| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2016/01058/И |
| Дугаар | 182/ШШ2017/00310 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2017/00310
| 2017 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 182/ШШ2017/00310 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С 3 тоотод байрлах, ******* ******* ******* ******* ******* БСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч байр, ******* ХХК-д холбогдох,
2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 20150914 тоот Цахилгаан хангамжийн дэд өртөөний талаарх гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, ******* ******* эрдмийн ******* сургуулийн өргөтгөлийн Б блокийн барилгын цахилгааныг таслахгүй байхыг даалгах, 6/0,4 кВ 2*630 кВА хүчин чадалтай 4172 дугаартай дэд өртөө /ХТП/-ний бичиг баримт, ажлын зургийг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 29-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбулгантамир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаалхүү, түүний өмгөөлөгч Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* БСБ-аас шүүхэд гаргасан нэхэмэлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбулгантамираас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 4 шаардлагыг багтаасан. Хуучнаар Хүмүүнлэгийн ухааны ******* сургуулийн харъяа ******* ******* ******* буюу одоогийн ******* ******* ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 20150914 тоот Цахилгаан хангамжийн дэд өртөөний талаарх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр хаалттай дэд өртөөний өмчлөл, эзэмшил, ашиглалтай холбоотой асуудлыг зохицуулсан. Уг дэд өртөөний нийт төсөвт өртөг нь 400 000 000 төгрөгийн 50 хувь болох 200 000 000 төгрөгийг хамтран өмчлөгч болох ******* ******* ******* мөн өдөр ******* ХХК-д төлсөн. ******* ХХК нь ******* ******* *******д дэд өртөөний талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт, түлхүүрийн нэг хувийг гаргаж өгөхөөр тохиролцсон. Тухайлбал гэрээний 4.1.3-т зааснаар дэд өртөөг А, Б талууд хамтран ашиглахад хүрэлцэхүйц хүчин чадалтай болохыг тодорхойлсон мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн гаргуулах шаардлага байгаа. Энэхүү дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар Үндэсний төв архивын газраас гаргуулан авсан баримтаас хуулбарлан авах боломжтой тул уг нэхэмжлэлийн шаардлагыг биелсэн гэж үзэж байна. Мөн гэрээний 4.1.6-д УБЦТС ТӨХК-д Б талыг хаалттай дэд өртөөнөөс цахилгаанаар хангахад татгалзах зүйлгүй тухай хариуцагчийн хүсэлтийн хувийг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд үүний дагуу хуулбарыг манайд өгсөн учир биелсэн гэж үзэж байна. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ******* ХХК нь манай зөвшөөрөлгүйгээр дэд өртөөнд нэвтэрч өргөтгөлийн Б блокийн барилгын цахилгааныг тасалсан ба үүний улмаас дахин тасалж магадгүй гэж үзэн цахилгаанаар таслахгүй байхыг даалгах шаардлага гаргасан. Уг шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн учраас биелэгдсэнд тооцож байна. Мөн дэд өртөөний түлхүүрийг гаргуулах шаардлага буюу гэрээний 4.1.6-д хариуцагч нэхэмжлэгчид дэд өртөөний түлхүүрийн 1 хувийг гаргаж өгнө гэж тохиролцсон. Тиймээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. 2016 оны 10 дугаар сарын 28-нд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас дэд өртөөний ажлын зургийн хуулбарыг Үндэсний төв архивын газраас ирүүлсэн учраас бид хүлээж авсан буюу биелсэн гэж үзэж байна. Мөн хаалттай дэд өртөөний техникийн бичиг баримтын хуулбарыг гаргуулах шаардлагад бичиг баримтыг нэр зааж, нарийвчлан тодорхойлсон бөгөөд үүнээс 3 баримт нь ирсэн бөгөөд түүнийг мөн биелсэн гэж үзэж байна. Үлдсэн 4 баримтыг хариуцагч тал хуулбарыг гаргаж өгөх боломжтой гэж зөвшөөрсөн учир биелсэнд тооцож болно. Тиймээс одоо бид зөвхөн дэд өртөөний түлхүүрийн хувийг гаргуулж, гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг даалгах хүсэлтэй байна. Энэ шаардлагаас бусад шаардлагад бид мэтгэлцэхгүй. Гэрээний 4.1.6 дах заалтыг биелүүлэх боломжгүй, энэ үүргээсээ татгалзаж байна гэсэн боловч хэрэв хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол уг заалт Иргэний хуулийн 56.,57.,58.,59.,60 дугаар зүйлд заасан нөхцлийн дагуу шүүхээр шийдвэрлэгдсэн байх ёстой. Гэтэл өнөөдрийн ийм зүйл байхгүй. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8., 30.1.3.-т заасан заалт нь бидний хэн алинд нь хамааралтай юм. ******* ******* ******* болон ******* ХХК нь хоёулаа тусгай зөвшөөрөлтэй этгээд биш бөгөөд нэг этгээд нь эзэмш******* эрхтэй гэдэг нь үндэслэлгүй юм. Мөн шугам, трансформартор дотор гүйж байгаа гүйдэл нь улсаас анхаарах ёстой зүйл. Харин барилга дотор байгаа зүйл нь харилцан талуудын өмлөлийн зүйл юм гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаалхүүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дэд өртөөний хүчин чадлыг тодорхойлсон дүгнэлт, хүсэлтийн хувьд талууд ойлголцсон учир нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн. Цахилгаанаар хангах тухай манай хүсэлтийг гаргуулах шаардлагын хувьд манайх цахилгаанаар хангахад татгалзах зүйлгүй гэсэн баримтыг нотариатаар баталгаажуулж өгсөн учир уг шаардлага биелэгдсэн. Гэрээний 4.1.6-д заагдсан хүлээсэн үүргээсээ бид татгалзаж, нэхэмжлэгчид түлхүүрийн 1 хувийг хүлээлгэн өгөх боломжгүй. Тухайн дэд өртөөг 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ******* комисст хүлээлгэж өгсөн. Барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа 4 жил байдаг. Мөн нэхэмжлэлийн нэмэлт шаардлагын хувьд манайд байгаа дэд өртөөний техникийн бичиг баримтаас нэхэмжлэгчид хуулбарлаж өгөх бүрэн боломжтой. Харин тухайн техникийн бичиг баримтад байхгүй баримтыг гарган өгөх боломжгүй. Гарал үүслийн гэрчилгээ, техникийн паспортын хувьд бид тухайн үед худалдаж авсан компаниас аваад гаргаж өгөх боломжтой байна. Мөн гүйдлийн трансформатор, тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээ нь хангагч, хэрэглэгчийн гэрээ хийхэд хуулбарыг авдаг учраас түүнд байх боломжтой, тэндээс авч нэхэмжлэгчид өгье. Түлхүүрийг хүлээлгэн өгөх гэсэн гэрээний үүргээсээ бид татгалзаж, энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг түлхүүрийг өгч болох эсэх талаар эрчим хүчний зохицуулах хороонд хандахад тус газрын мэргэжилтэн хаалттай дэд өртөөний түлхүүрийг хүлээлцэх журмаар орж гардаг, гарын үсэг зурж нэвтэрдэг, салгаж залгах асуудлын хувьд мэргэжлийн байгууллага төлбөрөөр хийдэг гэж хэлж, болохгүй гэсэн. Энэ талаарх Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн албан бичгийг хэрэгт өгсөн. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8., 30.1.3. гэсэн заалтыг баримтлан аюулгүй ажиллагааны журамд заасны дагуу хууль барьж ажиллаарай гэсэн хариу өгсөн. Үүний дагуу түлхүүрийн 1 хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад шаардлагын хүрээнд эвлэрэн зохицуулж болно гэсэн байр суурийг захирлын зөвлөл илэрхийлсэн. Нэхэмжлэгч тал нь өмчлөх эрхийг хэрэгжүүлэх үүднээс түлхүүрийг авна гэсэн нь ойлгомжгүй бөгөөд түлхүүргүй байснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй. Мөн цахилгаан таслахгүй байхыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд ******* ******* сургуулийн цахилгааныг хаасан, тасалсан, унтраасан асуудал байхгүй. Яагаад уг гомдол гарсан бэ гэхээр, манай хаалттай дэд өртөөний цаад талын буюу УБЦТС ТӨХК-ийн өмчлөлийн өртөөн дээр аваар гарч, тог унтрахад манай өртөөн дээр тог тасардаг. Энэ тохиолдолд техникийн нөхцлийн дагуу дизель командыг сэлгэн залгах зорилгоор байршуулсан байдаг. Цахилгаан тасарсан үед уг дизель хөдөлгүүрээс манайх цахилгаанаар тэжээгддэг. Тэгэхээр ******* ******* ******* нь ******* ХХК-г тог тасалж, хязгаарласан гэх ойлголтыг авсан байх. Цаашид манайхаас хамаарч нэхэмжлэгчийн цахилгааныг таслах үндэслэл байхгүй. Ийм байдлаас болж түлхүүрийн 1 хувийг гаргуулахаар шаардаж байгаа байх. Бид УБЦТС ТӨХК-тай аюулгүй ажиллагааны журмын дагуу түлхүүр, хүлээлцэж авдаг. Дэд өртөөний түлхүүр зарим үед манайд, зарим үед УБЦТС ТӨХК-д байдаг. Салгаж, залгахыг мэргэжлийн байгууллагад төлбөр төлсний үндсэн дээр хийдэг. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасны дагуу талуудын хоорондох гэрээний 4.1.6-д заасан хэд хэдэн үүргээс түлхүүр хүлээлгэж өгнө гэсэн нь хууль зөрчсөн байх тул энэ үүргээс татгалзаж, биелүүлэх боломжгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* БСБ нь хариуцагч ******* ХХК-д холбогдлуулан 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 20150914 тоот Цахилгаан хангамжийн дэд өртөөний талаарх гэрээний 4.1.3, 4.1.6-д заасан үүргийг гүйцэтгүүлэх, ******* ******* эрдмийн ******* сургуулийн өргөтгөлийн Б блокийн барилгын цахилгааныг таслахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6/0,4 кВ 2*630 кВА хүчин чадалтай 4172 дугаартай дэд өртөө /ХТП-4172/-ийн бичиг баримт болон ажлын зургийг гаргуулахаар нэхэмлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хариуцагч тал нь дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаас 20150914 тоот Цахилгаан хангамжийн дэд өртөөний талаарх гэрээний 4.1.3-д заасан 6/0,4 кВ 2*630 кВА хүчин чадалтай 4172 дугаартай дэд өртөө /ХТП-4172/-ийн хүчин чадлыг илэрхийлсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт, 4.1.6-д заасан 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ******* ХХК-иас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХХК-д хүргүүлсэн 305/15 тоот Цахилгаанаар хангуулах тухай бичиг буюу хаалттай дэд өртөөнөөс Б тал болох нэхэмжлэгчийг цахилгаанаар хангахад татгалзах зүйлгүй тухай хүсэлт, уг дэд өртөөний бичиг баримт болох Дархан сүлжээ ХХК-ийн боловсруулсан ажлын зургууд, 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 06/2014 тоот Тоног төхөөрөмжинд туршилт хийсэн акт, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 06/2014 тоот Тоног төхөөрөмжинд цахилгаан холболт, газардуулга хийсэн акт, 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 002979 тоот Тоноглолын газардуулгын эсэргүүцэл хэмжсэн протокол зэргийг нэхэмжлэгчид өгч шаардлагыг биелүүлэн,
мөн 4172 дугаартай дэд өртөө буюу цахилгаан хуваарилах байгууламжийн тоолуурын баталгаажилтын гэрчилгээ, ХТП-4172-г залгаж, салгах зөвшөөрлийн бичгүүд, гүйдлийн трансформаторын протокол, ХТП-ийн үйлдвэрлэгчээс олгосон техникийн паспорт зэргийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр, мөн нэхэмжлэгчийн өмчлөлийн Б блокийн барилгын цахилгааныг таслахгүй байхыг даалгах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Харин хариуцагч нь талуудын хоорондохь 20150914 тоот Цахилгаан хангамжийн дэд өртөөний талаарх гэрээний 4.1.6-д зааснаар дээрх ХТП-ийн нэг хувь түлхүүрийг нэхэмжлэгчид өгөх боломжгүй гэж үл зөвшөөрөн, татгалзлын үндэслэлээ гэрээний дээрх заалт нь хууль зөрчсөн, өртөөний түлхүүрийг хэн дуртай хүнд өгөх эрхгүй, дэд өртөө нь өөрөө аюултай объект учир тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн хүмүүс нэвтрэх эрхтэй, түлхүүр зарим үед манайд, зарим үед УБЦТС ТӨХК-д байдаг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8., 30.1.3.-т заасны дагуу техникийн нөхцөл авсан учраас манай компани дэд өртөөний бүх аюулгүй байдлыг хариуцдаг, өөр хэн ч хариуцахгүй гэж тайлбарлажээ.
Шүүх нэхэмжлэгчийн цахилгаан хуваарилах байгууламж буюу ХТП-4172-ийн нэг хувь түлхүүрийг гаргуулах гэсэн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
1.Нэхэмжлэгч байгууллага нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/240 тоот тушаалаар Хүмүүндэгийн ухааны ******* сургуулийн харъяаллаас гарч, ******* ******* судалгааны ******* ******* болж өөрчлөгдсөн байх ба 2016 оны 7 дугаар сарын 18-нд ******* ******* эрдмийн ******* ******* нэртэй боловсрол сургалтын байгууллагаар бүртгүүлсэн нь 2016 оны 7 дугаар сарын 18-нд дахин олгосон 0000121890 дугаартай ******* бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон.
2.Талууд 2015 оны 9 дүгээр сарын 14-нд 20150914 дугаартай Цахилгаан хангамжийн дэд өртөөний талаарх гэрээ-г байгуулсан ба уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Хүмүүнлэгийн ухааны ******* сургуулийн А болон Б блокийн өргөтгөлийн гадна талд байрлах, цахилгаан хангах 6/0,4 кВ 2*630 кВА хүчин чадалтай хаалттай дэд өртөө /ХТП-4172/-ийн үнэд Б тал нь 200 000 000 төгрөгийг А талд төлөх, А тал нь Б талд дэд өртөөний 50 хувийг өмчлөх болон бусад эрхийг шилжүүлэх, ингэснээр А тал буюу хариуцагч ******* ХХК, Б тал буюу нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* БСБ нь дээрх ХТП-4172-г адил хэмжээгээр хамтран өмчлөхөөр тохиролцжээ.
Үүнээс үзэхэд хариуцагч ******* ХХК нь 2014 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын 25-ны хооронд барьж, 2014 оны 8 дугаар сарын 21-нд 2014/467 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт-р ашиглалтад оруулсан 6/0,4 кВ 2*630 кВА хүчин чадал бүхий хаалттай дэд өртөөний 50 хувийг нэхэмжлэгчид худалдан, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
3.Дээрх 20150914 дугаартай гэрээний дагуу нэхэмжлэгчээс 200 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ХААН банкны орлогын мэдүүлэг, Голомт банкны дотоод шилжүүлгийн маягт, зохигчдын тайлбараар нотлогдсон ба гэрээний 4.3.1-ийн 4.3.1.1-д Дэд өртөөний 50 хувийг Б тал дангаар өмчилнө, 4.3.1.2-т Дэд өртөөний үлдсэн 50 хувийг А тал өмчилнө 4.3.1.3-т Дэд өртөөг өмчилж буй хэмжээгээр цахилгаан эрчим хүчийг ашиглаж, эрчим хүч ашигласан төлбөрөө Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд гэрээний дагуу төлнө гэснээр дээрх цахилгаан хуваарилах байгууламж /ХТП-4172/ нь мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д заасан зохигчдын дундын өмч болжээ.
4. Зохигчдын тайлбараар, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19.-д зааснаар эдгээр байгууллагууд нь эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа хуулийн этгээд буюу хэрэглэгч мөн байна.
Иймд зохигчид нь дундын өмч болох 6/0,4 кВ 2*630 кВА хүчин чадал бүхий хаалттай дэд өртөө /ХТП-4172/-г талууд хэвийн ажиллагааг нь алдагдуулахгүй ажиллуулах, ашиглах, хамгаалах, засвар үйлчилгээг хийх зэргээр өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3.-д заасан техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх, 30.1.8.-д заасан өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүргийг, түүнчлэн Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 5-ын 25 дахь заалтын 1-д заасан өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтныг томилох, 3-т заасан өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж, хамгаалах багаж хэрэгсэлд ашиглалтын үеийн үзлэг үйлчилгээ, засвар, урьдчилан сэргийлэх ээлжит туршилтыг зох******* норм, дүрмийн дагуу тогтоосон хугацаанд мэргэжлийн байгууллага, ажилтнаар хийлгэх, 5-д заасан цахилгаан тоног төхөөрөмжийн байрыг аваарь ослоос урьдчилан сэргийлэх, гал түймэр эсэргүүцэх хэрэгслээр хангах, 16-д заасан ...дэд өртөөнд байгаа цахилгаан тоног төхөөрөмжид засвар хийхдээ сүлжээнээс салгах, сүлжээнд залгахыг түгээгч, хангагч байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэх, 6-ын 28 дахь заалтад заасан Тооцооны хэмж******* хэрэгсэл тэдгээрийн холболтын сүлжээ нь нэг шит, хайрцагт байрласан байвал зохино. Шит буюу хайрцгийг битүүмжилж, өндөрт хөдөлгөөнгүй байрлуулан газардуулсан байна гэх зэрэг үүргүүдийг адил тэнцүү хэмжээгээр хүлээж хэрэгжүүлэх ёстой байна.
5.Талуудын хоорондохь гэрээний 4.1.6-д Энэ гэрээний төлбөр болох 200 000 000 төгрөгийг хүлээж авснаас хойш 1 өдрийн дотор ... Б талд оногдох ХТП-ийн нэг хувь түлхүүрийг дээрх хугацаанд хүлээлгэн өгнө гэж заасан байх ба хариуцагч дээрх үүргээ биелүүлээгүй, зөрчсөн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч ******* ХХК нь дээрх хуулийн заалтууд болон Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн дагуу уг ХТП-4172-ийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтныг томилсон, эрх бүхий байгууллагын ажилтанд уг ХТП-4172-г битүүмжлэн түлхүүрийг нь хүлээлгэн өгсөн талаар, түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8/951 тоот албан бичиг, 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 4/67 тоот албан бичигт 1275/2012, 3370/2013 техникийн нөхцлүүдийн дагуу цахилгаан хуваарилах байгууламж /ХТП-4172/-ийн ашиглалтын талаар Хүмүүнлэгийн ухааны ******* ******* болон хариуцагч ******* ХХК-ийн хооронд гэрээ байгуулсан тухай дурдсан байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч тал нь өөрийн тайлбар, татгалзлыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан УБЦТС ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 32/04 тоот албан бичигт дурдсанаар хариуцагч нь цахилгаан хуваарилах байгууламж /ХТП-4172/-г тус байгууллагын эзэмшилд шилжүүлээгүй байна.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2.-т Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шиж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх өнхцөл журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв мэдээлийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэсний дагуу хариуцагч ******* ХХК-иас талуудын дундын өмч болох цахилгаан хуваарилах байгууламж /ХТП-4172/-ийн нэг хувь түлхүүрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч тал нэхэмжлэлийн зарим шаардлагыг биелүүлсэн, зарим шаардлагыг хүлээн зөвшөөрснийг тус тус батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчаас нэг хувь түлхүүрийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс ******* тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг ******* орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас ******* тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 243.2.-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас, талуудын хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 20150914 тоот Цахилгаан хангамжийн дэд өртөөний талаарх гэрээний 4.1.6-д заасан үүрэг болох хамтан өмчлөх дундын эд хөрөнгө 6/0,4 кВ 2*630 кВА хүчин чадалтай, дэд өртөө буюу цахилгаан хуваарилах байгууламж /ХТП-4127/-ийн нэг хувь түлхүүрийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* БСБ-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 6/0,4 кВ 2*630 кВА хүчин чадалтай 4172 дугаартай дэд өртөө буюу цахилгаан хуваарилах байгууламж /ХТП-4172/-ийн хүчин чадлыг илэрхийлсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ******* ХХК-иас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХХК-д хүргүүлсэн 305/15 тоот Цахилгаанаар хангуулах тухай бичиг, уг цахилгаан хуваарилах байгууламжийн бичиг баримт болох Дархан сүлжээ ХХК-ийн боловсруулсан ажлын зургууд, 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 06/2014 тоот Тоног төхөөрөмжинд туршилт хийсэн акт, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 06/2014 тоот Тоног төхөөрөмжинд цахилгаан холболт, газардуулга хийсэн акт, 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 002979 тоот Тоноглолын газардуулгын эсэргүүцэл хэмжсэн протокол зэргийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, шаардлагыг биелүүлснийг,
дэд өртөө буюу цахилгаан хуваарилах байгууламж /ХТП-4172/-ийн тоолуурын баталгаажилтын гэрчилгээ, түүнийг залгаж, салгах зөвшөөрлийн бичгүүд, гүйдлийн трансформаторын протокол, үйлдвэрлэгчээс олгосон техникийн паспорт зэргийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр, цаашид Б блокийн барилгын цахилгааныг таслахгүй байхаар уг шаардлагуудыг хүлээн зөвшөөрснийг тус тус баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс ******* тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг ******* орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас ******* тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА