Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 183/шш2023/02803

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2023/02803

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Н зам гудамж, *** байр, *** тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ********, Б овогтой Б-ын Э-ын,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Х-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Д.Хосням оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Х-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б.Э би 2022 оны 3 дугаар сард Т.М-тай өөрийн дүү А.Х-аар дамжуулах танилцсан. Түүнээс хойш Т.М ****** Баянгол  дүүрэг, ** дугаар хороо, Туул ** дүгээр гудамж ** тоотод), нь эхнэр Д.Х, дүү Т.М нарын хамтаар 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хооронд дансаар 8.600.000 төгрөг, бэлнээр 7.000.000 төгрөг, нийт 15.600.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сард төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн. Дүү Т.М-ын Х банкны ********** тоот дансаар 5.600.000 төгрөгийг хуваан шилжүүлсэн. Гэвч өдийг хүртэл өгөхгүй, утсаа авахгүй, хааяа утсаа утсаа авахаараа өнөөдөр, маргааш, одоо шилжүүллээ гэдэг тайлбар ярьсаар байдаг бөгөөд өдийг хүртэл дээрх мөнгөнөөс Т.М огт төлөхгүй байгаа тул эхнэр Д.Х-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчээс И.Д-д олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар исарын 01-ний өдрийн ************ дүгээр захирамжийн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Х банкны И.Д-аас Б.Э-т 3.000.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Х банкны И.Д-аас Б.Э-т 2.000.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өдрийн Х банкны И.Д-аас Б.Э-т 500.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э-ын иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Х-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Э болон Д.Х нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба Д.Х нь тухайн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна.

 

3. Д.Х нь Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Туул ** дүгээр гудамж, ** тоотод бүртгэлтэй боловч оршин судаггүй болох нь тогтоогдож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 01-ни өдрийн ************* дүгээр захирамжаар Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

4. Иймд Д-ын Х-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэлээ

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Д-ын Х-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Х-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэрийн хувийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Пүрэвсүрэнд даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.ГЭРЭЛТУЯА