| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довжилжамцын Энхтуяа |
| Хэргийн индекс | 101/2016/04075/И |
| Дугаар | 182/ШШ2016/00070 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2016/00070
| *******16 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 182/ШШ*******16/00070 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* хотхон, 2 байр, ******* тоотод оршин суух, байрлах, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, салхитын 3 дугаар гудамж, тоотод оршин суух, овогт /РД:/-д холбогдох
******* дүүрэг, дүгээр хороо, салхит 3 дугаар гудамжны тоот газар, хашаа, амины орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Т., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , гэрч , , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тай *******05 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэр бүлж болж гэрлэлтээ бүртгүүлж, бидний дундаас *******04 онд хүү төрсөн.
Миний төрсөн эгч нь надад дэмжлэг үзүүлэн, Япон улсаас хашаа байшин барих мөнгө өгч явуулсан тул уг мөнгөөр *******04 онд ******* дүүрэг дүгээр хороо, Салхитын 3- тоот 3 тал хашаа, 3 х 4 м.кв хэмжээтэй өвлийн нэг давхар байшинг дүү ийн хамт барьсан юм.
Тухайн үед *******04 оны сонгуулийн үе байсан бөгөөд харьяа хороо, засаг захиргааны нэгж байгуулагдаагүй, айлуудад хууль ёсны эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй байсан.
Би гадаадад явахын өмнө дүүргийн засаг захиргаанаас тус газар нь хэзээ хаягжилт бүртгэл хийхийг асуухад хороо байгуулагдсаны дараа албажуулна гэсэн хариу өгдөг байсан тул хашаа байшингийн бичиг баримтаа авч амжилгүй явсан.
Ингээд миний бие *******05 оны 07 дугаар сарын 09-ний өдөр амьдралаа дээшлүүлэх зорилгоор эгч ы урилгаар Япон улсад ажиллахаар яваад *******08 оны 06 дугаар сард Монголдоо эргэж ирсэн.
Гэтэл намайг Япон улсад очсоны дараа манай эхнэр нь нэг жил орчим намайг хуурч мэхэлж байсныг мэдээгүй бөгөөд сар бүр хүүдээ ахуйн хэрэглээний мөнгө явуулдаг байсан.
Энэ хугацаанд тэрээр өөр хүнтэй гэр бүл болж, хүү г миний төрсөн ээж, дүү нарт орхиод алга болсон.
Би Япон улсаас ирснээс хойш хүү г одоогийн /*******08 онд гэр бүл болсон/ гэр бүлийн хамтаар асран хамгаалж байгаад *******13 онд түүнийг төрсөн эхийн асрамжид өгсөн.
Гэтэл нь ******* дүүргийн шүүхэд гэрлэлт цуцлуулах болон 9 жил үр хүүхдээ өөрөө асарч халамжлаагүй атлаа надаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шаардаж, нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс *******13 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1348 тоот шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалсан.
Миний хувьд тухайн үед шүүхэд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан гаргаагүй юм.
нь намайг Япон улсад яваад ирэхэд өөрийн төрсөн эгч Ч.Энхжаргал, түүний нөхөр Д.Цогтгэрэл нартай хуйвалдан одоогийн ******* дүүргийн дүгээр хороо, салхит 3 дугаар гудамж, тоот хашаа байшин, газрыг надад мэдэгдэхгүйгээр, бичиг баримт байхгүйг далимдуулан иргэн Т.д бэлэн мөнгөөр худалдсан байна.
Иймд намайг ******* дүүргийн дүгээр хороо, салхит 3 дугаар гудамж, тоот хашаа, амины орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.******* нь уг хашаа байшинг өөрийн хөрөнгөөр барьсан бөгөөд түүний эхнэр нь нөхрийнхөө зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бусдад худалдсан байна.
Тэдний гэрлэлтийг шүүхээр цуцлахдаа хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асууудлыг шийдвэрлэж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхгүй орхигдуулжээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******06 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Д.Цогтдэлгэр, Ч.Энхжаргал нараас ******* дүүргийн салхитад 3 тал хашаа, хавтгай дээвэртэй жижиг байшинг тухайн үеийн ханш болох 1 400 000 төгрөгөөр худалдан авч мөнгөө бэлнээр нь өгч, баримт үйлдсэн.
Энэхүү худалдан авсан газрын хэмжээг би одоо санахгүй байна.
Би ыг танихгүй, түүнтэй уулзаж байгаагүй.
Харин Ч.Энхжаргал надад хэлэхдээ манай дүү ын газар, хашаа байшин гэж хэлж байсан. Би түүнээс итгэмжлэл байгаа эсэхийг асуугаагүй.
Намайг уг хашааг худалдан авахад хашаа хаалгагүй, байшингийн 2 цонх хоёулаа хагархай, ямар ч бичиг баримтгүй, тог цахилгаангүй байсан.
Би түүнийг худалдаж аваад хашааны хаалга шинээр хийж, хуучин байшинтай залгаж 4х7м.кв хэмжээтэй өөрөө суух байшингаа палкаар барьж, одоо гэр бүлийн хамт 10 дахь жилдээ амьдарч байна.
Тус хашааг худалдаж авснаас хойш *******07 онд ******* дүүргийн 7 дугаар хороо байгуулагдан, салхитад оршин суудаг нийт айл өрхүүдийг нэгдсэн журмаар хаягжуулсан.
Үүгээр манайд ******* дүүргийн дүгээр хороо, салхитын 3 дугаар гудамж, тоот гэсэн хаяг өгч, миний бага хүү ын нэр дээр ******* дүүргийн Засаг даргын *******08 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 150 тоот шийдвэрийг үндэслэн 18643318818501 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээг /*******08 онд/ олгогдсон.
Мөн нийт айл өрхүүдийг цахилгаанжуулсан. Өнгөрсөн хугацаанд хашаагаа тохижуулаад, үхрийн нүд, чацарганы мод тарьсан.
Би З.*******ээс худалдан аваагүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би одоогийн маргаж буй ******* дүүргийн дүгээр хороо, салхитын 3- тоотод эцэг эхийн хамт амьдардаг.
*******06 онд тус хашааг газрын хамт бусдаас худалдан авсан. Худалдан авах үед ямар ч бичиг баримтгүй байсан бөгөөд улмаар хороо захиргаандаа зохих журмын дагуу өргөдөл гарган *******08 оны 06 дугаар сард газар эзэмших гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан.
Ийнхүү уг хашаа байшин миний эзэмшилд байгаа, миний өмч хөрөнгө мөн.
Би нэхэмжлэгч З.*******ийг огт танихгүй, хуулийн дагуу худалдаж авсан.
З.******* нь эхнэр аасаа салсан юм бол түүнээсээ нэхэмжлэхгүй, манайхаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.
Би уг хашаа байшингийн хууль ёсны эзэмшигч тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.******* нь Т.д холбогдуулан ******* дүүрэг, дүгээр хороо, салхит 3 дугаар гудамжны тоот газар, хашаа, амины орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн шүүхийн шүүгчийн *******16 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *******332 дугаар захирамжаар ыг өөрийнх нь хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна
Хариуцагч Т. нь *******06 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн эхнэр ын төрсөн эгч Ч.Энхжаргал, түүний нөхөр Д.Цогтгэрэл нараас Салхитад /одоогийн маргаж буй/ байрлалтай, 3 тал хашаа, 3х4 м.кв хэмжээтэй байшинг хаягийн бүртгэлгүй, эзэмших эрхийн гэрчилгээгүй, ямар ч бичиг баримтгүйгээр 1 400 000 төгрөгөөр худалдан авсан, *******07 онд ******* дүүргийн 7 дугаар хороо байгуулагдан, тус хороонд харьяалагдах болсон, улмаар уг хороо нь дүгээр хороо болж өөрчлөгдөж, ******* дүүргийн Засаг даргын *******08 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 150 дугаар шийдвэрээр ******* дүүргийн дүгээр хороо, салхит 3- тоот, нэгж талбарын 18643318818501 дугаар бүхий, 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр *******08 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр газар эзэмших эрхийн 0213129 дугаа бүхий гэрчилгээг түүний хүү т олгогдсон болох нь зохигчдын тайлбар, дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. /хэргийн 30, 31 дүгээр тал/
Тус маргаж буй газар, хашаа байшинг *******06 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1 400 000 төгрөгөөр худалдсан, худалдан авсан тухайд талууд маргаагүй боловч нэхэмжлэгч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг өөрийнх нь зөвшөөрөлгүй, өөрт нь мэдэгдэлгүйгээр зарсан нь хууль бус гэж маргаж байна.
Харин хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар үүнийг үгүйсгэн тайлбарлахдаа: бид нэхэмжлэгчээс худалдан аваагүй, .... нэхэмжлэгч нь гэр бүлээ цуцлуулсан эхнэрээсээ эд хөрөнгөө шаардах ёстой гэж маргалаа.
Нэхэмжлэгч З.******* нь тай *******01 онд танилцан гэр бүл болж гэрлэлтээ *******05 онд бүртгүүлсэн, тэдний дундаас *******04 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүү төрсөн байх ба түүний эхнэр Ч.Энхцацарал нь шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг ******* дүүргийн шүүх хүлээн авч, *******13 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1348 дугаар шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцлаж, хүүг эхийн асрамжид үлдээж, эцгээс нь *******14 оны 01 дүгээр сараас эхлэн хүүхдийн тэтгэлэг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
Тус шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт хариуцагч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... бидний хамтран амьдрах хугацаанд бий болгосон орон гэрийг намайг эзгүйд зарсан. Иймд эд хөрөнгийн маргаангүй гэсэн байх ба уг шийдвэрт гэрлэгчдийн хооронд гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсан байна. /хэргийн 15-17 дугаар тал/
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох газар хашаа байшинг эхнэр бусдад зарсныг хүлээн зөвшөөрч, тухайн үед гэрлэлт цуцлуулах үедээ маргаан үүсгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдлоо.
Хариуцагч Т. нь дээрхи газар, хашаа байшинг аман хэлцэл хийж худалдан авсан байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авчээ.
Ийнхүү тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор мэдэлдээ авч, түүнийг эзэмшиж байгаа, эзэмших эрхтэй тул түүнийг хууль ёсны, шударга эзмшигч гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй юм.
Мөн түүнчлэн мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь тус шүүхэд *******16 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан, ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөд /*******06 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойш/ 9 жил 11 сар болжээ.
Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд уг хугацааг түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгч нь *******05 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Япон улсад ажиллахаар яваад *******08 оны 06 дугаар сард буцаж ирсэн, энэ үеэс мэдэх боломжтой байсан, мөн түүнийг Япон улсад байхад нь түүний дүү бэр эгч ыг хашаа байшинг бусдад зарсаныг *******05 оны 06, 07 дугаар сарын үед мэдээд ах З.*******д хэлсэн гэсэн гэрч ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй овогт д холбогдох ******* дүүрэг, дүгээр хороо, салхит 3 дугаар гудамжны тоот газар, хашаа, амины орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *******0 төгрөгийг улсын орлогд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.4, 1.7, 1******* дугаар зүйлийн 1*******.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭНХТУЯА