Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 260

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Г.У, Ц.Б  

/шүүгдэгч нар өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Аюурын Зурай овогт Г.У, Хариад овогт Ц.Б нарт холбогдох 2017 2503 0410 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 3-65 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Аюурын Зурай овгийн Г.У /РД:…………………./,

              2. Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Хангал суманд, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Жи Ди Ай ХХК-нд мужаан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22-790 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хариад овгийн Ц.Б /РД:………./.

 

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Г.У, Ц.Б    нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 1-8 тоотод орших Х.Хишигсүрэнгийн өвлийн байшинд байсан Т.Наваантаяын 330.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хонины махыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ууганбаяр мэдүүлэхдээ: “Тухайн үед би Буян кашмер гэх газар ажиллаж байсан. Би ажлаасаа гараад эхнэр хүүхэдтэйгээ хэрэлдээд гэрээсээ явсан байсан. Манай эгч нэг өрөө үзүүлсэн. Тэр өрөөг үзээд би жаахан муухай мах оруулж тавьсан байсан. Тэгээд тэр эгчээс өрөөг чинь дахин үзүүдэхий гэж хэлээд түлхүүрийг нь авсан. Тэгээд тэр өдөр уусан байсан. Архины халуунаас болсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Хохирогч Т.Наваантаяын мөрдөн байцаалтад өгсөн: “… би Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 1 дүгээр гудамжны 8 тоот хашаанд түрээсээр амьдарч байгаа юм. Манай хашаанд манайхаас өөр 2 айл мөн хашаанд түрээсээр амьдардаг юм. Хашааны эзэн гэх Хишигсүрэн нь хойд талын байшинд ээж, хүүхдийнхээ хамт амьдраад байшингийнхаа хажуу талын өрөөг түрээслүүлдэг байсан. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны үед хөдөөнөөс надад 10 ширхэг хонины ууц ирсэн юм. Тэр ууцыг хийх газаргүй болохоор Хишигсүрэн эгчийн хажуу талын эзэнгүй өрөөний түлхүүрийг нь гуйж аваад дотор нь махаа хийж байгаад 8 ширхэг ууцыг нь зараад цаана нь 2 ширхэг хонины ууц үлдсэн. Тэр 2 ширхэг ууцыг мөнгийг нь авчихсан байсан болохоор ууцыг Эрдэнэт хот руу явуулах ажил үлдсэн байсан. Би 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мах хийсэн өрөөний надад байсан түлхүүрээр онгойлгоод ортол дотор нь байсан ууц байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-16-17х/,

 

Г.Ууганбаярын яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “ ...тухайн үед нилээн харанхуй болчихсон байсан чинь Ц.Бат-Эрдэнэ надад хандан "Ууганаа ах Гантулга эгчийн надад түрээслэх гэж байгаа өрөөнд мах байна, тэрийг аваад зарчих уу" гэж асуухаар нь би эхлээд улаан мах дэмий байх өө, нохой нь хуцаад дайрвал дэмий байх гэтэл Ц.Бат-Эрдэнэ хашаанд нь нохой байхгүй, түлхүүр нь надад байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хёр махыг нь авах гээд Гантулга эгчийн хашаанд нь очоод Ц.Бат-Эрдэнэ түлхүүрээр хаалгыг нь онгойлгоод дотор нь ортол гэрэлгүй харанхуй өрөө байсан. Гараараа тэмтэрч байгаад гадуур нь хонины нэхийтэй том мах байхаар нь Ц.Бат-Эрдэнэ бид хоёр өргөөд гарсан. Ц.Бат-Эрдэнэ хаалгыг нь буцааж цоожилсон. Бид хоёр хашаанаас гараад үерийн усны далан дээгүүр тавьсан төмөр гүүрээр гарч замын дээр зогсож байгаад гар өргөтөл цагаан өнгийн машин зогсоод наад махаа зарах гэж байгаа юм уу гэхээр нь бид хоёр тийм гэж хэлсэн. Тэгсэн жолооч нь багаж руу хийчих гээд бид хоёроор багаж руу хийлгэсэн. Ц.Бат-Эрдэнэ жолоочоос мөнгөө аваад надад 20.000 төгрөг өгсөн ... тэрнээс хойш би их согтсон болохоор цааш болсон үйл явдлыг санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-29-30х/,

 

Ц.Бат-Эрдэнийн яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “ ... Ууганаа ахтай цуг сууж байгаад мөнгөггүй болохор нь би Ууганаад Ганаа эгчийн байшин дотор хоёр ширхэг хонины гулууз мах байна лээ гэж хэлээд бид хоёр хоорондоо яриа нийлээд уг хонины махыг авахаар болоод Ганаа эгчээ түлхүүрээ өгчих нөгөө байшинг дахиад нэг сонирхоодхоё гэж хэлээд эгчээс түлхүүрийг нь аваад Ууганаатай цуг гараад Ганаа эгчийн түрээслүүлнэ гэж байсан байшин руу очоод Ууганаагийн хамтаар байшингийн хаалгыг нь онгойлгоод дотор нь байсан хонины хоёр ширхэг хонины гулууз махны жижигийг нь Уганаа ах өргөөд аваад бид хоёр гараад Цагаан байрны ойролцоо төв зам дээрээс машин зогсоогоод жолоочтой нь ярьж байгаад тэр машины жолоочид нь 50.000 орчим төгрөгөөр зарсан, тэгээд Ууганаад 20.000 төгрөг өгөөд 10.000 төгрөгөөр нь нэг шил архи аваад үлдсэн мөнгөөр нь ойр зуурын идэж уух юм аваад хойд эцэг Д.Сүхбаатарын гэрт нь очоод авсан архиа уусан. Тэгээд Ууганаа ахтай дахиж гараад нөгөө байшин руу ороод харанхуй гэрэлгүй болсон байсан учир бид хоёр тэмтэрч байгаад уг хонины 2 махны үлдсэн нэгийг нь аваад мөн өмнө нь явсан замаараа явж байгаад дахин зам дээрээс такси барьж зогсож байгаад зогссон машиныхаа жолоочид 60.000 төгрөгөөр зараад Ууганаа ахад 20.000 төгрөг өгөөд дахиж дэлгүүрээс 0,75 литрийн Хараа архи аваад хойд эцэг Сүхбаатарын гэрт ород Ганаа эгч хойд аавын хамт 4-лээ архийг хувааж уусан ...” гэх мэдүүлэг /хх-66-67х/,

 

Дүүргийн үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

 Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-52х/,

 

   Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33-36х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-37, 39х/ зэрэг болно.

 

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч Г.У, Ц.Б    нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 1-8 тоотод орших Х.Хишигсүрэнгийн өвлийн байшинд байсан Т.Наваантаяын 330.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хонины махыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ууганбаярын өгсөн: “Тухайн үед би Буян кашмер гэх газар ажиллаж байсан. Би ажлаасаа гараад эхнэр хүүхэдтэйгээ хэрэлдээд гэрээсээ явсан байсан. Манай эгч нэг өрөө үзүүлсэн. Тэр өрөөг үзээд би жаахан муухай мах оруулж тавьсан байсан. Тэгээд тэр эгчээс өрөөг чинь дахин үзүүдэхий гэж хэлээд түлхүүрийг нь авсан. Тэгээд тэр өдөр уусан байсан. Архины халуунаас болсон” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн өгсөн: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэх мэдүүлэг,

хохирогч Т.Наваантаяын мөрдөн байцаалтад өгсөн: “… би Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 1 дүгээр гудамжны 8 тоот хашаанд түрээсээр амьдарч байгаа юм. Манай хашаанд манайхаас өөр 2 айл мөн хашаанд түрээсээр амьдардаг юм. Хашааны эзэн гэх Хишигсүрэн нь хойд талын байшинд ээж, хүүхдийнхээ хамт амьдраад байшингийнхаа хажуу талын өрөөг түрээслүүлдэг байсан. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны үед хөдөөнөөс надад 10 ширхэг хонины ууц ирсэн юм. Тэр ууцыг хийх газаргүй болохоор Хишигсүрэн эгчийн хажуу талын эзэнгүй өрөөний түлхүүрийг нь гуйж аваад дотор нь махаа хийж байгаад 8 ширхэг ууцыг нь зараад цаана нь 2 ширхэг хонины ууц үлдсэн. Тэр 2 ширхэг ууцыг мөнгийг нь авчихсан байсан болохоор ууцыг Эрдэнэт хот руу явуулах ажил үлдсэн байсан. Би 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мах хийсэн өрөөний надад байсан түлхүүрээр онгойлгоод ортол дотор нь байсан ууц байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-16-17х/,

Г.Ууганбаярын яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн үед нилээн харанхуй болчихсон байсан чинь Ц.Бат-Эрдэнэ надад хандан "Ууганаа ах Гантулга эгчийн надад түрээслэх гэж байгаа өрөөнд мах байна, тэрийг аваад зарчих уу" гэж асуухаар нь би эхлээд улаан мах дэмий байх өө, нохой нь хуцаад дайрвал дэмий байх гэтэл Ц.Бат-Эрдэнэ хашаанд нь нохой байхгүй, түлхүүр нь надад байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хёр махыг нь авах гээд Гантулга эгчийн хашаанд нь очоод Ц.Бат-Эрдэнэ түлхүүрээр хаалгыг нь онгойлгоод дотор нь ортол гэрэлгүй харанхуй өрөө байсан. Гараараа тэмтэрч байгаад гадуур нь хонины нэхийтэй том мах байхаар нь Ц.Бат-Эрдэнэ бид хоёр өргөөд гарсан. Ц.Бат-Эрдэнэ хаалгыг нь буцааж цоожилсон. Бид хоёр хашаанаас гараад үерийн усны далан дээгүүр тавьсан төмөр гүүрээр гарч замын дээр зогсож байгаад гар өргөтөл цагаан өнгийн машин зогсоод наад махаа зарах гэж байгаа юм уу гэхээр нь бид хоёр тийм гэж хэлсэн. Тэгсэн жолооч нь багаж руу хийчих гээд бид хоёроор багаж руу хийлгэсэн. Ц.Бат-Эрдэнэ жолоочоос мөнгөө аваад надад 20.000 төгрөг өгсөн...,тэрнээс хойш би их согтсон болохоор цааш болсон үйл явдлыг санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-29-30х/,

Ц.Бат-Эрдэнийн яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “ ...Ууганаа ахтай цуг сууж байгаад мөнгөггүй болохор нь би Ууганаад Ганаа эгчийн байшин дотор хоёр ширхэг хонины гулууз мах байна лээ гэж хэлээд бид хоёр хоорондоо яриа нийлээд уг хонины махыг авахаар болоод Ганаа эгчээ түлхүүрээ өгчих нөгөө байшинг дахиад нэг сонирхоодхоё гэж хэлээд эгчээс түлхүүрийг нь аваад Ууганаатай цуг гараад Ганаа эгчийн түрээслүүлнэ гэж байсан байшин руу очоод Ууганаагийн хамтаар байшингийн хаалгыг нь онгойлгоод дотор нь байсан хонины хоёр ширхэг хонины гулууз махны жижигийг нь Уганаа ах өргөөд аваад бид хоёр гараад Цагаан байрны ойролцоо төв зам дээрээс машин зогсоогоод жолоочтой нь ярьж байгаад тэр машины жолоочид нь 50.000 орчим төгрөгөөр зарсан, тэгээд Ууганаад 20.000 төгрөг өгөөд 10.000 төгрөгөөр нь нэг шил архи аваад үлдсэн мөнгөөр нь ойр зуурын идэж уух юм аваад хойд эцэг Д.Сүхбаатарын гэрт нь очоод авсан архиа уусан. Тэгээд Ууганаа ахтай дахиж гараад нөгөө байшин руу ороод харанхуй гэрэлгүй болсон байсан учир бид хоёр тэмтэрч байгаад уг хонины 2 махны үлдсэн нэгийг нь аваад мөн өмнө нь явсан замаараа явж байгаад дахин зам дээрээс такси барьж зогсож байгаад зогссон машиныхаа жолоочид 60.000 төгрөгөөр зараад Ууганаа ахад 20.000 төгрөг өгөөд дахиж дэлгүүрээс 0,75 литрийн Хараа архи аваад хойд эцэг Сүхбаатарын гэрт ород Ганаа эгч хойд аавын хамт 4-лээ архийг хувааж уусан...” гэх мэдүүлэг /хх-66-67х/, Дүүргийн үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 15 дугаар хуудас/ Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-52х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33-36х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-37, 39х/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол улсын хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, үйлдэл эс үйлдэхүйд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, бусад арга хэмжээнээс чөлөөлнө гэж заасан байх тул энэ тогтоолоор оногдуулах ялаас Г.У, Ц.Б    нарыг чөлөөлж шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь 14 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Г.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.