Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0508

 

    2023         06           07                                    128/ШШ2023/0508

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Э ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ц*******

Хариуцагч: У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нарын хоорондын “У улсын байцаагч Д.Ч******* 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7******* дугаар бүхий “Улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах, уг дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга Б.Г******* 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргасан дугаар бүхий актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Ц.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч******* 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7******* дугаар бүхий “Улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах, уг дүгнэлтийг хэвээр шийдвэрлэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга Б.Г******* 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргасан дугаар бүхий актыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч Э******* ХХК нь хяналтын улсын байцаагч Д.Ч******* 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7******* тоот дүгнэлтийг эс зөвшөөрч У, дарга Б.Г******* улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцлах боломжгүй тухай хариуг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн тоот албан бичгээр өгсөн тул 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1 Хяналтын улсын байцаагч хүчингүй болсон шүүгчийн захирамжийг үндэслэн манай компанийн бүртгэлийг түдгэлзүүлсэн гэж,

3.2 Улсын бүртгэгчийг компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ оролцогчдоос тайлбар санал аваагүй гэсэн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т “... иргэн хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг хангаж шийдвэрлэж байгаа тохиолдолд” сонсох ажиллагаа хийхгүй байхаар заасныг зөрчсөн гэж,

3.3 Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгэлтэй Ж.Б гаргаагүй гэж хуулийг илтэд буруу тайлбарласан гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Д.Ч******* 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7******* дугаар бүхий “Улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай” дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтийн агуулга нь Э ТӨҮГ-ын 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн бүртгэлийн түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Тухайн үед Э******* ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01 тоот удирдах зөвлөлийн шийдвэрээрээ гүйцэтгэх захирлаар Ж.Быг чөлөөлж, шинээр С.М гүйцэтгэх захирлаар томилсон. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн дагуу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь өөрчлөгдөж байгаа учраас тус бүртгэлийг хуульд заасны дагуу бүртгүүлэх үүрэгтэй. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус бүртгэлийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Э******* ХХК нь 4 хувьцаа эзэмшигчтэй компани. 58.5 хувийг А ИНК, 10 хувийг М ХХК, 6.5 хувийг Ж.Д, Э ХХК нь 25 хувийн хувьцааг эзэмшдэг. Бусад хувьцаа эзэмшигч нараас тус бүртгэлийг хүчингүй болгож өгөөч гэж гомдол гаргасан. Улсын байцаагч Д.Ч******* гаргасан актыг хэд хэдэн үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

1. Бүртгэлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмаар буюу захиргааны актыг “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэснийг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байх талаар хуульчилсан. Улмаар Э******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаа өөрчилсөн бүртгэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул улсын бүртгэлийн байцаагчийн дүгнэлт үндэслэлгүй байсан.

2. Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгэлтэй Ж.Б гаргаагүй байх бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.М гаргасан гэх үндэслэлийг гаргадаг. Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хурлын шийдвэрээрээ Компанийн тухай хуульд заасны дагуу Ж.Бын бүрэн эрхийг дуусгавар болгож гүйцэтгэх захирлаар Б.М  томилсон. Өөрөөр хэлбэл компани өөрөө гүйцэтгэх захирлаа чөлөөлөөд өөр шинэ захирлыг томилж байгаа тохиолдолд тухайн тогтоол шийдвэр хүчин т******* болсон өдрөөс гүйцэтгэх захирлаар Б.М нь томилогдож байгаа гэж үзнэ. Гэтэл улсын бүртгэлд заавал бүртгүүлж байж гүйцэтгэх захирал солигдоно гэж хуулийг тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй юм. Шинэ гүйцэтгэх захирлыг улсын бүртгэлд бүртгүүлэх нь компанийн үүрэг байдаг болохоос биш заавал хуучин захирал нь бүртгүүлэх хүсэлтийг гаргах ёстой гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй юм.

3. Бүртгэлийг түдгэлзүүлсэн 7******* дугаартай дүгнэлтийн бас нэг үндэслэл нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2021/1 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалтад заасныг баримтлан энэ хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл Э******* ХХК-ийн хууль бус тогтоолын дагуу ямар нэгэн ажиллагаа гүйцэтгэхгүй байх болон тэмдгийг ашигласан үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгаж захирамжилжээ. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх заалтад хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно гэж заасан. Иймд хувийн хэргийн 9 дугаар бүртгэлтэй Э******* ХХК-д холбогдох хэргийг шүүхээс шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаагаар тус компанийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Гэтэл тус Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 69.1.5 дахь арга хэмжээ буюу шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээг захирамжид гомдол гаргасныг Х дүүргийн иргэний хэргийн шүүхээс 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянаад 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тогтоолыг гаргасан. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тоот мэдэгдлийг Улсын бүртгэлийн газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүргүүлсэн. Энэ нь маргаан бүхий 7******* дүгнэлтийг гарахаас 16 хоногийн өмнө улсын бүртгэлийн газарт очсон байхад дүгнэлтийг хүчингүй болгохгүй байгаа үйлдэл нь хууль бус юм. 3 хувьцаа эзэмшигчээс иргэн н.Д, М ХХК, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Б, Э ТӨҮГ гэх бусад субъектүүдээс гаргасан иргэний хэргийн шүүх, аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд гомдол гаргасан байдаг. М ХХК-иас гомдлоо татаад авчихсан. Уг баримт хэрэгт авагдсан байгаа. Мөн иргэн н.Даас гомдлоо татан авч Х дүүргийн болон аймаг дахь маргаанууд бүгд дуусгавар болсон. 

Д.Ч******* дүгнэлтийг эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Г*******т гомдол гаргасан.  дарга Б.Г*******оос маргаан бүхий 7******* дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хэвээр үлдээж шийдвэрлэх болсон үндэслэл шалтгаан нь гэвэл аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр иргэний хэрэг үүссэн гэх үндэслэлээр  бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн дүгнэлтийг хэвээр үлдээсэн.

Гэтэл уг шийдвэр нь дараах байдлаар хууль зөрчсөн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх заалтад хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно гэж заасан. Гэтэл аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүссэн захирамж л байгаа болохоос биш шүүхийн шийдвэрийг баталгаажуулах үүднээс Э ТӨҮГ-тай холбоотой ямар нэгэн бүртгэл хийхгүй байхыг даалгасан шийдвэр ямар нэгэн байдлаар гараагүй.

Гэтэл хяналтын улсын байцаагч шууд шүүхийн шийдвэрийг баталгаажуулсан арга хэмжээ авсан мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж 7******* дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль бус байна. Энэ нь Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 2.2.1-д заасан хууль дээдлэх, шударга ёсыг хангах,  2.1.2-д шалгуулж байгаа этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хяналт шалгалтын үйл ажиллагааг урьдаас төлөвлөсөн үр дүнд чиглэгдээгүй байх гэж заасныг зөрчсөн захиргааны акт байна. Иймд маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож өгнө үү.

Одоо ямар нөхцөл байдалтай байгаа вэ гэвэл 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн гүйцэтгэх захирлыг өөрчилсөн бүртгэлийг түдгэлзүүлчихсэн байгаа. Түдгэлзүүлчихээр компанийн захирал нь хэн юм бэ гэх асуудал үүснэ. Өмнөх захирлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаараа сольсныг бүртгэсэн хэрнээ бүртгэлийг нь түдгэлзүүлчихдэг. Энэ хуулийн этгээдийг яаж цааш нь үйл ажиллагаа явуул гэж байгаа юм бэ. Энэ 1 жилийн хугацаанд хүндрэлтэй нөхцөл байдалтай байж ирсэн. Э ТӨҮГ нь улсад татвараа төлөөд явдаг бөгөөд ажил олгогч, орон нутагт олон иргэдийг ажлын байраар хангадаг компани байгаа юм. Э ТӨҮГ нь үүсмэл ордноос зэсийг олборлосон овоолго шорооноос шинэ технологиор уусган нийлүүлэх аргаар дахиж үлдэгдэл зэсийг гарган авч экспортолдог компани юм.

Гэтэл улсын бүртгэлээс гүйцэтгэх захирлын бүртгэлийг түдгэлзүүлчихээр 2021 оны 9 дүгээр сараас хойш байгуулагдаж байгаа гэрээ хэлцлийг яаж дүгнэх вэ, гүйцэтгэх захирлыг бүрэн эрхтэй байсан гэж үзэх үү, үзэхгүй гэх тодорхойгүй нөхцөл байдал үүсэж байна. Өөрөөр хэлбэл манай компанийн хувьд маш тодорхойгүй нөхцөл байдал үүссэн хэвээр байна. Компанийн хэвийн үйл ажиллагаа доголдох, гэрээ хэлцэл бүгд хүчин т******* бус болох нөхцөл байдал үүсэж болзошгүй тул манай компанийн эрх ашиг маш ноцтойгоор зөрчигдсөн байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү.

2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн А хэсэгт тодорхой бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл энэ компани хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахдаа Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан хуралдуулсан, 2-т хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр нь хуульд заасны дагуу ирцийн шаардлагыг хангасан байна. 3-т зарласан хувьцаа эзэмшигчийн хурлаас гарч байгаа шийдвэр нь хууль зөрчөөгүй байна гэх шийдвэрийг гаргасан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулж буй бүртгэлийг хийхдээ зөвхөн хэлбэрийн шаардлагыг харж бүртгэдэг. Түүнээс биш цааш дотоод агуулга руу орж бүртгэх боломжгүй бөгөөд төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг биш байна. Хуульд журамд заасан нотлох баримтуудыг бүрдүүлж ирсэн бол тэрийг нь шалгах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэх сонсох ажиллагааг явуулах ёстой байсан гэж тайлбарлаж байна. Гэтэл хэлбэрийн шаардлагыг харахын бол хууль болон дүрэмд заасныхаа дагуу бусад хувьцаа эзэмшигч нарт хурлын зарыг хүргэсэн эсэх талаарх баримтыг л шалгадаг. Тэр баримтуудыг бүгдийг хүргүүлсэн байдаг. Хэрэг 3 хавтаст хэрэг болчхоод байгаа шалтгаан нь тэр хурлын зарыг хүргэсэн, хариу санал авсан талаарх бүх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа тул ийм зузаан болчихсон байгаа юм.

Хэрэвзээ хуулийн этгээдийн мэдээлэлд эрх ашиг нь сонирхол нь зөрчигдөж болзошгүй гэх бүх этгээдийг тодорхойл гэх юм бол 1000 хувьцаа эзэмшигчтэй компани байвал яах вэ. Бүх хувьцаа эзэмшигч нар луу улсын бүртгэлээс залгаж бүгдээс нь хуралд яагаад оролцоогүй вэ гэж бүгдийнх нь эрх ашгийг сонсож тэмдэглэл хөтлөх ёстой юу. Энэ бол боломжгүй зүйл. Үүнд хуулийг зөв тайлбарлан хэрэглэх нь ач холбогдолтой байна. Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг баталгаажуулах 69.1.5-д заасны дагуу захирамжилсан арга хэмжээ авах гэснийг үндэслэсэн гэж байна. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан бичгийг хүргүүлсэн. 69.1.5 дахь заалтад заасны дагуу хүргүүлсэн албан бичиг хүчингүй болсон талаар уг албан бичигтэй дурдаж өгсөн. Дээрх үндэслэлээр маргаан бүхий акт нь хууль бус юм. Мөн Э ТӨҮГ-тай манай компани одоо ямар нэгэн маргаан байхгүй. Маргаан эцсийн байдлаар шийдвэрлэгдээд дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Э******* ХХК-ийн ерөнхий захирал С.Мын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 328/133 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт, М ХХК-аас ирүүлсэн гомдлоо татан авах тухай 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай албан бичгийн дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сан, хувийн хэрэгт авагдсан баримт бичгийг хянасан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 104 дүгээр дотоод албан бичгээр ирүүлсэн Э******* ХХК-ийн 10 хувийн хувьцааг эзэмшигч М ХХК-ийн гаргасан гомдолд "... Э******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох 25 хувийн хувьцааг эзэмшигч Э ТӨҮГ, 10 хувийн хувьцааг эзэмшигч М ХХК, 6.5 хувийн хувьцааг эзэмшигч Ж.Д нарыг оролцуулалгүйгээр А Инк компани болон ТУЗ-ийн дарга Д.О нар нь хууль бус хурал хийж тогтоол гарган ТУЗ-ийн гишүүдийн эрхийг дуусгавар болгосон байна. Мөн Д.О нь ТУЗ-ийн өмнөөс дангаараа шийдвэр гаргаж гүйцэтгэх захирал Ж.Быг өөрчилж С.М томилсон байна. Иймд С.М бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэж гомдол гаргасны дагуу хяналтын улсын байцаагч Д.Ч******* шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.

Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Э******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Быг өөрчилж С.М томилсныг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэсэн байна. Улсын бүртгэгч Э.Э дээрх бүртгэлийг хөтлөхдөө Э******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох 25 хувийн хувьцааг эзэмшигч Э ТӨҮГ, 10 хувийн хувьцааг эзэмшигч М ХХК, 6.5 хувийн хувьцааг эзэмшигч Ж.Д нарыг оролцуулалгүйгээр тус компанийн 58.5 хувийг эзэмшигч А инк компанийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын ТУЗ-ийн гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох, ТУЗ-ийн даргад зарим эрхийг олгох тухай, мөн Ж.Быг ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлж, С.М томилсон тухай 01 дүгээр тогтоолыг үндэслэсэн байсан.

Уг тогтоол нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт "Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин т******* болно." гэж заасантай нийцэж байх боловч улсын бүртгэгч бүртгэл хөтлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг баримтлаагүй байна. Тодруулбал, тухайн хуралд оролцох боломжгүй тул хойшлуулах тухай саналаа 3 хувьцаа эзэмшигч нараас мэдэгдсэн боловч улсын бүртгэгч сонсох ажиллагааг хийлгүйгээр бүртгэсэн байсан.

Мөн гомдол гаргагчийн болон оролцогч нараас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно." гэж заасны дагуу тайлбар санал ирүүлэх талаар мэдэгдсэн бөгөөд Э ТӨҮГ-аас ирүүлсэн баримтад аймгийн сум дундын шүүхэд хэрэг үүсгэсэн тухай захирамжийг хавсаргасан байна.

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/Ш32021/1 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалтад заасныг баримтлан энэ хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл Э******* ХХК-ийн хууль бус гэх тогтоолын дагуу ямар нэг ажиллагаа гүйцэтгэхгүй байх болон тэмдгийг ашигласан үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Д.Од даалгаж захирамжилсан байсан. Энэ захирамжийг оролцогч нараас ирүүлээгүй байх бөгөөд НШШГГ-ын 2021 оны 4-137/2 дугаар албан бичгийг УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт гэж хаяглан хавсралтаар шүүгчийн захирамж 2 хуудас ирүүлснийг улсын бүртгэгч Э.Э 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.4-т “тухайн улсын бүртгэлтэй холбоотой албан бичиг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэмдэглэлийг эх нотлох баримт болгон авч улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган баяжилт, бүртгэл хийх;" гэж заасныг баримтлан Э******* ХХК-ийн хувийн хэрэгт хийж, цахимжуулсан байна.

Иймд Э******* ХХК-д холбогдох 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ТУЗ, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага өөрчилсөн бүртгэл нь Захиргааны ерөнхий хууль зөрчсөн болох нь тогтоогдож байх боловч уг бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэх боломжгүй байсан тул хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7******* дүгээр дүгнэлтээр уг бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 7******* дугаар дүгнэлтэд дурдагдсан бүртгэлийн зөрчлийг арилгахаар дараах ажлуудыг хийж байгаа талаар нэмэлт тайлбарыг ирүүлсэн. Тодруулбал, Э******* ХХК нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гүйцэтгэх захирал Ж.Быг

чөлөөлсөн 03 дугаар тогтоол гаргаж, хувьцаа эзэмшигч Ар СИ Эм Инк компанийн ерөнхийлөгч Р.Бг төлөөлж Д.О, М ХХК-ийн гүйцэтгэх захирал

Ц.С, иргэн Ж.Д нар гарын үсэг зурсан, харин Эийн захирал Х.Б /25 хувийн хувьцаа эзэмшигч/ гарын үсэг зураагүй, мөн гүйцэтгэх захирлаар С.М томилсон 04 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолд Эийн захирал Х.Б /25 хувийн хувьцаа эзэмшигч/ гарын үсэг зураагүй, түүнчлэн мөн өдрийн 05 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоолд Эийн захирал Х.Б /25 хувийн хувьцаа эзэмшигч/ гарын үсэг зураагүй байсан.

Э ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн тэргүүлэх хуульч Ж.О sh хаягаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ерөнхий газарт Э Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ХБ-117 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Албан бичигт Э******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ээлжит хурлаар баталсан Э******* ХХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлттэй санал нийлэхгүй байгаа тул түдгэлзүүлж өгнө үү гэсэн.

Иймд Э******* ХХК-ийн улсын бүртгэлийг хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7******* дугаартай дүгнэлтээр тус компанийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн улсын бүртгэлийг түдгэлзүүлснийг цуцлах боломжгүй байна. Нэхэмжлэгч компанид Э ТӨҮГ-тай гарын үсэг зурсан баримтаа авчирч хууль ёсны дагуу бүртгэлээ хийлгэх эрх нээлттэй байгаа. Хувьцаа эзэмшигч Э ТӨҮГ-ын саналыг авахгүйгээр түдгэлзүүлж шийдвэрлэснийг цуцалж өгнө үү гэж байгаа нь өөрөө учир дутагдалтай юм” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Анх Э******* ХХК-ийн 58,5 хувийн хувьцаа эзэмшигч А ИНК 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Э******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэрийг гаргасны дагуу тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хуралдуулж 01 дүгээр тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Од “...компанийн гүйцэтгэх удирдлага ерөнхий захирал, ерөнхий нягтлан бодогч нарыг чөлөөлөх, томилох эрхийг олгож”, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.О 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01 тогтоолоор Ж.Быг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс тасалбар болгон компанийн ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс ерөнхий захирлаар С.М томилохоор шийдвэрлэсэн байна.

3. Э******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит бус хурлын болон мөн өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлэн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

4. Харин нэхэмжлэгчээс “...Э******* ХХК-ийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7******* тоот дүгнэлт хүчингүй болсон шүүгчийн захирамжийг үндэслэн гарсан, мөн гомдол гаргагчид гомдлоо татан авсан тул хууль зүйн үндэслэлгүй гарсан...” гэж, хариуцагчаас “... хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Э******* ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрчилж, томилсон бүртгэлийг хөтлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлж ажиллаагүй, мөн хувьцаа эзэмшигч Э ТӨҮГ-аас ирүүлсэн баримтад аймгийн дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн хэрэг үүсгэсэн тухай захирамжийг хавсарган ирүүлсэн байсан тул тус компанийн гүйцэтгэх удирдлага өөрчилсөн бүртгэлийг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн ...” гэж маргажээ.

5. Маргаан бүхий Улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай” 7******* дугаартай дүгнэлтээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд хувийн хэргийн дугаарт бүртгэлтэй Э******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Ж.Быг өөрчилж С.М томилсон бүртгэл хийлгэхдээ оролцогчийг тодорхойлж, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тайлбар, санал гаргах боломж олгоогүй,

Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгэлтэй Ж.Б гаргаагүй Ж.М гэж гаргасан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг зөрчсөн,

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/Ш32021/1 дугаар захирамжаар энэ хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл Э******* ХХК-ийн хууль бус гэх тогтоолын дагуу ямар нэгэн ажиллагаа гүйцэтгэхгүй байх болон тэмдгийг ашигласан үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгаж захирамжилсан гэх үндэслэлүүдээр Э******* ХХК-д холбогдох хэргийг шүүхээс шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаагаар тус компанийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэн шийдвэрлэжээ.

6. Улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай” 7******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.1 Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд улсын бүртгэгчийн бүрэн эрхийг заасан бөгөөд 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” гэж заасан нь улсын бүртгэгч нотлох баримтад тулгуурлан бүртгэлийг хийх эрхтэй байна.

6.2 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд улсын 18.1.1-т “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 18.1.2-д “үүсгэн байгуулах баримт бичиг нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй”, 18.1.3-д “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” улсын бүртгэгч бүртгэл хийхээс татгалзах  гурван тохиолдлыг тодорхойлжээ.

6.3 Өөрөөр хэлбэл дээрх гурван тохиолдол нь хэлбэрийн хяналт буюу зөвхөн бичиг баримтын бүрдлийг хянан бүртгэл хийх ёстой болохыг зааж буй бөгөөд харин 18.1.2-т заасан үүсгэн байгуулах баримт бичиг нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй гэдэгт үүсгэн байгуулах баримт бичиг болох дүрэмд заавал тусгах ёстой шаардлагыг илэрхийлэх болохоос баримт бичгийн бүхий л агуулгыг хянан үзэх тухай зохицуулалт биш, мөн тухайн тохиолдолд хамааралгүй заалт юм.

6.4 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 22.1, 22.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэж зааснаас үзвэл тухайн хуульд заасан бичиг баримтын бүрдүүлбэр хангасан байхад бүртгэл хийхээс татгалзах эрхгүй байна.

6.5 Иймд Улсын байцаагчийн гаргасан маргаан бүхий 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай” 7******* дугаартай дүгнэлтийн  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд хувийн хэргийн дугаарт бүртгэлтэй Э******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Ж.Быг өөрчилж, С.М томилсон бүртгэл хийхдээ оролцогчийг тодорхойлж, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тайлбар, санал гаргах боломж олгоогүй гэсэн нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

6.6 Түүнчлэн Ц.С, Ж.Д, Ж.Б нарыг Э******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, бүрэн эрхийг нь дуусгавар болгосонтой холбогдуулан М ХХК-аас Д.Од холбогдуулан Э******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Э******* ХХК-ийн  төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолууд нь хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, хууль бусаар авч явсан тамгыг компанид хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Х дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2021/1 дугаартай захирамжаар дээрх тогтоолуудын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг Д.Од даалгаж, тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар тогтоолоор дээрх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж, шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1210 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хавтаст хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолуудаар нотлогдож байна.

6.7 Мөн Ж.Д нь аймаг дахь Сум дундын шүүхэд дээрх шаардлагаар нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 278 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

6.8 Э ТӨҮГ-аас Э******* ХХК-д холбогдуулан гаргасан Э*******  ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Э******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болох нь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2023/00189 дугаартай шийдвэрээр тогтоогдох бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин т******* болсон байна.

6.9 Э******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад зарим эрхийг олгох тухай” 01 дугаартай тогтоолоор “...компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс М.М, Ж.Д, Ц.Санж нарыг чөлөөлж, удирдах зөвлөлийн дарга Д.Од “...компанийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлж, томилох..., ерөнхий захирал Ж.Быг чөлөөлж, С.М компанийн ерөнхий захирлаар томилох”-ыг үүрэг болгож,

Э******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор “Ж.Быг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон компанийн ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлж, С.М 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн компанийн ерөнхий захирлын албан тушаалд томилсон” байна.

 6.10 Э******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай, Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг улсын бүртгэлд бүртгүүлэх үед шүүхийн маргаан байгаагүй,

 Э******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч М, Ж.Д, Э ТӨҮГ нараас 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн шүүх болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт нэхэмжлэл, гомдол гаргасан байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 20.1.14-д “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх” гэж заасныг зөрчиж бүртгэл хийсэн гэж улсын байцаагчийг буруутгах боломжгүй юм.

6.11 Нөгөөтэйгөөр маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлт нь Э******* ХХК-д холбогдох хэргийг шүүхээс шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаагаар 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэхээр тодорхой хугацаа зааж гаргасан байна.

6.12 Мөн нэхэмжлэгчийн “...дүгнэлтэд заасан Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/Ш32021/1 дугаар захирамжийг улсын байцаагч маргаан бүхий дүгнэлтийг гарахаас өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай тогтоолоор хүчингүй болгож, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улсын бүртгэлийн газарт тоот албан бичгийг хүргүүлсэн байхад бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль бус...” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Учир нь хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай” 7******* дугаартай актад Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/Ш32021/1 дугаартай захирамжийг хүчингүй болгож, энэ талаарх албан тоотыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсээр байхад маргаан бүхий актын үндэслэл болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

6.13 Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” албан тоотыг Э******* ХХК-ийн ерөнхий захирлаар томилогдсон С.М гаргаж, холбогдох баримтуудын хамт ирүүлснийг хариуцагчаас “... Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгэлтэй Ж.Б гаргаагүй...” гэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 15 дугаар зүйлийн 15.1-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно”, 15.1.1-т “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага” гэж заасантай нийцэхгүй байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан бүртгүүлэх тухай өргөдөл гаргах эрх бүхий этгээдэд 15.1.1-т “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага” гэж зааснаас үзвэл С.М тус компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор ерөнхий захирлаар томилох шийдвэр гарсан тул улсын бүртгэлд бүртгүүлэх эрх бүхий этгээд гэж ойлгохоор байна.

7. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгийн хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагын тухайд:

7.1 Маргаан бүхий актад Э ТӨҮГ-аас Э******* ХХК-д холбогдуулан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 142/Ш03121 дугаартай иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж ирүүлсэн гэсэн үндэслэлээр хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7******* дугаартай улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг  цуцлах боломжгүй гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Э******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч М ХХК, Ж.Д, Э ТӨҮГ, А ИНК-ийн хоорондын маргаанууд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байна.

7.2 аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын  30-ны  өдрийн 142/ШШ2023/00189 дүгээр шийдвэрт “...Э******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж 01 дүгээр тогтоолыг гаргасан байх ба уг тогтоолоор Ц.Санжий, Д.Д, М.М нарыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, бүрэн эрхийг нь дуусгавар болгож, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Од компанийн гүйцэтгэх удирдлага /ерөнхий захирал, ерөнхий нягтлан бодогч/ нарыг чөлөөлөх, томилох зэрэг эрхийг олгож, Д.О нь  2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01 тоот тогтоолоор Ж.Быг компанийн ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс ерөнхий захирлаар С.М томилсон нь компанийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс хууль тогтоомжид нийцүүлэн зохих арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болно..., Э ТӨҮГ-ын хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байна...” гэж дүгнэж, холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, тус шийдвэр хуулийн хүчин т******* болжээ.

7.3 Э******* ХХК-д холбогдох хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэгдэж дуусах хүртэлх хугацаагаар тус компанийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7******* дугаартай дүгнэлтийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон, мөн шүүхээс дээрх үндэслэлүүдээр тус дүгнэлтийг хүчингүй болгож байгаа хэдий ч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгийн хүчингүй болгохгүйгээр нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргээгдэх боломжгүй байгаа тул дээрх маргаан бүхий актуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дэх заалтад заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай” 7******* дугаартай дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай захиргааны актуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           ШҮҮГЧ                                       Д.ЧАНЦАЛНЯМ