| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2026/0017/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/29 |
| Огноо | 2026-01-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2026/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Ариунаа
Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд /цахимаар/
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ид холбогдох эрүүгийн 2521006220513 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “******* ******* *******” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймаг, ******* сум 3 дугаар баг, ийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
ял шийтгэл: ******* аймгийн ******* сумын шүүхийн 2008 оны 04 сарын 03-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, ******* овогт *******гийн *******. /РД: /
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* /РД: / нь 2025 оны 07 дугаар сарын 19-ний орой 2100 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг уурхайн зам дээр "Тоёота Аллион” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д " Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" 18.3-д "Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно" гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч *******ыг мөргөж хохирогч *******ын биед бүсэлхийн 2-р нугалмын хугарал, баруун өвдөгний үений жийргэвч мөгөөрсний урагдал, урд чагтан холбоос, тойгны дотор даруулган холбоос, гадна хажуугийн холбоос, тахимын шөрмөсний хаван, суналт, баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн орой ажлынхаа хүнээс багаж авчихаад машинтайгаа явж байхад урдаас хурц гэрэлтэй машин ирж байсан учир харагдах орчин багассанаас хохирогчийг машинаараа мөргөсөн. Гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр ******* сумын 1 дүгээр баг Уурхайн замаар зүүнээс баруун чигт зам хөндлөн гарч явахдаа автомашинд мөргүүлсэн. Би ажилгүй байсан хугацааны цалин /3 сарын/ 3,300,000 төгрөг, Улаанбаатар хот руу явсан зардал 360,000 төгрөг /баримтгүй/, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тус тус нэхэмжилж байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 07 сарын 19-ний өдөр 18 цагийн үед ******* сум 1 дүгээр баг тоотод байх өвөөгийнхөө гэр лүү ногоог нь услахаар ганцаараа явсан юм. Ингээд ногоогоо усалж дуусчихаад 20 цаг өнгөрөөгөөд гэр лүүгээ харих гэж яваад хуучин тоосны үйлдвэрийн чигтээ баруун тийш уурхайн замаар зүүнээс баруун тийш зам хөндлөн гараад засмал замаас буух гэж байхад хойноосоо урагшаа чиглэлтэй гэнэт суудлын тээврийн хэрэгсэл нэлээн хурдтай орж ирээд баруун ташаа, нуруу хэсэгт мөргөсөн. Тэгэхэд би 2-3 метр орчим шидэгдээд газар унаад 2 удаа эргэсэн. Ингээд босох гэсэн баруун хэсгээр нуруу, хөл, цээж зэргээр өвдөөд босож чадахгүй байсан. Тэгэхэд жолооч ирж намайг босгоод шууд эмнэлэг рүү ирж үзүүлсэн. Тэгээд эмчид үзүүлээд зураг авхуулахад биеийн байдал нь гайгүй, 10 хоногийн хэвтрийн дэглэм барь гэж хэлсэн. Ингээд дэглэм барьж байхад бие өвдөөд байхаар нь Улаанбаатар хот руу явж Бриллант эмнэлэгт үзүүллэхэд нурууны яс хугарсан, хөлний чөмөгний яс хугарсан гэж хэлсэн. Тэгээд эмчилгээ хийлгэж, эм тариа авсан бөгөөд 3 сарын дэглэм барь гэж хэлсэн. ...Би 1,825,700 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн баримтыг хүлээлгэж өгсөн. Нэмж гаргаж өгөх баримт байхгүй, мөн сэтгэл санаа болон Улаанбаатар хот руу замын унаагаар явсан зардал, ажилгүй байсан 4 сарын хохирлоо нэхэмжилнэ ” гэжээ. /хх-ийн 25, 27, 29-31 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 07 сарын 19-ний орой ажил дээрээ байхад хүү Ууганболор нь 18 цаг өнгөрөөгөөд над руу залгаж би өвөөгийн гэр лүү ногоогоо услахаар явлаа гэж хэлсэн. Манай хадам аавын гэр ******* сум 1 дүгээр баг Ажилчны тоотод байдаг юм. Ингээд 21 цаг 20 минутын орчимд хүү над руу дахин залгаад ээжээ би Уурхайн зам дээр машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь түргэн цагдаа дуудсан юм уу гэж хэлээд хувцсаа өмсөөд гарч байхад эмнэлэг рүү явж байна гээд дахиад залгасан. Ингээд эмнэлэг дээр очиход хүү хүлээн авах дээр үзүүлж байсан бөгөөд зураг, эхо зэрэг авхуулаад эмчилгээ бичиж өгөөд гайгүй байна 10 хоногийн хэвтрийн дэглэм барь гэж хэлсэн. Ингээд 10 хоног гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаад Улаанбаатар хот руу очиж үзүүлэхэд нуруу цоорсон өвдөг гэмтсэн байсан. Ингээд мөн эмчилгээ хийлгэж эм тариа авсан бөгөөд 3 сарын дэглэм барь гэж хэлсэн. Осолд орохын өмнө биеийн байдал нь хэвийн зүгээр байсан” гэжээ. /хх-ийн 36 тал/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан нэхэмжлэлдээ “...Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 301,712 төгрөгийн тусламж үйлчилгээг Бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлгээс авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ. /хх-ийн 97 тал/
******* аймаг дахь Бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн
2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ДОР0725/470 дугаар дүгнэлтэд:
“...1. *******ын биед бүсэлхийн 2-р нугаламын хугарал, баруун өвдөгний үений жийргэвч мөгөөрсний урагдал, урд чагтан холбоос, тойгны дотор даруулган холбоос, гадна хажуугийн холбоос, тахимын шөрмөсний хаван, суналт, баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон түүнээс дээш удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-ийн 43-46 тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ЕГ0825/4066 дугаар дүгнэлтэд:
“...1. Хохирогч ******* /РД: /-ын сэтгэцэд 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.
2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.
3. Цаашид сэтгэл зүйн зөвлөгөө заслын тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна” гэжээ. /хх-ийн 65-66 тал/
“Хөдөлгөөний соёл” ТББ-ын шинжээчийн 2025 оны 09 сарын 11-ний өдрийн 39 тоот дүгнэлтэд:
“...1. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь ЗХД-ийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 18.3-т Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж яваа эгнээгээ өөрчлөлгүйгээр хурдаа хасах буюу зогсооно гэсэн заалт зөрчжээ.
2. Явган зорчигч ******* ЗХХД-ийн 5.6-д Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хэсгээр ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна, 5.12д-д Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглоно гэсэн заалт зөрчсөн байна.
3. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь ЗХД-ийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 18.3-т Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзлэж яваа эгнээгээ өөрчлөлгүйгээр хурдаа хасах буюу зогсооно гэсэн заалт зөрчсөнөөс зогсоох үйлдэл хийгээгүй нь осол гол шалтгаан болжээ.
4. Шинээр нөхцөл байдал илрээгүй” гэжээ. /хх-ийн 59-60 тал/
*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 74 тал/,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 тал/,
Гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх-ийн 14 тал/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-19 тал/,
Зам тээврийн осол хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23 тал/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 20-21 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* /РД: / нь 2025 оны 07 дугаар сарын 19-ний орой 2100 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг уурхайн зам дээр "Тоёота Аллион” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д " Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" 18.3-д "Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно" гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч *******ыг мөргөж хохирогчийн биед бүсэлхийн 2-р нугалмын хугарал, баруун өвдөгний үений жийргэвч мөгөөрсний урагдал, урд чагтан холбоос, тойгны дотор даруулган холбоос, гадна хажуугийн холбоос, тахимын шөрмөсний хаван, суналт, баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ.
"Тээврийн хэрэгслийн жолооч" гэж тээврийн хэрэгслийг жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, "Явган зорчигч" гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирч, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүнийг тус тус ойлгоно.
Хэрэгт авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаагаар ******* нь "В" ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хувьд санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.
Яллагдагч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг биелүүлээгүй эс үйлдэхүйгээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн жолооч захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн байх, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх гэсэн үндсэн шинжийг хангасан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлж барагдуулсан” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ хандсан хандлага, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 2,127,412 төгрөг төлсөн, үлдэгдэл хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож, эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд: Хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан хохиролд 1,549,700 төгрөг, түүнчлэн өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг, иргэний нэхэмжлэгч гаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 301,712 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь хохирогчид 1,825,700 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 301,712 төгрөгийн хохирлыг тус тус төлж, хохирогчид учирсан сэтгэл санааны болон бусад хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлэн хүлээн зөвшөөрч байна.
Иймд дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *******ын сэтгэцэд учирсан хор уршиг нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул шүүгдэгч *******аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4,752,000 төгрөгийг гаргуулан, ******* аймаг, ******* сумын 6 дугаар баг, тоотод оршин суух ******* /РД: ЖН97061018/-т олгож, хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин болон Улаанбаатар хот руу явж оношилгоо эмчилгээ хийлгэсэн замын зардал зэргийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч *******аас 4,752,000 төгрөгийг гаргуулж, ******* аймаг, ******* сумын 6 дугаар баг, тоотод оршин суух ******* /РД: , утас: /-т олгосугай.
6. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин болон Улаанбаатар хот руу явж оношилгоо эмчилгээ хийлгэсэн замын зардал зэргийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчид 1,825,700 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 301,712 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ