| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довжилжамцын Энхтуяа |
| Хэргийн индекс | 101/2016/04684/И |
| Дугаар | 182/ШШ2016/00239 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2016/00239
| *******016 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 18*******/ШШ*******016/00*******39 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******-Уул аймаг ******* сум, өөрийн байранд байрлах, *******-Уул аймгийн *******ын ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дуүрэг, ******* гудамж, ******* ******* ******* байранд байрлах, Хадгаламж ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох
*******ын өр 4 318 017.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч /шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар /, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-Уул аймгийн *******ын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хадгаламж ******* салбар нь 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс татвар төлөгчийн 190101111*******040 тоот баримт таних дугаар авч *******496836 регистрийн дугаартайгаар мөнгөний зуучлалын бусад үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан бөгөөд *******014 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр 97 тоот албан бичгээр *******013 оны 07 дугаар сарын **************-ны өдрийн тоот Монгол ******* Ерөнхийлөгчийн тушаалын дагуу татан буугдсан тул татвар төлөгчийн бүртгэлээс хасаж өгөх тухай хүсэлт ирүүлсэн.
Энэхүү хасалт хийлгэх хүсэлтийг үндэслэн татвар төлөгчийг бүртгэлээс хасах журмын дагуу тус ******* *******009-*******014 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, *******014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 190008656 тоот улсын байцаагчийн актаар хувь хүн, иргэнд ажлын хөлс болон материалын үнэ *******010 онд 64 500 төгрөг, *******011 онд 695 800 төгрөг, *******01******* онд 486 000 төгрөг, түрээсийн орлого *******5 9*******0 000 төгрөг нийт *******7 166 300 төгрөгийн орлогод нөхөн татвар ******* 716 630 төгрөг, торгууль 814 989 төгрөг, алданги 786 75******* төгрөг нийт 4 318 371 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр ногдуулсан.
*******ын Улсын байцаагчийн актыг хүсэлт гаргасан этгээд хүлээн авахаас татгалзсан тул уг этгээдээр дамжуулан Хадгаламж ******* салбарын эрх хүлээн авагчид хүргүүлсэн.
Хэрэв уг актыг зөвшөөрөөгүй бол 10 хоногт тайлбар өгөх ёстой байсан.
Манай байгууллага шуудангаар уг актыг явуулахад эрх хүлээн авагчид явуулахыг хүсэхэд нь мөн нэг хувь актыг явуулсан боловч уг хоёр акт буцаж ирээгүй.
Манайх ажиллагаа хийх гэхэд Улсын бүртгэлээс хасагдсан, бүртгэлгүй гэсэн хариу ирсэн.
Дээрх ******* эрх хүлээн авагчийг тодруулахаар *******015 оны 10 дугаар сарын *******7-ны өдрийн 1*******04 тоот албан бичгээр Монгол инд хандснаар ******* эрх хүлээн авагчаар ийг томилсныг тодорхойлсон.
Банкны тухай хуулийн 6******* дугаар зүйлийн 6*******.1.8-д зааснаар Банкны эрх хүлээн авагч нь ******* нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд ийг төлөөлөн оролцох эрхтэй гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.*******.******* Банкнаас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг тогтоож, нийтэд мэдээлэх, 63.*******.3 нэхэмжлэлийг хангах хэлбэр, хэмжээ, төлбөрийн хуваарь, дарааллыг тогтоож, нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш ******* сарын дотор холбогдох нэхэмжлэгчид мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авах ёстой байтал *******ын албаны татварын өр гаргуулах мэдэгдлийг хүлээн авсан боловч өнөөдрийг хүртэл татварын өрийг барагдуулах талаар мэдэгдээгүй байна.
Тус ******* хүсэлтийн дагуу *******ын хяналт шалгалт хийгдэж байх хугацаанд Хадгаламж тай холбоотой хөрөнгө нь ******* инд шилжсэн тул *******ын Улсын байцаагчийн актаар ногдуулсан татварын өрийг барагдуулах ажиллагааг *******ын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмаар хэрэгжүүлэх боломжгүй байна.
Хариуцагч нь хувь хүн, иргэнд оруулсан орлогод татвар төлж тайлагнаагүй юм.
Иймд уг хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3-д зааснаар Улсын байцаагчийн актыг баталгаажуулж, актаар ногдуулсан СХХОСОАТ нөхөн татвар ******* 716 630 төгрөг, торгууль 814 989 төгрөг, алданги 786 75******* төгрөг нийт 4 318 371 төгрөгийн татварын өрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Түрээсийн орлогыг хуулийн дагуу суутгаагүй бол ТТ-1******* маягт бөглөх ёстой байхад үүнийг хариуцагч тал бөглөөгүй, хэрэв бөглөсөн бол манайх нөгөө хүнээс нэхэмжлэх эрхтэй болно. Ийнхүү бөглөөд тайланд тусгасан бол манайх иргэдтэй тооцоо хийх хуулийн зохицуулалттай юм.
Актын нэр зөрүүтэй байгаа нь хариуцагчаас манайд нэрээ солиулаад явуулчих гэхээр нь нэрийг нь сольж явуулсан.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу гарсан зардлаа бүгдийг /3 жилийн/ хасаж тооцсон.
*******ын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д бусдад шилжүүлсэн орлого гэж заасан байгаа.
Манайх актыг *******014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шуудангаар явуулсан боловч татвар төлөгч нь 30 хоногт гомдол гаргаагүй гэв.
Хариуцагч Хадгаламж ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох *******014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 190008656 дугаартай ******* ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай *******ын Улсын байцаагчийн акт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:
1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар бараа материал борлуулсан иргэнд төлөх төлбөрөөс уг дүнгийн 10 хувийг суутган авах талаар зохицуулалт байхгүй. Тус хуулийн *******8 дугаар зүйлд бараа материал худалдан борлуулсан, бараа материал худалдан авагчийн хэн нь тухайн орлогод ногдох татварыг тайлангийн хуудсаар гаргаж, татварын байгууллагад мэдүүлэх үүрэгтэйг тодорхой зааж өгсөн.
Бараа материал худалдан авагч нь зөвхөн тус хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1-д заасан буюу 8.1.7, 8.1.8, 11 дүгээр зүйл, 13.1.*******-13.1.4, 14.1.1, 15 дугаар зүйлд заасан орлогоос хуульд заасан татварыг суутган харьяа татварын албанд тайланг хүргүүлж байх, харин тус хуулийн 8.1.6, 11.1.6, 1*******.1.1, 1*******.1.*******, 1*******.*******, 13.1.1, 13.1.5, 14.1.*******, 14.1.3, 15 дугаар зүйлд заасан орлогын албан татварыг бараа материал худалдан авагч бус бараа материалыг худалдан орлого олсон иргэн өөрөө хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, татварын байгууллагад тайлагнах үүрэгтэй болохыг хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******-д тус тус тодорхой заасан.
*******. Хадгаламж болон иргэн А.Тэмүүлэн нарын хооронд *******011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 01 дугаар үрТүрээсийн гэрээ байгуулагдсан.
Уг гэрээгээр А.Тэмүүлэнгийн өмчлөлийн *******-Уул аймгийн ******* сумын 16 дугаар баг, Үйлчилгээний төвд байрлах, Улсын бүртгэлийн Ү-*******003005451 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн 1 дүгээр давхрын *******16 м.кв талбайтай байрыг ******* үйл ажиллагааны зориулалтаар түрээслэхээр, мөн гэрээний 3.1-д түрээсийн байрыг 1 м.кв талбайг 15 000 төгрөгөөр тогтоож, 3.*******-д хувь хүний орлогын албан татварыг түрээслүүлэгч өөрөө бүрэн хариуцаж татварын байгууллагатай тооцоог хийхээр, 3.3-д зааснаар гэрээний 3.1-д заасан түрээсийн төлбөрт тухайн байрны халаалт, хог хаягдлын зардал болон СӨХ-ны мөнгө багтсан болох-ыг тодорхойлсон, 4.*******.1-д түрээслүүлэгч нь байрны их засвар буюу дээвэр хонгил, дулааны хоолойны гэх мэт томоохон зардлуудыг өөрийн зардлаар гүйцэтгэх, 4.*******.3-д түрээсийн талбайн доторх болон гаднах сантехник, цахилгаан дулаан, холбооны шугам сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангаж, гэмтэл гарсан тохиолдолд засварын ажлыг өөрийн хүч, хөрөнгөөр шуурхай гүйцэтгэх, 4.*******.9-д түрээслүүлэгч нь түрээсийн байрны үл хөдлөх эд хөрөнгийн татварыг хариуцахаар тус тус заасан.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д гэрээний дагуу түрээслэгчээс түрээслүүлэгчид төлж байгаа төлбөр нь түрээсийн орлогод хамаарах гэж, хөрөнгө түрээслүүлснээс олсон нийт орлогоос тухайн хөрөнгийг түрээслүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хассан зөрүүгээр нь тооцох-оор тус тус заасан.
Гэтэл *******ын Улсын байцаагчаас түрээслэгч байгууллага түрээсийн орлогыг түрээслүүлэгчид шилжүүлэхдээ шилжүүлж байгаа үнийн дүнгээс 10 хувийг нь суутган авч, татварын байгууллагад тайлагнах ёстой гэж акт тавьсан нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Учир нь түрээслэгчээс тухайн түрээсийн байрны зардлыг тодорхойлох боломжгүй бөгөөд зардлыг тодорхойлох эрх бүхий этгээд биш юм.
Иймд талууд түрээсийн гэрээг байгуулахдаа гэрээний 3.3, 4.*******.1, 4.*******.3, 4.*******.9-д заасан зардлуудыг түрээслүүлэгч өөрөө хариуцах, эдгээр зардлуудыг түрээсийн гэрээний үнэд багтаахаар тохиролцсон.
Мөн гэрээний 3.*******-д зааснаар хувь хүний орлогын албан татварыг түрээслүүлэгч өөрөө бүрэн хариуцаж татварын байгууллагатай тооцоог хийхээр тохиролцсон нь хуульд нийцсэн.
Иймд түрээслүүлэгч нь түрээсийн орлоготой холбоотой зардлын тайлангаа өөрөө гаргаж орсон орлогоос зардлаа хассан дүнгээс хуульд заасан хэмжээгээр татвараа төлөх үүрэгтэй.
Энэ талаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******-д тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан орлогын албан татвар төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, дараа оны 0******* дугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ гэж тодорхой заасан.
Үүнээс үзэхэд түрээслэгч байгууллага түрээсийн орлогоос шууд 10 хувийг тооцон суутган авч татварын албанд төлөх байсан гэх үндэслэлээр тавьсан татварын акт нь хууль бус байна.
3. *******014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 190008656 дугаартай ******* ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай *******ын Улсын байцаагчийн актад зааснаар акт нь хавсралтын хамт хүчинтэй байна гэж дурдсан ба акт болон түүний хавсралтад дурдсан албан тушаалтан, тэдгээрийн нэрс хоорондоо зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл актын эхний хуудсанд , гэж бичсэн атлаа түүний хавсралтад , гэж бичигдсэн ба актад гарын үсэг зурагдаагүй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Түрээслэгч орлогоо тодорхойлох ёстой. Түрээслүүлэгч тайлангаа өөрөө гаргаад хувь хүний орлогын татвар төлнө.
Актад дурдсан нэр зөрөөтэй,үндсэн актад , , хавсралтад , гэж бичсэн байдаг. Энэ нь хуульд заасан шаардлага хангаагүй. ******* ******* хүсэлтээр шалгалт хийгдсэн. нь Хадгаламж ХХК дахь ******* эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн мөн.
*******ын Улсын байцаагчийн актыг манайх хэдийд хүлээж авсныг мэдэхгүй байна. Уг актад гомдол манайх гаргаагүй нь үнэн.
Манайх ТТ-1******* маягт бөглөсөн эсэхийг би мэдэхгүй байна. Харин тайланд тусгасан.
Нэхэмжлэгч нь гарсан зардлыг хассан эсэх нь актад тодорхой тусгагдаагүй байдаг.
*******ын маягтыг бөглөөгүй гэж манайхыг буруутгах ёстой ч татвар төлөх ёстой этгээдийн өмнөөс татвар төлөх ёсгүй юмАкт хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-Уул аймгийн *******ын хэлтэс нь Хадгаламж ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан татварын өр 4 318 017 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, *******ын Улсын байцаагчийн акт үндэслэлгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *******-Уул аймгийн *******ын хэлтэс нь *******ын Ерөнхий /*******008 оны шинэчилсэн найруулга/ хуулийн 35 дугаар зүйлийн 35.*******, 6******* дугаар зүйлийн 6*******.1.3, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар татвар төлөгчөөс өр төлөхийг шаардах эрхтэй байна.
*******, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх /5 жилийн/ хугацаа нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар өнгөрөөгүй байна.
Нэхэмжлэгч нь анх шүүхэд Хадгаламж ******* *******-Уул аймаг дахь салбарт холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.
Монгол******* Ерөнхийлөгчийн *******013 оны 07 дугаар сарын **************-ны өдрийн А/157 дугаар тушаалаар Хадгаламж ХХК-ийн татан буулгаж, мөн өдрийн А/153 дугаар тушаалаар тус ******* эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч, Хадгаламж ХХК-ийн эрх хүлээн авагчаар ийг томилж, албадлагын арга хэмжээний хугацааг Монгол******* Ерөнхийлөгчийн *******015 оны 7 дугаар сарын *******1-ний өдрийн А-116 дугаар тушаалаар мөн сарын **************-ны өдрөөс нэг жилийн хугацаагаар сунгажээ. /хэргийн 3*******-36 дугаар тал/
*******-Уул аймгийн Татварын ******* *******ын улсын байцаагч нар Хадгаламж -ны ******* салбарын *******009-*******014 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татан будгах хүсэлтийг үндэслэн шалгалт хийж, *******014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 190008656 тоот актаар: Тус салбар хувь иргэнд ажлын хөлс болон материалын үнэ *******010 онд 64 500 төгрөг, *******011 онд 695 800 төгрөг, *******01******* онд 486 000 төгрөг, мөн түрээсийн орлого *******5 9*******0 000 төгрөг нийт *******7 166 300 төгрөгийн орлого олгохдоо татвар суутгаж, тайлагнаагүй зөрчил нь Монгол Улсын *******ын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэснийг болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д .... үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого, *******6 дугаар зүйлийн *******6.1-д ... хуулийн 4.1.4-т заасан суутгагч....татвар ногдуулахдаа ... журмыг баримтална: *******6.1.1... хуулийн ..11 дүгээр зүйлд заасан орлогын дүнд ...*******3.1-д заасан хувиар...татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх.. гэж заасныг тус тус зөрчсөн тул *******ын Ерөнхий хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1.5, *******9.1.6, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3 дахь заалтуудыг үндэслэн *******7 166 300 төгрөгийн зөрчилд ******* 716 630 төгрөгийн нөхөн татвар, 814 989 төгрөгийн торгууль, 786 75******* төгрөгийн алданги нийт 4 318 371 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж, уг татварын өрийг актыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор төлүүлэхээр хугацаа тогтоосон байна. /хэргийн 5-17 дугаар тал/
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлого олооогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсад оршин суугч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьялалгүй хүн энэ хуулийн дагуу албан татвар төлөгч байна гэж, 13 дугаар зүйлийн 13.1.1-д Хөрөнгийн орлогод : .. түрээсийн орлого хамаарна гэж тус тус заажээ.
Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д хөрөнгө түрээслүүлснээс олсон нийт орлогоос тухайн хөрөнгийг түрээслүүлэхтэй холбогдуулан гарсан зардлыг хасаж зөрүүгээр татвар ногдуулахаар заасан байх бөгөөд уг заалтын дагуу тус байрыг түрээслэхтэй холбогдон гарсан зардлыг хасаж тооцсон эсэх нь дээр дурдсан *******ын Улсын байцаагчийн актад тодорхой бус байна.
*******ын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож тогтоосон хугацаанд төсөвт төлөх гэсэн татвар төлөгчийн үүргийг хариуцагч тал зөрчжээ.
Хэргийн 38-44 дүгээр талд авагдсан иргэн А.Тэмүүлэн, Хадгаламж ******* *******-Уул аймаг дахь салбарын хооронд *******011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан 01 тоот Түрээсийн гэрээ-гээр түрээслүүлэгч А.Тэмүүлэн нь өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-*******003008451 дугаарт бүртгэлтэй *******-Уул аймаг, ******* сумын 16 дугаар баг, Үйлчилгээний төвд байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1-р давхрын *******16 м.кв талбайг ******* үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээслэгч Хадгаламж ******* *******-Уул аймаг дахь салбарт шилжүүлэх, түрээслэгч нь нэг м.кв талбайг 15 000 төгрөгөөр тооцон сард 3 *******40 000 төгрөг түрээсийн төлбөрт төлөх, ингэхдээ түрээсийн төлбөрийг хагас жилээр тооцонтухайн сарын 15-ны өдрийн дотор Хадгаламж дахь 14080009351 тоот харилцах дансанд шилжүүлэх, гэрээг *******013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* жилийн хугацаатай байгуулахаар тус тус талууд харилцан тохирчээ.
Уг гэрээний 3.*******-т Хувь хүний орлогын албан татвар, аж ахуня нэгжийн орлогын албан татвар түүрээслүүлэгч хариуцан төлж, татварын байгууллагатай тооцоо хийхээр заасан байна.
Үүнээс үзэхэд түрээслүүлэгч буюу иргэн А.Тэмүүлэн нь түрээсийн орлого *******5 9*******0 000 төгрөгт ногдох хувь хүний орлогын албан татвар төлөх ёстой байна.
*******ын Ерөнхий хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1.5-д татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх эрхийг *******ын Улсын байцаагч эдлэхээр зохицуулсан байна.
Нэхэмжлэгч тайлбартаа уг шилжүүлсэн орлогод түрээсийн орлого хамаарна гэж маргаж байна.
Түрээсийн орлого нь шилжүүлсэн орлогод хамрагдана гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож буй хэсгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь үндэслэлтэй байна. Үүнд: хариуцагч нь *******010 онд хувь иргэнд ажлын хөлс болон материалын үнэ 64 500 төгрөг, *******011 онд 695 800 төгрөг, *******01******* онд 486 000 төгрөг нийт 1 *******46 300 төгрөгийн орлого олгохдоо татвар суутгаж, тайлагнаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон тул уг зөрчилд *******ын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3 дахь хэсэгт зааснаар нөхөн татвар 18******* 600 төгрөг, торгууль 54 780 төгрөг, алданги 93 100 төгрөг нийт 330 480 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 3 987 537 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******ын Ерөнхий /шинэчилсэн найруулга/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 70 дугаар зүйлийн 70.1, 74 дүгээр зүйлийн 74,1.3, 74.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт зааснаар Хадгаламж ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 330 480 /гурван зуун гучин мянга дөрвөн зуун наян/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-Уул аймгийн *******ын хэлтэст олгож, нэхэмжлэлээс 3 987 537 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-Уул аймгийн *******ын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Хадгаламж ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 10 564 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.7, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭНХТУЯА