Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0258

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл би А******* *******ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А******* *******ын дарга Л.Г******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны 10 дугаар тогтоолоор А******* *******ын даргаар Л.Г*******ийг бүртгэсэн. А******* *******ын дарга, *******ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувиар А******* *******ын нэхэмжлэлтэй Улсын дээд шүүхийн Тамгын газарт холбогдох захиргааны хэрэгт А******* *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Б******* томилж байна. А******* *******ын нэхэмжлэлтэй Улсын дээд шүүхийн Тамгын газарт холбогдох захиргааны хэрэгт өмнө нь тус *******аас гаргасан байгаа нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаагаа үүгээр илэрхийлж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаатай холбоотойгоор холбогдох баримтуудад гарын үсэг зурах эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* олгов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс А******* *******ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газарт холбогдох А******* *******ын эрх бүхий этгээд болох төлөөллийн төв байгууллага буюу Үндэсний бодлогын хорооны гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулсан үүсгэн байгуулагч /Их хурал/-ийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 8 дугаар тогтоолыг А******* *******ын хуулийн этгээдийн хувийн хэрэгт оруулах /агуулах/-аас татгалзаж буцаасан үйл ажиллагаа буюу Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 05/3******* албан тоот илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А******* *******ын дарга Л.Г*******өөс А******* *******ын нэхэмжлэлтэй Улсын дээд шүүхийн Тамгын газарт холбогдох захиргааны хэрэгт тус *******аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна... хэмээн нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар А******* *******ыг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан А******* *******ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газарт холбогдох А******* *******ын эрх бүхий этгээд болох төлөөллийн төв байгууллага буюу Үндэсний бодлогын хорооны гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулсан үүсгэн байгуулагч /Их хурал/-ийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 8 дугаар тогтоолыг А******* *******ын хуулийн этгээдийн хувийн хэрэгт оруулах /агуулах/-аас татгалзаж буцаасан үйл ажиллагаа буюу Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 05/3******* албан тоот илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч А******* ******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Тэмүжинд даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй. 

 

 

ШҮҮГЧ                                Т.ГАНГЭРЭЛ