| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 171/2012/0379/и |
| Дугаар | 342 |
| Огноо | 2012-04-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2012 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 171/2012/0379/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Й
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Орхон туул сум ** дугаар багт оршин суух Т*** овгийн Х.Б***/ РД: ****, утас: **** / -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ** дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод оршин сууж байсан Б*** овгийн Т.С*** /РД:****, утас: ***/ -д холбогдох
300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б***, хариуцагч Т.С***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэрүүнтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Миний бие 2011.05.01-ний өдөр анх 3 000 000 төгрөг зээлдүүлсэн 8 хувийн хүүтэй 2011.06.01-нд өгөхөөр тохирч гэрээ хийсэн тэгээд төлж чадахгүй боллоо гээд 1 сар сунгасан, сар бүр гэрээ шинэчлээд нотариатаар батлуулаад байх хүндрэлтэй байна гээд гэрээн дээрээ бичээд сунгаад явсан гэтэл бас төлөхгүй байсан тул дахин 8 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан, тэгээд нийт 240 000 төгрөгөөр нийт 540 000 төгрөг авсан хүүгээ нэмнэ гэж хэлээд 10 хувь болгосон юм. Ингээд 06.01-07.01-нийг хүртэл 300 000 төгрөг авсан 08.01-г хүртэл 2 000 000 төгрөг авсан, хүүний хувьд ийм байдлаар 300.000+300.000+240.000 төгрөг авсан, үлдсэн 1 000 000 төгрөгийг 10 сарын үеэр авсан байх, сүүлийн 1 000 000 төгрөгнөөс хүү 300 000 төгрөгийг авч чадаагүй байгаа тул нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Анх 3 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй авсан эхлээд 240 000 төгрөг хүүнд өгсөн, дахин 1 сар сунгасан, 7 сарын хүү гэж 300000 төгрөг өгсөн хүүгээ 10 хувь болгосон юм. Тэгээд үлдсэн зээлээ 2000000 төгрөгийг өгсөн, дараа нь би үндсэн зээлийн үлдэгдэл 1000000 төгрөгөө 9-10 сарын хооронд төлсөн, харин тэр сарын хүүг нэхээд байгаа юм шиг байна. Х.Б*** гуай нэхэмжлэл дээрээ үндсэн зээлээс 300 000 төгрөг гэж нэхсэнийг зөвшөөрөхгүй би үндсэн зээлээ бүрэн төлсөн. Одоо би үндсэн зээлээ төлсөн тул хүү гэж нэхээд байгааг зөвшөөрөхгүй би хүүнд 740000 төгрөг төлсөн, 3000000 төгрөгийг нь нэмж 3740000 төгрөг болгож өгсөн тул одоо боломжгүй өөрөө би банкны зээлтэй, наймаа орлого муутай тул төлөх боломжгүй, уг нь амаараа тохирсон байсан чинь сүүлд нь чамайг шүүхэд өгнө гэчихсэн явж байсан, гэрээн дээрээ бичээд сунгаад явна гэж ярилцаад бид бичээд явсан юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Х.Б*** нь 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хүү 300 000 төгрөгийг Т.С***гаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зээлдүүлэгч Х.Б*** нь 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр 2 000 000 төгрөгийг Т.С***д сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн , зээлдээгч Т.С*** нь 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг , 10 дугаар сарын 1-ний өдөр 1 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна. Энэ хугацаанд Т.С*** нь зээлийн гэрээний дагуу хүү 200 000 төгрөгийг төлсөн байна.
Зээлдүүлэгч Х.Б*** нь 2 000 000 төгрөгийн 2011 оны 08 дугаар сарын 01-нээс 2011 оны 09 дүгээр сарын 01-г хүртэлхи хугацааны хүү 200 000 төгрөг, 1 000 000 төгрөгийн 15 хоногийн буюу 2011 оны 09 дүгээр сарын 01-нээс 15-г хүртэлхи хугацааны хүү 50 000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 15-наас 2011 оны 10 дугаар сарын 01-г хүртэлхи хугацааны хүү 50 000 төгрөг нийт 300 000 төгрөгийн хүү нэхэмжилж байгаа болно.
Талууд зээлийн гэрээг 2011 оны 08 дугаар сарын 01-нээс сунгасан гэж тайлбарлаж байгаа боловч 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээнд … гэрээг 2011 оны 08 дугаар сарын 01-нээс 2011 оны 09 дүгээр сарын 01 хүртэл сунгасан нь тодорхой бус тул талуудын тохиролцсон гэх хүү 200 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй, 15 хоногийн хүү гэж 50 000 +50 000 төгрөг нийт 100 000 төгрөгөөс Т.С*** Х.Б***эд шүршүүр / дүүш / -ийн үнэ 18 000 төгрөгийг хасаж тооцон нийт 82 000 төгрөгийг Т.С***гаас гаргуулан Х.Б***эд олгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2 ,116, 118 дугаар зүйлд заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Т.С***гаас 82 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б***эд олгож, 218 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б***эд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар бол 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ