Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2016/01133

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 02-ны өдөр Дугаар 181/ШШ2016/01133 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: А.Ү /РД:**********/,

Нэхэмжлэгч: Д.Б /РД:************/,

Ф  ХХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн утга: Амгалангийн Үржинсүрэн, Дөрвөдийн Батнавч нарын нэхэмжлэлтэй Фортунэ стар ХХК-д холбогдох 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоотод байрлах, 6х8 харьцаатай 48 м.кв павильоны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай,

Фортунэ стар ХХК-ийн нэхэмжлэлтэй*******, нарт холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай.

Шүүх хуралдаанд:

А.Ү, Д.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Н.Ш,

Фортунэ стар ХХК-ийн төлөөлөгч Л, өмгөөлөгч Б.Н,

орчуулагч Ц,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

А.Үржинсүрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:*******, нар нь 2000 оноос эхлэн*******, 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоот хашаа буюу одоогийн Зуун айл дээр барилгын материал худалдаж гэр бүлийн бизнес хийж эхэлсэн.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар чингэлэг тавьж үйл ажиллагаа явуулах нь дүүргийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа учир чингэлэгтэй иргэдтэй уулзаж та нар нэг бол үйл ажиллагаа явуулахаа зогсоо эсхүл павилионтой бол гэсэн шаардлага тавьсан.

Үүний дагуу бид хоёр Ли Мэйтэй уулзахад надад мөнгө байхгүй, би павильон барихгүй та нар боломжтой бол миний газар дээр павилон барьж үйл ажиллагаа явуулж болно гэж зөвшөөрөл өгсөн.

Үүний дагуу павильон бариулаад, 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 6х8 буюу 48 м.кв талбайтай павилондоо үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэр үеэс Ли Мэйд газрыг ашигласны түрээсийн төлбөр жил бүр 150 000-350 000 төгрөг төлж ирсэн бөгөөд ингэхдээ ямар нэгэн бичгээр гэрээ байгуулдаггүй байсан.

2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Ли Мэй нь Газар ашиглуулсаны түрээсийн гэрээ авчирч гарын үсэг зурчихаа би танайд газар ашиглуулж түрээсэлж байгаа нь үнэн юм чинь зурчих, бусад бүх түрээслэгч нар зурчихсан гэсэн тул түүнд итгэж доторх агуулгыг нь уншиж амжилгүй зураад өгсөн. Түүнээс эп хөрөнгө түрээсэлсэн асуудал байхгүй.

2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Фортунэ стар ХХК-ийн гүйцэтгэх захирал Доржнямбуу гэх хүний гарын үсэгтэй мэдэгдэл өгч павильон чөлөөлөх шаардлага гаргаж үл таних 2 залуутай Ли Мей ирж бидэнд дарамт шахалт үзүүлсэн. Ли Мэй нь би та нарт дахиж түрээслэхгүй, гараад өг гэж хэлсэн.

Бидний итгэлийг эвдэж хууран мэхэлж, газар эзэмших түрээсийн гэрээ байгуулах нэрийн дор бидний өмч хөрөнгөөрөө барьсан, эзэмшиж ашиглаж байгаа павильоныг дур мэдэн улсын бүртгэлд Фортунэ стар ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэнд бид үнэхээр гомдолтой байна.

Иймд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаартай Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,*******, биднийг*******, 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоотод байрлах, 6х8 харьцаатай 48 м.кв талбайтай павилоны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож өгнө үү.

Манай павильон нь модоор барьж буулгаад аваад явж болохуйц амбаар биш энэхүү павильоныг бид хоёр 2000 онд барилгын мужаан Б.Хунчулуун, С.Мөнхжамбал нарыг хөлсөлж бариулсан бөгөөд цутгамал бетон сууртай үл хөдлөх эд хөрөнгө юм. Иймд газар чөлөөлүүлэх шаардлагыг зөвшөөрөхгүй.

Хэрэв түрээсийн гэрээг газрын түрээсийн гэрээ гэж тооцвол гэрээн дээр өөр маргах зүйл байхгүй байгаа гэв.

 

Фортунэ стар ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компанийн захирал Ли Мей миний бие 1963 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоотод байрлах энэ газрыг 1997 оноос эзэмшиж байгаад Сүхбаатар дүүргийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/558 дугаар захирамжаарнь 18643313963018 нэгж талбарын дугаартай 291 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших болсон ба 000304229 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй болно.

Манай газар дээрх чингэлгийг******* нь түрээсэлж байгаад оронд нь 33 м.кв модон амбаар барьж уг газрыг тохирохдоо 2-3 жил болоод та шинэ байшин барилга барьвал би нураагаад аваад явна гэж ярьдаг байсан, тухайн үед иргэд хоорондоо харилцан тохирч газраа түрээсэлдэг байсан бөгеөд ээжийн бие тааруу би байнга сахиж байсан учир үүнд нь итгэсэн, мөн түр зориулалттай амбаар гэж ойлгож байгаа. 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэг жилийн хугацаатай Түрээсийн гэрээ байгуулсан.

Компанийн хувьд эзэмшил газартаа барилгын материалын худалдааны чиглэлээр өөрсдөө үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байх тул манай эзэмшлийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Түрээсийн гэрээ-г харилцан тохирч байгуулсан гэрээ гэж үзэж байна.******* хувиараа харилцан тохиролцох замаар миний ззэмшлийн газар дээрх контейнерыг түрээсэлж байгаад контейнерыг авч оронд нь модон амбаарыг бариулсан нь үнэн боловч энэ нь манай компанийн эзэмшил газар баригдсан түр зориулалттай бөгөөд буулгаад авч явж болохуйц эд.

Дээрх павильон нь Үржинсүрэн, Батмэнд нарынх гэдэгтэй болон павильоны хэмжээтэй бол маргахгүй. Мөн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан гэрээ нь газрын түрээсийн гэрээ гэдэгтэй маргахгүй байгаа гэв.

 

ؿ хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг :

ҮНДЭСЛЭХ нь:

 

А.Үржинсүрэн, нар нь Фортунэ стар ХХК-д холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоотод байрлах, 6х8 харьцаатай 48 м.кв павильоны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай,

Фортунэ стар ХХК нь*******, нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.

 

2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд

Фортунэ стар ХХК нь*******тэй 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг гэрээ нь зөвхөн газар эзэмших, ашиглахтай холбоотой түрээсийн гэрээ байсан байхад эд хөрөнгө түрээслэх гэрээ мэтээр итгэл эвдэн хууран мэхэлж павильоныг өөрийн өмчлөлд авах гэж байгаа тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй байна гэж нэхэмжлэлийн энэ шаардлагаа үндэслэжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан мэтгэлцээний байр суурьдаа*******, нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь газар эзэмших, ашиглахтай холбоотой түрээсийн гэрээ байгуулсан тул эд хөрөнгө түрээслэхтэй холбоотой гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэл зоригтой байгаа болохоо,

Фортунэ стар ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот гэрээ нь эзэмших, ашиглахтай холбоотой түрээсийн гэрээ гэдэгтэй маргахгүй гэсэн байр суурийг тус тус илэрхийлсэн.

Хэргийн оролцогчийн хэн аль ньболон******* нарын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Түрээсийн гэрээ нь газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой гэрээ гэсэн байр суурин дээр санал нэгдсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцлүүд дээрх гэрээний харилцаанд тогтоогдохгүй байна.

Иймд*******, нарын нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоотод байрлах, 6х8 харьцаатай 48 м.кв павильоны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд

А.Үржинсүрэн, нар нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоотод байрлах, 6х8 харьцаатай 48 м.кв павильоны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасантай хариуцагч нь маргахгүй, одоо байршиж буй байрлал, хэмжээг зөвшөөрнө гэдгээ илэрхийлсэн.

Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахаар шийдвэрлэв.

Харин ийнхүү павильоны хууль ёсны өмчлөгчөөр тогтоохдоо үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоогоогүй болохыг дурдаж байна. Учир нь*******, нарын талаас тухайн павильоныг үл хөдлөх эд хөрөнгө, тухайлбал бетонон суурь дээр хийгдсэн гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, мөн Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасан шинжийг агуулсан үл хөдлөх эд хөрөнгө байгаа болохыг баримтын хүрээнд нотлоогүй, энэ талаар гаргасан Фортунэ стар ХХК-ийн мэтгэлцээний байр суурийг няцаагаагүй болно.

 

Фортунэ стар ХХК-ийн газар чөлөөлүүлэх шаардлагын тухайд

А.Үржинсүрэн, нар нь Фортунэ стар ХХК-ийн захирал Ли Мэйтэй харилцан тохиролцсны дагуу тодорхой хугацаанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоотод байрших газрыг ашиглан, худалдаа, үйлчилгээ явуулж байсан, тухайн газар нь Ли Мэйгээс Фортунэ стар ХХК-ийн эзэмшил рүү шилжсэн үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон.

Харин тухайн газар дээрнь*******тэй 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр газар эзэмшлүүлэх, ашиглуулах зорилгоор Түрээсийн гэрээ байгуулжээ. Уг гэрээ нь цуцлагдсан, дуусгавар болсон, гэрээнээс татгалзсан эсэх үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар зохигчид мэтгэлцээний байр суурь гаргаагүй. Шүүхийн зүгээс дээрх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай*******, нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа болно.

Дээрхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаарболон******* нарын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Түрээсийн гэрээ-г шүүхээс зүгээс үнэлж байна.

Тус түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Гэрээний хүчинтэй хугацаа нь 1 жил байна. Гэрээний заалтыг зөрчөөгүй тохиолдолд дахин нэгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр сунгаж болно гэж заажээ.

Холбогдуулан авч үзвэл:

1. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоотод байрших газрыг түрээслүүлэх талаар байгуулсан Фортунэ стар ХХК, иргэн******* нарын гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний харилцаа Иргэний хуульд заасан журмын дагуу дуусгавар болоогүй байна,

2. 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс гэрээ нь 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан, гэрээний хугацаа цаашид сунгагдах зохицуулалтыг талууд гэрээгээр тохиролцсон, талуудын энэ тохиролцоо мөрдөгдөх боломжтой байна.

Иймд хүчин төгөлдөр гэрээний харилцаа дуусгавар болоогүй, уг гэрээний үндсэн дээр тухайн газрыг түрээслэж буй*******, нарын үйл ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй тул тэдгээрийг хууль бусаар газар эзэмшиж, ашиглаж байна гэж үзэхгүй.

Нөгөө талдаань газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нотлоогүй, компанийн хувьд эзэмшил газартаа барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй гэж байгаа боловч энэ нь одоо байгаа гэрээний харилцааг шууд дуусгавар болгох үндэслэл болохгүй.

Дээр дурдсан дүгнэлтийн хүрээнд*******, нарын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх Фортунэ стар ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот гэрээний харилцааг дуусгавар болгох, үргэлжлүүлэх эрх нь талуудад хадгалагдаж байгаа болохыг дурдвал зохино.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан*******, нарыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоотод байрлах, 6х8 харьцаатай 48 м.кв павильоны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний 89 дүгээр зүйлийн 89.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Фортунэ стар ХХК-ийн гаргасан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 8-126 тоотод байрших газрыг*******, нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар*******, нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 587 төгрөг, Фортунэ стар ХХК-ийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Фортунэ стар ХХК-иас 258 386 төгрөг гаргуулан*******, нарт,*******, нараас 11 950 төгрөг гаргуулан улсын орлогод олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ د Т.БАДРАХ