Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2016/00168

 

 

 

 

 

20******* оны 06 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ20*******/00*******8

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, *******ын гудамж 6, Хан-Уул *******, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******ын 31-398 тоотод байрлах, ХХК /РД:/-д холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 21 639 330 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанитай ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр № дугаартай бетон хольц нийлүүлэх тухай гэрээ" гэрээг байгуулж, 37 879 420 төгрөгийн 202 тн 660 кг асфальт бетон хольц худалдан авсан.

Хариуцагч нь худалдан авсан бүтээгдэхүүний үнээс 13 397 420 төгрөгийг төлөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөхийг байнга шаардаж байсан боловч төлөөгүй, гэрээ байгуулах үед байрлаж, үйл ажиллагаа явуулж байсан ******* дүүргийн 4 дүгээр хороо, Байгалийн түүхийн музей, 202 тоотоос нүүж олдохгүй болсон.

Өнгөрсөн хугацаанд манай компани хариуцагчийг олох талаар өөрсдийн зүгээс хийж чадах бүхий л боломжтой ажлыг хийсэн боловч олох боломжгүй байсан тул өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч шүүхэд хандаж хариуцагчийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулах болон бусад зүйлд нилээд зардлыг гаргасан.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 3807 дугаар шийдвэрээр " ХХК-ийг болон түүний захирал ийг эрэн сурвалжлуулснаар түүний оршин суугаа газрын хаягийг олж тогтоосон.

Манай компани нь Энхтайванд өртэй байгаагүй.

Иймд хариуцагч ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 13 379 420 төгрөг, талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2 дахь хэсэгт зааснаар алданги 6 689 710 төгрөг, өмгөөлөгчид эрх зүйн туслалцаа авахад төлсөн 1 500 000 төгрөг, эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахад шүүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг нийт 21 639 330 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүнийг төлөөлж тус компанийн захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь авто замын барилга угсралт засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд автозамын ажил хийж гүйцэтгэх явцад 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулан ******* ХХК-иас 37 879 420 төгрөгөөр асфальт бетон хольц худалдан авсан.

Тэд байгууллага хороондын тооцоо нийлсэн акт үйлдээгүй мөн үүсээд байгаа нөхцөл байдлыг арилгах талаар харилцан санал гаргаагүй атлаа намайг олдохгүй байсан мэтээр ярьж байна.

Нэхэмжлэгч нь бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үлдэгдлийг 13 397 420 төгрөг гэсэн хэдий ч нотлох баримт байхгүй байна.

Мөн ******* ХХК нь өөртөө хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсан нь ******* ХХК болон ХХК-иудын хооронд байгуулсан гэрээнд ямар ч холбогдолгүй байхад нэхэмжлэгч нь өмгөөлөгчид төлсөн 1 500 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Би тус компаниас 10 сая төгрөгийн авлагатай Энхтайваныг дагуулан очиж, уг авлагыг миний өр төлбөрт тооцон авах талаар ярихаар очиж байсан боловч энэ асуудал сүүлдээ бүдгэрээд алга болсон.

Манайх үндсэн төлбөр 13 397 420 төгрөг, үүнээс алдангийн 50 хувийн хамт төлөхийг зөвшөөрч байна. Бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* ХХК нь ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 21 639 330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 13 397 420 төгрөг, алданги 50 хувиар төлөхийг зөвшөөрч байна, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

******* ХХК нь ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тоот бетон хольц нийлүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч ******* ХХК нь нэг тонн 187 000 төгрөг бүхий 200 тн асфальт бетон хольцийг захиалагчид нийлүүлэх, захиалагч ХХК нь бүтээгдэхүүн авахаас өмнө урьдчилгаа 18 000 000 төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөрийг бүтээгдэхүүн авснаас хойш 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр буюу нэг сарын дотор төлөх, захиалагч асфальтыг өөрийн тээврийн хэрэгслээр татан авах ба хэрэв тээвэрлэлтийг нийлүүлэгч хийлгэх тохиолдолд тээвэрлэлтийн хөлс 1тн/км нь 250 төгрөг байх, захиалагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар алданги төлөх, гэрээний хугацаа 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дуусах нөхцөлтэйгөөр тус тус харилцан тохирч үүрэг хүлээжээ. /хэргийн 7-9/

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 37 879 420 төгрөгийн үнэ бүхий 202 тн 660 кг асфальт бетон хольц худалдан авсан, үүнээс 24 482 000 төгрөгийг төлж, үлдэх 13 397 420 төгрөгийг төлөөгүй тухайд талууд маргасангүй.

Харин хариуцагч нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 13 397 420 төгрөгийг алданги 50 хувийн хамт төлөхийг зөвшөөрч байгаа ба өмгөөлөгчийн хөлс болон түүнийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төлөх ёсгүй гэж маргаж байна.

Хэргийн 13, 14 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны 03807 дугаар шийдвэрээр тус компани түүний захирал -ийг гэрээ байгуулах үедээ ******* дүүргийн 4 дүгээр хороо, Байгалийн түүхийн музей, 202 тоот хаягт үйл ажиллагаагаа явуулж байсан нь гэрээнд тусгагдсан боловч уг хаягтаа байхгүй байгаа гэсэн үндэслэлээр эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байх ба Тахарын ерөнхий газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5/4086 тоот бичгээр ХХК-ийн захирал нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байрны 73 тоотод оршин суудаг нь тогтоогдлоо гэсэн хариуг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт ирүүлжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нийлүүлэгч ******* ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлсэн байх бөгөөд захиалагч буюу худалдан авагч ХХК нь худалдан авсан барааны үнийг буюу хэлэлцэн тохирсон үнийг худалдагчид бүрэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь зохигчдын тайлбар, кассын зарлагын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ордер зэргээр нотлогдож байна. /хэргийн 44 дүгээр тал/

Ийнхүү хариуцагч нь гэрээний төлбөрийн үлдэгдэл 13 397 420 төгрөгийг төлөөгүй нь тогтоогдсон.

Гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дууссан боловч талууг хугацааг сунгаагүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэний үйлчилгээний хөлс 1 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчээс төлсөн уг үйлчилгээний хөлс нь зайлшгүй зардалд буюу хохиролд оруулан тооцох боломжгүй юм. Учир нь өмгөөлөгч оролцуулах нь түүний сайн дурын асуудал болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, түүнээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 13 397 420 төгрөг, гэрээний 6 дугаар зүйлийн 2-д зааснаар уг үнийн дүнгээс хоногт 0.3 хувиар алданги тооцон 2014 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 20******* оны 3 дугаар сарын 25-ны /шүүхэд нэхэмжлэл гаргасан/ өдөр хүртэлх нэг жил 9 сар 21 хоногийн /хоногт 40 192 төгрөг/ алданги 26 365 952 төгрөг болох учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 6 689 710 төгрөг, шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг нийт 20 139 330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 1*******, 118 дугаар зүйлд заасныг удирдплагаг болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХК-иас 20 139 330 /хорин сая нэг зуун гучин есөн мянга гурван зуун гучин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 258 295 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХТУЯА