| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2014/00446/И |
| Дугаар | 135/ШШ2015/00113 |
| Огноо | 2015-01-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 135/ШШ2015/00113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2014/00446/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......... /утас ../-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: ........аймаг, ........дугаар хороолол, .... дугаар байрны ....тоотод оршин суух ........овогт /регистрийн дугаар .........., утас ........... холбогдох
“1,256,817 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..... хариуцагч ....., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .......... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ......... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“..............сумын .............. ...дугаар хороолол, ....дугаар байрны .... тоотод оршин суугч ...... дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулан ажиллаж ирсэн билээ.
Хангагч ......... нь гэрээнд заасны дагуу хэрэглэгчдэд дулааны эрчим хүчээр тасралтгүй хангаж гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж ирсэн. Хэрэглэгч ............нь 2012-2014 оны 9 дүгээр сар дуустал хугацааны дулааны эрчим хүчний хэрэглэсний төлбөрийн үлдэгдэл 1,256,817 төгрөгийг төлөөгүй өдий хүрч байна. Энэ талаар компаний холбогдох албан тушаалтнууд удаа дараа мэдэгдэл өгч шаардсаар байгаа боловч төлөхгүй компанид хохирол учруулсаар байна. Иймд иргэн .............. хэрэглэсэн дулааны төлбөр 1,256,817 төгрөг, алданги 0 төгрөг нийт 1,256,817 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Хариуцагч ............шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...миний бие 2013 оны 01 дүгээр сараас эхлэн ...........сум ........ дугаар байр, ......тоот 2 өрөө байранд түр одоог хүртэл амьдарч байгаа. Энэ байрыг 2013 онд хамаатан болох .... гэдэг хүнээс авч суухад уг байр хүн байхын аргагүй хүйтэн хөндий байр байсныг хойд талын хана хаалган талын хана зэргийг 25-ын тоосгон хана давхарлан барьж шавардаж обой нааж дулаалж, давхар хаалга хийж цонхонд нь вакум цонх хийж янзалж байгаад амьдрах болсон. Намайг энэ байранд ороход уг байранд ганц бие ........ гэдэг хүн амьдарч байгаад 2009 онд насбарсан. Талийгаачийг амьдарч байсан үеийн болон түүнээс хойш уг байранд нь хүн суулгаагүй эзгүй 3 жил байх хугацааны дулаан эрчим хүчний өр хий бичилт бичигдсээр байгаад 900,100 төгрөгийн өр үүссэн энэ талаар энэ талаар ..ХК-д өрийн хүчингүй болгуулахаар материалаа хүргүүлсэн гэж байр эзэмшигч ........ тайлбарлаж байсан. Харин би 2013 оноос хойш амьдарч байх хугацааныхаа хэрэглэсэн дулаан эрчим хүч цахилгаан усныхаа төлбөрөө төлж байхаар тохиролцон энэ байранд түр оршин сууж байгаа юм. Миний бие 2013 оны Дулаан эрчим хүчний төлбөрийг сар бүр төлж нийт 224,550 төгрөгийг төлсөн. Харин 2014 оны Дулаан эрчим хүчний төлбөрөө төлж чадахгүй байсаар байгаад саяхан үлдэгдлээ .........-иас авахад 2014 онд 343,524 төгрөг 45 мөнгөний бичилт гарсан байна гэсний дагуу 2014 оны 10 дугаар сарын 30-нд 350,000 төгрөг төлсөн. Гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэлтэй танилцахад ...ХК-иас гаргаж өгсөн харилцагчийн дэлгэрэнгүй бүртгэлийн сар бүрийн бичилтийг нягтлан шалгаж үзэхэд 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр алданги гээд 140,692.82 төгрөг мөн өдөр алданги 14,069.28 төгрөг гэж 2 удаагийн шивэлтээр 154.762 төгрөг 10 мөнгийг над дээр алданги бичиж бичилтэн дээр илүү бичилт оруулж надаар төлүүлсэн байна. Би ............ХК-иас 2013-2014 онуудад авч хэрэглэж байсан дулааныхаа өр төлбөрөө 100% төлсөн ба ......... нь миний хэрэглээн дээр хий алданги гэж 154,762 төгрөг 10 мөнгө зоож надаар төлүүлж авсан байх тул иргэн ............миний бие ...........ХК-иас 154,762 төгрөг 10 мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. ” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "ХК нь ........... холбогдуулан дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 1,256,817 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ............нь дулааны төлбөрөөс 350,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... нь хариуцагчаас үлдэх дулааны төлбөр 906,817 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч ............нь ...........сумын ... дугаар баг .дугаа.... хороолол . дугаар байрны ...тоот орон сууцанд 2013 оны 08 дугаар сарын 14-ны өдрөөс хойш амьдарч байгаа болох нь ...........сумын ... дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ...........ХК нь 2009 оноос хойших хугацааны дулааны төлбөр 906,817 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагч ............нь уг орон сууцны 2013 оноос өмнөх дулааны төлбөрийг хариуцахгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т “өөрийн сууцны доторхи засвар үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч .............. ...........сумын ..дугаар баг .. дугаар хороолол ... дугаар бйрны ... тоот орон сууцны дулааны төлбөрийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар хуульд заасны дагуу хариуцагч ........ 2011 оны дулааны төлбөр 288,070 төгрөг, 2012 оны дулааны төлбөр 200,54 төгрөг, 2013 оны дулааны төлбөр 17,425 төгрөг, нийт 505,479 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ......... нь алданги төлбөр нэхэмжлээгүй, уг алданги төлбөрийн талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад хариуцагч .............. дулааны төлбөрийн алданги гэж 140,692 төгрөгийг илүү төлүүлж авсан болох нь харилцагчийн дэлгэрэнгүй хуулга , зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагчийн төлөх 505,479 төгрөгөөс илүү төлсөн 140,692 төгрөгийг хасаж, үлдэх 364,787 төгрөгийг хариуцагч .............. гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 542,030 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч .............. 364,787 /гурван зуун жаран дөрвөн мянга долоон зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгож, нэхэмжлэлээс 542,030 /таван зуун дөчин хоёр мянга гуч/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч ...........ХК нь 350,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,173 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,596 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .........ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА