Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2017/01842

 

 

 

 

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2017/01842

Улаанбаатар хот

                     

 

ͪ

 

 

俿 . , ,

 

: ******* аймгийн Баян-Өндөр сум, 4-р баг, ******* 11 дүгээр хороолол, 7 дугаар байрны 01 тоотод оршин суух ******* овгийн *******гийн *******/*******/,

 

: ******* аймгийн Баян-Өндөр сум, 4-р баг, ******* 11 дүгээр хороолол, 7 дугаар байрны 01 тоотод оршин суух ******* овгийн Даариймаагийн Бямбажав/*******/ нарын ,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 11-19 тоотод байрлах ХХК/РД: 2764148/-д

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар 30.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагчийн гаргасан алданги 15.750.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хамт хянан .

ؿ : Б.*******, Д.Бямбажав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Л.Загдаа, О.Одонтуяа .

:

 

нар : Б.*******, Д.Бямбажав нар нь ХХК- ийн бариулсан ******* аймаг, Баян-Өндөр сум, ******* баг 11 дүгээр хороололд байрлах 3-3 дугаар байрны 107 м.кв 3 өрөө орон сууцыг гаражийн хамт 305,000,000 сая төгрөгөер худалдан авахаар 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж байрандаа нүүж орсон ба гэрээний 2.1-д заасны дагуу 8 удаагийн төлбөр төлөлтөөр 17 сарын хугацаанд төлбөрийг төлж барагдуулан тус гэрээний 5.3-т заасны дагуу байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон байсан. Гэрээний дагуу Б.*******, Д.Бямбажав нар нь ХХК-д 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 30.000.000 төгрөг төлсөн. Б.*******, Д.Бямбажав нарыг амьдарч байх хугацаанд барилгын материалын чанараас шалтгаалж байнга дээд айлаас ус алдах, хажуу айлын хана цуурч нурах, 00-ын өрөөний хана нурах, байнга өмхий үнэртэх зэрэг асуудлууд гардаг байсан. Ус алдалтын асуудлаас шалтгаалж дүүжин хана нурах эрсдэл ч бий болж байсан. Энэ талаар тухай бүр нь ХХК-д мэдэгдэж тус компанийн зардлаар засвар хийлгэдэг байсан боловч анхнаасаа монтажаа буруу хийсэн болон Монгол Улсын барилгын стандарт нормд нийцээгүй Солонгос Улсын зургаар сантехник болон агааржуулалтын асуудлыг шийдсэн байсан учраас засвар хийсэн ч үр дүн гарахгүй доголдол дутагдлууд үргэлжилсээр байсан тул гэрээний хуваарьт заасан төлбөрийг төлөхөө зогсоож 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ХХК-ийн Менежер Баасансүрэн, Барилга хариуцсан Солонгос Улсын иргэн Юн Бан У, Гүйцэтгэх захирал С.Мөнхзаяа болон түүний нөхөр Эрдэнэсайхан нартай уулзан байрнаас гарахаа мэдэгдсэн. ХХК-ийн зүгээс гэрээнээс татгалзах саналыг хүлээн авч байрыг хүлээн авсан бөгөөд тус өдрөө Б.*******, Д.Бямбажав нар нь байрнаас нүүж гарсан. Б.*******, Д.Бямбажав нарыг тус байрыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсний дараа ХХК-ийн зүгээс бусдад байрыг худалдсан болно. Иймд Б.*******, Д.Бямбажав нар нь ХХК- тай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-нээс 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр татгалзсан тул ХХК-д төлсөн 30,000,000 төгрөгийг буцаан авах шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч нар нь захиалгын орон сууцны байр барилгын норм, журмыг зөрчсөн, доголдол, гэмтэлтэй байсан гэдэг байдлаар нэхэмжлэлдээ дурьдсан байна. Гэвч, барилга доголдолтой байгаагүй бөгөөд нэхэмжпэгч нар знэ шалтгааны улмаас байрнаас гараагүй юм. Нэхэмжлэгч Б.******* нь 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр манай компанид дараах байдлаар хүсэлт гаргаж байсан Үүнд, манайх өмнө танайхаас 2 байр авч байрны зээл төлөлөлтөө хийж байсан билээ. 3 дахь байрны хувьд эдийн засгийн хямралын болон олон байрны зээлтэй учир зээл өгөхгүй болсон учир дээрхи байраа авч чадахгүйд хүрсэн Манайх урьдчилж өгсөн мөнгөндөө гражаа авья гэсэн саналтай байна. Манай байр 2 давхрын байр болохоор авах сонирхолтой хүмүүс байна. Тийм болохоор тэр хүмүүстэй та бүхнийг холбож өгье. Уг байрыг зарахын төлөө хамтран ажиллая. Та бүхэнтэй урьдын сайхан харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсч байна" гэж хүсэлт гаргаж байсан байдаг. Нэхэмжлэгчийн тус хүсэлтэд байр ямар нэгэн доголдолтой байсан талаар дурьдагдаагүй байх бөгөөд өөрсдийн санхүүгийн чадвартай холбоотойгоор байрны төлбөрийг төлөх боломжгүй болсон талаар бичсэн байна. Энэ нь нэхэмжпэгчид байрны төлбөрийг төлөөгүй, байрнаас гарсан бодит шалтгааныг тодорхой илтгэнэ.Түүнчлэн, нэхэмжлэгч нар гэрээний үүргээ зөрчсөнөөс болж бид байрыг бусдад бага үнээр худалдаж хохироод байна. Мөн, нэхэмжлэгч нар нь гэрээний дагуу байрыг хүлээн авч байрандаа нүүж орсноос хойш манай байрыг ашигласан, байранд элэгдэл явагдсантай холбоотой бид засвар манай компанид хохирол учирсан болно. Бидний зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан ёсоор гүйцэтгэж ямар нэгэн доголдолгүй байрыг хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг зөрчиж, байрыг авахаас татгалзсан учир Орон сууц захиалан бариулах гэрээний 2.4-т Захиалагч нь энэхүү гэрээг дангаараа зөрчиж байраа авахгүй тохиолдолд орон сууцны үнийн нийт төлбөрийн 15 хувийг алдангид төлж, үлдсэн хэсгийг авна гэж заасны дагуу бид байрны нийтийн үнийн дүнгийн 15 хувийг шаардах эрхтэй юм. Гэрээний нийт үнийн дүн нь 305.000.000 төгрөг тул үүний 15 хувь нь 45.750.000 төгрөг болж байна. Одоогийн байдлаар нэхэмжлэгч нараас манай компанид 30 сая төгрөг төлөгдсөн тул үлдэгдэл төлбөр болох 15.750.000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Дээрх үндэслэлүүдээр бид нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэн 5 ******* болон Д.Бямбажав нартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, ******* аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, 11-хороолол орон сууцны 3-3 байрны 107 м.кв талбай бүхий байрыг нийт 305 000 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон Бид тус орон сууцыг гэрээнд заасан ёсоор барьж захиалагч нарт хүлээлгэн өгсөн Захиалагч нар нь төлбөрийг гэрээний 2.1-д заасан ёсоор хувааж төлөх үүрэгтэй байсан боловч гэрээний аагуу төлбөрөө төлөөгүй. Мөн байрыг худалдан авч чадахгүй болсон гэж байрыг хүлээн авахаас татгалзаж, орхин гарсан. Орон сууц захиалагч нар гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотой манай компанид хохирол учирч байна. Тухайлбал, захиалагч нар бидний орон сууцыг 2 орчим жилийн хугацаанд төлбөргүй ашиглаж өөрсдийн төлбөрийг хэмнэж, мөн байранд элэгдэл явагдсантай холбоотой бид засвар хийж төлбөр гаргалаа. Бид Орон сууц захиалан бариулах гэрээний 2.4 дэх хэсэгт Захиалагч нь энэхүү гэрээг дангаараа зөрчиж байраа авахгүй тохиолдолд орон сууцны үнийн нийт төлбөрийн 15 хувийг алдангид төлж, үлдсэн хэсгийг авна гэж заасны дагуу байрны нийтийн үнийн дүнгийн 15 хувийг шаардах эрхтэй юм. Гэрээний нийт үнийн дүн нь 305.000.000 төгрөг тул үүний 15 хувь нь 45.750.000 төгрөг болж байна. Одоогийн байдлаар нэхэмжлэгч нараас манай компанид 30 сая төлөгдсөн тул үлдэгдэл төлбөр болох 15 750 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч ХХК-ийн Б.*******, Д.Бямбажав нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон сууц захиалан бариулах гэрээний 2.4-т заасан Захиалагч нь энэхүү гэрээг аараа зөрчиж байраа авахгүй тохиолдолд орон сууцны үнийн нийт төлбөрийнхөө 15 хувийг алдангид төлж, үлдсэн хэсгийг авна гэсэн заалт нь талуудын хооронд үүсээд буй маргаантай хамааралгүй заалт юм. Учир нь Нэхэмжлэгч Б.*******, Д.Бямбажав нар нь Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу захиалгаар бариулсан байраа хүлээн авахаас татгаллзаагүй харин ч хүлээн авсан. Талууд байрыг хүлээн авсан эсэх дээр маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа нь нэхэмжлэл болоод хариу тайлбар зэргээс харагдаж байна.Үүнээс гадна Монгол Улсын Иргэний хуулийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байна. Алдангийг гэрээний талуудын үүргийн зөрчилтэй холбоотойгоор бус гүйцэтгээгүй үүрэгтэй холбоотойгоор төлдөг. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ؿ

:

 

Нэхэмжлэгч Б.*******, Д.Бямбажав нарын гаргасан гэрээнээс татгалзсаны үр дагавар 30 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж, хариуцагч ХХК-ийн гаргасан алдангид 15.750.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

1.Нэхэмжлэлийн талаар:

 

Нэхэмжлэгч Б.*******, Д.Бямбажав нар нь хариуцагч ХХК-иас худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны дагуу төлбөрт өгсөн 30 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба, хариуцагч ХХК нь гэрээг зөрчиж байраа авахгүй тохиолдолд орон сууцны үнийн нийт төлбөрийнхөө 15 хувийг алдангид төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Б.*******, Д.Бямбажав нар, хариуцагч ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ нэртэй ******* аймгийн Баян-өндөр сум, ******* баг 1 дүгээр хороололын 3-3 байрны 107 м.кв орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг байгуулж гэрээнд худалдагч талаас хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхзаяа, менежер Г.Баасансүрэн, худалдан авагч талаас нэхэмжлэгч Б.******* нар гарын үсэг зурсан болох нь зохигчдын тайлбар, гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Талуудын хооронд Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан байх боловч уг орон сууц нь 2013 оны 12 дугаар сарын 21-нд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс хүлээн авч 2014 оны 01 дүгээр сарын 06-наас ашиглахыг зөвшөөрсөн барилгаас орон сууцыг худалдан авч 2014 оны 10 дугаар сарын 28-нд гэрээ байгуулан орон сууцандаа орсон болох нь зохигчдын тайлбар, гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт зэргээр тогтоогдож байх тул гэрээний талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Дээрх худалдан авсан орон сууцны нийт үнийг 305.000.000 төгрөгөөр тохиролцсон байх ба худалдан авагч уг орон сууцны үнэд 30.000.000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, гэрээ зэргээр мөн нотлогдлоо.

 

Худалдан авагч талаас гэрээнээс татгалзсаны дагуу худалдагч орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, улмаар бусад этгээдэд худалдсан болох нь зохигчдын тайлбар, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай ХХК, иргэн Д.Бямбахишиг нарын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Иймд талууд дээрх гэрээнээс маргалгүйгээр харилцан тохиролцож татгалзсан байх ба, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу гэрээгээр өгч авалцсан зүйлээ харилцан буцаах үүрэгтэй тул хариуцагч ХХК гэрээгээр авсан зүйл болох орон сууцны үнэд өгсөн 30.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******, Д.Бямбажав нарт буцаан өгөх үүрэгтэй болно.

 

2.Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 2.4-т захиалагч нь энэхүү гэрээг дангаараа зөрчиж байраа авахгүй тохиолдолд орон сууцны үнийн нийт төлбөрийнхөө 15 хувийг алдангид төлж, үлдсэн хэсгийг авна гэж заасныг үндэслэн орон сууцны нийт үнийн дүн 305.000.000 төгрөгийн 15 хувь 45.750.000 төгрөгөөс нэхэмжлэгч талаас төлсөн 30.000.000 төгрөгийн хасч тооцон 15.750.000 төгрөгийг Б.*******, Д.Бямбажав нараас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Гэрээний дээрх заалтад алданги төлүүлэхээр заасан байх ба, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тодорхойлсон байдаг.

 

Гэтэл гэрээний 2.4-т алданги гэж заасан байгааг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу үгийн шууд утгаар тайлбарлавал хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл гэрээний дээрх заалт хууль зүйн үндэслэлгүй тохиролцоо байна гэж үзэх үндэслэлтэй болжээ.

 

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаар хариуцагч ХХК гэрээний 2.4-т заасан алдангид орон сууцны төлбөрт өгсөн 30 сая төгрөгийг суутган тооцож сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байгааг дурдаж байна.

 

115 115.2.1, 116, 118- :

 

1. 205 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ХХК-иас 30.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******, Д.Бямбажав нарт олгож, хариуцагч ХХК-ийн 15.750.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******, Д.Бямбажав нараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 7 7.1.1, 60 60.1, 56 56.1.1-д Б.*******, Д.Бямбажав нараас улсын 307.950 төгрөг, хариуцагч ХХК-иас төлсөн 236.700 төгрөгийг тус тус , ХХК-иас 307.950 Б.*******, Д.Бямбажав нарт .

 

3. 119 119.2, 120 120.2- 㺺, 14 Нийслэлийн .

 

 

 

د .