Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2017/01346

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2017/01346

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

 

俿 иргэний хэргийн анхан шатны . ,

 

: ******* дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 7-160в *******гийн *******/*******/-гийн

: 俿 5 дугаа , Их тойруу 15, Бодь Монгол ХХК-

А 㿿 , , нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийг хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хамт .

ؿ : Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, гэрч *******, *******, , З.Баярцэцэг .

 

:

 

: *******гийн ******* нь Бодь Монгол ХХК-д 2016 оны 09-р сарын 15-ны өдрөөс 2017 оны 03-р сарын 07-ны өдөр хүртэл ресепшнээр орж ажиллаж байсан болно. Тухайн компанид ажилд орохдоо нэг жилийн хугацаатай гэрээ хийж ажилласан. Нэг сарын цалин 300,000 төгрөг бөгөөд 24 цаг ажиллаад 48 цаг амардаг. Ажиллаж байх хугацаандаа ресепшнүүдийн худал хуурмаг хэлдэг, хийж байгаа үйлдлүүд нь таалагдахгүй зүйлүүдийг нь удирдлагуудад хэлсэн боловч таалагдахгүй хүний халдаг миний эрх гэж өмөөрсөн. Намайг ажиллаж байх хугацаанд олон хамгаалагч үйлчлэгч нар ажлаас гарч байсан. Тухайн гарсан хүмүүсийг захирал Баасансүрэн, Энхсайхан нар таалагдахгүй хүнээ халдаг гэж 2017 оны 3 сарын 4-ний хурал дээр Баасансүрэн захирал хэлж байсан. Хүнийг ажил төрөлдөө хэр байна гэдгээр дүгнэхгүй өнгөцхөн байдлаар харж, хүний худал хэлснээр дүгнэж таалагдахгүй гэсэн шалтгаанаар халдаг. Сүүлийн 2, 3 гарааний мөнгийг нь хүртэл олгохгүй ажлаас гаргадаг. Мөн хөдөлмөрийн гэрээг нь хийгээд өөрт нь нэг хувийг нь өгдөггүй. Хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байсан. Мөн хөдөлмөрийн гэрээний 3.10-т заасны дагуу бичгээр гэрээгээ цуцлах өргөдөл өгөөгүй байхад халсан, 2.5-д заасны дагуу ажлын байрны нөхцөлд хүмүүсийн дулаан байх орчин нөхцлийг хангаж ажиллаагүй. Үүнд: Өвлийн хүйтнээр шөнийн 00 цагаас өглөөний 6, 7 цаг хүртэл паараа хааж халаалтаа зогсоодог байсан. Дулааны үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад халаалт их гараад байна гэж дулааны узель руу оруулж халаалтаа унтраа гэж үүрэг өгч халаалтаа зогсоодог байсан. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.

Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

: Нэхэмжлэгч нь Бодьмонгол ХХК-д 2016 оны 09 сарын 15-ны өдрөөс эхлэн хедөлмөрийн гэрээ байгуулан зочид буудлын хүлээн авагчийн ажилд ажилласан. Ажиллах хугацаандаа нэг удаагийн ээлжинд буудлын өрөөнд хоносон үйлчлүүлэгчийн өрөөний төлбөрийг хувьдаа завшсан байдал нь илэрч, сануулга авч байсан юм. Эл зөрчлийг нь компанийн удирдлагын зүгээс дахин давтахгүй байх талаар нь хэлж ойлгуулаад цаашид хүлээн авагчийн ажилд нь дадлагажуулан итгэл хүлээлгэн ажиллуулсан юм. Гэтэл 2017 оны 3 сарын 5-ны өдөр Б.******* нь Бодьмонгол ХХК-ийн удирдлагад цаашид ажиллаж чадахгүй боллоо, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа талаараа хэлсэн ба өөрийн гараар хүсэлтээ бичиж өгсөн байсныг нь тухайн өдрийн ажилчдын хурал дээр захирал Баасансүрэн танилцуулж, шалтгааныг нь тодруулж байсан болно. Ингээд тухайн өдрөө ******* нь ээлжнээс буугаад явсан ба, 3 сарын 7-ны өдөр компани дээр ирээд захирал Баасансүрэнгээс өөрийн хөдөлмөрийн гэрээний хувийг авах гэсэн юм гэхээр нь Баасансүрэн нь өөрөө завгүй байсан учир зохион байгуулагч Дагиймаад хөдөлмөрийн гэрээг нь хувилж өгөхийг зөвшөөрсөн байна. Үүнийх нь дагуу Дагиймаа Б.*******гийн хувийн хэргийн хавтаснаас хөдөлмөрийн гэрээг нь хувилж байх хооронд Б.******* нь өөриин хувийн хэрэг дотроос өөрийнхөө гараар бичиж өгсөн ажлаас гарах өргөдлөө хулгайлж авсан байсан юм. Бодьмонгол ХХК-ийн хувьд Б.*******г өргөдөл өгсөнийх нь дараа ажлаас чөлөөлөх шийдвэр, хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар огт санаачлаагүй байсан бөгөөд одоо ч түүнийг ажлаас нь чөлөөлөөгүй байгаа юм. Харин өөрөө өөрийнхөө гараар бичсэн өргөдлийг хулгайлж авчихаад шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хамт олон нь хүртэл гайхаж хүлээж авч байгаа болно. Түүнийг ажлаас огт халаагүй, 2016 оны 9 сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна. Цалин хөлсний тухайд бол ажлаа үргэлжлүүлээд хийгээд явбал цалингаа өгдөг жамаараа өгөөд л явна. Харин хэн ч ажлаас нь халаагүй, хөдөлмөрийн гэрээгээ цуцлаагүй байхад учир нь үл олдох шалтгаанаар ажилдаа ирэхгүй алга болоод тэр битгий хэл ажлаасаа гарна гэж бичсэн өргөдлөө хулгайлж авч явчихаад ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Харин ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын тухайд бол тус компани нь ажилчдынхаа нийгмийн даатгал, татварыг цалингаас нь суутгаж, төлдөг бөгөөд Б.******* нь ажилд орсон цагаасаа л би нийгмийн даатгал төлмөөргүй байна, гар дээрээ цалингаа бүтнээр авмаар байна гэж хүссэн бөгөөд компанийн удирдлагуудын зүгээс нийгмийн даатгал төлбөл ач тустай байдлынх талаар өчнөөн тайлбарласан боловч ойлгоогүй болно. Тэгэхээр нь хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалин болох 300.000 төгрөгийг нь бүтнээр нь түүнд олгож байсан. Харин одоо шүүхэд ийм шаардлага гаргаж байгаа бол Нийгмийн даатгалын тухай хуулиар ажилтны өөрөө төлөх ёстой 10 хувийн нийгмийн даатгалаа нөхөн төлөх юм бол компанийн зүгээс төлөх ёстой 11 хувийн даатгалыг нөхөн төлж, бичилтийг хийж өгч болно гэв.

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.******* нь ажилд орсон цагаасаа л би нийгмийн даатгал төлмөөргүй байна, гар дээрээ цалингаа бүтнээр авмаар байна гэж хүссэн бөгөөд компанийн удирдлагуудын зүгээс нийгмийн даатгал төлбөл ач тустай байдлынх талаар өчнөөн тайлбарласан боловч ойлгоогүй болно. Тэгэхээр нь хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалин болох 300.000 төгрөгийг нь бүтнээр нь түүнд олгож байсан. Харин одоо шүүхэд ийм шаардлага гаргаж байгаа бол Нийгмийн даатгалын тухай хуулиар ажилтны өөрөө төлөх ёстой 10 хувийн нийгмийн даатгалаа нөхөн төлөх юм бол компанийн зүгээс төлөх ёстой 11 хувийн даатгалыг нөхөн төлж. бичилтийг хийж өгч болно гэсэн бөгөөд үүнтэйгээ холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д даатгуулагч болон ажил олгогч хуульд заасан хувь хэмжээгээр cap бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр заасан бөгөөд хуулийн энэ заалтаас үзэхэд нэхэмжлэгч Б.******* нь 2016 оны 10 сараас 2017 оны 02 сарыг дуустал ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс, цалин нь 1 560.000 төгрөг бөгөөд үүнийгээ бүтнээр нь гартаа авчээ. Гэтэл түүний дээрх хуулиар төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл нь 156.000 төгрөг байхаар байна. Үүнээс гадна Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар ажил олгогч Бодьмонгол ХХК-ийн нэхэмжлэгч Б.*******гийн 2016-10 сараас 2017-02 сарыг дуустал ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс, цалингаас нь суутгах ёстой байсан татварын хэмжээ нь 105.400 төгрөг байх бөгөөд энэхүү 2 төрлийн суутгалын нийлбэр дүн нь 261.400 төгрөг байна. Дээр дурдсан 2 төрлийн суутгалыг ажилтны хөдөлмөрийн хөлс, цалингаас нь ажил олгогч нь суутгаж, төрийн холбогдох байгууллагад төлөх хуультай хэдий ч нэхэмжлэгч Б.*******гийн хүсэлтээр суутгалгүйгээр түүнд хөдөлмөрийн хөлсийг бүрэн хэмжээгээр гарт нь олгосон тул нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлэхэд МУ-ын Нийгмийн даатгалын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс нэхэмжлэгч Б.*******гаас 2016-10 сараас 2017-02 сарыг дуустал ажилласан хугацаанд түүнд олгосон хөдөлмөрийн хөлс, цалингаас суутгагдаагүй олгогдсон 261.400 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч Б.*******гаас 2016-10 сараас 2017-02 сарыг дуустал ажилласан хугацаанд түүнд олгосон хөдөлмөрийн хөлс, цалингаас суутгагдаагүй олгогдсон 261.400 төгрөгийг гаргуулж, Бодьмонгол ХХК-д олгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн талаарх хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх үндэслэл байхгүй бөгөөд Бодь Монгол ХХК-аас хүлээх ёстой үүрэг юм.Б.******* цалингаа гар дээр бүтнээр авмаар байна гэсэн байдлыг нотлох баримт байхгүй байна.Бодь Монгол ХХК-ийн Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсд өсөн тайлан, жагсаалтаас харахад зарим ажилчдын нийгмийн даатгал төлөгдөөгүй, зарим ажилчдыг төлсөн харагддаг. Төлсөн байдал нь Бодь Монгол ХХК-ийн захирлын ах, дүү, хамаатан, садангийн нийгмийн даатгалыг төлсөн байдаг. Энэ нь ажилтнуудыг ялгаварлан гадуурхах, тэтгэвэр тэтгэмж авах зэрэг эрхийг зөрчиж байна. Бодь Монгол ХХК-ийн байнгын ажлын байранд ажиллаж байгаа бол зайлшгүй ажилчдын нийгмийн датгал төлөх ёстой. Тэр бүү хэл хугацаатай ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж орсон ажилтны нийгмийн даатгалыг ажил олгогч төлдөг. Иймд хууль бус зүйл байхад ажил олгогч өөрсдийн буруутай үйлдэл, хууль зөрчсөн байдлаа ажилтанд тохож байна. Хуульд заасны дагуу албан журмын даатгал төлөх ёстой бөгөөд татварыг татварт, нийгмийн даатгалыг нийгмийн даатгалын санд төлөх үүрэг хүлээсэн байж Б.*******г буруутгаж байна. Нийгмийн даатгал төлөх нь Бодь Монгол ХХК-ийн үүрэг юм. Иймээс сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хангахгүй орхиж өгнө үү гэв.

ؿ

:

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Бодьмонгол ХХК-ийн зочид буудлын ресепшн/хүлээн авагч/-ий ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлөхийг даалгуулах шаардлага гаргасан,

Хариуцагч Бодьмонгол ХХК нь нэхэмжлэгч Б.*******д холбогдуулан түүний цалингаас суутгавал зохих байсан ажилтны төлбөл зохих татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал зэрэгт 261.400 төгрөгийг төлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан болно.

1.Нэхэмжлэлийн талаар:

ч Б.*******гийн .

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Бодьмонгол ХХК-ийн зочид буудлын зочин угтагч/ресепшн/-аар 2016 оны 09 дүгээр сарын 15-наас ажиллахаар 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

Хариуцагч Бодьмонгол ХХК нь нэхэмжлэгч Б.*******г ажилд авсан, ажлаас чөлөөлсөн талаар ажил олгогчийн шийдвэрээ гаргаагүй байна.

Мөн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ зэрэг хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг тохиролцоогүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй.

Гэхдээ талууд хэдийгээр хөдөлмөрийн гэрээнд цалингийн хэмжээг тусгаагүй боловч 300.000 төгрөгийн цалин өгч авч байсан тал дээр маргаагүй болно.

Нэхэмжлэгч Б.*******гийн ажлын байр нь хариуцагч Бодьмонгол ХХК-ийн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх байнгын ажлын байр байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч нь иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй байна.

Мөн байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах атал 1 жил гэсэн хугацаа заасан зөрчил гаргажээ.

Гэтэл хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан гэх боловч дээр дурдсан гол нөхцлүүдийг тусгаагүй байх бөгөөд ажилтанд нэг хувийг өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгч Б.*******г ажлаас чөлөөлөгдөхөөр өргөдлөө өгсөн, энэ талаар 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ажилчдын хурал дээр танилцуулсан гэх боловч нэхэмжлэгчийн өргөдлийн агуулгыг уншиж танилцуулаагүй, уг өргөдлийг нүдээр уншиж үзээгүй, унших боломжгүй тодорхой зайнаас харуулсан гэж шүүх хуралдаанд оролцсон гэрч *******, нар мэдүүлсэн тул ажлаас гарах талаарх хүсэл зоригоо нэхэмжлэгч бичгээр илэрхийлсэн гэдгийг нотолж чадсангүй.

Хариуцагч Бодьмонгол ХХК-иас нэхэмжлэгч Б.*******г 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хуулбарыг авахаар ирэхдээ хувийн хэрэг дотроосоо ажлаас гарах өргөдлөө хулгайлж аваад явсан гэж тайлбарлаж гэрч *******гаар нотолно гэсэн боловч тэрээр уг өргөдлийн доторх агуулгыг уншаагүй, ямар ч байсан өргөдөл хувийн хэрэг дотор байсан, хэд хоногийн дараа алга болсон байна гэсэн мэдүүлэг нь үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь байгууллага доторхи шударга бус байдлаас болж 2017 оны 03 дугаар сарын 15-наас хойш ажлаас гарах тухай үзэл бодлоо илэрхийлсэн боловч өргөдлөө бичиж өгөөгүй гэж мэтгэлцсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгөхөөр заасан нь ажилтан ажил олгогчийн зүгээс ямар нэг зүй бус нөлөөлөл, дарамт, шахалтгүйгээр өөрөө сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн байхыг шаардсан байна.

Нэхэмжлэгч Б.******* 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ээлжинд гарах ёстой байсан, гэтэл Ж.Баасансүрэн захирал 06-ны өдөр над руу утсаар ярьж, маргааш ажилд ирэх хэрэггүй, чиний ажлыг 05-наар дуусгавар болголоо гэж мэдэгдсэн, 07-ны өдөр очиход ээлжинд өөр хүн гаргасан байсан учраас хөдөлмөрийн гэрээгээ хуулбарлаж аваад явсан гэсэн бол, хариуцагч Бодьмонгол ХХК-иас Б.*******г 7-ны өдөр ажилдаа ирээгүй, түүний өргөдөл алга болсон учраас одоо хүртэл түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гаргаагүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан байдал, дээр дурдсан талуудын тайлбар зэргээс үзэхэд ажил олгогч Бодьмонгол ХХК түүнийг ажилд авахдаа ажил олгогчийн шийдвэр гаргаагүйн адил шийдвэр гаргалгүйгээр ажлаас чөлөөлж, ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Хариуцагч Бодьмонгол ХХК нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал зэрэгт заавал даатгуулж хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгал төлөх тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус зөрчиж байсан байна.

Хариуцагч тал нэхэмжлэгч Б.*******гийн хүсэлтээр нийгмийн даатгалыг төлөөгүй гэх боловч энэ нь хуулиар ногдуулсан ажил олгогчийн үүрэг бөгөөд ажилтны хүсэл зоригийн дагуу шийдвэрлэх асуудал биш юм.

Хариуцагч Бодьмонгол ХХК нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчиж хөдөлмөрийн гэрээг ор нэрийн төдий байгуулж ажилтны эрх ашгийг хохироосон байх бөгөөд нэхэмжлэгч Б.*******гийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.*******гийн нийгмийн даатгалын дэвтэрт цалингийн талаар бичилт хийгээгүй байх бөгөөд сар бүр 300000 төгрөгийн цалин өгч байсан талаар цалингийн баримт ирүүлсэн ба, 2017 оны 3 сард ажилласан хоногт нь цалин олгосон тухай баримтгүй байх тул 3 дугаар сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны олговорт 1.050.000 төгрөгийг хариуцагч Бодьмонгол ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгохоор шийдвэрлэв.

2.Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Бодьмонгол ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч Б.*******гийн цалингаас суутгавал зохих байсан ажилтны төлбөл зохих татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал зэрэгт 261.400 төгрөгийг төлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Хариуцагч Бодьмонгол ХХК нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал зэрэгт заавал даатгуулж хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгал төлөх тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус зөрчсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Мөн хариуцагч Бодьмонгол ХХК нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1- д заасныг зөрчиж нэхэмжлэгч Б.*******гийн цалингийн орлогоос хуульд заасан хэмжээгээр татварыг суутган авч холбогдох төсөвт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч тал нэхэмжлэгч Б.*******гийн хүсэлтээр нийгмийн даатгалыг төлөөгүй, цалингаас татварыг суутган авч төсөвт шилжүүлээгүй гэх боловч энэ нь хуулиар ногдуулсан ажил олгогчийн үүрэг бөгөөд ажилтны хүсэл зоригийн дагуу шийдвэрлэх асуудал биш болно.

Иймд ажил олгогч буюу хариуцагч Бодьмонгол ХХК нь 2016 оны 10 дугаар сараас хойшхи ажилтан болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр Нийгмийн даатгалын байгууллагад төлөх, ажилтын цалин орлогоос төлбөл зохих татварыг төсөвт шилжүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж ажилтны буюу Б.*******гийн төлбөл зохих 261.400 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай зэрэг хуулиудад нийцсэн байна.

115 115.2.1, 116, 118, 156 156.1.1, 160 160.1.1- :

 

1.պ 128 128.1.2, 69 69.1- жлэгч Б.******* Бодьмонгол ХХК-ийн зочид буудлын зочин угтагч /ресепшн/-ийн 㿿 , Бодьмонгол ХХК- 1.050.000 Б.*******д .

 

2.պ 46 46.2- Б.*******гийн , зохих Бодьмонгол ХХК- .

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1-д зааснаар Б.*******гаас 261.400 төгрөг гаргуулж Бодьмонгол ХХК-д олгосугай.

 

4.Улсын т 7 дугаар 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.1.1, 60 60.1, 56 56.1- Б.******* улсын 뺺 , хариуцагч Бодьмонгол ХХК-иас сөрөг нэхэмжлэлд төлсөн 10.000 төгрөгөөс төлбөл зохих 8.492 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 1.508 төгрөгийг хариуцагч Бодьмонгол ХХК-д буцаан олгож, нэхэмжлэгч Б.*******гаас 8.492 төгрөг гаргуулж Бодьмонгол ХХК-д олгож, Бодьмонгол ХХК- 29.750 тус тус .

 

5. 119 119.2, 120 120.2- 㺺, 14 иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд .

 

 

 

 

د .