| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2016/01108/И |
| Дугаар | 182/ШШ2017/00003 |
| Огноо | 2016-12-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 182/ШШ2017/00003
| 2016 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 1*******2/ШШ2017/0000******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, шүүгч Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч байрлах, ******* ХХК-д холбогдох,
Гэм хорын хохиролд 495 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, Б.Сайнбат, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас шүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ББСБ нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд 501 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Учир нь тус байгууллага нь Б.Түвшинтөрд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа бөгөөд, барьцаа хөрөнгүүдийн үнэлгээн дээр төлбөр авагч, төлбөр төлөгч нар тохиролцоогүй учраас шийдвэр гүйцэтгэлийн албанаас ******* ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ гаргуулсан. Энэ үнэлгээг хийхдээ ******* ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1., ******* дугаар зүйлийн *******.1., *******.2.-т заасныг зөрчиж, үнэлгээ хийх эрхгүй, зөвшөөрөлгүй *******, ******* нар үнэлгээг хийсэн болохыг тогтоож Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 04495 дугаартай шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Тус ББСБ нь 2016 оны 6 дугаар сарын 10-нд үнэлгээний хөлсөнд төлсөн 495 000 төгрөгийг буцааж олгуулахаар тус компанид хүсэлт гаргасан боловч өдийг хүртэл өгөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргасан. Бид энэ үнэлгээг хүчингүй болгосноор манай байгууллагад 495 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.*******., 15 дугаар зүйлийн 15.1.*******.-д заасныг зөрчсөн үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзэж байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заснаар үнэлгээчин нь тусгай зөвшөөрөл эзэмшсэн байх ёстой. Туслах үнэлгээчин гэдэг ойлголт байхгүй. Хариуцагч нь үнэлгээг хийхдээ тухайн объектод нэвтэрч орон үзэж харж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 9 дүгээр зүйлийн 9.*******.5.-д заасныг зөрчин шинжээчийн дүгнэлт гаргасан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1.6.-д эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгох зохицуулалт нь ******* ХХК ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хооронд үүссэн харьцааг зохицуулсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.4.-д зааснаар татгалзах ёстой байтал зөвшөөрөлгүй этгээд үнэлгээ хийсэн. Тус ББСБ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 220 000 төгрөгийг төлж байсан. Шинжээч ******* ХХК нь үнэлгээгээ гаргаж өгөхгүй, төлбөрөө төл гэсэн шаардлага тавьсны дагуу бид төлсөн байгаа. Иймд нэхэмжлэгч үнэлгээний хөлсөнд төлсөн 495 000 төгрөг, нотариатын зардалд 6 000 төгрөг, бүгд 501 000 төгрөгийг Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1.-д заасны дагуу нэхэмжилж байна гэв.
Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Бид Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 04495 дугаартай шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосонд хариуцагч, гуравдагч этгээдээр оролцоогүй учраас гомдол гаргах боломжгүй байсан. Манай компани нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015 оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн *******4 тоот тогтоолоор төлбөр төлөгч Б.Түвшинтөрийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-220*******005162 дугаартай, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* дугаар байр, тоотын 40 м.кв талбайтай, ******* өрөө орон сууц, мөн дүүргийн *******2 дугаар хороо, аж ахуй-н замын урд байрлах, нэгж талбарын 1*******622*******076*******41 дугаартай, 14 155 м.кв талбайтай, эзэмшлийн газрыг тус тус үнэлүүлэхээр шинжээчээр томилсны дагуу 2015 оны ******* дүгээр сарын 0*******-ны байдлаар үнэлж дүгнэлтээ хүргүүлсэн. Бид үнэлгээний ажлыг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.4.-т Үнэлгээчин нь ...хөрөнгийн үнэлгээ хийхэд бусад үнэлгээчин болон мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулах эрхтэй гэсний дагуу *******, ******* бид нарыг оролцуулж, тухайн эд хөрөнгийн байршлын дагуу очиж, өмчлөгч тэй уулзаж ярилцаж үнэлгээг гаргасан. Манай компанийн захирал Д.Ганхуяг нь үнэлгээчин ба туслах үнэлгээчин *******, ******* бид нар тухайн газарт очиж үзлэг хийсэн. Үзлэг хийхэд шийдвэр гүйцэтгэгч яваагүй бөгөөд энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.5.-д хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэ зөв баримт, мэдээллээр үнэлгээчнийг хангах гэсэн заалтыг зөрчсөн. Мөн хуулийн *******.2.-т үйлчдүүлэг энэ хуулйин *******.1.5.-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг үнэлгээчин хариуцахгүй гэсэн байдаг. Бид нар хуульд заасан журмын дагуу хөрөнгүүдийн үнэ цэнийн хувьд чөлөөт зах зээл дээр худалдаалагддаг тул байршил, чанар байдал, хийц бүтээцийн хувьд ижил хөрөнгийн нэгжийн үнээр үнэлэгдсэн байгааг үнэлгэний тайландаа дэлгэрэнгүйгээр тусгасан. ******* ******* ББСБ ХХК нь үнэлгээг гаргахад тухайн үед гомдол гаргаагүй, зөвшөөрч байсан атлаа одоо үнэлгээний хөлсөнд төлсөн 495 000 төгрөгөө нэхэж байгаа нь үндэслэлгүй. Энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал ба эхлээд төлбөр авагчаас аваад дараа нь төлбөр төлөгчөөс гаргуулдаг журамтай. Манай байгууллага, нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээгүй. Харин шийдвэр гүйцэтгэх байгууллагатай манайх гэрээтэй байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... Хариуцагчийн төлөөлөгч *******, ******* нар оролцох боломжгүй тул хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн
хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 501 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэн, нэхэмжлэлийн үндэслэлээ ******* ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1., ******* дугаар зүйлийн *******.1., *******.2., 1******* дугаар зүйлийн 1*******.1.4., 14 дүгээр зүйлийн 14.1.*******., 15 дугаар зүйлийн 15.1.*******.-д заасныг зөрчиж, үнэлгээ хийх эрхгүй, зөвшөөрөлгүй *******, ******* нар үнэлгээ хийсэн, үнэлгээг хийхдээ тухай объектод нэвтэрч орон үзлэг хийлгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 9 дүгээр зүйлийн 9.*******.5.-д заасныг зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас 501 000 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлжээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч талаас, 495 000 төгрөг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал ба эхлээд төлбөр авагчаас аваад дараа нь төлбөр төлөгчөөс гаргуулдаг журамтай, манай байгууллага, нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээгүй гэж тайлбарлан үл зөвшөөрч маргасан.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
1.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны ******* дүгээр сарын 24-ний өдрийн 542******* дугаар захирамжаар хариуцагч Б.Түвшинтөр нь 220 2*******0 *******40 төгрөгийг 2015 оны ******* дугаар сарын 01-ний дотор нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн 2015 оны ******* дугаар сарын 19-ний өдрийн 9006 дугаартай захирамж, 75******* тоот шүүхийн гүйцэтгэх хуудас үйлдэгдэн түүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулжээ.
2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2015 оны ******* дүгээр сарын 04-нд барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-220*******005162 дугаартай, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* дугаар байр, тоотын 40 м.кв талбайтай, ******* өрөө орон сууц, мөн дүүргийн *******2 дугаар хороо, аж ахуй-н замын урд байрлах, нэгж талбарын 1*******622*******076*******41 дугаартай, 14 155 м.кв талбайтай, эзэмшлийн газрыг тус тус үнэлүүлэхээр ******* ХХК-ийг шинжээчээр томилж шийдвэр гүйцэтгэгчийн *******4 тоот тогтоол гарч, уг тогтоолын дагуу дээрх барьцааны зүйл болох ******* өрөө орон сууцны үнэлгээг шинжээч ******* ХХК нь 2015 оны ******* дүгээр сарын 0*******-ны өдрийн байдлаар 125 000 000 төгрөг, 14 155 м.кв талбайтай, эзэмшлийн газрыг 19******* ******* 000 төгрөг гэж тус тус үнэлэн шинжээчийн дүгнэлтийг хүргүүлсэн байна.
Хариуцагч ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлт болох үнэлгээний тайланг төлбөр төлөгч Б.Түвшинтөр, Б.Нармандах нар үл зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04495 дугаартай шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.2., *******7.2.2., *******7.2.5.-д заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1., ******* дугаар зүйлийн *******.1., *******.2.-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгон нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн байна.
Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04495 дугаартай шийдвэр, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүгчийн 2014 оны ******* дүгээр сарын 24-ний өдрийн 542******* дугаар захирамж, тус шүүхийн шүүгчийн 2015 оны ******* дугаар сарын 19-ний өдрийн 9006 дугаартай захирамж, 75******* тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, 2015 оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн *******4 тоот Шинжээч томилох тухай тогтоол, ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн тухай 2015 оны ******* дүгээр сарын 0*******-ны өдрийн үнэлгээний тайлангууд зэргээр нотлогдсон.
*******.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь 495 000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-д шилжүүлсэн нь Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт болон зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.
Дээрх Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлэгт ...Б.Түвшинтөрийн барьцаа хөрөнгийн үнэлгээний төлбөр төлөв... гэж төлбөрийн зориулалтыг бичсэн байх ба үүнээс үзэхэд 495 000 төгрөг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч ******* ХХК-ийн ажлын хөлс болох нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.2.*******.-т шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхэд тогтоосон журмын дагуу оролцсон шинжээчийн ажлын хөлс нь шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардалд хамаарч байна.
4. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******.-д Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тухай бүр төлбөр авагчаас гаргуулж шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлнэ гэж заасан байх ба үүний дагуу хэрэгт авагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ба ******* ******* ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны ******* дугаар сарын 2*******-ны өдрийн 15/*******190 тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ-ний Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эрх, үүрэг гэсэн хэсгийн 2.1-д Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг урьдчилан гаргуулан албаны дансаар болон бэлэн мөнгөний касст авна гэж, төлбөр авагчийн эрх, үүрэг гэсэн хэсгийн *******.1.-т Төлбөр авагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гаргасан тооцоог үндэслэн урьдчилан төлнө, *******.2-т Урьдчилан төлсөн зардал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүрэлцэхгүй бол нэмэлт зардлыг төлнө гэж тус тус заажээ.
5.Дээрхээс үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болох шинжээчийн ажлын хөлс 495 000 төгрөгийг төлбөр авагч буюу нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь урьдчилан төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь 495 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлэлгүйгээр хариуцагчид шилжүүлсэнд ******* ХХК-ийг буруутгах боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон ******* ******* ББСБ ХХК нь дээрх хуульд болон гэрээнд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлэх үүргээ биелүүлээгүй буруутай байна. Тодруулбал нэхэмжлэгч талын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 220 000 төгрөгийг төлсөн, шинжээч ******* ХХК нь үнэлгээгээ гаргаж өгөхгүй, төлбөрөө төл гэсэн шаардлага тавьсны дагуу бид төлсөн гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
6. Хэдийгээр нэхэмжлэгчээс 495 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч ******* ХХК-ийн тодорхойлсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон нөхцөл байдал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 495 000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас нэхэмжлэх эрхийг бий болгохгүй юм.
Өөрөөр хэлбэл хариуцагч ******* ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ба ******* ******* ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны ******* дугаар сарын 2*******-ны өдрийн 15/*******190 тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ-ний оролцогч биш, уг гэрээгээр ямар нэг үүрэг хүлээгээгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн тайлбарласнаар Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1.-д заасан Чанар муутай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь хохирогчтой гэрээний харилцаатай байсан эсэхээс үл хамааран уг бараа, бүтээгдэхүүний улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн үндэслэл болохгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д гэм хорын хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, хуульд заасны дагуу төлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 495 000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-ийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн шинжээчийн зардалд төлсөн 495 000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 00 төгрөг, нийт 501 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй, эзгүйгээр хэргийг хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4.-д заасны дагуу хариуцагч талыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., дугаар зүйлийн .1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15 6*******0 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.*******., *******6., **************.д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас гэм хорын хохиролд 501 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., дугаар зүйлийн .1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15 6*******0 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2., *******9.*******., *******9.4., *******9.5., *******9.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Х.ДАШДЭЧМАА
Т.ЭНХТУЯА