| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/04457/И |
| Дугаар | 183/шш2023/02802 |
| Огноо | 2023-09-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 183/шш2023/02802
| 2023 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2023/02802 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, *** байр ** давхар, ** тоот хаягт байрлах, регистрийн ******** дугаартай, Х трейд ХХК-ийн,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.М-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянанаад
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Д.Хосням оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х трейд ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.М-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Х трейд ХХК нь Н зах О дэлгүүрт 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 50 ш хайрцаг буюу 1.920.000 төгрөгийн үнэ бүхий Р ундаа нийлүүлсэн. 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 500.000 төгрөгийг, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 420.000 төгрөгийг өгснөөс хойш барааны үлдэгдэл төлбөр 1.000.000 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрч байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ************ дугаартай захирамжаар хаяг нь дээрээ байхгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч Л овогтой М-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 8 дугар сарын 28-ны өдрийн ** дугаар Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ********** дугаар захирамжийн хуулбар, 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн тооцооны үлдэгдэлийн баталгааны хуудасны хуулбар зэрэг баримтыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х трейд ХХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.М-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд Х трейд ХХК болон Н захын О дэлгүүргийн эрх бүхий төлөөлөгч Л.М нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, Л.М нь нэхэмжлэгчээс бараа, бүтээгдэхүүн худалдан авсан боловч гэрээний дагуу үнийг бүрэн төлөөгүй болох нь тогтоогдож байна.
3. Л.М нь Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Х ** дугаар гудамж, ** тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ********** дугаар захирамжаар тогтоогджээ.
4. Иймд Л-ийн М-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгаж шийдвэрлэлээ
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Х трейд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Л-ийн М-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Л.М-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х трейд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийн хувийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Пүрэвсүрэнд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА