Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 262

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Д.Г

/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овогт Д.Гд холбогдох 2017 2503 0164 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

  Монгол улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 51 нас, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй,

 урьд Хэнтий аймгийн шүүхээр 1983 оны 07 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2 сар 27 хоног хугацаанаас өмнө тэнсэн суулагдаж байсан,

 Хэнтий аймгийн шүүхээр 1992 оны 06 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2, 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан,

Багануур дүүргийн шүүхээр 2000 оны 10 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 3 сар 10 хоног хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхээр 2004 оны 11 дүгээр сарын 04-нд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жил 8 сар 22 хоног хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Харчу овгийн Д.Г /РД:…………………………/.

 

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Д.Г нь ялтай байхдаа үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хуч хэрэглэн, нийгмийн хзв журмыг ноцтой зөрчиж 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 13 дугаар гудамжны 272 тоот хохирогч В.Алтангэрэлийн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, танхайрсан,

Мөн уг хэрэгтээ 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сэжигтнээр тооцогдож, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөн өдрөөс 126 хоног мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: “2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зах дээр мах зөөж байгаад Хишгээ гэдэг найзтайгаа таараад нэг шил архи аваад талыг хувааж уусан. Тэгээд Хишгээтэй хамт гэртээ байж байтал 20 цагийн үед хохирогч Алтангэрэл орж ирсэн. Тэгтэл хохирогч ширээн дээр байсан тал шил архийг аваад шууд өвөртөө хийсэн. Би хохирогчид чи наад архиа гэрт уу гэж хэлтэл хохирогч намайг шууд заамдаж авсан. Би тухайн үед хоол хийх гээд мах хөшиглөж байсан хутгаараа хохирогчийн хамар руу түлхээд зүссэн. Тэгтэл хохирогчийн хамраас цус гарсан. Удалгүй гаднаас нэг эмэгтэй орж ирээд цагдаа дуудсан. Сүүлд хохирогчийн эхнэр байсан гэдгийг мэдсэн. Хохирогч гэмтлийн эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан” гэв.

  Хохирогч В.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би 100 айл руу ээжийнхээ гэрт очоод 16 цагийн орчимд буцаад гэрлүүгээ харих замдаа 100 айлд цэрэгт цуг байсан Нямсүрэнтэй дайралдаад 1 шил 0.5 литрийн архи хувааж уусан. Тэгээд 19 цагийн орчимд гэртээ харьтал гэр цоожтой гэрийн түлхүүр надад байхгүй байсан болохоор манай эхнэр Отгонбаярын багын найз болох Хишигээгийн гэрт 20 цагийн үед яваад очсон. Намайг Хишигээгийн гэрт очиход Хишигээ Гантулга хоёр ширээн дээрээ 1 шил 0.75 литрийн хямдхан архи тавьчихсан байсан. Тэгээд би тэдний гэрт ороод юм яриад сууж байхад Гантулга хоол хийх гээд ухантаад байж байсан. Тэгээд би ширээн дээр байсан архинаас нь нэг уучих уу гэтэл Гантулга архи егөхгүй гээд харамлаад байсан. Тэгээд би Хишигээг орон дээрээ хэвтэж байхаар нь араар нь ороод унтаж байхад Гантулга миний хамар луу цохих шиг болсон. Тэгээд миний хамарнаас цус гараад байхаар нь би Хишигээгийн гэрээс гарч яваад гадаа цасаар цусаа угаахад цус тогтохгүй байсан тэгтэл миний хамраас биш хамрын дээд хэсгээс цус гараад байсан. Тэгээд би Гантулгад хамраа зүсүүлснээ мэдсэн. Тухайн үед хамрынхаа цусыг угааж байхад манай эхнэр Отгонбаяр хүрч ирсэн бөгөөд ирээд шууд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирээд 103-н эмчээр хамрандаа оёдол хийлгэсэн. Би Гантулгыг танихгүй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй Хишигээгийн найз нь гэсэн. Бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Гантулга надаас архиа харамлаад миний хамрыг зүссэн. Миний хувьд хүний архийг авч халаасандаа хийсэн асуудал байхгүй. Харин архинаасаа нэг хийгээч гэж гуйсан тэгтэл архиа харамлаад байсан Тухайн үед Гантулга бид хоёр хоорондоо ноцолдож зодолдсон асуудал байхгүй. Ямар хутга байсныг нь ч анзаараагүй. Хишигээгийн гэр нь гэрэлгүй байсан нэг лаа асаачихсан байсан болохоор үзэгдэх орчин их муу байсан" гэх мэдүүлэг /хх-15х/,

 

Гэрч Ц.Хишигбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Манай найз Гантулга нь орох орон байхгүй гээд 2016 оны 09 дүгээр сараас хойш манай гэрт амьдарч байгаа юм. 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн орчимд манай найз Гантулга бид хоёр гэдэс дэлгүүрээс аваад 0.75 литрийн нэг шил архи авсан. Тэгээд бид хоёр архиныхаа талыг нь уусан бөгөөд би согтоод орон дээрээ хэвтсэн Гантулга болохоор миний хөлний орчимд хоол хийх гээд сууж байсан. Тэгээд би унтаад өгсөн байсан. Нэг ухаан ороход цагдаа ирчихсэн мөн манай ангийн охин болох Отгонбаяр нөхөр Алтангэрэл нар байж байсан. Тэгээд цагдаа нар Гантулгыг аваад явсан. Би гэртээ унтаад өгсөн. Маргааш өглөө нь гэгээ ороход манай гэрийн шал болон орны орчимд цус болсон байсан. Миний хувьд Гантулга Алтангэрэлийг хутгалсан гэж мэдээгүй. Гантулгын өөрийнх нь яриагаар намайг унтаж байхад Алтангэрэл орж ирээд ширээн дээр байсан архийг нь булааж авсан юм шиг байгаан тэгээд Гантулга Алтангэрэлтэй муудалцаад хамрыг нь хутгаар зүсчихсэн гэж байсан" гэх мэдүүлэг /хх-16х/,

Д.Гантулгын яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: "Надад Улаанбаатар хотод орох орон гэр байхгүй юм, тэгээд би тухайн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 13-722 тоотод найз Хишигбатын гэрт 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш амьдарх болсон юм. Уг гэрт 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн орчимд найз Хишигбатын хамт 0.75 литрийн Найрсаг нэртэй нэг шил архи аваад талыг нь бид хоёр хувааж уучихаад талыг нь хоолоо идсэнийхээ дара ууя гээд ширээн дээрээ тавьчихсан юм, тэгээд би мах хөшиглөх гэсэн чинь хөлдүү байхаар нь хэсэг махаа гисгээж байгаад хөшиглөхөөр болоод сууж байтал хаалга онгойгоод гаднаас Алтангэрэл нилээд халамцуу байдалтай орж ирсэн. Тухайн үед Хишигбат найз хоол хийхийг харж байгаад орон дээрээ унтаад өгсөн байсан. Ширээн дээр лааны хажууд тавьсан байсан архи аваад өвөртөө хийчихсэн, Аптангэрэл өөрийгөө боксер Аптангэрэл гэдэг юм гэхээр нь би мэдэхгүй гэсэн чинь миний хоолойг базсан. Би Алтангэрэлийг түлхэхэд ширээн дээр лааг унагаагаад унтраачихсан. Тэгээд би архи авч явлаа гэж уурлаад мах хөшиглөж^байсан хутгаараа хамарт зүсчихсэн юм. Гэхдээ хутганы ажлын хэсгийнхэн ард хэсэгт хөрөө шиг арзгар байсан хэсгээр нь хамрыг нь зүссэн юм. В.Алтангэрэл бид хоёрт ямар нэгэн шалтгаан байхгүй: В.Аптангэрэл ууж байсан архийг маань авч явах гээд байсан, тэгээд уур хүрээд В.Аптангэрэлтэй маргалдаад хамрыг нь зүсчихсэн юм. Хохирогч В.Аптангэрэл нь хэрэг бүртгэгч Ө.Лхагвабаяр дээр шалгагдаж байхад надаас хохирлын мөнгө 50.000 төгрөг нэхсэн, тэгээд би хэдэн төгрөг олчих санаатай Хархорин зах дээр очсон. Тэнд би хэсэг хугацаанд хэрэгтэй хэрэггүй хог түүж, зарж амьдарсан. Би цагдаа нарт хэзээ нэг өдөр баригдахаа мэдэж байсан, надад уг нь нэг яваад очьё гэсэн бодол байсанч эмээгээд очиж чадаагүй юм" гэх мэдүүлэг /хх-81-82х/,

 

Эд мөрийн баримт хэрэг хавсаргах тогтоол /хх-13х/,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-74х/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №802 тоот актын дүгнэлтэд:

“1. Алтангэрэлийн биед хамрын нуруунд шарх, баруун дээд зовхинд зулгаралт, буланд цус хуралт, зүүн хөмсөгний гадна, хамрын зүүн угалзны доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Шарханд анхдагч цэгцлэлт хийгдсэн тул ямар зүйлээр үүсгэгдснийг тогтоох боломжгүй байна. Цус хуралт, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-18х/,

 

Гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолууд /хх-ийн 21х/,

Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, мөрдөн байцаалтыг сэргээн явуулах тухай тогтоолууд /хх-40, 52, 63-67х/,

Оргодол эрэн сурвалжлах болон цагдаагийн байгууллагын мэдээллийн сангийн хуулбарууд /хх-36-38, 41х/,

Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудсууд /хх-57-61х/,

Сэжигтнийг баривчлах тогтоол /хх-67-68х/,

Гэрчийг байцаасан тэмдэглэл /хх-54-56х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-29х, 44-49х/  зэрэг болно.

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Г нь ялтай байхдаа үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хуч хэрэглэн, нийгмийн хзв журмыг ноцтой зөрчиж 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 13 дугаар гудамжны 272 тоот хохирогч В.Алтангэрэлийн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, танхайрсан,

Мөн уг хэрэгтээ 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сэжигтнээр тооцогдож, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөн өдрөөс 126 хоног мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч В.Алтангэрэлийн өгсөн: "... Тэгээд би ширээн дээр байсан архинаас нь нэг уучих уу гэтэл Гантулга архи егөхгүй гээд харамлаад байсан. Тэгээд би Хишигээг орон дээрээ хэвтэж байхаар нь араар нь ороод унтаж байхад Гантулга миний хамар луу цохих шиг болсон. Тэгээд миний хамарнаас цус гараад байхаар нь би Хишигээгийн гэрээс гарч яваад гадаа цасаар цусаа угаахад цус тогтохгүй байсан тэгтэл миний хамраас биш хамрын дээд хэсгээс цус гараад байсан. Тэгээд би Гантулгад хамраа зүсүүлснээ мэдсэн …" гэх мэдүүлэг /хх-15х/,

гэрч Ц.Хишигбатын өгсөн: "…Тэгээд цагдаа нар Гантулгыг аваад явсан. Би гэртээ унтаад өгсөн. Маргааш өглөө нь гэгээ ороход манай гэрийн шал болон орны орчимд цус болсон байсан. Миний хувьд Гантулга Алтангэрэлийг хутгалсан гэж мэдээгүй. Гантулгын өөрийнх нь яриагаар намайг унтаж байхад Алтангэрэл орж ирээд ширээн дээр байсан архийг нь булааж авсан юм шиг байгаан тэгээд Гантулга Алтангэрэлтэй муудалцаад хамрыг нь хутгаар зүсчихсэн гэж байсан" гэх мэдүүлэг /хх-16х/,

Д.Гантулгын яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: "… Уг гэрт 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн орчимд найз Хишигбатын хамт 0.75 литрийн Найрсаг нэртэй нэг шил архи аваад талыг нь бид хоёр хувааж уучихаад талыг нь хоолоо идсэнийхээ дараа ууя гээд ширээн дээрээ тавьчихсан юм, тэгээд би мах хөшиглөх гэсэн чинь хөлдүү байхаар нь хэсэг махаа гисгээж байгаад хөшиглөхөөр болоод сууж байтал хаалга онгойгоод гаднаас Алтангэрэл нилээд халамцуу байдалтай орж ирсэн. Тухайн үед Хишигбат найз хоол хийхийг харж байгаад орон дээрээ унтаад өгсөн байсан. Ширээн дээр лааны хажууд тавьсан байсан архи аваад өвөртөө хийчихсэн, Аптангэрэл өөрийгөө боксер Аптангэрэл гэдэг юм гэхээр нь би мэдэхгүй гэсэн чинь миний хоолойг базсан. Би Алтангэрэлийг түлхэхэд ширээн дээр лааг унагаагаад унтраачихсан. Тэгээд би архи авч явлаа гэж уурлаад мах хөшиглөж байсан хутгаараа хамарт зүсчихсэн юм. Гэхдээ хутганы ажлын хэсгийнхэн ард хэсэгт хөрөө шиг арзгар байсан хэсгээр нь хамрыг нь зүссэн юм …" гэх мэдүүлэг /хх-81-82х/, Хавтаст хэрэгт цугларсан Эд мөрийн баримт хэрэг хавсаргах тогтоол /хх-13х/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-74х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №802 тоот актын дүгнэлт /хх-18х/, Гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолууд /хх-21х/, Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, мөрдөн байцаалтыг сэргээн явуулах тухай тогтоолууд /хх-40, 52, 63-67х/, Оргодол эрэн сурвалжлах болон цагдаагийн байгууллагын мэдээллийн сангийн хуулбарууд /хх-36-38, 41х/, Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудсууд /хх-57-61х/, Сэжигтнийг баривчлах тогтоол /хх-67-68х/, Гэрчийг байцаасан тэмдэглэл /хх-54-56х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29, 42х/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Эрүүгийн хууль (2015 оны)-ийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гд Эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Гд Эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгийг устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон 45 хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.