Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 304

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Хиад Боржигон овогт Ононгийн Мөнхбаярт холбогдох 2016 2503 1765 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

  Монгол улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 32 дугаар гудамжны 648 тоотод оршин суух хаягтай,

урьд Дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 798 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 347 дугаартай тогтоолоор 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэхээр өөрчлөлт орсон, улмаар Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 322 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар түүний эдлээгүй үлдсэн 2 жил 05 хоногийн хорих ялаас 2 жилийг хасаж, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдаж байсан Боржигон овогт О.М /РД:…………………………………/.

 

           Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч О.М нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 32 дугаар гудамжны 648 тоотод өөрийн хамтран амьдрагч болох Ц.Туяаг хардалтын улмаас маргалдан, улмаар эрүүний зүүн хэсэг газарт нь гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байна. Би бас хоригдож байхдаа эмчийн хяналтад байдаг. Миний биеийн байдлыг харгалзаж үзээд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

  Хохирогч Ц.Туяагийн мөрдөн байцааалтад өгсөн: "... Би 2016 оны 08 сарын 21 ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 32-648 тоотод гэртээ байж байхад миний толгой өвдөөд, ухаан алдаад тэр өдрөө Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлээд, маргааш өглөө буюу 2016 оны 08 сарын 22-ны өглөө би Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт гавал тархины хагалгаанд ороод 2016 оны 08 сарын 22-ны орой хагалгааны дараа ухаан ороод Гавал тархины тасаг руу шилжин хэвтэн эмчлүүлээд 2016 оны 08 сарын 29-ний өдөр тус эмнэлгээс гарсан юм ... 2016 оны 08 сарын 16-ны өдөр би өөрийн хамтран амьдрагч О.Мтай 1 шил 0.75 литрийн архи хуваан уугаад, түүний дараагаар би өөрийн нөхөртэйгээ гэр бүлийн хардалтын улмаас болж маргалдахад манай хамтран амьдрагч Мөнхбаяр нь миний зүүн эрүүн тус газар гараараа нэг удаа цохисон юм. Тэр үедээ ямар нэгэн зовиур шаналал байхгүй байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр миний биеийн байдал өвдөөд толгой өвдөж ухаан алдаад эмнэлэгт хүргэгдэж улмаар хагалгаанд орсон юм. Гэр бүлийн хардалтын улмаас би өөрийн хамтран амьдрагчтай хэрүүл маргаан хийхэд миний зүүн эрүүн тус газар гараараа нэг удаа гараа атгаж байгаад цохисон юм. Би тухайн өдрөөс хойш гэрээсээ гараагүй, манай хамтран амьдрагч гэртээ байсан юм. Би шинжээч эмчийн дүгнэлттэй уншиж танилцсан, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна ... Намайг 2008 онь 12 сарын 31-ний өдөр буюу он солигдох гэж байхад өөрийнхөө ахын гэрт орно гэж хэлэхэд нь "би он гаргасны дараа оръё" гэж хэлээд тэгээд галын шилээвэр төмрөөр намайг зодож миний зүүн талын бүдүүн гуяны чөмөг яс нь хугарч байсан юм ... Миний хамтран амьдрагч О.М нь намайг "Гэмтэл согог судлалын үндэсний төв"-д сахиж байхдаа намайг өөрөө согтуу явж байгаад унасан гэж бичээрэй, мөн гомдолгүй гэж хэлээрэй гээд уг хүсэлтийг бичүүлсэн юм. Би унаж ойчсон ямар нэгэн зүйл байхгүй болно" гэх мэдүүлэг болон мөн Дахин өгсөн: "Мөнхбаяр болон түүний эгч Тогосоо нар нь өөрөө унасан гэж хэлээрэй, намайг хохирогчоор мэдүүлэг өгсөний дараа энэ байдлын талаар надад хэлсэн юм. Тэгээд би 2016 оны 09 сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтэндээ энэ байдлын талаар тодруулж бичсэн юм. Би өөрөө унаж гэмтсэн асуудал байхгүй болно" гэх мэдүүлгүүд /хх-17-19, 193х/,

Гэрч Ц.Ургамалсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "... 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 09-10 цагийн орчимд би гэрийнхээ гадаа үнсээ асгаад явж байхад гэрийн гадаа түргэний машин ирээд, Мөнхбаяр хадам дүү эмч нартай гэрээсээ гарч ирээд таарсан юм. Би тэр үед Мөнхбаяраас асуухад Туяагийн даралт ихсээд гэж хэлсэн, тэгэхээр нь би тоохгүй гэрлүүгээ орчихсон юм. Тэгээд үдээс хойш манай нөхөр Хосбаяр гэрийнхээ гадаа нь өөрийн машинаа янзлаад байж байхад, манай нөхөр Хосоо гэрт орж ирээд "чи урагшаа Туяагийн гэрлүү ороод Туяаг юу хийж байгааг нь хараадах, гаднаас сонсоход эвгүй дуу чимээ гараад байна, харвасан юм биш биздээ гэж хэлэхээр нь би гэрлүү ороод шагайхад" дээшээ харчихсан байдалтай гэртээ ганцаараа, орон дээрээ хэвтэж байсан юм. Тэр үед Туяа гээд дуудахад нүд нь аниатай байхаар нь нэг л биш боллоо гэж бодоод, хүүхдийнхэн дугаарлуу залгаад, ээжийн чинь бие нэг л эвгүй байна, гэртээ ухаангүй дээшээ харсан байдалтай байна гэж хэлэхэд, өөдөөс архи уугаад хордлогонд орчихсон юм бишүү гэж хүү нь тэгэхээр , архинаас болоогүй, биеийн байдал нь нэлээд муу байна гээд утсаа салгаад 103- луу залгаж түргэн тусламж дуудаад түргэний эмч ирж үзэхэд хамтран амьдрагч Мөнхбаяр нь ирчихсэн, эмнэлэгрүү хамт аваад явсан юм. Түүнээс хойш би Туяаг хагалгаанд орсоны хэд хоногийн дараа эмнэлэг дээр эргэж очиход Мөнхбаяр сахиад байж байсан юм" гэх мэдүүлэг /хх-42х/,

 

Гэрч Б.Батгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: "... 2016 оны 08 дугаар сарын 21 ний өдөр би Сэлэнгэ аймагт ажиллаж байгаад чөлөөгөөр ирээд Улаанбаатар хотод байж байхад төрсөн дүү Болор-Эрдэнэ утсаар холбогдож яриад "Ээж ухаангүй болчихлоо, Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр хүрээд ир гэсэн юм" Тэгээд би эхнэр Мөнгөнцоожийн хамт эмнэлэг дээр очиход ээж ухаангүй юм ярьж чадахгүй байсан юм. Тэр үед би эмч нартай нь уулзахад гэмтлээс болсон асуудал байна, маргааш өглөө Гэмтлийн эмнэлэгрүү шилжүүлээд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очоод яаралтай тархины хагалгаанд ороод, тэр оройдоо ээж ухаан орсон юм. Эмч нар хэлэхдээ 5-7 хоногийн өмнөх гэмтэл байна, тархинд цус хураад, уг гэмтэл нь тархиа дараад ухаан алдахад хүргэсэн байна гэж хэлж байсан юм. Би энэ асуудлын талаар ээжээс тодруулж асуухад "Мөнхбаяр намайг толгойнд цохисон гэж хэлсэн, юугаар цохисон юм бэ гэж асуухад гараараа цохисон" гэж хэлж байсан юм. Тэр үед Мөнхбаярыг Гэмтлийн эмнэлэг дээрээс цагдаад мэдэгдээд хагалгаанд орохын өмне баривчлуулсан байсан юм. Тэгээд тэр оройдоо манай дүү Болор-Эрдэнэ, эмнэлэг дээр сахиж хоносон, тэр өдрийн маргааш нь дүү Батболд эмнэлэг дээр ээлжлэн сахиж хоносон, сүүлийн ганц 2 өдөр нь хамтран амьдрагч Мөнхбаяр эмнэлэг дээр сахисан гэж манай дүү нар хэлсэн юм. Би хагалгаанд орсоны 2-3 дараа хөдөө ажилруугаа явсан юм. ... Ээж толгой тархинд архаг ямар нэгэн хууч өвчин байхгүй, харин хамтран амьдрагч Мөнхбаяр нь нэлээд олон жилийн баруун талын дунд чөмөгийг нь хугалж, гэмтээгээд одоо хүртэл хадаастай, хазагнаж явдаг юм. Би хэрэг болохын хэд хоногийн өмнө утсаар нэг удаа холбогдож яриад, түүнээс хойш утсаар удаа дараа залгахад утсаа авахгүй байсан юм. зодуулсны улмаас болж утсаа авахгүй байсан байх гэж одоо байна. Мөнхбаяр нь хамгаалалтын албанд харуул хамгаалагчийн ажил хийж байсан байх, тогтсон ажил төрөл хийдэггүй, харин манай ээж Туяа нь гэртээ эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг юм. Архи уусан үедээ Мөнхбаярыг ээжийг байнга зодож нэг жилдээ уулзахад 2-3 удаа зодуулсан гэж ярьдаг, биднээс мэдэхгүй зодуулдаг эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Ээжтэй уулзахаар нүүр ам нь хөхөрч хавдсан, байдалтай байдаг юм. Энэ асуудпынхаа талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээд байдаггүй, эцэс сүүлдээ ийм асуудал болж байна ... Ээжийг анх 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр эмнэлэг дээр ухаангүй хэвтэж байхад манай ээжид хандаж Мөнхбаяр нь "би чамайг цохисон барьсан гэж хэлж болохгүй шүү, чи бид хоёрын дунд асуудал болоогүй шүү гэж шаардаж байсан юм. Түүнийг би дэргэдээс сонсоод Мөнхбаяр нь манай ээжийг гэмтээсэн юм байна гэж анх ойлгосон, Ээжийг хагалгаанд ороод гарч ирсэний дараагаар таны биед хэн гэмтэл учруулсан юм бэ гэхэд ' Мөнхбаяр гараараа толгойруу цохисон гэж хэлж байсан" юм. Миний зүгээс буруутай этгээдэд, хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна" гэх мэдүүлэг /хх-44-45х/,

 

Гэрч Б.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: "...Тэгээд би ирж уулзаад гадуур ажилтай явж байгаад хагалгаа хийсний маргааш нь буюу 2016 оны 08 сарын 23-ны өдөр ирэхэд ээж ухаан орсон, гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Би ээжтэй уулзаад асуухад "Мөөгий намайг толгойруу цохисон гэж хэлсэн, та яагаад тухайн үед бид нарт хэлээгүй юм бэ" гэхэд "зүгээр юм болуу гэж бодсон юм. Та болсон асуудлын талаар байцаагчид болсон асуудлын талаараа үнэн зөвөөрөө мэдүүлэг өгөөрэй" гэж хэлэхэд "за" гэж хэлж байсан юм. Тэгээд би тэр өдрөө ээжийгээ эмнзлэг дээр сахиж хоносон юм. Мөнхбаяр нь 5-6 жилийн өмнө байх манай ээжийг зодож баруун хөлийн бүдүүн гуяыг нь 2 хувааж гэмтэл учруулж байсан бөгөөд түүнээс хойш биеийн эд эрхтэнд бидэнд мэдэгдэхгүйгээр өчнөөн л зодож цохидог байсан юм. Бид нарт тухай бүрт мэдэгдэж чаддаггүй өнгөрдөг байсан. Тэгээд өөрийнхөө нөхрийг ээж өмөөрөөд байдаг, бид нарт зодлоо цохилоо гэж бараг хэлдэггүй юм ... Манай ээжийг хамтран амьдрагч Мөнхбаярын эгч нь болох хүн утсаар залгаж дарамтлан, унаж бэртэл гэмтэл авсан гэж байцаагчид мэдүүл, гэдэг байдлаар хэлдэг гэж ээж маань надад хэлж байсан юм. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү" гэх мэдүүлэг /хх-46х/,

 

Гэрч Б.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: "... 2016 оны 08 дугаар сарын 21- ний өдөр би гадуур явж байхад Мөнхбаярын ахын хамт байдаг хашааны эгч миний дугаарлуу залгаад танай ээжийн чинь биеийн байдал муу байна, унтаад сэрэхгүй байна гэж хэлээд утсаар ярьсан юм. Тэр үед хөдөө явж байсан болохоор та түргэн тусламж дуудаад өгчих гэж хэлээд эргээд залгахад түргэн тусламж аваад явлаа гэж хэлээд би орой 20-21 цагийн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд манай ээж Туяа нь ухаангүй эмчилгээ хийлгэж байна гээд дэргэд нь Мөөгий ах байсан юм. Манай 2 ах эгч нар хөдөө байсан бөгөөд би тэр үед том ах Батгэрэлрүү утсаар залгаж хэлээд, тэр өдрөө эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж, хоноод маргааш өглөө нь тус эмнэлэг дээр толгойн томографын зураг авахуулахад гадны гэмтэл авсан байна гээд Гэмтэл согог судлалын төврүү ээжийг шилжүүлээд тэр өдрөө гавал тархины тасагт хагалгаа хийлгээд 2 цаг орчим болоод, гарч ирээд ээж ухаан орсон юм. Тэгээд ухаан ороод ээжээс асуухад "Мөөгий ахыг зодож цохисон, ээжийг эмнэлэгт очихоос 5-6 хоногийн өмнө зодсон юм гэж хэлж байсан" юм. Тэгээд манай 4-5 хоног гэмтлийн эмнэлэг дээр хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан юм. Урьд 2-3 удаа зодож гэмтэл учруулж байсан асуудлыг би мэдэх юм байна. Тэр үедээ бид нар гэмтлийн эмнэлэг дээр хөлийг нь хадуулаад эмчилгээ хийлгээд өнгөрч байсан юм. Цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдэж байгаагүй юм. Манай ээжийн эмчилгээний зардалд өчнөөн мөнгө төгрөг гарсан бөгөөд хохирлыг бүрэн гүйцэт барагдуулаагүй, манай 2 ахаас мөнгө цаас гарсан байх, тэгэхдээ манай ээж Мөнхбаяр гэх хүнд гомдолгүй гэж байгаа болохоор үр хүүхдүүд бидний зүгээс уг асуудалд оролцохгүй, хууль шүүхийн байгууллага хэргийг үнэн зөвөөр шийдэх байхаа" гэх мэдүүлэг /хх-47х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт 11725 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

"1. Ц.Туяагийн биед тархины зүүн чамархайн хатуу хальсан доор архаг цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд 2016.08.21-ний өдөр үүсээгүй хуучин гэмтэл байна. Хэдийд үүсгэгдснийг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь биед аюултай тул гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт  эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлийг авсаны дараа тодорхой хугацаанд идэвхитэй үйл хөдөлгөөн хийж явах боломжтой" гэжээ /хх-48х/,

 

Шинжээч эмчийн: "... дээрх гэмтэл нь цохих хүчний үйлчлэлээр буюу толгойн хэсгийн газар буюу хаана ч цохисон дээрх гэмтэл нь үүсэх боломжтой. ... Дээрх цусан хураа гэмтэл нь 3-7 хоногийн дотор үүссэн гэмтэл байна" гэх мэдүүлэг /хх-30х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хавтаст хэргийн материалаар 3 эмчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийсэн 786 тоот шинжээчийн дүгнэлтэд:

“1. 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан шинжээч эмч Г.Энхбаатарын ¹11725 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан Туяагийн биед тархины зүүн чамархайн хатуу хальсан доор архаг цусан хураа гэмтэл тогтоогдсон гэсэн нь үндэслэлтэй байна.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гурван долоо хоног буюу 21 дээш хоносон цусан хурааг архаг цусан хураа гэж үзнэ. Дээрх цусан хураа гэмтлийг авсан үед эмнэлзүйд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах, огиулж бөөлжих, ухаан балартах, ухаан алдах зэрэг нийтлэг шинжүүд иллэх ба дээрх шинж тэмдгүүд нь тухайн хүний бие физиологийн онцлог хатуу хальсан доор хурсан цусны хэмжээ, судасны голч зэргээс хамаарч харилцан адилгүйгээр илэрнэ.

4. Хохирогч Туяагийн биед хийгдсэн 2016.08.22, 2016.08.24-ний өдрийн толгойн КТГ, 2016.08.22-ны өдрийн рентген зургуудыг давтан уншуулахад зүүн дух, чамархай, дагз хэсгийг хамарсан хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зүүн чамархай хатуу бүрхүүл дээрх шинэ цусан хураа, зүүн 9-р хавирганы хуучин хугарал бүхий гэмтэл тогтоогдсон байна.

5. Хохирогч Туяагийн зүүн чамархайн хатуу бүрхүүл дээрх шинэ цусан хураа гэмтэл нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой ба зүүн дух, чамархай, дагз хэсгийг хамарсан хатуу бүрхүүл доорх хуучин цусан хураа, зүүн 9-р хавирганы хуучин хугарал бүхий гэмтлүүд нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үүсгэгдээгүй хуучин гэмтлүүд байна” гэжээ /хх-194-196х/,

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн "Компьютерт томографи" оношлогоо, өвчний түүхийн хуулбар /хх-27-39х/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, магадлалын хуулбар зэрэг болно.

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч О.М нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 32 дугаар гудамжны 648 тоотод өөрийн хамтран амьдрагч болох Ц.Туяаг хардалтын улмаас маргалдан, улмаар эрүүний зүүн хэсэг газарт нь гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч О.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байна. Би бас хоригдож байхдаа эмчийн хяналтад байдаг. Миний биеийн байдлыг харгалзаж үзээд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч  Ц.Туяа /хх-17-19, 193х/, гэрч Ц.Ургамалсүрэн /хх-42х/, гэрч Б.Батгэрэл /хх-44-45х/, гэрч Б.Батболд  /хх-46х/, гэрч Б.Болор-Эрдэнэ /хх-47х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт 11725 дугаар шинжээчийн дүгнэлтэд: "1. Ц.Туяагийн биед тархины зүүн чамархайн хатуу хальсан доор архаг цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд 2016.08.21-ний өдөр үүсээгүй хуучин гэмтэл байна. Хэдийд үүсгэгдснийг нарийвчлан тогтоох боломжгүй. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь биед аюултай тул гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт  эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлийг авсаны дараа тодорхой хугацаанд идэвхитэй үйл хөдөлгөөн хийж явах боломжтой" гэжээ /хх-48х/, Шинжээч эмчийн: "... дээрх гэмтэл нь цохих хүчний үйлчлэлээр буюу толгойн хэсгийн газар буюу хаана ч цохисон дээрх гэмтэл нь үүсэх боломжтой. ... Дээрх цусан хураа гэмтэл нь 3-7 хоногийн дотор үүссэн гэмтэл байна" гэх мэдүүлэг /хх-30х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хавтаст хэргийн материалаар 3 эмчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийсэн 786 тоот шинжээчийн дүгнэлтэд: “1. 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан шинжээч эмч Г.Энхбаатарын ¹11725 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан Туяагийн биед тархины зүүн чамархайн хатуу хальсан доор архаг цусан хураа гэмтэл тогтоогдсон гэсэн нь үндэслэлтэй байна. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гурван долоо хоног буюу 21 дээш хоносон цусан хурааг архаг цусан хураа гэж үзнэ. Дээрх цусан хураа гэмтлийг авсан үед эмнэлзүйд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах, огиулж бөөлжих, ухаан балартах, ухаан алдах зэрэг нийтлэг шинжүүд иллэх ба дээрх шинж тэмдгүүд нь тухайн хүний бие физиологийн онцлог хатуу хальсан доор хурсан цусны хэмжээ, судасны голч зэргээс хамаарч харилцан адилгүйгээр илэрнэ. 4. Хохирогч Туяагийн биед хийгдсэн 2016.08.22, 2016.08.24-ний өдрийн толгойн КТГ, 2016.08.22-ны өдрийн рентген зургуудыг давтан уншуулахад зүүн дух, чамархай, дагз хэсгийг хамарсан хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зүүн чамархай хатуу бүрхүүл дээрх шинэ цусан хураа, зүүн 9-р хавирганы хуучин хугарал бүхий гэмтэл тогтоогдсон байна. 5. Хохирогч Туяагийн зүүн чамархайн хатуу бүрхүүл дээрх шинэ цусан хураа гэмтэл нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой ба зүүн дух, чамархай, дагз хэсгийг хамарсан хатуу бүрхүүл доорх хуучин цусан хураа, зүүн 9-р хавирганы хуучин хугарал бүхий гэмтлүүд нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үүсгэгдээгүй хуучин гэмтлүүд байна” гэжээ /хх-194-196х/, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн "Компьютерт томографи" оношлогоо, өвчний түүхийн хуулбар /хх-27-39х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, магадлалын хуулбар зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас О.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Мт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх, хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.

Хохирогч Ц.Туяа нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул О.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.