Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2016/01228

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2016/01228

Улаанбаатарт хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч:  ЦЕГ,

Хариуцагч:  УЕПГт тус тус холбогдох

Хохиролд 839.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , Э.Б хариуцагч ЦГын төлөөлөгч Б.Онон, УЕПГын төлөөлөгч У.Золжаргал, иргэдийн төлөөлөгч М.Амараа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 09 сард Б дүүргийн шийдвэрээр 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялын хугацаа 2015.09.10-ны өдөр дууссан юм. Тийм учраас би 2015.11.23-ны өдөр Их Британи улсад сургуульд суралцах элсэлтийн шалгалт өгөх зорилгоор 2015.11.19-ний өдөр Улаанбаатар хотоос Станбул хот руу дамжиж цааш явах үедээ буюу Монгол улсын хил дээрээсээ хориг тавигдсан шалтгаанаар нисэж чадаагүй болно. Тухайн үед надад Дүүргийн 1 дүгээр Пын газраас хилийн хориг тавьсан талаар хэлсэн. Миний бие онгоцны билетэд нийтдээ 1.800.000 төгрөг төлсөн. Ингээд хоосон суудал ниссэн гэж надад торгууль тавьж 789.000 төгрөгийг Айрбүүк билетийн касс авсан юм. Тухайн үед би болон надад захиргааны хяналт тавьж байсан хэсгийн байцаагч Наранбаатар хүртэл энэ талаар мэдэхгүй байсан. Тэгээд биБЗДПГгазраас бичиг авч зохих газарт нь аваачиж хилийн хоригийг цуцлуулсан. Тэгээд 2015.11.21-ний өдөр дахин ниссэн. Миний энэ асуудлыг ээж маань надаас итгэмжлэл авч хөөцөлдөж, Дархан хотоос Улаанбаатар хот руу ирж очиход 50.000 төгрөгийн зардал гарсан юм. Энэ бүх үйл ажиллагаанд миний бие ЦЕГ болон УЕПГыг буруутай гэж үзэж байгаа тул хоёулангаас билетийн торгууль 789.000 төгрөг, гарсан зардал 50.000 төгрөг, нийт 839.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч ЦЕГ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б дүүрэг дэх Цнэгдүгээр хэлтэст 2014.06.20-ны өдөр тус дүүрэгт оршин суугчП.Онөхөр Э.Бд зодуулсан талаар гомдол ирүүлснийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулан 2014.07.07-ны өдөр Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг Пт шилжүүлсэн. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.09.10-ны өдрийн 1029 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Бгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Цбайгууллагад даалгасан. Шүүхийн шийтгэх тогтоолд заасны дагуу Б дүүрэг дэх Цнэгдүгээр хэлтсээс 2014.10.28-ны өдөр Э.Бд захиргааны хяналт тогтоох тухай тогтоол үйлдэж, захиргааны хяналт тогтоосон.

Монгол улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т Монгол улсын иргэн эрүүгийн ял шийтгүүлсэн бол уг ялыг эдэлж дуусах буюу ялаас чөлөөлөх хүртэл гадаад улсад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлнэ гэж зааснаар Дүүргийн нэгдүгээр Пын газраас Э.Бгыг захиргааны хяналтанд байх хугацаанд 2015.06.30-ны өдөр 6/2122 дугаартай албан бичгээр гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байна. Монгол УЕ Пын 2015.09.03-ны өдрийн А/91 дүгээр тушаалаар батлагдсан П хориг тавих, цуцлах журам-ын 14-т зааснаар Цбайгууллагын саналыг хяналт тавьж байгаа П хянаж, дээд шатны Пт танилцуулан хилийн хориг тавих, цуцлах тухай албан бичгийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт хүргүүлдэг. Б дүүрэг дэх Ц1 дүгээр хэлтсээс Э.Бгын эдлэх ялын хугацаа дууссан 2015.09.10-ны өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар захиргааны хяналтыг зогсоож,БЗДПГгазарт шилжүүлсэн. Мөн Пын хилийн хориг тавих, цуцлах журмыг тус газрын хуулийн хэлтсээс 2015.09.07-ны өдөр 2г/4610 дугаартай албан бичгээр төв, орон нутгийн ЦГ хэлтэст хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл Цбайгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч УЕПГ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УЕПГаас нэгжүүдэд 2015.06.15-ны өдөр 7/2008 тоот албан бичгээр харьяа ЦГ, хэлтсээс хорихоос өөр төрлийн яалаар шийтгүүлсэн этгээдүүдэд хилийн хориг тавих эсэх талаар холбогдох саналыг авч энэ талаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт албан бичиг хүргүүлж шийдвэрлүүлэн 2015.07.01-ний өдрийн дотор хариу ирүүлэх талаар үүрэг чиглэл өгсөн. Энэ үүргийн дагуу Дүүргийн нэгдүгээр Пын газраас 2015.06.22-ны өдрийн 6/2014 тоот албан бичгээр Б дүүрэг дэх Ц1 дүгээр хэлтсийн дарга, Цхурандаа Д.Батмөнхөд хорих ял нь Эрүүгийн 61, 62, 63 дугаар зүйлд зааснаар хойшлогдсон болон шүүхээс тэнсэн хянан харгалзсан этгээдэд хилийн хориг тавих эсэх саналаа ирүүлэх талаар албан бичиг хүргүүлсэн ба энэ бичгийг тухайн өдөр бичиг хэргийн эрхлэгч, архивч дэд ахлагч Ц.Чимэдлхам хүлээн авсан байна. Уг албан бичгийн дагуу тус Цхэлтсээс ирүүлсэн холбогдох судалгаа, саналыг үндэслэн Э.Бд хилийн хориг тавьсан тухай Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт 2015.06.30-ны өдөр 6/2122 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Б дүүргийн Цнэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч Б.Нр нь Э.Бгын хяналтын хугацаа 2015.09.10-ны өдөр дууссан тул хувийн хэрэг материалыг хяналт тавьж буй Пт танилцуулж, бүртгэлээс хасуулсан байх боловч дээрх хугацаанд гэмт хэрэг болон захиргааны зөрчилд дахин холбогдсон эсэх талаар Цбайгууллагын нэгдсэн сангаас лавлагаа авч хувийн хэрэг материалд хийгээгүй байсан, мөн түүнд тавьсан хилийн хоригийг цуцлах эсэх талаар саналаа танилцуулаагүй тул уг асуудлыг П тухайн үед шийдвэрлээгүй байна.

Өөрөөр хэлбэл Монгол УЕ Пын 2015.09.03-ны өдрийн А/91 дүгээр тушаалаар батлагдсан П хориг тавих, цуцлах журам-ын 14-т зааснаар Цбайгууллага биелүүлэх үүрэгтэй. Улмаар Э.Б нь 2015.11.19-ний өдөрБЗДПГгазарт хилийн хориг цуцлуулах талаар хүсэлт, мөн өдрийн 14 дүгээр хорооны хэсгийн байцаагч Б.Нрын тодорхойлолтыг хяналт тавьсан П дээр шатны Пт танилцуулж 2015.11.20-ны өдөр хилийн хоригийг цуцласан байна. Манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Гэхдээ иргэн Э.Б хохирсон нь харагдаж байх тул Төрийн албаны тухай хуульд зааснаар улсын төсвөөс мөнгийг нь гаргуулах боломжтой гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч ЦЕГ болон УЕПГт тус тус холбогдуулж хохиролд 839.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг надад хилийн хориг тавьсныг би болон надад хяналт тавьж байсан хэсгийн байцаагч мэдээгүй, Монгол улсын хил дээрээс буцсан бөгөөд билетийн компанид хоосон суудал явуулсан гэж торгууль төлж хохирсон, үүнд Цбайгууллага болон Пын байгууллага хяналт тавих чиг үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзсэн тул учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж тайлбарласныг хариуцагч талууд зөвшөөрөхгүй байх бөгөөд хариуцагч ЦЕГ нь манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй гэж, хариуцагч УЕПГ нь журмын дагуу Цбайгууллага уг асуудлыг хариуцах ёстой, манай байгууллагын зүгээс ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй гэж тус тус мэтгэлцэв.

 

Нэхэмжлэгч Э.Б нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.09.10-ны өдрийн 1029 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Б дүүргийн Цхэлтэст даалгасан байх бөгөөд уг тогтоолын дагуу Б дүүргийн Цхэлтсээс түүнд 2014.10.28-ны өдөр захиргааны хяналт тогтоож, уг хяналтын хугацаа 2015.09.10-ны өдөр дууссан, мөн өдрөө түүний захиргааны хяналтын хувийн хэрэг бүртгэлээс хасагдсан байна.

 

Дээрх үйл баримт нь зохигчдын тайлбар, Э.Бд захиргааны хяналт тогтоосон хувийн хэргийн материал, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.09.10-ны өдрийн 1029 дугаартай шийтгэх тогтоол, захиргааны хяналт зогсоох тухай тогтоол, ялтны ялыг өөрчилсөн ба дууссан тухай мэдээ зэрэг баримтуудаар тогтоогдов.

 

Нэхэмжлэгч Э.Б нь 2015.11.23-ны өдөр Их Британи улсын их сургуульд элсэлтийн шалгалт өгөх зорилгоор Айрбүүк ХХК-иас 1.800.000 төгрөгийн билетийг худалдан авч, 2015.11.19-ний өдөр Монгол улсын хилээр нэвтрэх үедээ хилийн хориг тавигдсан гэх шалтгаанаар зорчиж чадалгүй нисэх онгоцны буудлаас буцсан, түүний захиалсан суудал хүнгүй явснаас Айрбүүк ХХК-нд торгуульд 789.600 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар, Айрбүүк ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдсон.

 

Нэхэмжлэгч Э.Бгын зорчих эрхийг хязгаарласан хилийн хориг БЗДПГгазрын 2015.11.20-ны 5/2767 дугаартай Э.Бгын эдлэх ялын хугацаа 2015.09.10-ны өдөр дууссан тул түүнд тавьсан хилийн хоригийг цуцласан болохыг мэдэгдье гэсэн албан бичиг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалган нэвтрүүлэх газарт хүргэгдсэнээр цуцлагджээ.

 

Хэрэгт дээрх Э.Бгын гадаадад зорчих эрхийг хязгаарласан тухай Дүүргийн 1 дүгээр Пын газрын 2015.06.30-ны өдрийн 6/2122 дугаартай албан бичиг авагдаагүй бөгөөд хариуцагч УЕПГаас уг албан бичгийг олдохгүй байгаа гэх шалтгаанаар гаргаж өгөөгүй талаар тайлбарласан, түүнчлэн Э.Бд хилийн хориг тавигдсан талаар хариуцагч нар маргахгүй байна.

 

Харин уг асуудлыг нэхэмжлэгч Э.Б болон түүнд захиргааны хяналт тавьж байсан Б дүүргийн Цхэлтсийн хэсгийн байцаагч Б.Нр нар мэдээгүй байсан гэж тайлбарласныг хариуцагч нар баримтаар үгүйсгээгүй ба тухайн үед буюу 2015.09.10-ны өдөр шийтгэх тогтоолд заасан ялтны хянан харгалзах хугацаа дуусч ялгүй болсон талаар, гадаадад зорчих эрхийг хязгаарласан хилийн хоригийг цуцлах талаар Пт мэдэгдээгүй, хилийн хориг цуцлагдаагүй байсан талаарх үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

 

Тодруулбал нэхэмжлэгч Э.Бгын захиргааны хяналтын хугацаа 2015.09.10-ны өдөр нэгэнт дууссан байхад түүний хилээр нэвтрэх эрхийг хязгаарласан арга хэмжээг цуцлаагүй байсан нь ЦГаас хориг тавих санал ирүүлсэн байдлаар, УЕПГаас ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй байдлаар хариуцагч нарын хэн аль нь буруутай байна гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч нарын татгалзлын үндэслэл болгож байгаа УЕ Пын 2015.09.03-ны өдрийн А/91 тоот тушаалаар батлагдсан П хилийн хориг тавих, цуцлах журам нь нэхэмжлэгч Э.Бгын захиргааны хяналтын хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх бөгөөд уг журам нь УЕПГын 2015.09.03-ны өдрийн 5/3246 тоот албан бичгээр ЦЕГт, ЦГын 2015.09.07-ны өдрийн 2г/4610 тоот албан бичгээр төв, орон нутгийн ЦГ, хэлтэст хүргэгдсэн болох нь хариуцагч нарын төлөөлөгчийн тайлбар, дурдсан журам, албан бичгүүдээр нотлогдлоо.

 

Дээрх журмын 14-т Ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дуусах буюу ялаас чөлөөлөгдсөн, эсхүл гадаадын иргэнийг Монгол улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэх тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цбайгууллагын саналыг ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж буй П хянаж дээд шатны Пт танилцуулан хилийн хориг тавих, цуцлах тухай албан бичгийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт хүргүүлнэ гэж зохицуулжээ.

 

Уг журмын дагуу хариуцагч нар Э.Бгын захиргааны хяналтын хугацаа дууссан талаар Цбайгууллагаас саналаа Пт гаргасан, П хяналт тавьж хилийн хоригийг цуцлах талаар албан бичгийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт хүргүүлэх үүргээ биелүүлснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1‑д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангүй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно,

 

229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй,

 

510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

 

Иргэний хуулийн дээрх заалтуудын дагуу нэхэмжлэгч Э.Бд шаардах эрх үүссэн байх бөгөөд хариуцагч ЦЕГ болон УЕПГ нь учирсан хохирлыг нэхэмжлэгч Э.Бд нөхөн төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Э.Б нь өөрт учирсан хохирлыг билетийн торгуульд төлсөн 789.600 төгрөг, мөн маргаан бүхий асуудлаар ээж Г.Дугармаад итгэмжлэл олгож, ээж Г.Дугармаа нь Дархан аймгаас Улаанбаатар хотод ирж, очиход гарсан замын зардалд 50.000 төгрөг, нийт 839.000 төгрөг гэж тооцсон байх боловч Г.Дугармаагаас гарсан зардлыг Э.Б түүний өмнөөс нэхэмжлэх эрх олгосон баримтгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан Э.Бас 2015.11.20-ны өдөр Г.Дугармаад олгосон итгэмжлэл, түүний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын 2015.12.22-ны өдрийн 2/904 дугаартай гомдол шийдвэрлүүлэх тухай албан бичиг, тус байгууллагын 2016.01.20-ны өдрийн 2/02 дугаартай албан шаардлага, ЦГын 2016.01.05-ны өдрийн 4/15 дугаартай гомдлын хариу, УЕПГын 2016.02.02-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Э.Бгын өмнөөс түүний ээж Г.Дугармаа маргаан бүхий асуудлаар эрх бүхий байгууллагад хандсан байх боловч уг үйл ажиллагааны улмаас түүнээс 50.000 төгрөгийн зардал гарсан нь баримтаар нотлогдсонгүй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч ЦЕГ нь нэхэмжлэгч Э.Бд хилийн хориг тавих саналыг хүргүүлсний улмаас УЕПГ нь Э.Бд хилийн хоригийг тавьсан, хариуцагч нарын хэн аль нь Э.Бгын хянан харгалзах хугацаа дууссан байхад хилийн хоригийг цуцлаагүй байсан үйлдэл нь нэхэмжлэгч Э.Бгын Их Британи улсад зорчихоор захиалсан 1.800.000 төгрөгийн билетийг хойшлуулж 789 600 төгрөгийн торгууль төлж хохирсонтой шалтгаант холбоотой, хариуцагч нар гэм буруутай байх тул хариуцагч нараас 789.600 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Э.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 50.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ЦГаас 394.800 төгрөг, УЕПГаас 394.800 төгрөг /789.600 төгрөг/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 50.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Бас тэмдэгтийн хураамжид төлсөн 24.690 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЦЕГ болон УЕПГаас 23.500 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Э.Бд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА

 

ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА

 

Н.БАЯРМАА