| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0032/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/296 |
| Огноо | 2025-12-05 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/296
Мон Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж,
улсын яллагч Б.,
хохирогч Н.*******,
хохирогчийн өмгөөлөгч Г.,
шүүгдэгч Н.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б./ цахимаар/
иргэний хариуцагч Б. /цахимаар/
иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д. /цахимаар/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн дугаартай, 316/2025/0032/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мон Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 01-ний өдөр -Уул аймгийн анд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Өрмийн оператор мэргэжилтэй, “******* Ган дриллинг” ХХК-д Өрмийн оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт -Уул аймаг, , 4 дүгээр , 12 дугаар , 7- тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн *******, РД: //,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.******* нь Сэлэнгэ аймаг ын 2 дугаар ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ий туслан гүйцэтгэгч “******* ******* дриллинг” ХХК-ний Өрөмдлөгийн оператор ажилтай Н.******* нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр уурхайн бүсийн өрөмдлөгийн талбайд дохио өгөөгүй байхад өрмийн машины базагчийг ажиллуулж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэж заасныг зөрчсөний улмаас тус өрмийн машиныг засварлаж байсан Тэсэлгээний өрмийн туслах ажилтан, хохирогч Н.*******ын биед зүүн гарын IV, V дугаар хурууны хугарал /IV, V дугаар хурууны уг хэсгээр тайрагдсан мэс заслын дараах байдал/ бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.******* нь Сэлэнгэ аймаг ын 2 дугаар ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ий туслан гүйцэтгэгч “******* ******* дриллинг” ХХК-ий Өрөмдлөгийн оператор ажилтай Н.******* нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр уурхайн бүсийн өрөмдлөгийн талбайд дохио өгөөгүй байхад өрмийн машины базагчийг ажиллуулж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэж заасныг зөрчсөний улмаас тус өрмийн машиныг засварлаж байсан Тэсэлгээний өрмийн туслах ажилтан, хохирогч Н.*******ын биед зүүн гарын IV, V дугаар хурууны хугарал /IV, V дугаар хурууны уг хэсгээр тайрагдсан мэс заслын дараах байдал/ бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол нэхэмжилсэн тохиолдолд цалин дээрээс суутгаж өгч болно, төлөхөө илэрхийлж байна. Би өөрийн зүгээс 1,812,000 төгрөг өгсөн” гэжээ ,
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.*******ын өгсөн: “...Хохирлыг баримтыг гаргаж өгсөн 2024 оны 07 дугаар сард хэрэг гарсан гэхээр 2024 оны 8 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал 1,500,000 төгрөгийн цалинтай нийт 3 сарын цалин 4,500,000 төгрөг, 11 дүгээр сараас группт гарсан 2025 оны 02 дугаар сар хүртэл тэтгэмж 375,000 төгрөг авч байсан. ҮҮнийг 1,500,000 төгрөгөөс хасаад 1,125,000 төгрөг болсон. Үүнийг 4 сараар үржүүлж 4,500,000 төгрөг. 2025 оны 02 дугаар сард тэтгэмж нэмэгдээд 397,500 төгрөг болсон. Үүнийг 1,500,000 төгрөгөөс хасахаар 1 сарын 1,102,500 төгрөг болж байна. 2 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл шүүх хурал болох хүртэл 10 сарын хугацаа болсон үржүүлээд 11,025,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1,000,000 төгрөг, замын зардал 180,000 төгрөг, нийт 21,205,000 төгрөг болж байна. Нэмээд портецийн мөнгө 15,000,000 төгрөг. Сэтгэцэд учирсан хохирол 3 дугаар зэрэглэлээр тогтоосон шүүх үүнийг тогтоох байх” гэжээ ,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.гийн зүгээс: “Манайхаас 2,629,150 төгрөгийн төлбөр төлсөн, энэ төлбөрийг төлсөнтэй холбоотой задаргаа гаргаж өгсөн. Эм, хоол унд, ор, эмнэлгийн зардал, эмчид нь өгөх шаардлагатай мөнгийг төлсөн. 2024 оны 08 сараас 2024 оны 10 сар хүртэлхи 4,500,000 төгрөг, тэтгэмжийн төлбөр 375,000 төгрөг гээд байх юм. Энэ хүний цалин хөлсийг гаргуулах зүйл байхгүй ээ” гэжээ.
Улсын яллагчийн асуултанд хариулахдаа: Иргэний хариуцагчаас гаргуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Компани бүх баримтаа өгсөн, зааварчилгаа өгсөн, компани хуулийн этгээд, компаний доор удирдлага дахь этгээдүүд ажилтнууд байгаа юм. Хуулийн этгээдийг яллагдагчаар татах үндэслэлгүй юм. Бүх төрлийн гэрээ байгуулж, холбогдох заавар өгч, хувцас хэрэгслээ өгсөн. Компани хажууд нь зогсоод ажил хийлгэнэ гэсэн үг байхгүй. Компанийг буруутгасан зүйл бол зааварчилгаа өгөөгүй гэжээ. Гэтэл бодит нөхцөл байдал дээр зааварчилгаа өгсөн байдаг. Хохирогчийн эрүүл мэндийн асуудал дээр эмзэглэж байгаа юм. Энэ хүн ажилд ороод 7 билүү 10 хонож байсан, Хүрэлбаатар чадах чадахгүй хүмүүсийг авчирсан, ******* буруу зааварчилгаа өгөөгүй бол ийм асуудал үүсэхгүй байсан. Нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байгаа зүйлийг өгөх боломжгүй. Цалин хөлсийг гаргуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Төлөх боломжгүй гэж үзэж байна. Шаардлагатай эмчилгээ үйлчилгээ хийсэн. Хуулиар гаргах хохирлыг хуульчилсан, тэр хүрээнд гар*******а. Хохирогчийн өмгөөлөгчийн асуултанд: Баримтын дагуу төлнөө” гэжээ.
3.Хохирогч Н.*******ын өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар 06-ны өдөр өөрийн найз гаар дамжуулж “******* ******* дриллинг” ХХК-д тэсэлгээний өрмийн туслах ажилтнаар ажилд орсон. Би 7 өдөр ажиллаад 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байхад газар доошоо өрөмддөг штанг хошуу хэсэг нь угаараа тасраад өрөмдөж байсан газар луу орсон. Бид нар яаж явахаа мэдэхгүй ярилцаж байгаад нэг төмөр дээр юм хавчуулж байгаад гагнахаар болсон. Гагнуурчин тухайн эд зүйлийг өрмийн машины урд штанг хавчдаг базагчид бариад болох эсэхийг намайг шалгахаар нөгөө талаас нь бариад тааруулаад үзчих гэж хэлсэн. Түүний дагуу бид 2 өрмийн машины базагчийг гар дээр тааруулаад зогсож байхад гэнэт базагч ажиллаж миний гарыг тухайн тааруулж байсан төмөртэй хамт хавчиж бяцалсан. Би гараа даллаад орилоход гагнуурчин “хөөе наадахаа болиулаач гарыг нь хавчаад хаячихлаа” гэж хэлсэн.
...Гараараа дохио өгсөн, эсхүл дохио зангасан үйлдэл хийгээгүй. Бид 2 хоёулаа доошоо хараад завгүй байсан. Дохио өгсөн зүйл байхгүй. Бид хоёрын гар ч юм бариад хоёулаа завгүй байсан. Тэгтэл гэнэт базагч ажиллаад миний гарыг хавччихсан юмаа” гэх мэдүүлэг ,
3.2.Иргэний хариуцагч “******* ******* дриллинг” компаний төлөөлөгч Б. өгсөн: “...Тухайн үйл явдал болох үед миний хувьд Улаанбаатар хотод байсан учраас сайн мэдэхгүй байна. Манай компани тухайн үед ын нутагт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ний туслан гүйцэтгэгч компаниар ажиллаж байсан юм. Тэр үед Н.******* нь өрмийн оператортай буруу ойлцсоны улмаас өрөмд хуруугаа хавчуулсан байсан. Үйлдвэрлэлийн осол болох үед миний бие байгаагүй ч тэнд ажилтан Н.*******ын хийж буй ажилд тогтмол зааварчилгаа, зөвлөгөө өгч байсан хөдөлмөр хамгааллын ахлах ажилтан нар байсан. Тухайлбал Түмэндэмбэрэл, нар байсан” гэсэн мэдүүлэг ,
3.3.Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төлөөлөгч Ц.*******ийн өгсөн: “...Би дээрх хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 913.970 төгрөгийн зардал гарсан мөнгөн дүнг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг ,
3.4.Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг, хавсралт ,
3.5.Гэрч Г.н өгсөн: “...Одоо санаж байгаагаар 2024 оны 07 дугаар сарын 13 юм уу 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн анд үйл ажиллагаа явуулдаг уурхайд САБ-н амсрын үзүүр нь хугарсан учраас би гагнуур хийхээр очсон. Намайг очих үед ******* ах хоолоо идэж байх шиг байсан. Тэгэхээр нь би *******ыг дагуулж очоод САБ-руу залгаж гагнах төмөр өргөөд САБ-н хугарсан үзүүрийг хийх гээд дээшээ өргөж байхад ******* байж бай хөөе гээд чанга орилсон. Тэгээд *******ыг хартал САБ-н базагч нь ажиллаад *******ын зүүн гарыг хавчихсан байсан. Тэгэхээр нь би ******* ах руу яагаад базчихав гэж орилоход *******ын гарыг базагчаас тавьсан. Тухайн үед би *******ын гарыг хараад шоконд орчихсон байсан. Тэгээд ээлжийн ахлах ирж таараад *******ыг эмнэлэг рүү авч явсан ...” гэсэн мэдүүлэг ,
3.6.Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №352 дугаартай “Н.*******-н биед зүүн гарын IV, V хурууны уг хэсгээр тайрагдсан мэс заслын дараах байдал /2024.07.14/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 25% алдагдуулна” гэсэн шинжээчийн дүгнэлт ,
3.7.ГССҮТ Өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас,эмч нарын хамтарсан зөвлөгөөний шийдвэр, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, мэс заслын өмнөх дүгнэлт, мэс заслын тэмдэглэл ,
3.8.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагч Д.*******ын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №13 дугаартай “Дохио өгөөгүй байхад оператор Н.******* өрмийг ажиллуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх дүгнэлт ,
3.9. 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №14 дугаартай “1.******* ******* дриллинг ХХК-ий ажилтан Н.*******ын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэсэн актыг Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2024 оны ХН2407/615 дугаартай албан тоотоор ирүүлснийг үйлдвэрлэлийн осолд тооцон баталгаажуулсан болно. 2.Уг осолд аж ахуй нэгжийн буруутай үйлдэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт,
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /164-167 хуудас/,
3.10. Ажлын байрны тодорхойлолт ,
3.11. Хөдөлмөрийн гэрээ ,
3.12. “******* Ган дриллинг” ХХК-ий 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ХНЮ2407/22 дугаартай Н.Буяндэлгэрийг Тэсэлгээний өрмийн туслах албан тушаалд томилсон тушаал ,
3.13. “******* Ган дриллинг” ХХК-ий 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн Ажлын даалгавар болон Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн тэмдэглэл /142 хуудас/,
3.14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 148 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт “1.Хохирогч Н.*******ын сэтгэцэд 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн үйл явдлаас шалтгаалан гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2.Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна”, /хх 179-180 дугаар хуудас/
15. Иргэний нэхэмжлэгч Ц.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...”Хохирогч Н.*******ын биед эмчилгээ, үйлчилгээ хийсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас 913,970 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ хийгдсэн тул даатгалын сангаас гарсан мөнгөн дүнг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг ,
16.Жолоочийн лавлагаа ,17.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт , 18.Автотээврийн хэрэгсэл эзэмших,өмчлөх эрхийн лавлагаа , 19.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа , 20.Регистрийн дугаарын лавлагаа , 21.Үндэсний энгийн гадаад поспортын бүртгэлийн лавлагаа , 22.Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа , 23.Гэрлэсний бүртгэлийн лавлагаа , 24.Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас , 25.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ,26.Ажлын байрны тодорхойлолт , 27.Хөдөлмөрийн гэрээ , 28.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг судлах,бүртгэх орон тооны бус комисс томилон ажиллуулах тухай ******* Ган дриллинг ХХК-ийн захирлын тушаал ,29.Эмчилгээний зардлын тооцоо ,30.Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар , 31.Албан тушаал шилжүүлэн томилох тухай тушаалын хуулбар , 32.Ажилд томилох тухай тушаал , 33.Дансны хуулга , 34.Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр , 35.Зааварчилгаа өгсөн хуудасны хуулбар , 36.шилжүүлгийн баримт , 37.НӨАТ-ын падаан , 38.Е-баримт зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нар хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн зүгээс 21,205,000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс улсын яллагчийн зүгээс портецийн 15,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал болон унааны зардал 1,180,000 төгрөг үндэслэлтэй байна гэж үзээд нийт 16,180,000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулах саналтай байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлээс тогтоосон шүүхээс тогтоосон хэмжээгээр шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна” гэсэн саналыг гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: “Энэ хугацаанаас хойш 4 сар өнгөрчихөж байгаа юм. Яллах дүгнэлт үйлдсэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Шүүхээс 2024 оны 06 сард хоногийн хугацаагаар буцаасан. Энэ хугацаанд ямар ч ажиллагаа хийгээгүй, нэг ширхэг ч ажиллагаа хийгээгүй, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах мөрдөгчийн тогтоол хийчихсэн. Ял завшсан асуудал байна, нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч Ганболд гэдэг хүний буруутай үйлдэл тогтоогдсон гэсэн өгүүлбэр явж байгаа нь үнэн. Шүүгдэгч нь цалин дээрээс төлнө гээд явж байна. Танайх зүгээр энгийн хүнийг ажиллуулж байгаа чинь буруу шдээ. Та нар 21-хэн настай хүүхдийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд 1,500,000 төгрөгийн цалин өгчихөөд мөн эмнэлгийн зардал өгсөн гээд хохирол төлбөр төлсөн гэдэг нь ичгэвтэртэй. Иргэний журмаар нэхэмжлэнэ гэхийн тэгвэл эрүүгийн хэрэг дээр иргэний хариуцагчаар орж ирсэн болбол Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.2, 228.3, 228.4 дэх хэсэгт “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй” үүнийг үгүйсгэх тайлбар одоогоор байхгүй. 229 дүгээр зүйл дээр гэм хорыг арилгах хэмжээ гэж бий. Олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Хэрвээ гар хуруугаа алдаагүй байсан бол хамгийн цалин атай ажил хийхэд л 1,500,000 төгрөгийн цалин авчихна. Зүгээр хажуугаар нь явж байгаа хүүхдээр дуудаж юм өргүүлээд асуудал үүссэн байдаг. Хохирогчийн хувьд сэтгэл санаа маш сонин байсан. 21 настай боловч өсвөр насны хүүхэд байхгүй юу? Яачихав, нөгөө хурал нь яагаад хийгдэхгүй байна. Харин ч өнөөдрийн хувьд маш а тооцоо хэлж байна. Өмнө өгсөн хохирлыг хасч шийдвэрлэхгүй. Тийм ч учраас замын зардал нэхэмжлээгүй шдээ” гэсэн эхний;
Эрүүгийн хэрэгт зөвхөн бодит хохирлыг төлнө, бусдыг нь төлөхгүй гэсэн асуудал байхгүй. Хохирогч гэдэг чинь эрүүгийн хэрэгт яригддаг. Бодит хор уршгийг шийдээд явна, нэг шийдвэрлэх ёстой асуудлыг хоёр шийдэх юм уу? Иргэний хариуцагчийн өмгөөлөгч сонин юм яриад байх юм. Өмгөөлөгч ороод байх хэрэг биш шдээ. Эсрэгээрээ өөрөө өмгөөлөгчөөр орох хэрэг байна уу? 7 хоног битгий хэл 7 цаг ажилласан ч танай компаний үүрэг, хариуцлага яригдана. Тийм учраас энэ асуудал дээр хуулийн үндэслэл бүхий баймаар байна. Та нар өөрийнхөө захын 3 хурууг нугалаад үз, ямар ажил олдох юм. Ажил хөдөлмөр хийхийн тулд протез хийлгэх гээд байна. Солонгос улсад очиж эмчлүүлнэ гэвэл яах уу? шуналын сэтгэлээр нэхэмжлээд байна уу? байгаа байдлаар нэхэмжлээд байна” гэсэн хоёрдахь өмгөөллийн дүгнэлтийг гаргаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байна. ...олон хүчин зүйлээс шалтгаалж буруу ажиллуулсан. Шүүгдэгчийн хувьд гэм буруу дээр маргадаггүй ээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн хөнгөрүүлэх нөхцөл байдал бий. Мэдээж хохирогчийн хувьд хэлж байна, бид нар маш их харамсаж байна. Хохирол төлбөрийн хувьд өмгөөлөгчийн хөлс, унааны зардал гаргуулахгүй байхаар улсын яллагч хэлж байна. Протез хийгдсэн хийгдээгүй нь тодорхой биш учраас шүүхээс дүгнэлт хийх байх. Өөр хэлэх зүйл байхгүй” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэний хариуцагчийн зүгээс: “Бидний агуулга юу вэ? гэхээр Улсын дээд шүүхийн жишиг аргачлалаар явах нь тодорхой. Сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг шүүх өөрөө шийдэх байх, маргах ч боломж байхгүй, бид ойлгож байгаа. Өмгөөлөгчийн зардал, протезийн зардал гаргах боломжгүй, өмгөөлөгчтэй оролцох өөрийнх нь эрхийн асуудал юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд тодорхой заачихсан байж байгаа шдээ. Хохирогчийн хувьд ажил хөдөлмөр хийж байгаа эсэхийг тодруулахаа мартсан байна. Бид нарын хувьд баримтаар нотлогдохгүй гэсэн байр суурьтай байна. Ажилд ороод 7 хоночихоод энэ ажлыг хийж чадна гэсэн шүү дээ. ******* зарим хэсгийг хариуцах байх” гэсэн эхний;
Компани өөрөө хуулийн зөвлөхтэй байдаг, дансны хуулгаар нотлогдох ёстой, төлсөн мөнгөнөөс хасагдахгүй гээд байна. ярих байх, зөв зүгээр байхад нь хаячихаад ирээгүй шдээ. Яаж эрүүл болгох уу? гээд бүх асуудлыг хариуцсан. Бага зэрэг гэмтлийг тоодоггүй, яаралтай оруулаа гээд хөдлөхгүй байсан учраас мөнгө өгч эмчилгээ хийлгэсэн. Ийм байгаа юм, ******* өөрөөс 1,800,000 төгрөг төлсөн гэсэн. Эмчилгээ үзүүлсэн эмчид мөнгө төлсөн байдаг. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тал дээр хуулийн дагуу аваад явж байгаа юм” хоёрдахь өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.2, 228.3, 228.4, 229.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.*******ийн зүгээс 1,812,000 төгрөг, иргэний хариуцагчийн зүгээс 2,629,150 төгрөгийг хохирогчид нөхөн төлснийг дурьдаж, энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Н.*******ад учирсан хохирол, хор уршгийн зардалд цалин 20,025,000 төгрөг, протез мөнгө 15,000,000 төгрөг, нийт 35,025,000 төгрөгийг “******* ******* дриллинг” ХХК-наас гаргуулан, хохирогч Н.*******ад олгохоор шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 498.5.Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж хуульчилсан тул цаашид гэм буруутай шүүгдэгч Н.*******ээс гэм хорыг арилгасан байгууллага гаргуулахад саад болохгүйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,173,400 /арван таван сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг “******* ******* дриллинг” ХХК-наас гаргуулан, хохирогч Н.*******ад олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн зүгээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйл 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” байна саналыг гаргаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Ял шийтгэлийн тухайд хамгийн хөнгөн ялын санкци байна хохирол төлбөр төлөх боломжгүй байгаа тул өөр байдлаар шийдэж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “ ... Улсын яллагчийн саналтай танилцлаа шүүгдэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн хариуцлагын доод хэмжээгээр хариуцлага хүлээлгэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх байдал харагдаж байгаа. Манай үйлчлүүлэгч ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал зэргийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг харгалзаад ял оногдуулж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргаж байна гэжээ.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: ”Санал байхгүй” гэжээ.
Шүүхээс шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирно гэж үзсэн бөгөөд хэрвээ шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох хохирогчийн өмгөөлөгчийн зардал 1,000,000 төгрөгийг шүүгдэгч Н.*******ээс гаргуулан хохирогч Н.*******ад олгохоор тогтоов.
Шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэхүү хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.2, 228.3, 228.4, 229.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.*******ийн зүгээс 1,812,000 төгрөг, иргэний хариуцагчийн зүгээс 2,629,150 төгрөгийг хохирогчид нөхөн төлснийг дурьдаж, энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Н.*******ад учирсан хохирол, хор уршгийн зардалд цалин 20,025,000 төгрөг, протез мөнгө 15,000,000 төгрөг, нийт 35,025,000 төгрөгийг “******* ******* дриллинг” ХХК-наас гаргуулан, хохирогч Н.*******ад олгосугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,173,400 /арван таван сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг “******* ******* дриллинг” ХХК-наас гаргуулан, хохирогч Н.*******ад олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох хохирогчийн өмгөөлөгчийн зардал 1,000,000 төгрөгийг шүүгдэгч Н.*******ээс гаргуулан хохирогч Н.*******ад олгосугай.
7.Шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэхүү хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ