| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/04385/И |
| Дугаар | 183/шш2023/02801 |
| Огноо | 2023-09-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 183/шш2023/02801
| 2023 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2023/02801 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Х хороолол, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, регистрийн ********* дугаартай, Г ХХК-ийн,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ү ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянанаад
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хосням оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ү ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Г ХХК нь Ү ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ******** дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу хийж гүйцэтгэх нийт ажлын хөлсийг нэг сарын 16.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон, мөн тус компанитай 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын хөлсийг нэг сарын 14.500.000 байхаар харилцан тохиролцсон. Ийнхүү дээрх 2 ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа 100 хувь гүйцэтгэсэн бөгөөд нийт 52.380.645,16 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс "Ү" ХХК нь 27.500.000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 24.880.645,16 төгрөг, алданги 12.440.322,58 төгрөг, нийт 37.320.967,74 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г ХХК нь нэхэмжлэлээ 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гаргасныг тус шүүх хүлээн авч хянаад 2023 оны 5 дугаар сарын 11-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Улмаар 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д "Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэж заасныг үндэслэн тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, Н зам, Э өргөн чөлөө, ** байр, ** тоот хаягаар хариуцагчид мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тус хаягт "Ү" ХХК нь бүртгэлгүй бөгөөд оршин байрладаггүй болох нь баталгаат шуудангийн "тус хаягт энэ компани байдаггүй" гэх 5 дугаар сарын 17-ны өдрийн буцаалт, мөн Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** хэсэг, Б.Д гудамж ** байрны ** тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагч тус хаягт оршин суудаггүй болох нь баталгаат шуудангийн 5 дугаар сарын 16-ны өдрийн буцаалт, Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна" гэж дурдсан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс Ү ХХК-ийг дээр дурдсан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцуулах шаардлагатай байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно" гэж заасны дагуу хариуцагчийн оршин суугаа хаягийг тодруулахаар эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Иймд "Ү" ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч компаниас Г.Ж-д олгосон итгэмжлэл, 2023 оны 5 дугар сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ************ дугаар захирамжийн хуулбар, нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******дугаар Барилга, хот байгуулалтын яам тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, *********** дугаарай Барилга, хот байгуулалтын яам тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч компанийн дүрмийн хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ******** дугаар ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэх ******** дугаар нэхэмжлэлийн хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэх 20/09 дугаар нэхэмжлэлийн хуулбар, 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэх **** дүгээр нэхэмжлэлийн хуулбар, 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэх 21/02 дугаар нэхэмжлэлийн хуулбар, 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн нэхэмжлэх ***** дугаар нэхэмжлэлийн хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ажил хүлээлцэх актын хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны ажил хүлээцэх актын хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Х банкны депозит дансны хуулга, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Х банкны депозит дансны хуулга, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Х банкны дансны хуулга, 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Х банкны дансны хуулга, 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Х банкны дансны хуулга зэрэг баримтыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ү ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд Г ХХК болон Ү ХХК-ийн хооронд 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр, мөн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулсан боловч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Гэтэл Ү ХХК нь Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, Н зам, Э өргөн чөлөө *** байр, ** тоотод болон Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, ** хэсэг, Б.Д гудамж ** байрны ** тоотод тус тус бүртгэлгүй бөгөөд оршин байрладаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ********** дугаар захирамжаар тогтоогджээ.
4. Иймд Ү ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэлээ
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ү ХХК /регистрийн дугаар *********-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ү ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийн хувийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Пүрэвсүрэнд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА