Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2016/00573

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2016/00573

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  КЭКХХК /РД: 0000/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  НШнд холбогдох

 

НШны үнэлгээг хүчингүй болгож, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №400 дугаартай шийдвэрээр КЭКХХК-иас 155.007.731 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу НШ төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж манай компанийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 12 дугаар гудамжны 1424 тоотод байрлах 80 хувийн гүйцэтгэлтэй, 800 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга мөн тоотод байрлах 336.96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 700 м.кв талбайтай газар, мөн гудамжны 1424А гоотод байрлах 150 м.кв талбайгай газрын хамт төлбөр авагч, төлбөр телөгч талууд харилцан тохиролцож нийт 720.000.000 /долоон зуун хорин сая/ төгрөгөөр үнэлж 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан ба дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй тул үл хөдлөх хөрөнгүүд нь борлогдоогүй юм. Үүний дараа дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэлийн комиссын хуралдаанаар хэлэлцэж хоёр дахь дуудлага худалдаанд үл хөдлөх хөрөнгийг 155.087.731 /зуун тавин таван сая наян долоон мянга долоон зуун гучин нэгэн төгрөгөөр үнэлсэн бөгөөд тус үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн юм.

2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 486 дугаар Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлалд: НШ дуудлага худалдаа явуулахдаа Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 12 дугаар гудамжны 1424 тоотод байрлах 80 хувийн гүйцэтгэлтэй 800 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, мөн тоотод байрлах 336.96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 700 м.кв талбайтай газар, мөн гудамжны1424А тоотод байрлах 150 м.кв талбайтай газар

Эдгээр 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийн үнэлгээг тогтоогоогүй, бүх хөрөнгийг нэгтгэн үнэ тогтоохдоо нэр бүхий 4 үл хөдлөх хөрөнгийн өмчлөх, эзэмших эрх ялгаатай байгааг харгалзаагүй нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болох бөгөөд зөвхөн Монгол Улсын иргэн аж ахуйн нэгж, байгууллагын хооронд шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа явагдана гэж заасан мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар албадан дуудлага худалдаа явуулах шийдвэрийн агуулгыг олон нийтэд танилцуулахдаа үл хөдлөх хөрөнгө тус бүрийн үнэ, өмчлөгчийн талаарх мэдээллийг бүрэн танилцуулаагүй гэж дүгнэсэн мөн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 458 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийн үнэлгээ тодорхой бус, энэ тохиолдолд тухайн хөрөнгийг сонгож худалдан авах боломж хязгаарлагдмал байна гэж дүгнэсэн байдаг.

НШнаас 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3/461 дугаартай албан тоотоор Төлбөр төлөгч КЭКХХК-ийн төлбөрт хураагдсан, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь Эхийн 12 дугаар гудамжны 1424 тоотод байрлах 336.96 м.кв үйлчилгээний зориулалттай барилгыг, 150 м.кв газрын хамт 252.808.500 төгрөгөөр, мөн тоотод байрлах 800 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 485.291.700 төгрөгөөр нийт 738.100.200 төгрөгөөр үнэлж түүний 50 хувь болох 369.050.100 төгрөгөөр 2 /хоёр/ дахь албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдсэн.

Мөн тус алба нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/22 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолд Төлбөр төлөгч "Кэй энд кыо ХХК-ийн төлбөрт хураагдсан, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь Эхийн 12 дугаар гудамжны 1424 тоотод байрлах 336.96 м.кв үйлчилгээний зориулалттай барилга, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 220.000.000 төгрөгийн 50 хувь буюу 110.000.000 мөн хаягт байрлах 800 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй хөдлөх эд хөрөнгө, мөн 1424а тоотод байрлах 150 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 500.000.000 төгрөгийн 50 хувь болох 250.000.000 төгрөгөөр тус тус санал болгохоор доод үнийг тогтоож 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3/1706 дугаартай мэдэгдэлдээ 2016 оны 01 дүгээр саын 05-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй талаар тусгасан нь ямар хуулийн ямар зүйл заалтыг хэрэглэсэн нь тодорхойгүй байна.

I

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан. Гэтэл НШ нь дээр дурдсан 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 458 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа нь энэхүү хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор 4 төрлийн өөр үл хөдлөх эд хөрөнгө 4 тусдаа үнэлгээ тогтооохоор байтал 2 хуваан үнэлгээ тогтоож байгаа нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн гэж харагдахаар байна.

Нөгөөтэйгүүр НШ нь тус компанид 2016 оны 01 дүгээр сарын 05 өдрийн 3/461 дугаар Мэдэгдэл, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3/1706 дугаартай мэдэгдэлдээ тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2 зөрүүтэй үнэлэн албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдэл ирүүлсэн болно.

Тус ажиллагаатай холбогдуулж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн 2 дах албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан хэдий ч шүүхээс /шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авсанаас хойш 10 хоногийн дотор дээд шатны албан тушаалтанд гаргана/ гэх үндэслэлээр 201 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 101/Ш32016/04818 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарсан.

Тус шийдвэрийн дагуу НШнд гомдол гаргасан боловч тус албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул гомдлыг хүлээн авах боломжгүй тухай хариу албан бичгээр хариу өгсөн. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоолгох үүрэгтэй гэж заасны дагуу Манай компанийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь Эхийн 12 дугаар гудамжны 1424 тоотод байрлах 336.96 м.кв үйлчилгээний зориулалттай барилга, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 220.000.000 төгрөгийн 50 хувь буюу 110.000.000 мөн хаягт байрлах 800 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн 1424а тоотод байрлах 150 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 500.000.000 төгрөгний 50 хувь болох 250.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, бодигой үнэлгээг тогтоож, НШны 2016 оны 01 сарын 11-ний өдрийн 1/22 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тоггоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 400 дугаар шийдвэрээр КЭКХХК-иас 155.007.731 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч КЭКХХК-иас авахад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь- Эхийн 12 дугаар гудамжны 1424 тоотод байрлах 800 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 700 м.кв эзэмших эрхийн газрын хамт 500.000.00 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь-Эхийн 12 дугаар гудамжны 1424А тоот хаягт байрлах 336.96 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах 150 м.кв эзэмших эрхийн газрын хамт 220.000.000 төгрөгөөр нийтэд нь 720.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк зөвшөөрч, талуудын харилцан тохиролцсон унэлгээг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3/28867 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Уг үнэлгээгээр барьцааны үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол тухай 2014 оны 12 дугаар сарын 03- ны өдрийн 12/250 дугаар тогтоол, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/29852 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч КЭКХХК-ийн захирал А.Тэмүүлэнд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тус албанаас зохион байгуулан явуулсан албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үнийн санал ирээгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасан шаардлагын хэмжээгээр хуучин хууль үйлчлэж байсан 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулан явуулсан 2 дах албадан дуудлага худалдаанд оруулахад мөн худалдан борлогдоогүй үнийн санал ирээгүй байна. КЭКХХК-ийн захирал А.Тэмүүлэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1466 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1464 дүгээр шийдвэрээр КЭКХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. КЭКХХК нь давах шатны шүүхэд гомдол гаргаснаар Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 486 дугаар магадлалаар эд хөрөнгийг 155.007.731 төгрөгөөр үнэлсэн /төлбөрийн шаардлагын хэмжээгээр/ үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 458 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна.

Дээрх магадлалаар үнэлгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн дагуу тус албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь-Эхийн 12 дугаар гудамжны 1424 тоотод байрлах 800 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 700 м.кв эзэмших эрхтэй газар, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь-Эхийн 12 дугаар гудамжны 1424А тоот хаягт байрлах 336.96 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах 150 м.кв эзэмших эрхтэй газрын үнийн саналыг тус тусад нь авсан боловч нэгтгэн зарласныг залруулж, Өнөөдөр сонины 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаарт тус тусад нь нийтэд зарласан.

Тус албанаас 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт зохион байгуулан явуулсан үл хөдлөх эд хөрөнгийн 2 дах албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т Хоёр дах дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь-Эхийн 12 дугаар гудамжны 1424 тоотод байрлах 800 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 700 м.кв эзэмших эрхийн газрын хамт үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 500.000.00 төгрөгийн 50 хувь болох 250.000.000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь-Эхийн 12 дугаар гудамжны 1424А тоот хаягт байрлах 336.96 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах 150 м.кв эзэмших эрхийн газрын хамт үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 220.000.000 төгрөгийн 50 хувь болох 110.000.000 төгрөгөөр тус тус санал болгох дойд үнийг тогтоон Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дах албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/22 дугаар тогтоолыг КЭКХХК-ийн захирал А.Тэмүүлэнд 2016 оны 01 дүгээр сарын 13- ны өдөр хүлээлгэн өгсөн байна.

НШнаас тус компанид хүргүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3/461 дугаар мэдэгдэл нь техникийн алдаатай бичигдсэн тул 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3/1706 дугаар мэдэгдлээр залруулж дахин хүргүүлсэн болно. Төлбөр төлөгч КЭКХХК үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаа явуулахаас өмнө захирал А.Тэмүүлэнгийн өөрийнх нь өгсөн үнийн санал, төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкны харилцан тохиролцож үнэлсэн үнээр буюу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй байх тул КЭКХХК-ийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гаргахыг хүсье гэжээ.

 

ؿ

:

 

Нэхэмжлэгч КЭКХХК нь НШнд холбогдуулж Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 12 дугаар гудамжны 1424 тоотод байрлах 80 хувийн гүйцэтгэлтэй 800 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, мөн тоотод байрлах 336.96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 700 м.кв талбайтай газар, мөн гудамжны 1424А тоотод байрлах 150 м.кв талбайтай газар зэрэг барьцаанд бариулсан үл хөдлөх хөрөнгүүдийн хоёр дахь дуудлага худалдааны үнийг 250.000.000 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг дамжиж байна гэснийг дурдах нь зүйтэй.

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 400 тоот захирамжаар КЭКХХК-иас 154.079.385 төгрөг гаргуулж, Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 111 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн болох нь баримтаар тогтоогдов.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1464 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний 486 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 458 дугаар тогтоолоор эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлсэн. /хх-ийн 8-14 дэх тал/

 

НШнаас Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/22 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гарч, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсан, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр санал болгох хурал, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/13694 тоот, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийг Баянзүрх дүүргийн бүртгэл, статистикийн хэлтэст тус тус хүргүүлэх ажиллагааг хийжээ.

 

Хариуцагч НШ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Магадлалаар үнэлгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн дагуу тус албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 12 дугаар гудамжны 1424 тоотод байрлах 80 хувийн гүйцэтгэлтэй 800 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, мөн тоотод байрлах 336.96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 700 м.кв талбайтай газар, мөн гудамжны 1424А тоотод байрлах 150 м.кв талбай бүхий газрын үнийн саналыг тусд нь авсан боловч нэгтгэн зарласныг залруулж, Өнөөдөр сонины 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаарт тус тусад нь нийтэд зарласан гэж тайлбарласан үндэслэлгүй гэж үзэв.

 

Шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа буюу эд хөрөнгийн үнэлгээг шүүхээс хүчингүй болгосон байхад дахин нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус бүрд нь үнэлгээ тогтоох ажиллагааг хийгээгүй, хүчингүй болсон үнэлгээнд үндэслэн 2 дахь албадан дуудлага худалдааг зарласан нь үндэслэлгүй юм.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч албадан дуудлага худалдаа явуулахаар өргөдөл гаргасан төлбөр авагчийн нэр, төлбөрийн хэмжээ, үл хөдлөх эд хөрөнгийн танилцуулга, түүнийг битүүмжилсэн, барьцаалсан, хураасан огноо, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг танилцуулна. гэж заасан ба үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд үндэслэж, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаа явагдах зохицуулалттай.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тодорхой дараалал, хуулиар тогтоосон журмын дагуу явагдах, шат дараалсан ажиллагаа тул хүчингүй үнэлгээнд үндэслэж явуулсан 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, түүний дагуу явагдсан ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч КЭКХХК-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон буюу санал болгох ажиллагаа явагдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

115 115.2.1, 116, 118-

:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан, хариуцагч НШны 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. ؿ 120 120.2- , .

 

3. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШнаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч КЭКХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн И гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

С.ЭНХБАЯР