| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2014/00448/И |
| Дугаар | 135/ШШ2015/00105 |
| Огноо | 2015-01-26 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 135/ШШ2015/00105
20......01.26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2014/00448/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .....аймаг, сум, ..... дугаар баг, 2-4 тоотод оршин суух, ....овогт ...... /регистрийн дугаар .....утас ....-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..... холбогдох
“Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай " иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..шинжээч ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“........аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар ....оос 44,620 мянган төгрөг гаргуулж ХААН банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу барьцаанд байгаа эд хөрөнгийг үнэлэхдээ хөндлөнгийн шинжээчээр “Капитал зууч” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн бөгөөд 260,400,000 төгрөгөөр үнэлэхдээ барьцаанд байсан өмчлөлийн 1066мкв газар мөн эзэмшлийн 0,85 мкв газруудыг тус тус үнэлээгүй бөгөөд уг үнэлгээг хийлгэх хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагааг түтгэлзүүлж өгнө үү. .....аймагт нэг айлын 0,754 мкв газрыг 25 сая төгрөгөөр үнэлэн зарж байгаа бөгөөд уг газрууд нь төвийн дулаан бохирт холбогдсон зам дагуу А зэрэглэлийн газрууд тул үнэлгээ хийлгэх шаардлагатай” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“.... үл хөдлөх хөрөнгө болох хувийн сууц, түүний газрыг үнэлэх ёстой байтал шинжээч зөвхөн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн. Газрын үнэлээгүй, газар нь байрлал сайтай, үнэд хүрэх газар байтал газрын үнэлээгүй, зөвхөн байшингийн үнээр газар, байшинг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тул үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“........аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1494 дүгээр шийдвэрээр ...........гээс 44620,192 төгрөгийг гаргуулж ХААН банкинд олгохоор шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан төлбөр төлөгч ...........гийн өмчлөлийн .......... улсын дугаарт бүртгэгдсэн ....сум ....дугаар баг,.... тоот 144 мкв талбайтай 2 давхар хувийн орон сууц 859 мкв газрын хамт, мөн ....ын өмчлөлийн .... улсын бүртгэлд бүртгэгдсэн сумын ...дугаар баг, .... 72 мкв талбайтай хувийн орон сууц 1105 мкв газрын хамт тус тус дээрх банкны барьцаа хөрөнгүүдийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ...тоот эд хөрөнгө битүүмжлэх актаар битүүмжлэн 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн .... тоот хураах актаар хураан авч төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдэж хугацаа өгсөн боловч төлбөрийг төлөөгүй тул банкны барьцаа хөрөнгөнүүдийн үнийн санал өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу ахлах гүйцэтгэгчийн 03 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор Капитал Зууч ХХК-иар үнэлгээ хийлгэн дээрх үл хөдлөх эд хөрөнгө газрыг нийт 260,400,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Уг үнэлгээний тайланг 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өмчлөгч нарт танилцуулсан. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгон өгнө үү” гэжээ
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .... нь Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
.....аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ....дугаартай захирамжаар “44,430,142 төгрөгийг төлөхийг хариуцагч ........... нь бүрэн хүлээн зөвшөөрч 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор 22,2.....,071 төгрөгийг, 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 22,2.....,071 төгрөгийг тус тус 2 хуваан ХААН банкинд төлж барагдуулахаар, үүргийн гүйцэтгэлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд .....аймгийн .......сумын ..... дугаар баг ..............144 м,кв талбайтай улсын бүртгэлийн .......... дугаарт бүртгэлтэй хувийн сууц, ......... дугаарт бүртгэлтэй ... дугаартай бүртгэлийн хувийн сууц, ...... дугаарт бүртгэлтэй газрын хамт албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг хүлээн зөвшөөрсөн болно...” гэсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
.....аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь ....ын өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн сумын ..... дугаар баг ........... 72,0 мкв талбайтай хувийн орон сууцыг, улсын бүртгэлийн 2003001191 дугаарт бүртгэлтэй газрын хамт 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ... тоот тогтоолоо битүүмжлэн, 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ... тоот тогтоолоор хураасан байна. Энэ ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.
.....аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хураасан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн саналыг талууд өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдөр шинжээч томилжээ.
Шинжээч Капитал зууч ХХК-ний 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө үнэлгээний товч тайлан”-аар гомдол гаргагч ....ын өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн сумын ..... дугаар баг ........... 72,0 мкв талбайтай хувийн орон сууцны зах зээлийн үнэлгээг 66,600,000 төгрөгөөр тогтоосон ба улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэгдсэн сумын ..... дугаар баг........1105 мкв талбайтай газрын үнэлгээг тогтоогоогүй болох нь Капитал зууч ХХК-ний үнэлгээний тайлан, шинжээч ......... шүүх хуралдаан дээр гаргасан “...66,600,000 төгрөг нь зөвхөн уг хувийн орон сууцны зах зээлийн үнэ. Энэ үнэд газрын үнэ ороогүй, сумын ..... дугаар баг........1105 мкв талбайтай газрыг үнэлээгүй” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч ........шаардлагыг хангаж, Капитал зууч ХХК-ний 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар нэхэмжлэгч ....ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Капитал зууч ХХК-ны 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар шүүхийн шийдвэр эцсийнх болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА