Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2016/01342

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2016/01342

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: А.Ц /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: П.Л.К  ХХК /РД:*******/-д холбогдох

2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалин, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны 660.5 илүү цагийн хөлс, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны нийтээр амрах өдөр ажилласны 34.5 цагийн нэмэгдэл, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны амралтын олговор, 2015 оны 05 дугаар сарын цалингийн дутуу төлөлт, цалин хөлс төлөлтүүдийн саатуулан хожимдуулсны алданги, зохих даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас учирсан хохирол буюу ажилгүйдлийн тэтгэмжийн дүнтэй тэнцэх төлбөрт нийт 100 195 459 төгрөг гаргуулж, 2015 оны 05, 07-11 дүгээр саруудад цалин үндэслэлгүй бууруулсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч А.Ц, өмгөөлөгч Ц.Б

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, С.Х

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалин, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны 660.5 илүү цагийн хөлс, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны нийтээр амрах өдөр ажилласны 34.5 цагийн нэмэгдэл, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 сарын 12-ны өдөр хүртэл хугацааны амралтын олговор, 2015 оны 05 дугаар сарын цалингийн дутуу төлөлт, цалин хөлс төлөлтүүдийн саатуулан хожимдуулсны алданги, зохих даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас учирсан хохирол буюу ажилгүйдлийн тэтгэмжийн дүнтэй тэнцэх төлбөрт нийт 100 195 459 төгрөг гаргуулж, 2015 оны 05, 07-11 дүгээр саруудад цалин үндэслэлгүй бууруулсныг тогтоолгох байр суурийг илэрхийлсэн.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани ачаа тээвэрлэлт, хангамжийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд компанийн эрхэлж буй үйл ажиллагаанаас шалтгаалж ажилчдын ажлын ачаалал харилцан адилгүй байдаг. Нэхэмжлэгчийн хувьд тэрээр орон нутагт буюу Тавантолгойн хээрийн ангид төслийн менежерийн албан тушаалд ажиллаж байсан ба уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас хамаарч, нүүрс тээвэрлэлт хийгдэх үед ажлын ачаалал нь ихэсдэг хэдий ч компанийн зүгээс тухайн үед ажилласан илүү цагийг дараа нь нөхөн амраах хэлбэрээр тооцдог байсан.

А.Цэрэндуламын илүү ажилласан цагийг нөхөн тооцож амраах зорилгоор 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цалинтай амралт эдлүүлсэн бөгөөд түүнтэй хийх илүү цаг ажилласны болон нийтээр амрах баярын өдөр ажиллуулсны нэмэгдэл цагийн тооцоо дууссан гэж үзэж байна.

Харин эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж компанийн хэвийн үйл ажиллагаа доголдох болсноор бид ажилчдынхаа цалин хөлсийг цаг тухайд нь бүрэн гүйцэд өгч чадахгүй байх тохиолдол гарч байгаа хэдий ч компанийн зүгээс бүхий л боломжит арга хэмжээг авч ажиллаж байна.

Манай зүгээс 2015 оны 09-11 дүгээр сар, 2016 оны 01-10 дугаар саруудынцалин, ээлжийн амралтын олговор, ажилгүйдлийн тэтгэмжийг өгөхийг зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

А.Цэрэндулам нь-д холбогдуулан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалин, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны 660.5 илүү цагийн хөлс, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны нийтээр амрах өдөр ажилласны 34.5 цагийн нэмэгдэл, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны амралтын олговор, 2015 оны 05 дугаар сарын цалингийн дутуу төлөлт, цалин хөлс төлөлтүүдийн саатуулан хожимдуулсны алданги, зохих даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас учирсан хохирол буюу ажилгүйдлийн тэтгэмжийн дүнтэй тэнцэх төлбөрт нийт 100 195 459 төгрөг гаргуулж, 2015 оны 05, 07-11 дүгээр саруудад цалин үндэслэлгүй бууруулсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс-нд захиргааны туслах ажилтан, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс захиргааны менежер, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс төслийн зохицуулагчаар ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн.

Ажлаас чөлөөлөгдсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1166 дугаар захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны бүх цалинг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажилд эгүүлэн томилсон.

Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд******* нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр******* нь ажлаас чөлөөлөгдсөн байна.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2015 оны 09 дүгээр сараас мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалин, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны ээлжийн амралтын олговор, ажлаас халагдсны тэтгэмжийг төлөөд үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, нэхэмжлэх эрх үүсээгүй, зарим төлбөр нь төлөгдсөн гэх үндэслэлээр зөвшөөрөхгүй болохоо илэрхийлсэн.

Түүнчлэн хариуцагч нь*******д холбогдох хөдөлмөрийн маргааны явцад 2015 оны 07, 08 дугаар саруудын цалин 5 000 000 төгрөг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1166 дугаар захирамжийн дагуу 5 833 333 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацааны ээлжийн амралтын олговорт 2 594 339.6 төгрөг буюу 13 427 672.6 төгрөг төлсөн байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой мэтгэлцээний байр суурийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр илэрхийлж, нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нь зөвхөн нэхэмжлэгч талд хадгалагдаж байгаа болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажилтан нь ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлснээс бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байдаг.

Хуулиар заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, ийнхүү хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1166 дугаар захирамжаар хөдөлмөрийн харилцаатай холбогдуулан гарсан маргаанаа шийдвэрлүүлэхдээ ч нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан зэргийг шүүхийн зүгээс харгалзан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацааны цалин, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны 660.5 илүү цагийн хөлс, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны нийтээр амрах өдөр ажилласны 34.5 цагийн нэмэгдэл, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацааны амралтын олговор, 2015 оны 05 дугаар сарын цалингийн дутуу төлөлт, дээрх хугацааны цалин хөлс төлөлтүүдийн саатуулан хожимдуулсны алдангиийг гаргуулж, 2015 оны 05, 07-11 дүгээр саруудад цалин үндэслэлгүй бууруулсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авах боломжгүй юм. Гэхдээ энд дурдсан хугацаанд хамаарч буй нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч төлөхийг зөвшөөрсөн зарим шаардлагыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагчийн зөвшөөрсөн болон хөөн хэлэлцэх хугацааны шаардлагыг хангаж буй 2015 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалин, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны ээлжийн амралтын олговор, зохих даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас учирсан хохирол буюу ажилгүйдлийн тэтгэмжийн дүнтэй тэнцэх төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хангахаар тогтоов:

а/*******ыг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс төслийн зохицуулагчаар томилохдоо сарын цалинг 3 000 000 төгрөгөөр тогтоосон дээр талууд маргаагүй, харин хариуцагчийн зүгээс компанийн үйл ажиллагааны нөхцөл байдлаас шалтгаалан 2 500 000 төгрөгийн цалинг олгохоор ажилтантай тохиролцсон гэж байгаа боловч энэ талаар тусгасан хөдөлмөрийн гэрээ, тушаал хэрэгт авагдаагүй тул 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалинг 3 000 000 төгрөгөөс тооцож 9 235 848 төгрөгийг,

2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс*******ыг ажилд эгүүлэн томилохдоо сарын цалинг 2 500 000 төгрөг болгон хөдөлмөрийн гэрээ байгуулсан, мөн өдрийн захирлын 16/03 дугаар тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар сул зогсолт хийж, сул зогсолтын хугацаанд цалинг 60%-иар тооцохоор тогтоосон байх тул 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалинг 1 500 000 төгрөгөөс тооцож 12 283 018 төгрөгийг буюу нийтдээ цалингийн төлбөрт 21 518 866 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож байна.

Мөн нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж буй хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт зааснаар алданги тооцох үндэслэлгүй гэж үзэв. Учир нь нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, үүнээс өмнөх цалингийн асуудалд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа болно.

б/ Нэхэмжлэгч нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, мөн хуульд заасан үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмж авч байсан боловч хариуцагч төлөхөө илэрхийлсэн тул 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны ээлжийн амралтын олговор 2 901 911 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 1 500 000 төгрөг буюу 4 401 911 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 25 920 777 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны 660.5 илүү цагийн хөлс, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны нийтээр амрах өдөр ажилласны 34.5 цагийн нэмэгдэл, 2015 оны 05 дугаар сарын цалингийн дутуу төлөлт, цалин хөлс төлөлтүүдийн саатуулан хожимдуулсны алданги болон шүүхээс хангасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн төлсөн мөнгөн төлбөрийн үүрэг зэргээс илүү нэхэмжилсэн нийт 74 274 682 төгрөг гаргулах болон 2015 оны 05, 07-11 дүгээр саруудад цалин үндэслэлгүй бууруулсныг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь шүүхээс олгохоор шийдвэрлэсэн цалин, амралтын олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж төлөх үүрэгтэй болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 55 дугаар зүйлийн 55.1, 128 дугаар зүйлийн 128.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч-иас 25 920 777 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 74 274 682 төгрөг гаргулах болон 2015 оны 05, 07-11 дүгээр саруудад цалин үндэслэлгүй бууруулсныг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 677 494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас 18 567 төгрөг,-иас 287 554 төгрөг тус тус гаргуулан*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ