Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 1471

 

 

МАГАДЛАЛ

 

2019.08.05                                                Дугаар 1471                                     Улаанбаатар хот

 

 

 

Б.У нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01170 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.У нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ЗТН ” ОНӨААТҮГ-т холбогдох,

Олгогдоогүй мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн хөлс, үр дүнгийн урамшуулал, удаан жилийн нэмэгдэл зэрэгт нийт 105 597 902,43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н, Ц.Б,         С.Тү,

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нийслэлийн Нийтийн тээврийн газраас смарт картаар үйлчлэх болсонтой холбогдуулан мөнгө хураагчийн ажлын байранд ажиллаж байсан 600 гаруй хүний ажлын байрыг тодорхойгүй болгож, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Нийслэлийн Засаг дарга асуултанд хариулахдаа кондукторуудыг 700 000 төгрөгөөр цалинжуулж, нэг ч хүнийг халахгүй гэж мэдээлсэн боловч ЗТН  ОНӨААТҮГ-ын удирдлагууд янз бүрийн дарамт шахалтаар кондукторуудыг ажлаас халж эрх ашгийг нь хохироож, шилжүүлэх нэрийн дор орон тооны цомхотголд оруулж байна. Ажилчдын зөвшөөрөлгүйгээр өөр ажилд буюу угаалга цэвэрлэгээ, бүртгэлийн ажилд томилж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, энэ талаарх тушаал шийдвэрийг ажилчдад танилцуулж, мэдэгдэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно, хамтын гэрээний 3.7-д ажилтны буруу биш шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх тухайлбал байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, технологийн шинэчлэл ба бүтцийн өөрчлөлт хийгдсэн орон тоо хасагдсан эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажилласан жилийг нь харгалзан ажилтанд нэг удаа тэтгэмж олгохоор заасан. 2013 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын тарифын хэлэлцээрийн 2.3.14-т зааснаар Сүхбаатар дүүрэгт хамтын маргаан үүсгэж, энэ маргаан шйидвэрлэгдээгүй, байгууллага нь нийслэлийн авто тээврийн газраас чиглэл өгөхөд үүнийг хэрэгжүүлэхэд бэлэн гэж хариу өгсөн. Үүнээс маргаан үүсч явсаар өнөөдрийг хүрсэн. Бид ажилтнуудын эрх, ашийг хамгаалах үүднээс шаардлага гаргаж байна. 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хамтын гэрээний 4.4.2 дахь заалтад ажилчдын ур чадварын нэмэгдлийг сар бүр олгоно, энэ нь үндсэн цалингийн 10 хувиас хэтрэхгүй гэж заасан. Жолооч нар түлш бага зарцуулсан бол ур чадвартай ажилласан гэж үздэг. Мөн байгууллагад аваар, осолгүй ажиллах, шатахуун хэмнэх, машины эвдрэлээс урьдчилан сэргийлсэн зэргйиг ур чадвартай ажилласанд тооцогддог. Том оврын автобусны жолооч нарын ажил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарагддаг тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 77 дугаар тушаалыг үндэслэж 15 хувийн нэмэгдлийг шаардаж байгаа. Удаан жилийн нэмэгдэл цалин, хөлсний журамд заасан байдаг. Ажилтан 12 сар ажиллаад 1 дүгээр сард нь дараа жилийнх нь удаан жилийн нэмэгдлийг тооцдог. Ажиллагсад 5 жил ажилласан бол 6 дахь жилээсээ удаан жилийн нэмэгдэл авдаг. Ажиллагсад 5 жил ажилласан бол 50 000 төгрөг, 10 жилд 100 000 төгрөг, 18 жилд 180 000 төгрөгийг түүнд жилд нэг удаа олгодог. Энэ нь зорчигч тээврийн нэгдлийн 2013 оноос хойших цалин хөлсний журмаар зохицуулагддаг. Үр дүнгийн цалинг бүтэн жил ажилласан хүнд дундаж цалингаар олгодог. Үүнийг ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцдог. Үүнийг хамтын гэрээний 4.7 дахь заалтыг үндэслэж хариуцагчаас нэхэмжилж байна. Илүү цагийн хөлсийг цалин, хөлсний журамд заасан байдаг. Жолооч, кондуктар хоёрын сард ажиллах цагаасаа илүү ажилласан цагийн мөнгийг нэг цагт ногдох тарифт хөлсийг хоёр дахин нэмэгдүүлж олгоно гэж заасан. Цалин, хөлсний журмын 6.3 дахь хэсэгт заасны дагуу тооцоолж 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлсийг тус тус нэхэмжилж байгаа тул,

1. Б.У  2013 оны 8-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2 860 715,84 төгрөг, 2013 оны 04-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувиар тооцож                    2 345 786,88 төгрөг, 2015 оны 01-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс 696 018,79 төгрөг, 2015-10-12 дугаар сарын дундаж цалингаас үр дүнгийн цалин 1 003 782,09 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 180 000 төгрөг, нийт 7 086 303,6 төгрөгийг,

2. Ц.О 2013 оны 8-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2.900.008,40 төгрөг, 2013 оны 04-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувиар тооцож 2.442.006,30 төгрөг, 2015 оны 01-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс 2.819.386,88 төгрөг, 2015-10-12 дугаар сарын дундаж цалингаас үр дүнгийн цалин 1.352.349,67 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 70.000 төгрөг, нийт 9.583.751,25 төгрөгийг,

3. У.С 2013 оны 8-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 3.165.153,20 төгрөг, 2013 оны 04-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувиар тооцож 2.574.114,90 төгрөг, 2015 оны 01-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс 1.154.584,76 төгрөг, 2015-10-12 дугаар сарын дундаж цалингаас үр дүнгийн цалин 1.239.491,67 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 90.000 төгрөг, нийт 8.223.344,53 төгрөгийг,

4. Ж.Х 2013 оны 8-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2.647.799,40 төгрөг, 2013 оны 04-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувиар тооцож 2.209.938,75 төгрөг, 2015 оны 01-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс 588.621,38 төгрөг, 2015-10-12 дугаар сарын дундаж цалингаас үр дүнгийн цалин 1.243.820 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 160.000 төгрөг, нийт 6.850.179,53 төгрөгийг,

5. Б.Б 2013 оны 8-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2.724.390,40 төгрөг, 2013 оны 04-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувиар тооцож 2.205.002,55 төгрөг, 2015 оны 01-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс 570.255,51 төгрөг, 2015-10-12 дугаар сарын дундаж цалингаас үр дүнгийн цалин 778.598,33 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 80.000 төгрөг, нийт 6.358.246,79 төгрөгийг,

6. Б.Ө 2013 оны 8-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2.668.572 төгрөг, 2013 оны 04-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувиар тооцож 2.264.256,90 төгрөг, 2015 оны 01-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс 240.795,45 төгрөг, 2015-10-12 дугаар сарын дундаж цалингаас үр дүнгийн цалин 880.373,33 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 60.000 төгрөг, нийт 6.113.997,68 төгрөгийг,

7. Г.Б 2013 оны 8-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 3.029.153 төгрөг, 2013 оны 04-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувиар тооцож 2.538.864,75 төгрөг, 2015 оны 01-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс 1.321.212,60 төгрөг, 2015-10-12 дугаар сарын дундаж цалингаас үр дүнгийн цалин 1.292.650 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 90.000 төгрөг, нийт 8.271.880,35 төгрөгийг,

8. Ш.М 2013 оны 8-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 3.024.691,35 төгрөг, 2013 оны 04-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувиар тооцож 2.463.838,12 төгрөг, 2015 оны 01-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс 916.500 төгрөг, 2015-10-12 дугаар сарын дундаж цалингаас үр дүнгийн цалин 1.269.850 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 60.000 төгрөг, нийт 7.734.879,47 төгрөгийг,

9. Ц.Г 2013 оны 8-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2.684.096,80 төгрөг, 2013 оны 04-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувиар тооцож 2.346.822,60 төгрөг, 2015 оны 01-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс 905.909,09 төгрөг, 2015-10-12 дугаар сарын дундаж цалингаас үр дүнгийн цалин 1.330.408,33 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 180.000 төгрөг, нийт 7.447.236,82 төгрөгийг,

10. Д.О 2013 оны 8-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 3.134.924,40 төгрөг, 2013 оны 04-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувиар тооцож 2.551.443,30 төгрөг, 2015 оны 01-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс 765.796,66 төгрөг, 2015-10-12 дугаар сарын дундаж цалингаас үр дүнгийн цалин 1.361.225 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 60.000 төгрөг, нийт 7.873.389,36 төгрөгийг,

11. Д.Б 2013 оны 8-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2.214.220,40 төгрөг, 2013 оны 04-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувиар тооцож 1.846.770,60 төгрөг, 2015 оны 01-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс 143.728,69 төгрөг, 2015-10-12 дугаар сарын дундаж цалингаас үр дүнгийн цалин 868.960 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 130.000 төгрөг, нийт 5.203.679,69 төгрөгийг,

12. Э.О 2013 оны 8-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 3.026.592,60 төгрөг, 2013 оны 04-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувиар тооцож 2.532.176,25 төгрөг, 2015 оны 01-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс 1.018.712,62 төгрөг, 2015-10-12 дугаар сарын дундаж цалингаас үр дүнгийн цалин 1.255.866,67 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 280.000 төгрөг, нийт 8.113.348,14 төгрөгийг,

13. Т.Н 2013 оны 8-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2.965.841,40 төгрөг, 2013 оны 04-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувиар тооцож 2.491.381,05 төгрөг, 2015 оны 01-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс 930.142,05 төгрөг, 2015-10-12 дугаар сарын дундаж цалингаас үр дүнгийн цалин 1.273.583,33 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 150.000 төгрөг, нийт 7.810.947,83 төгрөгийг,

14. Э.Ц 2013 оны 8-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 3.347.024,80 төгрөг, 2013 оны 04-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувиар тооцож 2.544.369,60 төгрөг, 2015 оны 01-р сараас 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс 1.725.639,66 төгрөг, 2015-10-12 дугаар сарын дундаж цалингаас үр дүнгийн цалин 1.309.683,33 төгрөг, нийт 8.926.717,39 төгрөгийг тус тус ЗТН  ОНӨААТҮГ-аас гаргуулахаар шаардаж байна. Үндэслэл нь хамтын хэлэлцээрийн дагуу шаардаж байна.

Мэргэшсэн зэргийн нэмэгдэл авах жолооч нь ажил олгогч эздийн холбооноос үнэмлэх олгосон хүнийг хэлэх бөгөөд нэр бүхий 14 жолооч мэргэшсэн зэрэг, цол авсан, үнэмлэхтэй байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.5-д хамтын хэлэлцээрийн талаар заасан байхад ажил олгогч байгууллага хэлэлцээр гэж юу вэ гэдгийг ойлгоогүй, бид хэлэлцээрт оролцоогүй учраас хамааралгүй гэдэг тайлбар гаргадаг. Автотээврийн салбарын тарифийн хэлэлцээр гэж байгаа, автотээврийн салбар дотроо хариуцагч байгууллага ордог. ЗТН  орон нутгийн өмчит үйлдвэрийн газар бол зөвхөн нэг хэсэг нь юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 13.1-д зааснаар хамтын гэрээ, хэлэлцээр нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж байгаа гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын нийт ажил олгогч, ажилтныг хамаарч үйлчилнэ гэж заасан. Хариуцагч тал Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо дотроо орж байгаа учраас үүнийг төлөөлж оролцсон нийт ажил олгогчийн тоонд ордог. Чиглэл өгсөн албан бичигт та нар дагаж мөрдөх ёстой гэсэн байдаг. Хариуцагч тал хэлэлцээрт оролцоогүй учраас дагаж, мөрдөхгүй гэж маргадаг. Хэлэлцээрт оролцоогүй байсан ч дагаж, мөрдөх ёстой талаар албан бичгийг Нийслэлийн засаг даргад болон ЗТН  орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт хүргүүлж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 13.1, 51 дүгээр зүйл, Автотээврийн хэлэлцээрийн 2.1.12-т заасныг тус тус үндэслэн мэргэшсэн зэргийн нэмэгдэл олгох хуулийн үндэслэлтэй байна.

Ур чадварын нэмэгдлийг хамтын гэрээний 4.2 дахь хэсгийг үндэслэж нэхэмжилж байна. Хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдлийг хамтын гэрээн дээр тогтоосон байна. Ажил олгогч өөрийнхөө сайн дураары та нарт урамшуулал болон хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдлийг сар бүр олгоно гэж тогтоосныг хариуцагч биелүүлэхгүй байгаа нь зөрчил мөн. Цалин хөлсний журамд ур чадвараас хамаарах зэргийн нэмэгдлийг зөвхөн засварчдад өгнө гэж хариуцагч тал маргаж байна. Ур чадвараас хамаарах зэргийн нэмэгдэл гэдэг нь өөрөө биш, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 51.1.1 дэхь хэсэгт заасан хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдэл юм. Хамтын гэрээний 4.2 дахь хэсэгт заасан урамшуулал болон хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдэл юм. Тооцооллын асуудал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө тооцооллыг гаргаад 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн нэхэмжлэлийг тусгаарласан, тодруулсан дээр бичиж гаргасан. Энэ дагуу үйлдвэрчний эвлэлийн хороо гэдэг байгууллага нь ажилтныхаа эрхийг хамгаалах байгууллага учраас тооцоог нэмж хийж өгсөн, нягтлан бодогч нь тооцоод үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т  тамга, тэмдгийг дарсан. үр дүнгийн цалинг хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50.3, хамтын гэрээний 4.7 дахь хэсгийг үндэслэж шаардаж байна. Хамтын гэрээний 4.7 дахь хэсэгт ямар нэгэн нөхцөл тавихгүйгээр үр дүнгийн цалинг олгохдоо нэг сарын дундаж цалин, хөлснөөс бууруулахгүйгээр олгоно гэж заасан. 50.3 дахь хэсэгт нэмэгдэл хөлсийг энэ хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч, ажилтантай тохиролцон тогтооно гэж заасан. 50.3 дахь хэсэгт нийцүүлээд хамтын гэрээний 4.7 дахь хэсэгт заасны дагуу нэг сарын дундаж цалин, хөлснөөс бууруулахгүйгээр олгоно гэж нэгэнт тохиролцсон учраас энэ нэмэгдэл хөлсөө өгөөгүй байгаа гэдэг нь тайлбараар тогтоогдож байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхүүдийн тухай хуулийн 5.6, Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасныг үндэслээд итгэмжлэлийн хувьд аль нь ч байх боломжтой. Н.Т  нь үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга учраас түүний хийж байгаа бүх ажлууд, шүүхэд төлөөлөх ажлууд нь эргээд тайлан болж хавсрагддаг тул бланкийг ашигласан тохиолдол байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хэрэг тусгаарлахтай холбогдуулан одоо тодорхойлон шийдвэрлэх боломжгүй гэдэг байдлаар шийдсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58.1-д үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно гэж заасан. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул улсын тэмдэгтийн хураамж хуулийн дагуу зохицуулагдах бүрэн үндэслэлтэй байна. ЗТН  орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 132 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан учраас шинээр байгуулагдсан ЗТН  орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь өр, авлага, эд хөрөнгө, бүх зүйл шилжсэн учраас хариуцах хуулийн үндэслэлтэй байна, хамтын гэрээг үргэлжлүүлэн дагаж мөрдөх хуулийн үндэслэлтэй байна. Үүнд хариуцагч тал маргасан зүйл байдаггүй. Хөөн хэлэлцэх хугацааны асуудалд 2014, 2015, 2016 оны тайланг нэг бүрчлэн үзвэл Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулиараа автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хороо бол ажилтныхаа эрх, ашгийг хамгаалахын тулд байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, эрхээ авсан төрийн бус байгууллага юм. Төрийн бус байгууллага бол ажилтнаасаа гишүүний татвар авч тэдгээрийг төлөөлөн эрх, ашгийг нь хамгаалах ажлыг гүйцэтгэдэг байгууллага юм. Н.Т  нь энэ асуудлаар салбарынхаа үйлдвэрчний эвлэлийн холбоотой зөвлөн ажлуудыг хийсэн. Тайлангуудыг судлавал хийж байсан ажлууд завсаргүйгээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдан зогссон асуудлууд байдаг учир хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй үндэслэлээр шүүхээс буцсан байдаг. Нэхэмжлэгчийн одоо хэлэлцэж буй нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь тодорхойгүй байна. Хавтаст хэрэгт байгаа итгэмжлэлд иргэн Н.Т-д өгсөн байхад нэхэмжлэл дээр үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Н.Т  гэж байгаа. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэж иргэн Н.Т  нэхэмжлэл гаргасан, түүний дараа үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан. Хамгийн сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гээд нэхэмжлэгч Н.Т  гэж гаргасан. Хэрэгт байгаа итгэмжлэл хуулийн дагуу хийгдсэн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн гаргаж буй үнийн дүн, шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагдахгүй байна. Нэхэмжлэгчийн ярьж байгаа тушаалууд хэрэгт байхгүй, гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө эрх зүйн үндэслэлтэй байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Цалин, урамшуулал, бүх зүлийг байгууллагаас татаж аваад уг цалингийн задаргаануудад тооцоо хийдэг. Нэхэмжлэгчийн гаргаж ирсэн тооцоо нь мэргэжлийн шаардлага хангах уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Манай байгууллагаас мэргэшсэн нягтлан бодогчид өөрсдөө мэргэжлийн систем ашиглаад эдгээр тооцоололуудыг гаргаж ирсэн. Цалингийн картыг үндэслэн эдгээр хүмүүсийн ажилласан цагийн 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зорчигч тээвэр болон үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээнд үндэслэн эдгээр цалин, хөлс, урамшуулал, бүх зүйлүүдиийг олгосон байдаг. Жолооч нарын нэхэмжлэлийн үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамж зөв төлсөн эсэх, нийт хүмүүсийн тэмдэгтийн хураамжийг яаж бодож гаргаж ирсэн эсэх нь тодорхойгүй байна. Байгууллагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 53.1, 18.1.1, 53.1 дэхь хэсэгт заасныг баримтлан бүх ажилчдад өгөх ёстой цалин, нэмэгдэл тус бүрийг олгосон учраас нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг зөвшөөрч, мөн тодорхой хэсгийг зөвшөөрөхгүй байна. Жолооч Б.У нь 2004 оны 03 дугаар сарын 22-ны өдөр автобус баазад жолоочоор ажилд орсон, одоо ажиллаж байгаа, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй, Ш.М 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдөр жолоочоор ажилд орж, 2017 оны 01-р сарын 10-ны өдөр Б/15 тоот тушаалаар тэтгэвэрт гарсан. Ц.О 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдөр жолоочоор ажилд орж, одоо үргэлжлүүлэн ажиллаж байна. У.С нь 2006 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр жолоочоор ажилд орж, одоо ажиллаж байна. Ж.Х нь 2010 оны 5 дугаар сарын 14-ний өдөр жолоочоор ажилд орж, 2017.04.03-ны өдрийн Б/291 тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Д.Б 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр жолоочоор ажилд орж, одоо ажиллахгүй байгааД.Б-тай холбоотой тушаал гарч ирээгүй, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон, Д.О 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажилд орж, 2018.06.11-ний өдрийн Б/469 тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Б.Б нь 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажилд орж, одоо автобус нэгдүгээр баазад ажиллаж байна. Э.О 1987 оны 8 дугаар сарын 27-ны өдөр автобус нэгдүгээр баазад ажилд орж, одоо ажиллаж байна. Б.Ө 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажилд орж, одоо нэгдүгээр баазад ажиллаж байна. Т.Н 2000 оны 3 дугаар сарын 27-ны өдөр жолоочоор ажилд орж, одоо ажиллаж байгаа, Г.Б 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр жолоочоор автобус нэгдүгээр баазад ажилд орж, одоо ажиллаж байна. Ц.Г 2005 оны 7 дугаар сарын 23-ны өдөр жолоочоор автобус нэгдүгээр баазад ажилд орж, 2018.05.23-ны өдрийн Б/417 тоот тушаалаар тэтгэвэртээ гарсан байна. Э.Ц 2013 оны 10 дугаар сарын 08-ний өдөр ажилд орж, одоо автобус нэгдүгээр баазад ажиллаж байна.

Дээрх нэр бүхий 14 жолоочоос хоёр жолооч өөрийн хүсэлтээр, 2 жолооч тэтгэвэрт гарч нийт 4 жолоочийн байгууллагтай байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 73 дугаар тогтоолоор зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулсан. Улмаар Нийслэлийн засаг даргын 2018 оны А/723 дугаар захирамжаар ОНӨААТҮГ-ын блансаас хөрөнгө болон эх үүсвэрийг шинээр байгуулагдаж байгаа зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т бланслаж шилжүүлэхийг даалгасан. Захиралын 2018 оны А/64 тоот тушаалаар ажилтан болон хөрөнгийн эх үүсвэрийг шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэл гаргасан нэр бүхий 14 жолооч шилжих хөдөлгөөнд хамрагдаагүй, Нэгтгэлийн нэгдүгээр баазад ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Мэргэшсэн зэргийн нэмэгдэлийн тухайд нэхэмжлэгч тал хамтын хэлэлцээрийн 2.1.12-ыг үндэслэн нэр бүхий 14 жолоочийн мэргэшсэн зэргийн нэмэгдэлд 40.393.183.99 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд цалин хөлсний бүрдлийг заасан. Үүнд цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрдэхээр хуульд зохицуулсан. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын хэлэлцээрийн 8-д аж, ахуй нэгж, байгууллага өөрийн хөрөнгийн бололцоо, жолооч, засварчдын мэргэжлийн ур чадвар, ажлын чанар, хөдөлмөрийн гэрээний биелэлт, үр дүнг харгалзан автомашины жолоочид нэмэгдэл хөлсний хувь хэмжээ, олгох журмыг байгууллагын захиргаа, үйлдвэрчний байгууллагын хамтын хэлэлцээрээр батлан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хамтын хэлэлцээрт заасны дагуу мэргэжлийн зэргийн болон ур чадварын нэмэгдэл, зам, хоногийн нэмэгдэл, нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай хамааралтай. Бусад нь хамааралгүй. Хамтын хэлэлцээрт заасны дагуу захиргаа болон үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр жолооч нарт мэргэшсэн зэргийн нэмэгдэл олгохоор тусгагдаагүй. 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2013-2014 онд хэрэгжүүлэх автотээврийн салбарын хамтын хэлэлцээрт автобус нэгдүгээр бааз болон автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хороо уг хэлэлцээрт оролцоогүй, хэлэлцээрт гарны үсэг зураагүй тул хэлэлцээрийн дагуу шаардах эрхгүй, хариуцагч мэргэшсэн зэргийн нэмэгдэл олгох үүргийг хүлээгээгүй. Ур чадварын нэмэгдэл цалингийн тухайд хамтын гэрээний 4.2 дахь хэсэгт байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг мөрдлөг болгохоор заасан бөгөөд 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн автобус нэгдүгээр баазын ОНӨААТҮГ-ын цалин, хөлсний тухай журмын 5 дугаар зүйлийн 5.5.1-д ур чадвараас хамаарах зэргийн нэмэгдэл цалинг зөвхөн засвар үйлчилгээний станцын болон тоног, төхөөрөмжийн засварчинд олгоно, уг журмын 5.5.2-т засварчдын зэргйиг мэргэжлийн байгууллагын олгосон зэргийн үнэмлэх, мөн байгууллагын зэрэг тогтоох комиссын шийдвэрийг үндэслэн тогтооно гэж заасан. Эдгээр заалтуудад өөрчлөлт ороогүй. Цалин, хөлсний журамд тусгаагүй, уг журмаар зохицуулагдаагүй ур чадварын нэмэгдэл цалинг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь хамтын гэрээгээр байгууллагын дотор мөрдөгдөж байгаа дүрэм, журмуудыг баримталж уг нэмэгдэл цалинг олгохоор зохицуулсан учир цалин, хөлсний журамд зааж тусгаагүй ур чадварын нэмэгдэл цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Илүү цагийн хөлс гаргуулах шаардлагын тухайд нэр бүхий 14 жолоочийн илүү цагийн хөлсөнд 13.797.304.14 төгрөгийн хувьд нэхэмжлэгч тал санхүүгийн хувьд тооцооллын алдаа гаргасан гэж үзэж байгаа. Үүнээс 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны Б.У-д 126.018.79 төгрөг, Ш.М-д 33.375 төгрөг, Ц.О-д 199.939.30 төгрөг, У.С-д 72.468.33 төгрөг, Ж.Х-т 39.596.87 төгрөг, Д.Б 48.405.67 төгрөг, Д.О-д 100.877.82 төгрөг, Б.Б-д 38.604.69 төгрөг, Э.О-т 70.227.72 төгрөг, Т.Н-д 37.995.57 төгрөг, Б.Ө-д 13.174.34 төгрөг, Г.Б-д 94.438.59 төгрөг, Ц.Г35.507.09 төгрөг, Э.Ц-д 142.121.03 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч байгаа.

2015 оны үр дүнгийн нэмэгдэл цалинг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Үр дүнгийн цалинг олгохдоо нэг сарын дундаж цалин, хөлснөөс бууруулахгүйгээр бодож олгоно гэж заасны дагуу мөн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь холбогдох баримтаар нотлогдоогүй гэж үзэж байна. Мөн 2015 онд байгууллага үр дүн, удаан жилийн нэмэгдлийг олгоогүй. Учир нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 220 дугаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсадад үр дүнгийн шагнал, урамшуулал олгох журмыг баталсан. Уг журмыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдүүлэхээр заасан. Уг журмын 2 дугаар зүйлд үр дүнгийн шагнал, урамшуулал олгох санхүүгийн эх үүсвэрүүдийг нэрлэсэн. Байгууллага 2015 онд алдагдалтай ажилласан нь санхүүгийн тайлангаар харагддаг. Үр дүнгийн цалин, удаан жилийн нэмэгдлийг олгох санхүүгийн эх үүсвэр байхгүй учраас олгоогүй. Удаан жилийн нэмэгдэл цалин олгох шаардлагын тухайд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/01 тоот тушаалаар 2014 онд удаан жилийн нэмэгдлийг олгосон. Дахин олгоогүй шалтгаан нь мөн санхүүжилттэй холбоотой, мөн дээрх журамтай холбоотой. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Мөн нэмж хэлэхэд тооцооллын хувьд ямар ч хууль зүйн үндэслэлгүй, санхүүгийн тооцоололгүй гарсан талаар жишээ дурдахад н.Уранбатыг 18 жил ажилласан гэж хэлээд удаан жилийн нэмэгдэл 180.000 төгрөг нэхэмжилж байх бөгөөд байгууллагад байгаа баримтаар 12 жил ажилласан байдаг. Иймд дээрх үндэслэлүүдээр 2015 оны илүү цагийн ажлын хөлс төлөхийг зөвшөөрч бусад шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 125 дугаар зүйлийн 125.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ЗТН  ОНӨААТҮГазраас 2015 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлсөнд нийт 1 052 751 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.У-д 126 018.79 төгрөг, Ш.М-т  33 375 төгрөг, Ц.О-д 199 939.30 төгрөг, У.С-д 72 468.33 төгрөг, Ж.Х-т 39 596.87 төгрөг, Д.Б 48 405.67 төгрөг, Д.О-д 100 877.82 төгрөг, Б.Б-д 38 604.69 төгрөг, Э.О-т 70 227.72 төгрөг, Т.Н-д 37 995.57 төгрөг, Б.Ө-д 13 174.34 төгрөг, Г.Б-д 94 438.59 төгрөг, Ц.Г35 507.09 төгрөг, Э.Ц-д 142 121.03 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 104 545 151,43 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017-01-27-ны өдөр /2-р хх-177/ нэг баримтаар төлсөн 2 193 804 төгрөгнөөс уг хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 105 597 902,43 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 685 939 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЗТН  ОНӨААТҮГазраас 29 816 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Мэргэшсэн нэмэгдэлийг 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийн Үйлдвэрчний эвлэлийн хороогоор дамжуулан маргаан үүсгэж зуучлагч, арбиторын зөвлөмж гаргаж ажиллаж эцэслэн шийдэгдээгүй маргаан үргэлжилж байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх шийдвэрлэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Жолооч нарын илүү цаг ажилласан мөнгийг зөв бодсоор байхад хасч шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнийг нэхэмжилсэн дүнгээр хангаж шийдвэрлэж     өгнө үү. Дундаж цалинг тодорхойлохдоо НДД-ийн 2015 оны 10 сар, 11 сар, 12 сар, бүтэн ажилласан сүүлийн гурван сарын дунаж цалингаар нэхэмжилж байна. Дундаж цалинг тодохойлохдоо 2016 оны 1 сар 2 сар 3 сарын дундаж цалингаар Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7,а зааснаар тодорхойлон нэхэмжилж байна. 2015 оны үр дүнгийн цалингийн нэмэгдэлийг 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжилж байхад хөөн хэлэцэх хугацаа хэтэрсэн гэж шүүх шийдвэрлэж байгаа нь хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.У , Ш.М , Ц.О , У.С , Ж.Х , Д.Б , Д.О , Б.Б , Э.О , Т.Н , Б.Ө , Г.Б , Ц.Г , Э.Ц нар нь хариуцагч “ЗТН ” ОНӨААТҮГ-т холбогдуулан, олгогдоогүй мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн хөлс, үр дүнгийн урамшуулал, удаан жилийн нэмэгдэл зэрэгт нийт 105 597 902,43 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “А ” ОНӨҮГазрын төлөөлөл, ажилтнуудын төлөөллийн хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хамтын гэрээ байгуулагдаж, уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Анхан шатны шүүхээс автотээврийн байгууллагын үйлдвэрчний эвлэлийн салбар байгууллагуудын хамтын гэрээнд хэлэлцээрээр тохирсон заалтуудыг тусгахаар тохиролцсон боловч ЗТН  ОНӨААТҮГазар нь гэрээний оролцогч биш гэж маргасан тул хамтын гэрээнд тусгуулж тохиролцох талаар тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороо маргаан үүсгэж шийдвэрлүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журмыг хэлэлцээрт нийцүүлэн батлаагүй тул дээрх хэлэлцээрийн тохиролцооны талаар нэхэмжлэгч нар шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...хэрэгт цугларсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэж давж заалдах гомдол гаргасныг, хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647 627 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                            ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ