Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 292

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг,

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Т.Ч/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мужаан бор овогт Т.Чд холбогдох 2017 2503 1041 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

           Монгол улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Хялганат ойчид 1 дүгээр гудамжны 3-1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 23-329 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Мужаан бор овогт Т.Ч /РД:………………………../,

 

           Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Т.Чнь 2017 оны 05 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Гялгар” захын орчим замын хөдөлгөөнд оролцож явахдаа И.Батмөнхтэй маргалдан зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Чмэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 8-ны орой 7-н буудлын тэнд автобуснаас буугаад явж байхад, хохирогчийг хүүхдээ ардаа чирч, гулдчаад уйлуулаад байхаар нь болиоч гэсэн чинь, чамд ямар хамаатай юм гээд намайг түлхсэн. Намайг өшиглөх гэхээр нь би шанаа руу нь цохьсон. Энэ хүн ингээд явуулахгүй байна аа гээд цагдаагийн хэсэг рүү би өөрөө очсон. Цагдаа намайг за чи явж бай гэсэн. Хүүхдийнхээ хамраас цус гаргасан, цамц энэ тэр нь нилээн цус болчихсон байхаар нь би яачих ч юм билээ гээд буцаж цагдаа дээр очсон. Намайг дагаад авгайтайгаа цагдаа дээр ирснээ миний гар хугарсан гэсэн зүйл ярьсан. Тэгээд цагдаа намайг гавласан. Намайг гавтай сууж байхад ах нь гээд хүн орж ирээд учир зүггүй цохиж зодсон. Би эхлээд цохьсоноо хүлээн зөвшөөрч байна. Авгай нь цагдаа дуудсан гэдэг худлаа, би өөрөө цагдаа дээр очсон. Авгайтайгаа муудалцаад авгайгаа элдвээр хэлээд байсан тэр хүн. Намайг өшиглөх гэхэд нь гарыг нь барьж аваад өшиглөсөн. Тэгэхэд л гар нь хугарсан байх. Тухайн өдөр ажилд явах гээд юм цуглуулж яваад архи уусан. Би өөрийн гэсэн хүүхэдгүй. Эхнэр, дагавар хүүхдүүдийн хамт амьдардаг. Энд тэнд нүүрс мод зараад, ажил олдвол хийгээд л амьдардаг” гэв.

Хохирогч И.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “… 2017 оны 05 дугаар сарын 08-ны 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13-р хороо Далайхүү худалдааны төв рүү хүүгийн хамт /Б.Баянхүү, 8 настай/ орчихоод Хайлааст руу өгссөн зам дагуу автобусанд суухаар /Гялгар зах/ замын зүүн талаар явж байтал миний урд талд эрээн өнгийн хувцастай, хар өнгийн израль гуталтай хүн зам хөндөслөөд яваад байсан, тухайн үед Хайлааст руу явах чиглэлийн автобус хойноос ирж байсан болохоор тэр хүнийг "та жоохон зам тавиад өгөөч" гэж хэлтэл тэр хүн эргэж хараад л намайг шууд миний зүүн шанаа руу баруун гараараа цохиод, хавирч унагаасан. Би газар уначихсан байсан болохоор миний дээр тэр залуу гараад баруун солгойгүй миний нүүрний эрүү, шанаа хэсэг рүү цохиод байсан. Би тэр залууг чи босоодох гэж хэлээд түлхсэн, тухайн үед миний зүүн гарны шууны дотор хэсэгт гишгээд миний гар луу израль гутлаараа 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхэд миний гар эвгүй болоод явчихсан. Тухайн үед хүү маань аавыг минь болиочээ гээд уйлаад орилсон, намайг тэр хүн зодож байхад нэг танихгүй хүн ирээд бид хоёрыг салгасан. Тухайн үед манай эхнэр болох Гансувд ахынх руугаа явж байсан юм, би утсаар яриад дуудахад удалгүй хүрээд ирсэн. Гэхдээ болсон үйл явдлыг хараагүй ээ. Намайг зодуулаад дууссаны дараа ирсэн. Нөгөө хүн гэнэт гүйгээд Цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн зүг рүү яваад өгсөн, би зодуулсан газраа хүүхэдтэйгээ байж байтал нөгөө намайг зодсон залуу эргээд хүрч ирээд миний цээж рүү 1-2 удаа цохисон, тэгэхэд манай эхнэр ирээд тэр залууг бариад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү очиж, нөгөө хүний цагдаа нарт өгсөн ... Эрээн хувцастай залуу нилээн халамцуу байдалтай байсан. ... Би тэр хүнийг зам тавиад өгөөч гэж хэлсэнээс л болоод зодуулсан. Намайг үл ялих зүйлээр шалтаглан зодсон. Өөрөө ч ямар учраас зодуулсангаа мэдэхгүй байна. ... Миний зүүн гар хугарчихсан байна, гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ" гэх мэдүүлэг /хх-12-13х/,

 

Яллагдагч Т.Чулуунтогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 08-ны 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17-р автобусны буудлаас буугаад Хайлааст руу өгсөөд явж байсан, тэгтэл миний ард нэг залуу хүүхдээ орилуулаад байхаар нь би "хүүхдээ орилуулахаа болиоч" гэж хэлсэн, тэр залуу "чамд ямар хамаатай юм бэ" гэж хэлэхээр нь миний дургүй хүрээд би тэр залууг нэг удаа баруун гараараа зүүн шанаа руу нь цохиод, түлхэж унагаасан. Би тэр залуугийн гар луу нь өшиглөсөн. Тэр залуу намайг зуураад байхаар нь би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс рүү хамт орж ирсэн юм ... Би дунд зэргийн согтолттой байсан, тэр залуу өөрөө ч халамцуу байсан. Би болсон үйл явдлыг санаж байна. Хүүхдээ загнаад уйлуулаад байхаар нь би болиоч гэж хэлсэн, тэгээд л миний уурыг хүргэчихээр нь зодчихсон юм. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Тэр залуу намайг эхлээд түлхээд өшиглөх гэж байхад нь би хөлийг нь барьж авсан. Тэгээд би газар унагааж өшиглөсөн. Тэр залуу намайг цохисон зүйл байхгүй. Миний баруун гарын долоовор хурууг бариад мушгисан гэхдээ ямар нэгэн гэмтэл учраагүй. Тэрнээс өөр юм байхгүй ... Надад зодуулсаныхаа дараа зүүн гараа бариад яваад байсан. Гар нь хугарсан байдалтай байсан" гэх мэдүүлэг /хх-25х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6303 тоот дүгнэлтэд:

“1.2 И.Батмөнхийн биед зүүн гарын шуу ясны далд хугарал, зүүн гарын шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.6.7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэжээ /хх-16х/,

 

Т.Чулуунтогтохыг албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэл /хх-10-11х/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32х/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33х/, түр оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-38х/, төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг болно.

 

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч Т.Чнь 2017 оны 05 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Гялгар” захын орчим замын хөдөлгөөнд оролцож явахдаа И.Батмөнхтэй маргалдан зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч И.Батмөнхийн өгсөн: “… 2017 оны 05 дугаар сарын 08-ны 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13-р хороо Далайхүү худалдааны төв рүү хүүгийн хамт /Б.Баянхүү, 8 настай/ орчихоод Хайлааст руу өгссөн зам дагуу автобусанд суухаар /Гялгар зах/ замын зүүн талаар явж байтал … тэр хүн эргэж хараад л намайг шууд миний зүүн шанаа руу баруун гараараа цохиод, хавирч унагаасан. Би газар уначихсан байсан болохоор миний дээр тэр залуу гараад баруун солгойгүй миний нүүрний эрүү, шанаа хэсэг рүү цохиод байсан. Би тэр залууг чи босоодох гэж хэлээд түлхсэн, тухайн үед миний зүүн гарны шууны дотор хэсэгт гишгээд миний гар луу израль гутлаараа 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхэд миний гар эвгүй болоод явчихсан. Тухайн үед хүү маань аавыг минь болиочээ гээд уйлаад орилсон, намайг тэр хүн зодож байхад нэг танихгүй хүн ирээд бид хоёрыг салгасан …” гэх мэдүүлэг /хх-12-13х/,

 

Яллагдагч Т.Чулуунтогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 08-ны 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17-р автобусны буудлаас буугаад Хайлааст руу өгсөөд явж байсан, тэгтэл миний ард нэг залуу хүүхдээ орилуулаад байхаар нь би "хүүхдээ орилуулахаа болиоч" гэж хэлсэн, тэр залуу "чамд ямар хамаатай юм бэ" гэж хэлэхээр нь миний дургүй хүрээд би тэр залууг нэг удаа баруун гараараа зүүн шанаа руу нь цохиод, түлхэж унагаасан. Би тэр залуугийн гар луу нь өшиглөсөн. Тэр залуу намайг зуураад байхаар нь би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс рүү хамт орж ирсэн юм ... Би дунд зэргийн согтолттой байсан, тэр залуу өөрөө ч халамцуу байсан. Би болсон үйл явдлыг санаж байна. Хүүхдээ загнаад уйлуулаад байхаар нь би болиоч гэж хэлсэн, тэгээд л миний уурыг хүргэчихээр нь зодчихсон юм. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Тэр залуу намайг эхлээд түлхээд өшиглөх гэж байхад нь би хөлийг нь барьж авсан. Тэгээд би газар унагааж өшиглөсөн. Тэр залуу намайг цохисон зүйл байхгүй. Миний баруун гарын долоовор хурууг бариад мушгисан гэхдээ ямар нэгэн гэмтэл учраагүй. Тэрнээс өөр юм байхгүй ... Надад зодуулсаныхаа дараа зүүн гараа бариад яваад байсан. Гар нь хугарсан байдалтай байсан" гэх мэдүүлэг /хх-25х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6303 тоот дүгнэлтэд: “1.2 И.Батмөнхийн биед зүүн гарын шуу ясны далд хугарал, зүүн гарын шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.6.7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэжээ /хх-16х/, Т.Чулуунтогтохыг албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэл /хх-10-11х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33х/, түр оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-38х/, төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Т.Чулуунтогтохыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Чулуунтогтоход ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэв.

Харин хохирогч И.Батмөнхөд шүүгдэгчээс 3000 төгрөгийг гаргуулан олгож, гэм хорын хохиролын талаарх баримтаа бүрдүүлэн холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.