| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 194/2025/2338/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/114 |
| Огноо | 2026-01-08 |
| Зүйл хэсэг | 12.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2026/ШЦТ/114
2026 01 08 2026/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, шүүгч Г.Түвшинтөгс, шүүгч Г.Ууганбаатар нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Норжинсүрэн,
иргэдийн төлөөлөгч Б.Цэвэлмаа,
улсын яллагч Б.Энхбат,
хохирогч Э.О,
шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Б.Жамъян,
шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,
шүүгдэгч Ө.И, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл, Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.С-д,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан овогт У.Б-д,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Ө.И-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305 00634 0595 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
2. Монгол улсын иргэн, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
3. Монгол улсын иргэн, урьд 5 удаа ял шийтгүүлж байсан,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Ө.И, У.Б нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2023 оны 1 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ************* дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** байрны доод давхрын 0 тоотод иргэн Э.Оийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, түүнийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн;
Шүүгдэгч У.Б, шүүгдэгч Э.С нар бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд 16 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийн гурвалжин шил болон салхивчны шилийг хагалж, хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 4,145,500 /Дөрвөн сая, нэг зуун дөчин таван мянга, таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.С ганцаараа 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 35 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийн гурвалжин шил болон салхивчны шилийг хагалж, мөн бусдын эзэмшлийн агуулах руу хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 19,958,465 /Арван есөн сая, есөн зуун тавин найман мянга, дөрвөн зуун жаран тав/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 18 нас хүрсэн. У.Б ахтай 2023 оны 08 дугаар сард танилцсан. Нийлж хулгай хийх санаачлагыг би гаргасан. Ганцаараа болон бүлэглэж нийт 51 хулгайн үйлдэлтэй гэж яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Энэ үйлдлүүд болон хохирлын тооцоо дээр маргах зүйл байхгүй. Манай аав ээж намайг бага байхад салсан ба цагдан хоригдохоосоо өмнө ээж болон хоёр дүүгийн хамт амьдарч байсан. Тухайн үед ээж бие нь өвдөөд байгаагаа надад хэлж байсан боловч хорт хавдартай гэдгээ хэлээгүй байсан. Би өнөөдөр л ямар оноштой ямар хавдартай гэдгийг нь мэдэж байна. Өнөөдөр энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байгаа үйлдлүүдээс өөр үйлдлүүд байгаа. Хэдэн оны үйлдэл гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан Г.Г гэгчтэй хамт хийсэн үйлдэл дээр Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч “У” гэх мөрдөгч над дээр ирж уулзан мэдүүлэг аваад явсан. Г.Г надад хэлэхдээ эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаа гэсэн шүү гэж хэлсэн. Яллагдагчаар татсан тогтоолын нэг хувийг гардуулаагүй байгаа. Нийт 51 үйлдлийн улмаас учирсан хохирлыг ээж төлж барагдуулсан гэсэн боловч нотлох баримт, шилжүүлсэн гэх баримт нь хаана байгааг би мэдэхгүй байна. ” гэв.
Шүүгдэгч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Ө.И-тэй уулзаад пиво ууж сууж байгаад найзыгаа дуудчих гэхээр нь би Э.О рүү мессенжер чат бичихэд “би яваад очъё” гэж хэлээд хүрээд ирсэн. Тэр үед таксигаар ирэхээр нь гарч очоод тосож аваад таксиных нь мөнгийг төлсөн. Тэгээд орж ирээд бид гурав хамт пиво уусан. Тэгээд намайг унтаж байхад Э.О “туслаарай” гэж орилох шиг болсон. Би босож ирж харчихаад буцаад унтсан. Тэгээд сэрээд Ө.И байхгүй байхаар нь Э.О бэлгийн харьцаанд орох гэж оролдсон боловч эсэргүүцэл үзүүлээд байсан учраас бэлгийн харьцаанд ороогүй. Энэ үйлдэл болох үед Ө.И, Э.О нар бэлгийн харьцаанд орж дуусаад Ө.И угаалгын өрөө рүү орсон байсан байх. Ганцхан нойл байдаг учраас нойл орсон байх л гэж бодож байна. Тэгээд бэлгийн харьцаанд ороогүй учраас би тэр дороо унтаад өгсөн. Ө.И хэзээ орж ирсэн гэдгийг мэдэхгүй байна. Би өглөө нь Ө.И-ийг сэрээгээд хаалга онгойлгоод өг гэж хэлэхэд Ө.И хаалга онгойлгоход Э.О гараад явсан. Би Ө.И-ийг Э.О-тэй бэлгийн харьцаанд орсон гэдгийг тэр үедээ мэдээгүй ба дараа нь мэдүүлгийг нь уншиж л мэдсэн. Э.С-той бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн дээр маргах зүйл байхгүй, хохирол төлбөр дээр маргаан байхгүй. Тухайн хэрэг гарсан 00 тоотод би амьдардаггүй, миний амьдардаг газар эсрэг талынх нь байр. Тухайн байрыг Ө.И түрээслэж байсан. ” гэв.
Шүүгдэгч Ө.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Э.О, У.Б бид гурав хамт пиво ууцгаасан ба нилээн орой болсон байсан. Э.О, У.Б хоёр тасраад унтчихсан байсан болохоор нь би Э.О-тэй бэлгийн харьцаанд орсон. У.Б-той бүлэглэж хүчиндсэн зүйл байхгүй. Мөн У.Б Э.О-тэй бэлгийн харьцаанд ороогүй. Би тухайн өдөр хаалга онгойлгож Э.О-ийг гаргаж явуулсан. Тэр 00 тоот миний түрээслэн амьдардаг газар биш. Тухайн өдөр У.Б намайг хүрээд ир гэхээр нь л би очсон. Э.О-ийг ирэхээс өмнө У.Б бид хоёр 2, 2 лааз пиво уучихсан байсан. Тэр үед их хэмжээний согтуу байгаагүй. Намайг дэлгүүр ороод гараад ирэхэд Э.О ирчихсэн байсан. Э.О-ийг ирсний дараа дахин 2,5 литртэй 4 пиво гурвуулаа хувааж уусан. Э.О, У.Б хоёр согтоод унтчихаар нь би Э.О-тэй бэлгийн харьцаанд орсон. Зодож цохиж хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Жоохон дургүйцээд байхаар нь тэлээгээрээ Э.О-ийн гарыг дарсан. Бид хоёрыг бэлгийн харьцаанд орж байхад У.Б унтаж байсан ба бэлгийн харьцаанд орж дуусаад нойл орчихоод ирэхэд У.Б сэрсэн. ” гэв.
Хохирогч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 1 дүгээр сарын 14-ний оройн 23 цагийн үед У.Б над руу залгаад “би Барс дээр ганцаараа байна” гэж хэлсэн ба би “автобус зогсчихсон байна” гэж хэлэхэд “таксидаад ир” гэхээр нь би таксинд суусан. Тэгээд хаана буухаа асуухад ****-ийн хажуугийн *** дугаар байрны **** дээр буучих гэж хэлэхээр нь тэр газар таксинаас буусан. У.Б над дээр ирэхдээ Ө.И-тэй хамт халамцуу ирсэн. Тэгээд гэртээ орсны дараа дэлгүүр явлаа юм захих уу гэхээр нь Эсса гээд чихэртэй пиво байдаг тэрийг авчихаарай гэж хэлсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж чаддаггүй ба манай гэрийнхэн ч үүнийг мэднэ. Тэгээд дэлгүүрээс ирэхдээ Эссаг чинь том болгочихлоо гээд 2,5 литрийн пиво 2 ширхэг, чипс зэрэг ууж идэх юм авсан байсан. Тэгээд бид гурав тухайн 2 сав пивоо хувааж уугаад дуусах гэж байхад Ө.И явлаа гэсэн ба би орой болчихсон учраас эндээ хононо гэж хэлсэн. Пивоо ууж дуусаад би тасраад унтчихсан байсан. Намайг унтсны дараа Ө.И, У.Б хоёр дахин дэлгүүр гарч 2,5 литрийн пиво 2 ширхэгийг хоёулаа хувааж уусан байсан. Тэгээд шөнийн 01 цагийн үед миний дээр Ө.И гарчихсан, өмдний тэлээгээрээ миний гарыг хүлчихсэн, ам руу бэлэг эрхтнээ хийгээд хийсэн. Тэгээд намайг эсэргүүцээд орилоход хоёр удаа алгадаад миний уруул сэтэрсэн. Миний бүх хувцсыг тайлсан байсан ба Ө.И надад өөрийнхөө фудволкийг өмчсүүлчихсэн байсан. Тэгээд би болиочээ гэж хэлээд гарах гэхэд хаалга нь цоожтой байсан. Би У.Б-д найзыгаа аваачээ гэж хэлэхэд надад туслаагүй..... Шөнийн 04 цагийн үед хаалганы гадаа У.Б-ийн ээж нь ирчихсэн хаалга оролдоод байхаар нь би орилох гэхэд Ө.И чи орилоод байвал эндээс гарч чадахгүй шүү гэж сүрдүүлсэн. Би Ө.И-өөс намайг одоо явуулчих, миний дансанд 200,000-300,000 төгрөг байгаа үүнийг чамд өгье гэж гуйхад зөвшөөрөөгүй. Хаалга нь цоожтой байсан учраас би гарч чадахгүй байсан. Хаалганых нь түлхүүрийг би хайгаагүй..... 05 цагийн үед Ө.И унтчихаар нь би У.Б--ийг сэрээгээд хаалга онгойлгоод өгөөч гэж хэлэхэд хаалга онгойлгож өгсөн ба энэ хоёрыг нойлын өрөө рүү орсны дараа би гэрээс нь зугтааж гарсан...... У.Бийн үйлдлийн тухайд би У.Б-оос тусламж гуйхад надад туслаагүй, бас миний ам руу бэлэг эрхтнээ хийх гэж байгаад больсон...... Тэгээд Ө.И-ийн зааварчилгааг дагаж миний гарыг хүлж, гэрээс нь гарах гэхэд надад туслаагүй...... Ө.И миний ам руу бэлэг эрхтнээ хийх гэж байхад У.Б миний гарыг тэлээгээр хүлсэн. ......У.Б надтай бэлгийн харьцаанд ороогүй боловч ам руу бэлэг эрхтнээ нэг удаа хийчихээд больсон. Би өөрийн бие сэтгэлээр маш их хохирсон. 15 давхар байшин дээрээс ч үсрэх хэмжээний сэтгэлээр унасан. Одоо би 15,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүний задаргаа бол бие сэтгэлээрээ хохирсон, нүд, ам хөхөрчихсөн учраас хичээл сургуульдаа ч явж чадахгүй байсан...... Би мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа мэдүүлэг өгсөн ба тэр мэдүүлгүүд болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлгүүд бүгд үнэн зөв. Баянтөр гэдэг мөрдөгчид би мэдүүлэг өгч байсан ба түүнээс шалтгаалж удсан...... Хамгийн эхлээд би мэдүүлэг өгөхдөө сэтгэл санаагаар унасан байсан учраас У.Б надтай бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлсэн боловч У.Б надтай бэлгийн харьцаанд ороогүй,....... өнөөдрийн өгч байгаа мэдүүлэг үнэн зөв. ......У.Бтой анх фейсбүүк чатаар танилцаж байсан. Би Зурагтын ойролцоо халуун усны газар ажилладаг байсан ба танилцснаас хойш 1 сар гаруй хугацаа өнгөрсний дараа уулзаж байсан. Тогтмол уулзаж байгаагүй, намайг ажлаас ирж аваад Цагаан байр руу манай гэрт хүргэж өгч байсан. .....Тухайн өдөр У.Б бол миний ам руу бэлэг эрхтнээ хийх гэж байгаад л больсон. Уг хэрэгт би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан шалтгаан нь мөрдөн шалгах ажиллагаа хэтэрхий удаан явагдаж байсан. Тухайн хугацаанд У.Б, Ө.И хоёр намайг гомдлоо буцаагаад авчих тохиролцъё гэж чат бичиж байсан. ......Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний өгсөн мэдүүлгийг зөрүүтэй бичсэн байна....... Ө.И тухайн шөнө надтай хоёр удаа бэлгийн харьцаанд орсон. Баянтөр мөрдөгч Ө.И-ийн ар гэрээс 10,000,000 төгрөг авсан гэх асуудалтай холбоотойгоор манай гэрт Авлигатай тэмцэх газраас хүн ирж байсан. ......Надаас мэдүүлэг авсан мөрдөгч худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг сануулаагүй....... Би өөрийнхөө өгсөн мэдүүлгийг уншиж танилцаагүй. Би анх мэдүүлэг өгөхдөө бөөлжөөд миний биеийн байдал таагүй байсан хэдий ч өнөөдөр мэдүүлж байгаа мэдүүлгээ л өгсөн....... Яагаад одоо ингэж зөрүүтэй байгааг би өөрөө ч ойлгохгүй байна. .......У.Б миний гарыг хойд талд тэлээгээр хүлээд барьчихсан би газар уйлаад суучихсан байсан ба намайг орилоод байсан учраас миний ам руу фудволк чихсэн. Тэгээд дараа нь Ө.И фудволкоо аваад бэлэг эрхтнээ миний ам руу хийсэн. Тухайн өдрийн болсон үйл явдлыг цаг минуттай нь санаад байгаа нь би тасраад жоохон унтаад сэрсэн учраас согтолт маань гайгүй болчихсон байсан. Би шөнийн 01 цаг болж байхад би тасарчихсан байсан ба манай ах оройтохоор уурлаад байдаг учраас залгах байх гэж бодоод байн байн утсаа харсан учраас цаг харсан....... Ө.И шорт, фудволктой байсан ба өөрийнхөө шортыг ам руу чихчихсэн байсан. ......Би газар явган суучихсан байхад Ө.И миний толгойг хойш нь гэдийлгээд бэлэг эрхтнээ хийсэн. .......Энэ үед У.Б унтаагүй сэрүүн байсан ба тэлээгээр миний гарыг хүлсэн. Би тухайн үед Ө.И-ийг алгадсан чинь Ө.И намайг зөрүүлээд алгадсан......... Ө.И надтай хоёр удаа бэлгийн харьцаанд орсон ба нэг нь намайг тасарчихсан байхад нэг удаа орсон. Дараа нь намайг жоохон ухаан ороод сэрэхэд........ Ө.И надад футволкоо өмсүүлчихсэн бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орох үедээ миний үтрээн дотор 2 удаа дур тавьсан. ....Өглөө нь би У.Б-ийг сэрээгээд хаалга онгойлгуулаад би түрүүлээд гараад явсан. Энэ явдлаас хойш надад маш их хэцүү байсан учраас дусал тариа хийлгэсэн. Сэтгэцийн эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь Баянтөр мөрдөгч надаас чамд машин байна уу гэж асуухаар нь надад машин байхгүй гэж хэлэхэд өрөө рүүгээ дагуулж ороод мэдүүлэг авсан ” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.И-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
3. Шүүгдэгч Э.С “ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч У.Б-ийг “бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ө.Иийг “хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.С-ийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Б-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.И-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч У.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ө.И-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.С-оос нийт 25,071,115 төгрөг, шүүгдэгч У.Б-оос 2,046,650 төгрөгийг тус тус гаргуулж шийтгэх тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий хохирогч нарт олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-ийн цагдан хоригдсон 303 хоногийг, шүүгдэгч У.Б-ийн цагдан хоригдсон 56 хоногийг, шүүгдэгч Ө.И-ийн цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
8. Хохирогч Э.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.С, У.Б, Ө.И нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
11. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Ө.И нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ
ШҮҮГЧИД Г.УУГАНБААТАР
Г.ТҮВШИНТӨГС