Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2016/00293

 

 

 

 

 

*******01 оны 07 сарын 19 өдөр

Дугаар *******/ШШ*******01/00*******93

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:ШБ81**************17/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, 75а байр, 7 тоотод оршин суух, ******* овогт /ФМ903*******11/ холбогдох,

Гэрээнээс татгалзснаас үүссэн *******3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч овогт ын , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би *******009 онд зуслангийн газартай болохоор байршил сайтай газар хайж, үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг Осмо ХХК-д хандсан.

Тус компаниас зуучлалын үйлчилгээ үзүүлж, дүүргийн дугаар хороо, зусланд байрлалтай, тус бүр нь м.кв талбай бүхий эзэмших эрхтэй гэх 5 айлын газар санал болгосныг хүлээн зөвшөөрч би уг газрыг худалдан авах тухай хүсэлтийг ХХК-д гаргасан.

Ингээд зуучлагч компаниас намайг газрын эзэд болох П.Батбуян, , Ц.Батцэцэг, Л., Б.Лхагва нартай уулзуулж өгсөн.

Би газрын эздийн төлөөлөгч Л.тай харьцаж, газрын үнийг тохирч, 5 айлын эзэмших эрх бүхий газрыг *******3 000 000 төгрөгөөр худалдан авахаар *******009 оны 0 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан.

Гэрээ байгуулагдснаас хойш газар, байшинг хүлээлцэж, төлбөр тооцоог дуусгах тохиролцоо хийсэн тул миний бие *******3 000 000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр буюу *******009 оны 0 дугаар сарын 10-ны өдөр зуучлагч ХХК-д төлсөн.

Ийнхүү газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу зуслангийн газруудыг нэр дээрээ шилжүүлэн авахаар Дүүргийн газрын албанд хандахад дээрхи газрууд нь шүүх дээр маргаантай байгааг мэдсэн.

Энэ талаар би ХХК мэдэгдэж, мөн Л.ас тодруулахад бага зэрэг маргаан байгаа, би асуудалгүй зохицуулаад өгнө гэж хэлсэн.

Гэвч 3 шатны шүүхээр уг газрын эзэмших эрхийг хууль зөрчиж олгосныг тогтоосон.

Би газраа авч чадаагүй учраас газрын үнэ болох *******3 000 000 төгрөгийг буцаан төлөхийг ХХК болон Л. нараас шаардсан боловч төлөөгүй юм.

ХХК нь үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагааг эрхлэн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгч миний эрх ашгийг ноцтой хохироосон.

Миний бие гэрээний дагуу газартай болж чадаагүй бөгөөд газрын төлбөрт шилжүүлсэн *******3 000 000 төгрөгийг ОСМО ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг ОСМО ХХК-д холбогдуулан анх шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ОСМО ХХК-ийг сольж, хариуцагчаар Л.Аянгыг татан оролцуулж, түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэн Б.******* нь *******009 онд зуслангийн газартай болохоор ОСМО ХХК-иар зуучлуулан Л.тай уулзсан.

Тэд нар *******009 оны 4 дүгээр сарын 1-ны өдөр Зуслангийн газар зуучлан борлуулах гэрээг байгуулж, Б.******* нь дүүргийн дугаар хороо, зусланд байрлалтай, нэг нь 99 м.кв, бусад нь тус тус мк.в талбай бүхий 5 айлын газрыг өөрийн эцэг, хүүхдүүдийн нэр дээр худалдан авахаар тохирч, уг хүсэлтийг ОСМО ХХК-д гаргасан бөгөөд Л. нь Пүрэвжавын Батбуян, Аянгын Бат-Эрдэнэ, Цэрэнжавын Батцэцэг, Батсүхийн Лхагва болон өөрийн нэр дээрх /5 хүний/ газрыг Б.*******од *******3 сая төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцон эдгээр хүмүүстэй уулзуулсан.

Газрын эздийг төлөөлж Л. нь бүх хэлцлийг хийж, түүнд 5 айлын эзэмшлийн /хоосон/ газрын үнэд *******1 000 000 төгрөгийг *******009 оны 0 дугаар сарын 10-ны өдөр өгсөн.

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу дээрхи зуслангийн газруудыг шилжүүлэн авахаар дүүргийн газрын албанд хандахад тус газрууд нь Нийслэлийн Засаг даргын *******001 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн дүгээр захирамжаар нарын 5 хүний эзэмшилд тус бүр 400 м.кв талбайтай газар олгосон нь лавлагаагаар тогтоогдсон.

Гэтэл эдгээр газрыг дүүргийн Засаг даргын *******010 оны 3 дугаар сарын *******4-ний өдрийн 9 дугаар захирамжаар Л. нарын /дээр дурдсан/ 5 хүнд тус бүрт м.кв талбай бүхий газрыг давхардуулан олгожээ.

Энэ талаар иргэн Л. нар нь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаснаар Захиргааны хэргийн шүүхийн *******011 оны 9 дүгээр сарын *******-ны өдрийн 353 дугаар шийдвэр, Давах шатны шүүхийн *******34 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн *******01******* оны 0******* дугаар сарын 0-ны өдрийн 1 дугаар тогтоолоор иргэн нарын эзэмшлийн газар гэж үзэж, дүүргийн Засаг даргын 9 дугаар захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Б.******* нь уг газрыг Д.Эрдэмбилэг, , Д.Тэмүүжин, Д.Ариунаа, Д.Бундхорол нарын төлөөлөгч д 11 500 000 төгрөг өгч дахин худалдан авсан.

Ийнхүү тэрээр нэг газар худалдан авахын тулд Л.д болон шинэ газар эзэмшигч нарын төлөөлөгч нарт дахин мөнгө төлж хохирсон юм.

Ингээд газар эзэмших болон шилжүүлэн өгөх эрхгүй Л.ас *******1 000 000 төгрөгийг буцааж өгөхийг шаардахад 3 000 000 төгрөгийг мөн ОСМО ХХК нь зуучлалын гэрээний үйлчилгээний хөлсөнд нэхэмжлэгчийн төлсөн ******* 000 000 төгрөгийг тус тус буцааж өгсөн.

Иймд Б.*******, Л. нарын хооронд үүрэг үүсээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл тул Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдээс буцаан шаардах эрхийн дагуу анх нэхэмжилсэн *******3 сая төгрөгөөс буцааж авсан 5 сая төгрөгийг хасаж, үлдэгдэл 000 000 төгрөгийг Л.ас нэхэмжилж байна.

Нийслэлийн Засаг даргын *******001 оны дүгээр захирамжаар нарын 5 айлын эзэмшилд тус бүр 400 м.кв талбайтай газрыг, харин дүүргийн Засаг даргын *******010 оны 9 дугаар захирамжаар Л. нарын дээр дурдсан 5 хүнд тус бүрт м.кв талбай бүхий газрыг давхардуулан олгосон хэдий ч энэхүү газрын хэмжээний талаар бид хөндөөгүй.

Манайх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.*******-т зааснаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлж, хувийг Газрын албанд өгөх ёстой боловч уг ажиллагаа хийгдээгүй учраас гэрээнээс татгалзаагүй юм.

Ийнхүү бидний хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдээгүй гэсэн үг мөн гэв.

Хариуцагч Л.Аянгын өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л. гэр бүлийн гишүүдийн хамт дүүргийн нутаг дэвсгэр, ын зусланд газар эзэмшихээр *******007 оны эхээр дүүргийн Газрын албанд хандахад түүний сонирхож байсан газарт эзэмших эрх олгох боломжтой гэсэн хариу өгсөн учраас холбогдох баримтыг бүрдүүлэн хүсэлтийн хамт өгснөөр дүүргийн Засаг даргын *******007 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн *******55 дугаар захирамжаар Л., Ц.Батцэцэг, П.Батбуян, Б.Лхагва, нарт тус бүр 400 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүний дагуу газар эзэмших гэрээг дүүргийн Газрын албатай байгуулж, хашаа барьж, газрын төлбөрийг төлж байсан.

Л. нь *******009 онд дээрх 5 иргэний эзэмшлийн газрыг худалдахаар ОСМО ХХК-д 33 000 000 төгрөгөөр худалдах үнийн санал болон холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгсөн бөгөөд *******009 оны сарын 10-ны өдөр уг газрыг *******3000000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, Б.Мандах, /Б.*******ын эхнэр/, нэхэмжлэгч Б.******* нартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан.

Гэтэл Л. нарын эзэмшлийн дээрх газрыг иргэн Д.Эрдэмбилэг, Д.Ариунаа, Д.Бундхорол, Д.Тэмүүжин, нарт Нийслэлийн Засаг даргын *******001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжаар олгосон зуслангийн газарт давхардуулж Дүүргийн Засаг даргын *******007 оны *******55 дугаар захирамжаар дээрхи иргэн Л. нарт тус бүр 400 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг дүүргийн Засаг даргын *******010 оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн 9 дугаар захирамжааар хүчингүй болгосон.

Л. нь уг захирамжид гомдол гаргаж холбогдох байгууллагад хандсаны дараа Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хянан хэлэлцэгдэж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн *******011 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн 351 дугаар шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******011 оны 1******* сарын 07-ны өдрийн *******34 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн *******01******* оны 0******* дугаар сарын 0-ны өдрийн 1 дугаар тогтоолоор уг актыг үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Уг маргаанд Д.Эрдэмбилэг, Д.Ариунаа, Д.Бундхорол, Д.Тэмүүжин, нар гуравдагч этгээдээр оролцож, тэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр г оролцуулж, Л., Б.******* нар нь харилцан тохиролцсоны дагуу д 9 000 000 төгрөгийг гарган өгч, уг маргаан дуусгавар болсон юм.

Ийнүү Л.тай өглөг, авлагагүй гэж тохиролцон найз болоод явсан Б.******* *******3 000 000 төгрөгийг нэхэмжилж буй нь шудрага бус байна.

Тэрээр дээрх маргаан бүхий газрыг өөрийн эзэмшилд бүрэн шилжүүлэн авсан байгаа.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмлжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

дүүргийн Засаг даргын *******007 оны 9 дүгээр сарын *******-ны өдрийн *******55 дугаар захирамжаар Л. П.Батбуян, , Ц.Батцэцэг, Б. Лхагва нарын 5 хүнд тус бүр м.кв бүхий зуслангийн газрыг эзэмшүүлэхээр олгосон.

Тэд нар *******009 оны дугаар сарын 10-ны өдөр ОСМО ХХК-иар зуучлуулан нэхэмжлэгч Б.*******од энэ 5 айлын газрыг *******3.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан.

Гэтэл газар эзэмших эрхийг шилжүүлсний дараа 5 айлын газрын талаар иргэн маргаан үүсгэснээр түүнд болон нэр бүхий 5 хүнд Нийслэлийн Засаг даргын *******001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжаар дээрхи газрыг өмнө нь олгосон байсныг мэдсэн.

Үүнээс хойш Л. нь Б.*******той харилцан тохиролцон түүнээс авсан мөнгөнөөс 3.000.000 төгрөгийг буцааж өгөхөөр, Б.******* нь ОСМО ХХК-иас зуучлалын хөлсөнд төлсөн *******.000.000 төгрөгийг буцааж авахаар, мөн нэхэмжлэгч Б.******* нь Д.Тэмүүжин нарын 5 хүний төлөөлөгч д 11.500.000 төгрөг өгч газрыг авахаар тус тус хэлэлцэн тохирсны дагуу Л.ас түүнд 3.000.000 төгрөгийг өгсөн.

Харин тэрээр ОСМО ХХК-иас *******.000.000 төгрөг авч, иргэн д 11.500.000 төгрөг өгч 5 айлын газрыг буцаан авснаар Л., Б.******* нарын хооронд тооцоо дууссан юм.

дүүргийн Засаг даргын *******0******* оны 5 дугаар сарын *******-ны өдрийн захирамжаар дээрх 5 хүний газар Б.******* нарын эзэмшилд бүрэн шилжсэн.

Ийнхүү нэхэмжлэгчийн гаргаж өгсөн *******010 оны 0 дугаар сарын 10-ны өдрийн баталгаагаар Б.******* нь Л.ас 3 сая төгрөгийг аваад үлдэх мөнгийг авахгүй гэж тохиролцсон нь нотлогдож байгаа тул үүгээр гэрээ дуусгавар болсон нь тодорхой харагдана.

Захиргааны хэргийн шүүхээс Л. нарын эзэмшлийн газар биш гэсэн шийдвэр гараагүй, зөвхөн субьект биш гэсэн үндэслэлээр татгалзсан байдаг.

дүүргийн Засаг даргын захирамжаар Л. /түүний эцэг Лхагва, нөхөр П.Батбуян, хүүхэд / нарт газрыг давхардуулан олгосон буруутай, Л.ас хамааралгүй учраас нэхэмжлэлийн шаардлага болох 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь уг газрыг давхардуулан олгосон гэдгийг *******009 онд мэдсэн байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Б.******* нь Л.д холбогдуулж гэрээнээс татгалзснаас үүссэн *******3000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд хариуцагчаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын ОСМО ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаа солих тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн *******0 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 9 дугаар захирамжаар хангаж, хариуцагч ОСМО ХХК-ийг Л.ар сольж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч нь Л. нарт өгсөн мөнгөнөөс 3 сая төгрөг аваад үлдэх мөнгийг авахгүй гэж харилцан тохиролцсон, уг 3 сая төгрөгийг түүнд өгсөн тул гэрээ дуусгавар болсон гэж маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь үндэслэлтэй байна.

Нийслэлийн Засаг даргын *******001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжийг үндэслэн Д.Ариунаа, Д.Бундхорол, Д.Тэмүүжин, , Д.Эрдэнэбилэг нарт *******003 оны 7 дугаар сарын **************-ны өдөр дүүргийн дугаар хороо, ын аманд зуслангийн зориулалтаар тус бүрт 400 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгожээ.

Гэтэл дүүргийн Засаг дарга нь *******007 оны 9 дүгээр сарын *******-ны өдрийн *******55 дугаар захирамжаар иргэн Л. нарын 5 иргэнд газар эзэмшүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын *******001 оны дүгээр захирамжаар Д.Ариунаа нарын 5 иргэнд /тус бүр 400 м.кв/ олгогдсон дээрх газартай давхардуулан олгосныг тэд мэдээгүй байна.

Ингээд иргэн Л., үл хөдлөх хөрөнгө зуучлалын ОСМО ХХК-ийн хооронд *******009 оны 04 дүгээр сарын 1-ны өдөр *******55/09 Зуслангийн газар, байшин зуучлан борлуулах гэрээ-г байгуулж, дүүргийн дугаар хороо, ын зусланд байрлалтай газар эзэмших №014*******173-№014*******177 хүртэлх дугаартай гэрчилгээ бүхий нийт 3500 м.кв газрыг 3 000 000 төгрөгөөр худалдан борлуулахад зуучлах, зуучлалын хөлс нь хашаа байшинг борлуулсаны үнийн дүнгийн 10 хувиар төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь хариуцагчийн тайлбар, хэргийн 1-17 дугаар талд авагдсан уг гэрээгээр нотлогдож байна.

Уг гэрээний дагуу ОСМО ХХК нь зуучлалын үйл ажиллагаа явуулж, иргэн Л. болон түүний эцэг, эхнэр, хүүхдүүд болох П.Батбуян, , Ц.Батцэцэг, Б.Лхагва нар нь *******009 оны сарын 10-ны өдөр дүүргийн дугаар хороо, зусланд байрлах, өөрсдийн эзэмшлийн №014*******173-014*******177 дугаарын газар эзэмших гэрчилгээтэй, тус бүр м.кв нийт 5 айлын газар эзэмших эрхийг шилжүүлэхээр иргэн Б.*******, Л.Бямбаа, , Б.Гүнжилмаа, Б.Мандах нартай Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ-г байгуулж, Б.******* нь Л.д *******1 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн бэлэн мөнгө хүлээлцсэн баримт зэргээр тогтоогдож байна. /хэргийн , дугаар тал/

Эрх шилжүүлэх үйл ажиллагааны явцад Д.Ариунаа, Д.Тэмүүжин, Д.Бундхорол, Д.Эрдэмбилэг, нарын эзэмшлийн газрыг дүүргийн Засаг даргын *******007 оны 9 дүгээр сарын *******-ны өдрийн *******55 дугаар захирамжаар Л., П.Батбуян, Б.Лхагва, Ц.Батцэцэг, нарт давхардуулан олгосон нь тогтоогдсон тул тус дүүргийн Засаг дарга буюу захиргааны байгууллагын албан тушаалтан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж гаргасан дээрхи *******55 дугаар захирамжаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.3-т заасны дагуу *******010 оны 3 сарын *******4-ний өдрийн 9 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч Л., П.Батбуян, Б.Лхагва, Ц.Батцэцэг, нар нь дүүргийн Засаг даргад холбогдуулан бусдын газартай давхардсан гэсэн үндэслэлээр тэдгээрийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын *******010 оны 3 сарын *******4-ний өдрийн 9 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гомдлыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргажээ.

Тус шүүхээс *******011 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн 351 дүгээр шийдвэрээр хэргийг хянан хэлэлцээд, нэхэмжлэгч Л., П.Батбуян, Б.Лхагва, Ц.Батцэцэг нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, А.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Энэ анхан шатны шүүхийн шийдвэрийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасантай нийцсэн гэж дүгнэж, хэвээр үлдээж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******011 оны 1******* дугаар сарын 07-ны өдрийн *******34 дүгээр магадлал, Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны *******01******* оны 0******* дугаар сарын 0-ны өдрийн 1 дугаар тогтоол хэрэгт авагдсан байна. /хэргийн 53-9 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь *******1 000 000 төгрөгийг хариуцагчид болон ******* 000 000 төгрөгийг ОСМО ХХК-д өгсөн, хариуцагчаас 3 000 000 төгрөг, ОСМО ХХК-иас ******* 000 000 төгрөг нийт 5 000 000 төгрөгийг тус тус буцааж авч, иргэн тай харилцан тохиролцон 11 500 000 төгрөгийг өгсөн болон уг маргаж буй 5 иргэн /Д.Эрдэмбилэг, Д.Ариунаа, , Д.Тэмүүжин, Д.Бундхорол нар/-ий газар нь одоо тус бүр м.кв хэмжээгээр иргэн Б.Тэмүүлэн, , Д.*******, Б.Мандах, нэхэмжлэгч Б.******* нарын эзэмшилд дүүргийн Засаг даргын *******0******* оны 5 дугаар сарын *******3-ны өдрийн *******1******* дугаар захирамжаар шилжүүлсэн тухайд талууд маргаагүй бөгөөд эдгээр нь хэргийн , 19, *******7-197, **************-*******1, **************0 дугаар талд авагдсан тус захирамж, түүний хавсралт, Д.Эрдэмбилэг, Д.Тэмүүжин, Д.Ариунаа, , Д.Бундхорол нарын газар эзэмших эрх шилжүүлэх тухай *******0******* оны ******* дугаар сарын *******7-ны өдрийн гэрээ, газар эзэмших эрхийн 0397400, 04001, 04003, 04004, 00047*******403, 0400*******, 00047*******404, 00047*******405, 00047*******40 тоот гэрчилгээ болон иргэн Б.*******ын 99 м.кв газар эзэмшлийн мөн оны 8 дугаар сарын *******-ны өдрийн 00047*******40******* тоот гэрчилгээ, Нийслэлийн Засаг даргын *******001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжийг үндэслэн *******003 оны 7 дугаар сарын **************-ны өдөр иргэн Д.Эрдэмбилэг, Д.Тэмүүжин, Д.Бундхорол , Д.Ариунаа нарт олгосон иргэний газар эзэмших 01040594, 01040595, 01040590, 01040591 тоот гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зураг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын *******01 оны 4 дүгээр сарын *******0-ны өдрийн *******/457 дугаар албан бичиг, нэхэмжлэгч Б.*******ын *******010 оны дугаар сарын 10-ны өдөр гаргасан баталгаа зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн *******010 оны дугаар сарын 10-ны өдөр гаргасан баталгаанд ...иргэн бид харилцан тохиролцон маргааныг шийдвэрлэж, 11 500 000 төгрөг өгөхөөр тохиролцсон тул ОСМО ХХК-д ямар нэг санал гомдолгүй бөгөөд хойшид аливаа асуудал гарахад би өөрөө шийдвэрлэхээр ОСМО ХХК-д баталгаа гаргаж байна гэснээс үзэхэд хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласнаар уг баталгаагаар Б.******* нарын болон Л. нарын хооронд байгуулсан гэрээг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь *******009 оны дугаар сарын 10-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан иргэн Б.Тэмүүлэн, , Д.*******, Б.Мандах нарыг шүүхэд төлөөлөх эрхтэй эсэх нь нотлогдохгүй байна.

Талууд газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан боловч үүний дараа газар эзэмших эрх нь хүчингүй болж, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус болжээ.

Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлэсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь үндэслэлгүй алдагдсан хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, харин хариуцагч нь тухайн хөрөнгийг буцаан өгөх үүрэг хүлээнэ. Хариуцагчид хөрөнгөжих үндэслэл байхгүй байх ба энэ нь түүнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний улмаас үүрэг үүсэх үндэслэл болно.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэж, Б.******* нь Д.Эрдэмбилэг, Д.Тэмүүжин, Д.Бундхорол , Д.Ариунаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч д 11 500 000 төгрөгийг газар худалдан авсан үнэд шилжүүлэн өгсөн байх тул үүнээс хариуцагч Л.Аянгын түүнд өгсөн 3 000 000 төгрөгийг хасаж, үлдэх 8 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 14 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.*******.*******, 11 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт ас 8 500 000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт *******ын *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******, 0 дугаар зүйлийн 0.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн *******7******* 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 0 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.7, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХТУЯА