Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 248

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Д.Нямсүрэн,

шүүгдэгч Я.Ж, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөрийнхөн овогт Я.Жд холбогдох 2017 2503 0774 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.  

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   1. Монгол Улсын иргэн, 1954 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 63 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, охин, зээ нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Залуучуудын 3-17 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй,

-1969 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1971 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө 2 жил 6 сар 29 хоногийг тэнсэн суллагдсан.

-1976 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Төмөр замын шүүхийн 58 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1981 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

-1985 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн районы ардын шүүхийн 211 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 2 жил 3 сар 5 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 1987 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

-1991 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дархан хотын ардын шүүхийн 136 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

-1993 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Октябрийн дүүргийн ардын шүүхийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

-2002 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жил тэнсэн харгалзсан,

-2003 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-2006 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хуулийн тэгшитгэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

-2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

-2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 738 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 17 хоногийг өршөөн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Өндөрийнхөн овгийн Я.Ж /РД:……………../

 

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Я.Жнь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18 дугаар гудамжны 888 тоотод оршин суух иргэн А.Даваасүрэнгийн байшингийн ваакум цонхыг түлхэн нэвтэрч, мөнгөн аяга, гар утас, бугуйн цаг, ээмэг зүүлтний хослол, эмэгтэй хүний гар цүнх зэрэг 762.200 төгрөгний эд зүйлүүдийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Жмэдүүлэхдээ: “2017 онд айлд орж юм авч байгаад газар дээрээ баригдаж, авсан эд зүйлээ хүлээлгэж өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

             Хохирогч А.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “… 2017 оны 04 дүгээр сарын 14-ний 08 цагийн орчим гэрээсээ гараад ажил дээрээ байж байхад манай нөхөр 10 цагийн үед залгаад манай гэрт хулгайч орсон байна гэсэн. Тэгээд гэртээ ирэхэд манай гадаа цагдаагийн машин ирээд зогсчихсон, хулгай хийсэн гэх эмэгтэй уг цагдаагийн машин дотор сууж байсан. Хашаан дотор манай гэрт байсан эд зүйлүүдийг цүнхэнд хийгээд тавьчихсан байсан. Манай гэрээс их гарын мөнгөн аяга, Скай маркийн гар утас, 2 ширхэг бугуйн цаг, монетон ээмэг, хүзүүний зүүлтний мөнгөн хослол, мөнгөн ээмэг, гинж, шармал ээмэг, хүүхдийн тоглоомон машин, зайрмаг, үзэм, чихэр, цүнх зэрэг эд зүйлүүд алдагдсан” гэх мэдүүлэг /хх-12х/,

 

        Гэрч Б.Дамба-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг хашаандаа ирэхэд хөрш айлын Ганпүрэв, Амарсанаа 2 үл таних эмэгтэйг явуулахгүй гээд хоргоогоод байж байсан. Ганпүрэв нь "энэ танай хамаатан юмуу" гэхээр нь би биш гэж хэлсэн. Манай байшингийн баруун талын цонхны порчик онгорхой, уг цонхны доод талд нүүрс зөөдөг 2 ширхэг хувинг давхарлаад тависан байсан” гэх мэдүүлэг /хх-12х/,

 

             Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд: “...уг байшин нь зүг чигээрээ урагшаа харсан, 2 ширхэг ваакум цонхтой байна. Уг 2 цонхны 115*125 см харьцаатай баруун талын цонхны баруун дээд хэсэгт байх 60*42 см хэмжээтэй ваакум порчик нь дотогшоо онгорхой байлаа. Уг цонх нь газраасаа 155 см зайтай байх ба цонхны урд хэсэгт будагны цэнхэр өнгийн хятад бичигтэй хувин, түүний дээр саарал өнгийн төмөр хувмнг доош харуулсан, уг 2 хувинг давхарлан байрлуулсан байна. Байшингийн зүүн булангаас 131 см-т байх 40*60 см хэмжээтэй элсэрхэг газарт өлмий хэсгээрээ 7 см, өсгий хэсгээрээ 5 см, 24.5 см урттай нарийн хээтэй гутлын мөр байна” гэжээ /хх-2-5х/,

            

             Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5х, 6-10х/,

 

             Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-14х/,

 

             Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар хураан авсан гутлыг хураан авч хэрэгт хавсаргасан тогтоол, харьцуулсан шинжилгээнд хэв хэлбэр авсан тэмдэглэл /хх-16-18х/,

 

             Криминалистикийн шинжээчийн 2404 тоот дүгнэлт /хх-31х/,

 

             Эд зүйлийн үнэлгээ /хх-37-39х/,

            

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-67,70х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-86-101х/ зэрэг болно.

 

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч Я.Жнь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18 дугаар гудамжны 888 тоотод оршин суух иргэн А.Даваасүрэнгийн байшингийн ваакум цонхыг түлхэн нэвтэрч, мөнгөн аяга, гар утас, бугуйн цаг, ээмэг зүүлтний хослол, эмэгтэй хүний гар цүнх зэрэг 762.200 төгрөгний эд зүйлүүдийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч А.Даваасүрэн /хх-12х/, гэрч Б.Дамба-Очир /хх-23х/ нарын өгсөн мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-2-5х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5х, 6-10х/,   Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-14х/, Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар хураан авсан гутлыг хураан авч хэрэгт хавсаргасан тогтоол, харьцуулсан шинжилгээнд хэв хэлбэр авсан тэмдэглэл /хх-16-18х/, Криминалистикийн шинжээчийн 2404 тоот дүгнэлт /хх-31х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-37-39х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-67,70х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-86-101х/ зэрэг болно.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Я.Жаргалсайханд Эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол улсын хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, үйлдэл эс үйлдэхүйд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, бусад арга хэмжээнээс чөлөөлнө гэж заасан байх тул энэ тогтоолоор оногдуулах ялаас Я.Жаргалсайханыг чөлөөлж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 42 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.