаас 1.100.000 төгрөгийг шилжүүлсэн. ....Би С.М рүү мөнгөө нэхэж өөрөө байнга залгасаар байгаад Хаан банкны 5100013883 дугаарын 700.000 төгрөг авсан. Надад одоо 400.000 төгрөг өгөх ёстой. ...” /2хх 33/,

гэрч Н.Нарантуяагийн “...Цэрэндолгор нөхөртэйгөө явахаар болоод урьдчилгаа 3.000.000 төгрөг өгсөн. Би хамт байсан учраас мөнгө өгсөн баримтан дээр миний гарын үсэг байгаа. ...” /2хх 156/,

гэрч О.Мөнхболдын “...Оюунболд, С.М нар нь хоорондоо ярилцан тохиролцож Солонгос улс руу гаргаж өгнө гэсний дагуу Оюунболд нь С.Мийн данс руу 3.000.000 төгрөг хийсэн юм. ...Оюунболд ахынхаа хамт явахаар болж урьдчилгаа болгож мөнгө өгсөн. ...” /4хх 83, 85/

гэрч Б.Батцэцэгийн “...С.Мтэй ярилцаж байгаад дүүгээ явуулахаар болоод эхний ээлжинд Лхам-Эрдэнэ С.Мт 500.000 төгрөг бэлнээр тоолж өгөөд, бичиг баримтаа өгөөд явуулсан. Сүүлд сонсоход нөгөө хүүхэн дахин Лхам-Эрдэнэ рүү залгаж нэмж 200.000 төгрөг өгөх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь данс руу нь шилжүүлсэн гэсэн. ...” /3хх 79-80/,

гэрч С.Ерөөлтийн “...би дүүгээ Солонгос гаргаж өгч чадаагүй бөгөөд бас 750.000 төгрөгөө С.Мт өгч залилуулчихаад байгаа. ...” /4хх 145-147/,

гэрч Н.Цэрэнлхамын “...Ц.З над руу яриад “С.М гэдэг хүнээр дамжуулаад Солонгос явахаар боллоо, мөнгө шилжүүлэх гэсэн чинь чиний дансны дугаарыг өгч байна, хийчих юм уу” гэхээр нь би тэгээ гэж хэлээд мөнгийг нь хийлгэсэн. Тэр үед С.Мт миний карт явж байсан. Ц.З 500.000 төгрөгийг миний дансаар өгсөн гэсэн. ...” /6хх 115/,

гэрч Т.Золжаргалын “...Оюун-Эрдэнэ С.М гэх хүнтэй утсаар ярьж байгаад 356.000 төгрөгийн шилжүүлж өгсөн юм билээ. Тэгээд С.М нь алга болчихсон. ...” /6хх 60/,

гэрч Д.Одгэрэлийн “...Батдэлгэр ах “найдвартай Солонгос улс руу гэрээгээр явуулдаг хүн байна, чи сонирхох уу, бараг 7 хоногийн дараа явуулна” гэхээр нь би 2.150.000 төгрөг итгээд өгсөн. Ингээд сарын дараа Батдэлгэр ах нөгөө хүн чинь худлаа болчихлоо намайг залилчихлаа чиний мөнгийг буцааж өөрөөсөө өгөөд нөгөө хүнтэйгээ өөрөө учраа олно” гээд миний мөнгийг буцааж өгсөн. ...” /6хх 222-223/,

гэрч Ц.Алтаншагайгийн “...2017 онд манай хойд аав болох Батдэлгэр нь намайг Солонгос улс руу ажлаар явуулах гээд нэг эмэгтэйд мөнгө өгч залилуулсан. ...” /6хх 225/,

гэрч Д.Нэргүйгийн “...Тухайн үед би өөрийн хүүтэйгээ зөвлөлдөж байгаад 5.000.000 төгрөгийг Батдэлгэрт өгсөн бөгөөд Батдэлгэр надад 10 хоног  өнгөрсөн байхад виз гаргаж өгөхгүй байхаар нь Батдэлгэрээс асуухад “би нэг хулхины хүнд залилуулчихлаа. Би чамд мөнгийг нь өөрөөсөө төлж өгье” гэж хэлээд надад өөрөөсөө 5.000.000 төгрөг өгсөн. ...” /6хх 227-228/,

гэрч Ч.Чухалбаярын “...Уулзаад манай дүү Одбаяр 36-38 УНЭ улсын дугаартай автомашиныг барьцаанд аваад С.Мт 7.500.000 төгрөг зээлсэн. Зээлсэн мөнгөө одоо хүртэл өгөөгүй, 36-38 УНЭ автомашиныг дүү Одбаяраас ББСБ хурааж авсан гэсэн. ...” /1хх 53-54/,

гэрч Ц.Бүзлхамын “...нэг хэсэг цагаан өнгийн Тоёота Сай загварын автомашин унаад явдаг байсан. Би С.Мийг залилах гэмт хэрэг хийгээд яваад байгааг гадарлаж байсан. ...” /6хх 229-230/,

гэрч С.Нарангэрэлийн “...С.М хэлэхдээ “Саппород байрлах миний эзэмшлийн 3 өрөө байр байгаа, эхлээд 5.000.000 төгрөгийн урьдчилгаа өгчих, үлдэгдэл мөнгийг сар сард нь хоорондоо тохиролцоод гэрээ хийгээд төлөөд явчихъя” гэж хэлсэн. Тэгээд манай найз Өлзийжаргал зөвшөөрөөд увуулж цувуулаад мөнгө дансаар шилжүүлсэн юм билээ. Яг хэдэн төгрөг шилжүүлснийг би мэдэхгүй. ...С.М бид хоёр Өлзийжаргалын ажил болох Монтелын гадна очоод С.М гадна үлдээд намайг оруулаад “2 ширхэг гар утас зээлээд аваад өгөөч, би зайран Дангаасүрэн болон зайран Цогтсайхан нарт өгмөөр байна” гээд тэр 2 бөөд өгсөн. Тухайн үед Өлзийжаргал 1 ширхэг гар утсаа 250.000 төгрөг гээд нийлээд 500.000 төгрөг гэсэн. ...дараа нь буцаагаад миний 5009302665 дугаарын дансаар 200.000 төгрөг авсан санагдаж байна. ...” /3хх 143/,

гэрч Л.Лодойхүүгийн “...2018 онд байх цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд Sunshine хотхонд 6 сар орчимд 3 өрөө байр түрээслэсэн, үүний дараа Маршал таун хотхонд 3 сар орчим 3 өрөө байр түрээслэсэн. Эдгээр байрны төлбөрийг С.М төлж байсан. ...Сүүлийн үед С.М л мөнгө олж ирж амьдрал ахуйгаа авч явдаг байсан. ...5108101820 дугаарын дансан дээр надад карт байгаагүй. С.Мийг байнга энэ дансыг ашиглаж байна гэж бодоогүй, хааяа хэрэглэдэг байх гэж бодож байсан. ...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны 187 тоотод 2 өрөө байр миний нэр дээр байгаа. Одоо Хүдэрчулуун гэж хүнээс 20.000.000 төгрөг зээлж аваад хүүнд нь 2 жилийн хугацаанд суулгаж байгаа. ...” /1хх 61-62, 7хх 39-40/,

яллагдагч С.Мийн “...Би хяналтын прокурорын өмнө гаргасан яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол болох 19 үйлдэлтэй танилцлаа. Би учруулсан хохирлын хэмжээ болох 82.601.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Амьжиргааны эх үүсвэр болгосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би нийт 19 хохирогчид 82.601.000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Үүнээс Т.Бямбажав хохирогчтой хэрэгт 1.000.000 төгрөгийг буцаан өгсөн, Л.Б хохирогчтой хэрэгт 600.000 төгрөгийг бэлнээр өгсөн, Б.Өлзийжаргал хохирогчтой хэрэгт 200.000 төгрөгийг, О.О хохирогчтой үйлдэлд 3.000.000 төгрөгийг, Ч.Эрдэнэбаяр хохирогчтой хэрэгт 8.750.000 төгрөгийг, Ч.О хохирогчтой хэрэгт 500.000 төгрөгийг буцаан өгсөн. Дээрх хохирогч нар намайг ийм хохирлыг буцаан өгснийг хүлээн зөвшөөрч байгаа. Одоо 68.551.000 төгрөгийн төлөх хохирол үлдсэн байгаа. ...” /1хх 5-6, 7-9, 14-18, 229, 2хх 135, 239, 3хх 46, 117-118, 177, 4хх 53, 107-108, 109-110, 5хх 5-6, 87, 128, 6хх 33-35, 91, 136, 174-175, 7хх 78-79/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Мийг “хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглан, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч С.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, 5 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.  

Шүүгдэгч С.М болон түүний өмгөөлөгч А.Энхбуйр нараас “...мөрдөгч Ч.Ойдов 2019 оны 3 дугаар сард эрүүлжүүлэх байранд хонуулсан, сүрдүүлсэн, ....2019 оны 10 дугаар сард 7 настай охиныг хүчээр авч яван мэдүүлэг авсан, ...С.Мийн эх Шинэхүүг гавлаж хонуулсан, ...дүү Сүнжидмааг зодож дарамталсан, ...гол холбогдогч болох Гэрэлзул, Дамдинбаатар нарыг шалгаагүй, ...намайг гэрчээр болон яллагдагчаар өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан, ...өмгөөлөгч Баярмагнай, Нарантуяа нараас татгалзуулсан, ...мөрдөгч Буянзаяа нь Дашдулам гэх өмгөөлөгчийг сонгож өгсөн, ...хохирлын хэмжээ зөрүүтэй байх тул хэргийг прокурорт буцааж дахин шалгуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Х.Энхтүвшин нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр С.Мийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан баримт /1хх 66/ хавтас хэрэгт авагдсан байх бөгөөд уг баримтаас өөрөөр  мөрдөгч Ч.Ойдов нь С.Мийг эрүүлжүүлэх байранд хонуулсан, сүрдүүлсэн нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тогтоогдохгүй байна.

Мөн 2019 оны 10 дугаар сард С.Мийн 7 настай охиныг хүчээр авч яван мэдүүлэг авсан,  С.Мийн эх Шинэхүүг гавлаж хонуулсан, дүү Сүнжидмааг зодож дарамталсан гэх боловч С.Мийн эх Д.Шинэхүү гэрчээр мэдүүлэг өгөхдөө “өөрийг нь зодож дарамталсан, С.Мийн охин болох 7 настай Эмүжингээс хууль зөрчиж мэдүүлэг авсан, дүү Сүнжидмааг зодсон” зэрэг давж заалдах гомдолд дурдагдсан асуудлын талаар мэдүүлээгүй, зөвхөн С.Мийн хувийн байдлын талаар мэдүүлсэн байна /1хх 55-56/.

Түүнчлэн, хавтас хэрэгт С.Мийн охин болох 7 настай Эмүжингээс мэдүүлэг авсан баримт авагдаагүй байх тул С.Мийн эх, охин, дүү нарыг дарамталсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 “н.Гэрэлзул, н.Дамдинбаатар нарыг шалгаагүй” гэх гомдлын тухайд хохирогч нараас Гэрэлзул, Дамдинбаатар гэх хүмүүст мөнгө өгсөн, энэ гэмт хэрэгт хамтран оролцсон талаар мэдүүлээгүй, зөвхөн С.Мтэй харьцаж, мөнгө өгч байсан талаар мэдүүлжээ.  2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаартай “н.Дамдинбаатар гэх хүнийг шалгах шаардлагагүй” гэх агуулга бүхий хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоол /7хх 83-84/ хавтас хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Гэрчээр болон яллагдагчаар өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан, өмгөөлөгч н.Баярмагнай, н.Нарантуяа нараас татгалзуулсан, мөрдөгч Ц.Буянзаяа нь Н.Дашдулам гэх өмгөөлөгчийг сонгож өгсөн гэх гомдлын тухайд, С.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа мэдүүлэг өгөхдөө “...өөрийн хүсэлтээр өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө, ...эсхүл дараа өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө. ...” гэх зэргээр мэдүүлэг авах ажиллагааг хойшлуулж байснаас гадна н.Баярмагнай, н.Нарантуяа гэх өмгөөлөгч нарыг сонгож авч байсан талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, түүнийг нотлох бусад нотлох баримтууд хавтас хэрэгт авагдаагүй, харин Н.Дашдулам өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх 210/ байгуулан, “Н.Дашдулам өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй” гэж яллагдагчаар удаа дараа мэдүүлэг өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан зэргээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

Анхан шатны шүүхээс хохирол төлөгдсөн баримтын хэмжээнд үндэслэлтэй дүгнэлт хийж, төлөгдсөн хохирлыг хасаж, үлдэгдэл хохирол болох 67.651.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч А.Энхбуйраас эрүү шүүлттэй холбоотой гомдлыг “Хүний Эрхийн Үндэсний Комисс”-т гаргаж, Хүний Эрхийн Үндэсний Комиссоос “дээрх гомдолд дурдагдсан цагдаагийн албан хаагчдын үйлдэл нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул гомдолд дурдсан асуудлыг шалгуулахаар харъяаллын дагуу Авилгатай тэмцэх газарт шилжүүлэв. ...” гэх агуулга бүхий тоот ирүүлсэн байна.

Хэрэв Ч.Ойдов, Ц.Буянзаяа нар нь С.М болон түүний гэр бүлийн гишүүдийг эрүүдэн шүүсэн гэх нөхцөл байдал эрх бүхий байгууллагаас тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин шалгах нөхцөл байдал бий болно.

Иймд хэргийг прокурорт буцааж дахин шалгуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/414 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч  С.М нь 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 93 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/414 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 93 хоног /ерэн гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ