Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
Хэргийн индекс | 128/2023/0111/З |
Дугаар | 128/ШШ2023/0279 |
Огноо | 2023-03-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2023/0279
2023 03 24 128/ШШ2023/0279
Гомдол гаргагч гомдлоосоо татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл би Н.А******* гомдолтой, Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Н.А******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Н.А******* миний бие Хууль, зүй дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан гомдлоосоо татгалзаж байна. Татгалзлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Татгалзалаас үүсэх үр дагаварыг ойлгосон байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс Н.А******* гомдолтой, Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдох Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/2******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам-ын үйлчлэлд улс төрийн нам гэх хуулийн этгээд хамаарах эсэх талаар мэдээлэл өгөхийг даалгах, Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журмын аль заалт нь улс төрийн нам гэх хуулийн этгээдэд хамаарч байгаа талаар мэдээлэл өгөхийг даалгах шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч Н.А*******оос ... Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдох захиргааны хэрэгт Н.А******* гомдлын шаардлагаас татгалзаж байна... хэмээн гомдлоосоо татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. гэж тус тус заасан.
Гомдол гаргагч гомдлоосоо татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин шүүхэд гомдол гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар Н.А*******ыг гомдлоосоо татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Н.А******* гомдолтой, Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдох Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/2******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам-ын үйлчлэлд улс төрийн нам гэх хуулийн этгээд хамаарах эсэх талаар мэдээлэл өгөхийг даалгах, Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журмын аль заалт нь улс төрийн нам гэх хуулийн этгээдэд хамаарч байгаа талаар мэдээлэл өгөхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт гомдол гаргагч Н.А******* гомдлоосоо бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Тэмүжинд даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ