Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Э.Болор

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр, С.Энхзул

Шүүгдэгч Т.Баясгалан, О.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Отгонжаргалын Энхбаатар, Боржигоны хутаг овогт Туяагийн Баясгалан нарт холбогдох эрүүгийн 1720000280028 тоот хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 18 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар төмөр замын харъяа Дорноговь аймгийн МСҮТ-ийн 1-р курсын оюутан, ам бүл 5, ээж, аав, 2 дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Өгөөмөрийн гудамжны 2-16 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Отгонжаргалын Энхбаатар /РД: ЕЮ99020711/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 21 настай, халх, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өртөөний жижүүр, холбогч найруулагч мэргэжилтэй, ам бүл 5, ээж, 2 эгч, ахын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Сургуулийн гудамжны 1-34 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигоны хутаг овогт Туяагийн Баясгалан /РД: ЕО96020319/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Т.Баясгалан нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг Хөвсгөл зочид буудлын хажуу талын зам дээр иргэн П.Батбилэгтэй хувийн таарамжгүй харьлцааны улмаас маргалдаж улмаар түүний хамрын ясыг нь хугалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Энхбаатар нь 2017 оны  07 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг Хөвсгөл зочид буудлын хажуу талын зам дээр иргэн Т.Баясгалантай хувийн таарамжгүй харьлцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Т.Баясгалан мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: Би урьд өгсөн мэдүүлгүүд дээрээ болсон хэргийн талаар бүгдийг үнэн зөв тодорхой мэдүүлсэн тийм болохоор энэ удаагийн мэдүүлэгт нэмж, хасах өөрчлөх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 40-43/

-Шүүгдэгч Т.Баясгалан шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 дугаар сарын 20-нд шөнө найз Билгүүн, Пүрэвдорж нарын хамт Митсубуши Лансер маркийн суудлын автомашинтай Хөвсгөл зочид буудлын гадаа зам дээр зогсож байтал эсрэг талын явган хүний замаар үл таних 20-25 орчим насны хэдэн залуу явж байсан. Тэдгээр залуучууд шалтгаангүй наашаа хараад байхаар нь би юугаа хараав гэж хэлсэнээр Батбилэг гэх залуутай маргасан. Тэгээд Батбилэг дээр очоод заамдсан чинь намайг зөрүүлээд мангасдхаар нь уур хүрээд Батбилэгийн нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон чинь хамарнаас нь цус гараад доошоо тонгойгоод суусан. Үүний дараа Энхбаатар над руу гүйж ирээд чи манай найзыг яаж байгаа юм бэ гэхээр нь та нар зүгээр байгаарай гэж хэлээд хоорондоо маргалдсан. Энхбаатар миний нүүр рүү гараараа цохихоор нь зөрүүлж би цохиод зууралдсан. Тэгсэн Энхбаатар миний хөл рүү ороод намайг газар унагаагаад миний бие дээр гарч суугаад хэд хэдэн удаа нүүр рүү гараараа цохисон. Нэг мэдэхэд ухаан балартсан. Тэгээд нэг сэрсэн чинь би машины ар талд хэвтчихсэн байдалтай байсан. Шанаа хавдаад, шүд хугарсан гэв.

-Шүүгдэгч О.Энхбаатар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн тайлбартаа: 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө  гэртээ харих гээд өөрийн  найз Сүхбат, Батбилэг нарын хамт алхаж байтал замын эсрэг талд Хөвсгөл зочид буудлын засмал зам дээр саарал өнгийн суудлын автомашинтай 3 залуу зогсож байсан. Тэгээд би тэд нарыг хальт хараад хажуугаар нь өнгөрсөн чинь дотор нь сууж байсан Баясгалан гэгч залуу бид нарт хандаж та нар юугаа хараав гэхээр нь юм хэлэлгүй чигээрээ алхсан чинь Батбилэг хажуунаас нөгөө залуугийн хэлсэн үгийг сонсоод чамайг харсан хүн яадгийн гэтэл нөгөө залуу юу гэнээ пизда минь гээд машинаасаа бууж ирээд Батбилэгийн нүүр рүү нь хальт духаараа мөргөх шиг болсон. Тэгсэн Батбилэг Баясгалан гээд залууг өөрөөсөө гараараа түлхээд холдуулсан чинь хоорондоо зууралдсан. Тэгсэн Батбилэг Баясгалангийн гарыг шувтраад боль гээд хэлтэл Баясгалан Батбилэгийн нүүр рүү нь зөрүүлээд гараараа нэлээн хэдэн удаа цохьсон. /Яг хэд гэдгийг нь мэдэхгүй байна/ Тухайн үед Сүхбат бид 2 Баясгалан Батбилэг нарыг цохилцоод салчих байлгүй дээ гэж бодоод зайнаас хараад зогсож байтал Баясгалан Батбилэгийн нүүр рүү хэд хэдэн удаа цохиод газар унагаагаад дээрээс нь хөлөөрөө өшиглөөд машинруугаа явсан. Тэгэхээр нь би найзыгаа өмөөрөөд Баясгалан дээр очоод чи манай найзыг яаж байгаа юм бэ, түүнээс уучлалт гуй гэж хэлээд машинаас нь гаргасан чинь та нар яахын нэг нэгээрээ надтай үзэх үү гээд дээрэнгүй маягтай орилоод намайг мангасдах /гарын алгаараа нүүр рүү түлхэх/-аар нь би зөрүүлээд нүүр рүү нь гараараа цохичихсон. Ингээд бид хоёр хэсэг маргалдаад ойлголцохгүй болохоор нь би түүнийг газар унагаад дээр нь сууж нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон чинь өөдөөс идэвхитэй хөдөлгөөн үзүүлэхгүй манараад ирсэн. Төд удалгүй Баясгалантай хамт явж байсан хоёр найз нь намайг салгаад Баясгаланг машинруугаа оруулаад явах гэж байхад нь Сүхбат тэд нар дээр очоод чи манай найзаас уучлалт гуй гэж хэлээд Баясгалангийн баруун гуя хавьцаа нэг удаа өшиглөөд шанаа хэсэг рүү нь нэг удаа цохитол машинаа асаагаад хөдлөөд явсан. Энэ үед Батбилэгийн хамраас цус гараад тогтохгүй болохоор нь эмнэлэгт очиж үзүүлсэн. Миний хувьд Баясгалантай зодолдсон болохоос өөр хүнтэй тухайн үед хэрэлдэж маргалдаагүй. Хэрэг болсоноос хойш Баясгалангийн шүд хөдөлсөн гэхээр нь шүдний эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгүүлээд Сайншанд сумын эмнэлэгт очиж тархины зураг авхуулан шинжилгээ хийлгэж өгсөн. Өөр зүйл өгөөгүй байгаа гэв.

-Хохирогч Б.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шөнө буюу 01 цагийн үед өөрийн найз Энхбаатар, Сүхбат нарын хамт Долоон бурханд үйл ажиллагаа явуулдаг РС тоглоомын газраас гараад гэр гэртээ харих гээд Хөвсгөл зочид буудлын замын эсрэг талын явган хүний замаар явж байтал Талст дэлгүүрийн хажууд цагаан саарал өнгийн жижиг суудлын автомашин зогсож байсан. Тэгсэн Энхбаатар дээрх машин руу хараад хажуугаар нь өнгөрсөн чинь араас буюу машин дотороос Баясгалан гэгч залуу юугаа хараад байгаа пизда вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь машин руу эргэж хараад яасан гэнээ чамайг харахаар яадгийн гэж хэлтэл юу гэнээ гээд машинаасаа бууж ирээд над руу ойртсон. Тэгээд намайг духаараа мөргөх гээд байхаар нь зайгаа бариад хойшлосон чинь намайг заамдаад авахаар нь салгах санаатай гаран дээр нь хоёр гараараа доош нь дартал аль нэг гараараа миний баруун нүд хавьцаа нэг удаа цохисон. Энэ үед миний нүд харанхуйлаад хальт салаад эргээд хартал угсруулаад гараараа 4-5 удаа нүүр рүү цохисон. Тэгсэн миний хамраас цус гоожоод доошоо тонгойгоод зогсож байтал доороос хамар руу өлгөөд гараараа дахин нэг цохисон. Үүний дараа хамарнаас их цус гараад байхаар нь газар сууж байтал миний дагз руу хөлөөрөө жигээд машин руу явах гэж байхад нь Энхбаатар, Сүхбат хоёр түүн дээр очоод манай найзаас уучлалт гуй гэж хэлж байсан. Тэгээд би малгайгаараа цусаа дараад сууж байтал Энхбаатар, Сүхбат нар Баясгалантай маргалдаад хоорондоо зодолдье, та гуравтай нэгээрээ үзье гэх мэт зүйл яриад Таласт дэлгүүрийн зүг явсан. Тэгэхээр нь би цусаа арчаад араас нь очсон чинь машин зам дээр Энхбаатар Баясгалангийн дээр гараад суучихсан нүүр рүү нь 1-2 удаа гараараа цохиж байгаа харагдсан. Тэгсэн Баясгалантай хамт явж байсан 2 найз нь салгаад Баясгаланг аваад машин руу оруулсан. Энэ үед Сүхбат араас нь очоод машиных нь хаалгийг онгойлгоод Баясгаланг манай найзаас уучлалт гуй гэж хэлээд хаалганаас нь бариад хөлөөрөө жийсэн чинь хамт явж байсан хоёр найз нь машинаа асаагаад зугтаасан. Араас нь Энхбаатар гүйгээд гүйцээгүй өнгөрсөн”…гэжээ. /хх-ийн 15-16/

 -Хохирогч Т.Баясгалан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн орчим өөрийн найз Билгүүн, Пүрэвдорж нарын хамт Митсубуши Лансер маркийн суудлын автомашинтай Хөвсгөл зочид буудлын гадаа зам дээр зогсож байтал эсрэг талын явган хүний замаар үл таних 20-25 орчим насны хэдэн залуу явж байсан. Тэдгээр залуучууд шалтгаангүй наашаа хараад байхаар нь би юугаа хараав гээд хэлсэн чинь Батбилэг гээд залуу надад хандаж юунд суучихаад томроод байгаа юм бэ гэхээр нь би машинаасаа буугаад та нарт байхгүй машин шүү гэж хэлээд түүн рүү ойртоод заамдсан чинь намайг зөрүүлээд мангасдхаар нь уур хүрээд Батбилэгийн нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон чинь хамарнаас нь цус гараад доошоо тонгойсон, суусан. Тэгсэн тэнд байсан найзууд маань бид хоёрыг салгахаар нь би ар дагз руу тавчиктай хөлөөрөө жийсэн. Үүний дараа Энхбаатар над руу гүйж ирээд чи манай найзыг яаж байгаа юм бэ гэхээр нь тар нар зүгээр байгаарай гэж хэлээд хоорондоо маргалдаад зогсож байтал Сүхбат араас ирээд хоёулаа үзчихье гээд байхаар нь чи бол жоохон хүүхэд шүү, цаашаа явсан нь дээр, та 2-той хоёулантай нь үзсэн ч яахав гэж хэлээд зогсож байтал манай 2 найз ирээд одоо болио яах гээд байгаа юм гээд намайг салгаад аваад явах гэж байсан чинь Энхбаатар миний нүүр рүү гараараа цохихоор нь зөрүүлж цохиод зууралдсан. Тэгсэн Энхбаатар миний хөл рүү ороод намайг газар унагаагаад миний бие дээр гарч суугаад хэд хэдэн удаа нүүр рүү гараараа цохисон. Энэ үед Сүхбат хажууд зогсож байгаа мэт харагдсан бөгөөд хэнийх нь хөл юм мэдэхгүй нэг хөл нүүр рүү орж ирээд ухаан балартсан. Тэгээд нэг сэрсэн чинь би машины ар талд хэвтчихсэн байдалтай байхаар нь юу болсон бэ гээд Билгүүнээгээс асуутал чи гайгүй юу гээд цусаа арилгаад толинд харсан чинь шүд хөндүүр орчихсон. Шанаа хавдаад шүд хугарчихсан юм шиг байхаар нь цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн… “Гэмтэл аваад Замын-Үүд суманд үзүүлээд дараа нь Сайншанд, Улаанбаатар зэрэг газруудын эмнэлэгээр явж эмчилгээ хийлгэсэн. Ойролцоогоор замын зардал, хоол хүнс гээд 400,000 гаруй мянган төгрөг зарцуулсан. Хэрвээ би гэмтэл аваагүй байсан бол ажил төрөлд ороод амьдрал хэвийн үргэлжлэх байсан. Тийм болохоор би өнөөдрийн байдлаар гэм буруутай этгээдээс 2 сая төгрөг нэхэмжилж байна гэжээ. /хх-ийн 19-21/

-Хохирогч Т.Баясгалан шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Энхбаатарт цохиулсаны улмаас шанаа хавдаж, 2 шүд хугарсан. Энхбаатараас 224.500 төгрөгийн эмчилгээний зардал авсан. Цаашид 2 шүдээ эмчлүүлэх шаардлагатай эмчилгээгээ хийж дуусгаагүй байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх болно. Одоо санал гомдолгүй гэв.

- Гэрч А.Пүрэвдорж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: 2017 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 01:30 орчим УНҮ улсын дугаартай Митсубиши Лансер маркийн автомашинтай Хөвсгөл зочид буудлын орчим найз Билгүүн, Баясгалан нарын хамт бид 3 явж байгаад утсаар ярих гээд түр хугацаагаар зогссон юм. Би Чандмань Бадрал ХХК-д ажилладаг бөгөөд тухайн үед ажлын газарлуугаа ус алдсан тухай мэдээг өгөөд машин дотор утсаараа оролдоод сууж байх үед Баясгалан бусадтай маргалдаад байх шиг байсан. Би эхлээд тоглоод байгаа юм болов уу гэж бодоод үргэлжлүүлээд утсаараа оролдоод хүн рүү мессиж бичиж байгаад харсан чинь Энхбаатар гэх залуу манай найз Баясгаланг доороо хийчихсэн хэд хэдэн удаа нүүр рүү нь цохиж байгаа харагдсан. Би машинаас буугаад тэднийг салгаад Баясгаланг машиндаа суулгаад шууд явсан. Би тухайн үед утсаа оролдоод болсон асуудлыг сайн хараагүй мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 23/

-Гэрч Н.Билгүүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: 2017 оны 07 сарын 20-ны шөнө 01 цагийн үед өөрийн найз болох Баясгалан, Пүрэвдорж нарын хамт Замын-Үүд сумын төвд байх Хөвсгөл зочид буудлын гадаа Пүрэвдорж Митсубиши Лансер маркийн автомашинтай бид 3 зогсож байтал явган хүний замаар 20-25 орчим насны хэдэн залуучууд явж байсан тэгтэл манай найз Баясгалан та нар юу хараад байгаа юм гэсэн чинь яасан гэнээ гэж Батбилэг нь хэлсэн. Манай найз машинаас буугаад Батбилэг гэх залуу манай найз Баясгалангийн нүүр рүү гараараа түлхсэн чинь Баясгалан нь Батбилэгийн нүүрэн тус газар 2-3 удаа цохихыг нь би харсан. Тэр Батбилэг нь доошоо тонгойсон байсан тэгээд би машинаас бууж очоод Баясгаланг салгах үед Баясгалангийн толгой, мөр орчмоор нь углааштай хөлөөрөө жийсэн. Баясгалан бид 2 буцаад суух гэж байтал Батбилэгтэй хамт явж байсан Энхбаатар гэх хүн ирээд найзыгаа өмөөрч байгаа бололтой Баясгалантай маргалдаж эхэлсэн. Энэ үед би эргээд Батбилэг рүү очоод хамар амнаас нь гарч байсан цусыг нь арчиж байсан. Тэгээд би эргээд хартал Энхбаатар нь Баясгалангийн шанаан тус газар цохисон. Баясгалан зөрүүлээд хамран тус газар нь 1 удаа цохисон. Энэ үед би машинаас алчуур аваад Батбилэгийн цусыг арчиж байгаад эргээд харсан чинь Баясгаланг дээш нь харуулаад дарчихсан Энхбаатар дээр нь суучихсан түүний нүүрэн тус газар 3-4 удаа цохисон, тэднийг салгах үед Энхбаатар нь эргээд Баясгалангийн зүүн талын шанаан тус газар нь өшиглөсөн. Пүрэвдорж бид 2 Баясгаланг машинруу оруулах үед Батбилэг, Энхбаатар хоёртой хамт явж байсан Сүхбат Баясгалангийн дагз хэсэг рүү нь нэг удаа, гар мөр рүү нь 1 удаа жийсэн, мөн машинд суух үед шанаан тус газарт цохисон үүнээс өөр ямар нэгэн зодож цохисон зүйл болоогүй. Баясгалан, Пүрэвдорж бид 3 машиндаа суугаад явах үед Энхбаатар нь дагаад гүйгээд байсан гэжээ. /хх-ийн 28/

-Насанд хүрээгүй гэрч Б.Сүхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 07 сарын 19-ны өдрийн 22 цагийн үед өөрийн найз Батбилэг, Энхбаатар, Ганзориг нартай шар дэлгүүрийн гадаа уулзсан. Ганзориг ПС тоглоно гээд явчихаар нь Энхбаатар, Батбилэг бид 3 Хөвсгөл зочид буудлын урдуур зам гараад алхаж байтал Энхбаатар Талст дэлгүүрийн урд талд зогсож байсан цагаан саарал өнгийн суудлын автомашинд байгаа хүмүүс руу харсан, тэгсэн машин дотороос нэг залуу бид нарт хандаж “үхсэнээ муухай харсийн” гэж хэлсэн. Тэгээд бид нар гайхаад хэн юм бол гээд Батбилэг машин руу ойртоод харсан чинь жолоочийн суудал дээр сууж байсан Баясгалан гэх залуу “юундаа муухай харсийн” гээд дахиад хэлэхээр нь Батбилэг “харж болохгүй юм байгаа юм уу, алтаар бүрчихсэн машин уначихсан юм уу” гэтэл Баясгалан гээд залуу машинаас буугаад Батбилэгийн өөдөөс толгой цээжээ өгөөд “яасан гэнээ” гээд ойртсон. Батбилэг нөгөө залууг “чи зүгээр байгаарай” гээд гараараа цээж рүү нь түлхсэн чинь нөгөө залуу дахиад “яасан гэнээ” гээд цээжээ өгөөд ойртоод байхаар нь Батбилэг нүүр рүү нь алгаараа түлхээд холдуулсан. Нөгөө залуу шууд Батбилэгийн хувцаснаас зуураад авсан, тэгсэн Батбилэг зуурсан гарыг нь тавиулах гээд гараараа доошоо цохисон чинь нөгөө залуу шууд Батбилэгийн баруун хацар руу нэг удаа гараараа цохиод Батбилэг зөрүүлээд нэг нэг цохисон. Нөгөө залуу 3-4 удаа нүүр рүү нь гараараа ээлжилж цохисон, энэ үед Батбилэгийн хамар болон уруулны хэсгээс цус гараад доошоо суусан. Тэгээд нөгөө залуу машин руугаа буцаж суухдаа Батбилэгийн толгой руу хөлөөрөө нэг удаа жийгээд явах гэхээр нь Энхбаатар бид хоёр очоод “хөөе чи наанаа байж бай хаашаа явах гэж байгаа юм” гэсэн. ...Тэгээд нөгөө залуу Энхбаатартай зодолдох гээд араас нь очсон чинь Энхбаатар нөгөө залуугийн нүүр рүү алгаараа нэг удаа цохисон чинь нөгөө залуу зөрүүлээд Энхбаатарын хамар руу гараараа цохиод тэр хоёр хорондоо зууралцаад Энхбаатар нөгөө залууг машин зам дээр унгаагаад хэвлий цээжин дээр нь суугаад баруун гараараа нүүрэн тус газар нь 3-4 удаа гараараа цохисон. Нөгөө залуу эсэргүүцэхээ болиод ухаан алдах шиг болсон гэжээ. /хх-ийн 32-33/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/

-Хохирогч П.Батбилэгээс өгсөн эмчилгээний зардлын баримт /хх-ийн 18/

-Хохирогч Т.Баясгалангийн хохирлын баримт /хх-ийн 22/

-Шинжээчийн 241 тоот дүгнэлт: 1.П.Батбилэгийн биед хамар ясны далд хугарал, хамрын уг хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 47/

-Шинжээчийн 242 дугаар дүгнэлт: 1.Т.Баясглангийн биед хамрын нуруу хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун нүдний склерт цус хуралт, хамрын нуруу хэсэгт зулгаралт, дээд уруулын дунд хэсэгт зулгаралт, дотор талд язралт, дээд уруул зүүн хацарт зөөлөн эдийн хяцрал, уруулын зүүн буланд цус хуралт, зүүн доод 1-р шүд, баруун дээд 3-р шүдний 1/3 хэсгийн хугарал, зүүн тохойд, зүүн даланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 54/

-Шүүгдэгч нарын ял шийтгэлтэй эсэхийг хуудас /хх-ийн 58,71/

-Шүүгдэгч О.Энхбаатарын иргэний үнэмлэх, шүүгдэгч Т.Баясгалангийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 59, 61, 72-73/  

-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 86-87/

-Прокурорын яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулсан тэмдэглэл /хх-ийн 88-89/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.  

 Шүүгдэгч Т.Баясгалан нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг Хөвсгөл зочид буудлын хажуу талын зам дээр иргэн П.Батбилэгтэй хувийн таарамжгүй харьлцааны улмаас маргалдаж улмаар түүний хамрын ясыг нь хугалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Энхбаатар нь 2017 оны  07 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг Хөвсгөл зочид буудлын хажуу талын зам дээр иргэн Т.Баясгалантай хувийн таарамжгүй харьлцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Баясгалангийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч П.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч А.Пүрэвдоржийн “...Энхбаатар гэх залуу манай найз Баясгаланг доороо хийчихсэн хэд хэдэн удаа нүүр рүү нь цохиж байгаа харагдсан. Би машинаас буугаад тэднийг салгаад Баясгаланг машиндаа суулгаад шууд явсан.” гэх мэдүүлэг, гэрч Н.Билгүүний “...Баясгалан нь Батбилэгийн нүүрэн тус газар 2-3 удаа цохихыг нь би харсан. Тэр Батбилэг нь доошоо тонгойсон байсан тэгээд би машинаас бууж очоод Баясгаланг салгах үед Баясгалангийн толгой, мөр орчмоор нь углааштай хөлөөрөө жийсэн. Баясгалан бид 2 буцаад суух гэж байтал Батбилэгтэй хамт явж байсан Энхбаатар гэх хүн ирээд найзыгаа өмөөрч байгаа бололтой Баясгалантай маргалдаж эхэлсэн. Энэ үед би эргээд Батбилэг рүү очоод хамар амнаас нь гарч байсан цусыг нь арчиж байсан. Тэгээд би эргээд хартад Энхбаатар нь Баясгалангийн шанаан тус газар цохисон. Баясгалан зөрүүлээд хамран тус газар нь 1 удаа цохисон. Энэ үед би машинаас алчуур аваад Батбилэгийн цусыг арчиж байгаад эргээд харсан чинь Баясгаланг дээш нь харуулаад дарчихсан Энхбаатар дээр нь суучихсан түүний нүүрэн тус газар 3-4 удаа цохисон, тэднийг салгах үед Энхбаатар нь эргээд Баясгалангийн зүүн талын шанаан тус газар нь өшиглөсөн.” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Сүхбатын “...Баясгалан гээд залуу машинаас буугаад Батбилэгийн өөдөөс толгой цээжээ өгөөд “яасан гэнээ” гээд ойртсон. Батбилэг нөгөө залууг “чи зүгээр байгаарай” гээд гараараа цээж рүү нь түлхсэн чинь нөгөө залуу дахиад “яасан гэнээ” гээд цээжээ өгөөд ойртоод байхаар нь Батбилэг нүүр рүү нь алгаараа түлхээд холдуулсан. Нөгөө залуу шууд Батбилэгийн хувцаснаас зуураад авсан, тэгсэн Батбилэг зуурсан гарыг нь тавиулах гээд гараараа доошоо цохисон чинь нөгөө залуу шууд Батбилэгийн баруун хацар руу нэг удаа гараараа цохиод Батбилэг зөрүүлээд нэг нэг цохисон. Нөгөө залуу 3-4 удаа нүүр рүү нь гараараа ээлжилж цохисон, энэ үед Батбилэгийн хамар болон уруулны хэсгээс цус гараад доошоо суусан. ... машин руугаа буцаж суухдаа Батбилэгийн толгой руу хөлөөрөө нэг удаа жийгээд явах гэхээр нь Энхбаатар бид хоёр очоод “хөөе чи наанаа байж бай хаашаа явах гэж байгаа юм” гэсэн. ...Тэгээд нөгөө залуу Энхбаатартай зодолдох гээд араас нь очсон чинь Энхбаатар нөгөө залуугийн нүүр рүү алгаараа нэг удаа цохисон чинь нөгөө залуу зөрүүлээд Энхбаатарын хамар руу гараараа цохиод тэр хоёр хорондоо зууралцаад Энхбаатар нөгөө залууг машин зам дээр унгаагаад хэвлий цээжин дээр нь суугаад баруун гараараа нүүрэн тус газар нь 3-4 удаа гараараа цохисон. Нөгөө залуу эсэргүүцэхээ болиод ухаан алдах шиг болсон” гэх мэдүүлэг, шинжээчийн 241,242 тоот дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Отгонжаргалын Энхбаатар, Туяагийн Баясгалан нарт зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Т.Баясгалан нь шүүгдэгч О.Энхбаатараас эмчилгээд 224.500 төгрөгийн зардал авсан, цаашид шүдээ эмчлүүлэх шаардлагатай тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх болно гэжээ. Иймд шүүгдэгч О.Энхбаатарын нотлох баримтын хүрээнд эмчилгээний зардлыг төлсөн гэж үзэх үндэслэл байна. Мөн шүүгдэгч Т.Баясгалан нь хохирогч П.Батбилэгт эмчилгээний зардал 1.500.000 төгрөгийг төлөхөө илэрхийсэн болох нь хх-ийн 81-82 дугаар хуудсан дахь баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Отгонжаргалын Энхбаатар, Боржигоны хутаг овогт Туяагийн Баясгалан нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Отгонжаргалын Энхбаатар, Туяагийн Баясгалан нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Энхбаатар, Т.Баясгалан нар нь оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Энхбаатар, Т.Баясгалан нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Хохирогч Т.Баясгалан, П.Батбилэг нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Энхбаатар, Т.Баясгалан нар нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Э.БОЛОРМАА