Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0361

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Т ц ХХК /РД:/

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б /ШТҮД:/

Хариуцагч: Ш, газрын улсын ахлах байцаагч С.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Х нарын хоорондын зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн У.Х, иргэдийн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч Т ц ХХК-иас Ш, газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан Ш газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдол гаргажээ.

2. Т ц ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Ц худалдах, худалдан авах гэрээ-гээр дотоодын ц үйлдвэрлэгч М******* ХХК-иас цийг авч, жижиглэнгээр худалдан борлуулдаг аж ахуй нэгж байна.

3. Маргаан бүхий т болох Ш газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар Т ц ХХК нь ******* дүүрэгт байрлах барилгын материалын 44 захад цийн хомсдол үүсч, цийн нийлүүлэлт багассан хугацаанд буюу 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд цийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

4. Уг шийтгэлийн хуудсыг Т ц ХХК-д Ш, газрын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот албан бичгээр мэдэгдсэн.

5. Гомдол гаргагч Т ц ХХК нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

6. Гомдол гаргагч Т ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай "Т ц ХХК нь барилгын материалын худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж бөгөөд манай компанид Ш, газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэх хуудсаар хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль оногдуулсан.

Ингэхдээ биднийг 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд цийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэлээр торгууль оногдуулсан. Гэвч хариуцагчаас шийтгэлийн хуудаст баримталсан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсгийн "хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн зохицуулалтын урьдач нөхцөл болох Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан "Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:" гээд 12.1.10-д "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх" гэсэн нөхцөл бүрдсэн эсэхийг эрх бүхий этгээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шалган тогтоох шаардлагатай.

Аливаа зөрчилд хохирогч тогтоогдож хохирлыг тооцон гаргадаг, хохирлын тооцоог гаргахдаа хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасан. Гэтэл Ш, хэрэглэгчийн Төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр 01-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудаст хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх зөрчил болон өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн нөхцөл байдлыг тогтоогоогүй, цийн үнийг зохиомлоор хөөрөгдсөн гэх зөрчил нь хуулийн энэхүү зохицуулалтад хамааралгүй юм.

Учир нь, Т ц ХХК нь цийн үйлдвэрлэгч биш бөгөөд зах зээлд давамгай байдал үүсгээгүйн зэрэгцээ мөн бусадтай үгсэн хуйвалдаж үнэ тогтоож картель үүсгэх угаас боломжгүй жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж юм. Манай компани нь ц хүлээн авах, ачиж буулгах зардал, тээврийн зардал, ажиллах хүч, түлш шатахууны зардал, олох боломжтой ашиг зэргийг тооцон үзсэний үндсэн цийн үнийг тогтоож борлуулсан нь хэрэглэгчийн эрхийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг ингэж төрөөс хүчээр тогтоох гэж оролдох, улмаар ийм зорилгоор хуулийн албадлагын арга хэмжээ авч байгаа нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр үнэ тогтдог чөлөөт эдийн засгийн зарчимд огт нийцэхгүй.

Иймд ш газрын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д "захиргааны т, захиргааны гэрээг хүчингүй болгуулах", мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д "захиргааны т, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" гэснийг үндэслэн хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай улс 1992 онд өмчлөлийн бүх төрлийг хүлээн зөвшөөрч чөлөөт эдийн засгийг дэмжих тогтолцоонд шилжсэн буюу бид төрөөс ямар нэгэн байдлаар хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагаанд хууль бусаар оролцохыг хориглож хууль тогтоомж тодорхой илэрлээ олсон. Зарим салбарын үнийг чөлөөлөөгүй буюу нийтийн тээвэр, цахилгаан, дулаан, галт тэрэг, иргэний зорчих хэсэг зэргийг орхисон. Энэ нь зах зээлийн эдийн засаг дээр тодорхой зохицуулалттай байж болох талаар төрийн байгууллага, зарим шүүхүүд ойлголт авсан. Өөрөөр хэлбэл чөлөөт эдийн засагт төрийн оролцоо байж болно. Тэгэхээр зохицуулалттай буюу үнэ чөлөөлөөгүй салбаруудад үйл ажиллагаа нь доголдож, татвар төлөгчдийн мөнгөөр татаас авч оршин тогтнодог.

Эрдэнэтийн вагон 9,000 төгрөг байдаг бөгөөд өөрийнхөө үйл ажиллагааныхаа зардлыг дийлдэггүй. Энэ нөхцөл байдал нь Ш, газраас үнийн асуудал дээр төр оролцож болно гэдэг ойлголтоор орж ирж байна. Мөн орох хуулийн тохиолдлууд байдаг буюу үгсэн хуйвалдаж картель хийхэд оролцох, бусад өрсөлдөгчөө зах зээлээс шахахын тулд зориуд үнийг өртгөөс нь доогуур зарах, зүй ёсны монополь давамгай аж ахуйн нэгж дээр төр оролцоно. Өрсөлдөөний тухай хууль дээр оролцох тохиолдлуудыг тодорхой хуульчилсан. Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4 дэх заалтад үүнээс бусад тохиолдолд үнийг нэг хэвийн байлгах, барихад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг төрийн байгууллага, албан тушаалтанд хориглосон. Тэгэхээр чөлөөт зах зээлийн зарчмаар явах буюу Эрэлт, нийлүүлэлтийн тухай хуулиар явж үнэ хэрхэн тогтох нь чөлөөт өрсөлдөөний зарчмаар шийдэгдэнэ. Түүнээс төр ц, арматур, махны асуудалд оролцож үндэслэлгүй үнэ нэмсэн гэж шаардах эрх байхгүй буюу хуулийн боломжгүй. хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны аргад хэд хэдэн нөхцөл бүрдэхийг шаардах буюу хэрэглэгч хохирсон байх ёстой. Гэтэл манай тохиолдолд цийн хомсдол үүссэн үед аж ахуйн нэгж ц авч чадсан буюу эсрэгээрээ хожсон.

Тийм учраас хэрэглэгч хохироогүй асуудал буюу ямар нэгэн маргаан байхгүй. Мөн хууль бус худалдааны арга гэж байгаа буюу хуулиар зөвшөөрсөн, хязгаарласан, хориглосон тодорхой захиргааны хэм хэмжээ зөрчих шаардлага үүснэ. Тэгэхээр төрөөс чөлөөт зах зээл буюу бизнесийн харилцаанд оролцож байгаа буюу үндэслэлгүй оролцож байна. Үүний тод жишээ өнөөдрийн маргаан бүхий ц. Цийн хомсдол үүсэхэд засгийн газрын шийдвэр үйл ажиллагаа нөлөөлсөн. Учир нь засгийн газраас импортын цийг 20 хувийн гаалийн татвар тавьсан. Энэ нь валютын урсгал гадагшлах буюу үндэсний үйлдвэрээ дэмжихээр байж болно. Гэхдээ урт хугацаанд дотоодын зах зээлд ц хомсдох эхний хүчин зүйл болсон. Мөн Хөтөлийн цийн үйлдвэр нийгэмчлэгдсэнээс хойш монголын зах зээлд 1 тонн ч ц нийлүүлээгүй буюу Хэнтий аймаг, Дархан-Уул аймгийн зам руу нийлүүлэлт хийсэн.

Мөн М ХХК үйлдвэр тодорхой хэмжээний квотыг заавал төрийн бүтээл байгуулалтын салбарт хүчээр нийлүүлсэн. Тийм учраас Улаанбаатар хотын хэмжээнд ц хомсдолд орох нь суурь мро хүчин зүйл бий болно. Мөн торгууль оногдуулсан 06 дугаар сард уутны хомсдол, тээврийн тасалдал зэрэг үүсэж богино хугацааны шокнууд үүсэж ц өссөн. Энэ нөхцөл байдал нь зах зээлд байдаг буюу цэвэр, эрүүл байгаагийн шинж. Хомсдол буюу нийлүүлэлт багассан тохиолдолд бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь зах зээлийн хууль. Харин ихэссэн тохиолдолд буурдаг. Учир нь өрсөлдөгч бараагаа хямд зарахын тулд урамшуулал зарладаг. Тийм учраас 44 зах буюу вагоны тоочигд байгаа 15 ширхэг саравчийг очиж харахад хэдэн хүмүүс ц зарахаар хүйтэнд зогсож байгаа. Тэгээд 15 саравчийг 22 аж ахуйн нэгж хувааж аваа хоорондоо цээ зарахын тулд өрсөлддөг. Мөн өөрсдийн харилцагч, үйлчлүүлэгчтэй болсон байдаг буюу монголын цийн зах зээлийн 1000/1 хувьд ч хүрэхгүй. Мөн үгсэн хуйвалдаж, хоорондоо ярилцаад ч монголын цийн зах зээлд нөлөөлөхгүй буюу Цайз зах, Дэнжийн мянга зэрэг захуудад зардаг. Тэгэхэд заавал 44 зах дээр очиж 22 аж ахуйн нэгжээс 15 аж ахуйн нэгжийг шалгаж 6 аж ахуйн нэгжид үнэ үндэслэлгүй нэмсэн үндэслэлээр арга хэмжээ авдаг. Хэрэв үнэ үндэслэлгүй нэмсэн бол бусад нь нэмээгүй гэж дүгнэж байгаа юм бэ? үлдсэн аж ахуйн нэгжийг торгоогүй шалгаан нь үнэ нэмээгүй гэдэг үндэслэл байдаг.

Хэрэв үнээ үндэслэлгүй нэмсэн бол барааг хүн авахгүй. Тийм учраас цийн зах зээлийг ойлгохгүйгээр Ш, газар т тавьсан. Мөн үнэ өссөн цаад шалтгаан нь засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой учраас цийн зах зээл дээр жижиглэн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хамаарахгүй. Үнэ үндэслэлгүй өсгөсөн гэж торгож байгаа бол хэдэн төгрөг байвал үндэслэлтэй нэмсэн гэж үзэх юм бэ? гэхэд хариуцагч тал хариулж чаддаггүй. Бид дараагийн удаа нийлүүлэлт багассан, хомсдол үүссэн үед хэдэн төгрөгөөр нэмсэн тохиолдолд арга хэмжээ авахгүй юм бэ? гэдэг нь цэвэр үзэмжийн асуудал байгаа. Бараа хомсодсон үед үнэ өсөх нь хууль бус гэж байгаа. Тэгэхээр бараа хомсодсон үед үнэ өгсөж болохгүй гэдэг хууль байхгүй. Эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар явдаг учраас Ш, газрын байцаагчийн амаар явдаг зүйл биш. Тэгээд цийн зах зээлийн авч үзэхэд тухайн үед бидний өсгөсөн үнэ лавлагаагаар 1 тонн 400 гэж үзэхэд тухайн үеийн зах зээлийн ханшаар зарж байсан. Мөн үнээ хүссэнээрээ өгсөж зарж чадахгүй. Учир нь үнээ өсгөсөн тохиолдолд худалдан авалт хийгдэхгүй буюу өөр газраас авна. Шалгалтын т дээр 44 захыг хамгийн хямд зарсан гэж дүгнэдэг. Тэгэхээр ямар учраас хамгийн хямд зарсан байж зах зээлд үндэслэлгүй үнэ өсгөсөн болдог юм бэ? тэгвэл үнэтэй зардаг 100 айл, гурвалжин, цайз захаас авч болох байсан. Мөн сонголтгүй болгосон гэдэг боловч тийм тохиолдолд байхгүй. Зах зээл дундаа хамгийн хямд зардаг байсан буюу тоочиг дээр буухад тээврийн зардал багасдаг. Түүнээс М ХХК нар төрийн бүтээн байгуулалтад нийлүүлдэг, шууд харилцдаг барилгын компаниудад мөн адил нийлүүлж байсан.

Мөн М ХХК-ийн өөрсдийнх худалдагч нар зах зээл дээр ирж зардаг. Тийм учраас үнэ өсгөх ямар ч боломж байхгүй. Үүнийг хариуцагч тал ойлгохгүйгээр т тавьсанд гомдолтой байна. Мөн төрөөс үнэ тогтоогоогүй гэдэг боловч үндэслэлгүй үнэ нэмсэн гэж байгаа учраас тогтоож байна гэж ойлгож байгаа. Тодорхой тоо хэлэх боломжгүй учраас үндэслэлгүй үнэ нэмэгдсэн учраас торгуулийн арга хэмжээ авч байгаа нь үнээ бууруулах шахалт. Тэгэхээр энэ талаар хуульд байхгүй. Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4 дэх заалт нь Ш, газарт хамааралтай заалт буюу үнийг нэг хэмжээнд барихад чиглэсэн үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг зохицуулалт байгаа. Манай үйлчлүүлэгч болон торгуулийн арга хэмжээ авхуулсан аж ахуйн нэгжүүдийн зүгээс бид хэдэн төгрөг, хэдэн хувиар үнээ өгсөх юм бэ? Өөрөөр хэлбэл зах зээлд их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийгдсэн. Өнгөрсөн жил 10 их наядын хөтөлбөр гэдэг нь манай улсын төсвийн тал мөнгө. Тэгэхээр бидний хэрэглэж байгаа бүх хүнсний болон бусад үйлчилгээний үнэ автоматаар өсөж байгаа. Учир нь зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт өссөн. Тэгэхээр дагаад аль нэг аж ахуйн нэгж бараа үйлчилгээний үнийг нэмнэ. Харин хэдэн төгрөгөөр нэмэх талаар мэдэхгүй болсон. Мөн үндэслэлтэй үнэ нэмэх асуудалд ямар нэгэн цензур, хууль тогтоомж байхгүй. 20,000,000 төгрөг нь жижиглэн худалдаа эрхлэгчдийн хувьд жилийн орлогоос давсан үнийн дүн. Мөн Ш, газраас хууль бус худалдааны аргаар хэдэн төгрөгийн орлого олсон талаар өөрсдөө нотолж чадаагүй. Тийм учраас олсон орлогыг хураахгүй талаар шүүхэд тайлбар өгдөг. Хэрэв бид өндөр үнээр зарсан тохиолдол бараа зарагдахгүй буюу эргэлтийн мөнгө, ажилчдын цалин, түрээсээ төлж чадахгүй болно. Мөн өртгөөс нь бага хямд зарсан тохиолдолд үйл ажиллагаа зогсоно.

Тийм учраас богино хугацаанд тодорхой хэмжээний ашгаа нэмж зарна. Учир нь худалдааны бизнесийн онцлог болох нэг барааг өндөр зарах бус нэгж хугацаанд олон удаа эргэлдүүлж эргэлтийн явцаас ашиг олдог. Өөрөөр хэлбэл цээ хурдан зарж дараагийн эргэлтээ хийж богино хугацаанд зарж чадсан тохиолдолд ашиг олно. Түүнээс Ш, газрын ойлгож байгаа цийг өндөр үнэ, хомсдолд орохыг хүлээж нөөцөө ашиглан дарж суудаггүй. Учир нь цийн хадгалах дээд хугацаа 3 сар байдаг. Тэгэхээр тохиолдлын үед тухайн зах зээлийн үнэ өссөн үед бид зах зээлийн үнээр зарна. Жишээ нь 330,000 төгрөгөөр зарж байтал 400,000 төгрөг болсон тохиолдолд бид 250,000 төгрөгөөр авсан учраас 330,000 төгрөгөөр зарж дуусгана гэдэг бизнес байхгүй. Хэрэв 400,000 төгрөг болсон тохиолдолд 400,000 төгрөгөөр зарна. Хариуцагч тал ийм зүйл ярьж байгаа. Учир нь бид 330,000 төгрөгөөр зарсан тохиолдолд дараа нь буцаад зах зээлээс өндөр үнээр авах учраас эргэлтийн хөрөнгийн цикл тасалдана. Тэрийг хариуцагч тал ойлгохгүй байгаа учраас бид зах зээлийн үнээр зарна. Бид буяны байгууллагатай адил хямд авсан тул нөөцөлсөн бараагаа хямдхан зарж дуусгана. Учир нь Ш, газар торгоно гэдэг зүйл байхгүй. Тийм учраас зарж чадаж байгаа үнээрээ зарна. Ганц манай харилцагчид монгол улсын бүх ц овоорч өөр хүнд байхгүй байж байгаад бид хязгаарласан бол өөр асуудал. Бизнесийн асуудлыг ойлгодоггүй төрийн албан хаагч нар т тавьж шүүхээр явж байна. Байгууллагын дотоод үйл ажиллагаа буюу бизнесийн гол асуудал болсон ашиг олох ажиллагааг төр оролцож, үнэ үндэслэлтэй эсэхийг шүүхээр шүүлгэх нь чөлөөт зах зээлтэй улсад байж болохгүй ойлголт. Үнэ чөлөөлөөгүй салбарт бид ойлгоно. Цахилгааны салбарт сүүлд аж ахуйн нэгжүүдийн үнэ нэмсэн байх. Мөн ц нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө биш.

Тэгэхээр хариуцагчийн хэлж байгаа 250,000 төгрөгөөр авчхаад 330,000 төгрөгөөр зарж байгаа цийг 400,000 төгрөгөөр зарсан гэж байгаа. Тэрийг яаж тогтоосон юм бэ? очиж харахад өдөр бүр барааны үлдэгдлүүд байгаа. Ц орж ирээд зарагдах буюу М******* ХХК-аас 250,000 төгрөгөөр авсан ц 400,000 төгрөгөөр зарагдсан гэдгийг тогтоох боломжгүй. Тийм учраас хариуцагч хууль бус орлого гэдэг талаар нотолж чадахгүй байгаа. Мөн нэхэмжлэгч компанийг шүүхэд М ХХК, М******* ХХК-ийн гэрээт борлуулагч гэж ойлгуулсан. Бид бие даасан тусдаа аж ахуйн нэгжүүд учраас М ХХК, М******* ХХК-ийн өмнө хэдэн төгрөгөөр зарах үүрэг хүлээдэггүй. Мөн нөөцтэй буюу нөөцөө ашигласан гэж байна. Нөөцөө зах зээлд давуу хүчин зүйл болохоос биш үнэ өгсөж болохгүй гэдэг зүйл биш. Нөөцөлж чадаад зарсан бол сайн буюу энэ асуудал дээр хууль зөрчсөн гэж буруутгах ямар нэгэн үндэслэл байхгүй. Мөн тээврийн асуудал ордог буюу 400,000 төгрөг, 450,000 төгрөгөөр зарсан гэдэг нь 44 зах дээр очсон хүмүүс өөрсдөө портер унаж очдоггүй. Очиж захиалгаа өгөөд тэр дундаа 1 тонн цийн замын зардал буюу Хөвсгөл аймаг, Төв аймаг, Багануур дүүрэг, Налайх дүүрэг явдаг. Энэ тохиолдолд мөн адил алслагдсан дүүргүүдээр явдаг. Тэгэхээр дансны хуулга дээр цийн үнэ дээр тээврийн үнээ нэмж шилжүүлдэг. Тэрийг Ш, газар зардлын задаргааг нь үзээгүй байж 1 тонн цийг 450,000 төгрөгөөр зарсан гэж буруутгадаг. Нэхэмжлэгчийн зүгээс худалдан авсан талаас нь тодорхойлолтууд авчирч өгсөн. Тэр дундаа цийн зардалд нэмэгдэж тээврийн зардал орсон байгаа. Тийм учраас хяналт, шалгалтаа бүрэн хийсэн тохиолдолд т тавих ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй. Бидний авсан байгууллагууд барилгын болон бетон зуурмагийн үйлдвэр эрхэлдэг бизнесийн нэгжүүд байгаа. Хэрэглэгчийн тухай хуульд хэрэглэгчийг эцсийн хэрэглэгч иргэн гэж тодорхойлсон учраас бид хэрэглэгчийг хохиролд оруулаагүй.

Тийм учраас энэ асуудал дээр шүүхийг дүгнэлт өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.

8. Хариуцагч С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус газраас агентлагийн даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай удирдамжийн дагуу цийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг удирдлага болгон зах, худалдааны төвүүдэд цийн хомсдол үүсэж, цийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд ХНН-ийн АБТЭМА- ц хүлээн авсан М******* ХХК, М******* ХХК-ийн гэрээт борлуулагч нийт 15 аж ахуй эрхлэгчид холбогдуулан дээрх хугацаанд цийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй зөрчилд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалгах ажиллагааг явуулсан. Хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

1. "Гурвалжин", "44, Баянзүрх дүүрэгт байрлах Цайз", 100 айл зэрэг зах, худалдааны төвүүдэд М*******" ХХК, "М******* ХХК-ийн цийн үнэ 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэмэгдсэн;

2. Дотоодын ц үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчид нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 12-ний өдрүүдэд түүхий эдийн үнэ, тээврийн зардал өссөнөөс шалтгаалан цийн үнийг нэмэгдүүлснээс хойш 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар цийн үнэд өөрчлөлт оруулаагүй;

3. Зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг "М******* ХХК, "М*******" ХХК-ийн БНХАУ-аас импортоор оруулж ирдэг цийн уутны нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сард тасалдсан, "М******* ХХК-ийн хувьд ХНН-тай ц вагонд ачих төлөвлөгөөт гэрээний гүйцэтгэл

хангалтгүй, хагас вагоны хангалт багассанаас шалтгаалан 44 зах дахь цийн нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд тасалдаж, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цийн нийлүүлэлт эрс багассан;

4. Зах, худалдааны төвүүдэд цийн хомсдол үүсэж, цийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд М******* ХХК-ийн гэрээт борлуулагч "Т ц ХХК нь ХНН-ийн АБТЭМА- 198 тн ц хүлээн авсан.

5. "Т ц ХХК нь М******* ХХК-иас 1 тн цийг 275,500 төгрөгөөр худалдан авах гэрээтэй болох нь тогтоогдсон.

6. Дотоодын ц үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдээс цийн үнэд өөрчлөлт оруулаагүй, тээврийн зардал /вагон/ болон бусад зардал өсөөгүй байхад Т ц ХХК нь ******* дүүрэгт байрлах барилгын материалын 44 захад цийн нийлүүлэлт эрс багассан, хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглан 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 13-ны өдрүүдэд 1 тн тутамд 310,000-348,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан цийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд 1 тн тутамд 400,000- 480,000 төгрөгөөр болгон цийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн худалдан борлуулж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болох нь тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ц*******ийн Хаан банкны 50*******, Ю.Ш*******гийн Хаан банкны 50******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон.

Дээрх зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар "Т ц ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчиж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон тул тус компанид Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу Т ц ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш, газар Өрсөлдөөний тухай хуулийг улсын хэмжээнд хэрэгжүүлдэг Засгийн газрын тохируулагч агентлаг. Өрсөлдөөний хуулийн зорилго нь зах заал дээрх ший нөхцөлийг бүрдүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, түүгээр дамжуулан хэрэглэгчийн эрхийг хамгаалахад оршдог. Т ц ХХК-ийн хувьд өөрсдөө цийн зах зээл дээр жижиглэнгээр худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж. Тухайн хяналт, шалгалт хийсэн цаг хугацаанд өөрсдөдөө байгаа цийн нөөцтэй нөхцөл байдлаа давуу байдал болгон ашиглаж жижиглэнгийн зах зээлд үндэслэлгүйгээр өндөр үнэ тогтоож, гэрээгүй гэрээт бус аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэж байгаа. Тийм учраас улсын байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн ц нь харилцан орлох боломжгүй буюу хэрэв харилцан орлох боломжтой тохиолдолд өрсөлдөөнийг хязгаарласан буюу үнээ хэт өндөр эсэх асуудал яригдахгүй байсан.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч ц нь барилгын салбарын суурь бүтээгдэхүүн буюу цгүйгээр барилга баригдах боломжгүй. Тийм учраас энэ бүтээгдэхүүн онцлог учраас үүнийг шүүх шийдвэр гаргахдаа харж үзнэ үү гэж хүсэж байна. Үүнтэй холбоотойгоор цаашид цээр хийгдэж байгаа дараагийн шатны бүтээгдэхүүн дээр үнэ нэмэгдэж байгаа. Мөн ц буулгадаг төмөр замын 44 зах нь Улаанбаатар төмөр замын харьяа газар буюу Улаанбаатар төмөр зам нь зүй ёсны монополь аж ахуйн нэгж буюу манай агентлагийн зүгээс тухайн байгууллагын үнэ, тарифыг индексжүүлж зөвшөөрөл олгодог байгууллага байгаа. Тухайн үед ц үнэ өсөх гол нөхцөл болох тээврийн зардал нь өсөөгүй гэдэг талаар байгууллагынхаа зүгээс баталгаатай хэлнэ. Учир нь манай байгууллагаар хянуулж, тогтоол гаргуулж үнэ нэмэгдээгүй нөхцөл байдалтай байсан.

Мөн тухайн цийг тээвэрлэж байгаа шатахууны үнэ өсөөгүй. Учир нь цийг ихэвчлэн ачааны машинаар тээвэрлэдэг тул дизель түлш зарцуулдаг. Тийм учраас шатахууны үнэ өсөөгүй нөхцөл байдалтай байсан. Үүнийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг дээр ямар зардал гарч нийт 281,500 төгрөг буюу 1 тонн цийг 281,500 төгрөгөөр зарах боломжтой гэдэг талаар мэдүүлэг өгч байсан. Мөн онцолсон аж ахуйн нэгжүүдийн хувьд бусад захууд дээр үнэтэй байгаа нь эдгээр аж ахуйн нэгжээс авч хэрэглэгч жижиглэнгээр худалдан авч байгаа нөхцөл байдалтай байгаа. Тэгээд бусад захууд нь эдгээр аж ахуйн нэгжүүдээс авч борлуулах боломжтой. Түүнээс худалдах, худалдан авах гэрээтэй учраас үйлдвэрлэгчээс авч Улаанбаатар хотод авчирч нийлүүлж байгаа. Тийм учраас эдгээр онцлог нөхцөл байдлыг шүүх шийдвэр гаргахдаа харж үзээсэй гэж бодож байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, дараах үндэслэлээр Т ц ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Ш, газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дугаар удирдамжийн дагуу цийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд хяналт шалгалт хийж, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолоор нэр бүхий аж ахуйн нэгжийн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан байж болзошгүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд 14 компанид холбогдуулан зөрчлийн хэрэг нээж шалгасны дотор Т ц ХХК багтжээ. /1-р х.х-н 55/

3. Т ц ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай Ц худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу дотоодын ц үйлдвэрлэгч М******* ХХК-ийн цийг жижиглэнгээр худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байна.

4. Хариуцагчаас зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаад 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар Т ц ХХК-ийг цийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

5. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл. Өрсөлдөөний тухай хууль зөрчих, 4. Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн: 4.7 хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.гэж заажээ.

6. Хариуцагчаас Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь хэсэгт заасан хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн үндэслэлээр Т ц ХХК-ийг буруутгаж байна.

7. Өрсөлдөөний тухай хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

8. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: гэж заасан хэм хэмжээний бүрэлдэхүүнээс үзвэл, мөн зүйлийн 12.1.10 дахь заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь аж ахуй эрхлэгчид хоорондоо өрсөлдөхдөө хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхгүй байхыг хориглосон заалт юм.

9. Мөн хуулийн дээрх заалтаас үзэхэд, хэрэглэгч гэдэгт ямар субъект хамаарахыг зайлшгүй тодруулах шаардлагатай.

10. Хариуцагчаас ...Дотоодын ц үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдээс цийн үнэд өөрчлөлт оруулаагүй, тээврийн зардал /вагон/ болон бусад зардал өсөөгүй байхад Т ц ХХК нь ******* дүүрэгт байрлах барилгын материалын 44 захад цийн нийлүүлэлт эрс багассан, хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглан 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 13-ны өдрүүдэд 1 тн тутамд 310,000-348,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан цийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд 1 тн тутамд 400,000- 480,000 төгрөг болгон цийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн худалдан борлуулж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болох нь тогтоогдсон... гэж тайлбарлаж байна. Мөн хариуцагчаас 44 захад ц зардаг 14 аж ахуйн нэгжээс 6 аж ахуйн нэгж цийн үнийг нэмж зарсан гэжээ.

11. Өрсөлдөөний тухай хуулийн зохицуулалтуудыг системчилсэн тайлбарын үүднээс авч үзвэл аж ахуйн нэгжүүд хоорондоо өрсөлдөхдөө хэрэглэгчийг хохироож болохгүйг хуульчилсан байх ба энэ маргааны хувьд Т ц ХХК нь цийн худалдааны зах зээлд бусад аж ахуйн нэгжүүдтэй үнийг хэлцэн тохиролцох замаар өрсөлдөөнийг хязгаарлаагүй болох нь ... ц зардаг 14 аж ахуйн нэгжээс 6 аж ахуйн нэгж цийн үнийг нэмж зарсан ... гэх тайлбараар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, бусад 8 аж ахуйн нэгж нь үнийг нэмээгүй байгаа энэ тохиолдолд гомдол гаргагчийг өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх боломжгүй.

12. Харин гомдол гаргагч нь цийн нийлүүлэлт тасалдсан цаг хугацаанд өөрт байсан цийн үнээ нэмсэн нь чөлөөт зах зээлийн эдийн засгийн механизмын /зах зээлийн эдийн засгийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмын/ дагуу зохицуулагдах харилцаа болохоос бус, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй.

13. Өөрөөр хэлбэл үнэ нэмэх асуудал нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт зааснаар аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан тохиолдолд зөрчил гэж үзэх хууль зүйн зохицуулалттай.

14. Гомдол гаргагч Т ц ХХК-иас дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ц бүтээн байгуулалтад нийлүүлэгдсэнээс зах зээл дээр цийн хомсдол үүссэн, мөн БНХАУ-аас орж ирж байгаа цэд Засгийн газраас татвар ногдуулсан зэрэг нөхцөл байдал тухайн үед байсан гэж тайлбарлаж байх бөгөөд Ш, газраас хийсэн шалгалтын материалаас үзвэл цийн үнэ нэмэгдэх болсон бодит шалтгаан нөхцөлийг шалган тогтоогоогүй, бусад аж ахуйн нэгжүүд үнээ нэмээгүй буюу өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор үнэ хэлцэн тохиролцож нэмээгүй байхад Т ц ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулиар буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

15. Хууль зүйн агуулгаараа, хэрэглэгч гэдгийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад зааснаар бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг гэж тодорхойлжээ.

16. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд дээр дурдсан хуульд заасан хэрэглэгчээс Шударга, өрсөлдөөн газарт Т ц ХХК-ийн эсрэг гомдол гаргаагүй байх бөгөөд энэ тохиолдолд хэрэглэгчийг хохироосон хэмээн өргөн хүрээний тайлбар хийж гомдол гаргагчийг буруутгасан хариуцагчийн шийтгэлийн хуудсыг зөвтгөх боломжгүй.

17. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д зааснаар Т ц ХХК-иас хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулаагүйгээс үзвэл хариуцагчаас уг аж ахуйн нэгжийг зөрчил гаргасныг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд дараах хуулийн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс шийтгэлийн хуудас хууль бус байна. Үүнд:

18. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ, 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 7.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэж заасан.

19. Тодруулбал, хариуцагчаас гомдол гаргагчийг хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны ямар арга хэрэглэсэн, түүний үр дүнд хууль бус хэдий хэмжээний орлого олсон, учруулсан хохирол болон нөхөн төлбөрийг тогтоогоогүй, зөвхөн тухайн аж ахуй нэгжийн гүйцэтгэх захирал болон түүний гэр бүлийн гишүүний дансны хуулгад хийсэн үзлэгийн тэмдэглэл болон холбогдогчийн мэдүүлгээр үнээ нэмж худалдан борлуулсан нь нотлогдсон гэх тайлбар гаргаж байгаа нь хуульд нийцээгүй, зөрчил гаргасныг хуульд зааснаар шалгаж тогтоосон гэж үзэхээргүй байна.

20. Эдгээр үндэслэлүүдээр Т ц ХХК-ийн цийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан зөрчлийн шинжийг агуулаагүй байх тул Ш, газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэлийг хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

21. Иргэдийн төлөөлөгчөөс гомдлын шаардлага үндэслэлтэй гэж дүгнэснийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т ц ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Ш, газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэлийг хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан, гомдол гаргагч Т ц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг Ш, газраас гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

ШҮҮГЧ С.ГАНБАТ

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ