| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0251./Э |
| Дугаар | 2025/ШЦТ/282 |
| Огноо | 2025-12-05 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь ******* дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, Ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэйгээр,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбат хөтөлж,
улсын яллагч Б.Содномиший,
иргэдийн төлөөлөгч М.,
хохирогч Р.*******,
шүүгдэгч М.*******, нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2531000000147 дугаартай, 316/2025/0251./Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн *******анд төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, замын Замын 1 дүгээр ангид замчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн ******* *******ын 2 дугаар баг, 2 дугаар хэсгийн тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт ******* *******, (РД:)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* *******ын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******“ нэртэй биллиардын газрын гадаа иргэн Р.*******г эхнэртэйгээ хардсаны улмаас хэвлий хэсэг рүү нь 1 удаа хутгалж, түүний биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэс чацархай нөхөх мэс заслын дараах байдал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* *******ын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******“ нэртэй биллиардын газрын гадаа иргэн Р.*******г эхнэртэйгээ хардсаны улмаас хэвлий хэсэг рүү нь 1 удаа хутгалж, түүний биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэс чацархай нөхөх мэс заслын дараах байдал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хагалгааны зардалд 1,840,000 төгрөг, эмчилгээний зардал, сэтгэл санааны зардал 6,000,000 төгрөг төлсөн. Согтуурлын зэрэг 2,2 хувийн зэрэгтэй байсан. Тухайн үед болсон үйл явдлыг бага зэрэг л санаж байна. Муудалцахдаа хэдэр ёдор хийгээд чулуу аваад цохичихьё гэж бодсын, хутга гэж бодоогүй. Хутга байсан юм байна лээ. Хутга авч очоогүй, тэнд байсан юм. Эхнэрээ хардах шалтгаан нь Адьяа манайд орж ирээд миний хөгшин хоол, цай чинь амттай шүү гэж хэлэхэд нь хардах сэтгэл төрсөн юм. Маргааш нь эхнэр байхгүй, 3, 4 хоног хаашаа явсныг мэдэхгүй. Сэтгэлээ засах санаатай архи авч уусан юм. Уучлалт гуйж эвлэрсэн, миний буруу, ойлгосон, ухамсарласан” гэжээ ,
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.******* өгсөн мэдүүлэгтээ: “...Өнөөдрийн байдлаар миний бие бүрэн эдгэрсэн, гомдол санал байхгүй, хохирол төлбөрийг бүгдийг нь барагдуулсан. Манай гэр бүлийнхнээс уучлалт гуйсан. Манай М.******* архи уудаг хүн биш л дээ. Эхнэр чинь хоол, цай сайтай шүү гээд хэлчихсэн нь хардах сэтгэл төрүүлчихсэн юм билээ. Архи дарс уучихсан байхад нь эхнэрийнх нь талаар ярьдаг нь миний буруу юм. Эрхэм шүүгч та бүгдээс хорихоос өөр ял шийтгэл оногдуулж өгнө үү. Байшин, хашаагаа зараад хохирол барагдуулсан. Эхнэртэй нь хардах хэмжээний холбоо байхгүй, гэр бүлийн найзууд юм. Хүнийг архи уучихсан үед нь эхнэрийнх нь талаар хэлсэн гэж буруутгаж байгаа юм” гэх мэдүүлэг ;
3.Хохирогч Р.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн ******* *******ын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй биллярдын газар руу 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19:00 цагийн орчимд биллярд тоглохоор ганцаараа орсон. Би тухайн газарт ороод биллиард тоглож байхад ажлын газрын ******* 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 20:17 цагт залгаад эхнэрээ асуухаар нь би “танай авгайг мэдэхгүй” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би охинтойгоо ярихад ;, ах гэрт орж ирээд таныг асуусан" гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* руу залгаад “би танай авгайг мэдэхгүй битгий гэр оронд ороод бай" гэж ярьсан. Тэгтэл тухайн өдрийн 20:21 цагт залгаад намайг хаана байгаа талаар асуухаар нь “*******" дотор байна гэж хэлсэн. Тэгтэл над руу минутын дараа залгаад “*******” дотор байгаа биз дээ гэж асуусан. Тэгээд над руу 20:34 цагт дахин залгаад ‘'*******” дотроо байна уу? гэж асуухаар нь “байна” гэж хэлтэл ороод ирсэн. Тэгээд намайг “гадагшаа гараад түр уулзъя:' гэж хэлэхээр нь дагаад гарсан. Биллярдаас гараад уг газрын зүүн талд буюу ертөнцийн зүгээр урд талд байрлах нарийн харанхуй завсар руу ортол “манай эхнэр хаана байна" гэж хэлээд миний гэдэс рүү хутгаар нэг удаа дүрэхээр нь “чи яаж байгаа юм бэ?" гэж хэлтэл “чамайг хутгалчихлаа" гэж хэлээд би гэдсээ дараад зогсож байтал биллярдын эзэн Баяа гэх хүн ирэхээр нь хэлсэн. Тэгтэл биллиард руугаа гүйж ороод хүмүүс дуудаад гаргаж ирсэн ба тухайн үед миний таньдаг // ах гарч ирсэн. Хутгалуулаад 2-3 минутын дараа хэвлий рүү маш их өвдөж эхэлсэн би *******д хандаж “чи яаж байгаа юм бэ?, шоронд явна ш тээ" гэж хэлсэн. Тэгээд ах гарч ирээд 103 руу дуудлага өгтөл “унаа байхгүй, өөрсдөө хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь ах бид хоёр алхаад явтал миний гэдэс өвдөөд байхаар нь хэсэг амрахад ******* “би чамайг үүрээд аваад явъя': гэж хэлэхээр нь “үүрүүлэхгүй" гэсэн. Тэгээд ах, ******* бид гурав явж байтал төв зам дээр машин зогсоод ах бид хоёр суугаад ******* үлдсэн. Тэгээд би эмнэлэг дээр ирээд хагалгаанд орсон. Би *******ыг 1997 оноос хойш танина. Бид хоёр 28 жил хамт ажиллаж байна. ******* намайг өөрийн эхнэр Бүрнээ гэх эмэгтэйтэй хардсаны улмаас намайг хутгалсан байх гэж бодож байна. Би *******ы эхнэртэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Урьд нь эхнэр нь *******ыг эрүүлжүүлэхэд хонуулсан. “Намайг чамтай хардаад агсам тавиад байхаар нь цагдаа дуудаад өгсөн” гэж утсаар ярьж хэлсэн. ******* намайг хутгалах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба биллиардаас гараад л харанхуй завсар ороод гэдэс рүү 1 удаа дүрсэн. Дүрэх үед нь хутга байна гэдгийг нь мэдсэн ба би хутгыг нь ямар өнгө; хэв загвартай байсныг нь огт хараагүй. Би тухайн үед 100 граммын “Хөөрөг” нэртэй архи уусан байсан. Урьд өмнө *******тай хэрүүл маргаан хийж байгаагүй...” гэх мэдүүлэг ,
4.Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Сэлэнгэ аймгийн ******* *******анд үйл ажиллагаа явуулдаг “*******” биллиардын газар ******* болон өөр танихгүй хүмүүсийн хамт 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20:00-21:00 цагийн орчимд биллиард тоглож байсан. Тэгтэл ******* биллиардаас гараад явсан ба намайг тоглож байхад гаднаас хүн орж ирээд ******* хүнд хутгалуулсан юм шиг байна гэж хэлэхээр нь би гартал завсраар гараад Шарын 3 дугаар байрны харалдаа зам дээр , ******* хоёр байсан ба ******* гэдсээ дараад сууж байсан ба урд талд нь зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуутал ******* надад хандаж “ хутгалчихлаа” гэж хэлэхээр нь *******гийн цамцыг сөхөөд үзсэн чинь гэдэснээс нь цус бараг гараагүй шахуу хутгалуулсан нүх үүссэн байсан. Тэгэхээр нь би *******г хутгалсан талаар асуухад надтай юм ярихгүй *******тай хэрүүл хийгээд байсан. Тухайн үед согтуу юм шиг байсан. гийн гарт ямар нэгэн хутга байгаагүй ба биед нь ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. дээгүүрээ нимгэн подвалк, доогуураа дан өмдтэй харагдсан. Тэгээд би *******г дагуулаад эмнэлэг рүү алхаад явсан ба бид хоёрын хажууд хамт байж байгаад *******д хандаж “би чамайг үүрэх үү?” гэж хэлтэл ******* “үүрүүлэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл төв зам дээр машин ирж таараад ******* бид хоёр тухайн машинд сууж эмнэлэг рүү явсан.******* нь манай хуурай дүүгийн ангийн хүүхэд болохоор таньдаг. М. нь манай эхнэрийн хамгийн бага дүүгийн баз нь болохоор мэддэг. Би *******, хоёрыг ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй. Уг нь тэр хоёр цуг ажилладаг ба гэр нь ч хоорондоо ойрхон байдаг. Намайг биллярднаас гарахад ******* хэвлий хэсэгтэй хутгалуулсан юм шиг шархтай байсан ба гийн биед ил харагдах гэмтэл шарх байхгүй зүгээр байсан. Намайг гарах үед ******* руу хандаж “Чи манай гэрээс хоол идсэн ч гэсэн үү тиймэрхүү юм яриад үглээд байсан. олон *******гийн биед ямар нэгэн хутга мэсний зүйл байгаагүй. тухайн үед зүгээр явж байсан ба *******г үүрээд эмнэлэг рүү хүргэж өгье гэж яриад байсан. Өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
5.Гэрч Н.Баянсонгууль мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Сэлэнгэ аймгийн ******* *******ын 6 дугаар баг ******* нэртэй биллиардын газрын 2 давхарт 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл биллиардны газар ажиллуулж байна. Болсон явдлын талаар ярихад 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21:00 цагийн орчимд Шарын 2 дугаар байрны урд талын зогсоол дээр машинаа тавьчхаад биллиардын газар руугаа алхаад явж байтал Шарын 2 дугаар байрны садны урд талын хашааны хажууд зүс таних ******* гэх эрэгтэй намхан залуугийн хамт зогсож байсан ба ******* надад хандаж “Энэ залуу намайг хутгалчихлаа, түргэн дуудаад өгөөч’ гэж хэлэхээр нь утсаа үлдээчихсэн байна би биллиард руу ороод гялс хэлье гэж хэлээд биллиардын газар руугаа орсон. Тэгээд ажил руугаа ороод гадаа *******г хүн хутгалчихсан байсан, утастай хүн байвал яаралтай түргэн дуудаарай гэж хэлээд ажлаасаа дрилл авчхаад гарсан. Буцаад надтай хамт олон хүн гарсан ба намайг гарахад ******* өөрийнхөө биеийг хүмүүст харуулаад цус гоожоогүй зүгээр өөх нь гарчихсан байна гэж ярьж байхаар нь гайгүй юм байх гэж бодоод машинаа унаад явсан. Өөр зүйл мэдэхгүй байна. Би *******г таньдаг болоод удаж байгаа б манайх руу орж ирээд биллярд тоглодог юм.Хамт явсан залууг нь танихгүй, намхан хүн байсан. Намайг биллярд руу орох үед ******* гэдсээ гараараа дараад тонгойчихсон зогсож байсан ба нөгөө залуу нь хажууд нь зүгээр зогсож байсан. ******* надад хандан “Энэ намайг хутгалчихлаа түргэн дуудаад өг” гэж хэлсэн. Тухайн үед би утасгүй явж байсан болохоор биллярд руугаа ороод хүмүүст хэлсэн. Манай байгууллагын гадна талд ямар нэгэн хяналтын камер байхгүй ба би 2 давхарыг түрээслэдэг юм. Тухайн хоёр давхрынхаа дотор талд хяналтын камертай...” гэх мэдүүлэг ,
6.Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...М.******* манай нөхөр ба бид хоёр 2007 оноос хойш нэг гэр бүл болж амьдарч байна. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй ба 2019 онд 1 хүүхэд өргөж авсан.Манай нөхөр ******* 2025 оны 04 дүгээр сарын дундуур архи ууж гэртээ ирчхээд агсам согтуу тавиад орилоод байхаар нь би цагдаа дуудаад гэрээсээ гарч яваад ээжийнхээ гэрт хоносон. Тэгтэл маргааш нь цагдаагаас залгаад “Та юм аа бэлдээд байж байгаарай хамгаалах байр руу явна шүү гэж хэлэхээр нь хувцас, хунараа бэлдээд цагдаа дээр ирээд хамгаалах байранд орсон. Хамгаалах байранд орохоор утас хурааж авдаг болохоор М.*******тай холбогдож чадаагүй. Тэгээд 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хурал болоод М.******* баривчилгаа авсан ба би хамгаалах байрнаас гараад гэртээ ирсэн. Тэгээд хамгаалах байранд байхад 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай хүүхэд хамгаалах байрэнд ирсэн. Тэгэхээр нь би *******ыг өөрийн найз *******г хутгалсан талаар хэсгийн байцаагч Билгүүн надад хэлсэн. Манай нөхөр ******* хоёр хоорондоо нэг газарт ажиллагдаг сайн найзууд юм. Би ******* гэдэг залууг таньдаг ба манай хөрш байсан. Мөн гэр бүлээрээ манай гэрээр орж гардаг хүмүүс байсан. ******* бид хоёрын дунд ямар нэгэн гэр бүлээс гадуурх харилцаа байхгүй. Одоогоос жилийн өмнө ******* намайг гэр рүү хүргэж өгөх гээд явж байх аа “Тоглоом шоглоомоор хуурай хэлүүлж байхаар, нойтон хэлүүлсэн дээр биз дээ гэж маазраад байсан. Тэгэхээр нь би тэр талаар нь өөрийн нөхөр *******д утсаар хэлж байсан. Тэрнээс хойш намайг *******тай харддаг болооч Тэрнээс биш ******* бид хоёрын дунд ямар ч харилцаа байхгүй. Мөн ******* бид хоёр *******тай хамт байхад ******* над руу хандаж “Миний хөгшиний хоол цай нь амттай шүү гэж хэлсэн. Тэрнээс болж ******* бас уурласан байх гэж бодож байна.Тэр хоёр урьд өмнө хэрүүл маргаан хийж байсан удаа байхгүй. Миний нөхрийн хувьд ажилдаа маш сайн, хүнд тусарах уу, хүний төлөө гэсэн сэтгэлтэй мундаг дайчин эрэгтэй гэж боддог. Манай нөхөр 7 хоногт 1 удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг ба ааш зангийн хувьд тогтуун ба гэрийн ажил маш сайн, хүнд тусархуу хүний төлөө гэсэн сэтгэлтэй мундаг дайчин эрэгтэй гэж боддог. Манай нөхөр 7 хоногт 1 удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг ба ааш зангийн хувьд тогтуун ба гэрийн ажил маш сайн...” гэх мэдүүлэг ,
7.Иргэний нэхэмжлэгч Ц.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хохирогч Р.*******гийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор 14 удаагийн үйлчилгээгээр нийт 1,842,750 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилмээр байна” гэсэн мэдүүлэг ,
8.Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 224 дугаартай дүгнэлтэд:
1.Р.*******гийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэс, чацархай нөхөх мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.
3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар гэмтлийн “ХҮНД” зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт ,
9.Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №224 дугаартай дүгнэлтэд:
“...1.Р.*******гийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэс чацархай нөхөх мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар гэмтлийн “ХҮНД” зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт ,
10.Р.*******гийн өвчний түүх, шинжилгээний хариу, холбогдох материалын хуулбар ,
11.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 он 06 дугаар сарын 18-ны өдрийн №883 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
“...1.2025 оны 05дугаар сарын 12-ны өдрийн Сэлэнгэ аймгийн ШШХ-ийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ЕГ0725/7462 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Р.*******гийн биед хэвлийн хөндий рүү хатгагдаж нарийн гэдэс, чацархай гэмтээсэн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний агуулагдахуун гадагшлалд гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ.
4.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
5.6.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт ,
12.Монгол Улсын Шүүх, шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/3407 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1.2.3 Шинжилгээнд “Р.*******” гэж хаяглан ирүүлсэн “002302606” хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 2.0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.0 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээг хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт,гэрэл зургийн үзүүлэлт ,
13.Иргэний үнэмлэхийн лавлагаа ,
14.Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа ,
15.Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа ,
16.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт ,
17.Жолоочийн лавлагаа ,
18.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа ,
19.Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ,
20.Зөрчлийн түүх ,
21.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримт болно.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.*******ы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Иргэдийн төлөөлөгчийн зүгээс: “Шүүгдэгч, хохирогч нар нь найз нөхдийн холбоотой. Хүний амьд явах эрхэнд ноцтой халдсан ч хохирол төлбөрийг нь төлж барагдуулсан байна. Миний хувьд шүүгдэгчийг бага хэмжээний гэм буруутай гэж дүгнэж байна” гэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын мэтгэлцээний үр дүнд өөрийн итгэл үнэмшлийн хүрээнд гаргасан дүгнэлт бөгөөд хуульд нийцсэн гэж үзлээ.
Шүүгдэгч эцсийн үгэндээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг хоригдвол хөгжлийн бэрхшээлтэй эхнэр болон хүүхэд маань үлдэнэ. Би өндөр зээлтэй хашаа башингаа зарсан. Ар гэр маань амьдрах газар байхгүй. Энэ бүгдийг харалзан хөнгөн шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэжээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн эмчилгээний зардал, сэтгэл санааны зардал 6,000,000 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан эрүүл мэндийн даатгалын сангийн 1,842,750 төгрөгийг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4 жил хорих ял оногдуулах” саналыг гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт ийн зүгээс: “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээр маргаагүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. ******* 6,000,000 төгрөг нөхөн төлсөн, архи хэрэглэдэггүй. Тухайн үеийн нөхцөл байдалд хүндээр хүлээн авч, ийм хэмжээнд хүрсэн юм байна. Эхнэрийн хувьд ч гэсэн нөхөр нь ажилсаг, хөдөлмөрч гэдгийг харгалзаж үзээсэй гэж хүсч байна. Санкц нь 6.7 дугаар зүйлийн 1.4 зааснаар 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргаж байна.
Шүүхээс улсын яллагчийн ялын санал болон ийн өмгөөллийн дүгнэлтийг харгалзан үзэж, шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгчийн М.******* нь хохирогч Р.*******гийн эмчилгээний зардал, болон сэтгэл санааны зардал 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцсугай.
5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан эрүүл мэндийн даатгалын сангийн 1,842,750 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.
6.Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
ШҮҮГЧИД Л.ЭНХТАЙВАН
Б.МӨНХЗУЛ