Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2022/0467/З |
Дугаар | 128/ШШ2023/0449 |
Огноо | 2023-05-17 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2023/0449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ё.П /РД:У/
Хариуцагч: Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б, Г.Ш,
Гуравдагч этгээд: Т******* газар
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.А нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Ш, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэл гаргагч Ё.Пгаас Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийн Т******* газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2. Гуравдагч этгээд Т******* газраас Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжийн иргэн Ё.Пд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч Ё.П тус шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлдээ: Нэхэмжлэгч Ё.Пд ******* дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт Засаг даргын 2018 оны ******* дугаар захирамжаар 2590 м.кв газрыг эмнэлэг, сувиллын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.
Тус газар дээр барилгын зураг зуруулж Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах гэтэл Газрын албанаас мэдээллийн санд байхгүй болгочихсон байсан тул мэдээллийн санд оруулах хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Газар зохион байгуулалтын албанаас Дээрх газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтын дагуу бусдын эзэмшил газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон байх тул газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэнийг үүгээр мэдэгдэж байна гэсэн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот албан бичгээр мэдэгдэл ирүүлсэн байна.
Тухайн газрыг авахаар хүсэлт гаргахад газрын албаны мэдээллийн санд урд талдаа Архивын ерөнхий газар хойд талдаа Геронтологийн төвийн газар байсан, тухайн газар дээр ямар ч эзэмшигч, ашиглагч байгаагүй ба Ё.П би өөрөө А и ХХК-ийн захирал, А и ХХК нь 2011 оноос хойш Геронтологийн төвийн 60 ортой Ахмадын эмнэлгийн барилгыг барьж байгаа болно.
2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01-09/ тоот Газар зохион байгуулалтын албаны мэдэгдлээр Та хуваарьт хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа тул яаралтай 2020 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахыг анхааруулъя гэж 99 650 000 төгрөгийн нэхэмжлэхийн хамт ирүүлсний дагуу Ё.П би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 42 800 000 төгрөг төлсөн байсан, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 99 650 000 төгрөгийг дуудлага худалдааны анхны үнэ болох нийт 142 450 000 төгрөгийг Газрын албанд төлсөн байна.
Мөн дулаан, халуун хүйтэн усны шугам, бохирын шугамын ажлыг хийхэд 612 сая төгрөг зарцуулсан байна.
Иймд Ё.П би давхцуулаад олгосон газар аваагүй, бас тэрбум гаруй төгрөг зарцуулчихсан байхад ийм хууль бусаар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ба хуульд зааснаар Газар зохион байгуулалтын алба нь надад учруулсан тэрбум гаруй төгрөгийн хохирлоо төлөх, эсвэл тухайн эзэмшил газрыг мэдээллийн санд урьд өмнө байснаар нь оруулж тухайн газар дээр зориулалтын дагуу эмнэлэг сувиллын барилгыг барих боломжоор хангаж өгнө үү.
Нэхэмжлэгч Ё.Пд ******* дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт Засаг даргын 2018 оны ******* дугаар захирамжаар 2590 м.кв газрыг эмнэлэг, сувиллын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.
Нөхцөл байдлыг тодруулж үзэхэд Татварын Ерөнхий Газарт 2020 оны 07 дугаар сард миний эзэмшиж байгаа газрыг давхцуулан олгосон байна гэж хэлсэн. Гэхдээ ямар шийдвэрээр олгосон талаар олж мэдэх боломжгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Мөн хашаа барьж ашиглаж ирсэн. Гэтэл 2022 онд Барилгын зургаа зуруулж дуусгаад батлуулахаар Ерөнхий төлөвлөгөөний газарт хандахад танай газар давхцалтай байна гэдэг асуудал үүссэн. Энэ асуудал үүсэхэд Газрын албанд 03 дугаар сарын 24-ний өдөр албан бичиг өгч хандахад 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хариу өгөөгүй. 4 дүгээр сарын 28-ны өдөр ******* дугаар албан бичгээр хариу ирүүлсэн. Тус албан бичигт танай эзэмшиж буй газар нь газрын кадастрын мэдээллийн санд Т******* газрын эзэмшил газартай давхцалтай байх тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн байсан. Нөхцөл байдлыг тодруулж үзэхэд ******* дугаар захирамжаар газар давхцуулан олгосон байсан. Тиймээс Т******* газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандан захиргааны хэрэг үүсгэсэн.
Газрын тухай хуульд хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй байна гэдэг заалтыг баримтлан газар олголтыг хийдэг. Манайхыг авахад ямар нэг давхцал байхгүй учир манайд олгогдсон. Энэ баримт хавтаст хэрэгт байгаа. Газрын тухай хуулийн 32.3, 32.4-т зааснаар баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө гэсний дагуу манайх газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, газрын чанарын хянан баталгааны хуудас зэргийг өгсөн. Дотооддоо мэдээлэлгүй байсан юм уу? Давхцалтай газрыг Т******* газарт өгөөд манай ажлыг 2 жил зогсоож байгаа тул ******* дугаар захирамжийн Т******* газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Т******* газарт Засаг даргын 2020 оны 03 дугаар 15-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* дүүргийн 21 дүгээр хороонд 15 жилийн хугацаагаар 2261 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч Ё.Пд Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* дүүргийн 10 дугаар хороонд 2590 м.кв газрыг эмнэлэг, сувиллын зориулалтаар 15 жилийн хугацаанд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу Ё.Пд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар албан бичгээр мэдэгдсэн болно.
Иймд Т******* газар газар эзэмшүүлсэн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5. Хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б: Т******* газарт нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* дүүргийн 21 дүгээр хороонд 15 жилийн хугацаагаар 2261 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Е.Пд нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* дүүргийн 10 дугаар хороонд 2590 м.кв газрыг эмнэлэг, сувиллын зориулалтаар 15 жилийн хугацаанд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ газрын тухай хууль тогтоомж зөрчсөн тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/- ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу Е.Пд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар албан бичгээр мэдэгдсэн болно.
Мөн Газар зохион байгуулалтын албанаас Т******* газарт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 05/ дугаар албан бичиг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж заасны дагуу бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцуулалгүй, газрын байршил чиглэл кадастрын зургийг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэн тэр талаар хариу мэдэж байсан. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс ирүүлсний дагуу маргаан бүхий газрыг эзэмших эрхийг олгосон.
Т******* газрын газрыг иргэн Ё.Пгийн газартай давхцуулсан. Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг дэмжиж байгаа болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Засаг даргын 2018 оны ******* захирамжаар иргэн Ё.Пд олгосон байдаг. Тухайн үед газрын дуудлага худалдааны анхны үнэ болох Засгийн газраас тогтоосон газрын суурь үнийг тогтоосон төлбөрөө төлөгдөөгүйн улмаас газрын мэдээллийн санд бүртгээгүй байсан. Энэ мэдээллийн санд бүртгэгдээгүй байсны улмаас 2020 онд Төрийн захиргааны байгууллын алдаа гарч Т******* газарт давхцуулан олгосон байна. 2020 онд Т******* газарт олгосон гэдэг нь мэдээллийн санд бүртгэгдээд иргэн Ё.П газраа мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт гаргахад нь давхцалтай тул боломжгүй гэдэг тайлбарыг удаа дараа өгсөн. Дуудлага худалдааны анхны үнийг тухайн үед нь график гарган төлөхөөр болоод үлдэгдэл мөнгөө манайхаас мэдэгдэл хүргүүлсний дагуу иргэн Ё.П төлж барагдуулсан байгаа. 2018 онд иргэн Ё.Пд эзэмшүүлсэн газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байсан. Энэ нь хууль бус байна. Давхцуулан олгосон нь Төрийн захиргааны байгууллагын буруу юм гэжээ.
6. Гуравдагч этгээд Т******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 150 мянган айл-Орон сууц үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Татварын албаны зүгээс төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр татварын албаны албан хаагчдад орон сууц барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөн 2019 оны 10 дугаар сард ******* дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг ханган холбогдох баримтыг бүрдүүлэн батлагдсан маягтын дагуу гаргасан бөгөөд Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгосон.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ, 33.1.1-д энэ хуулийн ...болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана. гэж заасан бөгөөд манай байгууллагад газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэр нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, Засгийн газрын төсөл хөтөлбөрийн хүрээнд гарсан хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна.
Иргэн Ё.Пд Засаг даргын 2018 оны ******* дугаар захирамжаар тус дүүргийн 10 дугаар хороонд эмнэлэг сувиллын зориулалтаар газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн гэх боловч тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдаа сонгон шалгаруулалтын журмаар газар эзэмших эрх олгоогүй учир эзэмших эрх хууль ёсоор үүссэн, хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй, түүнчлэн уг газрын кадастрын зураг газрын кадастрын мэдээллийн санд өөр байршилд байгаа болохыг дурдах нь зүйтэй. Хэрэв газар эзэмшихээр хүсэлт гаргах үед бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэгэн байдлаар давхцал үүссэн бол хүсэлтийг хүлээн авалгүйгээр өөр газарт газар эзэмших боломжтой, мөн уг газрын төлбөрт газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш газрын төлбөр төлж байсан болно.
Т******* газарт газар эзэмших эрх олгосон шийдвэр нь иргэн Ё.Пгийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
8. Гуравдагч этгээд Т******* газрын бие даасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар иргэн Ё.Пд 2590 м.кв газрыг эмнэлэг, сувиллын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. Энэхүү захирамж Газрын тухай хуулийг зөрчсөн, хууль бус захиргааны акт болсон байна.
Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн. Өөрөөр хэлбэл, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар тогтоолоор баталсан 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нотлох баримтаар авагдсан бөгөөд тухайн төлөвлөгөөнд Ё.Пд эзэмшүүлсэн газар тусгагдаагүй болох нь нотлогдох бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 33 дугаар зүйлийн 33.4-т ...аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн.
Мөн хуулийн 25 дугаар зүйлд нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх байршлыг тодорхойлсон зураг төслийн баримт бичиг байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн газар түүний аль хэсэгт хамаарах талаар ямар ч баримтгүй. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газар эзэмших эрх олгогдоогүй. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаар бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж, ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ... гэж заасан.
Гэтэл тус газарт газар эзэмших эрх олгохдоо дуудлага худалдаа явагдаагүй нэхэмжлэгчид дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох Газрын алба болон иргэн Ё.П нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийн төлбөрийг төлж барагдуулах хуваарь гэх баримтаар нотлогдож байна. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй байхад Газрын албанд газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийн урьдчилгаа төлбөр төлсөн, төлбөрийн үлдэгдэл мөнгийг төлж барагдуулахаар хуваарь гэх зүйл гарган тохиролцсоныг дуудлага худалдаа явуулсан гэж үзэх боломжгүй юм. Учир нь Засаг даргын 2003 оны А/307 болон А/915 дугаар захирамжаар өмнө газар эзэмших эрх авсан боловч дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар газар эзэмших эрх олгоогүй зөрчлийг таслан зогсоох, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих болон хот байгуулалтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор төсөл хэрэгжүүлж байгаа этгээдэд дуудлага худалдааны анхны үнийг тодорхой хугацаа тогтоож төлүүлсний дараагаар төлсөн газрын хэмжээгээр газрын эрхийг олгох асуудлыг зохицуулсан хугацаатай захирамж юм.
Газар эзэмшихээр хүсэлт гаргасан газрын байршил болон хэмжээний хувьд зөрүүтэй болох тухай. Нэхэмжлэгч 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр анх газар эзэмших хүсэлт гаргахдаа 3700 м.кв газрыг эзэмшихээр Тод кадастр ХХК-ийн үйлдсэн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн кадастрын зургийг хавсарган ирүүлсэн бөгөөд тус эзэмшихээр хүсэлт гаргасан байршил нь бусад нэгж талбартай давхцаж байгаа учир боломжгүй талаар тэмдэглэснээс үзэхэд хүсэлт гаргаагүй газарт эзэмших эрх олгосон байна. Учир нь Засаг даргын газар эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ё.Пгийн зүгээс газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргахдаа газрын хэмээг 3700 м.кв гэж хүсэлт гаргаж байсан атлаа газар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Эс Эс Эс Макс ХХК-ийн үйлдсэн кадастрын зургийг хавсаргасан байгаагаас үзэхэд анхны хүсэлт гаргасан газрын хэмжээ зөрүүтэй байгаа болох нь нотлогдоно. Ийнхүү зөрүүтэй байдлаар газар эзэмшүүлсэн нь Засаг даргын захирамж хуульд нийцээгүй шийдвэр гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хүсэлт гаргасан байршлаас өөр газарт эзэмшүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Засаг даргаас иргэн Ё.Пд газар эзэмших эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олгоогүй, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдаагүй байршилд газар олгосон, түүнчлэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмын дагуу газар эзэмших эрх үүсээгүй учир хууль ёсны дагуу эрх гэж үзэх боломжгүй.
Ийнхүү хууль ёсоор газар эзэмших эрх нь үүсээгүй байхад нэхэмжлэл гарган хууль ёсны дагуу газар эзэмших эрх авсан Т******* газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх нөхцөл байдал үүсгэж байна. Хэдийгээр манай газрын эрх 2020 онд үүссэн боловч хуулийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байршил тодорхой туссан бөгөөд хууль ёсоор эрх аваагүй этгээдийн шаардлагаар хүчингүй болгох нь хуульд нийцэхгүй юм. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасан учир иргэн Ё.Пд хууль зөрчиж газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, өгнө үү.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Газар эзэмших эрх нь хууль ёсоор үүсээгүй байна. Мөн газрын дуудлага худалдааны үнийг график гарган хуваан төлөх зохицуулалт байхгүй. 2013 оны А/917 дугаар захирамжаар дуудлага худалдааны анхны үнэ авсан гэж яриад байгаа юм. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгчийн хувьд дуудлага худалдааны үнийг бүрэн гүйцэт төлсөн гэсэн баримт байхгүй байна. А/917 дугаар захирамж нь Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлын Газар ашиглуулах журмаар газар эзэмшүүлэх байршлыг тогтоох гэрчилгээ олгох журам байгаа. Түүн дээр тодорхой хэдэн үйлдвэрлэл дээр дуудлага худалдааны анхны үнийг тухайн жилдээ багтаан хуваан төлж болно гэсэн байгаа. Гэтэл энэ заалтыг өөртөө эрх олгосон захирамж мэтээр тайлбарлаад иргэн Ё.Пд хуульд заасны дагуу газар эзэмшүүлээгүй байна. Нэхэмжлэгчийн газрын байршил, хэмжээний хувьд зөрүүтэй байна. Анх газар эзэмших хүсэлт гаргахдаа 3700 м.кв гэж гаргасан байсан. Тухайн захирамж нь шийдвэрлэгдээгүй байхад би газрын хэмжээ, зориулалтаа өөрчилнө гэж газар эзэмших гэрчилгээ нэгэнт над дээр гарна гэдэг итгэл үнэмшлээр хүсэлт гаргасан байсан. Энэ нь газрын хувийн хэрэгт авагдсан байгаа. 2 өөр огноотой 2 өөр хүсэлт байгаа. Тухайн газар дээр 3700 м.кв газар байгаагүй. Хамгийн том хэмжээ нь нэхэмжлэгчид олгосон 2500 м.кв газар байгаа юм. Мөн Газар зохион байгуулалтын албатай гэрээ хийхэд хариуцсан газар зохион байгуулагч нь өөрөө ч гарын үсэг зураагүй. Хувийн хэргийн 15 дугаар хуудаст байгаа баримтаар А******* гэж бичсэн байгаа. А******* гэж Засаг даргын орлогч гэж бодож байна. Энэ газар эмнэлгийн зориулалттай томоороо байсан. Яагаад төрийн байгууллагаас шууд хувь иргэнд шилжсэнийг ойлгохгүй байна. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсээгүй байна. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сар хүрэхгүй хугацааны дараа үүссэн байгаа юм.
Манай байгууллагын ихэнх албан хаагч Нийслэлд байдаг. Алба хаагчдаа орон сууцанд оруулах талаар хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Ажилчдын орон сууц барих хүсэлтийг гаргахад эхлээд төлөвлөгөөнд тусгах асуудлыг хагас жилийн хугацаанд шийдвэрлэсэн. Шийдвэр гаргах явцдаа энэ газар давхцалтай байна та нар өөр газар барилга барих боломжтой гээд тойм зургаа өгсөн бол ийм байдал үүсэхгүй байсан. Манай зүгээс газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан, Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхээ авсан. Нэхэмжлэгчийн тухайд хууль ёсны дагуу газар эзэмших эрх нь үүсээгүй байна. Мөн газраа эзэмшиж ашиглаж байсан гэдэг тайлбар нь хуульд нийцээгүй байна. Т******* газарт газар эзэмших эрх олгосон шийдвэр нь иргэн Ё.Пгийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ё.Пгийн нэхэмжлэлтэй Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэл гаргагч Ё.Пгаас Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийн Т******* газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
3. Нэхэмжлэгч Ё.Пд Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар 10 дугаар хороо ******* дүүрэгт 700 м.кв газрыг эмнэлэг, сувиллын зориулалтаар эзэмшүүлсэн байна./х.х-н 87-89/,
4. Иргэн Ёндон овогтой П нь Газар зохион байгуулалтын албанд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулжээ.
5. Нэхэмжлэгч Ё.П нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2611009722 дугаарын дансанд газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 42 800 000 төгрөгийг төлсөн байна. /хх-ийн 10/,
6. Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01-06/ албан бичгээр 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор үлдэгдэл газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулна уу гэсний дагуу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 99 650 000 төгрөг болох дуудлага худалдааны үнийг бүрэн төлж барагдуулжээ. /хх-ийн 10/
7. Гэтэл Т******* газарт Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар нэгж талбарын 1781310397 дугаар бүхий 2261 м.кв газар эзэмших эрх олгосон байна. /х.х-н 84-86/,
8. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг Засаг дарга зөрчиж нэхэмжлэгч Ё.Пгийн эзэмшиж байгаа газрыг давхцуулан Т******* газарт олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
9. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна. гэж заажээ.
10. Гэтэл Газар зохион байгуулалтын алба /тухайн үеийн/-аас маргаан бүхий газарт хээрийн судалгаа хийгээгүй, өргөдөлд бичигдсэн зүйлийг нягталж шалгаагүйгээс тухайн газар өөр хүний эзэмшилд байсаар байтал гуравдагч этгээдэд давхардуулж олгосон нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн, Газар зохион байгуулалтын албаны буруутай үйл ажиллагаа байна.
11. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш шүүх хуралдаанд Т******* газарт газар эзэмшүүлэхэд мэдээллийн санд иргэн Ё.Пгийн газрын мэдээлэл байгаагүйгээс Т******* газарт давхцуулан олгосон нь Төрийн захиргааны байгууллагын буруу юм гэж тайлбарлана.
12. Гуравдагч этгээд Т******* газарт газар эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хууль ёсны дагуу газар эзэмших эрх үүсээгүй учраас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар гаргасан бие даасан шаардлага нь үндэслэлгүй.
13. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийн Т******* газарт холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ... эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүх шийдвэрлэв.
14. Т******* газраас Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжийн иргэн Ё.Пд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй бөгөөд Т******* газар өөр газарт газар эзэмшүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдэхэд уг шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.Пгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийн Т******* газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Гуравдагч этгээд Т******* газраас Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар иргэн Ё.Пд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ