Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 250

 

                                                                                                                                                                                                                            

                                                           

                                                                                                                                                                                                                            

                                                           

                                                                                                                 

                                                                          

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч З.Ойдовсамба

Нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан

хохирогч А.Аюушцэрэн,

улсын яллагч Н.Мөнхцэцэг

шүүгдэгч Г.Отгонболд, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Б.Тэнгис, С.Сүхболд

шүүгдэгч Ж.Буянбаатар, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Гонгорын Отгонболд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаваран овогт Жигжидийн Буянбаатар нарт холбогдох эрүүгийн 20832197 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 17-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй гэх, ам бүл 4; эх, ах, дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум, 4 дүгээр баг, 127-3-41 тоотод оршин суух хаягтай,

1/ Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлсэн,

 

2/ Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар нийт 7 жил хорих ялаар шийтгүүлснийг Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 383 дугаартай тогтоолоор биечлэн эдлэх хорих ялын хугацааг 6 жилээр тогтоосон,

 

3/ Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 96А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар нийт 12 жил 1 сар хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 592 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 6 жил 1 сараар тогтоож, уг ялыг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 429 дүгээр ангид эдэлж байсан, Боржигон овогт Гонгорын Отгонболд /РД:ЕЙ85091719/.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 02-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй гэх, ам бүл 3; эцэг, эхийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум, 4 дүгээр баг, Баруун буянт ухаа 3-5 тоотод оршин суух хаягтай,

1/ Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

2/ Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 93 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг биечлэн эдлээд 2002 оны 7 дугаар сарын 8-ны өдөр шүүгчийн 125 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 13 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

 

3/ Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлсэн,

 

4/ 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар нийт 7 жил хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 383 дугаартай тогтоолоор биечлэн эдлэх хорих ялын хугацааг 7 жилээр тогтоож, уг ялаас 4 жил 11 сар 4 хоногийн хорих ялыг биечлэн эдлээд, 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шүүгчийн 8 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 26 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Шаваран овогт Жигжидийн Буянбаатар /РД:ЕС85030211/

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичсэнээр:

Яллагдагч Г.Отгонболд нь 2008 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Ж.Буянбаатартай бүлэглэж, давтан үйлдлээр, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчин дээд  сургуулийн дэргэд байрлах иргэн Ж.Отгон-Эрдэнийн орон байранд нэвтэрч 980,000 төгрөгийн эд хөрөнгийг нь хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Г.Отгонболд нь Ж.Буянбаатартай  бүлэглэж, үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар 2008 оны 2 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 8 дугаар гудамжны баруун хэсэгт байрлах дулааны төмөр хоолойн орчим иргэн А.Мөнхтогтохын цээжний баруун 8, 9 дүгээр хавирга, зүүн 4, 5 дугаар хавирга, өвчүүний дунд хэсэгт, толгойн оройн хэсэгт, чихний ар хэсэгт тус тус хутгалж санаатай алсан,

 

 Яллагдагч Ж.Буянбаатар нь 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Г.Отгонболдтой бүлэглэж, давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчин дээд сургуулийн дэргэд байрлах иргэн Ж.Отгон-Эрдэнийн орон байранд нэвтэрч 980,000 төгрөгийн эд хөрөнгийг нь хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Ж.Буянбаатар нь Г.Отгонболдтой бүлэглэж, үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар 2008 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 8 дугаар гудамжны баруун хэсэгт байрлах дулааны төмөр хоолойн орчим иргэн А.Мөнхтогтохын цээжний баруун 8, 9 дүгээр хавирга, зүүн 4, 5 дугаар хавирга, өвчүүний дунд хэсэгт, толгойн оройн хэсэгт, чихний ар хэсэгт тус тус хутгалж санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Отгонболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2008 оны 01 дүгээр сарын 28-наас 29-ний үед Дорноговиос Улаанбаатарт ирээд Ууганбаяртай уулзаад Отгон-Эрдэнийн утсыг аваад ажил дээр нь ирсэн. Тэгээд Отгон-Эрдэнийн гэрт нь амьдрах болсон. 2 дугаар сарын 5-ны өдөр Отгон-Эрдэнэ японоос ачуулсан ачаа ирнэ буулгаад өгөөч гэхээр нь Буянбаатар бид хоёр очоод ачааг нь буулгаж өгсөн. Отгон-Эрдэнэ 40.000 төгрөг өгөөд хувцас авч өмсөөрэй гэсэн. Тэгээд буцаж Отгон-Эрдэнийн гэрт очоод архи авснаа уугаад хөгжимийг нь асаах гэж байгаад шатаачихсан. Тэгээд хөгжим чемодонтай эд зүйл, машины эд хэрэгсэл зэргийг аваад Баянзүрх захын баруун талд байрлах улаан тоосгон байшинд байрлах зочид буудалд орсон. Тэр буудлын ресепшн охин гитар сонирхоод байхаар нь бид хоёр зараад орой нь сансар зочид буудалд орсон. Маргааш нь өгөөмөр, нарантуул зах дээр Отгон-Эрдэнийн гэрээс авсан эд зүйлүүдээ зарсан. Тэгээд зочид буудалдаа очоод хоноод маргааш нь шилэн банкнаас хойшоо яваад гэр хороололд эзэнгүй 2 гэр байхаар нь ороод ууц мах, архи зэрэг эд зүйлийг нь аваад буудалдаа ирээд архиа уугаад унтаад өгсөн. Тэгээд орой сэрэхэд Буянбаатар мах идээд сууж байсан ба шөнө манай аавынх руу явахаар болоод гарсан. Төв замаас жижиг цагаан тэрэг бариад би урд талд нь Буянбаатар хойно суусан. Тэгээд гудамжинд явж байхдаа 2000 төгрөг байна гэхэд анхнаасаа хэлэхгүй яасан юм гэхэд араас Буянбаатар жолоочийн хүзүү хавьцаа цохих шиг болоход машин зогссон. Тэгээд жолоочийг хоёр суудалын голоор хойш нь татаад арын суудалд хэвтүүлсэн. Тэгээд Буянбаатар машин бариад явж байгаад намайг буулгачих гэхээр нь үгүй гэхэд туслаач гэхээр нь буулгалцсан. Тэгээд 13 дугаар хороолол орж машиныг орхиод яаж байгаа юм гэхэд харин тиймээ гэж байсан. Тэгээд Хан-Уул орж траншейнд хоёр ахтай архи ууж хэд хоноод Буянбаатарын ээжтэй нь утсаар яриад Дорноговь ороод баригдсан” гэв.

 

Шүүгдэгч Ж.Буянбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2007 онд дээрмийн хэргээр шалгагдаж байгаад 2008 оны 1 дүгээр сард оргоод Улаанбаатар орсон. Отгон-Эрдэнийн гэрт байж байгаад гэрээс нь эд зүйлийг нь авч яваад нарантуул, өгөөмөр зах ороод эд зүйлийг нь зарсан. Мөнгөөрөө архи дарс аваад зочид буудалд орсон. Тэгээд 2008 оны 02 дугаар сарын 07-нд Отгонболдын мэддэг 120-д байдаг траншейнд очиж хоносон. Маргааш нь сансар зочид буудал дээр очоод орхисон эд зүйлээ авах гэхэд өөр хүн гарсан мэдэхгүй гээд өгөхгүй байсан.

Тэгээд сансарын колонкоос хойш явах замд эсгий гэртэй 2 айл хүнгүй байхаар нь 2 нэрмэл архи, идэх уух зүйл аваад такси бариад явсан. Тэгээд байрны орцонд нэрмэлээ уугаад траншейндаа очсон. Тэр үед нэлээн орой болсон байсан бөгөөд Отгонболд аавтайгаа уулзмаар байна гэхээр нь би яаж явах юм гэхэд явчихая гээд байсан. Тэгээд бид хоёр маргалдаад Отгонболд гараад явчихсан ба араас нь гараад дуудахад байхгүй байсан ба ойрхон траншейнд эмэгтэй эрэгтэй хоёр хүн архи уугаад сууж байхаар нь өөрийнхөө траншейнд очиж үлдсэн нэрмэлээ аваад ороод танилцаад архинаас нь хувааж уугаад тэндээ согтоод унтсан. Шөнө өөрийнхөө траншейнд ороход Отгонболд ирээгүй байсан. Тэгээд маргааш нь ирээд яасан гэхэд замдаа согтуу хүнтэй таараад эд зүйлийг нь аваад архи уугаад орцонд хоноод ирж байна гээд 40.000 төгрөг өгөхөөр нь архи эд зүйл авсан. Тэгээд ээж рүү залгахад хотод ирсэн байна хүрээд ир гэхээр нь ээжийн найзынд 2 хоноод сар гаран жоншны уурхайд ажилласан. Тэгээд Чойр орж явж байгаад баригдсан гэв. 

 

Хохирогч А.Аюушцэрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаачийн биед олон тооны гэмтэл учирсан. Тэр Алтангэрэл гэж хүн худал мэдүүлсэн нь үнэн болсон. Оршуулгын зардал 5.0 сая төгрөг, тэтгэмжийн зөрүү 2.123.000 төгрөг нийт 7.123.000 төгрөг нэхэж байна. Хэргээс мултрах гэж их олон арга хэрэглэж байна. Талийгаач машиныхаа суудлын голоор багатахаар хүн. Энэ хоёр хүн хамтран үйлдсэн гэж би үзэж байгаа тул хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гэрч Ч.Гонгор мэдүүлэхдээ: “... Отгонболд миний 3 дахь хүүхэд байгаа юм. Би эхнэр Мягмарсүрэнтэйгээ 1981 онд гэр бүл болсон. Ингээд би Мягмарсүрэнгээс 1993 онд салж хоёр тусдаа амьдарч байгаа. Отгонболд хааяа ээж рүүгээ, хааяа над руу ирж амьдардаг байсан ба сүүлийн хэдэн жил Отгонболд нь ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Миний хүү төлөв даруу зантай, ажил төрөлд сайн. Гэхдээ нийлж байгаа найз нөхөдөөсөө шалтгаалан буруу зам руу орж, шоронд ял эдэлсэн. Миний мэдэхээр Сайншандад Буянбаатар гэсэн байх аа, найз байдаг. Түүнээс өөр найзыг нь мэдэхгүй” гэжээ. /1 хав 198/,

 

Гэрч Т.Отгонцэцэг мэдүүлэхдээ: “... би Буянбаатартай 2011 оноос хойш хамтран амьдраад 2013 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Дундаасаа нэг охинтой. Миний нөхөр Жигжидийн Буянбаатар 1985 оны 3 дугаар сарын 2-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Айлын бага хүүхэд. Буянбаатар надтай суухаасаа өмнө хэрэгт холбогдоод улмаар ял эдэлж байгаад 2011 онд шоронгоос гарч ирсэн. Үүнээс хойш миний түрээслэн ажиллуулж байсан Сансарын тэндэх паб-д тогоочоор ажиллаж байсан. Бид хоёр хоорондоо жаахан муудалцаад 2013 оны 8 дугаар сараас хойш тусдаа, би хотод, Буянбаатар болохоор Дорноговь аймагт аав, ээж дээрээ байсан” гэжээ. /1 хав 234/,

 

Хохирогч Ж.Отгон-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Гонгорын Отгонболд, Жигжидийн Буянбаатар нарыг танина. Би 2006 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд эгч Баярмаагийнд байсан ба эгчийн ажиллаж байсан СӨХ-д нь ажилладаг байсан юм. Баярмаа эгчийн том хүү болох Ууганбаяраар дамжуулан түүний найз гэх Буянбаатар нартай анх танилцсан. Гэхдээ би тэд нартай тийм их найзууд байгаагүй, зүгээр л хамт нийлж хааяадаа архи хамт уудаг байсан. Би эгчийндээ 2 сар гаруй амьдарч байгаад буцаж хотод ирж, Стар центр-т сэлбэгийн борлуулагчийн ажилд орсон. Ажиллаж байгаад ажлынхаа шугамаар томилолтоор 2007 оны 10 дугаар сарын 22-нд Япон руу явсан. Тэндээ 3 сар ажил хийж байгаад буцаад 2008 оны 1 дүгээр сарын 22-нд Монголдоо ирсэн юм. Ирэнгүүтээ шууд өмнө нь ажиллаж байсан Старт центр-т борлуулагчийн ажлаа хийсэн. Ажилдаа эргэж ороод нэг их удаагүй байхад Отгонболд, Буянбаатар хоёр манай ажил дээр ирж надаас мөнгө төгрөг байна уу гэж асууж байгаад бид хоёрт хотод орох газар байхгүй, тиймээс танайд нэг хэсэг байя гэж гуйхаар нь би зөвшөөрөөд гэртээ Отгонболд, Буянбаатар нарыг дагуулж очсон юм. Тухайн үед би Баянзүрх дүүргийн 19 дугаар хороо, Газарчин дээд сургуулийн хажуу талын гэр хороололд найз Алтансүх, Сүрэнхүү, Амарсанаа, Эрдэнэсүх, Эрдэнэцогт, Баттогтох, Эрдэнэнэмэх нарын хамт Нийтийн байр хөлсөлж суудаг байсан. Тэгээд өглөөдөө Отгонболд, Буянбаатар хоёр гэрт үлддэг, учир нь манай найз Амарсанаа, дүү Эрдэнэнэмэх, Сүрэнхүү нар сургуульд сурдаг оюутан, Эрдэнэцогт, Эрдэнэсүх, Алтансүх бид 4 Старт центр-т хамт ажилладаг, Баттогтох хувиараа нэг цайны газарт ажилладаг байсан. Манай найз нар Отгонболд, Буянбаатар нарын хамт байхад дургүй байдаг байсан. Учир нь бид нарыг ажлаа тараад гэртээ ирэхэд миний ч юм уу, өөр хэн нэгнийх нь хувцсыг тэр 2 өмсчихсөн зогсож байдаг байсан. Хэн нь мэдэгдэхгүй улсуудыг авч ирчихээд хувцас дураараа өмсүүллээ гээд дургүй байдаг байсан. Ойролцоогоор 5-6 хоног болсны дараа би өглөө ажилдаа явахаасаа өмнө Отгонбопд, Буянбаатар нарт өмд аваад өмсчихөөрэй гээд 20.000 билүү 40.000 төгрөг өгөөд явсан.

Манай ажил дээр Японоос сэлбэг ирээд контейнер буусан. Тэгээд уг контейнерээр миний өөрийн авч ачуулсан систем хөгжим, хувцас хунар, бэлэг сэлт зэргийг авч, өдөр нь 14 цагийн үед гэртээ аваачиж тавьсан. Тэр өдөр Отгонболд, Буянбаатар нар байхгүй байсан ба гэрийн түлхүүрийг урд талын цагаан дэлгүүрт бид нар орхичихоод явдаг байсан. Тэнд түлхүүрээ орхисон байсан юм. Би дэлгүүрээс түлхүүрээ авч гэртээ хувцас, хөгжим, бэлэг зэргийг тавьчихаад буцаад ажилдаа явахдаа түлхүүрээ дэлгүүртээ орхиод явсан. Намайг ажлаа хийж байхад тэр хоёр 16 цагийн үед согтуу ирсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг яагаад архи уучихаж байгаа юм бэ, өмд аваад өмсчихгүй гэж загнасан. Би тэр хоёрыг гэрт очоод амраад байж бай, түлхүүр дэлгүүрт байгаа шүү гэж хэлээд явуулсан. Ажлаа тараад найз нарын хамт орой 19 цагийн үед ирэхэд гэрийн хаалга онгорхой гэрт байсан өдөр миний контейнерээс авч ирж тавьсан хөгжим, чемодантай хувцас, бэлэг сэлт зэргийг бүгдийг нь юу ч үгүй аваад явсан байсан. Тэгэхээр нь би найз нарынхаа хамт Отгонболд, Буянбаатар нарыг гадуур хайгаад олоогүй.

Орой гэртээ байж байтал шөнийн 01-ээс 02 цагийн үед Буянбаатар над руу утсаар залгаж ярихдаа надаас уучлалт гуйгаад маргааш юмнуудыг чинь аваачаад хашаа давуулаад шидчихье гэж хэлж байсан ба бид хоёр хүн алчихлаа гэл үү, амиа хорлох гэж байна гэл үү тэр хоёрын нэгийг л хэлсэн. Тэгээд амиа хорлох гээд хэвтэж байна гээд уучлалт гуйж ярьж байгаад утсаа салгачихсан. Би уг утас руу нь буцаагаад залгатал утас нь холбогдохгүй байсан.

Би Японд байхдаа өөртөө худалдаж авч байсан хөгжим 1 ширхэг, машины хөгжим 2 билүү 3 ширхэг, машины жижиг сажиг сэлбэгнүүд байсан яг ямар сэлбэг байсныг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар Марк 2 машины өндгөн тулгуур болон машины ойр зуурын гангараа чимэглэл байсан шиг санагдаж байна. Чемодантай хувцаснууд болон миний өмсөж байсан цагаан болон хар өнгийн кет байсныг мөн манай найз нарын хувцаснуудаас зарим нэгийг авч явсан байсан. Үүнд: Эрдэнэцогтын хар урт хавар, намрын пальто, Алтансүхийн богино хүрэн өнгийн нэхий дээл, Эрдэнэнэмэхийн “Adidas” фирмийн цагаан өнгийн биеийн тамирын хослол зэргийг, миний эд зүйлсээс томоохон нь эд зүйл гэвэл бөгсөө жаахан давсан урттай хүрэн өнгийн хар үстэй захтай, хоёр энгэр нь зөрж товчлогддог энгэр хэсэгтээ 4 билүү 6 ширхэг том товчтой куртик шинээрээ байсан. Мөн миний өмсдөг байсан 2-3 ширхэг фудвольк, хар өнгийн жинсэн өмд зэрэг миний өмсдөг байсан бүх хувцсыг чемодандаа хийгээд цоожилчихдог байсныг чемодантай нь тэр чигээр нь аваад явчихсан байсан.

Отгонболд, Буянбаатар нар манайд ирсэн өдрийг сайн санахгүй байна. Гэхдээ намайг Японоос ирчихээд ойролцоогоор 6-7 хонож байсан тэр үед манай ажил дээр ирсэн. Манайд 5-6 хоносон байх. Тэгээд манай ажил дээр Японоос контейнер дөнгөж бууж байсан гэхээр 2008 оны 2 дугаар сарын 5 билүү 6-ны өдөр байсан шиг санагдаж байна. Учир нь бид нар 2008 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн орой бөөнөөрөө буюу 5-уулаа Эрдэнэт рүү замын Старикс маркийн микро автобусаар явсан. Тэр жилийн Цагаан сар 2008 оны 2 дугаар сарын 8-нд байсан тул бид нар Битүүний орой Эрдэнэт рүү гарцгаасан.

Түүнээс хойш би тэр хоёртой ямар нэгэн байдлаар холбоо барьж, уулзаагүй харин Буянбаатарын ээж нь над руу утсаар яриад танайхаас алга болсон эд зүйлийн чинь үнийг нь эгч нь төлье, миний хүүг битгий цагдаад хэлээрэй гэж гуйгаад байсан.

Би алдсан куртикнийхээ ижил куртикийг одоо харвал танина. Миний куртик нь хүрэн өнгийн куртик байсан болохоор хүрэн өнгийн том товчтой байсан шиг санагдаж байна. Таны надад үзүүлсэн товч чинь миний куртикний товчтой их төстэй байна, гэхдээ яг мөн эсэхийг нь баттай хэлж чадахгүй. Уг товчийг бараг мөн байж магадгүй гэж бодож байна. Учир нь их харж байсан товч шиг санагдаж байна” гэжээ. /1 хав 219-220, 222-224/,

 

Гэрч П.Ууганбаяр мэдүүлэхдээ: “… би хамгийн сүүлд Буянбаатартай 2013 оны 7 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумынхаа Наадмаар оччихоод явж байхдаа уулзсан. Отгонболдтой 2011 он билүү 2012 оны зун бас Дорноговь аймагт уулзсан. Түүнээс өмнө тэр хоёртой 2008 оны 1 дүгээр сарын сүүлээр шиг санагдаж Дорноговь аймгийн Сайншанд суманд байхдаа уулзаж байсан. Тэр үедээ надад нэг их зүйл яриагүй салсан. Түүнээс хойш нэг их удаагүй байж байтал утсаар тэр хоёр яриад бид хоёр Дорноговь аймагт гэмт хэрэг үйлдчихээд оргоод Улаанбаатар хотод ирчихсэн будлиад өлсөж ядраад явж байна, чи Оогий буюу Отгон-Эрдэний утсыг хэлээд өгөөч гэхээр нь би тэр хоёрт Отгон-Эрдэний гар утасны дугаарыг өгсөн юм. Тэгээд тэр хоёр Отгон-Эрдэнэтэй утсаар холбогдоод ажил дээр нь очиж уулзаж улмаар түүний хөлсөлж байсан байранд нь хамт байж байхдаа Отгон-Эрдэний Японоос авч ирсэн байсан гэрийн хөгжим, машины хөгжим, сэлбэг болон гангараа болох эд зүйлийг нь чемодантай байсан хувцасуудынх нь хамтаар хулгай хийгээд аваад явчихсан байсан. Энэ талаар Отгон-Эрдэнийг ярихаар нь би мэдсэн. Отгон-Эрдэнэ надад танай хоёр найз чинь ямар хөгийн амьтад вэ, хүн өөрсдийг нь гэж бодоод мөнгө төгрөг өгөөд гэртээ хүртэл байлгаж байхад хүний тус мэдэхгүй хулгай хийгээд байхдаа яадаг байна аа гэж ярьж байсан.

Тэгэхээр нь би Отгонболд, Буянбаатар хоёрын гар утас руу нь залгаж ярихад Буянбаатар согтуу бололтой надтай битгий яриад бай, би наана чинь хутгалуулчихаад үхэх гээд хэвтэж байна гээд утсаа тасалчихсан юм. Би эргэж Отгон-Эрдэнэтэй яриад тэр хоёртой утсаар ярьсан чинь согтуу байна, хаана байгаа талаараа ярихгүй худлаа согтуурхаж байгаад утсаа салгачихлаа гэдгийг хэлчихээд эргээд Отгонболд, Буянбаатар хоёр руу залгасан боловч утас нь салгаатай байсан” гэжээ. /1 хав 227-228/,

 

Шинжээч эмч Н.Туяа мэдүүлэхдээ: “... цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун зүүн ховдлын хатгагдсан шарх гэмтэл шууд үхэлд хүргэсэн. Энэ нь 8, 9 дүгээр хавирганы түвшин дэх цээжний хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээсэн. 4, 5 дугаар хавирганы түвшин дэх гэмтэл нь үхэлд шууд хүргээгүй. Талийгаачийг ямар байрлалтай байхад хутгалсаныг тогтоох боломжгүй. Харин хажуу тал болон эгц урдаас доороос дээш, баруунаас зүүн чиглэлтэй үүссэн шарх гэмтэл учирсан байна. Хутганы ажлын хэсгийн өргөн 1.5-3.0 см орчим өргөн, ажлын хэсгийн урт 15-18 см орчим байх боломжтой. Үүнээс урт байхыг үгүйсгэхгүй. Үхэлд хүргэсэн гэмтлийг авсан тохиолдолд ямар нэг үйлдэл, хөдөлгөөн хийх бопомжгүй” гэжээ. /1 хав 79-80/,

 

Хохирогч М.Энхзаяа мэдүүлэхдээ: “... бид нар нөхрийн ахынд очиж золгосон. Дараа нь Хайлаастад нэг хөгшнийд очиж золгочихоод орой 19 цагийн үед гэртээ ирсэн. Гэтэл нөхөр маань манай нэг жижүүр 2, 3 хоног улирч гарч байгаа. Түүнд аяга хоол цай аваачиж өгөөд ирье гээд бэлэн бууз, чанасан төмс лууван аваад өөрийн хувийн 26-44 УБВ улсын дугаартай, цагаан өнгийн Аксент маркийн машинтайгаа гэрээсээ 19 цаг 45 минутын үед гарч явсан. Нөхрийгөө ирэхгүй болохоор нь ажил руу нь 319038 дугаарын утсанд холбогдож ярихад Чинчулуун гэдэг харуул нь аваад надад хоол авч ирж өгчихөөд 1 тамхи татчихаад л харина гээд гараад явсан гэж хэлсэн. Би нөхрийнхөө 91167212 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна гээд байсан. Ингээд өглөө 5 цагийн үед граж руу нь очиж үзэхэд ганц цоожоор цоожлогдсон дотор нь машин байхгүй байсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэг, цагдаа, журмын хашаа зэргээс асууж, мөн хамт ажилладаг Цэдэвээ, Батсүмбэр нараас асууж сурагласан боловч нөхөртэй маань уулзаагүй гэцгээсэн. Манай нөхөр гэрээсээ гарахдаа эрүүл, гадуураа хар өнгийн, 3 канттай биеийн тамирын, дотортой цамцтай, хар хөх өнгийн дотортой жинсэн өмдтэй, хагас түрийтэй хар өнгийн өвлийн гуталтай гарсан. Зүүн гарныхаа ядам хуруунд хар шигтгээтэй, монетон бөгжтэй байсан. Гар утас нь скайтелийн дэлгэгддэг, саарал утастай, өөрийнх нь болон миний жолоочийн үнэмлэх, мөн өөрийнх нь иргэний үнэмлэх, албаны машины гэрчилгээ болон бусад баримт бичиг байсан. Харин машинд нь байдаг цэнхэр өнгийн ноосон малгайгаа өмссөн байсан эсэхийг би мэдэхгүй байна. Биедээ мөнгө төгрөггүй гарсан байх. Золголтын мөнгө, хөөргөө гэртээ орхисон байсан.

Тухайн үед манай нөхөр Кредит банкинд Делика маркийн машин барьж үйлчилгээнд явдаг байсан” гэжээ. /1 хав 24-29, 217,218/,

 

Гэрч Ж.Жаргал мэдүүлэхдээ: ”... цагдаа нар ирж зогсоод манай гэрийн урд байдаг төмрийн хогнууд дээр ирээд юм хараад тойроод яваад байсан. Тухайн үед яг цаг хэд болж байсныг би мэдэхгүй. Хувцсаа өмсөөд гарч яваад очтол манай гэрийн урд байдаг төмрийн хогонд дунд байх төмөр трубан дунд нэг туранхайвтар улаан майктай, хар өмдтэй эрэгтэй бололтой хүн нас барсан байсан. Манай гэрийнхэн бүгдээрээ гэртээ байсан, 24 цагийн үед л унтсан байх. Унтхад гэрийн гадаа ямар нэг дуу чимээ гараагүй. Уг нь манай нохой хүн амьтан ирэхэд хуцаад их л боргоодог юм. Харин урд шөнө нохой маань ер хуцаагүй юм...” гэжээ. /1 хав 34/,

 

Гэрч Бинчулуун мэдүүлэхдээ: “... өчигдөр орой 20 цагийн үед байх Мөнхтогтох над дээр орж ирээд золгоод, хоол авчирлаа гээд цэнхэр тагтай цагаан савтай бууз, төмс, лууван авчирч өгсөн. Авч ирсэн хоолыг нь саванд султгаж, савыг нь угаачихаад л өгсөн. Гарахад нь би одоо харих уу гэхэд ингээд харилаа гээд л 5 минут орчим болоогүй гараад явсан” гэсэн мэдүүлэг /1хав 35/,

“... ямар ч байсан 19 цаг 30 минутаас хойш ирсэн. Би рапорт дээрээ бичих гэснээ хоол авчирч өгсөн гэж бичилтээ биш гэж бодоод больсон. Тэртээ тэргүй камерт бичигддэг. Надтай золгоход архи үнэртэхгүй байсан” гэжээ. /1 хав 53-54/,

 

Гэрч С.Батжанцан мэдүүлэхдээ: “... 21 дүгээр сургууль дээр жижүүр манаачаар ажилласан. Надтай хамт слесарь Доржпалам гуай гарсан юм. Би урд шөнө 05 цагийн үед сургуулийн хойд талын гадна хаалгаа онгойлгож харахад сургуулийн ард мөсөн талбайн наана, хойд хаалганы хажууд цагаан өнгийн жижиг машин зогсож байсан. Ажиглаж харахад дотор кабины гэрэл нь асаалттай, харин дотор нь хүн байсан эсэхийг би мэдээгүй. Тухайн үед нэг их юм бодоогүй буцаад л орсон. 06 цагийн үед цонхоор харахад цагаан өнгийн Аксент маркийн 26-44 УНВ улсын дугаартай машин байсан бөгөөд дотор кабины гэрэл нь унтарсан дотор нь хүн байхгүй байх шиг байсан. Ингээд өглөө нь би ажлаа хүлээлгэж өгөөд 09 цаг 25 минутын үед ажлаас гарч явахад нөгөө машин байж л байсан” гэжээ. /1 хав 39/,

 

Гэрч А.Доржпалам мэдүүлэхдээ:  ”... 06 цагийн үед байх Батжанцан надад сургуулийн гадна нэг цагаан тэрэг ирээд хоночихсон байна гэж хэлсэн. Би ч нэг их юм бодоогүй энэ хавийн хүмүүсээс нэг нь л ирж машинаа тавьсан юм байхдаа гэж бодож байсан” гэжээ. /1 хав 40/,

 

Гэрч Маруулбуян мэдүүлэхдээ: “… өчигдөр орой 23 цагийн үед байх 21 дүгээр сургуулийн ард /коток сургууль хоёрын хооронд/ цагаан өнгийн жижиг суудлын машин зогсож байсан ба тэр машины ард 3-4 хүн хоорондоо юм яриад зогсож байсан. Тэгээд 5-6 минутын дараа би цасаа цэвэрлэж дуусахад тэр хүмүүс байхгүй болчихсон байсан. Харин тэр машин нь байсан. Өнөөдөр өглөө би сургуулиас ус авах гээд тэр машины хажуугаар гарсан. Яг тэр газар нь цагаан машин зогсож байсан болохоор өчигдрийн машин мөн гэж бодож байна. Угаасаа тийшээ машин ороод байдаггүй” гэжээ. /1 хав 49-51,55/,

 

Насанд хүрээгүй гэрч Ц.Сүх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “... би 2008 оны 2 дугаар сарын 8-ны өдөр дүү Сүхбаяртай ээжийн ах Пүрэвсүрэнгийнд очиж хоносон. Маргааш өглөө нь дэлгүүрээс сүү аваад ир гэхээр нь дүү бид хоёр явсан. Гарч явж байхдаа 21 дүгээр сургуулийн ар талын мөсөн коток онгойсон байна уу гэж араас нь харахад хүнгүй байсан. Газар руу хартал зам дээр бор шаргал өнгийн үнэмлэхийн гэртэй зүйл байхаар нь дэлгээд хартал хүний бичиг баримт байсан. Би сайн ажиглаж хараагүй. Халаасандаа хийчихээд дүүтэйгээ дэлгүүрээс сүү аваад буцаж ахындаа орсон. Бичиг баримтыг Нансалмаа эгчид оллоо гэж хэлээд л өгсөн” гэжээ. /1 хав 56/,

 

Гэрч Б.Батдэмбэрэл мэдүүлэхдээ: “... би Отгонболд, Буянбаатар нартай найз нөхдийн холбоотой. Отгонболд манай байрны хүүхэд, багаасаа нэг байранд хамт өссөн. Буянбаатарыг бас танина, бид нар 1998-1999 оны үеэс одоог хүртэл найзалж нөхөрлөж байгаа. Отгонболд нь Буянбаатартай утсаар ярьж байсан. Отгонболд найзуудтайгаа хааяа хааяа утсаар залгаж ярьдаг байсан. Буянбаатар бид нарт хэлэхдээ сая Отгонболд утсаар ярьж байна. Хэргээ задлана, намайг чирнэ гээд байна, одоо яах вэ. Отгонболд новшроод намайг чирэх гээд байгаа юм биз гэж л хэлж байсан. Тухайн үед миний санаж байгаагаар Түвшинбат, Ганзориг хоёр байсан. Бид нар Оргил худалдааны төвийн ойролцоо явж байсан байх. Сүүлд сонсоход Отгонболд хэргээ задлаад Буянбаатар баривчлагдаад явсан гэж байсан” гэжээ. /3 хав 171-172/

 

Гэрч Г.Эрдэнэбаяр мэдүүлэхдээ: “... би Отгонболд, Буянбаатар нартай багын найзууд. Отгонболд, Буянбаатар нар багаасаа л нэг хэрэг төвөгт орчих гээд байдаг хөдөлгөөнтэй хүүхдүүд байгаа юм. Түүнээс биш хүнийхээ хувьд аль аль сайн залуучууд. 2013 оны 3 дугаар сарын 2-ны өдөр буюу найз Буянбаатарын төрсөн өдрөөр Буянбаатар, Батдэмбэрэл нартай хамт Буянбаатарын гэрт архи хувааж уун, хоол идчихээд бид бүгд гарцгаасан. Би маргааш нь ажилтай байсан учраас салаад явчихсан. Намайг Буянбаатартай хамт байхад Отгонболд утсаар яриагүй. Хэрэв утсаар ярьсан бол намайг явсаны дараа л ярьсан байх” гэжээ. /3 хав 173-174/,

 

Гэрч Г.Төгөлдөр мэдүүлэхдээ: “... би 2008 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа дээрх 20832197 тоот иргэн Мөнхтогтох бусдад хутгалагдсан байдалтай нас барсан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан. Уг хэргийг 2008 оны 12 дугаар сарын 9-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад 2008 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1-д зааснаар яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн. Би С.Алтангэрэл, Б.Бадарч гэх хүмүүсийг сэжигтнээр татаж шалгаагүй, харин 2008 оны 10 дугаар сарын 29-нд УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс уг хэргийг сэргээж шалгах шаардлагатай байна, хэргийг сэргээн манайд ирүүлнэ үү гэсний дагуу би хэргийг прокурорт танилцуулан сэргээж УМБГ руу шилжүүлсэн юм. Гэтэл 2008 оны 11 дүгээр сарын 30-нд УМБГ-аас хэрэгт ажиллагаа хийсэн боловч үр дүнд хүрсэнгүй, иймд хэргээ түдгэлзүүлнэ биз гээд өгөхөөр би хэргийг түдгэлзүүлэх санал прокурорт танилцуулан хэргийг түдгэлзүүлсэн. Дээрх 2 хүнийг сэжигтнээр татан шалгах болсныг мэдэхгүй. Тэгээд ч би Алтангэрэл, Бадарч нартай уулзаж байгаагүй” гэжээ. /3 хав 121-122/,

 

Гэрч Б.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “... 2008 онд ЭЦГ-ын 2 дугаар хэлтэст чиглэлийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 8 дугаар гудамжинд иргэн Мөнхтогтох бусдад хутгалагдан нас барсан хэрэг дээр тухайн үед гүйцэтгэх ажлын шугамаар Ганц худагт хоригдож байсан Сүхбаатар овогтой Алтангэрэл гэх этгээд уг хэргийг үйлдсэн байж болох мэдээлэл авагдсаныг нь баримтжуулан шалгасан. Шалгах явцдаа Алтангэрэлээс тайлбар авч УМБГ-т шалгуулахаар шилжүүлсэн. Ингээд УМБГ-ын 2 дугаар хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Манлайбаяртай хамтран шалгахад Алтангэрэл нь уг хэргийг үйлдээгүй, худлаа ярьсан болох нь тогтоогдсон. Миний санаж байгаагаар уг хэргийг Өвөрхангай аймгийн харъяат Бадарч билүү Бадъяа билүү тийм хүнтэй хамт үйлдсэн талаар мэдүүлсэнийг нь шалгахад уг Бадарч гэх хүн нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2008 оны 2 дугаар сарын 9-ний өдөр, Цагаан сараар Өвөрхангай аймагт байсан нь тогтоогдсон юм. Мөн Алтангэрэлийн хувийн байдлыг шалгахад худлаа ярьдаг, хөнгөн хийсвэр болох нь тогтоогдож байсан. Алтангэрэлийн хувийн байдлыг шалгасан материал гүйцэтгэх ажлын хэрэгт байгаа, харин эрүүгийн хэрэгт ямар ажиллагаа хийгдсэн болохыг нь мэдэхгүй. Бид гүйцэтгэх ажлын шугамаар Алтангэрэлийг уг хэргийг үйлдээгүй болохыг тогтоогоод л түүнийг худлаа ярьж байна гэдгийг нь мэдээд шалгалтын ажиллагааг зогсоож байсан санагдаж байна. Миний бодлоор Алтангэрэл нь уг хэргийн талаар ямар нэгэн байдлаар сонсож, түүнийгээ цагдаагийн байгууллагад мэдүүлсэн, түүнийг нь шалгаад худлаа болохыг нь тогтоосон” гэжээ. /3 хав 232-233/,

 

Гэрч Млтанцэцэг мэдүүлэхдээ: “... Б.Бадарч, С.Алтангэрэл нарыг холбогдуулан шалгасан боловч гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Тухайлбал сэжигтнээр байцаагдсан Алтангэрэлийн мэдүүлгээс өөр зүйлгүй, хамт явсан гэх Бадарч нь тухайн үед Улаанбаатар хотод байгаагүй болох нь тогтоогдсон. Иймд Алтангэрэл, Бадарч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг түдгэлзүүлсэн. Тухайн үед Алтангэрэл нь цагдан хоригдож байсан ба Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст олон үйлдэлтэй дээрэм, хулгайн хэрэгт холбогдож байхдаа янз бүрийн олон хэргийн талаар мэдүүлэг байсан боловч тэдгээр нь тогтоогдоогүй байсан талаар тухайн үед мөрдөн байцаагч нар хэлж байсан шиг санагдаж байна. Олон жилийн өмнөх асуудал, бүртгэл, холбогдох материал нь байхгүй болохоор сайн санахгүй байна” гэжээ. /3 хав 234-235/,

 

Хохирогч А.Аюушцэрэн мэдүүлэхдээ: “... талийгаачийн эхнэр Энхзаяа одоогоор өөр хүнтэй сууж, хүүхэдтэй болсон ба уг хэрэгт дахин хохирогчоор оролцох хүсэлгүй байгаа тул оронд нь би хохирогчоор оролцохоор болсон. Талийгаач Мөнхтогтох миний төрсөн дүү. ... 1992 онд Улсын банкны ерөнхий хороонд жолоочоор ажиллаж байхдаа Энхзаяатай танилцан гэр бүл болж 1994 онд охин Дөлгөөн, 2003 онд хүү Төгөлдөр төрж хүү, охин хоёртой болсон. Ажлынх газраас дүүг маань сайн ажилладаг гээд 2 өрөө байраар шагнаж байсан. Одоо тэр байранд нь эхнэр 2 хоёр хүүхэд нь амьдарч байгаа. Талийгаач дүүгийнхээ уурлаж хүнтэй маргаж байсаныг нь харж байгаагүй. Жаахан халчихсан үедээ үг нь олшироод инээгээд л байдаг байсан түүнээс биш янз бүрийн ааш зан гаргаж байгаагүй.  2008 оны 2 дугаар сарын 9-ний өглөө буюу 2008 оны Цагаан сарын шинийн 2-ны өглөө охин дүү Оюумаа над руу залгаад Мөнхөө ахыг гэртээ ирж хоноогүй гээд эхнэр нь ярьж байна гэхээр нь би тухайн үедээ нэг их тоогоогүй өнгөрсөн. Гэтэл удаа ч үгүй дүү Оюумаа дахин утсаар яриад Мөнхөө ах осолд орчихсон байна, хүрээд ир гэж ярихаар нь би очих гээд явж байтал дахин утсаар залгаад Гэмтэл дээр буюу Баянгол дүүргийн цагдаа дээр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь цагдаа дээр яваад очтол манай дүү нар бүгд ирчихсэн байсан ба намайг дээшээ байцаагч руу ороод уулзчих гэхээр нь яваад ортол дүүгийн маань эхнэр Энхзаяа уйлчихсан сууж байхаар нь би байцаагчаас яасан юм гэж асуухад танай дүү Мөнхтогтох нь хүнд алуулчихсан байна гэж байсан. Тэгж л анх дүүгээ бусдад алуулсан талаар мэдсэн. Уг хэргийг түргэн шуурхай, үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ. /3 хав 117-119/,

 

Гэрч Б.Бадарч мэдүүлэхдээ: “... би эхнэр Бадамгаравтайгаа гэр бүлээ батлуулаад тусдаа гарчихсан, 2008 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн 3үүнбаянуул сумын Цохиот гэх газарт гэртээ байж байтал аймгаас цагдаа нар ирж намайг авч яваад хүн амины хэрэгт сэжиглэн шалгасан. Өвөрхангай аймагт 4 хоног хоригдож байгаад УМБГ-т материал шилжиж ирээд тэнд сар гаруй гадуур шалгагдаж байгаад хэрэгт холбогдолгүй юм байна, хэрэг гарвал утсаар дуудна шүү гээд явуулсан. Би 2008 оны 2 дугаар сард буюу Цагаан сараар эхнэр хүүхдийнхээ хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт гэдэг газарт байсан юм. Тухайн үед намайг 2008 оны 2 дугаар сард хаана байсан талаар Өвөрхангай аймгийн цагдаагийнхан мөн шалгаж байсан.

2002 онд билүү 2003 онд билүү, хотод ээж дээрээ байдаг байхдаа нэг орой ажлаа тараад гэртээ орох үед гэрийн үүдэнд цагаан өнгийн Эксел машин зогсож байгаад хажуугаар нь гарах үед машин дотроос нэг хүн дуудахаар нь би яах гэж байгаа юм бэ гэхэд хоёулаа танилцъя, наашаа машинд суучих, адилхан эр улсууд байна даа гэхээр нь машинд нь орж суугаад танилцахад тэр залуу өөрийгөө Алтангэрэл гэдэг, чи бид хоёр нэг нутаг юм байна гэхээр нь Өвөрхангай аймгийн аль сум юм гэхэд Алтангэрэл Бүрд гэлүү, Төгрөг гэлүү тэр хоёрын нэгийг нь л хэлж байсан санагдаж байна. Тэгээд бид хоёр хоорондоо танилцаад пиво хувааж уугаад салсан. Түүнээс хойш 14-15 хоног Алтангэрэлтэй хааяа нэг уулздаг байсан. Тэгж байгаад Алтангэрэл хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихсон байж байгаад 2008 он 11 дүгээр сард Алтангэрэл гэнэт гарч ирээд 2008 онд намайг хэрэг үйлдэхэд намайг хамт байсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Тэрнээс болж би Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт болон УМБГ-т хүн амины хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан юм. Миний зүгээс Алтангэрэлийг нэг их сайн танихгүй, 2002 билүү 2003 онд л анх танилцаж байсан. Хоорондоо тийм их сайн найзууд бол биш, зүгээр танил төдий. Тийм болохоор би тухайн үедээ хүн амины хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа болохгүй бол би Алтангэрэлтэй нүүрэлдмээр байна, би уг хэрэг үйлдэгдэх үед буюу 2008 оны 2 сард хотод байгаагүй, Өвөрхангай аймагт гэртээ байсан гэдгээ батлая гэхэд цагдаа нар шалгаад намайг хэрэг гарах үед хотод байгаагүй болохыг тогтоосон. Тэгээд хэрэг гарвал утсаар чинь ярья гээд явуулсан. Би дээр хэлсэнчлэн Алтангэрэлтэй 2003 онд л анх танилцаж байснаасаа хойш огт уулзаагүй, бүүр 2008 онд хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа ч тэр Алтангэрэлтэй огт уулзаагүй. Тийм болохоор би одоо Алтангэрэлийг хаана, хэний хамт амьдарч байгааг ч мэдэхгүй байна. Надтай танилцах үедээ Алтангэрэл хаана, хэний хамт байдаг байсныг нь мэдэхгүй. Шар хадны тэрүүгээр л цагаан өнгийн Эксель машинтай явж байдаг байсан. Тухайн үед Алтангэрэл болон би ч гар утасгүй байсан. Алтангэрэл өөрийнхөө талаар нэг их юм ярьдаггүй байсан. Би ч түүнээс тэр талаар асуудаггүй байсан. Учир нь бид хоёр хоорондоо тийм дотно найзууд байгаагүй. Хотод надад найз нөхөд гэхээр хүн байхгүй учир нь би өөрөө Өвөрхангай аймгийн Уянга суманд байдаг ба суманд ажил олдохгүй болохоор хотод ажил хийхээр орж ирээд Жи Эс ноосны үйлдвэрт ачигчаар ажилд ороод 2 жил гаруй болж байна. Энэ хугацаанд би ажлын хажуугаар гэр рүүгээ Өвөрхангай аймаг руу явчихдаг байсан юм. Алтангэрэлийн унадаг байсан цагаан өнгийн Эксель машиных нь дугаарыг мэдэхгүй. Машинд нь содон гэхээр ямар нэг шинж тэмдэг байгаагүй. Тэр үед Алтангэрэлтэй пиво хувааж ууж байхад ярьдаг зүйл нь гэвэл хүүхэн шуухан л ярьдаг байсан. Түүнээс өөр зүйл ярьж байгаагүй” гэжээ. /3 хав 128-129/,

 

Гэрч С.Алтангэрэл мэдүүлэхдээ: “... би 2008 онд Сонгинохайран дүүргийн цагдаагийн хэлтэст дээрмийн хэргээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан. Би 2008 оны 1 дүгээр сараас 2009 оны 3 дугаар сар хүртэл 1 жил 2 сар 26 хоног хоригдон шалгагдсан. Би Отгонболд, Буянбаатар гэх хүмүүсийг танихгүй. Тэгээд ч таны үзүүлсэн зурган дээрх хүнийг өмнө нь харж байгаагүй, мэдэхгүй юм байна.

Би 2008 оны 11 дүгээр сард дээрх хүн амины хэргийг үйлдсэн гэж худлаа мэдүүлэг өгсөн юм. Учир нь тухайн үед би Хорих 461 дүгээр ангид цагдан хоригдоод 10 гаруй сар болж байсан болохоор би ямар нэг байдлаар худлаа яриад ч хамаагүй түр хугацаагаар гадагш гарахыг хүссэн. Тэгээд би тухайн үед Баянгол дүүргийн 10 дугаар хороонд гарсан эзэнгүй хүн амины хэргийг үйлдсэн мэтээр худлаа ярьчихсан юм. Би 2008 онд Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа тэнд хоригдож байсан хүмүүсээс уг хэргийн талаар хоорондоо ярилцаж байхыг нь сонссон. Дээр хэлсэнчлэн би удаан хугацаагаар цагдан хоригдоод батлан даалтад гарах гээд ч чадахгүй таслагдаад явчих гээд байсан болохоор шорон руу явахгүй цагдан хорих төвдөө байхын тулд би дээрх эзэнгүй хүн амины хэргийг үйлдсэн мэтээр зохиогоод худлаа мэдүүлэг өгсөн. Түүнээс тухайн үед хэн ч намайг уг хэргийг үйлдсэн гэж мэдүүлэг өгөхийг шахаж шаардсан зүйл байхгүй.

Би цагдан хорих төвд байж байгаад ял авсан ч шорон руу явахгүйгээр гарахын тулд дээрх хэргийг үйлдсэн гэж худлаа мэдүүлэх болсон. Тэгэхдээ уг хэргийг үйлдэхдээ би ганцаараа үйлдээгүй Бадрах гэж нэг танилтайгаа хамт явж байсан гэж худлаа хэлчихсэн юм. Учир нь Бадрахыг Өвөрхангай аймаг руу явчихсан, хөдөө суманд мал маллаж байгаа болохоор цагдаа нар түүнийг хайгаад олохгүй, олсон ч их удаж байгаад олох байх гэж бодоод тэгж худлаа мэдүүлсэн юм. Би Бадрахыг Бадарч гэж мэдээгүй, Бадрах гэдэг гэж бодоод явж байсан. Өөрөө ч надтай анх танилцахдаа намайг Бадрах гэдэг гэж танилцсан.

Би дээрх хэргийг үйлдээгүй. Тэгээд ч дээрх хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд би Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан. Мөн цагдаа нар тухайн үедээ намайг шалгаад уг хэргийг үйлдээгүй болохыг тогтоож, үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож хэргийг хаасан. Би уг хэргийг үйлдсэн мэтээр худлаа мэдүүлэхдээ цагдаа нарт итгүүлэхийн тулд байгаагүй хүнийг байсан мэтээр санаанаасаа зохиогоод, дээрээс нь нэмж хачирлаад худлаа мэдүүлэг өгчихсөн юм. Түүнээс биш үнэхээр би уг хэргийг үйлдчихсэн бол ингээд байж байхгүй өдийд шоронд сууж байх байсан гэж бодож байна. Хотод манай ах дүү, хамаатан садангаас ямар нэг хүн байхгүй. Манай аав Сүхбаатар, ээж Буянцэцэг болон манай ах, дүү нар бүгд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд байгаа. Би эхнэр Атарцэцэгтэйгээ 2011 онд танилцсан ба 2014 онд 12 дугаар сарын сүүлчээр 2 ихэр бандитай болсон боловч эхнэр болон хадмуудтайгаа таарахгүйн улмаас эхнэрээсээ салж тусдаа амьдрах болсон. Одоо манай эхнэр хүүхдүүд надаас тусдаа аав ээжийнхээ хамт амьдардаг. Би их зөрүүд ба хэн нэг хүн намайг тоохгүй байвал тэдгээр хүмүүст өөрийнхөө зөв байсан гэдгийг ойлгуулж өрөвдүүлэхийг мөн залуу байхдаа хэрэгт холбогдож түүндээ гутарсандаа ямар ч хамаагүй үйлдээгүй хэргийг өөрөө үйлдсэн гээд тэр чигтээ явчихья гэж боддог байсан. Одоо бодоод байхад би тэр үед тэнэг зүйл их олон хийж байсандаа маш их харамсдаг юм. Тухайн үед буюу хэрэгт холбогдоод цагдан хоригдож байхдаа бусдад сайн хүн болох гээд зарим нэг улсуудаас хэргийг нь өөр дээрээ авч өмнөөс нь хүлээдэг байсан боловч тэр даруйдаа худлаа гэдэг нь мэдэгдчихдэг байсан тийм болохоор тэр үед намайг эзэнгүй хүн амины хэрэг үйлдсэн гэж худлаа мэдүүлснийг цагдаа нар мэдчихээд надтай харьцахаа болчихсон. Миний зүгээс дээрх хэргийг үйлдсэн гэж худлаа мэдүүлснээ хүлээж байна. Дахиж худлаа ярихгүй” /3 хав 156-157/,

“... би 2008 онд чиглэлийн ахлах төлөөлөгч хошууч Мөнх-Эрдэнэ, ахлах мөрдөн байцаагч Манлайбаяр нарт тайлбар мэдүүлэг өгч байсан. Уг хэрэгт авагдсан мэдүүлэг дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Уг хэргийг үйлдсэн гэж худал мэдүүлэг өгсөн болохоор хэрэг үйлдэгдсэн газрыг ч мэдэхгүй. Тухайн үед уг хэргийн талаар сонин хэвлэл дээр гарч байсан ба цагдан хоригдож байсан хүмүүс ч хоорондоо их ярьдаг байсан болохоор би уг хэргийн талаар мэдэх болсон юм. Тэгээд түр хугацаагаар ч болов гадуур гарч ар гэрийнхэнтэйгээ уулзахын тулд уг хэргийг үйлдсэн гэж худлаа мэдүүлчихсэн юм” гэжээ. /3 хав 156-157,236/,

 

Гэрч Г.Батбилэг мэдүүлэхдээ: “... би 2008 оны Цагаан сараар гадуур траншейнд л байсан. Намайг манай найз нар болон гадуур явдаг улсууд Зомбий, Тахал Билгээ гэж дууддаг. Би Буянбаатар гэх хүнийг танихгүй. Тэгээд ч таны үзүүлсэн зураг дээрх хүнийг өмнө нь харж байгаагүй, танихгүй юм байна. Гадуур явдаг хүмүүс өөр өөрсдийнхөө явдаг газрынхаа хүмүүсийг л мэддэг. Түүнтэй адил би өөрийнхөө голцуу явдаг Хан-Уул дүүргийн Үйлчилгээний төв болон Яармагаар явдаг хүмүүсээ л танина. Миний мэдэхийн Билгээ гэж нэг 50 гаруй насны ах байдаг байсан. Одоо тэр ах траншейгаар явахаа больчихсон, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны жижүүрээр ажиллаж байгаа гэнэ лээ. Өөр Билгээ гэх нэртэй хүн байдаг эсэхийг мэдэхгүй” гэжээ. /3 хав 136-137/,

 

Хохирогч А.Аюушцэрэн мэдүүлэхдээ: “Талийгаач дүү маань надаас туранхай, намхан хүн байсан юм. Би 162 см өндөртэй талийгаач дүү маань надаас намхан гэхээр 158 см өндөртэй байсан. Тэгээд ч миний талийгаач дүүтэйгээ 1998 онд хамт авхуулсан зураг байгаа түүн дээр талийгаачийн хир зэрэг өндөртэй байсныг нь харж болно.

Тухайн үед талийгаачийн эхнэр М.Энхзаяаг уг хэрэгт хохирогчоор тогтоож талийгаачийн өмсөж явсан хувцас болон бусад эд зүйлсийг хүлээлгэн өгсөн гэж байсан. Түүнээс надад ямар нэг байдлаар талийгчийн эд зүйлсээс өгсөн зүйл байхгүй.

Талийгаачийн оршуулгын зардалд зарцуулсан гэх ямар нэг баримт байхгүй. Учир нь тухайн үедээ баримтуудыг авч байсан боловч оршуулгын зан үйлийн явцад талийгаачийн хайрцаг дотор нь хийчихсэн болохоор одоо тэдгээр баримтууд нь байхгүй байна. Уг баримтуудыг нь нөхөж авъя гэхэд цаад газраас нь нөхөж олгох боломжгүй тэгээд ч одоо 2008 оны баримтууд байхгүй гэж байсан ба тухайн үеийн оршуулгын жишиг ханшны талаарх лавлагааг гаргаж өгсөн юм.

Уг хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс удаа дараа үнэн зөвөөр шийдсээр байтал Улсын дээд шүүхээс буцаагаад байна. Уг хэрэгт яллагдагч Ч.Отгонболд болон яллагдагч Ж.Буянбаатар нар нь мэдүүлэгээрээ бие биенийгээ уг хэргийг хийсэн болохыг гэрчлээд байгаа. Иймд хэргийг үнэн зөвөөр хурдан шуурхай шийдэж өгөхийг хүсэж байна” гэжээ. /5 хав 145-146/

 

            Шинжээч эмч Д.Адилбаяр мэдүүлэхдээ: “..шинжээч нь дүгнэлтэндээ шинжилгээнд ирүүлсэн 2 мөрний аль тохирсон мөрийг буюу хэрэгт ач холбогдолтой мөрийг тулгаж өгөх үүрэгтэй шинжилгээнд ирүүлсэн хоёр мөрийг нэгдсэн гарын мөрийн сангийн автомат хайлтын системд хийж шинжилэхэд 2 мөр хоёулаа тохирсон бол хоёуланг нь дүгнэлтэндээ тусгана. Харин дээрх тохиолдолд 1 мөр нь тохирсон тул дүгнэлтэндээ тусгасан байна...” гэжээ. /2 хав 27/

 

Гэрч А.Наранчимэг мэдүүлэхдээ: “... би 2015 оны 6 дугаар сард яг хэдний өдөр байсанг санахгүй байна. Намайг байрныхаа урд сууж байтал Пагам гээд хөгшин ирээд танай энд Билгээ гээд 50 гаран насны хүн байна уу гээд асуугаад ирэхээр нь та яах гэж байгаа юм гэхэд Пагам гээд тэр хөгшин 2008 оны 2 дугаар сарын 08-нд буюу 2008 оны цагаан сараар манай хүүтэй хамт траншейнд байсан үгүйг нь асуух гэсэн юм гэхээр нь би нөхөр дээрээ дагуулаад ортол манай нөхөр тэр хөгшинөөс ямар учиртай юм гэдгийг асуухад манай хүү Ж.Буянбаатар хулгайн хэрэгт холбогдоод хоригдохоор байгаа юм. 2008 онд манай хүүтэй хамт траншейнд байсан гээд хэлээд өгөөч энэ талаар ганцхан Д.Бэлэгбат л гэрчлэх хүн байгаа юм. ..манай хүү 2 жил гаран хоригдож байгаа болохоор Бэлэгбат ахыг хүүтэй нь байсан гээд хэлчихвэл бараг гарчих гээд байгаа юм гэхээр нь би та Бэлэгбаттай өөртэй нь уулз таны ярьж байгаа Билгээ гэх хүнээ таних юм уу гэхэд тэр хөгшин Билгээ гэдэг нь хамар дээрээ цэцэг шиг юмтай хүн гэсэн тэгээд асуугаад байтал хүмүүс танайд байдаг гэж дуулаад ирлээ гэж байсан. Тэгээд Бэлэгбат ахтай тэр хөгшин 53-р байрны үүдэнд сандал суучихаад уулзаад бараг 1 цаг гаран болсон хоорондоо юу болсоныг нь мэдэхгүй байна. Тэгээд Бэлэгбат ахтай уулзчихаад явахаар нь манай нөхөр юу гэж байна гээд асуухад тэр хөгшин намайг хүүтэй нь хамт комбинатын траншейнд байсан гээд хэлээд өгчих гээд гуйгаад байна гэхээр нь нөхөр бид хоёр та өөрөө мэдэхгүй юу гэж хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа нөгөө хөгшин ирээд Бэлэгбат ахаар тодорхойлолт хийлгэж авах гэхээр нь би Бэлэгбат ахын хамт цуг явж Ган зам зочид буудлын нотариатаар гэрчлүүлсэн юм. ...” гэжээ. /6 хав 134-136/

 

Гэрч С.Мандалсүрэн мэдүүлэхдээ: “...2015.6.08-ны өдөр иргэн Д.Бэлэгбат нь наториатч миний ажлын өрөөнд нэг эмэгтэй хүний хамт орж ирээд өмнө цаасан дээр бэлэн байсан тодорхойлолтонд байгаа гарын үсгийг надаар гэрчлүүлсэн юм. Уг тодорхойлолтонд байх гарын үсгийн үнэн зөвийг гарын үсэгний эзэн болох Д.Бэлэгбатыг өөрийн нь байлцуулж бүртгэлийн дэвтэр дээр гарын үсгийг нь зуруулж гэрчилж өгсөн юм. Түүнээс дээрх тодорхойлолтонд бичигдсэн зүйлийн үнэн зөвийг гэрчилээгүй. ..тухай үед Д.Бэлэгбат нь өөрөө нэг 30 гаран насны эмэгтэй хүний хамт орж ирсэн юм...” гэжээ. /6хав 138/

                            

Гэрч Д.Бэлэгбат мэдүүлэхдээ: “....2015 оны хавар яг хэдэн сарын хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. ..Нараа гаднаас орж ирээд тантай гадаа нэг хөгшин уулзахаар ирчихсэн байна гэхээр нь би Нараагийн хамт гараад очтол тэр хөгшин хоёулаа ийшээ очъё гээд бид хоёрыг дагуулаад Ган зам зочид буудлын өрөө рүү дагуулж орсон тэнд өмгөөлөгч гээд нэг настай эмэгтэй хүн сууж байсан. Тэгээд нөгөө намайг буудалд дагуулж орж ирсэн хөгшин надад эгч нь жаахан зовлонтой явна миний хүү хэрэгт холбогдчихоод байна. Та манай хүүтэй хамт траншейнд байсан гээд хэлээд өгчих гээд гуйгаад байсан мөн Нараа хажуунаас хөгшиндөө тус болоод бичээд өгчих гэхээр нь би тэр хөгшиний хэлсэнээр нь цаасан дээр бичиж өгсөн юм. ..тэгээд дараа нь байцаагчийг ирээд мэдүүлэг авах үед зохиогоод худлаа ярьчихсан юм.

Би Буянбаатарыг танихгүй. Надад Ж.Буянбаатарын зургыг харуулж байсан болохоор би танина гээд хэлчихсэн юм. Түүнээс би Ж.Буянбаатартай урьд өмнө нь уулзаж байгаагүй...” гэжээ. /6хав 143/

 

 Сэжигтэнээр Ш.Пагам мэдүүлэхдээ: “..намайг 2015 оны зун байх Очиржанцан байцаагч нэг удаа дуудахаар нь яваад очсон чинь Билгээ гэдэг 120-ын траншейнд байдаг хүнийг олох хэрэгтэй байна гээд өөрийнх нь хүрэн өнгийн машинтай 120 мянгат гэсэн байхаа тэр хавиар оччихоод ирсэн юм. Би хотод газар мэдэхгүй юм чинь хаагуур явсныг мэдэхгүй, тэр хавиар л ийм хүн байна уу гээд хайгаад явж байсан. Бодвол Бэлэгбат гэдэг нөхөр чинь тэр хайгаад байсан Билгээ юм боловуу гэж бодож байна, би бол тэр Бэлэгбат, Хүүхэнбаатар, Наранчимэг гэж хүмүүстэй огт уулзаж байгаагүй, мэдэхгүй юм. ..Би зочид буудалд хэнийг ч дагуулж ороогүй, хэнтэй ч уулзуулж байгаагүй, тийм юм болоогүй. Ер нь бол Буянбаатарын өмгөөлөгчөөр Бадмаараг, Хандсүрэн нар ажиллаж байсан” гэжээ. /6 хав 247/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 237 дугаартай дүгнэлтэд:  “...талийгаач А.Мөнхтогтохын цогцост цээжний баруун 8, 9 дүгээр хавирганы түвшин дэх цээжний хөндий рүү нэвтэрсэн, доороос дээш, баруунаас зүүн тийш чиглэлтэй, зүрхний зүүн баруун ховдлын ар хана хатгагдсан, үнхэлцэгийн хөндий дэх цусан бүлэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн 4, 5 дугаар хавирганы түвшин дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч, элэгний зүүн дэлбэнг хатгагдаж, дээрээс доош, зүүнээс баруун тийш чиглэл бүхий хатгагдсан шарх, өвчүүний дунд хэсэгт босоо байрлалтай, зүсэгдэж хатгагдсан, цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх, цээжний хөндий дэх 600 мл цусархаг агууламж, толгойн орой хэсэг чихний ар хэсгийн хатгагдсан шарх, цус хуралт, зулгаралт, нүүрний зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх болон өвчүүний голын, толгойн орой чихний арын зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, харин нүүр чихний арын хэсгийн зулгаралт цус хуралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун зүүн ховдлын хатгагдсан шарх гэмтэл нь шууд үхэлд хүргэжээ. Шүүх химийн шинжилгээгээр этилийн спирт илрээгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Мөнхтогтох АВО системээр ОI бүлгийн цустай байна. Шүүх эмнэлгийн хэлтэст уг цогцос ирэх үедээ хөлдүү байсан тул нас барсан хугацааг тогтоох боломжгүй” гэжээ. /1 хав 74-75/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 497 дугаартай дүгнэлтэнд: 1.А.Мөнхтогтохын цогцосноос авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй гэжээ. /1 хав 76/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 928 дугаартай дүгнэлтэнд: 1.2008.2.10-ны өдөр БГД-н 6 дугаар хороо 21 дүгээр сургуулийн хойд талд, мөсөн гулгуурын талбайн урд талаас алдсан 26-44 УБВ улсын дугаартай машинаас бэхжүүлж ирүүлсэн 54х45 мм-ийн хэмжээтэй гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй, харин 45х88мм, 45х87мм, 42х42 мм, 45х76 мм, 67х45мм, 45х47 мм хэмжээтэй гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцэх 1:2:3:4:5:6 гэсэн дугаартай гарын мөрүүд нь сэжигтэн гэх А.Оюунаа, А.Оюун, Г.Банзрагч, Т.Батсүх нарын гарын хээний дардасуудтай ерөнхий ба хувийн онцлог шинж тэмдэгээрээ хоорондоо тохирохгүй байна. 3. Шинжилгээнд тэнцэх 3:4:5:6 гэсэн дугаартай гарын мөрүүдийг “Папиллон системд-2008-6283-БГД” гэж кодлон оруулахад нэгдсэн санд хадгалагдаж буй нийт сэжигтэн гэх хүмүүсийн гарын хээний дардасуудтай ерөнхий ба хувийн онцлог шинж тэмдэгээрээ хоорондоо тохирохгүй байна гэжээ. /1хав 81/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2008 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 840 дугаартай дүгнэлтэнд: 1.2008.2.10-ны өдөрт БЗД-ийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр сургуулийн хойд талд, мөсөн гулгуурын талбайн урд талаас олдсон УБВ 26-44 улсын дугаартай “Аксент” машинаас бэхжүүлж ирүүлсэн 1:2:3:4:5:6 гэсэн дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ, харин 7 гэсэн дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байна. 2. Шинжилгээнд тэнцэх дээрхи 6 ш  гарын мөрүүд нь хохирогч гэх Мөнхтогтох болон сэжигтэн гэх А.Батсүмбэр, Д.Дуламдорж, Д.Болдбаатар, М.Энхзориг нарын гарын хээний дардасуудтай ерөнхий ба хувийн онцлог шинж тэмдэгээрээ хоорондоо тохирохгүй байна. 3.Хэргийн газраас нотлох баримтаар хураан авч ирүүлсэн 12 нэр төрлийн эд зүйлс дээрээс шинээр гарын ул мөрүүд илрээгүй гэжээ. /1 хав 100/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 835 дугаартай дүгнэлт /1хав 108/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 836 дугаартай дүгнэлт /1хав 111/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1341 дугаартай дүгнэлтэнд: “хохирогч А.Мөнхтогтохын 26-44 УБВ автомашинаас илрүүлэн бэхжүүлсэн гэх 6 ширхэг гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд “2008-6283-БГД” бүртгэлийн дугаараар “1-6”  гэж дугаарлан бүртгэгдсэн байна. “2” гэж дугаарласан гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд “MN004000000416”, “MN005110001134”, “MN000710012436”, “2511873” дугааруудаар 4 удаа бүртгэгдсэн Гонгор овогтой Отгонболдын зүүн гарын алга хэсгийн хээтэй тохирч байна. Харин 1, 3, 4, 5, 6 гэж дугаарласан гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд байгаа гарын хээний дардсууд болон гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэжээ. /1 хав 180/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 5 дугаар сарын 07-ний өдрийн 2307 дугаартай дүгнэлтэнд: 1. “2008-6283-БГД” дугаар дээр бүртгэлтэй байгаа талийгаач А.Мөнхтогтохын унаж явсан 26-44 УБВ улсын дугаартай автомашинд хийсэн үзлэгээр илрүүлсэн 6 ширхэг мөрөөс 1 мөр нь нэгдсэн санд бүртгэлгүй Гонгор овогтой Отгонболдын гараар дарагдсан байна гэжээ. /2 хав 30/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын “... Г.Отгонболд сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна. Отгонболд үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Отгонболд гэмт хэрг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан эсэхийг нотлох баримт алга байна. Отгонболд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн 353 тоот дүгнэлт /2 хав 69/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын “... Ж.Буянбаатар сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна. Ж.Буянбаатар үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ж.Буянбаатар гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан эсэхийг нотлох баримт алга байна. Ж.Буянбаатар хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн 354 тоот дүгнэлт /2 хав 46/,

 

Гонгорын Отгонболдод холбогдох шийтгэх тогтоол, магадлал, шүүхийн тогтоол /2 хав 76-77, 83-86, 87-90, 91-93, 97-101, 108-112/,

 

Жигжидийн Буянбаатарт холбогдох таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоол, магадлал, шүүхийн тогтоол, захирамж /2 хав 73-74, 76-77, 79, 83-86, 87-90, 91-93/

            - Гэрэл зургийн үзүүлэлт /1хав 4-11/

            - Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хав 12-13, 14-16,17/

            - Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /1хав 22/

            - Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой тэдгээрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /Г.Отгонболд 2 хав 70, 4 хав 123, Ж.Буянбаатар 2 хав 71, 4 хав 122/,

- Гонгорын Отгонболдын Иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хав 66/,

- “Жигжидийн Буянбаатар 1985 оны 3 дугаар сарын 2-ны өдөр төрсөн” тухай түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хав 43/,

- Жигжидийн Буянбаатарын Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хав 43/,

- Гэрэл зургийн үзүүлэлт /5хав 147/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /5хав 151-152/

- Туршилт хийсэн тэмдэглэл /5хав 154-156/

- Гэрэл зургийн үзүүлэлт /5хав 157-159/

- Ж.Буянбаатарын Полиграфын сорилын дүн /5хав 162-165/

- Г.Отгонболдын Полиграфын сорилын дүн /5хав 166-169/

- Хураагдсан дээрх эд зүйлсийг хүлээн авсан тухай хохирогч М.Энхзаяагийн “... машинаас гарсан талийгаачийн жолооны үнэмлэх, миний нөхөр хүүхдүүдийн зураг, машины 2 ширхэг түлхүүр, манай хүүхэд Төгөлдөрийн шүдний эмнэлгийн карт, манай нөхрийн монетон бөгж ... гэх мэт эд зүйлийг буцааж авсан” гэсэн мэдүүлэг /1 хав 42-43/

- Иргэн Х.Нансалмаагаас эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл үүнд: Маяагийн Энхзаяагийн жолоочийн үнэмлэх, Аюушийн Мөнхтогтохын иргэний үнэмлэх, Аксент маркийн 26-44 УБВ дугаартай автомашины тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, Төгөлдөрийн эмийн бичиг ... гэх мэт /1 хав 19/,

- Хохирогч Ж.Отгон-Эрдэнийн хулгайд алдагдсан эд хөрөнгө нийт 1.060.000 төгрөгийн үнэлгээтэй гэсэн үнэлгээ /2 хав 171/

-Эд зүйлийн үнэлгээ /2 хав 171/

-Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /5хав 154-159/

-Таньж олуулах ажиллагааг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /6хав 230-233, 234-237, 238-241/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.Буянбаатар, Г.Отгонболд нарын бүлэглэн 2008 оны 2 дугаар сард бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуулийн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Ж.Буянбаатарт холбогдох хэргээс 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар оногдуулсан 7 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 26 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Отгонболд, Ж.Буянбаатар нар нь бүлэглэн үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар 2008 оны 2 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 8 дугаар гудамжны баруун хэсэгт байрлах дулааны төмөр хоолойн орчим иргэн А.Мөнхтогтохын цээжний баруун 8, 9 дүгээр хавирга, зүүн 4, 5 дугаар хавирга, өвчүүний дунд хэсэгт, толгойн оройн хэсэгт, чихний ар хэсэгт тус тус хутгалж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Отгонболдын үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ч.Гонгор /1 хх 198/, Т.Отгонцэцэг /1 хх 234/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Аюушцэрэн /3 хх 117-119, 5 хх 145-146/, М.Энхзаяа /1 хх 24-29, 217, 218/, хохирогч Ж.Отгон-Эрдэнэ /1 хх 219-220, 222-224/, гэрч П.Ууганбаяр /1 хх 227-228/, Ж.Жаргал /1 хх 34/, Бинчулуун /1 хх 53-54/, С.Батжанцан /1 хх 39/, А.Доржпалам /1 хх 40/, Маруулбуян /1 хх 49-51, 55/, Б.Батдэмбэрэл /3 хх 171-172/, Г.Эрдэнэбаяр /3 хх 173-174/, Г.Төгөлдөр /3 хх 121-122/, Б.Мөнх-Эрдэнэ /3 хх 232-233/, Млтанцэцэг /3 хх 234-235/, Б.Бадарч /3 хх 128-129/, С.Алтангэрэл /3 хх 156-157,236/, Г.Батбилэг /3 хх 136-137/, А.Наранчимэг /6 хх 134-136/, С.Мандалсүрэн /6 хх 138/, Д.Бэлэгбат /6 хх 143/, насанд хүрээгүй гэрч Ц.Сүх-Эрдэнэ /1 хх 56/, шинжээч эмч Н.Туяа /1 хх 79-80/, Д.Адилбаяр /2 хх 27/, сэжигтэн Ш.Пагам /6 хх 247/ нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх мэдүүлгүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 237 дугаартай дүгнэлт /1 хх 74-75/, 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 497 дугаартай дүгнэлт /1 хх 76/, 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 928 дугаартай дүгнэлт /1хх 81/, 2008 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 840 дугаартай дүгнэлт /1 хх 100/, 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 835 дугаартай дүгнэлт /1 хх 108/, 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 836 дугаартай дүгнэлт /1 хх 111/, 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1341 дугаартай дүгнэлт /1 хх 180/, 2014 оны 5 дугаар сарын 07-ний өдрийн 2307 дугаартай дүгнэлт /2 хх 30/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 353, 354 тоот дүгнэлт /2 хав 46, 69/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 4-11, 5 хх 147/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 12-13, 14-16, 17/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 22/, шүүгдэгч Г.Отгонболд, Ж.Буянбаатар нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хав 43, 66/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /5хав 151-152/, Ж.Буянбаатар, Г.Отгонболд нарын Полиграфын сорилын дүн /5хав 162-165, 166-169/, хураагдсан дээрх эд зүйлсийг хүлээн авсан тухай хохирогч М.Энхзаяагийн мэдүүлэг /1 хав 42-43/, иргэн Х.Нансалмаагаас эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1 хав 19/, эд зүйлийн үнэлгээ /2 хав 171/, Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /5хав 154-159/, Таньж олуулах ажиллагааг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /6хав 230-233, 234-237, 238-241/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Шаваран овогт Жигжидийн Буянбаатар, Боржигон овогт Гонгорын Отгонболд нарыг бүлэглэж, танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Отгонболдын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээр тогтоогдож байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлж байсныг харгалзан оногдуулах ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Ж.Буянбаатарт хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор Г.Отгонболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн  36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12-т зааснаар оногдуулсан 16 жил хорих ял дээр Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 96А дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 592 дугаартай магадлалаар оногдуулсан 6 жил 1 сар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 22 жил 01 сарын хорих ялаар тогтоож, ялтан Г.Отгонболдын биечлэн эдэлсэн 4 жил 8 сар 28 хоногийн хорих ялыг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолох нь хуульд нийцнэ. 

 

Онц хүнд гэмт хэрэгт шийтгэгдсэн шүүгдэгч Г.Отгонболд нь Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 96А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар тус тус шийтгэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Г.Отгонболдыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох, шүүгдэгч Ж.Буянбаатарт оногдуулсан 18 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Г.Отгонболдод оногдуулсан 22 жил 01 сарын хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, шүүгдэгч Ж.Буянбаатар нь хохирогч Ж.Отгон-Эрдэнэд төлөх төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Буянбаатарын цагдан хоригдсон 964 хоногийг, шүүгдэгч Г.Отгонболдын цагдан хоригдсон 1027 хоногийг тус бүрийн биечлэн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцов.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор хүрэн өнгийн товч 1 ширхэг, VATANG гэсэн бичигтэй шаргал өнгийн тунгалаг, шилтэй, эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл 1 ширхэг, NIVEA гэсэн бичигтэй цайвар ягаан өнгийн шилэн савтай, эмэгтэй хүний уруул өнгөлөгч 1 ширхэг, цагаан саарал өнгийн гадартай гоо сайхны харандаа 1 ширхэг, нэг удаагийн цаасан аяга 1 ширхэг, хэлхээтэй түлхүүр 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, талийгаачийн толгойноос авсан үс болон жолоочийн хажуу талын суудал, машинаас авсан нийт 24 ширхэг /боодол/ гэх үсийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй юм.  

 

Иргэний хуульд зааснаар Г.Отгонболдоос 530.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Отгон-Эрдэнэд олгох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Аюушцэрэнгийн нэхэмжлэлийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхих ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь уг хэрэгтэй холбоотой хохирлын баримтаа бүрдүүлэн нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс гаргуулахаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 96А дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Отгонболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 11 жил 01 сарын хорих ял оногдуулж түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцжээ.

 

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 592 дугаар магадлалаар Г.Отгонболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон” этгээдийг хамааруулахгүй байхаар заасан ба Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 592 дугаар магадлалд шүүгдэгч Г.Отгонболдод холбогдох хэргийн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдох үндэслэл болсон онц хүнд гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа уг Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 96А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгоогүй тул шүүгдэгч Г.Отгонболдод дээрх өршөөлийн хуулийг хэрэглээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Буянбаатар, Г.Отгонболд нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ж.Буянбаатарт холбогдох хэргээс 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар оногдуулсан 7 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 26 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шаваран овогт Жигжидийн Буянбаатар, Боржигон овогт Гонгорын Отгонболд нарыг бүлэглэж, танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12-т зааснаар Ж.Буянбаатарыг 18 жил хорих ялаар, Г.Отгонболдыг 16 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор Г.Отгонболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн  36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12-т зааснаар оногдуулсан 16 жил хорих ял дээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 592 дугаартай магадлалаар оногдуулсан 6 жил 1 сар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 22 жил 01 сарын хорих ялаар тогтоож, ялтан Г.Отгонболдын биечлэн эдэлсэн 4 жил 8 сар 28 хоногийн хорих ялыг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24.1.2-т зааснаар Г.Отгонболдыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

 

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Ж.Буянбаатарт оногдуулсан 18 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар Г.Отгонболдод оногдуулсан 22 жил 01 сарын хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Ж.Буянбаатарын цагдан хоригдсон 964 хоногийг, Г.Отгонболдын цагдан хоригдсон 1027 хоногийг тус бүрийн биечлэн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, Ж.Буянбаатар нь хохирогч Ж.Отгон-Эрдэнэд төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан бор хүрэн өнгийн товч 1 ширхэг, VATANG гэсэн бичигтэй шаргал өнгийн тунгалаг, шилтэй, эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл 1 ширхэг, NIVEA гэсэн бичигтэй цайвар ягаан өнгийн шилэн савтай, эмэгтэй хүний уруул өнгөлөгч 1 ширхэг, цагаан саарал өнгийн гадартай гоо сайхны харандаа 1 ширхэг, нэг удаагийн цаасан аяга 1 ширхэг, хэлхээтэй түлхүүр 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар талийгаачийн толгойноос авсан үс болон жолоочийн хажуу талын суудал, машинаас авсан нийт 24 ширхэг /боодол/ гэх үсийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Отгонболдоос 530.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Отгон-Эрдэнэд олгох,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Аюушцэрэнгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь уг хэрэгтэй холбоотой хохирлын баримтаа бүрдүүлэн нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс гаргуулахаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

13. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Буянбаатар, Г.Отгонболд нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧИД                                                                Л.ОЮУН

 

 

                                                                                                            Ч.ОТГОНБАЯР