Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2016/00961

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2016/00961

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Ц. Г /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Х /РД:**********/-д холбогдох

2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ц.Хэрлэнчимэгтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, дээрх орон сууцыг Ц.Хэрлэнчимэгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлээс Ц.Ганхуягийг хасуулах, улсын бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг Ц.Ганхуягт даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ц.Ганхуяг, Ц.Хэрлэнчимэг нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болох, хамтран өмчлөгчөөр тогтоолгох гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Л.О, М.Б,

хариуцагч Ц.Х, түүний өмгөөлөгч Н.Н,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,

нарийн бичгийн дарга Г.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Ганхуяг миний бие нь Сүхбаатар дүүрэг,  8-р хороо 11-р хороолол 43-р байрны 54 тоотод байршилтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Уг байрыг өөрийн эхнэр Н.Оюунбатын албан газраас хөнгөлөлттэй үнээр авах боломж олдож, зохих төлбөрийг нь төлж, ашиглалтад орохоос нь эхлэн төрсөн эцэг Д.Цэвэгмид, төрсөн эх Ц.Ирэхбаяр нарын хамт амьдарч байсан ба эх Ц.Ирэхбаяр, эцэг Д.Цэвэгмид нар нас барсан.

Төрсөн эгч Ц.Хэрлэнчимэг БНСУ-аас ирмэгцээ 2013 оны 5-р сараас тухайн байранд амьдрах газаргүй гэж орж амьдраад, улмаар уг байрыг үндэслэлгүйгээр булаацалдан энэ бол миний байр, байрны ордерийг миний нэр дээр шилжүүлж өг хэмээн хууль бус шаардлага тавьсан. Ц.Ганхуяг нь энэ байрыг өөрийн мөнгөөр худалдан авсан тухай тайлбарлаж, эгч Хэрлэнчимэгээс БНСУ-аас гуйвуулж байсан мөнгөөр бие муутай ээждээ эм тариа авч өгч байсан тухай ярьсан боловч заавал энэ байрны хамтран өмчлөгч болно, эсвэл гуйвуулсан мөнгөө авна гэдэг.

Ц.Хэрлэнчимэг нь Ц.Ганхуягийг шахаж дарамталсаар 2013.06.20-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийлгэсэн боловч анхнаасаа худалдан авах мөнгөө өгөх зорилгогүйгээр дүү Ц.Ганхуягаа хууран мэхэлж, дүр үзүүлэн хэлцэл хийсэн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуурч аваад, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өгч, Хэрлэнчимэг нь өөрийн нэр дээр шилжүүлэхээр өргөдөл гаргасан байдаг.

Энэхүү хэлцлийг хийхдээ Ц.Ганхуяг нь өөрийн эхнэр болох Н.Оюунбатаас Иргэний хуулийн 128 дугаар зүйлд заасан зохих зөвшөөрлийг аваагүй өөрөө дур мэдэж хийснээс гадна Ц.Хэрлэнчимэг анхнаасаа мөнгөө өгөх зорилгогүй байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн, 56.1.2, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Иймд 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан орон сууц худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Сүхбаатар Дүүргийн 8-р хороо 11-р хороо 43-р байрны 54 тоотод байршилтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ц.Ганхуяг мөн болохыг тогтоож, ОӨУБЕГ-аас эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхийн журмаар гаргуулан өмчлөгч Ц.Ганхуягт олгуулах, Сүхбаатар Дүүрэг, 8-р хороо, 43-р байрны 54 тоотод байршилтэй 2 өрөө орон сууцыг хууль бусаар оршин сууж байгаа Ц.Хэрлэнчимэгээс албадан чөлөөлүүлж өгнө үү.

Хариуцагч Ц.Хэрлэнчимэгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг байрыг миний бие гэр бүлийн хэрэгцээндээ авах зорилгоор миний эхнэр Н.Оюунбат ажлын газартаа хүсэлт гаргах замаар хөнгөлттэй үнээр захиалан, худалдан авсан. Эгч Ц.Хэрлэнчимэг нь тодорхой мөнгийг аав Цэгмидийн дансаар гуйвуулж байсан байдаг бөгөөд энэ нь өвчтэй ээжийн минь эмчилгээний зардал, эгч Ц.Хэрлэнчимэгийн хүүхдүүдийн сургалтын төлбөр, бусад хүмүүст өгөөрэй гэж гуйвуулсан мөнгө зэрэгт зарцуулагдсан байдаг. Бид нарын хувьд 6000 ам.доллар зээлж авсан, үүнийгээ төлөхөд бол татгалзах зүйлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй

Одоо уг байранд Ц.Хэрлэнчимэг байхгүй боловч дээрх хаягт бүртгэлтэй хэвээр тул урд шүүхэд гаргаж байсан албан чөлөөлүүлэх нэхэмжлэл хэвээр байгаа болно гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Би 2007-2013 он хүртэл Солонгос улсад ажиллаж байгаад 2013 оны 4 сарын 28-ны өдөр эх орондоо буцаж ирсэн. Солонгос улсад ажиллаж байх үед аав Д.Цэгмид, ээж Ц.Ирэхбаяр, Ц.Ганхуяг нар утасдаж Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 43-р байрны 54 тоотод байршилтай 2 өрөө орон сууцыг дүү Ц.Ганхуягийн эхнэр Н.Оюунбатын ажлын газраас хөнгөлөлттэй үнээр захиалах боломж гарлаа, мөнгийг нь төлөөд авчих гэж ярьсан. Тэгээд байрны төлбөр болох 35 000 орчим ам.долларыг 2008 оноос эхлэн аавтай нийлж нээсэн Хаан банкин дахь 5064088271 дугаартай дундын дансаар дамжуулан Ц.Ганхуягт шилжүүлж, байрыг анх худалдаж авсан.

Би байрны төлбөрийг бүтнээр нь төлж авсан бөгөөд өөрөө Монгол Улсад байхгүй байсан учраас аав, ээж, Н.Оюунбат нарын нэр дээр байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан болно. Намайг Солонгос Улсад ажиллаж байх үед дүү Ц.Ганхуяг намайг дарамтлан сүрдүүлж байрны гэрчилгээн дээрээс аав, ээжийн нэрийг хасуулсан, улмаар дараа нь энэ байр таны л байр Оюунбатын нэрээс надруу шилжүүлчих, дүү нь нас барсан ээжийнхээ нэрийг барьж тангараглъя, би байрыг булаацалдахгүй, төрсөн эгчдээ гэрчилгээг шилжүүлэхэд 10 минут хэмээн намайг ятган, хууран мэхлэж байрны гэрчилгээг ганц өөрийн нэр дээр шилжүүлсэн.

Солонгос Улсад би осолд орж хиймэл хөл хийлгээд хэвтэн эмчлүүлж байгаад 2013 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад ирж байрандаа амьдрах болсон. Гэтэл энэ үед Ц.Ганхуяг байрыг маань барьцаанд тавьсан гээд надаас мөн л 10,000,000 төгрөг нэхэж авсан. Дараа нь Ц.Ганхуяг та надад 30,000,000 төгрөг өгчих тэгвэл би байрыг буцааж шилжүүлье гэснээр бид 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж би 30 000 000 төгрөгийг Ганхуягт бүрэн хэмжээнд тоолон өгч гэрээний үүргээ биелүүлж байраа дахин худалдан авсан.

Энэхүү гэрээ Ц.Ганхуягийн санаачлагаар үйлдэгдсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ давуулан биелүүлсэн атал Ц.Ганхуяг үүргээ биелүүлэхгүй байрыг шилжүүлэхгүй, саад хийж, бичиг баримтыг гаргаж өгөхгүй өдийг хүрлээ. Төрсөн дүүгийнхээ шуналыг гүйцээхийн тулд би өөрийн байраа хичнээн дахин худалдаж авах ёстойг цөхөрсөн би хэлж мэдэхгүй юм. Одоо уг байранд би амьдрахгүй байгаа, орох оронгүй болоод байна.

Иймд тус хөрөнгийн цорын ганц хууль ёсны өмчлөгч миний эсрэг гаргасан Ц.Ганхуягийн энэхүү шударга бус, хууль бус, ёс зүйгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.           

Миний бие СБД-ийн 8 дугаар хороо, Бага тойруу 43-р байр 54 тоот орон сууцны үнийг бүрэн төлсөн тул орон сууцыг өмчлөх эрхтэй гэж үзэж байна.

Энэ нь Ц.Хэрлэнчимэг, Д.Цэвэгмид нарын хамтран эзэмшдэг ХААН банкны 5064088271 тоот ам.долларын дансны хуулга, Барилга угсралтын Индустр" ХХК-иас 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 69 тоот албан бичгээр ирүүлсэн СБД-ийн 8-р хороо, Бага тойруу 43-р байр 54 тоот орон сууцны төлбөрийг төлсөн лавлагаа, 2008 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 22 дугаартай Захиалгаар орон сууц барих гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа.

Иймд Ц.Хэрлэнчимэг намайг Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хорооллын 43-р байрны 54 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлээс Ц.Ганхуягийг хасаж, Ц.Хэрлэнчимэгийг өмчлөгчөөр бүртгүүлж, Улсын Бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг Ц.Ганхуягт даалгаж өгнө үү. гэв.

 

Бие шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сүхбаатар дүүрэг,  8-р хороо 11-р хороолол 43-р байрны 54 тоотод байршилтай 2 өрөө орон сууцыг Индустр ХХК-тай гэрээ байгуулан, захиалгаар бариулсан. Ингэхдээ өөрийн ажлын газраас хөнгөлттэй үнээр, нөхөр Ц.Ганхуягтай ярилцаж худалдан авсан.

Хариуцагч нь уг байрны төлбөрийг төлсөн гэдэг бол зохиомол. Маргаж буй орон сууц нь бидний гэр бүлийн дундын өмч хөрөнгө мөн. Гэтэл нөхөр Ц.Ганхуяг зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхийг зөрчсөн байна.

Иймд 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ц.Ганхуяг, Ц.Хэрлэнчимэг нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болох, намайг уг үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэйг тогтоож өгнө үү гэв.

 

ؿ хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг :

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Ганхуяг нь 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ц.Хэрлэнчимэгтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, дээрх орон сууцыг Ц.Хэрлэнчимэгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага,

Ц.Хэрлэнчимэг нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлээс Ц.Ганхуягийг хасуулах, улсын бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг Ц.Ганхуягт даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага,

Н.Оюунбат нь 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ц.Ганхуяг, Ц.Хэрлэнчимэг нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болох, хамтран өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлага тус тус гаргажээ.

Шүүхээс үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд:

Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 11-9733 тоот, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2/1689 тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6/7871 тоот албан бичгүүдээр Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцны анхны өмчлөгчөөр 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан мэдүүлгийг үндэслэн Н.Оюунбат, Д.Цэвэгмид, Ц.Ирэхбаяр нарын өмчлөлд бүртгэгдсэн,

2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 147 дугаартай нотариатчийн гэрчилсэн өв залгамжлалаар Н.Оюунбат, Д.Цэвэгмид, Ц.Ганхуяг нарын өмчлөлд бүргүүлсэн,

2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаартай нотариатчийн гэрчилсэн Хамтран өмчлөгч хасах тухай хэлцлээр Д.Цэвэгмид, Н.Оюунбат нар хасагдаж, Ц.Ганхуягийн өмчлөлд өмчлөх эрх шилжсэн болохыг тогтоосон, улсын бүртгэлийн энэхүү бүртгэл нь хүчин төгөлдөр байна. Мөн Ц.Ганхуяг нь дурдсан орон сууцыг өмчлөх эрхийг хэлцэл болон өв залгамжлалын үндсэн дээр олж авчээ.

Иймд дурдсан орон сууц нь Ц.Ганхуягийн өмчлөлд байгаа, энэ нь хуульд заасны дагуу улсын бүртгэлээр баталгаажсан байхад дахин хууль ёсны өмчлөгчөөр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн гаргасан Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг Ц.Хэрлэнчимэгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагын тухайд

Ц.Хэрлэнчимэг нь шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж байгаа энэ цаг хугацаанд Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцанд оршин суухгүй, эзэмшихгүй байгаа, уг орон сууцыг Ц.Ганхуяг өмчилж, эзэмшиж байгаа гэдгийг талуудын хэн аль нь зөвшөөрч байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс дурдсан орон сууцыг Ц.Хэрлэнчимэгийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжэл гаргах үндэслэл байхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай шаардлагын тухайд:

Орон сууцны гэрчилгээ гаргуулах нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Ц.Хэрлэнчимэгийг татжээ. Хариуцагч нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас орон сууцны гэрчилгээг авч нэхэмжлэгчид өгөх үүрэггүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцны гэрчилгээг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахыг хүссэн боловч хэрэгт тухайн газрыг хариуцагчаар татаагүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахаас татгалзав.

 

Гуравдагч этгээдийн гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болох, Н.Оюунбатыг хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд:

Н.Оюунбат нь Индустр ХХК-тай 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр захиалгаар орон сууц барих 22 тоот гэрээ байгуулсан, 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан мэдүүлгийг үндэслэн Н.Оюунбат, Д.Цэвэгмид, Ц.Ирэхбаяр нарын өмчлөлд Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууц бүртгэгдсэн, 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаартай нотариатчийн гэрчилсэн Хамтран өмчлөгч хасах тухай хэлцлээр Д.Цэвэгмид, Н.Оюунбат нар хасагдаж, Ц.Ганхуягийн өмчлөлд өмчлөх эрх шилжсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон.

Ц.Ганхуяг, Н.Оюунбат нар нь 1994 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, одоо гэрлэлт хүчин төгөлдөр байгаа эсэх дээр талууд маргаагүй.

2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Н.Оюунбат нь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгч байжээ. Энэхүү хамтран өмчлөх эрх нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад үндэслэсэн байна.

Харин 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаартай нотариатчийн гэрчилсэн Хамтран өмчлөгч хасах тухай хэлцлээр Н.Оюунбатын тухайн байрыг өмчлөх эрх дуусгавар болсон болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6/7871 тоот албан бичгээр тодорхойлогдсон.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болохыг, мөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохыг тус тус зааж өгсөн.

Өөрөөр хэлбэл Н.Оюунбат нь гэр бүлийн дундын эд хөрөнгө хамтран өмчлөгчөөс хэлцлийн үндсэн дээр гарч, зохих бүртгэл хийгдсэн тул одоо дахин хамтран өмчлөгчөөр шүүхийн зүгээс тогтоох шаардлагагүй, тухайн байрыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэхгүй болно. Цаашид иргэний эрх зүйн харилцааг шинээр үүсгэх, өөрчлөх замаар дахин хамтран өмчлөгч болох гуравдагч этгээдийн эрх нь хязгаарлагдахгүй болохыг дурдвал зохино.

 

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ц.Ганхуяг, Ц.Хэрлэнчимэг нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагын тухайд:

Зохигчид 2013 оны 6-р сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу 43-54 тоотод байрлах 48,92 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх ба энэхүү гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

  Гэрээ байгуулах үед уг орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ ганц Ц.Ганхуягийн нэр дээр байсан, өөр хамтран өмчлөгч байхгүй байсан тул Ц.Хэрлэнчимэгтэй худалдах, худалдан авах гэрээг шууд байгуулах эрхтэй байсан гэж үзэж байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасан зөвшөөрлийг эхнэр Н.Оюунбатаас авах шаардлагагүй байсан. Түүнчлэн зохигчид нь Ц.Ганхуяг гэрээ байгуулах үед Н.Оюунбатаас өөр хүнээс зөвшөөрөл авах ёстой байсан гэж маргаагүй.

Шүүхийн зүгээс Н.Оюунбатыг хамтран өмчлөгч биш байсан гэж дүгнэлт өгсөн тул нэхэмжлэгч талын гаргасан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих  этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, илэрхийлсэн мэтгэлцээний байр суурь нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах шууд утга санааг илэрхийлээгүй, мөн Ц.Ганхуяг, Ц.Хэрлэнчимэг нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцлах, татгалзах саналыг хуульд заасан журмаар гэрээний талууд гаргаж байгаагүй болно.

 

Хариуцагчийн гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлээс Ц.Ганхуягийг хасуулах, улсын бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг Ц.Ганхуягт даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Н.Оюунбатын Индустр ХХК-тай байгуулсан 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр захиалгаар орон сууц барих 22 тоот гэрээний үндсэн дээр Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Оюунбат, Д.Цэвэгмид, Ц.Ирэхбаяр нар бүртгэгдсэн, түүнчлэн Индустр ХХК-нд байрны төлбөр төлж барагдуулсан баримт зэргээр Ц.Хэрлэнчимэгийг дурдсан орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй байна. Хариуцагч нь орон сууцны үнийг Н.Оюунбат, Ц.Ганхуяг нарт өгсөн гэх боловч шууд нотлосон баримтгүй гэж шүүхийн зүгээс үзлээ.

Мөн хариуцагч нь өв залгамжлалын хүрээнд өвлөх эрхээс татгалзаж байсан бөгөөд энэ татгалзлаа гаргах үедээ ч гэсэн өмчлөгч байгаагүй байна.

Ц.Ганхуяг, Ц.Хэрлэнчимэг нарын хооронд 2013 оны 6-р сарын 20-ны өдөр байгуулсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу 43-54 тоотод байрлах 48,92 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах, худалдах авах гэрээ хүчин төгөлдөр байгаа боловч энэ гэрээний үндсэн дээр хариуцагчид өмчлөх эрх үүсээгүй байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэрээний үнэ болох 30 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн үйл баримт нотлогдохгүй тул о 人, 濿 , байх тул дурдсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлээс Ц.Ганхуягийг хасуулах, улсын бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг Ц.Ганхуягт даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Ганхуягийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ц.Хэрлэнчимэгтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, дээрх орон сууцыг Ц.Хэрлэнчимэгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 107 дугаар зүйлийн 107.1, 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Хэрлэнчимэгийн эр схийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлээс Ц.Ганхуягийг хасуулах, улсын бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг Ц.Ганхуягт даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1, 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Оюунбатын 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ц.Ганхуяг, Ц.Хэрлэнчимэг нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болох, хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 155 000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.Хэрлэнчимэгийг сөрөг нэхэмжлэл гаргахад үлдэх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ د Т.БАДРАХ