Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2023/0418

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, А******* *******-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ч*******д холбогдуулан гаргасан Нийслэлийн П*******ын газрын хяналтын п******* Н.А*******ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар дүгнэлттэй захиргааны хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн П*******ын газрын хяналтын п******* Н.А******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Нийслэлийн п*******ын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын п******* Н.А******* би, "А*******" *******-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ч******* "Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нийт жинг хэтрүүлсэн" зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч Б.Б*******д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт зааснаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ATYT-114 дугаартай материалыг шалгалтын хүрээнд хянав.

Материалд цугларсан холбогдогч Б.Б*******эс авсан мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Б.Б******* нь авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нийт жинг хэтрүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байхад эрх бүхий албан тушаалтан Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулахдаа холбогдогч Б.Бийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин, учруулсан хохирол, нөхөн төлбөр болох 150.000 (нэг зуун тавин) төгрөгийг холбогдогч Б.Б*******эс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зорчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна", энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна"; "тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх" Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон "А******* *******-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ч*******ын 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан дугаартай шийтгэлийн хуудасны "Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсэгт холбогдогч Б.Бийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт заасны дагуу... шийтгэл оногдуулсугай гэж нэмэх, 2 дахь заалтад дурдагдсан "... хохирол, нөхөн төлбөрийн 150.000 (нэг зуун тавин) төгрөгийг Төрийн сангийн 100900000602 тоот Дансанд... төлж биелүүлэхийг даалгасугай гэснийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудасны бусад заалтыг хэвээр үлдээн өөрчлүүлэхээр п*******ын дүгнэлт бичив.

гэжээ.

Хариуцагч А******* *******-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ч******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн п*******ын газрын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч А******* *******-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ч******* нь Нийслэлийн П*******ын газрын хяналтын п******* Н.А*******ийн "А******* *******-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ч*******ын 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан дугаартай шийтгэлийн хуудасны "Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсэгт холбогдогч Б.Бийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт заасны дагуу... шийтгэл оногдуулсугай гэж нэмэх, 2 дахь заалтад дурдагдсан "... хохирол, нөхөн төлбөрийн 150.000 (нэг зуун тавин) төгрөгийг Төрийн сангийн 100900000602 тоот Дансанд... төлж биелүүлэхийг даалгасугай гэснийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудасны бусад заалтыг хэвээр үлдээн өөрчлүүлэх тухай 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгосон талаар шүүхэд илэрхийлжээ.

П*******ын дүгнэлтийг хариуцагч А******* *******-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ч******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, А******* *******-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ч******* 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан дугаартай шийтгэлийн хуудасны "Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсэгт холбогдогч Б.Бийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт заасны дагуу... шийтгэл оногдуулсугай гэж нэмэх, 2 дахь заалтад дурдагдсан "... хохирол, нөхөн төлбөрийн 150.000 (нэг зуун тавин) төгрөгийг Төрийн сангийн 100900000602 тоот Дансанд... төлж биелүүлэхийг даалгасугай гэснийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудасны бусад заалтыг хэвээр үлдээн өөрчлүүлэх" гэсэн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар п*******ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар А******* *******-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ч*******ын 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан дугаартай шийтгэлийн хуудасны "Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсэгт холбогдогч Б.Бийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт заасны дагуу... шийтгэл оногдуулсугай гэж нэмэх, 2 дахь заалтад дурдагдсан "... хохирол, нөхөн төлбөрийн 150.000 (нэг зуун тавин) төгрөгийг Төрийн сангийн 100900000602 тоот Дансанд... төлж биелүүлэхийг даалгасугай гэснийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудасны бусад заалтыг хэвээр үлдээн өөрчлүүлэх" гэсэн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар п*******ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар П******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах Г.Хан-Уулд даалгасугай.

4. Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                    Л.ӨЛЗИЙЖАРГАЛ