Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 309

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Д.Оюунгэрэл,

шүүгдэгч Э.О/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ухаасай  овогт Э.Од холбогдох 201725031222 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ “Вэллс Мон” хязгаарлагдмал хариуцлагатай компанид жолооч ажилтай байсан, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Хоршоолол 4 гудамжны 6 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14Б-1-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ухаасай овогт Э.О /РД:……………………./.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Онь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 11:10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудамжинд байршуулсан иргэн Г.Гансүхийн 2054 ӨВР улсын дугаартай Аксент загварын машинаас 366.300 төгрөг, бичиг баримттай түрийвч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Омэдүүлэхдээ: “Би бараа ачих гээд явж байсан. Хохирогч хаалга хаагаад машинаа тавьсан байсан. Машиныг нь холдуулах гэхэд жолоочийн утасны дугаар байхгүй байсан. Тэгээд би 2 цаг гаран хүлээгээд машиныхаа түлхүүрийг хийгээд үзэхэд таарч байсан. Тэгээд машиныг нь жоохон түрж холдуулахад хэтэвч байхаар нь авсан” гэв.

Хохирогч Г.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өглөө 07 цаг болж байхад ажилдаа ирсэн. Тэгээд өөрийн эзэмшлийн 2054 ӨВР улсын дугаартай улаан хүрэн өнгийн аксент машинаа гудамж руу оруулаад байршуулсан машинуудын дэргэд тавьсан …11 цагийн үед машин дээрээ ирсэн. Тухайн үед миний машины …гадна тал болон хаалганд нь ямар нэгэн гэмтэл байгаагүй. Миний машин зогсож байсан хэсгийн хаалгаар хүмүүс ногоо зөөгөөд микро машинд ачиж байсан. Намайг хаалганаас машинаа холдуул гэхээр нь өөр газар байршуулсан … 12 цаг өнгөрөөгөөд машин руугаа ирсэн. Машиндаа үлдээсэн түрийвчээ авах гэхэд байхгүй байсан … Маргааш өглөө нь миний машин байршуулсан газрын эсрэг талын NICE нэртэй худалдааны төв гаднаа хяналтын камертай харагдахаар нь шүүлгэсэн. Хяналтын камерын бичлэгийг үзэхэд 11 цагийн үед намайг ирэхээс 10 орчим минутын өмнө ногоо ачиж байсан микроны жолооч миний машины хаалгыг нь онгойлгоод тонгойгоод түрийвч аваад бүсэндээ зүүж байсан цүнхэндээ хийгээд харагдаж байсан … Миний машины хаалганд түлхүүр тааруулаад онгойлгож байгаа харагдсан. Тэр залуу өндөр нуруутай, туранхай шорт футволк өмссөн ногоо ачиж байсан микрог жолоодож байсан. Миний алдсан түрийвч дотор бэлэн 340.000 төгрөг, иргэний цахим үнэмлэх, хас банкны виза карт зэрэг зүйлс байсан … 340.000 төгрөг нь 20.000 төгрөгийн дэвсгэрт 16 ширхэг 10000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, задгай 1000, 500 төгрөгийн дэвсгэртүүд нь 10000 төгрөг байсан …” гэх мэдүүлэг /хх-24-25х/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеийн гэрэл зургууд /хх-4-5х/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-13-14х/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-19х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38-39х/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Онь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 11:10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудамжинд байршуулсан иргэн Г.Гансүхийн 2054 ӨВР улсын дугаартай Аксент загварын машинаас 366.300 төгрөг, бичиг баримттай түрийвч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Одончимэдийн өгсөн: “Би бараа ачих гээд явж байсан. Хохирогч хаалга хаагаад машинаа тавьсан байсан. Машиныг нь холдуулах гэхэд жолоочийн утасны дугаар байхгүй байсан. Тэгээд би 2 цаг гаран хүлээгээд машиныхаа түлхүүрийг хийгээд үзэхэд таарч байсан. Тэгээд машиныг нь жоохон түрж холдуулахад хэтэвч байхаар нь авсан” гэх мэдүүлэг,

хохирогч Г.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өглөө 07 цаг болж байхад ажилдаа ирсэн. Тэгээд өөрийн эзэмшлийн 2054 ӨВР улсын дугаартай улаан хүрэн өнгийн аксент машинаа гудамж руу оруулаад байршуулсан машинуудын дэргэд тавьсан …11 цагийн үед машин дээрээ ирсэн. Тухайн үед миний машины …гадна тал болон хаалганд нь ямар нэгэн гэмтэл байгаагүй. Миний машин зогсож байсан хэсгийн хаалгаар хүмүүс ногоо зөөгөөд микро машинд ачиж байсан. Намайг хаалганаас машинаа холдуул гэхээр нь өөр газар байршуулсан … 12 цаг өнгөрөөгөөд машин руугаа ирсэн. Машиндаа үлдээсэн түрийвчээ авах гэхэд байхгүй байсан … Маргааш өглөө нь миний машин байршуулсан газрын эсрэг талын NICE нэртэй худалдааны төв гаднаа хяналтын камертай харагдахаар нь шүүлгэсэн. Хяналтын камерын бичлэгийг үзэхэд 11 цагийн үед намайг ирэхээс 10 орчим минутын өмнө ногоо ачиж байсан микроны жолооч миний машины хаалгыг нь онгойлгоод тонгойгоод түрийвч аваад бүсэндээ зүүж байсан цүнхэндээ хийгээд харагдаж байсан … Миний машины хаалганд түлхүүр тааруулаад онгойлгож байгаа харагдсан. Тэр залуу өндөр нуруутай, туранхай шорт футволк өмссөн ногоо ачиж байсан микрог жолоодож байсан. Миний алдсан түрийвч дотор бэлэн 340.000 төгрөг, иргэний цахим үнэмлэх, хас банкны виза карт зэрэг зүйлс байсан … 340.000 төгрөг нь 20.000 төгрөгийн дэвсгэрт 16 ширхэг 10000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, задгай 1000, 500 төгрөгийн дэвсгэртүүд нь 10000 төгрөг байсан …” гэх мэдүүлэг /хх-24-25х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеийн гэрэл зургууд /хх-4-5х/, Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-13-14х/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-19х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38-39х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Э.Одончимэдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Э.Одончимэдэд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалж, For гэсэн бичиглэлтэй Хьюндай компанийн лого бүхий тэмдэгтэй хар өнгийн бариултай түлхүүрийг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.