| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 101/2016/03308/И |
| Дугаар | 182/ШШ2017/00031 |
| Огноо | 2016-12-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2017/00031
| 2016 оны 12 сарын 27 өдөр | Дугаар 182/ШШ2017/00031 | хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ч байрлах ******* ******* даргын хэрэгжүүлэгч агентлаг ******* ******* *******,
Хариуцагч: Б тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ийн нарт холбогдох,
43 500 050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 3 дугаар сарын 17-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн, хариуцагч ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх, өмгөөлөгч А.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь офсет хэвлэл болон сонин хэвлэлийн бүх төрлийн хэвлэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани билээ. Тус компани нь сонины төлбөрийн асуудлаар шүүхэд хандсанаар 2012 оны 10 дугаар сарын 04-нд шүүгчийн 1677 дугаар бүхий захирамж гарсан. Үүнд төлбөл зохих 58 264 350 төгрөгөөс 28 700 050 төгрөгийг ******* өмчийн ******* газраас, 29 564 300 төгрөгийг сонин төлөхөөр шийдэгдсэн. ******* өмчийн ******* газрын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/2029 тоот албан бичигт 2012.12.13-ны өдрийн байдлаар хувьчлалыг хүчингүй болгосны үр дагавар болох 1,5 тэрбум төгрөгийн өр, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт орших барилгын хамт нийслэлийн мэдэлд байгаа шүүхийн маргааны улмаас бидний зүгээс барилгыг хувьчилж өр барагдуулах ажил удааширч байгаа болно. Иймд асуудлыг шийдвэрлэтэл хүлцэнгүй хандахыг хүсье. Асуудал шийдвэрлэгдвэл танай асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэх болно гэсэн байсан учир уг бичгийн дагуу бид өнөөг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн билээ. сонины байрны хувьчлал болсны дараа бид -аас дээрх төлбөрийг нэхэмжилсэний хариуд 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 7/923 тоот бичигтээ ХХК-г хувьчилж авсан иргэн Э.тай 2012 оны10 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулж өмч хувьчлалаас орсон орлогын 30 хувь болох 150 142 800 төгрөгийг Э.д буцаан олгосон, иймд танай компанид манай газраас өр төлбөр төлөх үндэслэлгүй байна гэсэн байна. Энэ нь: 1/. нь Э.тай 2012.10.30-нд гэрээ байгуулж мөнгө олгохоор тохиролцчихоод гэрээ байгуулснаас хойш манай компанид өгсөн 2012.12.13-ны 1/2029 тоот бичигт заасан Асуудал шийдвэрлэгдвэл танай асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэх болно гэснийг зөрчсөн. 2/. нь Э.д 2012.12.27-нд 93 898 750 төгрөг, 2013.04.06-нд 56 244 050 төгрөг олгосон байгаа нь Э.тай нийлэн манай компанийг хууран мэхэлсэн. 3/. нь Э.гийн өөрийн төлөх ёстой байсан 29 564 300 төгрөгөөс төлсөн 20 000 000 төгрөгийг -аас төлсөн болгож 2016.02.18-ны 7/923 тоот бичигтээ өр төлбөр төлөх үндэслэлгүй гэсэн нь төлбөрийг будлиулсан гэж үзэж байна. Иймд өмч хувьчлал шийдэгдсэний дараа төлөх ёстой 28 700 050 төгрөг, энэ хугацаанд тухайн мөнгөнд ногдох бизнесийн ашиг 14 500 000 төгрөгийн хамт 43 200 050 төгрөгийг -аас нэхэмжилж байна гэжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэнгээс гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь Лаки таймс ХХК-ийн таймс сонины газрын хэвлэлтийн зардлын төлбөрийн асуудлаар Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхээс 28 700 050 төгрөгийг , 29 564 300 төгрөгийг Лаки таймс ХХК төлөх болоод эвлэрэн хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг. Ингээд 28 700 050 төгрөгийг нэхэмжлэгч -т хандаж шаардахад иргэн Э. төлөх ёстой гэсэн тайлбар хэлж төлөөгүй. Энэ мөнгө нь таймс сониныг 2011 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын 05-ныг хүртэл хугацаанд хэвлэсэн зардлын мөнгө юм билээ. Хариуцагч Э. болон нь хоорондоо юу гэж тохирсон нь нэхэмжлэгч байгууллагад хамааралгүй. Гэхдээ хэрэгт авагдсан баримтуудаас харахад -ын төлөх 28 700 050 төгрөгийг хариуцагч Э. төлөхөөр шилжүүлэн авсан гэрээтэй байдаг. Тиймээс бид Э.г хариуцагчаар татсан. Хариуцагч нь 150 142 000 төгрөгийг 2 удаагийн шилжүүлгээр Э.д шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон. Э. нь дээрх мөнгийг төлөхгүй гэсэн тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй, тийм баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Бид ашиг гэж нэхэмжилсэн 14 500 000 төгрөгөөсөө татгалзаж байна, энэ талаар баримт байхгүй учраас татгалзаж байна гэв.
Хариуцагч ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнхөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* Өмч хувьчлах комиссын 2011оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн. Уг тогтоолын дагуу нээлттэй дуудлагын худалдааг 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулан явуулсан бөгөөд тус дуудлагын худалдаанд 2 иргэн оролцсоноос ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг иргэн Э. худалдан авах эрхтэй болж, ******* Өмч хувьчлах комиссын 2011 оны 31 дүгээр тогтоолын 3 дах заалтын 3-т ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг хувьчилсан орлогын 30 хувийг тус компанийн эргэлтийн хөрөнгөнд шилжүүлж тогтвортой үйл ажиллагааны эх үүсвэр болгохыг манай *******т даалгасны дагуу иргэн Э.тай 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* Өмч хувьчлах комиссын 2011 оны 31 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх тухай гэрээ-г байгуулсан. Уг гэрээний 3.1.2, 3.4-т зааснаар нэхэмжлэгч компанид манай байгууллагаас төлөх хэвлэлтийн зардлын төлбөр болох 28 700 050 төгрөгийг худалдан авагч иргэн Э. төлөх үүргийг хүлээсэн. Манайх ч гэрээний дагуу 2012 оны 12 дугаар сарын 27-нд 93 898 750 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 09-нд 56 244 050 төгрөгийг тус тус Э.д шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 28 700 050 төгрөгийг манайх төлөх боломжгүй. Хариуцагч Э. нь гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Э.гийн тайлбарт дурдсан зүйлүүд нэхэмжлэлтэй хамааралгүй байна. Э.д шилжүүлсэн 150 142 800 төгрөгөөс одоо нэхэмжлээд байгаа 28 700 050 төгрөгийг төлөх ёстой гэдэг нь гэрээнээс тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлж Э.гаас нэхэмжилсэн нь үндэстэй байна. 14 500 000 төгрөгөөс татгалзсаныг ойлгосон. Энэ нэхэмжлэлийг манай ******* хариуцах үндэсгүй тул -т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
|
|
Хариуцагч Э.гаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Миний бие 2011 оны 8 дугаар сард өдөр тутмын сонинд гарсан зарыг үндэслэн ******* өмчийн газраас зохион байгуулсан таймс сонины дуудлага худалдаанд оролцсон болно. Уг дуудлага худалдааны болзол нь дуудлага худалдаанд орсон нийт үнийн дүнгийн 30 хувийг тус сонины хэвийн үйл ажиллагаанд зарцуулах болзолтой байсан бөгөөд дуудлага худалдааны дэнчингийн үнэ болон дуудсан мөнгөн дүнгээ цаг тухайд нь бид төлсөн юм. Гэвч дуудлага худалдаатайгаар холбоотой олон асуудал гарч, иргэн миний бие 3 ч удаа захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээдээр татагдан асуугдаж, мөн уг дуудлага худалдааны бичиг баримтыг өнөөг хүртэл бүрэн гүйцэд авч чадаагүй болно. 1/. Дуудлага худалдаанд орохоос өмнө таймс сонин нь 1 тэрбум төгрөгийн өртэй байсан. Өр авлагыг Сүхбаатарын талбайн хажуу дахь тус сонины барилгыг дуудсан үнийн дүнгээс төлнө гэсэн гэрээг байгуулсан. 2/.Дуудлага худалдаанаас өмнөх өр төлбөрийг барагдуулах ямар ч үндэслэлгүй бөгөөд дуудлага худалдаа болсноос хойш 1 жилийн дараа тус сонины уран бүтээлчид эзэмших 30 хувийн төлбөрийг ******* өмчийн ******* шилжүүлсэн. Ийнхүү удсантай холбогдуулан сонины үйл ажиллагаа доголдож, өмнөх өр төлбөртэй холбоотой олон удаагийн гомдол, өр төлбөрийг барагдуулах асуудалд дуудагдан, нэр төр болон цаг хугацаагаар хохирсон болно. 3/.******* өмчийн ******* нь өнөөг хүртэл таймс сонинг эзэмших гэрчилгээ болон барилгын үл хөдлөх хөрөнгийн баримт бичгийг олгоогүй бөгөөд Өмчлөгчийн гэрчилгээ-р өдөр хоногийг аргацаан өнөөдрийг хүрсэн. 4/.Дуудлага худалдааны зарчмаар бол уг 30 хувийн төлбөрийг дуудлага худалдаа болсноос хойш шууд барагдуулах ёстой бөгөөд эзэмших эрхийн гэрчилгээ, дуудлага худалдаагаар худалдан сонины эрхийг олгох ёстой байсан ч одоог болтол олгоогүй байна. 5/. таймс сонины барилга нь 80 жил тус сонины үл хөдлөх хөрөнгөөр бүртгэгдэж ирсэн. Энэ сонины барилгыг дуудлага худалдаагаар 24 тэрбум төгрөгөөр зарж, 1 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулах ёстой ч одоог болтол ******* өмчийн ******* татвар, даатгал, хэвлэлт, цалин хөлс гээд ганц төгрөгийн өр төлбөр барагдуулаагүй 5 жил болсон. 6/. Дуудлага худалдаанд орсон иргэний хэргийг ноцтой зөрчиж, удаа дараа өмч хувьчлалын асуудлаас үүдэн, шүүх, хууль, АТГ ******* зэрэг хууль хяналтын байгууллагаар иргэн намайг давхар шалгуулж, ******* өмчийн ******* иргэн Э. миний эрхэнд халдсаар ирлээ. таймс сонин нь төрийн дарамт, буруу хийсэн дуудлага худалдаанаас үүдэн хэвийн ажиллах нөхцөлгүй болсон. Мөн дуудлага худалдаанаас хойшхи өр төлбөрөө бид хуулийн дагуу барагдуулсан бөгөөд манай сонин нь дуудлага худалдааны дараа ******* ******* компанид ямар ч өр төлбөргүй болсон болно. Тиймээс бид энэхүү нэхэмжлэлийг биелүүлэх хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* өмчийн ******* ******* болон хариуцагч Э. нарт тус тус холбогдуулан таймс сонины хэвлэлтийн зардалд 28 700 050 төгрөг, бизнесийн ашиг 14 500 000 төгрөг, нийт 43 200 050 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 14 500 000 төгрөгийн шаардлагаас татгалзсан байна.
Дээрх нэхэмжлэлийг, хариуцагч ******* ******* ******* газраас, манай байгууллага хариуцагч Э.тай байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* Өмч хувьчлах комиссын 2011 оны 31 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх тухай гэрээ-ний 3.1.2, 3.4-т зааснаар хэвлэлтийн зардлын төлбөр болох 28 700 050 төгрөгийг худалдан авагч иргэн Э. төлөх үүргийг хүлээсэн. Э.д 150 142 800 төгрөг шилжүүлсэн, гэрээний дагуу үүнээс Э. төлөх ёстой тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж,
Хариуцагч Э. нь дуудлага худалдаанаас өмнөх өр төлбөрийг барагдуулах ямар ч үндэслэлгүй, дуудлага худалдаа болсноос хойш 1 жилийн дараа 30 хувийн төлбөрийг ******* өмчийн ******* шилжүүлсэн, ингэж удсантай холбоотой сонины үйл ажиллагаа доголдож, өмнөх өр төлбөртэй холбоотой олон удаагийн гомдол, өр төлбөрийг барагдуулах асуудалд дуудагдан, нэр төр болон цаг хугацаагаар хохирсон, таймс сонин нь төрийн дарамт, буруу хийсэн дуудлага худалдаанаас үүдэн хэвийн ажиллах нөхцөлгүй болсон, дуудлага худалдаанаас хойшхи өр төлбөрөө бид хуулийн дагуу барагдуулсан бөгөөд манай сонин нь дуудлага худалдааны дараа ******* ******* компанид ямар ч өр төлбөргүй болсон гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийг үл зөвшөөрөн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараахь үндэслэлээр ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
1.Хэрэгт авагдсан ******* ******* ХХК ба Лаки таймс ХХК-ийн хооронд хийсэн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2 ширхэг Тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Авлагын дэлгэрэнгүй бүртгэл, хариуцагч ******* ******* ******* газрын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/2029 тоот албан бичиг, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1677 дугаартай Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж зэргээс үзэхэд нэхэмжлэгч ******* ******* ХХК-нь 2010 оноос хойш Лаки таймс ХХК-ийн таймс сониныг хэвлэн, Лаки таймс ХХК нь түүний хөлсийг төлж байсан байх ба 2011 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацаанд дээрх сонинг хэвлэсний хөлсөнд төлөх ёстой байсан 28 700 050 төгрөгийн үүргээ ******* ******* ******* *******т шилжүүлсэн байна.
2. ******* өмч хувьчлах комиссын 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор ХХК-г хувьчлахаар шийдвэрлэж, уг тогтоолын 3 дахь хэсэгт ...компанийн 60 хувийг хувьчилснаас орох орлогын 30 хувийг тус компанийн эргэлтийн хөрөнгөд шилжүүлж тогтвортой үйл ажиллагааны эх үүсвэр болгон ажиллах, үлдэх 70 хувийг өмч хувьчлалын орлогод төвлөрүүлэх гэж заажээ.
Дээрх тогтоолын дагуу ******* ******* ******* ******* нь дуудлага худалдааны ялагч иргэн Э.тай 2012 оны 10 дугаар сарын 30-нд ******* өмч хувьчлах комиссын 2011 оны 31 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр компанийн 60 хувийг хувьчилснаас орох орлогын 30 хувь болох 150 142 800 төгрөгийг ******* ******* ******* газраас Э.д буцаан олгох, буцаан олгосон мөнгийг тэргүүн ээлжинд зарцуулах зардлыг тогтоохоор гэрээний талууд тохиролцсон байна.
Тус 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* ******* ******* ******* болон иргэн Э. нарын хооронд байгуулсан ******* өмч хувьчлах комиссын 2011 оны 31 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх тухай гэрээний 3.1-д Худалдан авагч буцаан олгогдсон 150 142 800 төгрөгөөс дараахь төлбөрийг тэргүүн ээлжинд шийдвэрлэнэ... 3.1.2 ******* ******* ХХК-д хэвлэлтийн зардал 28 701 000 төгрөг... гэж, 3.4-т ******* ******* ХХК ба нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 56 245 000 төгрөгийг ******* Төрийн сан болон -аас буцаан нэхэмжлэхгүй болно гэж тус тус заасан байх бөгөөд үүнээс үзэхэд нэхэмжлэгч байгууллагад төлөх ёстой Улаанбаатар таймс сонины хэвлэлтийн зардал 28 701 000 /28 700 050/ төгрөгийн үүргийг хүлээн авсан хариуцагч ******* ******* ******* ******* нь дээрх үүргээ хариуцагч Э.д шилжүүлсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл ******* ******* ХХК болон Лаки таймс ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 43 дугаар зүйлийн 43.1.1.-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний захиалагчийн ажлын хөлс төлөх үүрэг эхлээд ******* ******* ******* *******т, дараа нь ******* ******* ******* газраас хариуцагч Э.д Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1., 123 дугаар зүйлийн 123.8.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч Лаки таймс // ХХК-ийн өр шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэг ******* өмчийн ******* *******т шилжин, үүрэг гүйцэтгэгч солигдохыг мэдэж байсан төдийгүй хүлээн зөвшөөрч байсан нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1., 124.2., 123 дугаар зүйлийн 123.8.-д заасан нөхцлүүдийг хангасан байна.
Түүнчлэн хариуцагч ******* ******* ******* ******* нь дээрх 28 700 050 төгрөгийн үүргийг Э.д шилжүүлсэн талаар үүрэг гүйцэтгүүлэгч ******* ******* ХХК-д мэдэгдсэн тухай баримт авагдаагүй байх боловч нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Э.г оролцуулан нэхэмжлэлийг хариуцуулж байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.-д заасан Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэсний дагуу ******* ******* ******* ******* нь дээрх 28 700 050 төгрөгийн үүргийг Э.д шилжүүлсэн үйлдлийг хожим дэмжин зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй юм.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Э.гаас ажлын хөлс болох 28 700 050 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзнэ.
3. Зохигчид таймс сониныг эрхлэн гаргадаг хуулийн этгээдийн нэрийг ******* ******* ХХК ба Лаки таймс ХХК-ийн хооронд хийсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1677 дугаартай Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамжид Лаки таймс ХХК гэж, ******* өмч хувьчлах комиссын 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоол, ******* ******* ******* ******* болон иргэн Э. нарын хооронд байгуулсан ******* өмч хувьчлах комиссын 2011 оны 31 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх тухай гэрээнд ХХК гэж тус тус бичсэн байх ба энэ талаар талууд маргаагүй, маргааны зүйл нь таймс сонины хэвлэлтийн ажлын хөлс болох талаар хэн аль нь зөвшөөрсөн байгаа нь хэргийн баримтууд, зохигчдын тайлбараар нотлогдсон байна.
4.Хариуцагч Э. нь дуудлага худалдаанаас өмнөх өр төлбөрийг барагдуулах ямар ч үндэслэлгүй, таймс сонин нь төрийн дарамт, буруу хийсэн дуудлага худалдаанаас хамааран хэвийн ажиллах нөхцөлгүй болсон, ******* ******* компанид ямар нэгэн өр төлбөргүй гэж нэхэмжлэлийг үл зөвшөөрөн тайлбарласан боловч өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн хариуцагч ******* ******* ******* ******* нь шилжүүлэн авсан гэрээний үүргээ /өрийг/ хариуцагч Э.д шилжүүлсэн байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Э.гаас хэвлэлтийн ажлын хөлс болох 28 700 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн татгалзсанаар 14 500 000 төгрөгийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагч Э.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13.30 цагт болох шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1., 77.5.-д заасны дагуу шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагчийг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хэргийг хэлэлцэхээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дүгээр сарын 27-ны өдрийн 178 дугаартай захирамжаар шийдвэрлэснийг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.гаас улсын тэмдэгтийн хураамжид 301 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-т заасныг баримтлан хариуцагч Э.гаас 28 700 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, хариуцагч ******* ******* ******* *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлээсээ 14 500 000 төгрөгийн шаарлагаас татгалзсаныг батлан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.гаас улсын тэмдэгтийн хураамжид 301 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА