Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2016/01520

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2016/01520

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******од оршин суух, Б овогт******* /РД:ЧД83090269/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:*******,,, давхарт байрлах, ХХК /РД:2628341/-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 211 524 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Д.Б, өмгөөлөгч Р.Б,

хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, П.Ц,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХХК-д 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр импорт менежерээр ажилд орсон бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын сүүлээс оперейшн хариуцсан ажилтан болсон.

Гэтэл ажлаа хийж байтал 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш ажилдаа асуудал гаргалаа энэ асуудлаа шийдэтлээ ажилдаа ирэх хэрэггүй гэж ажил хийлгээгүй бөгөөд энэ хугацаанд ажлаас халах тушаал гаргаагүй ажил хийлгэхгүй байсан.

М.Шижирбат гэх хүний ачааг ачаа захиалахад байршуулдаг 100 000 иенийг төлөхгүй байх гэсэн шалтгаанаар тухайн ачааг Автоком ХХК-ийн менежер Б.Батхүүгийн нэр дээр хаяглан Япон улсаас тээвэрлэн гаргасан. Тэгээд манайд ирсэн хойно нь М.Шижирбат нь Б.Батхүүг ажлын хариуцлага алдсаныг ашиглан мөн манай компанийн Замын-Үүдийн төлөөлөгч Д.Ундармаа нарыг залилан мэхэлж уг машиныг авсан байдаг.

Болсон бодит байдал ийм байхад намайг ажил мэргэжлийн ноцтой алдаа гаргаж, байгууллагад хохирол учруулсан гэсэн шалтгаанаар 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие бусдын буруугаас болж ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна.

Иймд ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 16/26 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах гухай тушаалыг хүчингүй болгож, намайг ХХК-ийн оперейшн хариуцсан ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны буюу 58 өдрийн цалин 211 524 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* нь ХХК-д 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс солонгос тээвэр хариуцсан импорт менежерээр ажиллаж эхэлсэн ба 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс компанийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр албан тушаалын нэршил өөрчлөгдөж оперейшн хариуцсан ажилтнаар ажиллаж эхэлсэн.

Д.Болормаа нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Япон улсаас ВМОU5064057 дугаартай чингэлэгт ачигдаж ирсэн Б.Батхүү хүлээн авагчтай ZVW30-0230157 арлын дугаартай 2010 оны Тоуоta Prius 30 маркын автомашиныг Autocom japan cars илгэзгчийн суллах зааврыг зөрчиж дур мэдэн М.Шижирбатын нэр дээр шилжүүлэх албан тоотыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Гаалийн газарт бичсэн. Энэ нь гүйцэтгэх захирлын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 15/31 тоот Ачаа суллах заавар мөрдөх тухай тушаалыг зөрчсөн Хөдөлмөрийн тухай хуулийн0 дүгээр зүйлийн0.1.4, компанийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.7.10, хөдөлмөрийн гэрээний 5.4.14 дэх заалтуудыг тус тус үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөр ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тухайн үед******* нь ажилдаа хариуцлага алдсан, суллах заавар зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байсан.

Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж тус компанийн нэр хүнд харилцагчийн дунд унасан ноцтой үр дагавар бүхий зөрчил гаргасныг илтгэдэг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нь ХХК-нд холбогдуулан оперейшн хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 211 524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийг шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны шаардлагыг хангасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Д.Болормаа нь ХХК-нд оперейшн хариуцсан ажилтнаар ажиллаж байсан, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 16/26 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон, талуудын хэн аль нь маргаагүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эс би логистикс ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн0 дүгээр зүйлийн0.1.4, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.7.10, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.4.14 дэх хэсгийг баримтлан, хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр*******г ажлаас чөлөөлжээ.

 

2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Япон улсаас Б.Батхүүгийн нэр дээр хаяглагдан ирсэн Toyota prius-30 маркын автомашиныг М.Шижирбатад хүлээлгэн өгсөн асуудал дээр*******г ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байх ба ийнхүү хүлээлгэн өгсөн дээрээ нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч нь Автоком карс ХХК-иас зөвшөөрөөгүй байхад******* нь Б.Батхүүгийн нэр дээр хаяглагдан ирсэн Toyota prius-30 маркын автомашиныг М.Шижирбатад дур мэдэн өгсөн гэж хөдөлмөрийн харилцаанд гарсан зөрчлийг тодорхойлж, энэ нь ажилтны буруутай ажиллагаа байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Эс би логистикс ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн I/123 тоот албан бичгээр Зам-Үүд дэх Гаалийн газарт хандаж Toyota prius-30 маркын автомашиныг хүлээн авагчийн нэрийг Бат-Эрдэнийн Батхүүг гэж андуурсан байх тул М.Шижирбатын нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх хүсэлтийг гаргасан. Уг албан бичигт хариуцагч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий, улсын бүртгэлд бүргэгдсэн гүйцэтгэх захирал Л.Мөнхнаран гарын үсэг зурсан байх тул Б.Батхүүгийн хүлээн авах автомашиныг дур мэдэн М.Шижирбатын нэр дээр хүлээлгэн өгсөн гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Энэхүү албан бичиг хуурамч эсэх, албан бичиг хянуулан батлуулах компанийн журмыг зөрчсөн эсэх талаар хариуцагч маргаагүй тул*******г зөрчил гаргасан гэж үзэх шалтгаант холбоо байхгүй буюу компанийн гүйцэтгэх удирдлагын зөвшөөрөлтэйгээр автомашин хүлээн авагчийн нэрийг солих арга хэмжээг авчээ.

 

Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулсан тул*******г 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс импортын менежерийн албан тушаал эрхэлж байсныг оперейшн хариуцсан ажилтан болгож ажлын байрыг өөрчилсөн болох нь талуудын маргаагүй байдал, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Ийнхүү ажлын байрыг өөрчлөхдөө хариуцагч нь тухайн ажлын байран дээр гүйцэтгэх ажил үүрэгтэй холбоотой шаардлагыг тавихын тулд урьдчилж зайлшгүй авсан байх ёстой оперейшн хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолтыг*******д танилцуулж, холбогдох хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй байна. Харин талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа байсан, энэ талаар маргаагүй болохыг өмнө дурдсан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч талаас*******тай импортын менежерийн ажлын байран дээр 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.14 дэх хэсэгт заасан хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаанд хор уршиг, саад тотгор учруулахуйц дутагдал, зөрчил гаргасан бол ноцтой зөрчилд тооцох зохицуулалтыг нэхэмжлэгч зөрчсөн гэж мэтгэлцсэн тул шүүхийн зүгээс уг хэм хэмжээнд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд авч үзвэл дээрх хөдөлмөрийн гэрээний заалт нь ерөнхий байдлаар бичигдсэн, ажилтны гаргасан тухайлсан нэг удаагийн үйлдэл рүү чиглээгүй, ажил олгогч өөрийн тогтоосон томъёоллоор сахилгын зөрчил, түүн дотроо хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг тодорхойлох боломжтой байгаа нь ажилтны эрх ашгийг зөрчиж байна гэж дүгнэлт өгч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан бөгөөд автомашиныг зөвшөөрөлгүйгээр, компанийн журам зөрчиж М.Шижирбатад өгсөн гэх үйл баримт 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гарсан байтал үүнээс 1 сар 28 хоногийн дараа сахилгын хэмжээ авсан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс гаргасан мэтгэлцээний байр суурийг хүлээн авч байна.

Учир нь сахилгын зөрчлийг илрүүлсэн хугацаа, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх талаар хариуцагч өөрийн байр суурийг нотлоогүй.

 

Иймд өгсөн дүгнэлтийн хүрээнд*******г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллуулаагүй /энэ талаар хариуцагч маргаагүй/ тул энэ хугацаанаас 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны цалинд 211 524 төгрөг нэхэмжилсэн.

Хэрэгт гаргаж өгсөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараар 2016 оны 04, 05 дугаар саруудын цалин хөлсийг олгож, холбогдох эрх бүхий байгууллага баталгаажуулсан байх тул 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 929 151 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгчдийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцохгүй болохыг тайлбарлаж, ирцийн тал дээр саналгүй гэсэн болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан*******г ХХК-ийн оперейшн хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 929 151 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 182 373 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,1 дүгээр зүйлийн1.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 26 849 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ